Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 298

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С-ын Т

Хариуцагч: Н З д, С б д З д,

Гуравдагч этгээд: Д-ийн Ө

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сбд-ийн З д-ын 2014 оны А/331, 2015 оны А/341 дүгээр захирамжуудын Д.Өт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Тын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурьдсан буюу 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурьдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М хариуцагч Сбд-ийн З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, түүний өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч С.Т нь 2012 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700 м.кв газарт тэмдэглэгээ хийн 2014 онд хашаа хатгаж, газар эзэмших хүсэлтээ 2014 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргахад тухайн үед зохих ёсоор шийдээгүй, кадастрын зураг хийлгэж ир хэмээн буцаасан байдаг. 

Улмаар2014 оны 08 дугаар сард 700 м.кв хэмжээгээр газрын кадастрын зураглал хийлгэж, газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн газрын албанд гарган очиход газар зохион байгуулагч Н.М “...танай газар Д.Өын газартай давхцалтай байна” гэж хэлж С.Тын эзэмшихээр хүсэлт гаргасан газраас 200 м.кв газар хасч 500 м.кв газар болго гэсэн. Үүний дагуу дахин кадастрын зураглалын байршлаа өөрчилж ирэхэд /хойд талруу зөөн байрлууж/  мөн дахин давхцалтай байна гэсэн үндэслэлээр С.Тын эзэмшихийг хүссэн газраас хасч, газар эзэмшүүлэх шийдвэр гаргалгүй эс үйлдэхүй гаргаж, бүтэн жилийн дараа буюу Сбд-ийн З д-ын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар 272 м.кв газар болгон багасган С.Тд эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “272 м.кв газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг С.Т бичээгүй, үүнийг газрын албаны газар зохион байгуулагч хуурамчаар үйлдсэн болно. 

Иргэн Д нарын 5 иргэнд 2001 оны 390 дүгээр захирамжаар 2000 м.кв газрыг ашиглуулж, уг захирамжийг үндэслэн Д.Өт Сбд-ийн З д-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 679 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Д.Ө нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн Газрын албанд газрын хэмжээ өөрчлөх хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар газрын хэмжээг 700 м.кв болгон  нэмэгдүүлж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байдаг. 

Н З д-ын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Д нарын 5 иргэнд 2000 м.кв газрыг 3 жилийн хугацаагаар ашиглуулах шийдвэр гаргасан бөгөөд Д.Ө 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргахдаа “Д овогтой Ө миний бие Н З д-ын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайд газар ашиглаж, газрын төлбөр төлж ирсэн ... газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн өргөдлийг үндэслэж Д.Өт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн зусланд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дүгээр захирамжаар 679 м.кв, мөн дүүргийн Засаг даргын 

2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар газрын хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүлж эзэмшүүлэхдээ Н З д-ын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжийг үндэслэсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, Д.Ө нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргахдаа “...ашиглуулах эрх олгох хугацаа нь дууссан, эрх зүйн үйлчлэлгүй болсон захирамжаар буюу 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Д нарын 5 иргэнд ашиглах эрх олгосон газартаа газрын гэрчилгээ гаргуулж авах нэрээр уг захирамжаар ашиглуулахаар зөвшөөрөгдсөн газраас өөр газарт эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан. 

Үүнийг газрын алба, дүүргийн Засаг дарга шалгаж үзэлгүйгээр, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дүгээр захирамж гаргаж, эрх зүйн үйлчлэлгүй болсон. 2001 оны 390 дүгээр захирамжийг үндэслэж уг захирамжаар ашиглуулсан газраас хамааралгүй газарт газар эзэмших эрх олгосон нь хууль бус байсан болно. 

Түүнчлэн 2001 оны 390 дүгээр захирамжийн 3 жил ашиглах хэрэгжилтийн хугацаа 2004 оны 08 дугаар сард дууссан. Газар ашиглах эрхээ сунгуулаагүй буюу 2001 оны 390 дүгээр захирамж хүчингүй болсон байхад уг хүчингүй болсон захирамжийг үндэслэж 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дүгээр захирамжаар Д.Ө нарт газар эзэмшүүлсэн байна. 

Д.Өт газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэхдээ С.Тын эзэмших хүсэлт гаргасан газрыг бүхэлд нь буюу С.Тын байшингийн суурийн газрыг хүртэл түүнд эзэмшүүлсэн байна. 

Мөн Сбд-ийн З д-ын 2015 оны А/449 дүгээр захирамжаар С.Тд эзэмшүүлсэн 272 м.кв газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд байршуулахдаа анх хүсэлт гаргасан газраас өөр газар буюу хүн амьдрах боломжгүй, дэнжийн налуу дээр байрлалтай болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон бөгөөд энэ талаарх баримтууд нь хэрэгт авагдсан байгаа болно. 

Маргаж буй газар болох Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Д.Өт эзэмшүүлсэн 700 м.кв газрыг Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар Д.Өт өмчлүүлсэн байна. 

Иймд Сбд-ийн З д-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжуудын Д.Өт холбогдох хэсгүүд хууль бус байсан 

болохыг тогтоолгох, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Тын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурдсан буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг С б д З дд даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн С.Тын нэхэмжлэлтэй, Н З д-ын 2018 оын А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 

Н З д-ын 2001 оны 390 дүгээр Д нарын 5 иргэнд газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн иргэн Д.Өт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар Архустайд Сбд-ийн З д-ын 2015 оны А/341 дүгээр захирамжаар 700 м.кв газар эзэмших эрх олгож улмаар Н З д-ын 2018 оны А/31 дүгээр захирамжаар өмчлүүлсэн.

Нэхэмжлэгч иргэн С.Тын тухайд 2012 онд газар эзэмших хүсэлтээ гаргасан бөгөөд тухайн үед С б д З д Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж Н З д-ын 2001 оны 390 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газарт давхцуулан эзэмшүүлснээр маргаан үүсэх нөхцөл болсон байна. 

Иргэн Д.Өт Н З д-ын 2001 оны 390 дүгээр захирамжаар үндэслэн Сбд-ийн З д-ын захирамжаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, иргэн С.Тын эрх ашгийг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийн хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Сбд-ийн З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн С.Тын нэхэмжлэлтэй, С б д З дд холбогдох тус дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжуудын Д.Өт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, иргэн С.Тд 2014 онд гаргасан хүсэлтэд дурдсан буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

 

Үүнд: Нэхэмжлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариуцагч С б д З дд холбогдох хэсэг нь адил байна. 

Тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Архустайн зусланд дүүргийн Засаг даргын 2015 оны А/448 дугаар захирамжаар иргэн С.Тд 272 м.кв газрыг иргэн Д.Өт дүүргийн Засаг даргын 2015 оны А/341 дүгээр захирамжаар 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 

Дээрх Засаг даргын захирамжийн дагуу мэдээллийн санд зургийн бүртгэл зохих журмын дагуу бүртгэгдэж, нэр бүхий иргэд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дүүргийн Газрын албатай байгуулсан байгаа бөгөөд газар давхардсан асуудал байхгүй болно. 

Нэхэмжлэгчид дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид олгож болох байсан боломжит хэмжээгээр буюу 272 м.кв газар эзэмшүүлсэн. 

 

Иймд нэхэмжлэгч болон дээр нэр дурдсан иргэд нь Засаг даргын захирамжид заасан нэгж талбарын хил зааг эргэлтийн цэг тэмдэгтээ тэмдэглүүлэн зөвшөөрөгдсөн хэмжээгээр газраа эзэмших нь зүйтэй бөгөөд газар эзэмшүүлээгүй хууль бус эс үйлдэхүй үйлдээгүй, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдсөн, ямар эрх ашиг сэргээгдэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 

Үүнд: Д.Ө нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хашаа барьж, кадастрын зургаа 500 м.кв талбайтай хийлгэж Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагч Н.М*******д шалгуулж, зохих хууль журмын дагуу материалаа бүрдүүлж газар эзэмших хүсэлтийн хамт өгсөн. 

 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дугаартай засаг даргын захирамжтай 5 жилийн хугацаатай эзэмшлийн гэрчилгээ гарсан. Газрын алба нь тухайн газар нь хэн нэгний газартай давхцаагүй, хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй бол газрыг эзэмшүүлж өгдөг.

Мөн 2015 оны 07 дугаар сард хашаагаа сунгаж 700 м.кв болгон барьж кадастрын зураг хийлгэн 7 дугаар сарын 22-ны өдөр газар сунгах хүсэлтийн хамт газрын албанд өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дугаар захирамжтай 15 жилийн хугацаатай  эзэмших гэрчилгээ гарсан. 

Улмаар 2017 оны 11 дүгээр сард газар өмчлөх хүсэлтээ Сүхбаатар дүүргийн газрын албанд холбогдох материалын хамт бүрдүүлж өгсөн. 2018 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжтай өмчлөх эрхийн бичиг гарсан. Бид газар эзэмшүүлэх тухай хууль, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газраа өмчилж авсан бөгөөд ямар нэгэн хууль тогтоол зөрчөөгүй болно. Иймд М.А-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хангахгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д-ийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар өмчлүүлэх тухай хуульд хэн түрүүлж өргөдлөө гаргана тэр нь эзэмших эрхээ түрүүлж авах эрхтэй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч хэлж байгаа. Иймд Н З д, С б д З д нарын гаргаж байгаа захирамжууд нь хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. 700 м.кв гэж хуульд заасан тул буруутгах үндэслэл байхгүй. Иргэнд анх өмчлүүлсэн газрыг хэмжээгээр нь хувьчлаад худалдсан зүйл байхгүй. Төр анхнаасаа иргэнд газар өмчлүүлэх тухай буруу шийдвэр гаргасан. Гэр барих хэмжээтэй газрыг барьцаанд тавих худалдах ямар ч боломжгүй. Дарь эхэд ийм айлууд маш их байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Т нь анх шүүхэд “Сбд-ийн З д-ын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/331, мөн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Тд газар эзэмшүүлэх эрх олгохгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 700 м.кв  газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах” гэж нэмэгдүүлжээ.  

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сбд-ийн З д-ын 2014 оны А/331, 2015 оны А/341 дүгээр захирамжуудын Д.Өт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Тын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурьдсан буюу 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурьдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах” гэж өөрчилж тодруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ээс шүүх хуралдаанд “...даалгах” шаардлагаа “2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн 2 дахь кадастрын зураг/1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан/-ийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах” гэж томъёолсон тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.    

Н З д-ын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Архустайн аманд Г.Д нарын 5 өрхөд 0,2 га газрыг 3 жилийн хугацаагаар ашиглуулахаар  шийдвэрлэсэн байх ба энэхүү захирамжаар газар ашиглуулах хугацаа дуусгавар болоход нэр бүхий иргэдээс эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаагүй, мөн түүнийг сунгасан, мөн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ямар нэг шийдвэр гараагүй болох нь Нийслэлийн газрын албаны 02-04/2217 тоот албан бичгээр тогтоогдож байна . 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Д.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2007 оноос хойш хөрш зэргэлдээ амьдарч байгаа тухайд маргахгүй байна.  

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Хариуцагч Сүхбаатар дүүргийн газрын алба нь нэхэмжлэгч С.Таас гаргасан 700 м.кв газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ 2 удаа талбайн хэмжээг багасгах шаардлага тавьж зургийг өөрчлүүлсэн атлаа гуравдагч этгээд Д.Өын 2001 оны Н З д-ын 390 дүгээр захирамжийн дагуу ашиглаж буй 0,2 га газраа баталгаажуулах хүсэлт гаргасан байхад хувийн компаниар хийлгэсэн зураггүйгээр өөрсдөө зураг хийж өгч миний хүсэлт гаргасан газартай давхцуулан газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд заасан тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлээгүй хууль бус шийдвэр юм” гэж, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “С.Т нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж байгаагүй бөгөөд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгчээс хүсэлт гаргахаас өмнө үүссэн тул маргаан бүхий актууд хууль тогтоомжид нийцэж гарсан” гэж тус тус маргажээ. 

Иргэн Д.Өаас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж “Н З д-ын 2001 оны 390 дүгээр захирамжийн дагуу ашиглаж буй газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгуулж өгнө үү”  гэсэн хүсэлт гаргасны дагуу Сбд-ийн З д-ын 2014 оны 07 дугаар 09-ний өдрийн А/331 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Дийн Өт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Архустайн зусланд 529 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ  олгож, гэрээ байгуулсан байна. 

Улмаар Д.Ө нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд хандаж “... талбайн хэмжээгээ өөрчлөх”  тухай хүсэлт гаргасны дагуу Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар 700 м.кв  газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр   Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар уг газрыг иргэн Д.Өт өмчлүүлэхээр  тус тус шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

- Нэхэмжлэгч С.Т нь 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Вайлд хорс” ХХК-аар 2 удаа тус бүр 700 м.кв талбайтайгаар кадасрын зураг хийлгэсэн байх ба эдгээр зургууд газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байна. 

- Мөн гэрч Н.М*******гаас дээрх зургийн эх хувь дээр бичигдсэн “Ө, З*******”  гэсэн бичиглэлийн тухайд “700 м.кв  талбайгаар хийлгэж ирсэн зурагт Д.Ө, н.З******* гэх 2 айл байна. Үүнтэй давхцаж байна гэж бичсэн. Миний бичиг мөн”, “...С.Т өөрөө газраа үзүүлээд, өөрөө өргөдлөө өгсөн. Сарыг нь сайн санахгүй байна. 08, 09 дүгээр сард байх”, “...Анх тэрээр 700 м.кв  зураг хийлгэж, газар дээрээ очиж үзүүлсэн. Тэгэхэд хашаа байгаагүй, дугуй зоосон байсан. Ингээд би бусдын эзэмшил газартай давхцаж байгаа тул давхцлаа хасуулж үлдэгдэл талбайд зөвшөөрөл авч эзэмшиж болно гэж хэлсэн”  гэж мэдүүлж байна. 

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 1/851 тоот албан бичиг  болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны бичиг баримтад хийсэн үзлэгийн явцад С.Тын “Вайлд хорс” ХХК-аар 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн 2 ширхэг кадастрын зургийн солбицлыг мэдээллийн санд оруулсан зургаас үзвэл С.Тын 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн “Ө, З******* гэх бичиглэлтэй” 699,49 м.кв талбай бүхий газар нь  

а/ гуравдагч этгээд Д.Өын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эзэмшихээр хүсэлт гаргасан 678,89 мкв талбай бүхий газартай 343,42 мкв талбайгаар, 

б/ Сбд-ийн З д-ын 2014 оны А/331 дүгээр захирамжаар Д.Өын эзэмшиж байсан 528,65 м.кв газартай 342,58 м.кв талбайгаар, 

в/ 2015 оны А/341 дүгээр захирамжаар Д.Өт эзэмших эрх үүссэн, улмаар Н З д-ын 2018 оны А/31 дүгээр захирамжаар өмчлүүлсэн  700 м.кв газартай 599,35 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа нь тогтоогдож байна. 

Мөн С.Тын  2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн, газар баталгаажилтын хувийн хэрэгт “Б*******, Б******* БГД, 4 дүгээр хороо, 58-40” гэсэн гар бичвэртэй 700 м.кв талбай бүхий газар /газар дээрээ байшингийн суурьтай/ нь  

а/ гуравдагч этгээд Д.Өын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эзэмшихээр хүсэлт гаргасан 678,89 м.кв талбай бүхий газартай 7,94 м.кв талбайгаар,

б/ Сбд-ийн З д-ын 2014 оны А/331 дүгээр захирамжаар Д.Өын эзэмшиж байсан 528,65 м.кв газартай 7,92 м.кв талбайгаар, 

в/ 2015 оны А/341 дүгээр захирамжаар Д.Өт эзэмших эрх үүссэн, улмаар Н З д-ын 2018 оны А/31 дүгээр захирамжаар өмчлүүлсэн  700 м.кв газартай 314,58 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа нь тогтоогдож байна. 

1/ “Сбд-ийн З д-ын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/331 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд: 

Н З д-ын 2001 оны 390 дүгээр захирамжийн дагуу Г.Д нарын 5 өрхийн ашиглаж байсан 0,2 га газрын кадастрын зураг үйлдэгдээгүйгээс тухайн газар яг хаана байршиж байсныг солбилцлоор тогтоох боломжгүй байх бөгөөд газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан Д.Өын иргэний үнэмлэхний хуулбар дээр “Газар дээрээ 6 айл нэг хашаатай” гэж тэмдэглэжээ . 

Гэтэл иргэн Д.Өаас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж “Н З д-ын 2001 оны 390 дүгээр захирамжийн дагуу ашиглаж буй газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгуулж өгнө үү”  гэсэн хүсэлт гаргасан байхад хариуцагч нь хүсэлт гаргагчийн өмнө ашиглаж байсан 0,2 га газрын байршлыг тогтоолгүйгээр шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргасан мэтээр хүлээн авч шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд хариуцагч нь бодит байдал дээр хэн, ямар хэмжээний газрыг хашаалсан, тухайн газар дээр өөр этгээд газар эзэмших хүсэлт гаргасан эсэхийг шалган тогтоох, хээрийн судалгаа хийх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийн хугацаа дууссан тохиолдолд тухайн газар тухайн газрын дахин эзэмшүүлэх эсэх асуудал нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах хэдий ч нэгэнт суурьшил үүссэн газрын тухайд дээрх шийдвэрийг гаргахдаа бусдын бодитоор эзэмшиж буй газартай давхцалтай эсэхийг харгалзаж үзэх нь Газрын тухай хуульд заасан “газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдал”-ыг хангах үндэс болохыг хариуцагч С б д З д нь харгалзаагүй буруутай байна. 

Мөн гуравдагч этгээд Д.Өаас дээрх хүсэлтийг гаргахдаа газрын хэмжээгээ 679,4 м.кв талбайтай  байхаар “К л” ХХК-аар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зураг хийлгэсэн байх бөгөөд энэхүү зурагт С.Тын барьсан байшингийн суурь ороогүй болох нь Сүхбаатар дүүргийн газрын албаны газрын кадастрын мэдээллийн санд дээрх газрын солбицлыг оруулсан зургаар  тогтоогдож байгаа зэргээс үзвэл Д.Ө нь маргаан бүхий газарт С.Т дугуй зоосон, уг газрыг бодитойгоор эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “6 айлын хашааны гадна талд байхаар бид зургаа хийлгэсэн” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. 

Түүнчлэн хариуцагч С б д З д нь Д.Өын дээрх зургийн дагуу газар эзэмших эрх олгоогүй байх бөгөөд “Н.Н-ын газартай давхцалтай тул 529 м.кв-аар гэрчилгээ бичив” гэж өргөдлийн бүртгэлийг хаасан, ингэхдээ кадастрын зургийг дахин хувийн компаниар хийлгэх шаардлага тавиагүй, кадастрын мэргэжилтэн С.Отгонсүрэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, кадастрын мэргэжилтэн Г.Билэгсайхан 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр тус тус 529 м.кв талбайтайгаар зураг үйлдэж хувийн хэрэгт хавсаргаснаас  үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Энэ хүнд болохоор хувийн компаниар зураг хийлгэх шаардлага тавьдаггүй, өөрсдөө зураг хийж өгөөд захирамж гаргадаг. Надад болохоор зургаа өөрчлөөд ир гэсэн шаардлага тавиад хүсэлтийг шийдэж өгөхгүй байгаа нь тэгш бус хандаж байна” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй. 

Гэвч нэхэмжлэгч С.Т нь маргаан бүхий газар дээр Д.Өт 529 м.кв газар эзэмших эрх үүсэхээс өмнө газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргахгүй байх ба “давхцалтай гэсний дагуу зургаа өөрчлүүлсэн” гэж тайлбарлаж байх тул Сбд-ийн З д-ын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Д.Өт 529 м.кв газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасантай нийцсэн гэж үзнэ. 

2/ “Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Тын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурьдсан буюу ...700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурьдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд: 

Гуравдагч этгээд Д.Ө нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Блюжей ланд” ХХК-аар 700 м.кв талбайтайгаар С.Тын өмнө хийлгэсэн зурагтай давхцуулсан байдлаар зураг  хийлгэж, мөн өдөр “...талбайн хэмжээ нэмэгдүүлэх” тухай хүсэлт гаргасны  дагуу Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Д.Өт 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Улмаар  Н З д нь дээрх захирамжийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамж гаргаж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайд байрлах 700 м.кв газрыг Д.Өт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагч С б д З дас Д.Өын газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэхээс өмнө буюу 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нь 2 удаа кадастрын зураг хийлгэсэн байх бөгөөд эдгээр зургууд Сүхбаатар дүүргийн газрын албанд хадгалагдаж байгаа болох нь тус албанаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэн байдлаар тогтоогдож байна.  

Сүхбаатар дүүргийн газрын албаны бичиг баримтад хийсэн үзлэгээр С.Төгжаргалын 700 мкв газар эзэмших тухай хүсэлт гаргасан гэх баримт олдоогүй боловч тус газрын албаны 2013-2014 онуудын 6 хадгаламжийн нэгж, нийт 18 хавтас бүхий баримтуудаас 1588, 1591, 1592, 1593 дугаартай хавтсууд хадгалагдаж үлдээгүй, мөн дээрх зургуудыг хариуцагчаас ирүүлсэн, гэрч Н.М*******гаас “С.Т өргөдлөө гаргасан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өөрчилсөн зургийн дагуу өргөдлөө бичиж өгсөн” гэсэн тайлбарыг бүрэн үгүйсгэх боломжгүй байхын зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “С.Т нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргаагүй” гэсэн тайлбар нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. 

Харин С.Таас 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газар зохион байгуулагч Н.М*******гийн зурж өгсний дагуу газрын байршлаа шилжүүлэн зуруулсан кадастрын зургууд тус дүүргийн Газрын албанд хадгалагдаж байгаагаас үзвэл С.Т нь 700 мкв газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж байсан гэж үзэхээр байх бөгөөд уг хүсэлт хадгалагдаж үлдээгүй нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй юм. 

Нөгөө талаас, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь тухайн газар дээр хөрш зэргэлдээ амьдарч байгаагаа үгүйсгээгүй ба цаг хугацааны хувьд суурьшил үүссэний дараа газар эзэмших эрх олгох тухай шийдвэрүүд гарсан байна. 

Энэ тохиолдолд хариуцагч С б д З д нь  Д.Өын эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ иргэн С.Тын эзэмшиж байгаа газрын хэмжээ байршлыг судалж, давхцлыг тодорхойлох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр маргаан бүхий А/341 дүгээр шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 

мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан байх ба Н З д-ын 2018 оны А/31  дүгээр захирамжийн 2 дугаар заалтаар өмчлөх эрх олгогдсон иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан, энэхүү шийдвэр нь хэрэгжсэн байх тул Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн Д.Өт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Архустайн 22 дугаар гудамжны 2214 тоот 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ө холбогдох, С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсэг нь Сбд-ийн З д-ын хууль бус шийдвэрт үндэслэж гарснаараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэсэн шаардлагыг хангахгүй болохоор байна.

Иймд нэхэмжлэгч С.Таас гаргасан гаргасан нэхэмжлэлийн ““Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгийн С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, иргэн 

С.Тын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурьдсан буюу ...700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурьдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах” хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33  дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Таас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 захирамжийн Д.Өт холбогдох хэсгээс С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгээс С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу “Сбд-ийн З д-ын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 захирамжийн Д.Өт холбогдох хэсгээс С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцалгүй хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Н З д-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Өт холбогдох хэсгээс С.Тын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Таас гаргасан “2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурдсан буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сбд-ийн З д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Тын 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн 2 дахь кадастрын зураг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан/-ийн дагуу 700 м.кв  газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг С б д З дд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н З дас 35100, С б д З дас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ