Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

    2020       12          23                                  2021/ШЦТ/03

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,  

иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвдорж,                        

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Ганболд,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт П. Тд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан*******т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн *******, 1981 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, Гадаад албаны ажилтан мэргэжилтэй, "Ази фарм" ХХК-д гадаад харилцааны худалдан авалтын газрын захирал ажилтай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапит харш 5б байрны 16 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / /,

Монгол улсын иргэн, Овоо овогт Болдын А, 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшигийн шуурхай удирдлагын хэлтэст сэтгэл зүйч ажилтай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 04 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр*******тай маргалдан түүнийг зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Мөн шүүгдэгч******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр *******тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд: “Тыг зодсон асуудал дээр Т Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж эмнэлэгт үзүүлсэн байгаа. Үүн дээр үзлэг хийсэн эмч нь дээд уруул орчим улайж хавагнасан байсан гэсэн, харин шарх үүссэн, арьс салст гэмтсэн гэдэг тэмдэглэгээ байхгүй. Үнэхээр тийм байсан бол шархтай байх байсан. Арьс салст гэмтсэн шалтгаан нь зулгарсан, зүсэгдсэн, язарсан гэдэг зүйлүүдийн тэмдэглэгээг заавал хийдэг. Нүдэнд харагдаж байгаа бодит байдлуудыг тодорхой бичдэг. Сорив үүсэх шалтгаан нь арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдаж тодорхой хэмжээгээр шарх үүсэж байж сорвижих процесс явагддаг. Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаагүй тохиолдолд сорвижих процесс явагдахгүй. Тэгэхээр эмчийн үзсэн дүгнэлтээс үзэхэд сорви үүсэх хэмжээний зүйл байгаагүй. Үүн дээр сорив үүссэн байна гэдэг нь сорви хэдий хугацаанд үүссэн байхыг тогтоох боломж нь тун хомс байдаг. Өмнө бага насанд үүссэн, эсвэл тухайн хэрэг гарснаас хойш үүссэн эсэхийг тодорхойлоход маш хэцүү. Шууд Тын урууд дээр сорив үүстэл зодсон гэж үзэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Энэ шүүх хуралдаан нь миний болон гэрт үлдсэн 2 бага насны хүүхдийн амьдралыг шийдэх шүүх хуралдаан болж байна. Шүүгч болон өмгөөлөгч нараас миний яриаг таслалгүй сонсож өгнө үү гэж хүсэж байна. Миний бие Атай 2015 оноос гэр бүл болон хамтын амьдралаа эхлүүлсэн. Бидний хувьд хэн хэнийх нь хоёр дахь амьдрал байсан. Аын хувьд өмнө хүүтэй. Миний хувьд 3 настай охинтой амьдралаа эхэлсэн. Амьдарч эхлэх үеэс хойш охиныг минь төрсөн эцэгтэй нь уулзуулахыг зөвшөөрдөггүй байсан. 3 жилийн хугацаанд нэг ч удаа уулзаж байгаагүй. Би амьдрах гэж хичээж байна. Энэ хүнтэй ингэж холбогдох ямар шаардлагатай юм гэж хориглодог байсан. Атай амьдрах 3 жилийн хугацаанд сүүлийн хагас жилд Аын зүгээс маш муухай араншин гардаг болсон. Миний охин руу хашхирах болсон. Улмаар гудчих болсон. Миний хувьд 2 дахь амьдрал гэдэг утгаараа энэ байдлуудыг маш их тэвчиж байсан. Охины зөв бурууг нь ялгаж салгах гээд ингэж байгаа байх гэж бодож байсан. Сүүлдээ энэ үйлдэл нь хэрээс хэтрээд байгааг Ат хэлсэн. Чи яагаад миний охиныг чирч, гудчаад ингэдэг болчхов гэж хэлсэн. Ярилцахад маш төвөгтэй хэзээ ч юм ярилцдаггүй. Таа би хүний хүүхэд хайрлаж чадахгүй юм байна. Сална гэдгээ хэлсэн. Хэрэг болохоос 3, 4 сарын өмнө хоёулаа бүтэхгүй юм байна, энэ амьдрал болохгүй юм байна гээд бид 2 салах дээрээ тулчхаад байх үед энэ хэрэг болсон. Тухайн өдөр хүү бид 2 ханиадтай байсан. 5 өдөр эмийн эмчилгээ хийгээд хүүгийн маань ханиад намдаагүй. Тэр орой өндөр халуунтай байсан. А эцэг, эхийнх рүүгээ ороод ирье гээд 17 цагийн үед гараад явсан. Орой 23 цагийн үед орж ирсэн. Би зөндөө залгахад утсаа салгаж байсан. Яасан бэ эмийн сан хаалаа ороод ир гээд мессеж бичсэн. Миний эцэг хамт байдаггүй болохоор хүү маань бишүүрхээд миний эцэг дээр очдоггүй байсан. Би өөрөө гарч болох байсан. Би хүүгээ тэврээд байж байсан. Орж ирэхэд нь эмийн сан хаачихлаа гэхэд урдаас би чиний дуудлагыг хараагүй, мессежийг уншаагүй гээд хэрэлдэж эхэлсэн. Тэгээд сүүлдээ миний охины үзэгний саванд нь төрсөн эцгийнх нь зураг байдаг. Үүнийг А бид 2 мэддэг байсан. Тэрийг сөхөөд чи салсан нөхрийнхөө зургийг хадгалдаг. Надаас нууцаар уулздаг гэх мэтийн зүйлүүд ярьсан. Би хүүхдээ тээгээд 1 жил гэртээ байсан. Мөн 1 дүгээр ангийн хүүхэдтэй, 1 нас гарантай хүүхэдтэй байсан. Намайг гүтгэн доромжилсон. Чи яагаад ийм муухай юм ярьж байгаа юм бэ гээд намайг дөхөөд очиход намайг үгийн зөрүүгүй цохиод авсан. Тухайн үед би шалан дээр унасан. Хэд цохисон талаар би мэдэхгүй. Би арай гэж босоод ирэхэд энэ хүн намайг өшиглөөд унагасан. Би цохиулаад унахдаа нүд харанхуйлаад, амьсгал боогдоод юу болж байгааг ойлгоогүй. Жаахан сэхээ аваад босоод ирэхэд намайг өшиглөөд унагасан. Надад нэг л бодол төрж байсан. Би мэдүүлэгтээ хэлж байсан. Би хүнд цохиулж үзээгүй. Ингээд энэ хүний гарт үхчихдэг юм байхдаа гэж бодож байсан. Энэ хүн надаас том биетэй хүн. Яаж зогсоох уу гэдэг бодол надад орж ирсэн. Тэгээд нэг мэдэхэд би хутга шүүрээд авсан байсан. Тэгэхэд энэ хүн чи яах гэж байгаа юм. Чаддаг юм бол хутгалчих гээд байсан. Миний хүү уйлж байсан. Хүүг минь баруун гартаа тэвэрчхээд над руу дөхөж ирсэн. Дөхөж ирэхэд нь би шүргэсэн үү, яасан би мэдэхгүй байна. Энэ хүн чи яаж байна гэсэн. Би айгаад хутгаа хойшоо барьсан. Энэ хүн урдаас харж зогсож байгаад хутганаас шувтраад тавьсан. Би юу болоод байгааг ойлгох сөхөөгүй байсан. Аргаа бараад энэ хүний эцэг эхийнх рүү гүйж очоод надад туслаач А намайг зодоод байна. Ийм зүйл болоод байна гэхэд ар гэрийнхэн нь орж ирээд манай хүүхэд танихгүй согтуу эмэгтэй хүнд хутгалуулчихлаа гэдэг дуудлагыг дүү нь өгсөн. Ээж нь энэ хүүхнийг цагдаад барьж өг гэж хэлсэн. Тухайн үед гэр бүлээрээ энэ хэргийг ойлгоогүй над руу дайрч байсан. Үүн дээр Аын мэдүүлээд байгаа шиг хүүгээ тэвэрч байхад ирээд 15 сантиметр гүн хутгалсан гэдэг. 15 сантиметр гэдэг нь урт шүү дээ. Үүнийг ямар ч хүн ойлгоно. Зүүн даландаа 15 сантиметр гүн хутгалуулсан хүн яаж амьсгалах юм бэ. Амьсгалж чадахгүй уушгинд хий ороод амьсгалах боломжгүй газар дээрээ унана. Миний хүүг тэвэрчхээд тийм гэмтэлтэй, дээрээс нь би дайраад гарыг нь гэмтээсэн байлаа гэхэд яаж намайг цохиж, зодсон бэ. Би тухайн үед зургийг нь утсаараа авсан. Надад зураг нь байдаг. Миний уруул хөхөрч, хавдтал нь цохичихсон. Яагаад өнөөдрийг хүртэл болсон явдлыг үнэнээр нь ярихгүй байгаа юм бэ. Би үнэхээр гайхаж байна. Би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр үзүүлсэн баримтаа хүсэлтээр гаргаж өгмөөр байна. Би Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Чиний бие доргилттой болсон байна. Хэвтрийн дэглэм сахь, 5 өдөр эмчилгээ хийнэ. Эм ууж, ажиглаж, 48 цагийн дотор компьютер томограф хийлгэ гээд Мөнгөн гүүр эмнэлэгт хийлгэж байсан. Эдгээр баримтууд байхад энэ хүн би цохиж, зодоогүй гэдэг. Ямар ч эрүүл хүн хүүхдийг минь тэврээд зогсож байгаа хүн рүү хутга барьж чадахгүй. Би практик дээр судалсан. 15 сантиметр даландаа хутгалуулсан хүн уушгинд хий ордог юм байна. Ямар ч эрүүл хүн бодоход ийм гайхамшиг болохгүй. Эд эрхтэнд нь орсон бол энэ хүн ухаан алдаж унах ёстой байсан. Ухаан алдаж унах ёстой байсан хүн ингээд эрүүл саруул юм яриад байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Энэ хүн 2 жил 7 сарын хугацаанд намайг гүтгэж явлаа. Одоо хангалттай. Би хүүхдийг нь төрүүлсэн хүн” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед манай хүүхэд Баатарсүх халуураад ханиад хүрсэн байсан. Тухайн үед манай нөхөр А 17 цагийн үед гарч яваад ээж, аавындаа орно гээд гарсан. 21 цаг хүртэл хүлээгээд орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад утсаа авахгүй таслаад мессеж бичээд хариу байдаггүй. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд гэрт очоод ирэхээр нь “чи хаашаа явчихдаг юм бэ” хүүхэд халуунтай байхад гэж хэлсэн чинь “чи залгаагүй шүү дээ, би дуудлагыг чинь хараагүй гэх зэргээр хэг ёог хийгээд тэгээд бидний хооронд хэрүүл болоод би Аыг хуучин эхнэрийн чинь түлхүүр чамд байна гэсэн. Тэгтэл А чиний хуучин нөхрийн зураг байдаг гэх зэргээр хэрүүл маргаан болсон. Тэгээд хэрэлдэж байгаад миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад нүүрэн тус газар цохисон. Тухайн үед хэд цохисныг нь мэдэхгүй байна. 4-5 удаа цохисон. Тэгээд намайг өшиглөөд унагаасан...тэгээд би ямар нэг зүйл барьж авах хэрэгтэй юм байна гэж бодоод гал тогооны тавцан дээр байсан хутгыг барьж авсан, тэгээд А намайг өшиглөсөн шиг санагдаж байна. Тэр үед миний хутгыг авах гэж байна гээд хутганы ирнээс бариад гараа зүссэн шиг санаж байна...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 10-11, 110/,

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би нүүр рүү нь цохих гээд далайсан тэгтэл миний хурууг барьж аваад мушгиад түлхсэн. Тэгэхээр нь би ахиад яаж байнаа гээд очтол хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би чи яаж байнаа гээд би гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн иштэй урт хар хутга бариад яаж байнаа гэсэн. Тэгтэл чи хутгалчих л даа гээд нуруугаа өгөөд байсан. Тэгэхээр нь би ард нуруу хэсэг рүү нь хутгаар зүссэн. Тэгтэл эргэж хараад миний хутгыг булаах гэхээр нь би хутгаа булаалгаагүй хутгатай гараа таттал зүүн талын гарыг зүссэн. Тэгээд би гал зуухны угаалтуур руу барьж байсан хутгаа шидээд аав ээж гэж орилоод гэрээс гарсан. Тэгтэл гаднаас дүү Чинзориг нь ороод ирсэн, тэгээд эмнэлэг цагдаа дуудсан...намайг доромжлоод 3 удаа цохиод өшиглөхөөр нь уурандаа хутгалсан бас өөрөө хутгалчих л даа гээд өдөөд байсан болохоор нь хутгалсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-13/,

            Гэрч Б.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...удалгүй Тын хашгираад байсан дуу сонсогдсон. Тэгээд удалгүй Т ааваа, ээжээ аллаа гээд хашгирсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг онгойлготол манай ах хүүхдээ тэвэрсэн хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би яаваа гэж асуутал намайг Т хутгалчихлаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17/,

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...*******ын биед учирсан сорви гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Сорви гэмтэл нь яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах вэ? гэвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдан шарх үүссэн үед эдгэрэл нь сорви болж үлддэг. Шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж эдгэрдэг тул хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэлд хэмжээ хамааралгүй, дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 207/,

Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т угаалтуурны хажуу талд тавьсан байсан хутганы савнаас хутга аваад эргэж ирсэн. Тухайн үед би гал тогооны хэсэгт хүүхдээ тэвэрсэн байхдаа арай ч намайг хутгалчихгүй байлгүй гэж бодсон чинь цээжний зүүн ар хэсэгт цохих шиг болсон. Тэгээд хажуу тийш харсан чинь Т хутгатай гараа далайхаар нь би зүүн гараараа хутгыг нь хаасан. Тэгсэн миний сарвуу хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд гараа хартал миний зүүн гарны долоовор, дунд, ядам хуруунууд зүсэгдээд цус гарч байхыг хараад Тыг чи яаж байгаа юм бэ гээд бушуухан өөрөөсөө холдуулах гээд нүүрэн тус газар нь зүүн гараараа цохиод, хэвлий тус газар нь нэг удаа жийсэн чинь Т надаас холдоод үүд руу яваад гадна хаалга онгойлгоод “ээжээ, ааваа энэ А чинь намайг зодоод аллаа гэж орилоод эхэлсэн”...Чинзориг орж ирээд таны нурууны ардаас цус гарч байна таныг хутгалсан байна гэж хэлэхээр нь би гараараа тэмтэрч үзсэн чинь миний нурууны ардаас цус урсаад хөндүүрлэж эхэлсэн...Би Тын нүүрэн тус газар зүүн гараараа нэг удаа цохиод, хэвлийн тус газар нь нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Намайг цохих үед Тын нүүрэнд шарх үүсэж, ямар нэгэн гараагүй байсан. Тын уруулд сорви үүсэн гэж байна уг сорви гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. би уг сорвийг учруулаагүй. Т урьд өмнө хүүхэд байхдаа нохойд чирэгдэж унаад дээд уруулны хэсэгт сорвитой болсон гэж хамт амьдрах үедээ хэлсэн. Өөрийгөө хамгаалж холдуулах зорилгоор цохисон би нуруундаа нэг удаа хутгалуулсан, гартаа гэмтэл авсан амиа хамгаалахын тулд өөр арга байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 213-215/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай:

1. *******ын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 121/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5778 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбонууд болон футболкон дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

2. Хутган дээр цус илрээгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 49/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай:

1. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.*******ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томограммын шинжилгээ /2018.05.21/, ГССҮТ-ийн 05885 тоот өвчний түүхийн 2018.05.24-ний зүүн плеврийн хөндийд хатгалт хийж шингэн цус соруулж авсан зэрэг оношилгоо, эмчилгээнээс батлагдаж байна.

3. Ийм гэмтэл учирсан үед цээжээр өвдөх, шархнаас цус гоожих, цус алдах, амьсгал авах гаргахад зовиурлах зэрэг шинжүүд илэрч болно.

4.*******т учирсан гэмтлүүдэд шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, шарханд анхдагч цэгцлэлт хийх, цээжний зүүн хөндийд хатгалт хийх, зүүн гарын нугалагч шөрмөс залгах мэс засал зэрэг эмчилгээнүүд хийсэн байна.

5.*******ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх нь 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 204, 205/,

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эхнэрийн дүүгийн хүүхдийн үсний найранд оролцож тараад эхнэр бид 2 хадам аавыг гэртээ оруулаад хоол унд хийж өгөөд шимийн архинаас аягалж өгөөд юм ярьж байгаад 19 цаг өнгөрч байхад хажуу хаалганд байдаг аавынд ороод аавын өвдөгний хагалгааны асуудлыг нь ярилцаж байгаад эхнэр над руу залгасныг мэдээгүй нэг харсан чинь эхнэрээс яасан бэ? утсаа аваач хүү уйлаад байна, би халуураад байх шиг байна эмэнд гармаар байна гэсэн. Тэгэхэд цаг харсан чинь 23 болж байсан. Тэгээд би гэртээ орсон чинь бага хүүг хадам аав өвөр дээрээ суулгасан уйлсан, эхнэр намайг алга болчихлоо гээд жаахан ууртай байсан. Тэгээд эхнэр...алга болчихлоо, утсаа авсангүй" гэснээс болж маргалдсан. Тэгээд бид 2 өмнөх амьдралаа сөхөөд...би эхнэрээ салсан нөхрийнхөө зургийг хадгалдаг биз дээ гэж хэлсэн чинь эхнэр улам уурлаад гал тогооны тавиур дээрээс хутга аваад эргэхэд нь арайч хутгалахгүй байлгүй дээ” гэж бодсон чинь хутгатай гараараа зүүн суга руу цохих шиг болсон. Дахиад хутга бариад дайрахаар нь хүүхдээ тэвэрсэн байсан учраас зүүн гараараа хаасан чинь хуруу эсгэсэн ангайсан байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө суугаад унасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 9-11, 214-215/,

 

Гэрч Л.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мдүүлэхдээ: “...Би хүүгээ дагуулан гэртээ орох гээд орцны хаалга нээтэл "эмэгтэй хүн яанаа" гэж хашгирах дуу гарсан. Тэгэхээр нь би 1 давхарын шатаар гараад иртэл А хүүгээ тэвэрсэн нуруу болон зүүн гарнаас нь цус гарсан гэрийн үүдэн дээр зогсоод цаад талд нь ******* орилоод зогсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16/,

Гэрч Б.Пүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хүргэн*******ынд очиход хүргэн*******, охин Т нар 2 хүүхдийн хамт дөрвүүлээ байсан. Тэгээд байж байтал******* хажуу талын ээжийнхээ гэрт ороод ирье гэж хэлээд орсон. Тэгээд А ирэлгүй 2-3 цаг алга болсон. Тухайн үед Аын бага хүү Баатарсүх, Т хоёр ханиад хүрсэн халуураад байна гэж байсан. Тэгээд орой А ороод ирсэн чинь Т "...чи хүүхэд халуураад байхад айлд ороод алга болчих” юм гээд уурлаад хэрэлдэж маргалдах шинжтэй болохоор нь би тамхи татах гээд гараад явсан. Тэгээд шүдэнз хайгаад олдохгүй тамхи татаж байгаа хүн хайгаад явж байтал Аын ээж Алтанцэцэг гадаа хүүхдээ салхилуулаад тоглуулаад байж байсан. Тэгээд би Алтанцэцэгтэй мэнд мэдчихээд дэлгүүрээс шүдэнз аваад гараад ирсэн чинь Алтанцэцэг миний урдаас "танай охин чинь Аыг хутгалчихлаа" гээд хашгираад ирсэн. Тэгэхээр нь би гүйгээд гэрт нь яваад орох гэтэл орцонд Аын гарнаас нь цус гарсан шалаар их хэмжээний цус асгарсан, нурууны зүүн ар хэсэгт нь зүсэгдсэн юм шиг цус гарсан байдалтай дэргэд нь Чинзориг болон түүний эхнэр, Алтанцэцэг нар хашгиралдаад байж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 171-173/,

Гэрч Б.Хөвсгөл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Сүлд 115” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22:55 Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 24/2 дугаар байрны 4 тоотод "ахыг эхнэр нь нуруун тус газар нь хутгалаад, хурууны шөрмөсийг нь тасалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэний дагуу уг дуудлагыг очиж шалгахад уг тоотод суух Болдын Аын нуруун тус газарт нь эхнэр нь гэх Пүрэвийн Т гэгч хутгаар гэмтээсэн орц болон гэрийн шалаар их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэр үед юунаас болж хэрэг болсон талаар асуухад эхнэр, нөхөр 2 хоорондоо маргалдан эхнэр нь нөхрийнхөө нуруун тус газар хутгалж, зүүн гарын хуруунд зүсэгдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-114/,

Гэрч Б.Бямбахүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 30 минутын яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирсэн******* гэх хүнийг хүлээн авахаар орж ирэх үед биед нь үзлэг хийсэн. Намайг анх үзэхэд*******ын цээжний ар талд 8, 9 дүгээр хавирганы харалдаа суганы арын шугамаар 15 см орчим хатгагдсан гүн шархтай 2 талын ирмэг нь хурц, уг хатгагдсан шархыг зонд буюу шалгагч багажаар гүнийг нь үзэхэд 15 см орчим 18 цагийн чиглэлд хавж орсон байдалтай байсан. Арьсан доогуур хавж орсон шархтай байсан. Зүүн гарын сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны алган талд хурууны 2 дугаар үений харалдаа зүсэгдсэн шархнуудтай байсан. 3 дугаар хурууны гүн зүсэгдсэн шархтай нугалагч шөрмөс бүрэн тасарсан, хаван хавдар өвчин эмзэглэлтэй байсан. Уушиг чагналтаар 2 талдаа цулцангийн амьсгалтай, хүчилтөрөгчийн хангамж 97 хувьтай байсан ба шархнуудад анхдагч цэгцлэлт хийж ариун боолтоор боож сарвуунд гипс тавьж, цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийгээд цээж, хэвлий гэмтлийн тэс заслын тасгийн жижүүр эмч Мөнхбат үзээд хэвтүүлсэн. Үүнээс хойш би дахиж*******ыг үзээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 200-202/,

Гэрч Х.Батдэлгэрэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүдэхдээ: “...Б.А гэх хүн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэмтэл согог судлалын гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн. Намайг анх үзэхэд цээжиндээ хатгагдсан шархтай, уг шарх нь цээжний зүүн талд далны шугамаар 8-9 хавирганы түвшинд 6-7 см гүн доош чиглэлтэй хатгагдсан шархтай. Баруун гарын 2, 3, 4 дүгээр хуруу зүсэгдсэн шархтай амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Цээжинд үзлэг хийхэд 2 талын цээжний хөндийд сул хий шингэнгүй КТГ хийлгүүлэхээр явуулсан. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн КТГ-ын шинжилгээгээр*******ын зүүн талын цээжний хөндийд маш бага хэмжээтэй цусны хольцтой 8+39 нягттай бага хэмжээний шингэнтэй гэсэн байна. Мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гар сарвууны эмчлэгч эмч нь үзүүлье гэсний дагуу цээжний хөндийн зүүн талд хатгалт хийж үзэхэд 20мл цусархаг хольцтой шингэн соруулж авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 208-210/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томографийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ГССҮТ-ийн 05885 дугаартай өвчний түүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зүүн плеврийн хөндийд хатгалт хийж шингэн цус соруулж авсан зэрэг оношлогоо эмчилгээгээр ГССҮТ-ийн хүлээн авахад Бямбахүү гэдэг эмч үзээд 15 см орж, 15 цагийн чиглэлд хавж орсон гэсэн, ГССҮТ-ийн цээж хэвлийн тасгийн эмч Батдэлгэрэх гэдэг эмч 2018 оны 05 дугаар сарын 21-нд үзээд 6-7 см гүн гэж бичсэн байна. Энэ нь тухайн эмч шархны сувагт босгож хийн хэмждэг учир өөр өөр байна. 15см хавж орсон учир зүрх уушгийг заавал гэмтээхгүй байж болно. Ихэнх шархны сувагны ихэнх хэсэг нь цээжний хөндийд ороогүй, бага хэсэг нь цээжний хөндий рүү нэвтэрсэн учир дотор эрхтэнг бага гэмтээсэн байж болно. Иймд гэмтэл учирсан үед цээжээр өвдөх шархнаас цус гоожих цус алдах амьсгал авах, гарахад зовиурлах зэрэг шинжүүд илэрч болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 227-229/,

Гэрч П.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Бямбахүү эмч 2018 оны 05 дугаар сарын 19-нд шархыг шалгахад 15 см орчим гүн шархтай 18 цагийн чиглэлд хавч орсон байрлалтай гэж бичсэн байна. 2018 оны 05 дугаар сарын 21-нд Батдэлгэрэх эмч "цээжний зүүн талд далны шугамаар 8-9-р хавирганы түвшинд 2см өргөн, 6-7 см гүн доош чиглэлд хатгагдсан шархтай гэжээ. Рентгенд харахад цээжний хөндийд сул хий шингэн байхгүй гэж бичсэн байна. 6-7 см гүн гэдэг нь тухайн үед шарханд бүлэн наалдац, эхлэж байх үе учир 6-7 см байж болно. 15 см орчим гүн гэдэг нь шарх шинэ бүлэн үүсч, наалдац үүсч амжаагүй учир 15 см орчим байж болно. Хавж орсон гэдэг нь өвчний түүхэнд бичигдсэнээр арьс булчингийн завсраар дээрээс доош чиглэлтэй цээжний хөндий нэвтэрсэн шархтай байж болно. Хэрэв цээжний хөндий нэвтэрсэн бол цээжний хөндийд хийтэй, шингэн буюу цустай уушги гэмтсэн бол бүрэн болон бүрэн бус шалчийсан байдаг. Чагнахад цээжний хөндийд цус хий хурсан бол /уушигний шалчийсан бол/ тухайн газарт амьсгал сонсогдохгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 230-234/,

Гэрч Д.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 19-ний 19:20 цагт*******т хэвлийн хэт авиан шинжилгээ болон цээжний оентгэн харалт хийсэн. Тухайн үед би*******ын цээжний хөндийг гэрэлд харахад уушиг болон зүрхний талаас гарсан өөрчлөлт тогтоогдоогүй, хэвлийн хэт авиан шинжилгээнд гарсан өөрчлөлт тодорхойлогдоогүй. Би дүрс оношилгооны эмч учир өвчтөний гадна үзлэгийг хийдэггүй бөгөөд анх хүлээн авсан эмч болон эмчлэгч эмч нь гадна үзлэг хийж биеийн байдалд үнэлэлт өгөөд цээжний хөндийд нэвтэрсэн шарх байж болзошгүй үед хэт авианы шинжилгээ болон рентгэн харалт хийлгэж зүрх болон уушиг дотор эрхтэн гэмтсэн эсэхийг шалгуулдаг. Тухайн үед би******* гэгчийг үзэхэд цээжний хөндий болон хэвлийн хөндийд илэрсэн өөрчлөлт тодорхойлогдоогүй. Рентгэн харалт шинжилгээгээр уушигний гялтган хальс гэмтсэнийг тогтоох боломжгүй харин уушиг, зүрх, хавирганууд гэмтсэн эсэх ерөнхийдөө харагддаг. Харин КТГ-ийн шинжилгээ нь 3 талаас нь үзлэг хийж оношилдог учир рентгэн харалтаас илүү нарийвчлалтай оношилдог болохоор илүү нарийн мэдээлэл өгнө...” гэх мэдүүлэг /2хх-ийн 243/,

Шинжээч эмч М.Эрдэнэжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "15 см", "орж" гэсэн бичгүүд нь бусад шинжилж буй бичгүүдтэй бичмэл, үг хоорондын зай дунд, шулуун өнцгөлсөн болон гогцоорсон хэлбэр зонхилсон, баруун зүүн эргэлт хосолсон, баруун налалттай, хэмжээ дунд, холболт сайн, даралт дунд, гарын хөдөлгөөний эхлэл дэгээ хэлбэртэй. "о" үсгийн хөдөлгөөний хэлбэр, "ж" үсгийн хөдөлгөөний үйлдэц, "м" үсгийн төгсгөлийн нуман зураасын хөдөлгөөний чиглэл, "р" үсгийн хөдөлгөөний үйлдэц зэрэг үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна. Дээрх тохирч буй шинжүүд нь цогц байдлаараа харьцангуй тогтвортой, адитгалын ач холбогдолтой байх тул шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй бичгийг нэг хүн бичсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 224-226/,

Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цусан хураа гэмтэн нь 2018.05.21-ний өдрийн цээжний хөндийн компьютер томограммын шинжилгээ, ГССҮТ-ийн 05885 дугаартай өвчний түүхийн 2018.05.24-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулан авснаар тогтоогдож байх бөгөөд цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний нэвтэрсэн болохыг нотолж байна. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэн үед цээжний хөндийд цусан хураа үүснэ.*******ын зүүн плеврийн хөндийд цусан хураа үүссэн байсан тул 2018.05.24-ний өдөр плеврийн хөндийд хатгалт хийж 20 мл соруулж авсан байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 238/,

Шинжээч Л.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ГССҮТ-ийн дүрс онолшилгооны эмч 2019.05.19-нд цээжийг гэрэлд харахад хий шингэнгүй байна гэсэн байна. 2018.05.18-ний цээжний зурагт онц өөрчлөлт байхгүй байсан. 2018.05.21-ний өдөр цээжний КТГ-ийн шинжилгээгээр арын хаалттай байсан. Үүнийг цээжний хөндийд хатгалт хийж шалгаж үзэх ёстой. Хатгахад 20 грамм орчим цус гарсан байгаа нь цээжний хөндийд нэвтэрсэн шархтай нь тогтоогдож байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 241/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны шөнө манай аав хөдөөнөөс ирээд манайд нэг хоноод буцах гээд байж байсан. Тухайн үед бид 2 гэртээ байсан. Манай хүү 2-3 хоног халуураад эм нь дууссан байсан. Манай нөхөр хажуу талд байдаг аавындаа ороод удахаар нь “эмийн сан 22 цаг хүртэл ажилладаг эмийн сан хаалаа, орж ирэх болж байна уу” гэж мессеж бичсэн. Тэгсэн А 23 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхээр нь "хүү хэдэн өдөр халуунтай байхад чи эртхэн ороод ирэхгүй дээ” гэж хэлээд бид 2 хэрүүл болсон. Хэрэлдэж байхад А миний нүүрэн тус газар 4-5 удаа цохьсон. Тэгээд миний гуя руу их чанга өшиглөсөн. Би амьдралдаа хүнд цохиулж үзээгүй учраас хутга шүүрээд авсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-65/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №1168 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжээч эмч Ц.Ганболд,*******риунзул, Ө.Сарангэрэл нарын 2018.12.04-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Б.Аын биед цээжний зүүн гар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл учирсан нь уээжний хөндийн томограммын шинжилгээ (2018.05.21), ГССҮТ-ийн 05885 тоот өвчний түүхийн 2018.05.21-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулж авснаар нотлогдож байх ба цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэнийг нотлох шинж юм.
  3. Цээжний хөндийд цусан хураа үүссэн тохиолдолд нэвтэрсэн шарх гэж үзнэ.
  4. Цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсныг нотолж байна. Уушгийг хатгаж гэмтээгээгүй тохиолдолд цээжний хөндийд хий хураахгүй байж болно.
  5. Б.Аын зүүн преврийн хөндийд цусан хураа үүссэн байх тул 2018.05.24-ний өдөр зүүн превийн хөндийд хатгалт хийж 20 мл шингэн цус соруулж авсан байна.
  6. Арьс булчинд хавсан, цээжний хөндийд нэвтрээгүй шархны үед цээжний хөндийд цусан хураа үүсэхгүй. Анх шархыг шалгах үед цээжний хөндийд нэвтэрснийг оношилж чадаагүй байж болох ч цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шархтай байсныг нотолж байна. Иймд шинжээч эмч Ц.Ганболд,*******риунзул, Ө.Сарангэрэл нарын 2018.12.04-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлтэнд “Дээрх цээжний зүүн ар хэсгийг цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /2хх-ийн 226/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай дүгнэлт:

1.*******ын биед зүүн сарвууны 3-р хурууны нугалагч шөрмөсний бүрэн тасрал, зүүн сарвууны 2,3,4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу талд гүн хатгагдаж, зүсэгдсэн гарх бүхий гэмтэл тогтоогдлоо,

  1. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн,

З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /1хх-н 25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай дүгнэлт:

1.Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2.*******ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх тогтоогдлоо.

З. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх нь 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

6.Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь цээжний зүүн ар доод хэсэгт далны шугамаар 8-9-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн арьсан доогуур, 6 цагийн чигт, 15 см гүн хавж орсон байна" гэх дүгнэлт /1хх-н 30-32/,

Мөрдөгчийн тогтоол, санал /1хх-ийн 1-3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5/, өвчний түүх /1хх-ийн 43-45/, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоол /2хх-ийн 160/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан тоот /2хх-ийн 214/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 221/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 53-55/, шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 245/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр*******тай маргалдан түүнийг зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч*******ын: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эхнэрийн дүүгийн хүүхдийн үсний найранд оролцож тараад эхнэр бид 2 хадам аавыг гэртээ оруулаад хоол унд хийж өгөөд шимийн архинаас аягалж өгөөд юм ярьж байгаад 19 цаг өнгөрч байхад хажуу хаалганд байдаг аавынд ороод аавын өвдөгний хагалгааны асуудлыг нь ярилцаж байгаад эхнэр над руу залгасныг мэдээгүй нэг харсан чинь эхнэрээс яасан бэ? утсаа аваач хүү уйлаад байна, би халуураад байх шиг байна эмэнд гармаар байна гэсэн. Тэгэхэд цаг харсан чинь 23 болж байсан. Тэгээд би гэртээ орсон чинь бага хүүг хадам аав өвөр дээрээ суулгасан уйлсан, эхнэр намайг алга болчихлоо гээд жаахан ууртай байсан. Тэгээд эхнэр...алга болчихлоо, утсаа авсангүй" гэснээс болж маргалдсан. Тэгээд бид 2 өмнөх амьдралаа сөхөөд...би эхнэрээ салсан нөхрийнхөө зургийг хадгалдаг биз дээ гэж хэлсэн чинь эхнэр улам уурлаад гал тогооны тавиур дээрээс хутга аваад эргэхэд нь арайч хутгалахгүй байлгүй дээ” гэж бодсон чинь хутгатай гараараа зүүн суга руу цохих шиг болсон. Дахиад хутга бариад дайрахаар нь хүүхдээ тэвэрсэн байсан учраас зүүн гараараа хаасан чинь хуруу эсгэсэн ангайсан байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө суугаад унасан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Алтанцэцэгийн: “...Би хүүгээ дагуулан гэртээ орох гээд орцны хаалга нээтэл "эмэгтэй хүн яанаа" гэж хашгирах дуу гарсан. Тэгэхээр нь би 1 давхарын шатаар гараад иртэл А хүүгээ тэвэрсэн нуруу болон зүүн гарнаас нь цус гарсан гэрийн үүдэн дээр зогсоод цаад талд нь ******* орилоод зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Пүрэвийн: “...Би хүргэн*******ынд очиход хүргэн*******, охин Т нар 2 хүүхдийн хамт дөрвүүлээ байсан. Тэгээд байж байтал******* хажуу талын ээжийнхээ гэрт ороод ирье гэж хэлээд орсон. Тэгээд А ирэлгүй 2-3 цаг алга болсон. Тухайн үед Аын бага хүү Баатарсүх, Т хоёр ханиад хүрсэн халуураад байна гэж байсан. Тэгээд орой А ороод ирсэн чинь Т "...чи хүүхэд халуураад байхад айлд ороод алга болчих” юм гээд уурлаад хэрэлдэж маргалдах шинжтэй болохоор нь би тамхи татах гээд гараад явсан. Тэгээд шүдэнз хайгаад олдохгүй тамхи татаж байгаа хүн хайгаад явж байтал Аын ээж Алтанцэцэг гадаа хүүхдээ салхилуулаад тоглуулаад байж байсан. Тэгээд би Алтанцэцэгтэй мэнд мэдчихээд дэлгүүрээс шүдэнз аваад гараад ирсэн чинь Алтанцэцэг миний урдаас "танай охин чинь Аыг хутгалчихлаа" гээд хашгираад ирсэн. Тэгэхээр нь би гүйгээд гэрт нь яваад орох гэтэл орцонд Аын гарнаас нь цус гарсан шалаар их хэмжээний цус асгарсан, нурууны зүүн ар хэсэгт нь зүсэгдсэн юм шиг цус гарсан байдалтай дэргэд нь Чинзориг болон түүний эхнэр, Алтанцэцэг нар хашгиралдаад байж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хөвсгөлийн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Сүлд 115” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22:55 Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 24/2 дугаар байрны 4 тоотод "ахыг эхнэр нь нуруун тус газар нь хутгалаад, хурууны шөрмөсийг нь тасалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэний дагуу уг дуудлагыг очиж шалгахад уг тоотод суух Болдын Аын нуруун тус газарт нь эхнэр нь гэх Пүрэвийн Т гэгч хутгаар гэмтээсэн орц болон гэрийн шалаар их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэр үед юунаас болж хэрэг болсон талаар асуухад эхнэр, нөхөр 2 хоорондоо маргалдан эхнэр нь нөхрийнхөө нуруун тус газар хутгалж, зүүн гарын хуруунд зүсэгдсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр *******тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч *******ын: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед манай хүүхэд Баатарсүх халуураад ханиад хүрсэн байсан. Тухайн үед манай нөхөр А 17 цагийн үед гарч яваад ээж, аавындаа орно гээд гарсан. 21 цаг хүртэл хүлээгээд орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад утсаа авахгүй таслаад мессеж бичээд хариу байдаггүй. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд гэрт очоод ирэхээр нь “чи хаашаа явчихдаг юм бэ” хүүхэд халуунтай байхад гэж хэлсэн чинь “чи залгаагүй шүү дээ, би дуудлагыг чинь хараагүй гэх зэргээр хэг ёог хийгээд тэгээд бидний хооронд хэрүүл болоод би Аыг хуучин эхнэрийн чинь түлхүүр чамд байна гэсэн. Тэгтэл А чиний хуучин нөхрийн зураг байдаг гэх зэргээр хэрүүл маргаан болсон. Тэгээд хэрэлдэж байгаад миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад нүүрэн тус газар цохисон. Тухайн үед хэд цохисныг нь мэдэхгүй байна. 4-5 удаа цохисон. Тэгээд намайг өшиглөөд унагаасан...тэгээд би ямар нэг зүйл барьж авах хэрэгтэй юм байна гэж бодоод гал тогооны тавцан дээр байсан хутгыг барьж авсан, тэгээд А намайг өшиглөсөн шиг санагдаж байна. Тэр үед миний хутгыг авах гэж байна гээд хутганы ирнээс бариад гараа зүссэн шиг санаж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******,******* нар нь харилцан бие биедээ хохирогч бөгөөд харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр,

Шүүгдэгч*******т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******ын насанд хүрээгүй Ж.Оюундарь, А.Баатарсүх нарын асрамжийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 3 ширхэг компьютер томографикийн зургийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг футболк, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-*******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 1.350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох,

Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар *******д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 3 ширхэг компьютер томографикийн зургийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг футболк, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6. *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар *******ын насанд хүрээгүй хоёр хүүхэд болох Ж.Оюундарь, А.Баатарсүх нарын асрамжийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

                                          ШҮҮГЧИД                                 Н.БААСАНБАТ

                                                                                             Э.ЧИНГИС