Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 71-р байрны 98 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МЮ78080701, Цэцүүд овогт Ганбатын Соёлмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, РД-2076675, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт  холбогдох,

хангамжийн албаны  хангамж хариуцсан инженерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийг төлөөлж,  итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль зүйн албаны хуулийн зөвлөх Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хангамжийн албаны  хангамж хариуцсан инженерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, худалдах авах борлуулалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлагыг шүүх  хэлэлцэв. 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч  ОХУ-д Москвагийн зам харилцааны их сургуулийг 1998-2003 онд вагоны инженер, механикчийн мэргэжлээр суралцаж төгссөн, мэргэжлийн төмөр замчин юм.

 Улаанбаатар хот дахь вагон депод 2003 оноос 2010 он хүртэл хамгийн бага албан тушаалаас  эхлэн засварчин, зааварлагч, ээлжийн диспетчер, хөдөлмөр хамгааллын инженер зэрэг албан тушаалыг хашиж байгаад  2010-2014 онуудад УБТЗ-ын удирдах газрын захиргаа удирдлагын албанд аж ахуйн нярваар ажилласан. 2014 оны 11 дүгээр сараас Хангамжийн албанд инженерээр,   2015 оны 05 дугаар сараас эхлэн зорчигчийн вагоны сэлбэг, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн хангамж хариуцсан инженерээр тус тус ажилласан.

2016 оны 11 сарын 01 өдрийн А-328 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаал батлагдсантай холбогдуулж,  хангамжийн алба татан буугдаж,   инженерийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2016 оны 11 сарын 01 өдөр ажлаас халах мэдэгдэл өгч, 2016-12-02 өдөр хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Мэдэгдэлд аж ахуйн нэгж байгууллага, салбар нэгж татан буугдсан эсэх, орон тоо хасагдсан эсэх нь тодорхойгүй  байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байгаа боловч бодит байдалтай харьцуулахад аж, ахуй нэгж болон салбар нэгж татан буугдсан үндэслэлгүй байгаа.

Орон тоо хасагдсан гэх боловч хангамж хариуцсан инженер гэсэн албан тушаалын нэршлийг захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер болгон өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч Г.Соёлмаагийн ажлын байрны тодорхойлолтоор түүний хийж, гүйцэтгэж байсан ажил өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Хангамжийн алба байхдаа 8 инженерийн орон тоотой байсан бол Худалдан авах борлуулалтын алба 9 менежерийн орон тоотойгоор ажиллаж байгаа.

Г.Соёлмаа нь   Худалдан авах борлуулалтын албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн байхад ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Д.Туяаг шинээр ажилд авч ажиллуулсан .

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 12 сарын 02 өдрийн Б-1-310 тоот тушаалын Г.Соёлмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Соёлмааг Худалдан авах борлуулалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2016-12-02 өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодож, нийт 64 өдрийн цалин 3 291 730 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Соёлмаа нь 2014 оны 11 сарын 26 өдөр Замын даргын Б-II-209 тоот тушаалаар төрөхийн чөлөөтэй байсан Н.Азжаргалыг ажилдаа орох хүртэлх хугацаанд Худалдан авалт борлуулалтын албаны хангамж хариуцсан инженерээр томигдож ажиллаж байсан.

Н.Азжаргал нь ажилдаа эргэн орсон тул Замын даргын 2015-05-07 өдрийн Б-I-75 тоот тушаалаар Г.Соёлмаатай байгуулсан хугацаатай хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож, Худалдан авалт, борлуулалтын албанд хангамж хариуцсан инженерээр ажиллуулсан.

Замын даргын 2015  оны 06 сарын 16 өдрийн Б-I-106 тоот тушаалаар Худалдан авалт, борлуулалтын албаны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөөр шинээр зохион байгуулагдсан Хангамжийн албанд инженерээр томилсон. Дээрх зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан 2015 оны 08 сарын 13 өдрийн Замын даргын А-187 тушаалаар Хангамжийн албаны бүтэц, орон тоог батлаж, Хангамжийн алба 8 инженерийн орон тоотой болсон.

 Замын даргын 2016 оны 11 сарын 1 өдрийн А-328 тоот, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар 2016-11-01 өдрөөр Хангамжийг албыг татан буулгаж, Худалдан авах, борлуулалтын ажиллагааны алба болгож, бүтцийг баталсан.

Энэхүү батлагдсан бүтцээр Хангамжийн албаны инженерүүдийг захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер болгож, бүтцийг өөрчилж, орон тоог 6 болгосон.

Улмаар хангамжийн инженер Г.Соёлмаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх хуудсыг өгч, 2016-12-02 өдөр Замын даргын Б-I-310 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хариуцагч байгууллагын даргын ажилд томилсон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай, бүтэц орон тоо батлах тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, мэдэгдэх хуудас,  нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Соёлмаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт 2003 оноос хойш 13 жил  ажилласан байх бөгөөд 2015-05-07 өдрийн Б-I-75 тоот тушаалаар томилсон Худалдан авалт, борлуулалтын албаны хангамж хариуцсан инженерийн ажлаас ажил олгогч санаачлан 2015  оны 06 сарын 16 өдрийн  Б-I-106 тоот тушаалаар Худалдан авалт, борлуулалтын албаны ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөөр шинээр зохион байгуулагдсан Хангамжийн албанд нэхэмжлэгчийг хангамж хариуцсан инженер /2 дугаар/-ээр  томилсон байна.

 Ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2016-11-01 өдөр нэхэмжлэгчид өгч, 2016-12-02 өдрийн Б-I-310 тоот тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр   хөдөлмөрийн гэрээг  цуцалсан байна.

Хариуцагч байгууллага  зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тус байгууллагын даргын 2016-11-01 өдрийн А-328 тушаалаар  23 орон тоотой ажиллаж байсан Хангамжийн албыг 2016-11-01 өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс 18 орон тоотойгоор Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албыг байгуулж, бүтцийг баталжээ.

Хариуцагч байгууллага өөрийн бүтцийн нэгж болох Хангамжийн албыг татан буулгаж, уг албаны гүйцэтгэж байсан ажлыг шинээр байгуулсан Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албанд, ажил эрхэлж байсан ажилтнуудын хамт шилжүүлсэн нь А-328 тушаал,  зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

Шинээр баталсан бүтцээр Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албанд Хангамжийн албаны  хангамж хариуцсан  8 инженерийн  орон тоог шилжүүлж, захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер 6, тендерийн бэлтгэл, зохион байгуулалтын менежер 2, зах зээл судалгааны менежер 1 гэсэн нийт 9 орон тоотой ажиллуулсан, засвар сэргээлтийн инженерийн орон тоог Төв засварын үйлдвэрийн орон тоонд шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан “зорчигч үйлчилгээний алба, түүний харьяа аж ахуйн нэгж, ВОРХ албаны дагуу сэлбэг материал, тоног төхөөрөмж, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн захиалгыг нэгтгэн боловсруулж, гадаад  дотоодын бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн судалгааг хийж, худалдан авалтын хамгийн үр ашигтай хувилбарыг сонгон худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, захиалагчдыг шаардлагатай сэлбэг, материал, тоног төхөөрөмжөөр шуурхай хангах” ажил үүргийг захиалга, гааль, нийлүүлэлтийн менежерийн ажил эрхлэх болсон Д.Туяад хүлээлцүүлсэн  нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

2016 оны 12 сард шинээр ажилд орсон Д.Туяа “Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан буюу ачааны болон зорчигчийн вагоны/В,Л/ сэлбэг материал, тоног төхөөрөмжийн захиалгыг хүлээн авч, нэгтгэн боловсруулж, гадаад дотоодын бэлтгэн нийлүүлэгч, зах зээлийн судалгааг хийж, худалдан авалтын хамгийн үр ашигтай хувилбарыг сонгон худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, захиалагчдыг  шаардлагатай сэлбэг, материал, тоног төхөөрөмжөөр шуурхай хангах” үүргийг гүйцэтгэж байгаа болох  нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт,  Д.Туяагийн ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байр шаардлагагүй болж орон тоог хасаагүй,   ажлын ачааллыг нягтруулах зорилгоор  зэрэгцэн байгаа орон тооноос тодорхой тооны орон тоог  хасаж цөөрүүлсэн нь тогтоогдоогүй, харин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн шалгуургүйгээр цуцалсан, түүний гүйцэтгэж байсан ажил үүргийг шинээр ажилтан авч гүйцэтгүүлсэн нь тогтоогдож байх  тул  нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч  санаачлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан цуцалсан  нь  үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Худалдан авах борлуулалтын ажиллагааны албаны захиалга, гааль, нийлүүлэлтийн менежерийн ажилд  эгүүлэн тогтоож, 2016-12-02 өдрөөс 2017-03-06 өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд 2016 оны 9-11 саруудад нэхэмжлэгчид авсан цалингийн дундаж болох нэг сард 1080099 төгрөгөөр тооцож, 3142106 төгрөгийн олговрыг олгох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч нэхэмжлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгосон талаар зохигч маргаагүй тул ажилгүй байсан хугацаанд олгох дээрх олговроос тэтгэмжийг зохигч харилцан тооцох боломжтойг дурдав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй тул ажлаас үндэслэлгүйгээр халагдсан хугацааны шимтгэлийг төлүүлэх, шимтгэл хураамж төлсөн холбогдох бичилтийг хийлгүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

             

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 65 223 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,