Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл,

Нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Б.А-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .........-ний өдөр .........төрсөн, ... настай, ...боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ... хамт ... дүүргийн ...тоотод оршин, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Хан- Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахт хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б.А- /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Шүүгдэгч Б.А нь Э.Абүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-73 тоотод байрлах Д.Оын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг жи-5 маркийн гар утас, Самсунг галакси маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

  • Шүүгдэгч Б.А нь Б.Б, Б.Г, Б.Х, П.П нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн П.Уын эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхрын вакум цонхоор нэвтрэн орж алтан гулдмай, нөтбүүк, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөргөнүүд болон бэлэн мөнгө, валют зэрэг эд зүйл хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол буюу нийт 214.630.089 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

          - Шүүгдэгч М.Мтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖСКМ” ХХК-ний цонхны хаалтыг эвдэн нэвтрэн орж, төмөр сейфийг эвдэж, дотор нь байсан бугуйвч, ээмэг, нокио маркийн гар утас, гадаадын иргэдийн паспорт зэргийг хулгайлан Н.Мд 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

          - Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Маколи” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 6 ширхэг вино, 49 шоколад зэрэг хүнсний эд зүйлс, бэлэн мөнгөний пос машин, бэлнээр 21.360 төгрөгийг хулгайлан Т.Лд 1.576.160 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” хотхоны 01 тоотод оршин суух А.Тын өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж шүрэн толгойтой алтан, мөнгөн халбагатай хаш хөөрөг, хаш тээг 7 ширхэг, ханцуйн товч 1 хос запник, энгэрийн тэмдэг, Монгол Улсын сүлд зэрэг эд зүйлс хулгайлан 9.298.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Жаргалант Эко хотхоны 1б тоотод оршин суух В.Баярсайханы эзэмшлийн орон сууцны вакум цонхны салхивчийг түлхэн нэвтрэн орж хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 4 ширхэг хөөрөг, 7 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг бөгжний хослолууд зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.836.600 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Жаргалант Эко хотхоны 25а тоотод оршин суух иргэн О.Бийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч виски, камер зэргийг хулгайлан 292.947 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах Ш.Сгийн өвлийн байшингийн сууцны салхивчийг түлхэн нэвтрэн орж булган малгайн оройн тоног, мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлан 3.827.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч Б.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 243.821.396 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 12 сарын 19-20 шилжих шөнө Э.Анхбаяр надтай бааранд уулзаад Д.Оын шашны дэлгүүрт мөнгө байгаа гэхээр нь хоёулаа явж, вакум цонхыг нь онгойлгон хулгай хийсэн. Онгойлгож үзэхэд гар утас байсан, тэрийг нь би авсан. Мөн боодолтой юань, монгол мөнгө байсан. Гарах гээд явж байхад 6 хайрцаг эссэ тамхи байсан түүнийг авсан. Гадаа явж байгаад Э.Анадад юань гаргаж өгсөн. Э.Аюанаас авсан байсан, надад 1000 юань өгсөн. Анх-Ирээдүйг авсныг би харсан. 2019 оны 7 сард батлан даалтад байхдаа Д.Оад хохирол төлсөн. Ахтайгаа байхад Баярбат над руу залгаад уулзъя гараад ир гэсэн. Б.Х чамтай цуг архи уух гэж байгаа юм уу гэсэн. Тухайн үед П.П, Гантөмөр тавуулаа байсан. Намайг явахаасаа өмнө ганц хулгай хийгээд өгөөч гэхээр нь нэгэнт гараад ирсэн тул хулгай хийсэн. Тэгээд П.У тавуулаа Зайсангийн “Кёкүшю цамхаг”-ийн тэнд алхсан. П.П бид хоёр хашаа даваад 2 давхрын цонх онгойлгосон. П.П 2 сейф байна гэхээр нь хашаа давуулаад авсан. Сейфийг Баянзүрхийн товчоон дээр очоод сүх ломбоор нээгээд доторх эд зүйлсийг нь аваад  буудалд ороод хэрэгтэй зүйлийг авсан. Түүн дотор байсан алтан гулдмайг Баярсүх нуусан байсныг би харсан. Наанаас чинь юу ч авахгүй гэсэн. 31 төрлийн эд зүйлсийг буцааж хураалгасан байхад эдгээр 31 төрлийн эд зүйлс нь хасагдаагүй. Миний бие Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд энэ талаар хандсан. П.Уын хохирлоос 23.000.000 төгрөгийн хохирол багасах ёстой. Би хэдэн төгрөгийн ямар хохирол яаж хасагдсан талаар мэдээгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй, хамгийн гол нь энэ гэмт хэрэг үйлдсэн үйлдэл дээрээ ялаа авахад хэлэх зүйл байхгүй, ялаа эдлээд гараад ирэхэд энэ их хохирлын зөрүүтэй асуудлаас болж хохирох гээд байна. Мөнхтөр гэх залуутай 2019 онд батлан даалтад гарсан. 9 дүгээр сарын 21-22-нд билүү шүүхээс хэргийн материал дутуу байна гэж прокурорт буцааж байсан. 5 дахь өдөр шүүхэд хоригдох байх гэж бодоод талбайн хажуу талын бааранд орсон. 4 цагийн үед бөмбөгөр эргэх уулзварын тэнд буугаад арабын орон руу гаргадаг үйлчилгээ байдаг гэж надад зааж өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 22-нд эмэгтэй хүний бугуйн цаг, гадаад паспорт, ээмэг бөгж байсныг хулгайлан авсан. Тэндээсээ такси аваад цагаан байр явсан. Цагаан байрнаас гэр рүүгээ явсан. Гадаад паспортуудыг гэртээ хадгалж байхад Баянгол дүүргийн цагдаагийн газарт баривчлагдсан. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аавындаа очоод гэр рүүгээ харих гэж явж байгаад хүнсний дэлгүүр орж ундаа авахад хүнсний дэлгүүрийн худалдагч хүүхэдтэйгээ дэлгүүрээ хаая гэснийг сонссон болохоороо хаасных нь дараа вакум цонхыг нь онгойлгож ороод шоколад, вино авсан. Хэрэгт 01 дүгээр сарын 07-ны өдөр гэж буруу бичсэн байна лээ. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Алтансүх гэх найзтайгаа уулзсан. Би 01 дүгээр сарын 27-нд батлан даалтад гараад гэмтлийн согогийн эмнэлэг рүү явсан. Алтансүх надад машинаар тусална гэж хэлсэн. Би Алтансүхээс хулгай хийх газар байна уу гэхэд нисэхийн тэнд задгай хаусууд байдаг гэхээр нь Жаргалант хотхонд ганцаараа очиж хулгай хийсэн. Надад Алтансүх машинаар тусалсан. Тухайн газрыг зааж өгсөн. Баярсайханы 4 хөөргөний 1 нь байгаа. Алтансүхтэй бүлэглэн үйлдсэн хэргийг шалгуулмаар байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр О.Б гэдэг хүн дээр Алтансүхтэй хамт очсон. Гэхдээ Алтансүхийг дотогшоо оруулаагүй. О.Бийнд хулгай хийгээд гарах гэхэд гал тогооны өрөөнд нь камер байсан. Би бодохдоо камерт бичигдсэн байх гэж бодоод камерыг нь авсан Тухайн камер нь ажилладаггүй камер байсан. Амгалан хотхонд Алтансүхтэй орсон. А.Тын жижиг хаш хөөргийг өгөөгүй байгаа. Энэ хаш хөөрөг нь Дүгэрсүрэн гэх ченжид байгаа. Ш.Сгийн эх гарын мөнгөн аяга Алтансүхэд байгаа. Шүр нь Жаргалсайханд байгаа. Болормаа гэх ченж нь 1.000.000 төгрөгөөр авна гэж хэлсэн атлаа мэдүүлэг дээр дурдаагүй байсан ” гэв.

 

Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…би эхнэр Оюунгэрэлийн хамт Соёмбо шашны дэлгүүрийг 10 жил ажиллуулж байна. 2015 оны 12-р сарын 19-ний өдөр дэлгүүрээ хаагаад маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь дэлгүүрийн хаалга онгойчихсон, доторх нь эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 6400 юан, бэлэн 250 төгрөг, 150.000 төгрөгийн Жи-5 маркийн гар утас, Самсунг галакси гар утас зэрэг зүйлүүд алдагдсан.” гэжээ /1хх-ийн 23-24-р тал/                                                                        

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-21/,

 

Хохирогч П.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би гэртээ байж байгаад 18 цаг 20 минутын орчим саунд суухаар гарсан. Эхнэр охин хоёр дэлгүүр гараад 19 цаг 20 минутын үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан гэсэн. Тэгээд над руу залгаж ярьсан. Тэгэхээр нь би хажуу айлын Болдсайханыг дуудаач гэж хэлсэн. Болдсайхан манай гэрийн 2 давхрын цонхоор ороод дотроос нь хаалгыг онгойлгоход гэрт хулгай орсон байсан гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайхаас нөтбүүк, 2 ширхэг төмөр сейф, түүн дотор 10-12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай, суурь нь бөөрөнхий халтар манан хөөрөг, 4 хүчтэн сийлсэн цагаан өнгийн шүрэн хөөрөг өөрөөсөө хар толгойтой алтан нуухтай хар болор хөөрөг, толгойг нь тавьсан жижиг халтар манан хөөрөг, эмэгтэй хүний жижиг шүрэн хөөрөг, монгол банкнаас гаргасан бурхны дүрстэй алтан гулдмай, 2 ширхэг шүрэн арслан, 5-6 орон сууцны гэрчилгээ, бэлнээр 600.000 төгрөг, 350 евро, эхнэрийн гоёлын зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан.” гэжээ /2хх-ийн 29-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан /2хх-ийн 3-41/,

 

Б.Хгийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Азбилэг гээд дүүгийнхээ гэрт очсон. Азбилэг рүү Баярбат залгаад гарахад Баярбат, П.П, Гантөмөр нар машинтай зогсож байсан. Туулын гүүрний тэнд зогсоол дээр зогсож байгаад машинаас буугаад үерийн далан руу гарч бөөнөөр нийлэн алхаж байгаад П.П, Азбилэг хоёр цаашаа харанхуй хэсэг рүү модон дундуур ороод алга болсон. Гэтэл юм унах чимээ хэд хэд гарсан. Гантөмөр очоод тэд нарын хамт 2 ширхэг сэйфийг дамжилчихсан ирж байхаар нь би очоод өргөлцсөн...” гэжээ /2-р хх-ийн 100-р тал/

 

П.Пгийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…тухайн үед машинаа далангийн хажуу талын том талбай дээр байрлуулж зогсоочхоод бууж бие зассан. Энэ үед тамхи татаад зогсож байтал Азбилэг найзтайгаа хамт дөрвөлжин юм түрчихсэн ирж байсан. Баярбат, Б.Х, Азбилэг нар найзтайгаа хамт 2 ширхэг сэйф өргөж авч ирээд машины ард хийх шиг болсон” гэжээ /2-р хх-ийн 141-р тал/

Б.Бын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…П.П над руу залгаад Азбилэг Орос руу явах гэж байна, ганц юм хувааж уух уу гэж асуусан. Азбилэг Зайсан гарах уу гэхэд нь бүгд зөвшөөрсөн. Азбилэг над руу залгаад хүрээд ир, машинаа эргүүлж харуулаад багажаа онгойлгочих гэхээр нь машинаа эргүүлчхээд буугаад далан руу явсан. 2 дөрвөлжин хайрцаг машины багаж руу хийгээд Баянзүрхийн товчоо руу явсан..., айлуудаас холдож зогсоод онгойлгоод доторх эд зүйлсийг нь аваад сейфээ жалга руу хаясан... Тэгэхэд Азбилэг алт монетон ээмэг, бөгжнүүдийг авсан....” гэжээ /2-р хх-ийн 133, 136-р тал/,

 

Э.Ат холбогдох 1808000000806 дугаартай эрүүгийн хэргийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 230 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2019/ДШМ/414 дугаартай магадлал /3-р хх-ийн 165-192-р тал/,

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 404 дугаар тогтоолын хуулбарууд / 3-р хх-ийн 239-243-р тал/,

Б.Б нарт холбогдох 201625012102 дугаартай эрүүгийн хэргийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019/ШЦТ/1211 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 3-р хх-ийн 195-212-р тал/,

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар тогтоолын хуулбар /5-р хх-ийн 40-46-р тал/

 

Хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“...Манай компани менежер Айнагул нь өнөөдөр утсаар яриад “манай оффист хулгай орсон байна яах вэ” гэхэд нь “цагдаа дуудаж бай, одоо очлоо” гээд ажил дээрээ иртэл өрөөний хамаг эд зүйлийг онгичоод эвдээд орхисон байсан. Манай өрөөнд байсан гадаадын иргэдийн паспорт, мөн миний ширээний шургуулгад байсан 22 каратын алтан хослол, цэцгэн хэлбэртэй бөгж 2 ш, унждаг алтан ээмэг зэрэг нь 700 орчим доллар. Хослол нь толь шиг гялтгар, ямар нэг хээ, хуар байхгүй, толин, 1 бөгж нь бөөрөнхий дээр 3 даймонд шигтгээтэй, ээмэг нь унжгар бүдүүн сүлжмэл юм шиг харагддаг. Хайрцагтай “Нокиа” гэсэн бичигтэй хар өнгийн гар утас байсан, сөхөж нээгддэг байсан” гэжээ / 4-р хх-ийн 33-36-р тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “Арабын орнуудын 65 ш гадаад паспортыг Н.Мд хүлээлгэн өгөв” гэх / 4-р хх-ийн 27-р тал/,

Эд зүйлийн үнэлгээ “бугуйн цаг, алтан хослол, бөгж, ээмэг, Нокио гар утас, шармал цаг 4.360.000 төгрөг” гэх / 4- р хх-ийн 40-43-р тал/

 

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “ЖКСМ” компани албан тасалгаандаа 13 цаг 50 минутад ирэх үед өрөөнд хамаг эд зүйлийг бусниулсан, өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд хулгай орсон байсан тул цагдаа болон захирал Маржангүлыг дуудсан юм. Тус өрөөнд миний ямар нэгэн зүйлс байхгүй ба байгууллагын эд зүйлс л байдаг юм” гэжээ / 4-р хх-ийн 45- 46-р тал/

 

Хохирогч Т.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Маколи нэртэй дэлгүүртээ 07 цагийн үед ирэхэд гадна талын цонх нь онгорхой хулгай орсон байдалтай байсан. Манай дэлгүүрээс 6 нэр төрлийн танго шоколад 6, жижиг шоколад 4 зэрэг шоколаднууд, шар доктор жүүс, пос машин зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан Бэлэн мөнгө 21.360 төгрөг байсан Дэлгүүрийн гадна дотно камерыг шүүж үзэхэд 2 цаг 18 минутад хулгайч орж ирсэн бичлэг байсан” гэжээ / 4-р хх-ийн 198-р тал/

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “ Т.Л би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа” гэх /4-р хх-ийн 193-р тал/

            “Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээ шоколад, вино, пос машин, бохь зэрэг-1.554.800 төгрөг” /4-р хх-ийн 206-р тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хх-ийн 213-215-р тал/

 

Иргэн А.Тоос цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол “СӨХ-ийн дарга Пүүжээ утасдаж танай гэрт хулгай орсон цагдаа дуудсан, хурдан ирээрэй” гэж хэлсэн. Аавын минь удам дамжиж ирсэн хаш хөөрөг, алтан нуухтай шүрэн толгойтой, мөнгөн халбагатай хөөрөг, хаш чулуун тээглүүр, мөнгөн аяга, мөнгөн зоос, ган илдэн хутга зэрэг эд зүйлс алдагдсан болно” гэх гомдол / 5-р хх-ийн 119-р тал/

 

Хохирогч А.Т мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх гэртээ байхад 19 цаг 30 минутад “Амгалан” хотхоны 1 тоотод байх манай гэрт хулгай орсон байна гэж тус хотхоны СӨХ-ийн дарга Пүүжээ утсаар хэлсэн. Манай гэрээс мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын хаш хөөрөг 1 ширхэг, хаш тээглүүр 1 ширхэг /шашны ёслолд ашигладаг/, зажем хослол, 11 ширхэг мөнгөн зоос, ангийн хутга 1 ширхэг, цагаан алтан гинж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Нийт 28.050.000 төгрөг болж байна. ...би алдагдсан эд зүйлсээс хаш хөөрөг, хаш тээглүүр хоёроос бусдыг нь хүлээж авсан” гэжээ /5-р хх-ийн 123-125-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Амгалан хотхоны 1 тоот байшин байв..., байшингийн 4 цонхны хойд талын вакум цонхны порчик хагас онгойсон байдалтай байв” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хх-ийн 60, 62-72-р тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...А.Алтангэрэлээс .... хар тагштай дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бор тагштай их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хар өнгийн гадаргуу хуйтай, хар иштэй сэлэм 1 ширхэг, хоёр нүдний хар өнгийн дуран 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 76-78-р тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...А.Алтангэрэлээс хар өнгийн хуйтай бор өнгийн иштэй хутга 1ш, ногоон өнгийн тагштай амсар хэсэг нь 18.2 см диаметр мөнгөн аяга 1 ширхэгийг тус тус хураан авав” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 81-82-р тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “хар өнгийн хуйтай сэлэм 1ш, никон брэндийн хар өнгийн 2 нүдний дуран 1ш, цэнхэр өнгийн үүргэвч 1ш, хар өнгийн тагштай жижиг гарын мөнгөн аяга Зш, ногоон өнгийн тагштай 18.2 см диаметртэй 1 ш мөнгөн аяга 1ш тус тус А.Тод хүлээлгэн өгөв” гэх /5-р хх- ийн 83-р тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хх-ийн 116-118-р тал/

“Дамно” ХХК-ий хөрөнгий үнэлгээ “хөөрөг, хаш тээг, мөнгөн аяга, ангийн хутга, зоос, сэлэм, дуран, цүнх зэрэг 9.298.600 төгрөг” гэх /5-р хх-ийн 138-р тал/

Гэрч Г Х мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “1 дугаартай байрны баруун тийш харсан хойд талын цонхоор үүргэвчтэй нэг эрэгтэй хүн үсрээд буухаар нь би хөөе чи зогсож бай гээд гүйсэн чинь уг байрны хойд талаар тойроод гүйгээд явчихсан намхан нуруутай дунд зэргийн махлаг биетэй. 20-30 насны гэмээр бараан өнгийн малгайтай богино куртиктэй нуруундаа бараан өнгийн үүргэвчтэй байсан” гэжээ/ 5-р хх-ийн 153-154-р тал/

 

Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сард намайг “Хархорин” зах дээр ажил дээрээ байж байхад Сүхээ гэх зүс таних залуу над руу утсаар залгаад “гадаа чинь байна, гараад ир” гэхээр нь би гарч уулзсан. Тэгээд мөнгөн толгойтой мөнгөн хөөрөг, шүрэн толгойтой цагаан чулуун хөөрөг үзүүлээд “үүнийг худалдаж авах уу” гэхээр нь би “хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэж асуусан гэтэл “500.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би худалдаж авсан... Сүхээ нөгөө үл таних залуу хоёр явахдаа цагаан чулуун хөөргөө надад үлдээгээд та аваад байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй 20-30 минутын дараа Сүхээ над руу залгаад “та 100.000 төгрөг нэмээд өгчихөө. Тэгээд тухайн хөөрөг чинь танд байж байг” гэж гэж хэлэхээр нь “за тэгвэл ирээд мөнгөө ав” гэсэн чинь тухайн үед Сүхээтэй хамт явж байсан бор өнгийн царайтай 160-165- см өндөртэй 25-30 орчим насны хүн ирээд надаас 100.000 төгрөг аваад явсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа 25-27 орчим граммтай доод хэсгээрээ хавтгай, дээд хэсгээрээ бөөрөнхий, дээрээсээ доошоо нэвт нүхэлсэн 1 ш шүрийг авах уу гэхээр нь үгүй гэж хэлсэн.Тэр шүр нь сэв зураасгүй, өнгөлөг улаан суурьтай, ягаандуу өнгийн нэвт нүхэлсэн шүр байсан” гэжээ /5-р хх-ийн 160-161, 163-164-р тал/

 

Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай дүү болох Алтансүх орж ирээд “ах надад нэг том, гурван жижиг мөнгөн аяга байна, та сонирхох уу, манай найз харин зараад өгөөч гээд байхаар нь таныг авч магадгүй гэж бодоод аваад ирсэн юм гэхээр нь за тэр мөнгөн аягыг нь үзье гээд үзсэн юм. Хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэсэн чинь 1 сая төгрөгөөр зарна гэж байсан гэж хэлэхээр нь үзэж байгаад 1 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд тухайн дөрвөн мөнгөн аягыг авсан юм” гэжээ /5-р хх-ийн 165-166-р тал/

 

Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын дундуур 2019 онд Цагдан хорих 461 дүгээр ангид хамт хоригдож байсан Азбилэг гэх залуу над руу залгаад хөөрөг авдаг ченж байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гэж хэлсэн. Би хүмүүс рүү залгахад авахгүй байсан. Удалгүй Азбилэг залгаад та хүнээс асуусан уу гэхээр нь ямар юм байгаа юм үзье гээд хорооллын Доктор нэртэй авто газрын гадаа уулзахаар болсон. Би очиж үзэхэд нүхтэй шүр, эвдэж базсан 3 лан хар мөнгө, жижиг цагаан хаш хөөрөг, шүрэн толгойтой байсан. Би дээрх эд зүйлсийг нийлүүлээд 3.150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэжээ / 5-р хх-ийн 169-р тал/

 

Хохирогч В.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй болохоор нь байшингийнхаа зүүн хойно байх цонхон дээр очиж үзэхэд онгорхой байхаар нь цонхоороо орж хаалгаа дотор талаас нь онгойлгож эхнэр хүүхдээ оруулаад 2 давхарт хүн байгаа эсэхийг шалгатал хамаг юмыг ухаж оролдсон эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...архи хундагалдаг жижиг мөнгөн аяга, монетон бөгж, эрэгтэй хүний чигчийний бөгж, бугуйн цаг, 4 хүчтэний дүрстэй цагаан шүрэн хөөрөг, дунд гарын халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг, их гарын мөнгөн аяга 2 дунд гарын мөнгөн аяга 4, алтан бөгж, чигчий хурууны монетон бөгж, мөнгөн гинж, ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан..., Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна Алдагдсан эд зүйлсээс мөнгөн хөөрөг, цагаан хаш хөөрөг, их гарын цагаан хөөрөг, бугуйн цаг, мөнгөн гинж, их гарын мөнгөн аяга, трагерц бугуйвч хүлээн авсан” гэсэн мэдүүлэг, /6-р хх-ийн 40-41, 42-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-ийн 23-24, 26-30-р тал/

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...улаан өнгийн толгойтой шаргал өнгийн нуухтай цагаан хөөрөг, цагаан толгойтой орой дээрээ улаан өнгийн шигтгээтэй цагаан өнгийн нуухтай 4 хүчтэнтэй цагаан хөөрөг, толгой дээрээ ногоон шигтгээтэй мөнгөн хөөрөг, улаан өнгийн оосортой бугуйн цаг 1, хүрэн өнгийн тагштай их гарын мөнгөн аяга, саарал өнгийн метал бугуйвч, амны толгойн дүрс бүхий цэнхэр өнгийн шигтгээтэй нүдтэй мөнгөн гинж 1ш зэргийг В.Баярсайханд хүлээлгэн өгөв” гэх / 6-р хх-ийн 35-р тал/

 

“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ “мөнгөн аяга, бөгж, бугуйн цаг, хөөрөг, хослол, цаг, зүүлт, хүзүүний зүүлт, ээмэг, бүс зэрэг эд зүйлс 8.734.400 төгрөг, 1.102.200 төгрөг” гэх /6-р хх-ийн 49-50, 55-р тал/

 

Хохирогч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө манай хойд талын байшингийн хөгшин Төмөрпүрэв над руу залгаад “танай байшингийн хойд цонх онгорхой байна., та нар гэртээ байхгүй байна уу” гэж асуусан ...Өглөө 09 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд урд цонх бүгд зүгээр хойд талын цонхны гадна талын тор газар унасан цонх нь онгорхой байсан. Гэрт ...будаа агшаагч газар унаад хагарсан гэр хүйтэн болсон байсан...стенк дотор байсан 1,75 гр виски, камер алдагдсан” гэжээ /6-p хх-ийн 131-132-р тал/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант эко хотхоны 25а байр.... цонхны онгойдог хэсгийн доод талын раамнаас дээшээ 10 см зайд нарийн зүйлээр хөшсөн маягийн эвдэгч багажны 2 ширхэг мөр ...цасан дээр онгойдог салхивчны хэсэгт гадна талд байсан гэх торон хаалт байлаа, 29 см урт пүүзний маягийн мөр 1 ширхэг илрүүлсэн” гэх тэмдэглэл /6-р хх-ийн 117-119. 120-125-р тал/,

“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ “1.75 литрийн виски, wifi, ухаалаг будаа агшаагч 292.947 төгрөг” гэх, /6-р хх-ийн 140-р тал/

 

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай хадам аав эхнэр болон манай эхнэр хүүхдүүдийн хамт Герман улс руу ажлаар болон амрахаар явцгаасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрт нь хулгай орж өөрийнх нь шүрэн толгойтой алт мөнгөн тоногтой булган малгай байсныг нь олж авсан гэсэн. Тэнцвэр эстимэйт компани хөрөнгийн үнэлгээгээр 3.827.000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна. Энэ хохирлыг нэхэмжилнэ” гэжээ / 6-р хх-ийн 189-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “эд зүйлс алдагдсан хашаанаас зүүн урагш яваад гүн жалгаас 4 тал нь хар хүрэн өнгийн амьтны үсээр бүрсэн малгай хаясан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 6-р хх-ийн 169-170, 170-175-р тал/

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ “ булган малгайны тоног, их гарын шинэ цагийн мөнгөн аяга 3.827.000 төгрөг” /6-р хх-ийн 193-р тал/

 

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ харуул Галбадрах над руу залгаад “Нүхтийн аманд байх захирал Ш.Сгийн байшингаас хулгайч гараад зугтаачихлаа” гэж ярихаар нь харуулын дарга Очирдоржийг гэрээс аваад очоод хаалгыг нь түлхүүрээр онгойлгож орсон. Гэрийн эзэн Ш.С нь Германд яваа юм” гэжээ /6-р хх-ийн 199-р тал/

 

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Хяналтын камераар харахад нэг хүн хөдлөх шиг болохоор нь гараад араас нь гүйхэд хашаа даваад зугтсан би араас нь хөөж хашаа даваад харахад гүн жалга руу ороод зугтаад алга болсон. Тэгээд би даргын жолооч Ганбатад утсаар мэдэгдсэн.” гэжээ /6-р хх-ийн 200-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-180/, ял шалгах тал /1хх-183/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-185-189, 2хх-208-210, 212-223/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-42/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-33-41/, хулгайлсан эд зүйлийн жагсаалт /2хх-45-49/, Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарласан тогтоол /1хх-133, 1хх-233, 2хх-201/ Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 183-187-р тал/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 192-194-р тал/, Б.А 2019-09-26-ны өдрийн 08:26 1000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт / 4-р хх-ийн 195-р тал/, “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээний дүгнэлт /4-р хх-ийн 207-р тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 213-215-р тал/, Эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл /5-р хх-ийн 76-78, 79-80, 81- 82, 83, 6-р хх-ийн 35-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хх-ийн 23, 24, 26-30, 6-р хх-ийн 117-119, 120-125, 169-170, 171-175-р тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хх-ийн 116-118-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Ат холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

1. Шүүгдэгч Б.А нь Э.Абүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-73 тоотод байрлах Д.Оын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг жи-5 маркийн гар утас, Самсунг галакси маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Оын “…6400 юан, бэлэн 250 төгрөг, 150.000 төгрөгийн Жи-5 маркийн гар утас, Самсунг галакси гар утас зэрэг зүйлүүд алдагдсан.” гэжээ /1хх-ийн 23-24-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-21/ зэргээр,

 

2. Шүүгдэгч Б.А нь Б.Б, Б.Г, Б.Х, П.П нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн П.Уын эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхрын вакум цонхоор нэвтрэн орж алтан гулдмай, нөтбүүк, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөргөнүүд болон бэлэн мөнгө, валют зэрэг эд зүйл хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол буюу нийт 214.630.089 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч Б.Б, Б.Х, П.П нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан /2хх-ийн 3-41/ зэргээр,

 

3. Шүүгдэгч М.Мтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖСКМ” ХХК-ний цонхны хаалтыг эвдэн нэвтрэн орж, төмөр сейфийг эвдэж, дотор нь байсан бугуйвч, ээмэг, нокиа маркийн гар утас, гадаадын иргэдийн паспорт зэргийг хулгайлан Н.Мд 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М “...Манай өрөөнд байсан гадаадын иргэдийн паспорт, мөн миний ширээний шургуулгад байсан 22 каратын алтан хослол, цэцгэн хэлбэртэй бөгж 2 ш, унждаг алтан ээмэг зэрэг нь 700 орчим доллар. Хослол нь толь шиг гялтгар, ямар нэг хээ, хуар байхгүй, толин, 1 бөгж нь бөөрөнхий дээр 3 даймонд шигтгээтэй, ээмэг нь унжгар бүдүүн сүлжмэл юм шиг харагддаг. Хайрцагтай “Нокиа” гэсэн бичигтэй хар өнгийн гар утас байсан, сөхөж нээгддэг байсан” гэжээ / 4-р хх-ийн 33-36-р тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 27-р тал/, Эд зүйлийн үнэлгээ / 4- р хх-ийн 40-43-р тал/ зэргээр,

 

4. Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Маколи” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 6 ширхэг вино, 49 шоколад зэрэг хүнсний эд зүйлс, бэлэн мөнгөний пос машин, бэлнээр 21.360 төгрөгийг хулгайлан Т.Лд 1.576.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Лгийн “...Манай дэлгүүрээс 6 нэр төрлийн танго шоколад 6, жижиг шоколад 4 зэрэг шоколадууд, шар доктор жүүс. пос машин зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан Бэлэн мөнгө 21.360 төгрөг байсан Дэлгүүрийн гадна дотно камерыг шүүж үзэхэд 2 цаг 18 минутанд хулгайч орж ирсэн бичлэг байсан” гэжээ / 4-р хх-ийн 198-р тал/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 193-р тал/, “Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээ” /4-р хх-ийн 206-р тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хх-ийн 213-215-р тал/ зэргээр,

 

5. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” хотхоны 01 тоотод оршин суух А.Тын өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж шүрэн толгойтой алтан, мөнгөн халбагатай хаш хөөрөг, хаш тээг, 7 ширхэг ханцуйн товч 1 хос, запник, энгэрийн тэмдэг, Монгол Улсын сүлд зэрэг эд зүйлс хулгайлан 9.298.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Тын “...Манай гэрээс мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын хаш хөөрөг 1 ширхэг, хаш тээглүүр 1 ширхэг /шашны ёслолд ашигладаг/, зажем хослол, 11 ширхэг мөнгөн зоос, ангийн хутга 1 ширхэг, цагаан алтан гинж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Нийт 28.050.000 төгрөг болж байна. ...би алдагдсан эд зүйлсээс хаш хөөрөг, хаш тээглүүр хоёроос бусдыг нь хүлээж авсан” гэжээ /5-р хх-ийн 123-125-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд түүнийг бэхжүулсэн гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хх-ийн 60, 62-72-р тал/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хх-ийн 116-118-р тал/, “Дамно” ХХК-ий хөрөнгий үнэлгээ/5-р хх-ийн 138-р тал/, Гэрч Г Хишигжаргал,  О.Болормаа, А.Алтангэрэл, Д.Жаргалсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр,

 

6. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Жаргалант Эко хотхоны 1б тоотод оршин суух В.Баярсайханы эзэмшлийн орон сууцны вакум цонхны салхивчийг түлхэн нэвтрэн орж хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 4 ширхэг хөөрөг, 7 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг бөгжний хослолууд зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.836.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Баярсайханы “...архи хундагладаг жижиг мөнгөн аяга, монетон бөгж, эрэгтэй хүний чигчийний бөгж, бугуйн цаг, 4 хүчтэний дүрстэй цагаан шүрэн хөөрөг, дунд гарын халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг, их гарын мөнгөн аяга 2 дунд гарын мөнгөн аяга 4, алтан бөгж, чигчий хурууны монетон бөгж, мөнгөн гинж, ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан..., Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна Алдагдсан эд зүйлсээс мөнгөн хөөрөг, цагаан хаш хөөрөг, их гарын цагаан хөөрөг, бугуйн цаг, мөнгөн гинж, их гарын мөнгөн аяга, трагерц бугуйвч хүлээн авсан” гэсэн мэдүүлэг, /6-р хх-ийн 40-41, 42-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /6-р хх-ийн 23-24, 26-30-р тал/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд / 6-р хх-ийн 35-р тал/, “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ /6-р хх-ийн 49-50, 55-р тал/ зэргээр

 

7. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Жаргалант Эко хотхоны 25а тоотод оршин суух иргэн О.Бийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч виски, камер зэргийг хулгайлан 292.947 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Бийн “...будаа агшаагч газар унаад хагарсан гэр хүйтэн болсон байсан...стенк дотор байсан 1,75 гр виски, камер алдагдсан” гэжээ /6-p хх-ийн 131-132-р тал/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /6-р хх-ийн 117-119. 120-125-р тал/, “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ /6-р хх-ийн 140-р тал/ зэргээр,

 

8. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах Ш.Сгийн өвлийн байшингийн сууцны салхивчийг түлхэн нэвтрэн орж булган малгайн оройн тоног, мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлан 3.827.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гийн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрт нь хулгай орж өөрийнх нь шүрэн толгойтой алт мөнгөн тоногтой булган малгай байсныг нь олж авсан гэсэн. Тэнцвэр эстимэйт компани хөрөнгийн үнэлгээгээр 3.827.000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна. Энэ хохирлыг нэхэмжилнэ” гэжээ / 6-р хх-ийн 189-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / 6-р хх-ийн 169-170, 170-175-р тал/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /6-р хх-ийн 193-р тал/, Гэрч Г.Галаагийн “... Хяналтын камераар харахад нэг хүн хөдлөх шиг болохоор нь гараад араас нь гүйхэд хашаа даваад зугтсан би араас нь хөөж хашаа даваад харахад гүн жалга руу ороод зугтаад алга болсон.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 200-р тал/ зэргээр шүүгдэгч Б.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон 243.821.396 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, шүүгдэгчээр, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

 

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох.

Б.Аийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, нэгтгэн үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэх шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад их хэмжээний хохирол учруулан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн хувьд Алтансүхтэй хамтран Ш.Сгийн гэрт нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Алтансүхтэй бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Галаагийн мэдүүлгээр нотлогдож байна. Болормаа Жаргалсайхан, Алтансүх нар нь хулгайн эд зүйлийг мэдсээр байж худалдан авсан. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн байгаа тул мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж шалгаагүй байна. Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих баримт нотлогдоогүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас хэргийг прокурорт буцаах саналтай байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Ц.Гэрэл нь шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хохирол төлбөрт шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Оад 367.500 төгрөг, хохирогч П.Ут 19.018.017 төгрөг, Н.Мд 2.180.000 төгрөг, Т.Лд 21.000 төгрөг, А.Тод 5.373.160 төгрөг, Баярсайханд 5.535.800 төгрөг, О.Бэд 292.947 төгрөг,  3.827.000, иргэний нэхэмжлэгч Болормаад 600.000 төгрөг, Алтангэрэлд 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулах саналыг шүүхэд гаргасан ба яллах дүгнэлтэд заасан хохирлын тооцоонд хохирогч П.Ут 23,019,017 төгрөгийн хохиролтой гэсэн хэдий ч үүнээс 4.001.000 төгрөгийг эд зүйл болон хохирлыг буцаан олгосон гэжээ.

 

Шүүх дээрх хохирлын тооцоо нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүгдэгчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоол зэргээр тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Б.Аээс нийт 38,215,424 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлан дүгнэхэд:

хохирогч С.Д.Оад 367,500 төгрөгийн, П.Ут 19,018,017 төгрөгийн, Н.Мд 2,180,000 төгрөгийн, Т.Лд 21,000 төгрөгийн, А.Тод 5,373,160 төгрөгийн, В.Баярсайханд 5,535,800 төгрөгийн, О.Бэд 292,947 төгрөгийн, Ш.Сд 3,827,000 төгрөгийн, Иргэний нэхэмжлэгч О.Болормаад 600,000 төгрөгийн, А.Алтангэрэлд 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Аээс гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 1159 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн 201726011049 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.А-гийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 1159 /нэг мянга нэг зуун тавин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс нийт 38,215,424 төгрөг гаргуулж, хохирогч С.Д.Оад 367,500 төгрөгийн, П.Ут 19,018,017 төгрөгийн, Н.Мд 2,180,000 төгрөгийн, Т.Лд 21,000 төгрөгийн, А.Тод 5,373,160 төгрөгийн, В.Баярсайханд 5,535,800 төгрөгийн, О.Бэд 292,947 төгрөгийн, Ш.Сд 3,827,000 төгрөгийн, Иргэний нэхэмжлэгч О.Бд 600,000 төгрөгийн, А.Алд 1,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ

                                                                          

                 ШҮҮГЧИД                                       Б.БАТБОЛОР

 

                                                                           Х.ОДБАЯР