Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 457

 

                                                       

 

 

 

 

 

                                                       

Б.Нд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч С.Намжилмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Нд холбогдох эрүүгийн 1708026610382 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хонин онход овогт Баасанжавын Н, 1976 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Их уул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ,

 

Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 38-09 тоот гэртээ хохирогч Б.Мын “чи жоохон турчихсан байна” гэж хэлсэн шалтгаанаар түүнтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, биед нь баруун талд өвчүүний хажуугийн хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3, 5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хонин Онход овгийн Баасанжавын Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Н нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 38-09 тоот гэртээ хохирогч Б.Мын “чи жоохон турчихсан байна” гэж хэлсэн шалтгаанаар түүнтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” эрүүгийн 1708024860452 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж, 185 дугаар шийтгэх тогтоол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад “таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан дээрх хэргийг шүүгч Г.Мөнхзул дангаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүрэлдэхүүний талаар хэн, хэн нь хараагүй. Анхан шатны шүүхэд хэргийн талаар  мэтгэлцсэн. Шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрсөн. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг нь санаатай үйлдэл үү, болгоомжгүй үйлдэл үү гэдгийг ялгах шаардлагатай гэдгийг анхаарч үзээгүй. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Б.Нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 38-09 тоот гэртээ хохирогч Б.Мын “чи жоохон турчихсан байна” гэж хэлсэн шалтгаанаар түүнтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, биед нь баруун талд өвчүүний хажуугийн хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3, 5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаар “Шүүх бүрэлдхүүн томилох тухай” захирамжид Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг “шүүгч Г.Мөнхзул, Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэйгээр” хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ. /хх-ийн 93/

 

Тус шүүхийн шүүгч Г.Мөнхзул 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 316 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж гаргаж, уг захирамжийнхаа 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэхийг дурджээ. /хх-ийн 95-96/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

Дээрх байдлуудыг харьцуулан дүгнэж үзвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэж үзнэ.

 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж маш тодорхой хуульчилсан байхад хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд огноо, дугаар авагдаагүй /хх-ийн115-120/ байгаа зэргийг цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Отгонтөгсийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: