Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 688

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш овогт Д-ын Б...............,

Нэхэмжлэгч: А овогт Г-ийн С ..............

Хариуцагч: Т е г, Т е г д, Н т г, Н т г д, Т а з, Т а з-ийн Т-ын е г-ын д с з болон тус з д,

Гуравдагч этгээд: Г.С, Д.Б,

Нэхэмжлэлийн шаардлага:

1/ Гааль,Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаалын Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2/ Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Б-г албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

3/ Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг илт хууль бус болохыг тогтоолгох,

4/ “Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг нийтэд танилцуулахыг даалгах,

5/ Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Г.С, түүний өмгөөлөгч Н.Ч, хариуцагч Т е г д, Н т г д, Т а з-ийн Т-ын е г-ын д с з болон тус з-ийн д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н т г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Т а зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаал бую түүний хавсралтаар намайг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, улмаар Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Дээрх илт хууль бус захиргааны актуудаар Үндсэн хуульд заасан миний хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөөр байхад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа”-г явуулаагүй бөгөөд мөн албан ёсоор гардуулаагүй.

Иймд би 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Т а зд гомдол гаргахад Т а зөөс 2017 оны 06 дугаар сарын 27ны өдрийн “Б тухай” албан бичгийг Т е г-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл рүү явуулсан байдаг. Тус салбар зөвлөлөөс өнөөдрийн байдлаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр надад хариу ирүүлээгүй байна.

Миний бие дээрх тушаалуудыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.

Нэг. Гааль Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын Д.Б надад холбогдох хэсэг илт хууль бус болох тухайд:

1.1 Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаал нь Гааль, т е г болон түүний даргын бүрэн эрх дуусгавар болсон байхад гарсан тул Захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү Б/714 дүгээр тушаалыг “Гааль, Т е г-ын эрх зүйн байдлын тухай хууль”-ийг үндэслэн гаргасан боловч Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хөтөлдөг, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтаас шалгахад тус хууль нь тушаал гарсан өдөр хүчингүй болсон байна.

Б/714 дүгээр тушаалыг Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан байдаг.

... Улсын Их хурал 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12 дугаар тогтоол гаргаж “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч ерөнхий бүдүүвч”-ийг баталсан ба Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газрыг, Гаалийн ерөнхий газар ба Т е г болгон салгаж, уг тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр 3 дугаар зүйлдээ тусгасан. Энэхүү тогтоолыг тус Б/714 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт ч мөн тусгасан байдаг. Иймд Гааль, Т е г-ын даргын Б/714 дүгээр тушаал гарсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Гааль, т е г” гэх Засгийн газрын агентлаг байгаагүй байна.

1.2 Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  Б/714 дүгээр тушаалыг “Ажлаас түр чөлөөлж, томилох” зорилгоор гаргасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.1, 23.3.2, 23.3.3, 23.3.4 гэсэн тодорхой 4 үндэслэлийг харгалзах ёстой. Гэтэл албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан надад төрийн албанаас түр чөлөөлөгдөх ямар ч үндэслэл байхгүй байхад түр чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан миний хөдөлмөрлөх эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт”-д тооцох хүсэлтэй байна.

1.3 Хэрэв Б/714 дүгээр тушаалыг “түр чөлөөлөх” бус харин “чөлөөлөх” зорилгоор гаргасан гэж үзвэл, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг мөн үндэслээгүй. Төрийн албаны тухай хуулийн “төрийн албан хаагчийн баталгаа”-ны талаарх 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан... боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан. Дүүргийн татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинэ ба хуучин ажлын байрны тодорхойлолтууд нь тус албан тушаалын чиг үүрэг /ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн зорилт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, ажлын байрны гол үйл ажиллагаа/ өөрчлөгдөөгүй. Иймд ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох үндэслэл байгаагүй.

Хоёр. Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаал илт хууль бус болох тухайд:

2.1 Н т г-ын даргын Б/48 дугаар тушаалын 1 дүгээр зүйлд “Гааль, Т е г-ын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалаар Гааль, Т е г-ын харьяа Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томилогдон ажиллаж байсан Д.Б...” хэмээн Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг үндэслэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Гааль, Т е г-ын даргын Б/714 дүгээр тушаал илт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд Д.Б намайг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн үйл баримт байхгүй болох тул Н т г-ын даргын Б/48 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байна.

Гурав. ... Д.Б нь дээрх 2 тушаалыг илт хууль бус болохыг тогтоосноор миний эрх, бүрэн сэргэхгүй юм байна гэж үзсэн. Учир нь Гааль, Т е г-ын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалаар Д.Б-ыг ажлаас чөлөөлсөн байх тул ажлын байрны сул орон тоо үүслээ хэмээн үзэж Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарласан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг ба Гааль, Т е г-ын даргын Б/714 дүгээр тушаал илт хууль бус тушаал болох нь тогтоогдсон тохиолдолд Д.Б намайг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн үйл баримт байхгүй болох бөгөөд илт хууль бус захиргааны актыг үндэслэн Татварын ерөнхий газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарласан үйлдэл нь илт хууль бус үйлдэл болох юм.

Дээрх маргаан бүхий захиргааны актуудыг бүхэлд нь илт хуул бус болохыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Д.Б миний зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүрэн сэргэх боломжтой болох юм.     

Нэмэгдүүлсэн шаардлага: Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг илт хууль бус болохыг тогтоолгох.

 Иймд Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаалын Д.Б надад холбогдох хэсгийг, Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн “Д.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаал, Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг тус тус илт хууль бус болохыг тогтоож, өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь Татварын ерөнхий газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдсөн юм. Уг шалгалтад надтай хамт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Т е г-ын татварын улсын байцаагч Б.О Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нар оролцож Г.С миний бие 60.1 оноо, Б.О 52.1 оноо, О. Б 50.2 , Д.Б 31.9 оноо тус тус авч би ганцаараа тэнцэн Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах шаардлагыг хангасан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Т е г “ шалгалтынхаа дүнг” нийтэд зарлахгүй намайг Х******* дүүргийн Татварын хэлтсийн ажил, албан тушаалд томилон ажиллуулахгүй чирэгдүүлэн хохироож байгаад гомдолтой байна. Би өөрийн хохирсон эрх, эрх ашгийн талаар Монгол Улсын Т а зд 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Т а зөөс Т е гт “...сонгон шалгаруулалтынхаа дүнг нийтэд мэдээлж, тогтоол гарган албажуулж Г.С намайг уг албан тушаалд томилох нь зүйтэй...” гэсэн чиглэл өгсөн юм. Гэтэл Т е г нь хууль бусаар энэ албан тушаалыг хашиж байгаа Д.Б гэгчийн эрхшээлд захирагдан бүхий л талаар түүний талд үйлчлэн “...шударга ёс, хууль дээдлэх зарчмыг...” зөрчсөөр өдий хүрлээ.

Иймд ... Т е г д нь Г овогтой С миний 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зарласан “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад оролцож, Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд тэнцсэн тухай сонгон шалгаруулалтынхаа дүнг нийтэд зарлаж мэдээлээгүй байгаа эс үйлдэхүй нь Г.С миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Мөн Г.С намайг Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж 60.1 оноо авч хамгийн өндөр оноогоор тэнцээд байхад Д.Б-ын эрхшээлд орж уг албан тушаалд томилохгүй байгаа “эс үйлдэхүй”-нь Г.С миний хууль ёсны ашиг сонирхол миний удирдах албан тушаалд томилогдох эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг тогтоох.

2. Т е г-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж Т а зд хүргүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулах.

3. Г.С намайг Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Т е гт үүрэг болгох зэрэг шаардлагууд тавьж байна.

... Д.Б нь Б/714 дүгээр тушаал, Б/48 дугаар тушаалыг сонгон шалгаруулалттай холбогдуулаад илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан. Энэ шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй эсэхийг Т е г болон Нийслэлийн Татварын газраас албан ёсны тайлбарыг удаа дараа шүүхэд гаргаж өгснийг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа.

Төрийн захиргааны бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь зүйтэй юм гэж үзэж байна. Түүнд өөрөөр заагаагүй бол Төрийн мэдээлэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хуулийг хүчин төгөлдөр мөрдөнө гэсэн хуулийн заалт байдаг. Өөрөөр хэлбэл Гааль, татварын байгууллагуудыг нэгтгэсэн, салгаж, тусгаарласан Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газар зэрэг байгууллагуудын шийдвэрийг үндэслэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж үзэж байгаа. 

 ... сонгон шалгаруулалт нь хууль ёсны дагуу явагдсан гэдгийг нийтэд Төрийн албаны төв байгууллагын сайтад 21 хоногийн хугацаатай тавигдсан. Нээлттэй сонгон шалгаруулалтад шаардлагыг хангаж байгаа Монгол Улсын иргэн бүр оролцох эрхтэй. Үүний дагуу сонгон шалгаруулалтад 4 хүн оролцож, би тэнцсэн. Д.Б нь эхний сорилын шалгалтад тэнцээгүй. Дараагийн шалгаруулалтад гурвуулаа тэнцсэн. Үүнтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Тийм учраас шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь илт хууль бус, үндэслэлгүй юм” гэв. 

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Г.С-ын өмгөөлөгч Н.Ч шүүхэд шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... Төрийн жинхэнэ албан хаагч гэж Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу “...Төрийн албанд заасан болзол нөхцөлийг хангасан этгээдийг хэлнэ” гээд 1994 онд батлагдсан хуульд заасан байдаг. Хамгийн гол нь сонгон шалгаруулалтаар оруулж, албан тушаалаа аваагүй гэсэн үндэслэлээр нэг хүнээс шалтгаалаад Т а з салбар зөвлөлийн даргаар нь томилж өгөхгүй байна.

             Г.С-ын хувьд орон тооны бус албан тушаалтны гарын үсэгтэй албан бичиг авчраагүй. Хамгийн гол нь маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийн алийг нь ч агуулаагүй. Утга агуулгын илэрхий алдаатай гэж байна. Монгол Улсын Их хурлын гаргасан шийдвэрийг хууль журмаараа шийдвэрлэсэн байна. Бичгээр гаргасан захиргааны актыг очсон байгууллага тодорхойлж байна. Тамга барьсан эрх бүхий албан тушаалтан нь өөрөө шийдвэр гаргасан байна.

             Иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан хуульд заасан үндэслэл байхгүй ... Т а з, Н т г, Т е г зэрэг байгууллагууд сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу болсон. Д.Б өөрөө өрсөлдөж ороод унасан гэдгийг тогтоох ёстой. Монгол төрд 62, 63 нас хүрчхээд ажиллаж байгаа эмэгтэй хүн бараг байхгүй. Гэтэл энэ хүн өдий нас хүртлээ ажиллаж, хууль бус томилгоотой яваад байгаа учраас хариуцагчийн тайлбар, цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нээлттэй өрсөлдөөнөөр сонгон шалгаруулж авна гэсэн зохицуулалт,  Монгол Улсын Их хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулах журмын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т е г, тус газрын дарга, Т а зийн Т-ын е г-ын д с з болон тус з-ийн д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: “... Сонгон шалгаруулалтын дүнг нийтэд танилцуулахыг Т е гт даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Өөрөөр хэлбэл Т е г нь захиргааны байгууллагын хувьд даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдоогүй. Тус сонгон шалгаруулалтыг Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөл зохион байгуулсан. Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөлийн хувьд комиссын шийдвэрийг хэлэлцэж, тогтоол гаргаагүй. Тогтоолоор албажуулж, томилох эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй. Энэ тохиолдолд тогтоолыг хүлээн авч, томилох эрх бүхий субъект нь Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-т “...Аймаг, Н т г, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг Н т г д тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан. Н т гт мөн адил эрх бүхий субъектийн тогтоол ирээгүй.

Даалгах нэхэмжлэл дээр анхаарал татах зүйлийг ярих шаардлага байгаа. Н т г-ын даргын эрх хэмжээнд халдах вий гэсэн болгоомжлол үүсэж байна. Учир нь Монгол Улсын Их хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албанд томилох ажилтны сонгон шалгаруулах журмыг баталсан. Тус журмын хавсралтын 37 дугаар зүйлд “...Томилох эрх бүхий этгээд нь Т а з буюу салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал” гэж заасан. Өөрөөр татгалзах эрхтэй. Шууд аливаа нэг этгээдийг томилох гэсэн хууль зүйн зохицуулалт төдийлөн харагдахгүй байна. Нэхэмжлэл нь даалгах гэсэн холбогдох журмын дагуу шийдвэрлэ гэж үүрэг болгоогүй. “Томил” гэж даалгасан учраас даалгаж байгаа шийдвэр нь холбогдох дурдсан хууль тогтоомжтой зөрчилдөх эрсдэл байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дүгнэж байна.

Нэхэмжлэгч Д.Б “...сонгон шалгаруулалт хууль ёсны бөгөөд шударга, тэгш, хүртээмжтэй бус болсон” гэсэн. Дээр дурдсан захиргааны акт нь ямар нэгэн байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй. Тухайн үед Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөлөөс Д.Б-ыг сонгон шалгаруулалтад оролцоно уу гэсэн саналыг тавьсан. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар гомдол гаргаагүй.

Иймд Гааль, т е г д 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг илт хууль бус гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н т г, тус газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийг илт хууль бус гэж үзэж байна.

Д.Б нь Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгж болон харьяа нэгжийн дарга нарыг мөн өдрөөс чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалын дагуу Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахыг өөрөө зөвшөөрч хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгч Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/6525 дугаар албан бичигт тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй талаар мэдэгдсэн. Энэ албан бичгийн дагуу Н т г-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Д.Б-ыг Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул дээрх тушаалыг хууль бус гэж үзэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулах үндэслэлгүй учир нь дээрх тушаалаар түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна.

Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг иргэн Д.Б [email protected]  цахим хаягаар хүргүүлсэн.

Д.Б Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвгингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу Т е г-ын Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахаар зарласан Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр шалгалт өгөхөөр материалаа бүрдүүлэн өгч 2017 оны 05 дугаар сарын эхээр шалгалт өгсөн энэ талаарх материалыг авахаар Нийслэлийн Татварын газраас Т е г-ын Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт тавихад хувь хүний нууц гээд өгөөгүй болно. Т е г-ын Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.Б холбогдох сонгон шалгаруулалтын материалыг авч хэргийн материалд хавсруулах хүсэлтийг тавьж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т а зийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Т а зийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор батлагдсан “Т а зийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 1.1-д заасны дагуу Т а зийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах Т а зийн чиг үүргийг хэрэгжүүлж буй орон тооны бус нэгж юм ... салбар зөвлөл нь бие даасан захиргааны байгууллага биш юм.

... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Т а з “Эрх залгамжлах тухай” хүсэлт гаргаагүй байхад шүүгчийн захирамж гаргасан нь хуулийн энэхүү заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Б, Г.С нарын нэхэмжлэлийн шаардлагад Т а зийг хариуцагчаар тодорхойлоогүй байгаа зэргийг харгалзан үзэж дахин нягтлах нь зүйтэй ...” гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “нэхэмжлэл нь аль аль нь үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б нь анх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Т е г болон Н т гт холбогдуулан “Гааль,Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг илт хууль бус болохыг тогтоолгох”[1] гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Г.С нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т е г дд холбогдуулан “... сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлахгүй, үр дүнг тооцохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, ... Д.Б-ыг уг албан тушаалд томилсон тушаалуудыг хүчингүй болгох, ...Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилуулах”[2] тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөл/цаашид салбар зөвлөл гэх/-өөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлахгүй, үр дүнг тооцохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлахыг даалгах, Г.С-ыг тус дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах“ гэсэн агуулгаар томьёолон тайлбарласан тул шүүх нэхэмжлэгч Д.Б-ын үндсэн болон нэмэгдүүлсэн, Г.С-ын шүүх хуралдаанд томьёолж тайлбарласан агуулгаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

- Нэхэмжлэгч Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гааль, Т е г-ын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалын Д.Б холбогдох хэсэг нь “Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад үндэслээгүй, уг актын үндэслэл болон УИХ-ын 12 дугаар тогтоолоос цаг хугацааны хувьд өмнө гарсан учир утга агуулгын илэрхий алдаатай, батлан гаргасан байгууллага тодорхойгүй илт хууль бус акт болохын дээр Д.Б-ын эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр томилж эрх зүйн байдлыг дордуулснаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт бөгөөд, илт хууль бус актад үндэслэж гарсан Н т г-ын даргын Б/48 дугаар тушаал нь мөн илт хууль бус байх үр дагавартай, мөн төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан боловч албан чиг үүрэг үүрэг хадгалагдан үлдсэн албан тушаалд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр уг албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь Д.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй” гэж,

- Нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгчөөс “Г.С нь эрх бүхий байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад оролцож ганцаараа тэнцсэн байхад, сонгон шалгаруулалтын дүнг өдий хүртэл нийтэд зарлахгүй, хууль бус томилгоотой этгээдийг ажиллуулж байгаа нь хууль бус бөгөөд миний бие нэгэнт сонгон шалгаруулалтад тэнцсэн тул уг албан тушаал дээр томилогдон ажиллах эрхтэй, түүнчлэн Т а з нь салбар зөвлөлийг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй тул сонгон шалгаруулалтын дүнг зарлах үүрэгтэй” гэж,

- Хариуцагч Т е г, тус газрын дарга, Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөл, уг зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Гааль, Т е г-ын даргын Б/714 дүгээр тушаал нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б-ын уг тушаалыг мэдсэн боловч маргалгүй, сонгон шалгаруулалтад орсон атлаа өнөөдөр маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч Г.С-ын хувьд сонгон шалгаруулалтын дүнг зарлахгүй байгаа нь тус салбар зөвлөлийн дарга нас нөгчсөнтэй холбоотойгоор сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлөөр хэлэлцэх боломжгүй болсон” гэж,

- Хариуцагч Н т г, тус газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Н т г-ын даргын Б/48 дугаар тушаал нь нэхэмжлэгч Д.Б-аас тайлбарлаж байгаачлан зөвхөн Б/714 дүгээр тушаалд үндэслэж гараагүй, дүүргийн татварын хэлтсийн даргыг томилох эрх нь хуулиар Н т г дд олгогдсон байдаг тул уг бүрэн эрхийн хүрээнд гаргасан актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүйн дээр нэхэмжлэгч Д.Б нь энэ тушаалын үндсэн дээр одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа атлаа өөрийнх нь эрх зүйн байдлыг тодорхойлсон акттай маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч Г.С-ын тухайд сонгон шалгаруулалтын дүн гарсан боловч уг дүнг холбогдох салбар зөвлөлөөр хэлэлцэж дүгнэлт гаргаж ирүүлээгүй байгаа тул шууд албан тушаалд томилох боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”,  47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан байх ба “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд ““захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байх”-ыг, ““захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан, түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэж тайлбарласанчлан Гааль, Т е г-ын даргын Б/714 дүгээр тушаал нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна. Учир нь:

Гааль, Т е г-ын эрх зүйн байдлын тухай хууль/2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Гааль, Т е г-ын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Гааль, т е г д томилж, чөлөөлөх”, 10 дугаар зүйлийн 10.1-т “Гааль, т е г д ... дараах бүрэн эрх хэрэгжүүлнэ”, 10.1.5-д “байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, албан хаагчдыг томилох, чөлөөлөх...,”, 10.1.15-д “гааль, татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах” гэж заасны дагуу хариуцагч нь харьяа байгууллагын албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна.

Мөн Гааль, Т е г-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар удирдах албан тушаалтнуудыг, тэр дундаа Д.Б-ыг “... үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилж”[3] шийдвэрлэсэн агуулга нь ойлгомжтой, хоёрдмол утгагүй байх ба Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Гааль, Т е г-ын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталснаар нэхэмжлэгч Д.Б-ын ажиллаж байсан захиргааны байгууллага, эрхэлж байсан албан тушаал байхгүй болсон тул түүнийг уг албан тушаалаас чөлөөлж, шинээр байгуулагдсан захиргааны байгууллагын холбогдох албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлж шийдвэрлэснийг утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс ... нэмэгдэл баталгаагаар хангагдах хуулийн зохицуулалттай бөгөөд Гааль, Т е г-ын харьяа Х******* дүүрэг дэх татварын хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон тохиолдолд тухайн албан тушаалын бүрэн эрх дуусгавар болох тул Д.Б нарын нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж шинээр байгуулагдсан захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гаргах хүртэл хугацаагаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр /пүрэв гараг/-ийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гааль, Т е г-ын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, түүнчлэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” тогтоолыг мөн өдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа “...Гааль, Т е г-ын даргын Б/714 дүгээр тушаал нь хууль болон Улсын Их Хурлын тогтоол гарсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үдээс өмнө гарсан” гэж тайлбарласан байх бөгөөд “... баримт бичиг хадгалах үлгэрчилсэн жагсаалт”-ын дагуу уг тушаалын дагалдах хуудас устгагдсан байх тул уг тушаалыг тушаалыг албажуулсан цаг минутыг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

Мөн хууль тогтоогчоос Гааль, Т е г-ын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн үйлчлэх хугацааг “Энэ хуулийг ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 12 дугаар тогтоолын хүчин төгөлдөр болж мөрдөгдөх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр тогтоосон байх ба нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Б/714 дүгээр тушаал нь мөн өдрийн огноотой байх тул цаг хугацааны хувьд алдаатай гэж үзэх боломжгүй, мөн уг тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан “...Улсын Их Хурлын ... 12 дугаар тогтоол...” гэсэн Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” тогтоолын дугаараас зөрүүгүй байх тул нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б/714 дүгээр тушаал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан үдээс өмнө батлагдсан юм бол Улсын Их Хурлаар хэлэлцэгдээгүй, батлагдаагүй байсан тогтоолыг дугаартай/” 12 дугаар тогтоол/ нь үндэслэх хэсэгт бичсэнээрээ цаг хугацааны хувьд алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан илт хууль бус акт юм” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            Улмаар Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-д “Аймаг, н т г, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг н т г д тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Д.Б-ыг Х******* дүүргийн Засаг даргатай зөвшилцсөнөөр Т е г-ын харьяа Нийслэлийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэсэн байна.[4]

            Нэхэмжлэгч Д.Б нь дээрх тушаалын үндсэн дээр Нийслэлийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байх бөгөөд энэхүү тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгосноор түүний эрх зүйн байдал үгүйсгэгдэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. Тодруулбал,

Төрийн байгууллага хуваагдах замаар өөрчлөгдөн байгуулагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалын бүрэн эрх шилжсэн албан тушаалд түүнийг үргэлжлүүлэн  ажиллуулах үүргийг томилох эрх бүхий этгээд хуулийн дагуу хүлээх бөгөөд захиргаа энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд төрийн албан хаагч нь уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг шаардах эрхтэй юм.

Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь Н т г-ын даргын Б/48 дугаар тушаалыг мэдсэн боловч дээр дурдсан шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулж, албан тушаалын бүрэн эрх шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь буруу” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн Гааль, Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаал нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул уг актыг үндэслэж гарсан Н т г-ын даргын Б/48 дугаар тушаалыг мөн илт хууль бус гэж үзэхгүй юм.

Үүний дагуу 2017 оны 05 дугаар сард Төрийн албан зөвлөлийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөлөөс Т е г-ын харьяа Нийслэлийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулж явуулжээ.[5] 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Нэг” дүгээр зүйлийн 10-т “Т а зийн салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна” гэж заасны дагуу Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөл нь төрийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулах эрх хэмжээтэй байна.

Нэхэмжлэгч Г.С-ын өмгөөлөгчөөс “одоо ажиллаж байгаа гэх салбар зөвлөл нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдаагүй, эрх зүйн чадамжгүй тул миний асуудлыг Т а з шийдвэрлэх ёстой” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Т а зийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаар тогтоолоор тус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж уг тогтоолыг шүүхэд ирүүлсэн[6], нэхэмжлэгчээс дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн тул өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Гааль, Т е г-ын харьяа нийслэлийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг Татварын ерөнхий харьяа нийслэлийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байранд бүрэн шилжсэн тухайд маргахгүй байна.

Гэвч нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шилжсэн албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулсантай маргаагүй, гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байх төдийгүй дээрх сонгон шалгаруулалтад Г.С нарын нэр бүхий иргэдийн хамт бүртгүүлж оролцсоноос үзвэл 2017 оны 05 дугаар сард салбар зөвлөлөөс Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг илт хууль бус гэж үндэслэлгүй.

Мөн дээрх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн иргэдээс нэхэмжлэгч Г.С 60.1 оноо авч тэнцжээ. 

Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулахад,

1/ “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах  комисс (цаашид "комисс" гэх)-ыг Т а з буюу Салбар зөвлөлийн шийдвэрээр комиссын дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 3–аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулах”,

2/ Комисс нь “Сонгон шалгаруулалтын дүнг комиссын хуралдаанаар хэлэлцэн зохих шийдвэр гаргах…. Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хамт ...  Салбар зөвлөлд  биечлэн  өгөх”,

3/ “… Салбар зөвлөл нь комиссын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, комиссын санал, өөрийн явуулсан судалгаа, холбогдох этгээдийн тодорхойлолт зэргийг үндэслэн   төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг  удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах  тухай шийдвэр гаргах”,

4/ “Салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн ... нэр дэвшүүлэх”,

5/ “Т а з, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалд нэр дэвшигчийг хэрхэн сонгосон тухай  болон тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлэх”,

6/ “...томилох эрх бүхий этгээд Т а з, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргах” процессын журмыг тогтоожээ. 

Гэтэл удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс хуралдаж, дүнг нэгтгэж гаргасан[7] болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон үнэлгээний нэгтгэлд комиссын гишүүд гарын үсэг зурснаар тогтоогдож байх боловч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг нөөцөд бүртгэх шийдвэр гараагүй, салбар зөвлөлөөс Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг нэр дэвшүүлээгүй байх тул Г.С-ын “Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах” нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагчийн хоорондын маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй тул захиргааны байгууллагын шийдвэрлээгүй асуудлыг түүний эрх хэмжээнд халдаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч Г.С-ын “Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд Д.Б бид хоёрын хэн ажиллахыг шүүх тогтоож өгөх ёстой”  гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй шалтгааныг тус салбар зөвлөлийн дарга томилогдоогүй байсантай холбогдуулан тайлбарлаж байх ба Т а зийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр тушаалаар салбар зөвлөлийн даргыг томилсноор салбар зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Д.Б-ын “Гааль,Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаалын Д.Б холбогдох хэсэг, Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаал, Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Г.С-ын “Х******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын “Т е г-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Гааль, Т е г-ын эрх зүйн байдлын тухай хуул/2015 он/-ийн  7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.15, Татварын ерөнхий хуулийн 271.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын “Гааль,Т е г-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Н т г-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаал, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулж явуулсан “Т е г-ын харьяа нийслэлийн Х******* дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-ын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа Т а зийн Т е г-ын дэргэдэх салбарын зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг тус салбар зөвлөлд даалгаж, Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б, Г.С нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр, хариуцагч Т а зийн Т е г-ын дэргэдэх салбар зөвлөлөөс 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.С олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ

                          ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                   Д.ОЮУМАА

 

[1] 3 дугаар хавтаст хэргийн 66 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 73-77 дахь талд

[6] 3 дугаар хавтаст хэргийн 3 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь талд