Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 419

 

                                                                     

 

 

 

 

 

 

                                                        Г.От холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор С.Эрдэнэбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 540 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 17 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Г.От холбогдох эрүүгийн 1805014660248 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогтой Гомбын О, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо,

Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод өнгө” зочид буудалд найз Б.Этай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Л.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нарийвчлан тогтоогоогүй нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдлыг хангаагүй байх тул шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Эын цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 2/, гэрчээр “Г.Оыг архины аяга барьж байсан” гараараа цохисон, /хх-ийн 3/, хохирогчоор “Г.О ...гартаа байсан микны булангаар цохисон” /хх-ийн 17/ гэж яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг өөр өөр байдлаар мэдүүлжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “яллагдагч Г.О би чамайг микрофоноор цохисон гэж хэлсэн болохоор нь би микрофоноор цохисон юм байна гэж бодоод тэгж хэлсэн юм. Уг нь тухайн үед цохихоор нь харахад гартаа архины аяга барьсан байсан” гэж мэдүүлсэн бөгөөд гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн талаар хөтөлбөргүй тогтоогдсон байх ёстой атал мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих ажиллагааг хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн үйл баримтыг дан ганц сэжигтэн яллагдагч, хохирогчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба хохирогчийн мэдүүлгийг бусад баримтаар давхар нотлох шаардлагатай юм.

Иймд яллагдагч Г.От холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, шүүгдэгч, хохирогч нартай хамт явж байсан этгээдүүд, “Тод өнгө” ХХК-ийн үйлчилгээний ажилчид зэргийг гэрчээр байцаах, эд зүйлд үзлэг явуулах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзээд яллагдагч Боржигон овогтой Гомбын От холбогдох эрүүгийн 1805014660248 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, прокурор захирамжийг гардан авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг гэмт хэрэг нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод өнгө” зочид буудалд байрлах караоке дотор Г.О нь найз Б.Этай маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах мэдүүлгүүдээр нотлогджээ.

1. Хохирогч Б.Эын “...Ингээд О “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд гартаа барьсан байсан микны булангаар цохисон...” /хх-ийн 17-18/, яллагдагч Г.Оын “...2018 онын 3 дугаар сарын 12-ны өдөр найз Ганаагийн төрсөн өдөр болсон ба үл ялих зүйлээс болоод Этай маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Эын хөмсөг орчим микрофоноор цохисон” гэж мэдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч, шүүгдэгч Г.Оаас та хохирогчийг юугаар цохисон бэ гэж асуухад: “...микрофоноор цохисон” гэж, мөн хохирогч Б.Эаас та гэрчээр мэдүүлэг өгөхдөө “аягаар” цохисон” гэдэг, харин хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “микрофоны булангаар цохисон” гэж зөрүүтэй мэдүүлсэн тул аль мэдүүлэг нь үнэн зөв бэ гэж асуухад хохирогч Б.Э нь “би тухайн үед цохиулчихаад харахад урд архины аяга байсан болохоор нь л аягаар цохисон юм болов уу гэж бодсон, сүүлд нь бодоход микрофоноор намайг цохисон байна лээ” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн дээрх мэдүүлэг нь яллагдагчийн өгсөн мэдүүлэгтэй тохирсон тул яллах үндэслэл болсон.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байх үед шүүгчийн эргэлзэж буй “холбогдогч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн зүйл нь микрофон уу, аяга уу гэдгийг тогтоолгох”-оор гэрч байцаалгах, эд мөрийн баримтад үзлэг шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн эргэлзээ нь хохирогч, шүүгдэгчээс улсын яллагчийн асуусан асуултад хариулсан хариултаар тогтоогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудал шүүх хуралдааны явцад давхар нотлогдсон.

2. Прокурорын хяналтын шатанд яллагдагч Г.О нь найзынхаа биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр гаргасан, хохирогч Б.Эт энэ байдлыг танилцуулахад хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлэн тэд хоорондоо эвлэрсэн.

Энэ баримт хавтаст хэрэгт тусгагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан прокурор, шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөлүүд хангалттай бүрдсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг /хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд/ баримтлахгүй гэж заасны дагуу прокурорын хяналт, үйл ажиллагаа явагдсан байхад хэргийг шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж буцаасан нь дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг ердийн журмаар шийдвэрлэж байгаатай адилтган /ердийн журмаар шийдвэрлэх үндэслэл байгаа талаар ямар нэг шийдвэр гаргаагүй атлаа/ үзэж буцаасан нь үндэслэлгүй байна.

Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...мөрдөгч 14 хоногийн дотор хэргийг шалгах, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор мөрдөн байцаалтаас хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлэх, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр хугацааг хуульд тодорхой заасан ба нэгэнт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй бол шүүх цагаатгах, эсвэл шийтгэх тогтоолын аль нэгийг л гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан байхад 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж хэргийг нэмж шалгуулахаар прокурорт буцаасан.

Шүүгчийн захирамжийн “захирамжлах” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд Г.От холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 540 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, уг хэргийг анхан шатны шүүхээр гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж шийдвэрлүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Г.Оыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод өнгө” зочид буудалд найз Б.Этай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд үүнд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.

 

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3615 тоот дүгнэлтээр хохирогч Б.Эын биед учирсан гэмтэл, түүний зэрэг, хэдийд, ямар үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн, тэдгээрийн цаг хугацааг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон байна. /хх-ийн 8/,

 

Шүүхээс дээрх шинжээчийн дүгнэлтийг гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

 

Шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог болох, түүнчлэн тус хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй, тогтоогдоогүй бол хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсаныг анхаарвал зохино.

 

Иймд прокурор С.Эрдэнэбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: