Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 31

 

Э.*******, Г.*******, М. нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                          Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

                                      Шүүгчид                                 Ц.Амаржаргал                                       

                                                                                  Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                    Прокурор                                М.Энхаатар

                                       Хохирогчийн өмгөөлөгч        Ч.Ганбат      

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Э.*******, хохирогч Н. нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******, Их монгол овогт *******ийн *******, овогт Мөнхсүхийн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001600084 дугаартай, 175/2018/0026/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ****дугаар сарын ****-нд Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, **** настай, *****эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн **** дугаар хороо ***** тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: *******/

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны **** дугаар сарын ****-нд Улаанбаатар хотод төрсөн, *** настай, ****эгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг**** дугаар хороо ******тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2011 онд Баянгол дүүргийн шүүхийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ****оны **** дүгээр сарын ****-нд Улаанбаатар хотод төрсөн, ***нас **** сар **** хоногтой, *****эгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот ******* дүүргийн **** хороо ******* тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 204 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол  биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, овогт гийн /РД:/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.*******, Г.*******, М. нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын Жаргалант 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 13 тоотод оршин суух иргэн Н.гийн гэрт хууль бусаар нэвтэрч 35 нэр төрлийн одон медалиудыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Э.*******, Г.*******, М. нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 53 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* овогт *******ын *******, Их Монгол овогт *******ийн *******, овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч ******* овогт *******ын *******, Их Монгол овогт *******ийн *******од мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ял, шүүгдэгч овогт гийн д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ял шийтгэж, ялтан овогт гийн д оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, ялтан Э.*******, Г.******* нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ...урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Гэм буруугийн талаар маргаангүй гэж шийтгэх тогтоолд дурдсан ба миний хувьд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг бөгөөд энэ хэргийн хувьд саваагүй, тэвчээргүй зангаасаа болж үйлдсэн үүндээ гэмшиж байна. Ийм учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэг саад учруулахгүйгээр үнэн зөв мэдүүлж хэргээ анхнаасаа хүлээсэн. Миний хувьд цаашид ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохиож амьдрах хүсэлтэй байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч Н. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.*******, Г.*******, М. нар нь бүлэглэн миний аавын одон медалийг гэрээс хулгайлан гэгч хүнд зарсан болох нь тогтоогдсон байхад ыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүйд гомдолтой байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд одон медалийг аас авч заримыг нь надад, үлдсэнийг нь шүүхэд ирүүлсэн эдгээр одон медаль солигдсон, хуурамч байхад тодруулан шалгаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Миний хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулан зарим тэмдгийг буцаан олгосныг зөвшөөрөхгүй байна. нь хууль бусаар одон медаль зардаг, үүнээсээ ашиг хонжоо олж авдаг, болохыг сүүлд мэдсэн. Иймд эдгээр хүмүүстэй нийлж хэрэг үйлдсэн нь ял завшиж байгааг анхааралдаа авч хэргийг дахин хянаж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан эд мөрийн баримтаар хураан авсан 5 ширхэг одон медалийг хохирогчийн аав 1979 онд төрийн хөдөлмөрийн хүндэт медаль, Сүхбаатарын одон, Алтан гадас одон медалиар шагнагдаж байсан. 1979 оны төрийн одон медалийн орц хэмжээ, түүний агуулгыг тодорхойлуулж солигдсон гэх одон медальтай харьцуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж, одон медалийн үнэлгээг зөв тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.  

.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:   Анхан шатны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн гаргасан гомдолтой холбогдуулан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учир гомдлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Хэргийг прокурорын шатанд байхад хохирогч нь дээрх асуудлаар хэлэхэд т холбогдуулан тусдаа гомдол гаргах боломжтой тухай хэлж байсан. Хэрэв нь одон медалийг буцааж өгөхдөө хуурамч одон медаль өгсөн тохиолдолд энэ нь тусдаа шалгагдах асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Э.*******, Г.*******, М. нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын Жаргалант 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 13 тоотод оршин суух иргэн Н.гийн гэрт хууль бусаар нэвтэрч 35 нэр төрлийн одон медалиудыг хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч ******* овогт *******ын *******, ****** овогт *******ийн *******од мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ял, шүүгдэгч овогт гийн д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ял шийтгэж, ялтан овогт гийн д оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, ялтан Э.*******, Г.******* нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ...урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Э.*******, хохирогч Н. нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Э *******, Г.*******, М. нарт холбогдох хэргийн шийдвэр, бүх ажиллагааг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч нар нь бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 37-38, 179-191-р ху/, иргэний нэхэмжлэгч Д. /хх-ийн 42, 63-64-р ху/, гэрч Г. /хх-ийн 57-58-р ху/, Э. /хх-ийн 59-60-р ху/, Г. /хх-ийн 61-62-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16-р ху/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-р ху/, Гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 18-19-р ху/, Эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл /20-р ху/, Төрийн одон, медалийн үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 21-27-р ху/, Яллагдагч Э.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-96-р ху/, Яллагдагч Г.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт /хх-ийн 104-105-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д …Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно…”, 6.7 дугаар зүйлийн 1.3-д “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж заасныг баримтлан Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулсан байх тул түүний  гаргасан “…Миний хувьд цаашид ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохиож амьдрах хүсэлтэй байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү …” гэсэн гомдлын үндэслэлийг  хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган хавтаст хэргийн материалыг хохирогч Н.д танилцуулахад …Хэргийн материалтай танилцлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Э.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн материалд БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” медаль, Сүхбаатарын одонг хурааж авсан, хүлээлгэж өгсөн баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэх 5 ширхэг одон, медаль, тэмдгүүдэд “Алтан соёмбо медаль, Сүхбаатарын одон байхгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос энэ талаар санал хүсэлт гаргаагүй байх тул Анхан шатны шүүх “…хохирогч Н. нь хөдөлмөрийн баатрын медаль нь хуурамч, зориуд сольж өгсөн гэж үзвэл Д.т холбогдуулан өргөдөл гомдол гаргах эрхтэй…” гэсэн дүгнэлт хийж, “……Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “…Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана…” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хохирогч Н.гийн гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.*******, хохирогч Н. нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.*******, хохирогч Н. нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ