Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр                    Дугаар 184/ШШ2017/00879             Улаанбаатар хот

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал би даргалж, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 1-р хороолол, 6-р байр 9 тоотод оршин суух Цэнд овогт Гомбын Наранжаргал /РД:ЧЕ76092008/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Үйлвэрчиний Эвлэлийн гудамжинд байрлах, Геологийн төв лаборатори Төрийн өмчид үйлдвэрийн газарт холбогдох

   ”Ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон дараах үеийн тэтгэмж 3509.788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4146.234 төгрөг, нийт 7656.022 төгрөг  гаргуулах“ тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Наранжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал,нарийн бичгийн даргад Б.Алдармаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Наранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Наранжаргал би 2011 оны 06-р сарын 07-ны өдрөөс Геологийн төв лабораторид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын даргын 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн 64-р тушаалаар намайг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4,131-р зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.2.6,9.2.7, Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 3.г.4, “Цагаан алтан тигель цоорсон “ асуудлыг хэлэлцсэн 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн “Хохирол тогтоосон акт” зэргийг үндэслэн 2016 оны 02-р сарын 29-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Химий физик аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж халсан юм. Би ажлаас халагдсаныг эс зөвшөөрч урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Геологийн төв лаборатори нь тохирох ажилд эгүүлэн тавина шүүхэд өгсөн өргөдөлөө татан аваач гэсэн санал тавьж, уг саналыг урьд миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан манай өмгөөлөгч бид хоёр ярилцаад зөвшөөрөн шүүхээс нэхэмжлэлээ татан авсан боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд авсангүй. Энэ хугацаанд ажлын газрыг төлөөлөн хуулийн зөвлөх 2 удаа надтай уулзаад эхлээд лаборантаар авч ажиллуулъя гэж байснаа сүүлдээ 00-н үйлчлэгчээр авъя гэж доромжилсон. Гэсэн ч аль алинд нь ажилд авсан болон бусад байдлаар тушаал гаргасан талаар надад мэдэгдэж хэлсэн юмгүй,өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар байгаагийн учир энэхүү нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргаж байна. Би өөрийн биеэр ажлаас халж, чөлөөлөх хэмжээний ажил үүрэг гүйцэтгээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож Геологийн төв лаборатори ТӨҮГазраас миний ажилгүй байсан 5 сарын хугацааны цалинг гаргуулж өгнө үү. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн үед шинжилгээний үнийг төлж шинжилгээ хийлгэсэн. Гэрээнд заагдсан гуйлгын ажил хийсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Тухайн үед хулгайгаар гуйлгын ажил хийгээгүй. Тэр шинжилгээг би өөрөө хийгээгүй учраас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би ажлаас халагдах үедээ 2 сартай жирэмсэн байсан. Хариуцагч тал өргөдөл бичсэн гэж байна. Тухайн үед н.Эрдэнэсувд дуудаад Баярмаа та хоёрыг хатуу шийтгэх гээд байна, тиймээс буруугаа хүлээсэн өргөдөл бич, тэгвэл арай зөөлөн шийтгэх юм шиг байна. Би захирлыг аль болох, болох талаас нь яриад байна гэж надад хэлсний дагуу бичиж өгсөн. Би тухайн өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй. Одоо ажилгүй байсан хугацааны цалин нийт 6 сарын цалин болох 4146.235 төгрөг нэхэмжилж байна. Мөн төрөхийн өмнөх болон төрсний дараа мөнгө болох нийт 3.509.780 төгрөг, эрхэлж байсан ажил болох хими физик аргын лабораторийн бэлтгэлийн инженерт эргүүлэн тогтоолгох, ажлаас халах үед жирэмсэн байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал шүүх хуралдаанд: Манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г үндэслэж тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 3г.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил Г.Наранжаргал гаргасан байгаа. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр шинжилгээний ажил хийж байсан Баярмаатай үгсэн тохирч, Баярмаа нь 5 дээж шинжлэх ёстой байтал нэмээд авчих гэж хэлж 6 дээж шинжлүүлсэн. Эхлээд тухайн чулууг өөр шинжилгээнд өгсөн боловч шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсний дагуу Г.Наранжаргал нь өөрөө захиалагчийн нэрийн өмнөөс хяналтын инженер Энхбаттай уулзаж энэ болохгүй  байна, яаж шинжилвэл зүгээр вэ гэхэд нь жингийн аргачлалаар хэмжих боломжтой гэж зөвлөсний дагуу өөрөө дур мэдэн Баярмаад өгч 5 дээж шинжлэх ёстой байхад 6 дахь нь болгон нэмж захиалгын хуудамт нэмж захиалга оруулсан байдаг. Шинжилгээний явцад шинжлүүлж байсан чулуу нь цагаан алтан тийглд наалдсан байдаг. Баярмаа наалдаад салахгүй байна, дахин хэрэглэх боломжгүй болох юм биш үү тасгийн дарга Ариунбатад хэлье гэхэд нь мэдэгдээд хэрэггүй би өөрөө янзалчихна гэж хэлэхэд авч яваад цоолсон байдаг. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч тухайн үеийн захирал Тэгшбаярт гаргасан өргөдөлдөө дурдаж бичсэн. Мөн холбогдох хурлын тэмдэглэл бичиг баримтуудаар энэ нь нотлогддог. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 буюу шууд ажлаас халах үндэслэл болов гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар болон ажил олгогч ажилтан хоёрын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.6-д дур мэдэн ажил олгогчийн эд хөрөнгө болон эд зүйл авсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгасан. Яагаад дур мэдэн авсан гэж үзэж байна вэ гэхээр үнэхээр Г.Наранжаргалд хамааралгүй юм бол цагаан алтан тигелийн яах гэж цэвэрлэнэ гэж авч явч, цоолж хохирол учруулсан юм. Яагаад лабораторийн  эрхлэгчид тухайн үед нь мэдэгдээгүй юм. Дур мэдэн байгууллагын эд хөрөнгийг авч явж эвдсэн. Хөдөлмөрийн дотоод журын 9.2.7-д Байгууллагын тоног төхөөрөмж урвалж бодисоор хувиараа гуйлгын ажил хийж гүйцэтгэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тусгасан байгаа. Нэхэмжлэгч Г.Наранжаргал би гуйлгын ажил хийгээгүй гэдэг. Захиалгад тавигдсан журмаар бол Энхбат инженер дээр очиж зөвлөгөө аваад тэр доор нь 2 дахь захиалгын хуудсыг өгсөн байдаг. Питаграфын шинжилгээгээр шинжилгээ гарахгүй гэсний дагуу химийн жин хэмжилтийн дагуу шинжилгээ явуулахыг Энхбат инженер болох юм гэж  зөвлөмж хэлснийг тэр доор Баярмаад өгсөн байдаг. Үнэхээр Г.Наранжаргал хамааралгүй гэж байгаа бол яагаад байгууллагын эд зүйлийг авч явж цагаан алтан тийглийг эвдээд байгууллагад хохирол учруулсан юм бэ. Шүүхээс татан авсан хэргийн 21 дүгээр хуудсанд буруутай болохоо хүлээсэн өргөдөл байдаг. Тэр өргөдөл дээр өөрөө энэ талаар тодорхой бичсэн байдаг. Миний өмнөх хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Эрдэнэсувдтай  холбоотой асуудлыг нэхэмжлэгч ярьу байна. Тухайн үед өмгөөлөгч н.Тамир нь Эрдэнэсувдыг нялх нарай хүүхэдтэй юм байна, ажилд нь  буцаан авах боломж байна уу гэж санал тавьж уулзсан байдаг. Түүний дагуу тухайн Эрдэнэсувд тухайн үеийн захирал Тэгшбаярт дамжуулж хэлээд за яахав олон хүүхэдтэй, нялх нойтон хүүхэдтэй бол аваад ир гэж хэлээд уулзсан байдаг. Энэ талаар хурлын тэмдэглэл хэрэгт байгаа. Өөрийг чинь алдаа дутагдал гаргадаг, бусдын гар утсыг хулгайлдаг ажлын норм болгосон алчууруудыг авч хулгайлсанг бүгд мэднэ. Үүнийг үл харгалзаж таны ахуй амьдралыг харгалзаад ярилцъя гэсэн. Харин Эрдэнэсувд хуулийн зөвлөхийн зүгээс эвлэрэх саналыг тавиагүй. Иймээс энэ хүнд сахилгын зөрчилд гаргасантай холбогдуулан хуулийн дагуу ноцтой зөрчилд нь ногдох сахилгын шийтгэлийг өөрт нь оногдуулсан. Дээрх тайлбаруудаар нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь хариуцагч “ Геологийн төв лаборатори Төрийн өмчид үйлдвэрийн газарт холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон  дараах  үеийн тэтгэмж  3509.788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4146.234 төгрөг,нийт 7656.022 төгрөг” гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага  шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлйн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь  2011 оны 06-р сарын 07-ны өдрөөс Геологийн төв лабораторид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.Гэтэл Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын даргын 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн 64-р тушаалаар намайг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.2.6, 9.2.7, Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 3.г.4, “Цагаан алтан тигель цоорсон “ асуудлыг хэлэлцсэн 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн “Хохирол тогтоосон акт” зэргийг үндэслэн 2016 оны 02-р сарын 29-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Химийн физик аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж халсан.

            2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн үед шинжилгээний үнийг төлж шинжилгээ хийлгэсэн. Гэрээнд заагдсан гуйлгын ажил хийсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Тухайн үед хулгайгаар гуйлгын ажил хийгээгүй. Тэр шинжилгээг би өөрөө хийгээгүй учраас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би ажлаас халагдах үедээ 2 сартай жирэмсэн байсан.  Хариуцагч тал өргөдөл бичсэн гэж байна. Тухайн үед н.Эрдэнэсувд дуудаад Баярмаа та хоёрыг хатуу шийтгэх гээд байна, тиймээс буруугаа хүлээсэн өргөдөл бич, тэгвэл арай зөөлөн шийтгэх юм шиг байна. Би захирлыг аль болох, болох талаас нь яриад байна гэж надад хэлсний дагуу бичиж өгсөн. Би тухайн өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй.

            Одоо ажилгүй байсан хугацааны цалин 6 сарын цалин болох 4146.235 төгрөг нэхэмжилж байна. мөн төрөхийн өмнөх болон төрсний дараа мөнгө болох нийт 3.509.780 төгрөг, эрхэлж байсан ажил болох хими физик аргын лабораторийн бэлтгэлийн инженерт эргүүлэн тогтоолгох, ажлаас халах үед жирэмсэн байсан болохыг тогтоолгох хүсэлтэй гэж гомдол гаргаж  нотлох баримтаар Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийг газрын даргын 2016 оны 06-р сарын 26-ны өдрийн 64 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал,хөдөлмөрийн гэрээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас №0298926,0298107 тоот,0441561 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шүүхэд хүсэлт гаргаж 102/ШЗ2016/16061 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсанг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай иргэний хэргийг шүүхийн архиваас нотлох баримтаар татуулж, шүүх хуралдаанд жирэмсний тэтгэмж олгосон жагсаалт /төрсний дараах, төрөхийн өмнөх/, 2016 оны 3-р сараас 8-р сарын цалингийн цэс нийт 3 хуудас бичгийн баримтыг /тооцоог/ мэргэжлийн нягтлан бодогчоор бодуулсан гэж нотлох баримтаар зэргийг гаргаж,

            Хариуцагч  талаас  нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж Г.Наранжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г үндэслэж тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 3.г.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил Г.Наранжаргал гаргасан байгаа.  Эхлээд тухайн чулууг өөр шинжилгээнд өгсөн  боловч шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсний дагуу Г.Наранжаргал нь өөрөө захиалагчийн нэрийн өмнөөс хяналтын инженер Энхбаттай уулзаж энэ болохгүй  байна, яаж шинжилвэл зүгээр вэ гэхэд нь жингийн аргачлалаар хэмжих боломжтой гэж зөвлөсний дагуу  өөрөө дур мэдэн Баярмаад өгч 5 дээж шинжлэх ёстой байхад 6  дахь нь болгон нэмж захиалгын хуудаст нэмж захиалга оруулсан байдаг. Шинжилгээний явцад шинжлүүлж байсан чулуу нь цагаан алтан тигелд наалдсан байдаг. Баярмаа наалдаад салахгүй байна, дахин хэрэглэх боломжгүй болох юм биш үү тасгийн дарга Ариунбатад хэлье гэхэд нь мэдэгдээд хэрэггүй би өөрөө янзалчихна гэж хэлэхэд авч яваад цоолсон.Үүнийгээ өөрөө хүлээн  зөвшөөрч тухайн үеийн захирал Тэгшбаярт гаргасан өргөдөлдөө  дурдаж бичсэн. Мөн холбогдох хурлын тэмдэглэл бичиг баримтуудаар энэ нь нотлогддог. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 буюу шууд ажлаас халах үндэслэл болов гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар болон ажил олгогч ажилтан хоёрын  байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.г.4-т заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн.  Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.6-д дур мэдэн ажил олгогчийн эзэмшлийн эд хөрөнгө авсан  бол  хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тусгасан. Яагаад дур мэдэн авсан гэж үзэж байна вэ гэхээр үнэхээр Г.Наранжаргалд хамааралгүй юм бол цагаан алтан тигелийг яах гэж цэвэрлэнэ гэж авч яваад  цоолж хохирол учруулсан юм. Яагаад лабораторийн  эрхлэгчид тухайн үед нь мэдэгдээгүй юм. Дур мэдэн байгууллагын эд хөрөнгийг авч явж эвдсэн. Хөдөлмөрийн дотоод журын 9.2.7-д заасан байгаа. Байгууллагын тоног төхөөрөмж урвалж бодис,өрөө тасалгааг ашиглан хувиараа гуйлгын ажил хийж гүйцэтгэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тусгасан  гэж  маргаж, нотлох баримтаар төв лабортарийн захирал Н.Тэгшбаярт гаргасан Г.Наранжаргалын өргөдөл, 2016 оны 5-р сарын 4-ны өдрийн хурлын тэмдэглэл, захиалгын хуудас: захиалагын дугаар ХФ2016/0171, шинжилгээний дүн, захиалгны хуудас: захиалагын дугаар Мин 2016/0016, хөдөлмөрийн дотоод журам, хурлын протокол,ХФАЛ-д бүртгэлтэй №172 дугаартай Цагаан алтан тигель жигнэж хэмжилт хийсэн акт,хохирол тогтоосон акт,ажлын байрны тодорхойлолт зэргийг гаргаж  мэтгэлцсэн байна. 

 

            Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан  нотлох баримтуудаас үзэхэд  Г.Наранжаргал нь Геологийн төв лабораторид химийн бэлтгэгч  инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба  Геологийн төв лаборатори ,Төрийн өмчид үйлдвэрийн газрын захиралын 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн  64 дугаартай дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 133 дугаар зүйлийн 133.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.2.6, 9.2.7, Хөдөлмөрийн гэрээний  3.г.4, Цагаан алтан тигель цоорсон “асуудлыг хэлэлцсэн 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн хурлын протокол, 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн “Хохирол тогтоосон акт” зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн  болох нь  тогтоогдож байна.   

 

            Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь химийн  бэлтгэлийн инженерээр ажиллаж байгаад найз Б.Балдоржийн гуйлтаар химийн аргаар гаргаж авсан чулууг  шинжлүүлэхээр захиалга өгч 2016 оны 1-р сарын 25-ны өдөр  XRD-н аргаар шинжлүүлэхэд  рентгеидиффрантометр /XRD/ аргаар шинжилгээ хийх тохиромжгүй гэсэн тул  үүний дагуу аргачлал хяналтын инженер Т.Энхбатаас шинжилгээ хийсэн үр дүнг үзүүлж, ямар аргаар шинжлэх талаар зөвөлгөө авч, жингийн цахиураар хийх дээж байна гэсний дагуу химийн дагалдан инженер Баярмаад 6 дах дээж болгон нэмж /5 дээж шинжлэх байсан, захиалга өгөхгүйгээр/ өгч шинжлүүлсэн бөгөөд  уг дээж нь цагаан алтан тигельд наалдаад салахгүй болохоор нь өөрөө салгахаар авч яваад цоолсон мөн  Баярмааг энэ талаар  эрхлэгч Ариунбатад хэлэе гэхэд зүгээр л дунд нь хийчих гэж хэлж   өөрийн цагаан алтан тигель цоолсон байдлыг нуун дарагдуулсан, мөн 2016 оны 02-р сарын 03-нд хийсэн энэ шинжилгээний хуудсыг сүүлд 2016 оны 02-р сарын 16-нд нөхөн захиалгын хуудас бичүүлж,  хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гаргасан   байна гэж шүүх үзлээ.

 

            Энэ нь хэрэгт авагдсан  2016 оны 02-р сарын 22-ны өдрийн”Цагаан алтан тигель цоорсон “ асуудал хэлэлцсэн  хурлын тэмдэглэлд ...

            ХФАЛ-ийн эрхлэгч А.Ариунбат: 2016 оны 02-р сарын 03-ны өдрийн орой 4 цагийн үед химийн дагалдан инженер Баярмаагаас цагаан алтан тигель хүлээн авахад 6 алтан тигелийн 1 нь цоорсон байсныг мэдсэн. Баярмаагаас энэ яагаад цоорсон бэ гэхэд химийн дагалдан инженер Наранжаргалын гуйснаар 5 ширхэг дээж шинжлэх байсан ч дахин илүү нэг тигель захиалж 1 дээж шинжилснээс болсон...гэсэн,

            химийн дагалдан инженер Баярмаа: би хяналтын дээж хийж байсан чинь Наранжаргал чи нэг дээж дагуулаад хийчих,Энхбат инженер жингээр хий гэсэн гэхээр нь би хийсэн.Дээж нь цагаан алтан тигелиэс салахгүй болохоор нь би Наранжаргалыг дуудсан.Тэгээд Наранжаргал ирээд би өөрөө салгачихъя гээд аваад явсан.Авчирахдаа цагаан алтан тигелийг  цоолсон байсан.Тэгэхээр нь би 2-лаа хамт очиж Ариунбатад хэлий гэсэн чинь зүгээр л дунд нь хийгээд өгчих гэсэн.Хамт очий гэсэн чинь намайг аймаар загнаад би жаахан шоконд ороод тэр чигээр нь аваачиж өгсөн гэсэн,

            Наранжаргал: Манай найз надад японоос авчирсан чулууны дээж шинжлүүлээд өгнө үү гэж гуйсан.Би Балдорж гэдэг нэрээр хамгийн эхлээд петраграфын захиалга тавиулж өгсөн. XRD.XRF 2 дээр уншуулаад болохгүй болохоор нь японоос ирсэн үр дүнгийг нь үзүүлээд Энхбат инженерээс зөвлөгөө авсан.Жингийн цахиур хийх юм байна гэсний дагуу би дагалдан инженер Баярмааг гуйгаад шинжилгээ хийлгүүлсэн чинь энэ асуудал болсон.Цагаан алтан тигелийг би цэвэрлэсэн.Цэвэрлэгээнээс болж цооролт үүссэн ...гэсэн,

            Аргачлал хяналтын  инженер Т.Энхбат: Наранжаргал нь нэг дээжийг японд хийсэн үр дүнгийн хамт үзүүлж, ямар аргаар шинжлэх вэ гэж надаас асуусан...дээжийг петрограф XRD болон ЦИКЛ-ээр шинжлүүлээд хариу харахгүй байна гэхээр нь  аргачлал хяналтын инженерийн хувьд шинжиогээ хийх аргыг зааж өгсөн.Өдөр болгон л надаас энэ дээж ингэж шинжлүүлэхэд болохгүй байна яах уу,энэ дээжийг ямар шинжилгээний аргаар  шинжлэхэд боломжтой болох гээд л асуудаг.Жингийн цахиураар хийх арга гэж хэлсэн ч цагаан алтан тигельд хайлуулаад 0.5 процентоор аваад тэгж хийнэ гэж хэлээгүй, ямар ч мэдлэгтэй хүн тэгж хийхгүй байсан гэсэн тайлбар, захилгын хуудас,захиалгын дугаар ХФ2016/0171-д: дээж хүлээн авсан тухай тэмдэглэлд... 2016.02.03 , дээжийн хөдөлгөөн хүлээн авсан дээжийн тоо 1,огноо 2016.02.16, 1100 гэсэн тэмдэглэгээ, шинжилгээний дүн: захиалгын дугаар ХФ2016/0171...хүлээн авсан огноо 2016.02.16, шинжилгээ эхэлсэн огноо 2016.02.16,шинжилсэн огноо 2016.02.29 гэсэн, ХФАЛ-д бүртгэлтэй №172 дугаартай Цагаан алтан тигель жигнэж хэмжилт хийсэн акт, хохирол тогтоосон акт, цагаан алтан тигель цоорсон гэрэл зургийн үзүүлэлт, захирал Н.Тэгшбаярт 2016 оны 02-р сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

            Иймд геологийн төв лаборатори ,Төрийн өмчид үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Г.Наранжаргалыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02-р сарын 29-ны өдөр цуцалж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасан “ үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх…гэсэн,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4 дэх хэсэгт ”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан,эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  бол  ажилтантай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэсэн        

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсэгт заасан “ажлаас халах” гэсэн,мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан” хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан... “гэсэн,

            Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.2.6 дах хэсэгт заасан”дур мэдэн ажил олгогчийн эзэмшилийн эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг авсан” гэсэн, 9-р зүйлийн 9.2.7 дах хэсэгт заасан” байгууллагын тоног төхөөрөмж, урвалж бодис,өрөө тасалгааг ашиглан хувиараа гуйлгын ажил гүйцэтгэсэн” гэсэн,

            Хөдөлмөрийн гэрээний 3.г.4 дэх хэсэгт заасан “ажил үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас эд хөрөнгө...эвдэж гэмтээх...үйлдвэрлэл, шинжилгээний захиалгат ажлаас гадуур 2,3  лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис ,өрөө тасалгааг ашиглан хувиараа ... гуйлгын ажил хийж гүйцэтгэх, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргах зэрэг өмчийн болон хариуцлагын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага ногдуулахаас гадна хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах “ гэсэн заалтуудыг баримтлан ажлаас халсан нь   үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.      

 

            Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан  “Ноцтой зөрчил” гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх,ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон байхыг ойлгоно.

 

            Хариуцагч геологийн төв лаборатори ,Төрийн өмчид үйлдвэрийн газар  нь 2011 оны 06-р сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Г.Наранжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3. г.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлах сахилгын ноцтой зөрчлүүдийн талаар тусгасан ба үүнийг нэхэмжлэгч Г.Наранжаргал нь зөрчсөн байна.

 

            Тухайлбал: Хөдөлмөрийн дотоод журмын  9-р зүйлийн 9.2.7 дах хэсэгт заасан” байгууллагын тоног төхөөрөмж, урвалж бодис,өрөө тасалгааг ашиглан хувиараа гуйлгын ажил гүйцэтгэсэн” гэсэн заалт зөрчсөн болох нь ХФ2016/0171 тоот захиалгыг 2016 оны 02-р сарын 03-ны өдөр дээжлүүлэхдээ захиалга өгөхгүйгээр химийн дагалдан инженер Баярмааг 5 дээж  шинжлэх гэж байхад нь 6 дах дээж болгон нэмж  өгч шинжлүүлсэн тул байгууллагын тоног төхөөрөмж, урвалж бодис,өрөө тасалгааг ашигласан гэж,

            Хөдөлмөрийн дотоод  журмын  9-р зүйлийн 9.2.6 дах хэсэгт заасан”дур мэдэн ажил олгогчийн эзэмшилийн эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг авсан” гэсэн нь  дээж шинжилсэн  Баярмаагаас би өөрөө салгачихъя гээд аваад явсан тул бусдын эд зүйлийг дур мэдэн авч явсан  гэж,

            Хөдөлмөрийн гэрээний 3.г.4 дэх хэсэгт заасан “ажил үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас эд хөрөнгө...эвдэж гэмтээх...үйлдвэрлэл, шинжилгээний захиалгат ажлаас гадуур 2,3  лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис ,өрөө тасалгааг ашиглан хувиараа ... гуйлгын ажил хийж гүйцэтгэх, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргах зэрэг өмчийн болон хариуцлагын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага ногдуулахаас гадна хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах “ гэсэн  заалт зөрчсөн нь байгууллагын  үйл ажиллагаандаа мөрдлөг болгон  тогтоосон горимыг зөрчиж чулуу дээжлүүлэх захиалга өгөх хуудас авалгүй химийн дагалдан инженер Баярмаад чулууг өгч дээжлүүлэх явцад дээж нь цагаан алтан тигельд наалдсанг  бусдын зөвшөөрөлгүй өөрөө дур мэдэн авч явж цоолж гэмтээсэн, уг ажлыг найз Балдоржийн гуйлтаар чулууг дээжлүүлсэн, инженер Баярмааг тигель цоорсон талаар ХФАЛ-ийн эрхлэгч А.Ариунбатад хэлэе гэхэд  нь зүгээр л дунд нь хийчих гэж хэлж   өөрийн цагаан алтан тигель цоолсон үйлдлийг нуун дарагдуулсан  зэрэг  болно.

            Нэхэмжлэгч Г.Наранжаргалын дээрх байдал нь 2011 оны №231 тоот тушаалаар жинхэлсэн учир хөдөлмөрийн гэрээнд оруулсан өөрчлөлтөд заасан  ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээс гадуур буюу үүрэгт ажилдаа хамааралгүй ажил хийж ноцтой зөрчил гаргажээ.

 

            Иймээс нэхэмжлэгч Г.Наранжаргалыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсэгт заасан үндэслэлээр ажлаас  халсан  мөн өөрийн буруугаас цагаан алтан тигель цоолж байгуулагад хохирол учруулсан тул мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан заалтыг баримталсан  нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч талаас     2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн үед шинжилгээний үнийг төлж шинжилгээ хийлгэсэн. Гэрээнд заагдсан гуйлгын ажил хийсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Тухайн үед хулгайгаар гуйлгын ажил хийгээгүй. Тэр шинжилгээг би өөрөө хийгээгүй учраас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хариуцагч тал өргөдөл бичсэн гэж байна. Тухайн үед н.Эрдэнэсувд дуудаад Баярмаа та хоёрыг хатуу шийтгэх гээд байна, тиймээс буруугаа хүлээсэн өргөдөл бич, тэгвэл арай зөөлөн шийтгэх юм шиг байна. Би захирлыг аль болох, болох талаас нь яриад байна гэж надад хэлсний дагуу бичиж өгсөн. Би тухайн өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч түүний 2016 оны 1-р сарын 25-ны өдөр захиалгын хуудас өгч үнэ төлсөн шинжилгээний хариу нь захиалгын дугаар Мин 2016/0016 тоот хуудаст...энэхүү дээжинд   рентген диффрантометр /XRD/ аргаар шинжилгээ хийх тохиромжгүй учир цуцлав Нарангэрэл 2/1 гэж тусгай тэмдэглэл бичигдсэн тул  2016 оны 02-р сарын 03-ны өдөр жингийн цахиураар дээжний шинжилгээ хийлгэхдээ захиалга өгөх атал өгөөгүй,найз Балдоржийн гуйлтаар шинжилгээ хийлгэсэн гэсэн өөрийнх тайлбар,тэр шинжилгээг би хийгээгүй гэх боловч ажлаас чөлөөлөх болон хохирол тогтоосон акт, цагаан алтан тигель жигнэж хэмжилт хийсэн актыг шинжилгээ хийсэн үйлдэлд биш харин дур мэдэн зөвшөөрөлгүй авч явж цэвэрлэх явцдаа цагаан алтан тигель цоолж байгууллагад хохирол учруулсан эд зүйлийг гэмтээсэн зөрчилд  нь авсан арга хэмжээ байна.

            Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь хариуцагч тал өргөдөл бичсэн гэж байна. Тухайн үед Эрдэнэсувд дуудаад Баярмаа та хоёрыг хатуу шийтгэх гээд байна, тиймээс буруугаа хүлээсэн өргөдөл бич, тэгвэл арай зөөлөн шийтгэх юм шиг байна. Би захирлыг аль болох, болох талаас нь яриад байна гэж надад хэлсний дагуу бичиж өгсөн. Би тухайн өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй гэж тайлбарлан маргасан  хэдий ч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар нотолж чадаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй,  хариуцагч талын  гэм буруугаа хүлээж захиралд өргөдөл бичсэн гэх тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудаас хуульд заасан шаардлага хангахгүй нотлох баримтууд нь 102/ШЗ2016/16061 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсанг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай иргэний хэрэгт хуульд заасан шаардлага хангаж нотлох баримтаар авагдсан тул шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой,үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлсэн болно.         

            Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт” ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй,гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж ,байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4,40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж ажлаас халсан нь үндэслэлтэй тул Г.Наранжаргалыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

    

            Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн  байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлөмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар  Г.Наранжаргалын нэхэмжлэлтэй  Геологийн төв лаборатори Төрийн өмчид үйлдвэрийн газарт  холбогдох    ”Ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон  дараах  үеийн тэтгэмж  3509.788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4146.234 төгрөг,нийт 7656.022 төгрөг  гаргуулах“  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Наранжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОЮУНЖАРГАЛ