Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 06

 

Завхан аймгийн Их-Уул сумын

******* *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Б.*******а

Хариуцагч: С.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: М.*******аа

Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишигийн даргалж, шүүгч Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******ийн эрхлэгч эмч Б.*******а анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрхлэгч эмчээр томилогдсон. С.******* нь ажлаа өгөхдөө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг чи өөрөө зохицуулаарай гэж байсан. Өмнө нь ажиллаж байх хугацаандаа жирэмсэний амралт авсан хүний оронд хүн ажилд авахдаа болон түр гэрээт жолооч ажилд авахдаа бүр томилсугай гэж тушаал гаргасан байсан. ******* *******ийн *******ийн жолоочийн тухайд гэрээгээр ажиллаж байсан ажилтан тул гэрээ нь дуусахаар ажлаас халсан. С.*******ын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9, 10, 11, 12, 13 тоот тушаалууд хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулж, үндэслэлгүй тушаалуудаас болж Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний 141 тоот, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 тоот шүүхийн шийдвэрүүд гарч байгууллагад 3338382 төгрөгийн хохирол учирсан. Мөн С.******* нь Г.*******ыг ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр Г.******* ажилдаа томилогдож, ******* *******ийн ******* Г.*******д 1768072 төгрөг өгсөн байгаа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 1768072 төгрөгөөр нэмэгдүүлж С.*******аас хохирол 5106454 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.******* анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******ийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа Г.******* гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлөөд түүний дараа ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иймд би энэ төлбөрийг төлөх ёсгүй. Мөн би эрхлэгч эмчийн албан тушаалд ажиллаж байхдаа энэ тушаалыг гаргасан. Иймд энэ төлбөрийг төр хариуцаж гаргах ёстой. Одоо бол би иргэн хүний хувьд энэ 1768072 төгрөгийг төлөх боломжгүй. Энэ нэхэмжилж байгаа хохирол нь ажилтныг ажлаас буруу халснаас үүдсэн хохирол байна. Иймд энэ хохирол надтай хамаагүй, ажлаас халсан эрхлэгч эмчтэй холбоотой асуудал байна. С.ийг ажлаас халагдах өргөдөл өгөөгүй байхад нь өөрийн хүсэлтээр ажлаас халсан гэсэн тушаал гаргасан байсан. Д.*******гийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл буюу 0-3 насны хүүхэдтэй хүнийг ажлаас халсан гэж шүүхийн шийдвэр гарсан байсан. Эдгээр тушаалуудыг эрхлэгч эмч Б.*******а гаргасан тул өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. гийн талаар гэвэл шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон байсан. С.ийн хувьд нэмж тайлбар өгөхөд сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газартай хэлэлцэж байж үндсэн ажилтнаар томилсон. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудын хувьд би Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******ийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тул хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Прокурор Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******ийн хүсэлтээр, төрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.*******, С. нарын ажилгүй байсан хугацааны цалин болох 3338382 төгрөгийг ******* *******ийн *******ийн эрхлэгч эмч Б.*******агаас, харин Г.*******ын ажилгүй байсан хугацааны цалин болох 1768072 төгрөгийг С.*******аас гаргуулах үндэслэлтэй байна гэжээ

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.*******аас 1768072 /нэг сая долоон зуун жаран найман мянга далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 3338382 /гурван сая гурван зуун гучин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулах болон Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******ийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар үшйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 43239 /дөчин гурван мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйгтус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн *******ийн эрхлэгч эмч Б.*******агийн нэхэмжлэлтэй хариуцагчаар С.******* миний биеийг оролцуулан шийдвэрлэсэн иргэний хэргийн талаар Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа учир нь:

Их-Уул сумын ******* *******ийн *******ийн НЭМАЗүйч Г.ыг тус байгууллагаас хувьдаа мөнгө шамшигдуулсан болон албан тушаалаа урвуулан ашигласных нь төлөө тухайн үед миний бие эрхлэгч эмч байхдаа тус ******* *******ийн *******ийн ажлыг сайжруулах албан үүргийнхээ хүрээнд ажлаас нь чөлөөлсөн болно. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалин гэж 1768072 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гомдлын үндэслэл:

1. Г.*******ын ажилгүй байсан хугацааны цалин 1768072 төгрөгний хохирол болох мөнгийг Г.******* гардаж авсан талаар тодорхой баримт байхгүй.

2. ******* *******ийн *******д учирсан хохиролын талаар дээд шатны байгууллагын болон Аудитын нэгжийн гаргасан шийдвэр байхгүй.

3. Хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохиролыг захиргааны байгууллага, иргэний хуулийн 498-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх, Аудитын байгууллага хохиролыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх гэсэн байх заалтуудад нийцэхгүй байгаа.

Ийм учир иргэн миний биеийг хохирол барагдуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Их-Уул сумын ******* *******ийн *******ийн эрхлэгч эмчийн ажлыг хийж байсан. Нэхэмжлэгчид би нэг жилийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч 5 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэр нэхэмжлэл нь Б.*******агийн өөрийнх нь халсан хүмүүст төлсөн нөхөн төлбөр байсан. Мөн дээрээс миний ажлаас чөлөөлж байсан хүнд төлсөн нөхөн төлбөрийн 1.768.072 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд 1.768.072 төгрөгний төлбөр нь надад оногдсон байгаа юм. Одоо надаас гаргуулах гээд байгаа 1.768.072 төгрөг нь ******* *******ийн *******ийг хохироосон эсэх талаар аудитын дүгнэлтээр тодорхойлогдоогүй. Хохирол гэж тодорхойлогдсон зүйл байхгүй. Мөн аудитын байгууллага хохирлыг төл гэсэн шаардлага гаргаагүй. ******* *******ийн *******д хохирол учруулсан гэх баримт байхгүй. Хохирлыг буцааж төлөх талаар хуулийн заалт нь буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасан байдаг. Би одоогоор ямар нэгэн албан тушаал эрхлээгүй, иргэн хүний хувьд энэ хохирлыг төлөхгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч С.*******ын өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хариуцагчаар *******ыг ажлаас халсантай холбоотой 1.768.072 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.*******а ажлыг нь хүлээж аваад *******д холбогдох хэргийн шийдвэрийг хүлээж аваад давж заалдах үндэслэл байсаар байхад анхаарахгүй орхисон. Аймгийн ******* *******ийн газраас энэ байгуулагын санхүү нь төсөвлөгдсөн байдаг. Гэтэл Аймгийн ******* *******ийн газарт 1.768.072 төгрөгний хохирол учирсан талаар ямар нэгэн баримт байдаггүй. Б.*******а нь Аймгийн ******* *******ийн газрын дотоод аудитыг төлөөлж хохирол нэхэмжлэх эрхгүй этгээд юм. Иргэний хуульд зааснаар байгууллагад учирсан хохирол барагдсаны дараа байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх журам зөрчигдсөн байна. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.5 , Захиргааны ерөнхий хуулийн 303 дугаар зүйлд нийцэхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Их-Уул сумын ******* *******ийн *******ийг төлөөлж хуралд оролцож байна. Мөн шүүхийн шийдвэрээр нөхөн төлөх хохирол нь тодорхой байгаа. *******д холбогдох хэргийн шийдвэрийг надад өгөхөд давж заалдах гомдол гаргах хугацаа байсан гэж байгаа боловч намайг ажлаа хүлээж авахад 14 хоногийн хугацаа нь өнгөрсөн байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын ******* *******ийн ******* нь С.*******т холбогдуулан тус байгууллагын эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох, байгууллагад учирсан хохирол 3338382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1768072 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт үндэслэсэн байх ба шүүх дээрх хуулийн зүйл хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэлийг заажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байх боловч албан тушаалтан нь өөрийн шууд буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй талаар мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тусгажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд бусдад учирсан гэх хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба нэхэмжлэгч байгууллага уг гэм хорыг арилгасан, өөрөөр хэлбэл хохиролыг нөхөн төлсөний дараа гэм буруутай этгээдээс хохиролыг нэхэмжлэх эрхтэй ба шүүх дээрх хуулийн зүйл хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болохоор байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч байгууллага гэм хорыг арилгасан гэдэг нь тогтоогдоогүй энэ талаар талууд маргаантай байхад шүүх шийдвэртээ Их-Уул сумын ******* *******ийн ******* нь Д.*******, С., Г.******* нарт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстөй тэнцэх хэмжээний олговор нийт 5106454 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба дээрх үйл баримтуудын талаар талууд маргахгүй байна. гэж дүгнэсэн нь Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. гэж, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалттай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтад тулгуурлан оновчтой тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэгт авагдсан зарим баримтыг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй орхисон нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43239 /дөчин гурван мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийг төрийн сангийн 090400941 тоот данснаас гаргуулж хариуцагч С.*******т буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР