Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01854

 

Э , Г  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01117 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1595 дугаар магадлалтай

            Э , Г  нарын нэхэмжлэлтэй,

            Г , Т , Т  нарт холбогдох

          Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, өмчлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй хохиролд 7,875,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            34,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г  нь Т.Энхбаатартай 1985 онд гэр бүл болж, 1995 оны 08 сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас охин Э.Анарчимэг, хүү Э  нар төрсөн.  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууцыг нас барагч Т.Энхбаатар өөрийн нэр дээр байлгаж байсан. Хүү Э ийн хамт том өрөөгөө бусдад түрээслүүлж, жижиг өрөөндөө амьдарч байсан. Талийгаач 2011 оны 12 сарын 27-нд нас барсан. Үүнээс хойш Г  хууль ёсны эхнэрийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ авч байрны гэрчилгээ гаргуулсан. Түүнчлэн Г , хүү Э , талийгаачийн ээж Г  нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан боловч уг гэрчилгээнүүд нь хүчингүй болсон. Тус маргаан бүхий байрнаас Г гийн хүүхдүүд болох Т.Энхбат 30 хувь, Т  20 хувийг тус тус өвлөх эрхтэй эсэхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 7515 шийдвэрээр Т.Энхбат, Т  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий 2 өрөө орон сууцыг Т.Сарантуяа, Э , Э.Анарчимэг, талийгаач Т.Энхбаатар нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг дүгнэж, талийгаачийн өмчлөх эрхтэй 25 хувийн 4 хуваасны нэгийг ээж Г  өвлөх эрхтэй гэж тогтоосон. 2012 оноос хойш тухайн маргаан бүхий байранд Т  болон түүний гэр бүлийнхэн Г  нар амьдарч ирсэн. Мөн Т  сүүлийн үед амьдарч байгаа гэх тайлбарыг шүүхэд өгөөд байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот орон сууцыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Г , Э.Анарчимэг, Э  нарын гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө тул өмчлөх эрхтэй гэдгийг дүгнэж, хариуцагч Г г өмчлөх эрхгүй тул ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч Г г, мөн түүний төрсөн хүүхдүүд болох Т , Т  нар нь аливаа өмчлөх, эзэмших эрхгүй болох нь нотлогдоно. Түүнчлэн өв залгамжлагч Г гийн өвлөх эрхийн гэрчилгээг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 4577 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 1209 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 105 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хэрэв хариуцагч нарын зүгээс хууль бус эзэмшилдээ маргаан бүхий 223 тоот орон сууцыг байлгаагүй бол 2013, 2014, 2015 оны 6 дугаар сарын хугацаанд орон сууцаа түрээсэлж 25,200,000 төгрөгийн үр шимийг хүртэж орлого олох байсан. Нэхэмжлэгч Г д учирсан хохирлоо тооцож, талийгаач Т.Энхбаатарыг нас барснаас хойш болон шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмчийнхөө үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн улмаас 7,875,000 төгрөгөөр хохирсон тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ын  гаргасан хариу тайлбарт: Уг байрыг талийгч ах, ээж, бид ярилцаж байгаад авсан. Тухайн үед ах Г гаас салаад удсан байсан. Бид олуулаа хурааж хуримтлуулсан зүйлгүй учир нэг нэгнээ дэмжиж амьдардаг. Г тай гэрлэлтийн баталгаатай байсныг мэдээгүй, учраа олохгүй 2013 оноос хойш явсан. Өмнө нотлох баримт үндсэндээ дутуу өгсөн. Бид хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид хамтран өмчлөгч болохгүй, оруулсан мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед ээж өмчлөгчөөр тогтоолгосон. Ингээд Т , Т.Энхбат нар байранд оруулсан мөнгөө ээжээс нэхэмжилж эвлэрлийн гэрээ байгуулсан ч хэрэгсэхгүй болгосон. Мөн сөрөг нэхэмжлэлд тухайн үед маргаан бүхий байрыг авах гэж би байшингаа худалдсан. Энэ миний хүүхдүүдийн өмч учир эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Ах гадагшаа гарахдаа маргаан бүхий байрыг надад хариуцуулж итгэмжлэл олгож байсныг улсын архивын газраас гаргуулсан тул Г , О.Чинзориг нараас тус орон сууцны үнэ 69,000,000 төгрөгийн тал хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ын гаргасан хариу тайлбарт: Би одоо энэ байранд амьдрахгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 62 тоотод эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдарч байна. Уг байрыг 2001 онд бид худалдаж авсан. Г , О.Чинзориг нар уг байрыг яаж худалдаж авсан бол нотлох баримт байхгүй. Ах 1998 онд Г гаас салсан бөгөөд тухайн үед ахыг хүндлээд өөрийнх нь нэр дээр гэрчилгээ авсан. Ингээд ах 2002 онд гадагш яваад 2008 онд буцаж ирээд байрандаа бидэнтэй хамт амьдарч байгаад 2011 оны 12 сарын 27-ны өдөр нас барсан. Бид өөд болох хүртэл нь асарч өргөж байсан. Нэхэмжлэгч нар хамт амьдарч байсан бол баримтууд байх ёстой. Гэтэл ор үндэсгүйгээр хамт амьдарч байсан гэх зүйл ярьдаг. Бид ахтайгаа хамт амьдарч, харж хандаж байгаад өөд болгосон.  Бид 2001 онд маргаан  бүхий  байрыг  худалдаж авсан.  Энэ байранд хөрөнгө оруулсан мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Г , О.Чинзориг нараас тус орон сууцны үнэ болох 69,000,000 төгрөгийн талыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г , Т , Т  нарын сөрөг нэхэмжлэлд: Г  миний хүү талийгч Т.Энхбаатартай 1995 онд танилцаж, хамт амьдарч байгаад 1998 оноос өрх тусгаарлаж, тусдаа салж амьдарсан. Өрх тусгаарлахаасаа өмнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоотод буюу Г гийн байранд тэд амьдарч байсан. Т.Энхбаатар тухайн үед МИАТУГ-т ажиллаж байсан учраас байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 18 дугаар хороо, Нисэхийн байрны 26-18 тоот 2 өрөө орон сууцыг 1995 онд эхнэр Г гаас салж ирээд дүү Т ын хамт нисэхийн байрандаа амьдарч 2000 онд Б.Батжаргалд уг байраа зарсан бөгөөд тайлбар өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.  Хүү Т.Энхбаатараа байртай болгохын тулд өөрт нь байсан 4,900,000 төгрөг дээр охин Т ын Герман явахаар хуримтлуулж байсан 4000 ам.доллар мөн Солонгос улсад ажиллаж амьдарч байсан Т.Энхбатаас миний нэр дээр каргогоор ирсэн 2020 ам.доллар, мөн 200 ам.доллар, эхнэр Д.Баярмаагийн нэр дээр явуулсан 2000 ам.доллар, нийт 8220 ам.долларыг нэмээд түүн дээр өөрт байсан 7,905,400 төгрөгийг нийлүүлж 14,000,000 төгрөгөөр н.Төмөрхуягаас  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө байрыг худалдан авсан. Ингэхдээ 2001 оны  08  сарын 10-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр 14,000,000 төгрөгөөр худалдсан болохыг н.Төмөрхуяг гэрчилсэн. Т.Энхбаатар, Г  нар салсан байсан учраас Г  энэ байрыг худалдан авахад нэг ч төгрөг гаргаагүй. Бид байрны гэрчилгээг Т.Энхбаатарын нэр дээр гаргуулж өгсөн боловч Т.Энхбаатар хүү Э ийн нэрийг оруулж гэрчилгээ авсан байсан. Г  миний хүүг 2011 оны 12 сарын 27-нд нас барснаас нь хойш байрны гэрчилгээг 2013 оны 01 сарын 11-ний өдөр Э , Г  нарын нэр дээр гаргуулж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан боловч өвлөх эрхийн гэрчилгээ нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 26-ны өдрийн 2140 дүгээр шийдвэрээр хүчингүй болж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 727 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 680 дугаар тогтоолоор хэвээр баталж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 19-ний  өдрийн  35 дугаар шийдвэрээр 223 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр Г , Э  нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Г  миний бие хүү, охин хоёроос мөнгө авч байр авсан болохоор миний хүү, охин болох Т.Энхбат, Т  нар надаас 40,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2013 оны 09 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2048 дугаар захирамж гаргуулсан. Энэ мөнгийг төлөх боломж байхгүй учраас Г  уг байранд мөнгө төлж худалдаж аваагүй атлаа хууль ёсны өмчлөгч болж, биднийг байрнаас хөөлгөх шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргасан учраас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол,1-р байр 223 тоот байрны зах зээлийн үнэ болох 69,600,000 төгрөг өөрийн болон хүүхдүүдийн оруулсан мөнгө болох 34,800,000 төгрөгийг Г , Э  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 2015 онд 7515 тоот шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөлийн дундын байр гэдгийг шүүх тогтоосон. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т шүүхийн шийдвэр нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Г , Э.Анарчимэг, Э  нар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй этгээдүүд юм. Мөн  улсын  бүртгэлд 2010 онд талийгаач  Г.Энхбаатар нь  О.Чинзоригийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн. Талийгаач нас барсны дараа Э  дангаар өмчлөгчөөр үлдсэн.  Дараагаар нь Э ийн төлөөлөгчийн хувьд Г  нь өвлөгчөөр тогтоолгохоор хууль ёсны дагуу зохих газарт хандсан боловч улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ хүчингүй болсон талаар маргаагүй.  Э  өмчлөгч хэвээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна. Хариуцагч Г  нь хүү Э ийн эмээ, хариуцагч Т , Т.Энхбат нар 2015 онд үүссэн хэрэгт Э  талийгаачийн төрсөн хүүхэд биш гэж ярьдаг. Э.Анарчимэгийн хувьд өвлөх эрхээсээ нэр заан татгалзсан. Мөнгө оруулсан, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. 2015 оны шийдвэрээр энэ асуудал шийдэгдсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Г , Т , Т , Т.Энхбат нарын аль нь оруулсан мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01117 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Энхбаатарын Чинзоригийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот, улсын бүртгэлийн Ү-2201007303 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Гүрзанын Ичинхорлоо, Төмөрийн Отгонжаргал, Төмөрийн Мөнхбат нарын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г , Т , Т  нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцыг бусдад түрээслэн үр шимийг хүртэх эрхтэй байснаас учирсан хохирол 7,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г , Т , Т  нарын нэхэмжлэлтэй Г , Э  нарт холбогдох орон сууцны зах зээлийн үнэ 69,600,000 төгрөгөөс өөрийн болон хүүхдүүдийн оруулсан мөнгө болох 34,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,300 төгрөгийг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан 331,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                                                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1595 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1117 дугаар шийдвэр мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1595 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний хүүхдүүдийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Т , Т.Энхбат нар байр авахад оруулсан мөнгийг нэхэж байгаа болохоос уг байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгоё гээгүй. Тус байрыг 2001 онд 14,000,000 төгрөгөөр худалдан авахад 65 хувь буюу 9,100,000 төгрөг Т , Т.Энхбат, Г  нараас үлдэх 35 хувь буюу 4,900,000 төгрөг талийгаач Т.Энхбаатараас гарсан билээ. Г , Э  нар энэ байрыг худалдан авахад нэг ч төгрөг гаргаагүй, хөдөлмөрийн оролцоо байхгүй. Зөвхөн Г  надад олгохоор заасан 4,350,000 төгрөгөөр Т , Т.Энхбат нар нь талийгаач ахынхаа нэр дээр байгаа одоо түүний хууль ёсны өвлөгчөөс оруулсан хөрөнгөө одоогийн зах зээлийн ханшаар гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Бодит байдал дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бий болгоход Т , Т.Энхбат нар мөнгөө нэмж оруулаагүй байсан бол талийгаач Т.Энхбаатар уг хөрөнгийг худалдан авч чадахгүй байсан гэдгийг онцгойлон анхаарч үзэхийг хүсье. Талийгаачийн эд хөрөнгийг үүсэн бий болгох үед Г , Э  нар хамт амьдардаггүй байсан, нөгөөтээгүүр уг хөрөнгийг үүсэн бий болоход оруулсан хөрөнгө, хөдөлмөр оролцоо байхгүй байж одоо үлдсэн дүү, ээж нарынх нь эд хөрөнгийг шууд авах гээд байгаа нь шударга бус гэж үзэж байна. Бидний хувьд талийгаачид хариу төлбөргүйгээр бэлэг болгож 9,100,000 төгрөг өгөөгүй юм. Бидний оруулсан хөрөнгийн үнэ ханш 17 жилийн хугацаанд өсөн нэмэгдсэн байгаа учир бид үр шимийг нь хүртэх эрхтэй гэж үзэж байгаа. Талийгаачийн хууль ёсны өвлөгч мөн эсэхийг тогтоолгох гэж нэлээдгүй хугацааг шүүхээр маргаж өнгөрөөсөн байна. Бидний хувьд анхнаасаа л оруулсан хөрөнгийнхөө талаар ярьж бичиж явсаар 2013 оноос өнөөдрийг хүрлээ. Миний хувьд би өөрийн орон сууцандаа амьдарч байгаа гэж үзэж олон жил уг байрны ашиглалтын зардал, засвар үйлчилгээг хийсээр өнөөдрийг хүрсэн. 2015.11.27-ны өдрийн 7515 тоот шийдвэрийг бид ойлгохдоо Т , Т.Энхбат нарын мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн биш харин маргааны зүйл болсон 223 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгосон учир эд хөрөнгийн өмчлөгч болох эсвэл бусдаас өөрийнхөө мөнгийг нэхэх тухай асуудлуудын ялгааг гарган шийдвэрлэж өгнө үү. 1595 дугаар магадлалд “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07515 дугаар шийдвэрээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Т ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г , Э  нараас Г д орон сууцны үнээс ногдох хэсэг болох 331,950 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул...” гэсэн нь хэргийн бодит байдлыг гуйвуулж байна. Төрсөн ах, дүү бид нар мөнгөө нийлүүлэн уг орон сууцыг худалдан авахдаа хэн нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд нэрээ бичүүлэх талаар зөрчилдөөгүй нь хэрэгтэй үед нь хэн нэгэндээ мөнгө зээлүүлэн боломжтой болсон үед нь буцаан авдаг байсан. Т , Т.Энхбат, Г  бидний уг байрыг худалдан авахад оруулсан мөнгийг буцаан төлөх үүрэг талийгаач Т.Энхбаатарт байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар талийгаачийн хүү Э оос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч Г , Э  нар хариуцагч Г , Т , Т  нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх,  нэхэмжлэгч Г  нь олох байсан орлого буюу  хохиролд 7,875,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцанд оруулсан өөрсдийн хөрөнгө 34,800,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г , Т.Энхбаатар нар 1995 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, Т.Энхбаатарыг 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барах үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууц Т.Энхбаатар, түүний хүү Э  нарын өмчлөлд бүртгэлтэй байсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцтай холбоотой маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн буюу Э , Г  нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг болон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г  нь маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлээр Э ийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууцыг бусдад түрээслэн үр шимийг хүртэх байсан гэж хохирол 7,875,000.00 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч Э  нь дээрх 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 2010 оны 09 дүгээр сарын 17-нд бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

Хариуцагч Г , Т , Т  нар маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  25 дугаар  зүйлийн  25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, уг байранд удаан хугацаагаар үргэлжлүүлэн амьдарч байгаа байдал нь тэдгээрийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Т  нар нь эх Г д холбогдуулан байрны үнэ  40,000,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Г  нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2018 дугаар захирамж хэрэгт авагдсан боловч энэ нь уг маргаанд хамааралгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Э ийг өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот 2 өрөө орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэн, түүний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нарын гаргасан 34,800,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд: 

Иргэн И.Төмөрхуягаас хариуцагч Г  нь маргаан бүхий 223 тоот 2 өрөө орон сууцыг 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц бэлэглэх гэрээ” хийж, 14,000,000.00 төгрөгөөр талийгаач хүү И.Энхбаатарт худалдан авч өгөхдөө хүү Т.Энхбатаас 4220 ам доллар, охин Т аас 4000 ам доллар, талийгаачийн байр зарсан мөнгө 4,900,000.00 төгрөг, өөрийн 709,054.00 төгрөгийг оролцуулан авсан. Г  нь уг байранд мөнгө төлж худалдаж аваагүй атлаа хууль ёсны өмчлөгч болж биднийг байрнаас хөөлгөх шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргасан учраас байрны зах зээлийн үнэ 69,600,000.00 төгрөгөөс өөрийн болон хүүхдүүдийн оруулсан мөнгө болох  34,800,000.00 төгрөгийг гаргуулна гэжээ.

Г , Т , Т.Энхбат нарын нэхэмжлэлтэй хариуцагч Г , Э  нарт холбогдох маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцны 20 хувийг Т , 30 хувийг Т.Энхбат хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, Э ийг 223 тоот үл хөдлөх эд хөрөнгөөс эцэг Т.Энхбаатарын өмчлөх 50 хувийн 25 хувийг өмчлөх хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, Г  нь талийгаач хүү Т.Энхбаатарын өв, эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохын хувьд түүний өмчлөлд бүртгэлтэй 223 тоот үл хөдлөх эд хөрөнгөөс хүү Т.Энхбаатарт ногдох хэсгээс өвлөгчид оногдох хэсгийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07515 дугаартай шийдвэрээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Т  нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г , Э  нараас Г д орон сууцны үнээс ногдох хэсэг болох 4,350,000.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны 00491 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх энэ маргаанд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зохигчдын хооронд өмнө нь үүссэн 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг  үндэслэн “...34,800,000.00 төгрөгийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн” гэж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцээгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй байна. 

Талийгаач Т.Энхбаатар нь маргаан бүхий 223 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авах үед нэхэмжлэгч Г тай гэр бүлийн баталгаатай ч тусдаа амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэрлэгчид тусдаа амьдарч байсан боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь гэрлэгчдийн гэр бүлийн дундын өмчид хамаарах хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулсан болох нь тэдний гаргасан баримтуудаар тогтоогдсон, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай биш харин тухайн орон сууцанд оруулсан хөрөнгөө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан баримтыг нэхэмжлэгч талаас баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүй байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй“ гэж заасны дагуу хариуцагч нарын сөрөг шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлно. 

Өөрөөр хэлбэл, Т.Энхбаатар нас барсны дараа нэхэмжлэгч нар Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эд хөрөнгийн улсын бүртгэлээр Э  орон сууцыг өмчлөх эрхтэй болсон байх тул тэрээр ямар нэгэн хөрөнгө оруулаагүй, зардал гаргалгүйгээр орон сууцны өмчлөгч болсныг хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Дээрх тохиолдлыг хууль бус гэж үзэхгүй боловч бусдын гаргасан зардлаас хамааралтайгаар энэ хөрөнгө бий болсон байх тул хариуцагч нарыг оруулсан хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэн, хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхгүй буюу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөв гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1595 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн гурав дахь заалтыг  “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г , Э  нараас 34,800,000.00 төгрөг гаргуулан хариуцагч Г , Т , Т  нарт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 5 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч Г , Э  нараас 331,950.00 төгрөг гаргуулж, хариуцагч Г , Т , Т  нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН