Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2017/00109

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, хуулийн 116, 118, хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
                                                 ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, О.О Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин олговор 3,440,624 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч О.О олгож, 11-р сарын цалин хөлснөөс суутгал хийснийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаыг баримтлан, ээлжийн амралттай байсан хугацаанд ажилласан 15 хоногийн цалин гаргуулах, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын холбогдох төвсөөс 70,000 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.О ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН