Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/182

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор орлогч А.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж,

Гэрч Е.Н, С.Е,

Шүүгдэгч Б.С-ы өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Б.Е-ы өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Б.С, Б.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Е, Ж овогт Б-ийн С нарт холбогдох эрүүгийн 1813002120093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, тус аймгийн У суманд Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын ***-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ын Е, регистрийн дугаар ******
  2. Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, тус аймгийн Улаанхус суманд байгаль орчны идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын ***-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Бйн С, регистрийн дугаар ******

            Холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч Б.Е нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох зориулалт бүхий газраас иргэн Е.Н, С.Е нарт хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгуулж, бэлтгэх хэрэглээний модыг тэмдэглэн зааж өгч байгаль орчинд 6.897.484 төгрөгийн бодит хохирол учруулан бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг,

- Шүүгдэгч Б.С нь нийтийн албан тушаалтан Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас иргэн Е.Н,С.Е нарт тус бүрт нь 8м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгон байгаль орчинд 6.897.484 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 1813002120093 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-12-р хуудас/,

2. Иргэн Е.Нд хэрэглээний 8 м3 мод бэлтгэх тухай 0196830 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан 3002782 дугаартай тасалбар /1-р хх-ийн 13-14-р хуудас/,

3.Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай “ Нэр бүхий байгаль хамгаалагч нарт хэрэглээний болон түлээний модны эрхийн бичиг /гоожин/ гарал үүслийн гэрчилгээ бичих зөвшөөрөл олгосон тухай”  тушаалын хуулбар, түүний хавсралт /Уг тушаалын хавсралтад “Улаан хус сум Б.С байгаль хамгаалагч” гэж бичсэн/ /1-р хх-ийн 19-20-рх/

4. Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Ны ойгоос 100 ширхэг болгож бэлтгэсэн модны экологи эдийн засгийн хохирол тогтоосон тухай  2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 59-64-рх/,

/Уг дүгнэлтээр иргэн Е.Нн ойгоос 100 ширхэг болгож бэлтгэсэн моднуудын экологи, эдийн засгийн хохирол 3.820.165 төгрөг болохыг тогтоосон/,

5. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-рх хх-ийн 105-106-рх/,

/Уг тогтоолоор 10.4035м3 эзлэхүүнтэй, ойгоос хууль бусаар 100 ширхэг болгож бэлтгэсэн модыг битүүмжилсэн байна/,

6.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолын хуулбар /1-р хх-ийн 156-рх/,

7. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай  “2017 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолын хуулбар,1-р хавсралтууд /1-р хх-ийн 157-160-рх/,

8. 4. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай тогтоол, түүний хавсралтууд /1-р хх-ийн 162-164-р х/,

9. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолын хуулбар, түүний хавсралт /хх-ийн 167-170-рх/,

10. Идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сы 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сум дундын ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ 5 ширхэг, эрхийн бичиг 100 ширхгийг тус тус  хүлээн авсан тухай зарлагын баримт /1-р хх-ийн 171-рх/,

11. Сум дундын ойн анги нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Саас 5 ширхэг гарал үүслийн гэрчилгээ, 100 ширхэг эрхийн бичгийн төлбөр болох нийт 35.000 төгрөгийг 2017 оны 8 сарын 04-ний дотор төлж барагдуулахыг хүссэн нэхэмжлэхийн хуулбар /1-р хх-ийн 172-рх/,

12. Улаанхус сумын байгаль хамгаалагч нарын эрхийн бичгийн тооцоо, байгаль хамгаалагч Б.С 2016 онд 100 ширхэг,  2017 онд 100 ширхэг, /1-р хх-ийн 176-рх/,

13. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 177-178-рх/,

14. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, /1-р хх-ийн 180-195-рх/,

15. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5/18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 44, 46-50-рх/,

/Уг тогтоолоор 8.3805м3 эзлэхүүнтэй, ойгоос хууль бусаар 79 ширхэг болгож бэлтгэсэн шинэс модыг битүүмжилсэн байна/,

16. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-ний хуулбар, мод бэлтгэх талбайг сонгосон тухай акт, дээж талбайн тооллогын хүснэгт, нийт талбайн тооллогын хүснэгт, амьдрах чадвартай өсвөр модны тооллогын хүснэгт, тусгаарласан талбайн нөөцийн мөнгөн үнэлгээ /модны төрөл бүрээр/, тусгаарласан талбайг Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сд хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар /2-р хх-ийн 52-58-рх/,

17. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б овогтой Е-ы 2017 оны үр дүнгийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 67-р х/,

18. Хэрэг бүртгэлтийн 181300213 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2-р хх-ийн 68-69-рх/,

19. Хэрэг бүртгэлтийн 181300213 дугаартай, С.Е нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай алтай таван богдын байгалийн цогцолборт “Шар бөөрөгт” гэх газрын ойгоос 8.3805м3 мод бэлтгэсэн гэх хэргийн хуулбар /2-р хх-ийн 70-134-рх/,

20.Иргэн С.Еэд  хэрэглээний 8 м3 мод бэлтгэх тухай 0196831 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан 3002787 дугаартай тасалбарын хуулбар, /2-р хх-ийн 120-121-р хуудас/,

21.Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “ойгоос 79 ширхэг болгож бэлтгэсэн шинэс модны экологи эдийн засгийн хохирол тогтоосон тухай”  шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 124-128-рх/,

22. Яллагдагч Б.Еаас 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж өгсөн “Есерхан, Алтай” гэсэн бичиглэл бүхий CD-г хураан авсан мөрдөгчийн тогтоол, уг CD бичлэг дэх яриа, түүний орчуулга /2-р хх-ийн 203-211/,

23. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,/хх-ийн11-12-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,

24.Гэрч, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга О.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-148-рх/,

25.Гэрч Улаанхус сумын байгаль хамгаалагч Д.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 149-150-рх/,

26. Гэрч Е.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-рх/,

27. Гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-рх, 2-р хх-ийн 117-118/,                         

28. Гэрч Т.Е-лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-рх/,

29. Гэрч У.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-рх/,

30. Гэрч, Улаанхус сумын байгаль хамгаалагч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 41-43-рх, 98-99-рх/,

31. Гэрч, Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн дарга С.Еатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “1-р хх-ийн 112-113-рх, 2-р хх-ийн 23-24-рх/,

32. Гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

33.Гэрч Е.Нн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30-32, 33-34-рх, 2-р хх-ийн 31-34-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,

34.Шинжээч, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-39-рх/,

35.Яллагдагч Б.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, /2-р хх-ийн 175-179-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Б.Сы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг /2-р хх-ийн 197-201-рх, шүүх хуралдааны тэмдэглэл /орчуулагч, хэлмэрч хэлмэрчлэв/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн 1813002120093 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С, Б.Е нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Б.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, экологи эдийн засагт учирсан хохирол 20.692.542 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол болох 20.692.542 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр, шүүгдэгч Б.С, Б.Е болон тэдний өмгөөлөгч С.А, Х.З нар нь энэ хэрэгт иргэн С.Н, С.Е нар хууль бусаар мод бэлтгэсэн буруутай тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах байр сууринаас тус тус мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Е, Б.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Улаанхус сумын 6-р багийн иргэн Е.Н, С.Е нар нь Улаанхус сумын удирдлагуудад хандаж тус сумын ой бүхий газраас байшин барих мод бэлтгэх зөвшөөрөл хүсэж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал гэрч Ж.С “Еийн эцэг С,Н-н эцэг Е нар 4-5 жилийн өмнө намайг сумын засаг даргаар ажиллаж байхад хүүхдүүдээ тусад нь гаргах гэсэн юм, ойгоос байшингийн мод олгож өгөөч гэж амаар өргөдөл хүсэлт тавьж байсан. Би тухайн үед нь боломжгүй гэдэг хариуг өгч байсан” /1-р хх-ийн 50-51-рх/ гэж, гэрч З.Багдаулет “Би Улаанхус сумын 6-р багийн засаг даргаар ажилладаг ба манай сумын иргэн Е.Н, С.Е нар нь үнсэн блокоор барьсан байшинд амьдардаг. 4-5 жилийн өмнөөс тус сумын удирдлагуудад хандан байшин барих мод олгож өгөх талаар удаа дараа амаар болон бичгээр өргөдөл хүсэлт гаргаж байсан, Н багийн иргэдийн нийтийн хурал дээр ч энэ асуудлаар ярьдаг байсан” /1-р хх-ийн 52-53-рх/ гэж, гэрч О.Н “Намайг Улаанхус сумын Засаг даргаар ажиллаж байхад Иргэн Е.Н надад 2017 онд ойгоос байшин барихаар мод бэлтгэх өргөдөл өгч байсан. Би уг өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэ гэсэн цохолт хийгээд Б.Ед өгч байсан.” /1-р хх-ийн 146-148-рх/,гэж тус тус мэдүүлсэн байна.

Тодруулбал иргэн С.Е, Е.Н нар нь өөрсдийн гэсэн амьдрах байшинтай болохын тулд Улаанхус сумын ой бүхий газраас байшин барих мод бэлтгэх зөвшөөрөл авахаар сумын удирдлагуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгч байжээ. Хамгийн сүүлд буюу 2017 онд иргэн Е.Н нь тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан О.Нд хандан ойгоос байшингийн (хэрэглээний) мод бэлтгэх зөвшөөрөл хүсэж, өргөдөл гаргасныг Засаг дарга О.Н улсын байцаагч Б.Ед шилжүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу өгөхийг даалгаж байжээ.

Гэтэл шүүгдэгч Б.Е нь 2017 онд Улаанхус сумын ой бүхий газраас иргэн Е.Нд байшин барих хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй тухай хариуг өгөх ёстой байтал 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Е.Н, С.Е нартай холбогдон тэдгээр иргэдэд Улаанхус сумын Ш / Ой харгай/ зэрэг Сум дундын ойн ангиас зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан газраас тус бүрт нь байшин барих хэрэглээний шинэс мод бэлтгэж авах зөвшөөрөл ирсэн мэтээр ойлгуулж, албаны биш хувийн машинд иргэн Е.Н, С.Е нарын тус бүрээр  30,30 литр бензин хийлгэн Улаанхус сумын Ой харгай, /Ш/ гэх газарт тусгаарласан талбайд өөрийн биеэр очиж, Е.Н, С.Е нарт бэлтгэх модыг сүхээр цавчин, хар бэхээр тэмдэглэгээ тавьж зааж өгөн, улмаар мод бэлтгэх эрх олгох эрх  бүхий субъект болох Б.Сд нөлөөлж, түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан талбайгаас хууль бусаар Е.Н, С.Е нарт тус бүрт нь 8м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.С нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ш /Ой харгай/ гэх газарт Сум дундын ойн ангиас цэвэрлэгээний огтлолтоор зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох зориулалт бүхий газраас мэдсээр байж, иргэн Е.Н, С.Е нарт тус бүр 8 м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгч, нийтийн албан тушаалтан Б.Еыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-12-р хуудас/,иргэн Е.Нд хэрэглээний 8 м.куб мод бэлтгэх тухай 0196830 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан 3002782 дугаартай тасалбар /1-р хх-ийн 13-14-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Ны ойгоос 100 ширхэг болгож бэлтгэсэн модны экологи эдийн засгийн хохирол тогтоосон тухай  2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 59-64-рх/,  2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-ний хуулбар, мод бэлтгэх талбайг сонгосон тухай акт, дээж талбайн тооллогын хүснэгт, нийт талбайн тооллогын хүснэгт, амьдрах чадвартай өсвөр модны тооллогын хүснэгт, тусгаарласан талбайн нөөцийн мөнгөн үнэлгээ /модны төрөл бүрээр/, тусгаарласан талбайг Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сд хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар /2-р хх-ийн 52-58-рх/, иргэн С.Еэд олгосон 0196831 дугаартай,хэрэглээний 8 м3 мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан 3002787 дугаартай тасалбарын хуулбар, /2-р хх-ийн 120-121-р хуудас/,Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “ойгоос 79 ширхэг болгож бэлтгэсэн шинэс модны экологи эдийн засгийн хохирол тогтоосон тухай”  шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 124-128-рх/, яллагдагч Б.Еаас 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж өгсөн “Есерхан, Алтай” гэсэн бичиглэл бүхий CD-г хураан авсан мөрдөгчийн тогтоол, уг CD бичлэг дэх яриа, түүний орчуулга /2-р хх-ийн 203-211/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Иргэн С.Н, С.Е нар Улаанхус сумын Ой харгай, Ш гэх газраас мод бэлтгэсэн хэдий ч Б.Е, Б.С нар нь түлээний мод бэлтгэх зориулалттай газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож хууль зөрчсөн байна. 2016, 2017 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолын дээд хязгаарт нэг ширхэг ч хэрэглээний мод бэлтгэх шийдвэр гараагүй байна. Мөн Улаанхус сумын ИТХ болон Засаг дарга, түүний тамгын газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хэрэглээний мод бэлтгэх эрх олгох ямар ч шийдвэр гаргах эрх байхгүй. Мөн тус аймгийн Сум дундын ойн ангийн тусгаарласан талбайгаас зориулалтын дагуу түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгох ёстой байтал хэрэглээний модны зөвшөөрөл олгосон нь албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл мөн. Иймд уг албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирол болох 20.690.452 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх хүсэлтэй байна. Мөн бэлтгэгдсэн модыг улсын орлогод оруулах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн11-12-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,гэрч, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга О.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Улаанхус сумын хэмжээнд 2017 онд мод бэлтгэх үндэслэл бүрдээгүй учраас Б.Е нь иргэн Е.Нд өргөдлийн дагуу тухайн онд мод бэлтгэх зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг өгөх ёстой байсан. Гэтэл Б.Е нь өөрөө очиж мод бэлтгэх газрыг зааж өгч байгаа нь буруу. Мөн Б.Е иргэдээр бензин хийлгэдэг нь буруу. Хэрэв мод бэлтгэх хууль ёсны зөвшөөрөл олгогдсон бол албаны машинаар, албанаас бензин авч явах ёстой. Урьд нь Б.Е хяналт шалгалт хийнэ гээд бензин тос аваад явдаг байсан. Б.Е нь уг газарт очих ч ёсгүй. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны  2 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай “Дээд хязгаар тогтоох тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар Улаанхус суманд цэвэрлэгээний огтлолтын дээд хязгаар нь 5 га, цэвэрлэгээний ажил 10 га гэх дээд хязгаар тогтоож өгсөн ба уг тогтоол болон түүний хавсралт нь Б.Е нь иргэдэд мод зааж өгөх үндэслэл болохгүй”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-148-рх/, гэрч Улаанхус сумын байгаль хамгаалагч Д.Болатжаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 онд сумын ИТХ-аас мод бэлтгэх тогтоол, шийдвэр гараагүй учраас мод бэлтгэх газрыг зааж өгөх эрх ямар ч байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, идэвхтэн байгаль хамгаалагчид байхгүй. Улсын байцаагч нь ойгоос мод бэлтгэхдээ хууль дүрэм, журмын дагуу бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил илрүүлэх үүрэгтэй. Мод бэлтгэх бичиг өгөх эрх зөвхөн байгаль хамгаалагчид байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150-рх/,гэрч Е.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” 2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна, Б.Е мод зааж өгөх үед  тухайн газарт Солтаны Е, түүний дүү, мөн Б.Еы авч явсан жолооч К.Е, миний дүү Е.Н нар байсан ба  Б.Е ой дотроос бэлтгэх мод үзүүлж дууссаны дараа Б.С ирсэн. Модыг Шар бөөрөгтийн ойгоос бэлтгэсэн. Ургаж байгаа модыг бэлтгэж болохгүйг мэдэх ч байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Е өөрөө байж зааж өгсөн тул Е.Н ахад тусалж бэлтгэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-рх/,гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед Ойн харгай гэх газарт ах С.Еийн хамт очоод хүлээж байтал Б.Е К.Еын  цагаан өнгийн фургон машинаар ирсэн. Тэдний машинд манай сумын иргэн У.Т хамт ирсэн. Б.Е та нарын мод авах өргөдөл шийдэгдсэн. Би авах модыг үзүүлэхээр ирсэн гэж хэлсэн. Мөн та нар 30,30 литр бензинийг Х.Ед өгнө гэж хэлсэн. Тэгээд Б.Е ойгоос авах модыг зааж өгөхөөр ойд ороод 20-иод тооны модыг сүхээр цавчуулж тэмдэг тавьж, эдгээр модтой  адилхан модноос мод аваарай, би бүх авах модыг нэг бүрчлэн зааж өгч чадахгүй, одоо ингээд явлаа гэсэн. Тэгээд бид уулнаас бууж байхад байгаль хамгаалагч Б.С ирсэн.Түүнд Б.Е “Эдгээр хүмүүст мод авах зөвшөөрөл ирсэн, та мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөрэй” гэхэд Б.С цүнхнээсээ бичиг баримтуудаа гаргаж ирээд мод бэлтгэх эрхийн бичгийг Е.Н, С.Е нарт бидний нүдэн дээр бичиж өгөөд модны хураамжид 145.000 төгрөг төл гэсэн. Б.Еы ирсэн машинд С.Е, Е.Н нар тус бүр 30,30 оитр бензин хийж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-рх, 2-р хх-ийн 117-118/,гэрч Т.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед Б.Е бид хоёр Ой харгай гэх газарт очсон. Тэнд очиход Е.Н, С.Е, тэдний дүү нар болох Е.М, С.Е нар байсан. Б.Е тэднийг дагуулж Ой харгайн модон дунд орж, ургах явц нь зогссон, мод руу хазайж унах шинжтэй болчихсон, цайж цагаарсан хатсан моднуудаас үзүүлж, сүхээр цавчиж тэмдэг тавьж өгөөд буцсан. Тухайн үед Б.Сд хэлээд эрхийн бичиг бичүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-рх/, гэрч У.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 9 сарын 20-ны үеэр найз Болатбекийнд очих замдаа Б.Еы сууж явсан машинд дайгдаж, Шар бөөрөгтөд очиход тэнд Е.Н, С.Е, тэдний дүү Е.М, С.Е нар байсан. Б.Е ойн захад орж унасан, мөчиргүй, бүдүүн моднуудыг үзүүлж, энэ модноос авна гэж үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-рх/, гэрч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Тухайн үед “Шар бөөрөгт”-ийн ойгоос Е.Н, С.Е нар мод бэлтгэж байна гэх иргэдийн мэдээллээр, сонссон даруй “Шар бөөрөгт”-ийн ойд очиход С.Е 69 ширхэг мод, С.Н 56 ширхэг модыг огтолж ойгоос гаргаж тавьсан байсан. Тэдний бэлтгэсэн мод бүгд ургаа мод байсан тул яагаад ургаа мод бэлтгэж байгаа юм бэ гэж иргэн Е.Н, С.Е нараас асуухад “Улаанхус сумын байгаль орчны улсын байцаагч Б.Е өөрийн биеэр ирж ойгоос бэлтгэх модыг зааж, тэмдэг тавьж өгсөн. Байгаль хамгаалагч Б.С мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Зөвшөөрсний дагуу бэлтгэсэн” гэж хэлсэн. Улсын байцаагч Б.Е руу залгаж, тодруулахад Б.Е нь “Наад хүмүүст чинь зөвшөөрөл байгаа, би Е.Н, С.Е нарт огтлох модыг зааж өгсөн байгаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 41-43-рх, 98-99-рх/, гэрч, Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангийн дарга С.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2016 онд аймгийн ИТХ-аас гарсан тогтоолын дагуу Улаанхус сумын 6-р багийн нутаг “Ой харгай” гэх газраас түлшний мод бэлтгэх 5 га газрыг тусгаарласан. Сум дундын ойн анги нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанхус сумын Засаг дарга Ж.С-той “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ” байгуулан Улаанхус сумын “Ой харгай” гэх газарт 5 га газрыг тусгаарлаж тэмдэг тавьж өгсөн. Түүнээс биш 2017 онд Улаанхус суманд мод бэлтгэхээр талбай тусгаарласан зүйл байхгүй. 2016 онд тусгаарлалт хийсэн талбайгаас модны нөөц дуусаагүй бол 2017 онд мод бэлтгэж болно. Тухайн “Ой харгай” гэх газраас түлшний мод бэлтгэх боломжтой, харин хэрэглээний мод буюу нойтон мод бэлтгэх боломжгүй. Тусгаарлалт хийгдсэн газрын аль хэсгээс нь мод бэлтгэж болохыг тухайн сумын байгаль хамгаалагч зааж өгөөд бэлдэж дуусах хүртэл хяналт тавих үүрэгтэй. Байгаль орчны улсын байцаагч нь зөвхөн хяналт тавих ёстой албан тушаалтан бөгөөд ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл олгох албан тушаалтан биш. Манай сум дундын ойн анги 2013 онд байгуулагдаж, 2014 онд сумын үнэт цаас бичих эрхтэй байгаль хамгаалагч нарын жагсаалт гаргасан. Тухайн үед Улаанхус сумын Засаг дарга С идэхтэн байгаль хамгаалагч Б.Сыг байгаль хамгаалагчаар томиллоо гэж тушаал үзүүлээд аваад явсан. Тэгэхээр нь би уг жагсаалтад Б.Сы нэрийг оруулаад үнэт цаас бичих эрх олгох тушаалыг би гаргасан. “Ой харгай” гэх газарт “Шар бөөрөгт” гэх газар нь хамаарна. Эдгээр газрууд нь нэг уулын нэг нүүрийг хэлж байгаа бөгөөд “Ой харгай” гэх газарт 5 га газрын тусгаарлалт хийгдсэн. Уг тусгаарлалт хийсэн газарт “Шар бөөрөг” гэх газар багтаж байгаа” гэх мэдүүлэг “/1-р хх-ийн 112-113-рх, 2-р хх-ийн 23-24-рх/, гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2017 оны 9 дүгээр сарын дунд үеэр сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Е нь утсаар залгаж “Е.Н та хоёрт мод авах зөвшөөрөл гарсан. Та нар “Ой харгай” гэх газар бэлэн байгаарай, очиж буцах машины бензинийг хүн бүр 30 литр бензин хийж төлнө” гэснээр би төрсөн дүү С.Еийг дагуулан, түүний мотоциклоор “Ой харгай”-д очсон. Тэнд Еын фургон машинаар Б.Е ирж бид нарт Ой харгайн шар бөөрөг гэх газрыг үзүүлж, бэлтгэх модыг зааж өгсөн. Босоо байсан модноос үзүүлж, энэ болох уу гээд 19-20 ширхэг ургаж байсан модонд сүхээр тэмдэг тавьж өгсөн. Тэр үед бид энэ чинь хоёр байшин барихад хүрэхгүй шүү дээ гэхэд та нар ийм моднуудаас өөрсдөө сонгож аваарай, би нэг бүрчлэн тэмдэг тавьж чадахгүй гэсэн. Авах модоо заалгаж аваад уулнаас бууж байхад Б.С ирсэн ба Б.Е түүнд хандаж, энэ хүмүүст мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өг гэснээр бидэнд тус тусад нь эрхийн бичиг бичиж өгсөн. Эрхийн бичиг бичиж өгсөн учраас мод бэлтгэхэд ямар ч асуудал байхгүй гэж бодсон. Тэгээд Б.Е явчихсан ба бид ч бас явсан, тэр өдрөө ойгоос мод бэлтгээгүй. Маргааш нь дүү С.Еийг дахин дагуулан ирж, ойгоос заасан моднуудыг огтолж, байшин барих моднуудыг ойн захад гаргаж бэлдсэн. Би зөвшөөрлийн дагуу мод авсан гэж үзэж байгаа. Бид нарт мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг өгсөн. Төр засгаас мод авах зөвшөөрөл өгсөн гэж бодож модыг бэлтгэсэн. Мод бэлтгэж байхад Б.С нэг удаа ирээд явсан, бидний бэлтгэж байгаа мод болох уу гэж асуухад болох юм байна гэж хэлээд явсан. Хэрэв буруу мод огтолсон гэж үзсэн бол хэлээд таслан зогсоож болиулах боломж Б.Сд байсан. Бид Б.Еы ирсэн машинд 30,30 литр бензин хийж өгч, мөн модны төлбөрт тус тусдаа 145.000 төгрөг төлсөн. Бид дур мэдэж мод огтлоогүй. Б.Е өөрөө бэлтгэх модыг зааж өгч,  Б.С эрхийн бичиг өгсөн болохоор бэлтгэсэн. Тэрнээс хэзээ ч тэр ойд очихгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Е.Нн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Би 2015 оны үеэс өөрийн гэсэн гэртэй болох гээд мод хэрэгтэй байна гэж сумын удирдлагууд болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ед хүсэлт гаргаж байсан. Миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байж байгаад гэнэт Б.Е нь 2017 оны 9 дүгээр сарын дундуур А руу утасдаж, “Хоёр айлд мод бэлтгэх зөвшөөрөл ирсэн. Н, Е хоёрт мод бэлтгэх эрхийг нь өгөхөөр болсон, уг газарт очиж бэлтгэх модыг зааж өгөхөд 60 литр бензин зарцуулах болно” гэж хэлсэн байсан. Би түүнийг Аоос сонсоод Б.Е руу утасдаж “Байшин барих модны зөвшөөрөл ирсэн юм уу” гэж асуухад “Байшин барих мод бэлтгэх зөвшөөрөл С.Е та хоёрт ирсэн. Та хоёр тус тусдаа 30,30 литр бензин хийж өгөх юм бол бэлтгэх модыг чинь би өөрийн биеэр очиж зааж өгөх болно, бензин өгөхгүй бол тухайн газар руу явахгүй” гэж хэлэхээр нь би бензин хийж өгөөд мод бэлтгэх газраа заалгаж авъя гэж хэлсэн. Эхлээд би уг газар руу явах үед 30 литр бензинийг “Хар чулуут” гэх колонкоос Еын машинд хийж өгөөд түгээгчид 55.000 төгрөг төлсөн. Бэлтгэх модоо заалгаж буцаж ирэхэд С.Е 30 литр бензин хийж өгсөн. Тухайн үед би “Ой харгай” гэх газарт өөрийн төрсөн ах Мын хамт мотоциклтой очсон. Харин С.Е өөрийн төрсөн дүүгийн хамт очсон. Бид 4-үүлээ “Ой харгай”-д очоод хүлээж байтал Б.Е нь С, Е, Т нарын хамт ирсэн. Уг газраас мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбай руу хүлээж байсан 4 хүн болон Есерхан, Е, Т нар нийт 7 хүн очсон. Тэгэхэд Б.С бидэнтэй хамт яваагүй бөгөөд замдаа буугаад үлдсэн юм шиг байсан. Уг газарт очоод Б.Е нь биднийг дагуулж бэлтгэх модыг зааж өгсөн юм. Б.Е 19 ширхэг модыг хар өнгийн пламастераар дугаарлаж, тоо бичээд зааж өгсөн. Түүний зааж өгсөн модыг миний төрсөн ах М сүхээр цавчиж тэмдэглэж авсан. Мод тэмдэглэж өгч байхад бид 7-уулаа байсан. Тэгээд Б.Еаас “Тэмдэглэж өгсөн мод байшин барихад хүрэлцэхгүй бол яах вэ гэж асуухад Б.Е нь “Хэрэв миний зааж өгсөн моднууд байшин барихад хүрэхгүй бол миний зааж өгсөн газраас баруун талаас миний зааж өгсөнтэй ижил моднуудаас хоёр байшин барих мод бэлтгэж аваарай” гэсэн. Б.Е мод зааж өгсний дараа буцаж машин дээрээ очиход Б.С бидний урдаас ирсэн ба Б.Е түүнд хэлж мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлээд бидэнд өгсөн. Б.С нь мод бэлтгэх эрхийн бичгийг өөрөө бичээд, өөрийн гараар С.Е бид хоёрт өгсөн юм. Тэгэхдээ С.Е бид хоёрт тус тусад нь 8 м3 мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Түүний төлбөрт бид хоёр тус тусдаа 145.000, нийт 290.000 төгрөгийг төлсөн. Бид байшин барих модны зөвшөөрөл, уг эрхийн бичгээр нойтон мод бэлтгэж болно гэж ойлгосон. Б.Е нь бидэнд уг моднуудыг зааж өгсөн болохоор л бэлтгэсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа хоол хүнсээ бэлдээд уг газраас очиж мод бэлтгэсэн. Есерханы зааж өгсөн 19 ширхэг модноос би 6 модыг нь, харин 8 модыг нь тайрч бэлтгэж авсан. 5 мод нь бүдүүн, байшин барихад тохиромжгүй учраас аваагүй, харин нэмж зааж өгсөнтэй нь ижил мод бэлтгэсэн. Нийт 25 ширхэг ургаа модыг тайрч, ачих зориулалтаар жижиглэсэн, унагасан 1 ширхэг модыг үзүүр хүртэл нь хэмжихэд 20-25 м байсан тул 5 метрээр тайрч бэлтгэж байсан ба нэг модноос 4-5 ширхэг ургаа мод гарч байсан. Тухайн үед мод бэлтгэж байхдаа тусгаарласан талбайн гаднаас мод бэлтгэж байгаагаа мэдээгүй. Биднийг мод бэлтгэж байхад Б.С, Б.Е нар ирж хяналт тавиагүй, харин М гэдэг байгаль хамгаалагч ирж хяналт хийснээр асуудал үүссэн. Би ургаа мод бэлтгэж болохгүйг мэдэх боловч Б.Е өөрөө ирж тэмдэг тавьж, зөвшөөрч байна гэж хэлсэн тул ургаа мод бэлтгэсэн.Хэрэв бидний үйлдэл буруу байсан бол энэ асуудалд шууд байгаль орчны байцаагч Б.Е буруутай, нэгэнт зөвшөөрсөн гэж ойлгосон учраас уг модыг бэлтгэсэн. Дараа нь биднийг мод бэлтгэж байхад Б.Е, Б.С нарын хэн нь ч ирээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32, 33-34-рх, 2-р хх-ийн 31-34-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч М.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..Сум дундын ойн анги нь 2016 онд Улаанхус сумын “Ой харгай”-н Шар бөөрөгт гэх газарт 2016 оны 8 дугаар сард очиж, 5 га талбайн тусгаарлалт хийсэн. Уг газраас зөвхөн түлшний мод бэлтгэх зориулалтаар талбайг тусгаарласан. Учир нь хэрэглээний мод хомс учраас хэрэглээний мод бэлтгэхийг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Манай Сум дундын ойн анги судалгаа хийж саналаа өгсний үндсэн дээр Аймгийн болон Улаанхус сумын ИТХ-ын тогтоол гарч, 2017 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Шар бөөрөгт гэх газраас 125м3 түлээний мод бэлтгэх тогтоол гарсан. Тийм учраас байгаль хамгаалагч тухайн газраас зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжтой. Гэхдээ хуурай хэрэглээний мод авах ёстой ба нойтон модыг ямар ч тохиолдолд зөвшөөрөхгүй. Тухайн онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Даян гэх газраас 150м3 хэрэглээний мод бэлтгэх тогтоол гарсан. Тухайн жилдээ зөвхөн Улаанхус сумын Даян гэх газраас хэрэглээний мод бэлтгэх боломжтой. Харин Шар бөөрөгт гэх газраас 2017 онд ямар ч хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжгүй. Байгаль хамгаалагч Б.С нь 2017 онд Шар бөөрөгт гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй байсан. Гэхдээ хэрэглээний биш түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх ёстой. Би талбайн тусгаарлалт хийхдээ уг газраас зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалтаар талбай тусгаарласан юм. Харин байгаль орчны улсын байцаагч хяналтын байцаагч нь тухайн газарт бэлтгэх модыг зааж өгөх эрх байхгүй. Зөвхөн хяналт тавьж хууль бусаар мод бэлтгэх ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, шалгаж, тэдэнд хариуцлага тооцох эрхтэй. Б.Е нь Ой харгай гэх газарт очих ч ёсгүй. Түүнчлэн нойтон мод тэмдэглэж зааж өгөх эрх ч байхгүй. Б.Е нь нойтон ургаа мод тэмдэглэж өгсөн гэж иргэн Е.Н, С.Е нар хэлсэн. Б.Еы тэмдэглэж өгсөн моднуудыг тэд надад зааж өгсөн. Сүхээр цавчиж тэмдэглэгээ хийсэн моднууд нь тусгаарлалт хийгдсэн талбай дотор байсан. Би үүнээс үндэслээд Б.Еыг уг моднуудыг зааж өгсөн байна гэж бодсон. Хэрэв тэд тусгаарласан талбайн гадна талд тэмдэглэсэн мод бидэнд зааж үзүүлсэн бол би Е.Н, С.Е нарт итгэхгүй байсан. Б.С нь мод бэлтгэхээр эрхийн бичиг авсан хүнд хаанаас мод бэлтгэхийг зааж өгөх, мод бэлтгэхэд хяналт тавих үүрэгтэй. Тухайн газраас нойтон мод бэлтгүүлэхгүй байхад хяналт тавих ёстой. Улаанхус суманд 2017 онд Даян гэх газраас хуурай хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх боломжтой. Харин шар бөөрөгт гэх газраас 2017 онд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх ямар ч үндэслэлгүй. Учир нь манай ойн ангиас 2016 онд судалгаа хийж, Шар бөөрөгт гэх газраас хэрэглээний мод бэлтгэх боломжгүй гэж үзээд зөвхөн түлээний мод бэлтгүүлэх саналыг аймгийн ИТХ-д өгсөн юм. Тухайн сумын байгаль орчны улсын байцаагч нь тухайн сумын хэмжээнд байгаа байгалийн бодлогын хувьд зүй зохистой, үр ашигтай ашиглуулахад хяналт тавих ёстой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-39-рх/, CD бичлэг дэх яриа, түүний орчуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Е мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт : “Иргэн Е.Н, Б.Е нарт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр идэвхтэн байгаль хамгаалагч Б.С нь тус бүр 8, нийт 16 м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Би С нь уг мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж өгч байхад би хамт байсан. Би Б.Сд аймаг болон Улаанхус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол дээр гарсан хэрэглээний модны хуваарийг өмнө нь танилцуулсан байсан. Түүний дагуу хяналтаа тавиад тухайн сум дундын ойн ангийн талбай тусгаарласан талбай дээр очсон. Тухайн талбайн тусгаарлалтыг Б.С өөрөө ойн ангиас хүлээж авсан. Сд өгсөн талбай дээр би Н, Е, Т, М, Еркинбек, Е нарын хамт очсон. Би тухайн хүмүүст нойтон модонд, ойртож хүрч, огтолж болохгүй, хууль тогтоомж нь маш чанга гэж хэлсэн. Тухайн үед Н бид нар ийм модоор байшин барих боломжгүй гэж хэлсэн. Манай А бүст байшин барих ямар нэгэн модны зөвшөөрөл ирдэггүй гэж хэлсэн. Тэгэхдээ яахав байгалийн жамаар унасан иймэрхүү модоор хэрэглээний мод бэлтгэж авахгүй юу даа гэж хэлсэн. Би тухайн үед видео бичлэг хийж тэдэнд тайлбарлаж байгаагаа нотолсон. Тэгээд тэд нар байгалийн жамаар модыг унасан сүхээр холтсыг нь цавчиж тэмдэглэж авсан. Тэгэхэд би 9-11 модыг цавчсан хэсэгт хар өнгийн тодруулагчаар дугаарлаж, зургийг нь авч бэхжүүлсэн юм. Тэгээд байж байтал С ирсэн. Тэгээд би Сд “Эд нарт тус бүр 8 м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг өгөөд ойд оруулаарай, түүнээс илүү хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиж өгч өгөхгүй, уг газраас тэрнээс илүү хэрэглээний мод гарахгүй” гэж хэлсэн. Би хэрэглээний 50 м3 модны хуваарь байгаа болохоор эрхийн бичгийг нь бичиж өгөөд ойд оруулаад хяналтаа тавиарай гэж Сд хэлсэн. Б.С нь за тэгье гэж хэлсэн. Бид хоёрын дунд ямар ч хэрүүл маргаан болоогүй. Уг ИТХ-ын тогтоолд уг хэрэглээний 50 м3 модыг Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Даян гэх газраас бэлтгэх талаар тусгагдсан байсан. Би тус сумын ИТХ-ын тогтоолын дагуу гаргасан Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажилладаг. Тухайн үед Засаг даргын захирамж гараагүй учраас аймаг, сумын ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Мод бэлтгэх эрхийн бичиг олгоход тус аймгийн сум дундын ойн ангийн талбайн тусгаарлалт хийсэн акт, баримтыг үндэслэдэг.Сум дундын ойн анги нь надад ямар ч талбай тусгаарласан баримт үзүүлээгүй. Сум дундын ойн анги тусгаарлалт хийсэн баримтыг тухайн сумын Засаг даргад хүргүүлэх ёстой. Тэгээд би ИТХ-ын тогтоолын дагуу тусгаарлалт хийсэн байх гэж ойлгосон. Би сум дундын ойн ангийн талбайн тусгаарлалт хийхдээ хэрэглээний мод бэлтгэх талаар хэрхэн актанд тусгасныг 2017 оны 09 дүгээр сард идэвхтэн байгаль хамгаалагч Б.Саас асуугаагүй. Би асуусан ч С тэр талаар мэдэх ч үгүй.Би тухайн газарт бэлтгэх модыг зааж өгөхдөө сум дундын ойн ангийн акт, тооллогын хүснэгтэнд үндэслэх ёстой. Гэхдээ тийм баримт надад ирүүлээгүй. Би албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг акт болон тооллогын хүснэгтийг асууж, судлах ёстой. Манайх руу судалгаа явуулсан зүйл байхгүй. Тэд нар өөрсдөө замын шатахуун гаргая, та хүрээд ир гэж над руу байн байн утасдаад байсан болохоор тус бүр 30 литр шатахуун гаргуулж тухайн газарт очих зардалд зарцуулсан. 2017 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн сум дундын ойн анги нь уг “Ой харгай” гэх газраас зөвхөн түлээний модны эрхийн бичиг олгохоор талбайн тусгаарлалт хийгдсэн талаар мэдээгүй. Манай суманд ямар нэгэн бичиг баримт ирүүлээгүй. Б.С надад сум дундын ойн ангиас ирж “Ой харгай”-д талбайн тусгаарлалт хийгээд явлаа гэж хэлсэн. Тэгэхдээ надад ямар нэгэн актанд гарын үсэг зурж хүлээж авсан талаар хэлээгүй.

Би байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хувьд тодруулж асуух ёстой, анх очихдоо чамд ямар нэгэн эрхийн бичиг өгсөн үү гэж асуусан. Тэгэхэд С надад гарал үүслийн гэрчилгээ 5-ыг, түлээний модны эрхийн бичиг 30-ыг /50 ч гэсэн байж магадгүй/ үлдээсэн гэж хэлсэн. Б.С нь уг газраас зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалтаар талбай тусгаарласан талаар надад хэлээгүй. Хэрэв тэгж хэлсэн бол би тухайн хүмүүст байгалийн жамаар унасан модноос ч гэсэн хэрэглээний мод бэлтгэх боломжгүй гэж хэлээд явах байсан.Бусдад давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр намайг яллаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би байгаль орчны улсын байцаагчаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Намайг ямар хүн гэдгийг надтай хамт ажиллаж байгаа хүмүүс бүгд  мэддэг. Мод бэлтгэсэн хүмүүс, Засаг дарга, Сум дундын ойн ангийн мэргэжилтэн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад гүтгэж мэдүүлэг өгсөнд нь харамсаж байна. Бүх юм нотлох баримттай байх ёстой. Тухайн үеийн нөхцөл байдлыг бичиж аваад СD бичлэгийг нотлох баримтаар  хавсаргасан. Би мод зааж өгөх, эрхийн бичиг бичиж өгөх албан тушаалтан биш бөгөөд хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан юм. Б.С байгаль хамгаалагч биш бөгөөд дунд боловсролтой идэвхтэн байгаль хамгаалагч. Тухайн үед аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор очсон болохоос биш өөр санаа зорилго агуулаагүй. Тухайн өдөр Засаг даргын Тамгын газраас бензин гуйсан боловч бензин олгох боломж байхгүй гэсэн хариу өгсөн. 6 сард багийн нийтийн хурал болоход би гарсан тогтоолыг танилцуулсан. Баян-Өлгий аймгийн ИТХ-ийн 2 дугаар сарын 24-ний өдөр гарсан 16 дугаартай тогтоол байсан. Уг тогтоолд тусгай хамгаалалттай газраас “150 м3 цэвэрлэгээний огтлолт хийх” гэж байгаа. 2011 оны 4 сарын 26-ны өдрийн 45 дугаартай тогтоол бас гарсан. Сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрөө төлнө. Түлээний мод л гарна, хэрэглээний мод гарахгүй шүү гээд гарын үсэг зуруулаад авсан бол хэрэглээний мод гэж бичигдэхгүй байх байсан. Өөрсдөө чиг үүргээ мэдэхгүй байж Б.Е очих ёсгүй байсан гэж байна. Хэрэв Сум дундын ойн ангиас түлээний мод л бэлтгэх ёстой гэсэн албан тоот явуулсан бол хэрэглээний мод гэж бичихгүй байсан. Мөн намайг модыг тэмдэглэж өгсөн гэж байна. Би тэмдэглэж өгөөгүй. Явсан газраа нотлох баримтаар баримтжуулж бичлэг хийсэн байгаа. Нойтон модонд хүрч болохгүй гэдгийг хэлсэн. Энэ талаар бичлэгт байгаа. 11 мод тэмдэглэсэн, учир нь ийм моднуудад зөвшөөрөл олгоно гэж Б.Сд хэлсэн. Эндээс байшингийн мод гарахгүй. Байшингийн модонд зөвшөөрөл олгохгүй гэж хэлж байсан. Иргэдээс зөвшөөрөл нь хаана байна заагаад өгөөч гэхээр нь тэр хүмүүс  эрсдэлд орох вий гэж бодоод очсон. Тухайн үед Засаг даргын Тамгын газраас бензин гарахгүй байсан учир С.Е, Е.Н нар 60 литр бензин хийж өгсөн. Тэнд зөвхөн мод бэлтгэх хүмүүс биш 7-8 хүн байсан. Ямарваа нэгэн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор очсон болохоос биш ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. 9 жил ажиллахдаа нэг ч удаа өөрийнхөө дураар мод бэлтгүүлж байгаагүй. Засаг дарга нь Б.Стай би гэрээ байгуулах ёстой байсан боловч Б.Е гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн байна. Б.Сы тушаалыг 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  би байцаагч болоогүй байхад сумын Засаг дарга Ташкен гэдэг хүн гаргасан. Ямар ч нотлох баримтгүйгээр намайг ингэж гүтгэж болохгүй. Би өөрийнхөө үүргээ зохих ёсоор биелүүлж яваа төрийн албан хаагч. Е.Н, С.Е нар байгалийн жамаар унасан модоос нэг ч мод аваагүй. Талбайгаас тусдаа ойрхон газраас авсан. Тухайн мод бэлтгэсэн талбай нь Б.Еы очсон талбай мөн үү, үгүй үү гэдгийг тогтоогоогүй. Энэ асуудлаас болж 2 жилийн хугацаанд дарамттай байна. Иймд надад холбог хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, /2-р хх-ийн 175-179-р х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт:”...Намайг яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тус аймгийн сум дундын ойн анги нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Ой харгай” гэх газарт талбайн тусгаарлалт хийхэд би өөрийн биеэр байлцсан. Тэгэхэд надад тусгаарласан талбайг надад үзүүлж зааж өгөөд панер модтой тэмдэглэгээ тавьж өгсөн. Тусгаарласан талбайг хүлээлгэн өгсөн актанд гарын үсэг зураагүй, гэхдээ тус ойн ангийн мэргэжилтнүүд надад уг газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгож болохгүй, зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгож болно гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 10-15-ны үед талбай тусгаарласан ба тухайн тусгаарласан талбайгаас түлээний мод бэлтгэх ёстой байсан. Би уг Ой харгай гэх газраас 2016-2017 онд тухайн сумын 100 гаруй иргэнд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Харин 2017 онд Б.Е нь иргэн Е.Н, С.Е нарт модны зөвшөөрөл ирсэн байна гээд мод авахаар явсан. Тэгээд Б.Е тухайн тусгаарласан газраас газар унасан модыг тэдэнд зааж өгсөн байсан. Дараа нь надад эдгээр хүмүүст гоожин бичиж өгөөрэй,гоожин бичихдээ хэрэглээний мод гэж бичээрэй гэж хэлэхэд нь би надад тийм эрх байхгүй гэж татгалзсан боловч Б.Еы шахалтаар иргэн Е.Н, С.Е нарт л хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгосон, түүнээс өөр нэг ч хүнд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгоогүй. Би  эхлээд Б.Ед уг газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх боломжгүй, би зөвхөн түлээний унасан шинэс модны эрхийн бичиг бичиж олгох эрхтэй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Е надад чи байгаль хамгаалагч учраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгох эрхтэй, чи хэрэглээний мод гэж бич гэж хэлсэн. Тэгээд Б.Е бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдаж байгаад би түүний хэлсний дагуу мод бэлтгэх эрхийн бичигт "хэрэглээний мод” гэж бичсэн юм.

Мөн би Б.Ед сум дундын ойн ангиас хэрэглээний мод гэж талбайн тусгаарлалт хийгээгүй зөвхөн түлээний мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийсэн болохоор зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоно гэж хэлээд түүнтэй бага зэрэг маргалдсан юм. С.Е, Е.Н нар мод бэлтгэхэд би хяналт тавьж чадаагүй. Яг тэр үед Улаанхус сумын цагдаагийн хэсгийн дарга Асылбек дээр хууль бусаар мод бэлтгэсэн асуудлаар шалгагдаж байсан. Асылбек байцаагч намайг дуудахад би түүнд “Ой харгай” гэх газарт мод бэлтгэж байгаа түүнд хяналт тавих ёстой гэж хэлсэн боловч надад тийм боломж олгоогүй. Ийм хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн үед хяналт тавьж чадаагүй. Намайг 7 хоногийн дараа очиход эрт цас орж, зам хаагдсан, мөн тэд модыг бэлтгэж уулнаас буулгаад орхичихсон байсан юм. Тэгээд ч Б.Е нь байгаль орчны хяналтын улсын байцаагч учраас миний ажилд хяналт тавьдаг, мэргэжлийн удирдлагаар хангадаг хүн болохоор би түүний хэлсний дагуу “Хэрэглээний мод” бэлтгэх эрхийн бичгийг Е.Н, С.Е хоёрт тус бүрт нь нэг нэг ширхэг эрхийн бичиг бичиж өгсөн. Хамгийн гол асуудал нь энэ юм. Би уг нь сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах ёстой байсан боловч Б.Етай гэрээ байгуулан ажилласнаар түүний эрхшээлд орсон нөхцөл байдал байсан гэж ойлгож болно. Тусгаарласан газраас зөвхөн түлээний мод олгох боломжтой гэдгийг Б.Е ч гэсэн албан үүргийн хувьд урьдаас мэдэж байсан. Б.Еы хэлсний дагуу тэгж бичсэнээс болж тэд ургаа мод бэлтгэсэн байна. Түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэйгээр тухайн хүмүүс нойтон мод бэлтгэсэн бол тэдний л буруу болж, иргэдэд холбогдуулан цагдаагийн байгууллага шалгах байсан байх гэж бодож байна. Би 2010 оноос эхлэн Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагчаар гоожин бичих эрх авч ажиллаж байгаа. 10  жилийн хугацаанд идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Тухайн үед Засаг дарга Ташкен, байгаль орчны хяналтын улсын байцаагч А гэх хүмүүс байсан. 2014 оноос хойш Байгаль орчин аялал жуулчлалын газар талбай тусгаарлаж эхэлсэн. Тэрнээс өмнө ард иргэд замбараагүй авдаг байсан. Талбай тусгаарласнаас хойш ард иргэд нэг газраас л авдаг болсон. Тэрнээс хойш ой мод сэргэсэн. 2016 оноос хойш Е.Н, С.Е нар сумын захиргаанд өргөдөл гаргаад явж байсан талаар мэддэг байсан. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэдүүлсэн байна.  /2-р хх-ийн 197-201-рх, шүүх хуралдааны тэмдэглэл /орчуулагч, хэлмэрч хэлмэрчлэв./

Ойн тухай хуулийн 17.1.4-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтаан тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг сумдаар хуваарилан батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 18.1.2-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1-д “Ойгоос тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал, ой зохион байгуулалтын баримт бичиг, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл тус бүрээр тогтооно”, 32.2-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг энэ хуулийн 32.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно”, 32.3-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 2.5-д “Аймаг , нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараа жилд бэлтгэх модны хэмжээг Ойн тухай хуулийн 32.2 дахь заалтыг үндэслэн тухайн оны 10 сарын 10-ны дотор багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно”, 2.6-д “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараа жилд бэлтгэх модны хэмжээг “Ойн тухай хуулийн 32.3 дахь заалтыг үндэслэн тухайн оны 12 сарын 10-ны дотор багтаан арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтоор бэлтгэх модыг ойн мэргэжлийн байгууллага, ойг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл бүрээр, иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор бэлтгэх модыг баг бүрээр тогтооно” гэжээ.

Үүний дагуу Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар “Дээд хязгаар тогтоох тухай” тогтоолоор ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаар, улсын тусгай хамгаалалттай газрын ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаарыг тус тус тогтоосон байна.

Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаарыг баталсан байх ба Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд арчилгааны огтлолтоор түлээний модны /шинэс/ дээд хязгаарыг 50 куб/м, цэвэрлэгээний огтлолтоор, түлээний модны дээд хязгаарыг 150 куб/м байхаар, гуравдугаар хавсралтаар улсын тусгай хамгаалалттай газрын ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаарыг Улаанхус суманд цэвэрлэгээний огтлолтоор 5 га газарт 150 куб/м, цэвэрлэгээний зориулалтаар 10 га газарт 286 куб/м байхаар тус тус  тогтоосон байна. Энэ тогтоолоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ойн харгайн Ш гэх газраас хэрэглээний зориулалтаар бэлтгэх шинэс модны дээд хязгаарыг тогтоогоогүй байна. /1-р хх-ийн 116-118-рх/,

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай “2017 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолоор Улаанхус сумын хэмжээнд ой бүхий газар нутгаас цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх модны хэмжээг баталсан байна.

Уг тогтоолын нэгдүгээр хавсралтаас үзэхэд цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний шинэс модны дээд хязгаарыг Улаанхус сумын “Даян” гэх газрын ойгоос 150 куб/м байхаар, ойн цэвэрлэгээний огтлолтоор түлээний бургас модны дээд хязгаарыг “Ш” гэх газарт 125 куб/м байхаар тус тус тогтоосон ба харин Ой харгайн “Ш” гэх газарт хэрэглээний огтлолтоор шинэс мод бэлтгэх дээд хязгаар батлаагүй байна. /1-р хх-ийн 157-160-рх/,

Харин Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолоор аймгийн хэмжээнд 2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоосон байх ба уг тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд арчилгааны огтлолтоор түлээний мод /шинэс/ бэлтгэх дээд хязгаарыг 100 куб/м байхаар, цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний шинэс модны дээд хязгаарыг Улаанхус суманд 50 куб/м байхаар, хоёрдугаар хавсралтаар улсын тусгай хамгаалалттай газруудын нутгийн ойгоос Улаанхус суманд цэвэрлэгээний  огтлолтоор, түлээний шинэс мод бэлтгэх дээд хязгаарыг 50 куб/м, түлээний зориулалтаар цэвэрлэгээний ажил Улаанхус суманд 250 куб/м байхаар тус тус тогтоосон байна. /1-р хх-ийн 167-169/

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай “2016 онд ойгоос мод бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолоор Улаанхус сумын хэмжээнд ой бүхий газар нутгаас ойн цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэх модны дээд хязгаарыг тус тус баталсан байна. /1-р хх-ийн 156-р х/,

Дээрх тогтоолууд болон тэдгээрийн хавсралтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах Ой харгайн “Ш” гэх газрын ойгоос 2017 онд хэрэглээний зориулалтаар бэлтгэх шинэс модны дээд хязгаарыг тогтоож өгөөгүй нь нотлогдож байна.

Харин Ойн тухай хуулийн 18-р зүйлийн 18.3.1-д заасныг үндэслэн  Баян-Өлгий  аймгийн сум дундын ойн анги нь Улаанхус сумын Ой харгай  /Шар бөөрөгт/ гэх газрын ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах зорилгоор судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийсний дүнд тус ойгоос шинэс модыг зөвхөн цэвэрлэгээний огтлолтоор, түлээний зориулалтаар  бэлтгэх боломжтой гэж үзэн, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргатай “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ” байгуулан, 5 га талбайг тусгаарлаж, акт үйлдэн идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сд хүлээлгэн өгч, уг тусгаарласан талбайгаас иргэдэд зөвхөн түлээний модны зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрөл олгохыг үүрэг болгосон байна. Тусгаарласан талбайгаас бэлтгэх модны нөөц 2016 онд дуусаагүй  тохиолдолд дахин талбай тусгаарлахгүйгээр уг талбайгаас 2017 онд үргэлжлүүлэн иргэдэд түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжтой байсан байна.

Энэ нь 1-р хх-ийн 119-125-р талд авагдсан нотлох баримтууд болон гэрч М.Ны: “Сум дундын ойн анги нь 2016 онд Улаанхус сумын “Ой харгай”-н Шар бөөрөгт гэх газарт 2016 оны 8 дугаар сард очиж, 5 га талбайн тусгаарлалт хийсэн. Уг газраас зөвхөн түлшний мод бэлтгэх зориулалтаар талбайг тусгаарласан. Учир нь хэрэглээний мод хомс учраас хэрэглээний мод бэлтгэхийг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Шар бөөрөгт гэх газраас 2017 онд ямар ч хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжгүй.” гэх мэдүүлэг, гэрч С.Еатын ”2016 онд манай ойн ангиас сумын засаг даргатай мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ байгуулж байсан ба уг тусгаарласан талбайн мод дуусаагүй байсан болохоор дахиж мод бэлтгэх талбай тусгаарлахгүйгээр 2017 онд дээрх талбайгаас зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох чиглэл өгсөн. “Ой харгай” гэх газарт “Шар бөөрөгт” гэх газар нь хамаарна. Эдгээр газрууд нь нэг уулын нэг нүүрийг хэлж байгаа бөгөөд “Ой харгай” гэх газарт 5 га газрын тусгаарлалт хийгдсэн. Уг тусгаарлалт хийсэн газарт “Шар бөөрөг” гэх газар багтаж байгаа” гэх мэдүүлэг, шүүгдэгч  Б.Сы “Уг тусгаарласан талбайгаас зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох ёстой байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. /1-р хх-ийн 119-125-рх, 2-р хх-ийн 35-39-рх/, Түүнчлэн  дээж талбайн тооллогын хүснэгт, нийт талбайн тооллогын хүснэгт зэрэгт хэрэглээний мод гэж огт бичээгүй байна.

Ийм байдлаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ой харгайн ой бүхий газар болон Сум дундын ойн ангиас 2016 оны 8 дугаар сард Ой харгайн Ш гэх газарт түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан 5 га талбайгаас 2017 онд иргэд, байгууллагад хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичиг олгох үндэслэлгүй болох нь тус тус нотлогдож байна.

Гэтэл шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанхус сумын Ой харгайн Ш гэх газарт Сум дундын ойн ангиас түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан талбайгаас иргэн С.Н, С.Е нарт тус бүрт нь 8 м3, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож, иргэн С.Н, С.Е нар нь байгалийн нөөц ашигласны төлбөрт тус бүр 145.000 төгрөг, нийт 290.000 төгрөг төлсөн болох нь 1-р хх-ийн 13-14-р, 2-р хх-ийн 120-121-р талд авагдсан хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.С нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын тамгын газрын идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг бөгөөд Ойн тухай хуулийн 28.4-д ”Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д “байгаль хамгаалагч нь хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.С нь Улаанхус сумын байгаль хамгаалагчаар  биш, идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг хэдий ч түүнийг Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин иргэд болон сумын төвийн иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, ойн мэргэжлийн байгууллагын бэлтгэх хэрэглээний болон түлээний модны /гоожин/ гарал үүслийн гэрчилгээ олгох эрх бүхий субъектээр томилсон байна. /1-р хх-ийн 19-20-рх, 140-рх/,

Түүнчлэн Б.С нь Сум дундын ойн ангиас 2016-2017 онд тус бүр 100 ширхэг буюу нийт 200 ширхэг мод бэлтгэх эрхийн бичгийн маягт /үнэт цаас/, 10 ширхэг гарал үүслийн гэрчилгээний маягт хүлээн авч, тооцоо хийж байсан нь 1-р хх-ийн 171-172, 176 дугаар талд авагдсан зарлагын баримт, Сум дундын ойн ангийн нэхэмжлэх, Улаанхус сумын байгаль хамгаалагч нарын эрхийн бичгийн тооцоо зэрэг баримтуудаар нотлогдож байх тул түүнийг 2017 онд Улаанхус сумын Ой харгай, Ш гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй этгээд байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт:”2016 оны 8 дугаар сарын 10-15-ны үед талбай тусгаарласан ба тухайн тусгаарласан талбайгаас түлээний мод бэлтгэх ёстой байсан. Би уг Ой харгай гэх газраас 2016-2017 онд тухайн сумын 100 гаруй иргэнд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Харин 2017 онд Б.Е нь иргэн Е.Н, С.Е нарт  модны зөвшөөрөл ирсэн байна гээд мод авахаар явсан.Тухайн үед би улсын байцаагч Б.Еы шахалтаар иргэн Е.Н, С.Е нарт л хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгосон, би  эхлээд Б.Ед уг газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх боломжгүй, би зөвхөн түлээний унасан шинэс модны эрхийн бичиг бичиж олгох эрхтэй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Е надад чи байгаль хамгаалагч учраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгох эрхтэй, чи хэрэглээний мод гэж бич гэж хэлсэн. Тэгээд ч Б.Е нь байгаль орчны хяналтын улсын байцаагч учраас миний ажилд хяналт тавьдаг, мэргэжлийн удирдлагаар хангадаг хүн болохоор би түүний хэлсний дагуу “Хэрэглээний мод” бэлтгэх эрхийн бичгийг Е.Н, С.Е хоёрт тус бүрт нь нэг нэг ширхэг эрхийн бичиг бичиж өгсөн.” гэж мэдүүлсэн байна.

Б.С нь Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Еы хууль бус үүргийг биелүүлэх ёсгүй боловч түүний шахалтаар түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас иргэн Е. Н, С.Е нарт “хэрэглээний” мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгосон болох нь гэрч Е.Мын:“Миний төрсөн дүү Е.Нд сумын байгаль орчны улсын байцаагч Б.Е зөвшөөрч, бэлтгэх модыг өөрөө тэмдэглэж өгсөн. Тэмдэглэж өгсөн моднууд нь бүгд ургаа моднууд байсан Б.Е мод зааж өгсний дараа Б.С ирсэн” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 44-45-рх/, гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Б.Е нь Е.Н, С.Е нарт та нарын мод авах өргөдөл шийдэгдсэн. Би авах модыг үзүүлэхээр ирсэн гэж хэлээд 20-иод тооны модыг сүхээр цавчуулж тэмдэг тавьж, эдгээр модтой  адилхан модноос байшин барих мод аваарай, би бүх авах модыг нэг бүрчлэн зааж өгч чадахгүй гэж хэлээд бид уулнаас бууж байхад байгаль хамгаалагч Б.С ирсэн.Түүнд Б.Е “Эдгээр хүмүүст мод авах зөвшөөрөл ирсэн, та мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөрэй” гэхэд Б.С цүнхнээсээ бичиг баримтуудаа гаргаж ирээд мод бэлтгэх эрхийн бичгийг Е.Н, С.Е нарт бидний нүдэн дээр бичиж өгсөн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 90-91-рх, 2-р хх-ийн 117-118/, гэрч Т.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.Е нь Е.Н, С.Е нарт ой дотор байсан ургах явц нь зогссон, мод руу хазайж унах шинжтэй болчихсон, цайж цагаарсан хатсан моднуудаас үзүүлж, сүхээр цавчиж тэмдэг тавьж өгөөд Б.Сд хэлээд эрхийн бичиг бичүүлж байсан. Намайг байхад Б.С тэдгээр хүмүүст мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-рх/, гэрч У.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Б.Е ойн захад орж Е.Н, С.Е нарт унасан, мөчиргүй, бүдүүн моднуудыг үзүүлж, энэ модноос авна гэж үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-рх/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай тушаалаар тус тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд улсын байцаагчийн хувьд холбогдох хууль, журам, тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах албан үүргийнхээ хүрээнд 2017 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Ой харгайн “Ш” гэх газраас хэрэглээний зориулалтаар шинэс мод бэлтгэх дээд хязгаарыг дээд шатны байгууллагаас тогтоогоогүй, харин Сум дундын ойн ангиас 2016 онд Улаанхус сумын Ой харгай гэх газарт 5 га газрыг зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарлаж, идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сд актаар хүлээлгэн өгсөн, уг тусгаарласан талбайгаас иргэдэд /Е.Н, С.Е/ хэрэглээний зориулалтаар шинэс мод бэлтгэх эрх олгох үндэслэлгүйг судалж, мэдсэн байх үүрэгтэй байна.

Гэтэл Б.Е нь ажил үүргийн хүрээнд хяналт тавьж, хариуцан ажилладаг Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сд хууль бус үүрэг өгч, иргэн С.Н, С.Е нарт түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох зориулалт бүхий газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгуулж, мод бэлтгэхээр тусгаарласан талбайд биечлэн очиж, бэлтгэх модыг зааж өгөх, хувийн машины зардлыг тухайн иргэдээр төлүүлэх зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж иргэн Е.Н, С.Е нарт давуу байдал бий болгосноор байгаль орчинд хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолоор аймгийн хэмжээнд 2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоосон байх ба уг тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд арчилгааны огтлолтоор түлээний мод /шинэс/ бэлтгэх дээд хязгаарыг 100 куб/м байхаар, цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний шинэс модны дээд хязгаарыг Улаанхус суманд 50 куб/м байхаар, хоёрдугаар хавсралтаар улсын тусгай хамгаалалттай газруудын нутгийн ойгоос Улаанхус суманд цэвэрлэгээний  огтлолтоор, түлээний шинэс мод бэлтгэх дээд хязгаарыг 50 куб/м, түлээний зориулалтаар цэвэрлэгээний ажил Улаанхус суманд 250 куб/м байхаар тус тус тогтоосон тул энэ тогтоолыг үндэслэн иргэн Е.Н, С.Е нарт хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох талаар идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сд зөвлөн тусалсан гэж мэдүүлсэн.

Гэтэл уг тогтоолоос үзэхэд Улаанхус суманд 2016 онд цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх хэрэглээний шинэс модны дээд хязгаарыг 50 м3 байхаар тогтоосон боловч иргэн Е.Н, С.Е нар нь Сум дундын ойн ангиас 2016 онд зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалт бүхий тусгаарласан талбайн дотор болон  гадна талаас  /Ой харгай, Ш/ байшин барихад тохиромжтой, ургаж буй нойтон модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолыг үндэслэн иргэн Е.Н, С.Е нарт Ой харгайн Ш гэх газарт түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан талбайгаас  хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай “2017 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай” тогтоолоор Улаанхус сумын хэмжээнд ой бүхий газар нутгаас цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх модны хэмжээг баталсан ба уг тогтоолын нэгдүгээр хавсралтаас үзэхэд цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний шинэс модны дээд хязгаарыг Улаанхус сумын “Даян” гэх газрын ойгоос 150 м3 байхаар тогтоосон, Даян, Ой харгай, Ш нь ерөнхийдөө нэг газар гэж тайлбарласан.

Уг тогтоолоос үзэхэд Улаанхус сумын Ой харгайн Ш гэх газарт хэрэглээний огтлолтоор шинэс мод бэлтгэх дээд хязгаар батлаагүй, харин ойн цэвэрлэгээний огтлолтоор түлээний бургас модны дээд хязгаарыг 125 м3 байхаар тус тус тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл дээрх тогтоолд Улаанхус сумын Даян гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний шинэс мод бэлтгэх дээд хязгаарыг 150 м3, Ш гэх газраас ойн цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх түлээний модны /бургас/ дээд хязгаарыг 125 м3 байхаар ялгамжтай тогтоосон байх тул тогтоолыг үндэслэн Е.Н, С.Е нарт Ш гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох үндэслэлгүй төдийгүй, Б.Е нь мод бэлтгэх эрхийн бичиг олгох албан тушаалтан биш учраас иргэдэд бэлтгэх модыг зааж өгөхөөр тухайн газарт очих ч үүрэггүй байна.

Улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах “Ой харгай” гэх газар нь уг газрын ерөнхий нэршил бөгөөд Шар бөөрөгт /албан ёсны баримтад Ш гэж бичсэн/ нь түүний дотор багтах газар гэдэг нь яллагдагч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А, Х.З нар нь “Б.Е нь иргэн Е.Н, С.Е нарт 19 мод зааж өгсөн гэж гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл тэд Б.Еы зааж өгсөн гэх модноос өөр моднуудыг дур мэдэн зөвшөөрөлгүй бэлтгэсэн тул хууль бусаар мод бэлтгэсэн иргэд энэ гэмт хэрэгт буруутай” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь иргэн Е.Н, С.Е нар нь урьд өмнө нь амьдрах байшин барих хэрэглээний модны зөвшөөрөл авах талаар сумын удирдлагуудад амаар болон бичгээр хандаж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Түүнчлэн С.Е, Е.Н нар нь байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн албан хаагч биш тул тухайн өдөр түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан талбайн байршлыг шууд мэдэж Ой харгайн Ш гэх газар очих боломжгүй ба тэнд Улаанхус сумын байгаль орчны улсын байцаагч Б.Еы дуудсанаар очсон, Б.Е нь “Та нарт байшин барих модны зөвшөөрөл ирсэн” гэж итгүүлж, ойгоос бэлтгэх модыг өөрөө сүхээр цавчин тэмдэг тавьж өгөн эрх бүхий субъект болох Б.Саар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж олгосон, эрхийн бичгийн төлбөрт тус бүр 145.000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон зэргээс үзэхэд тэд өөрсдийгөө Улаанхус сумын Ой харгайн Ш гэх газраас хэрэглээний мод бэлтгэх албан ёсны зөвшөөрөлтэй гэж ойлгосон гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Б.Е нь “Би та нарын авах модыг нэг бүрчлэн тэмдэглэж өгөх боломжгүй, тэмдэглэж өгсөн моднууд байшин барихад хүрэлцэхгүй бол миний тэмдэглэсэнтэй ижил модноос сонгож аваарай” гэж зөвшөөрсөн болох нь гэрч Е.Н, С.Е, Е.М, С.Е нарын мэдүүлгээр нотлогдож байх ба Б.Е нь тухайн өдөр албан үүргийн хүрээнд хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр албан томилолтоор тусгаарласан талбайд очсон нь нотлогдохгүй байна.

 Иймд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн “Энэ хэрэгт иргэн Е.Н, С.Е нар хууль бусаар мод бэлтгэсэн буруутай” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна.” гэж, 12.1.7-д  “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын байцаагч байх бөгөөд түүний албан тушаалын бүрэн эрх, үүргийг  Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тодорхойлдог байна.

Тухайлбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д улсын байцаагчийн эрхийг дараах байдлаар хуульчилжээ. Үүнд: (1)иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, (3) хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой  нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох, (6) байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах, (7)Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах (8)байгаль хамгаалагчийн ажлыг шалгах, заавар өгөх, (11) байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн эрхийн эдэлж, харин байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах” гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар талд авагдсан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил үүргийн хуваариас үзэхэд улсын байцаагч нь байгалийн баялгийг үр ашигтай ашиглуулах, хяналт тавих, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа асуудлыг таслан зогсоох, байгаль хамгаалагч нарыг өдөр тутмын удирдлагаар хангаж, ажилд нь хяналт тавих  чиг үүрэгтэй субъект байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн анги нь мод бэлтгэх тээвэрлэх ажлын явцад байнгын хяналт тавина”, 7.3.1-д “Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан мод бэлтгэх дээд хязгаар, эрх бүхий албан тушаалтнаас олгосон эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина”, 7.3.2-д ”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон дээд хязгаарыг хэтрүүлэн олгосон эрх бүхий албан тушаалтан, хэтрүүлэн бэлтгэсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлнэ” гэх зэргээр улсын байцаагчийн хяналтын чиг үүргийг тодорхойлжээ. Дээр дурдсан хууль, журамд заасан улсын байцаагчийн эрх, үүргийг түүний ажлын байрны тодорхойлолт болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар давхар баталгаажуулсан байх тул түүний албаны бүрэн эрх эдгээр хууль тогтоомжоор хязгаарлагдана.

Товчоор хэлбэл шүүгдэгч Б.Е нь улсын байцаагчийн хувьд тухайн нутагт дэвсгэрт байгаль орчны хяналт шалгалтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, байгаль хамгаалах чиглэлээр дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг удирдлагаар хангаж,  ажлыг нь шалгаж, байгалийн баялгийг үр ашигтай ашиглуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа асуудлыг таслан зогсоох, зөрчлийг илэрсэн даруйд шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл оногдуулах, шийтгэл оногдуулахаар санал хүргүүлэх эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэж, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх үүрэгтэй байна.

Гэтэл шүүгдэгч Б.Е нь хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох зориулалт бүхий газраас иргэн Е.Н, С.Е нарт хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгуулж, бэлтгэх хэрэглээний модыг тэмдэглэн зааж өгч байгаль орчинд 6.897.484 төгрөгийн бодит хохирол учруулан бусдад буюу иргэн Е.Н, С.Е нарт давуу байдал бий болгосон байна.

Энэхүү үйлдлийн улмаас зөвхөн нэг субъект биш нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хохирол, хор уршиг бодитойгоор шаардахгүй юм.

Шүүгдэгч Б.Сы хувьд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг бөгөөд тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан биш боловч энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигчаар оролцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн этгээдийг хамжигч гэнэ” гэж тодорхойлсон ба Б.С нь нийтийн албан тушаалтан Б.Еыг гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, идэвхтэй үйлдлээр учрах саадыг арилгаж, түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас мэдсээр байж, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгон, Б.Еы үйлдэлд дэмжлэг үзүүлсэн нь тогтоогджээ.

 Түүнчлэн Б.С нь мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх бүхий субъект мөн болох нь тогтоогдсон бөгөөд тухайн иргэдэд мод бэлтгэх газар болон бэлтгэх модыг зааж өгч, мод бэлтгэж дуусах хүртэл хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Тиймээс Б.Сыг хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор, уршгийг ухамсарлан ойлгож байсан ч уг хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хамжигчаар оролцож байгаа этгээд нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй тул өмгөөлөгч Х.Зын:”Миний үйлчлүүлэгч нь нийтийн албан тушаалтан биш тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.С, Б.Е нар нь гэмт хэргийн улмаас  хувьдаа ашиг хонжоо олоогүй гэж тайлбарлах боловч  Авлигын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж тус тус тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг бууруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг учраас хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийж, улсын яллагчийн шүүгдэгч Б.Е, Б.С нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. Нэгэнт түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг хууль бусаар олгосон нь тогтоогдсон тул уг газраас байгалийн жамаар унасан, хөгшин ургах явц нь зогссон мод авах талаар зөвлөсөн эсэх  нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шар бөөрөгт гэх газрын ойд 6.897.484 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь 1-р хх-ийн 59-64-р тал, 2-р хх-ийн 124-129-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн, шинжээч М.Ны 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03,04 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Е, Б.С нарын олгосон хууль бус зөвшөөрлийн дагуу иргэн Е.Н, С.Е нар нь Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг Ш гэх ой бүхий газраас /сум дундын ойн ангиас тусгаарласан талбайн дотор болон гадна талаас /голдуу гадна талаас/ ургаа моднуудыг нийт 179 ширхэг болгож бэлтгэсний улмаас ойн санд 6.897.484 төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ”Ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу бодит хохирол болох 6.897.484 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, гэмт хэргийн улмаас 20.690.452 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт  “Байгаль экологид учирсан хохирол болох 20.690.452 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээр төлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Е, Б.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 20.690.452 /хорин сая зургаан зуун ерэн мянга дөрвөн зуун тавин хоёр/  төгрөгийг хувь тэнцүүлэн  шүүгдэгч Б.Еаас 10.345.226 төгрөг, шүүгдэгч Б.Саас 10.345.266 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны үеэр ойн санд учирсан хохирлын өөрт ногдох хэсгээс шүүгдэгч Б.С нь 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Е нь 500.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул ойн санд учирсан хохиролд шүүгдэгч Б.Еаас 9.845.226 төгрөг, шүүгдэгч Б.Саас 10.245.226 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгч Б.Е, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул тэдэнд уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч Б.Е, Б.С нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 156-157-р хуудас/-аар нотлогдож байх тул тэднийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Е нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт оногдох хэсэг болох 10.345.266 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дансанд төлж, үлдэх хохирол болох 9.845.226 төгрөгийг 3 жилийн дотор төлж барагдуулахаа илэрхийлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон,

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт оногдох хэсэг болох 10.345.266 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дансанд төлж, үлдэх хохирол болох 10.245.226 төгрөгийг 3 жилийн дотор төлж барагдуулахаа илэрхийлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон талаар тус тус шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа хөнгөн ангиллын хэрэгт холбогдон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нийт 600.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлснөө илэрхийлснийг харгалзан шүүгдэгч Б.Ед Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр,

Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.Съезхан нарт тус бүрт  оногдуулсан  хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж, мөн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг шүүгдэгч Б.Ед оногдуулсан зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд, Б.Съезханд оногдуулсан таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.Съезхан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийдвэрлэв.

Гурав: Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Иймд хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Е, Б.С нараас олгосон гэх хууль бус зөвшөөрлийн дагуу Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6-р багийн нутагт хамаарах  “Ш” гэх газрын ой бүхий газраас иргэн Е.Нгийн бэлтгэсэн 10.4035 м3 эзлэхүүнтэй, 100 ширхэг хэмжээтэй болгож бэлтгэсэн шинэс мод, иргэн С.Еийн бэлтгэсэн 8.3805 м3 эзлэхүүнтэй, 79 ширхэг болгож бэлтгэсэн шинэс мод, нийт 179 ширхэг шинэс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэн,  хураан авч, улсын орлогод оруулахаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр иргэн Е.Нгийн бэлтгэсэн 10.4035 м3 эзлэхүүнтэй, 100 ширхэг хэмжээтэй болгож бэлтгэсэн шинэс модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 3.820.165 төгрөг, иргэн С.Еийн бэлтгэсэн 8.3805 м3 эзлэхүүнтэй, 79 ширхэг болгож бэлтгэсэн шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.077.319 төгрөг, нийт 6.897.484  төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, иргэн Е.Нгийн бэлтгэсэн 10.4035 м.куб хэмжээтэй, 3.820.165  төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг шинэс модыг хураан авч битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/25 тоот тогтоол, иргэн С.Еийн бэлтгэсэн 8.3805 м.куб хэмжээтэй, 3.077.319 төгрөгийн үнэлгээ бүхий 79 шинэс модыг хураан авч битүүмжилсэн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5/18 дугаартай тогтоолыг тус тус энэхүү шийтгэх тогтоолын 7 дахь заалт биелэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Еаас гаргаж өгсөн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

              Шүүгдэгч Б.Е, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1.Шүүгдэгч Б овогтой Б-н Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд.

-Шүүгдэгч Жа овогтой Б-гийн С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Еы нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

              -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сы нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.С нарт тус бүрт  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ед оногдуулсан 6.500.000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2/хоёр/ жилийн хугацаанд, Б.Сд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

              5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 20.692.452 /хорин сая зургаан зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Б.Еаас 10.346.226 /арван сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөг, шүүгдэгч Б.Съезханаас 10.346.226 /арван сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин зургаа/төгрөг тус тус гаргуулахаар тогтоож, шүүгдэгч Б.Е нь хохирлын өөрт ногдох хэсгээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.С нь хохирлын өөрт ногдох хэсгээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Еаас 9.845.226 /есөн сая найман зуун дөчин таван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөг, шүүгдэгч Б.Саас 10.245.226 /арван сая хоёр зуун дөчин таван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор тус тус битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох иргэн Е.Нгийн бэлтгэсэн 10.4035 м.куб хэмжээтэй, 3.820.165 төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг шинэс мод, иргэн С.Еийн бэлтгэсэн 8.3805 м.куб хэмжээтэй, 3.077.319 төгрөгийн үнэлгээ бүхий  79 ширхэг шинэс модыг тус тус хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн улсын орлогод оруулсугай.

              8. Иргэн Е.Нгийн бэлтгэсэн 10.4035 м.куб хэмжээтэй 100 ширхэг шинэс модыг хураан авч битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/25 тоот тогтоол, иргэн С.Еийн бэлтгэсэн 8.3805 м.куб хэмжээтэй 79 шинэс модыг хураан авч битүүмжилсэн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5/18 дугаартай тогтоолыг тус тус энэхүү шийтгэх тогтоолын 7 дахь заалт биелэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

              9. Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Еаас нотлох баримтаар гаргаж өгсөн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

              10.Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

              11. Шүүгдэгч Б.Е, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА