Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 178

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.*******, хариуцагч З.*******, гэрч Н.*******, иргэдийн төлөөлөгч И.******* нарыг болон хариуцагчийн өмгөөлөгч Т.*******ыг ******* хотоос онлайнаар оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.*******ын нэхэмжлэлтэй З.*******д холбогдох эмчилгээний  зардал 1.075.650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөр 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсноос болж хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын ******* багт *******ийн ын тоотод оршин суух овогт ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн орчимд иргэн З.*******д зодуулан тархиндаа хүнд гэмтэлавсан ба Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. З.*******д холбогдох энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэж байна. Эрүүл мэндэд учирсан гэм хороос үүдэн миний тархитолгой өвдөж, чих шуугидаг, зүүн гар мэдээгүй болсон. Чимээ шуугианд байж чадахаа больсон болно. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50%-иар тогтоосон акт гаргасны улмаасбайгууллагын удирдлагууд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байна гэж үзсэн. Иймд З.*******гээс 2016 оны 11 сараас хойш ажилдааочих боломжгүй байдалтай холбоотой гэм хор учруулснаас гарсан эмчилгээний зардалд 1075650 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнтөлбөр 300000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж 2016 оны 11 сараас одоог ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон учир олох байсан орлого 2016 оны 11 сар, 12 сар болон 2017 оны 01 дүгээр сараас хойшхи цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэндхохирсоноос болж хөдөлмөрийн чадвар алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр З.*******гээс гаргуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг хэсэг тоотод оршин суух иргэн овогт гийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн С.*******ын нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авсан. Иргэн С.*******тай Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж төлөх ёстой мөнгийг нь төлжбарагдуулсан. Шүүх хуралдаанаас хойш Одчим наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 240.000 төгрөгийг төлсөн. Биеийн байдлаасаа болж ажлаасаа гараагүй. Архи ууж ажилдаа очихгүй байж байгаад ажлаасаа гарсан. Би ажилдаа яв гэж удаадараа хэлж байсан. Өрхийн эмнэлгээс акт авч өг гэхээр нь худлаа акт авч өгч байсан. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйбайна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад их хэцүү байна. Байсхийж байгаад л татаадуначихдаг. Уруул ам татаад ухаан алдаад уначихдаг. Баруун гараа заагаад энэ гар нам зуураад байдаг. Сая ойрхон 2 удаа унасан. Ганцаараа амьдарч чадахгүй байгаа. Өвөл хүйтэнд дулаан байр түрээсэлж амьдарсан одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагуудаасаа 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, эрүүл мэнд хохирсноосболж хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр гаргуулах гэсэн шаардлагуудаасаа татгалзаж байна. Харин одоо эмчилгээний зардалд 3.190.338 төгрөг нэхэмжилж байна. Би одоо хүртэл эм ууж байгаа гэв

Хариуцагч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эмчилгээний зардал мөнгийг бүгдийг нь төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсний дараа*******ыг Ариунсайхан эмчийн эмнэлэгт хэвтсэн гэхээр нь эхлээд 200000 төгрөг өгсөн, дараа нь 40000 төгрөг өгсөн. Эмнэлэгтхэвтсэн төлбөрийг төлсөн. Эмийн баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчийн бичсэн дүгнэлтбайх ёстой. Гэтэл өрхийн эмчийн бичсэн бичилт байгаа. Эмийн жор өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй. Зарлагын падан байгаагхүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Одоо бүх л аж ахуйн нэгжүүд татварын Е баримт хэвлэдэг болчихсон. Гэтэл хавтаст хэрэгт тиймбаримт огт байхгүй. Зарлагын баримт огт байхгүй байгаа. ******* надад 50 хувиар групп тогтоолгочих юм бол давхар ажлаахийгээд явах боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би олон жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан учраас эмч нартайуулзаж ярилцаад 50 хувиар тогтоогоод өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд яг 50 хувиар групп тогтоолгосон. Энэ хүний ажлаас гарсан асуудалнь надтай хамааралгүй гэж үзэж байна. Онцгой байдалд жолооч ажилтай байж байгаад 10 дугаар сарын 06-ны өдөр жолооны эрхээхасуулсан байна лээ. Жолооч хүн жолооны эрхээ хасуулчихсан байхад ямар ч байгууллага гэрээгээ цуцлана шүү дээ. Би өөрөө жолоочучраас мэдэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн зарим шаарлагуудаасаа татгалзаж байна гэж ойлголоо. Хариуцагч*******гийн тухайд *******д болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн. Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь энэ хэргийн улмаас цаашид гарах үр дагаварыг шийдэж өгсөн. Эмчилгээний төлбөрт 10 сая орчим төгрөг гаргуулж өгсөн. *******ын нэхэмжлээд байгаа мөнгөнөөс 1775650 төгрөгийн баримт хавтаст хэрэгт нотлохбаримтаар авагдсан байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх талаар тайлбар хэлье. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар бол 2 дахь шатлалын эмнэлэгийн эмчийн эмчлэх ёстой эмчилгээганхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой өрхийн эмнэлэгийн эмч бичих ямар ч боломжгүй. Тиймээс өрхийн эмнэлэгийн эмчийнбичиж өгсний дагуу авсан эмнүүд нь няцаагдаж байгаа. Өрхийн эмнэлгийн бичсэн бичилтүүд нь он сар өдрийн хувьд учир дутагдалтайбайна гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Жишээ нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр *******д холбогдох эрүүгийнхэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэр шүүх хуралдаан өглөө 09 цагт эхлээд оройны 18 цаг дуусч байхад буюу ажлын цагдуусч байхад дууссан. Гэтэл ******* тэр өдөр эмнэлэгт үзүүлээд 208000 төгрөгийн эм авсан баримт хавтаст хэрэгт авагдсанбайгаа. Энэ мэтчилэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн цуглуулсан байх боломжтой юм уу гэж харж байна. 2016 .11,12 сар, 2017 оны 1, 2 сард авах ёстой байсан цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ хүнийг дээрх хугацаанд огтцалин аваагүй гэж үзэж байгаа. Цалин авахгүй байх үндэслэлтэй. Учир нь ******* 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөрсогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолооны эрхээ хасуулсан юм байна лээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Жолооны эрхээ хасуулсан учраас жолооч хийх ямар ч боломжгүй. Тиймээс дээрх хугацааны цалинг гэм хорынхохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. 2017 оны 02 дугаар сард *******т холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал 02 сарын 24-ны өдөр гарсан байна. Шүүхийн шийдвэрээр шийтгэгдсэн этгээдтөрийн жинхэнэ албанд ажиллах боломжгүй. *******гийн учруулсан гэм хорын улмаас ******* ажлаасаа халагдсан зүйлбайхгүй. *******гийн тухайд мал, хашаа, байшин бүх зүйлээ зарж *******ын хохирлыг төлж барагдуулсан. ******* айлынтүрээсийн байранд амьдардаг. Түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа. Өөрийнх нь буруутай үйлдлээс болж *******д гэмтэлучирсанд маш их харамсдаг гэдгээ шүүх хуралдаан дээр хэлж байсан. ******* нь шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлдөг, мөн банкны зээлтэй, энэ бүхэн нь цалингаас нь хасагдаал гар дээр 140.000 төгрөг сард авдаг. Магадгүй шүүх хуралдаанаасбаримтуудыг үнэлээд *******гээс гаруулах үндэслэлтэй гэж үзэх юм бол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. ******* 2 настай охинтойгоо хамт амьдардаг. Хэрвээ 1775650 төгрөгийгхариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхээр бол дээрх нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж багасгаж өгөөч. 2016 оны 11,12 сар 2017 оны 1,2 сарын цалингийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан эмчилгээний зардал 1.075.650 төгрөг, эмнэлэгт хэвтэжэмчлүүлсэний төлбөр 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд хохирсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн зарим шаардлагууд болох 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, эрүүл мэнд хохирсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул сар бүр тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагуудаасаа татгалзаж, эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт нийт 3.190.338 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ мөнгөн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Нэхэмжлэлийн шаардлагуудаасаа 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны олох байсан орлого, эрүүлмэнд хохирсноос болж хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлгийг сар бүр гаргуулах гэсэн шаардлагуудаасаа татгалзаж байна. Харин одоо эмчилгээний зардалд 3.190.338 төгрөг нэхэмжилж байна. Би одоо хүртэл эм ууж байгаа. Мөн авах ёстой байсан цалин болон группын мөнгөний зөрүүг нэхэмжилж байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн дээрх нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагуудыг хариуцагч З.******* эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба шаардлагуудтай холбогдуулан шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй гэж тайлбарласан болно.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т З.*******г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, ....7-д хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай гэж тус тус заасан байх ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.******* өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй ба түүний шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас Одчим наран эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 300.000 төгрөг, Монос Завхан ХХК-иас 208.250 төгрөгний эм авсан, Эм импекс ХХК-иас 375,800 төгрөгний эм авсан, Гэрэлт шүтээн ХХК-иас 290.800 төгрөгний эм авсан, Эм импекс ХХК-иас 400.000 төгрөгний эм авсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, нийт 1.574850 төгрөг, үүнээс хариуцагч З.*******гээс нэхэмжлэгч С.*******т өгсөн, талуудын маргахгүй байгаа 240.000 төгрөгийг хасч үлдэгдэл 1,334,850 төгрөгийг хариуцагч З.*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Харин нэхэмжлэгчийн ХХК-наас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 200.800 төгрөгний эм авсан гэх баримт нь тухайн компаниас ирүүлсэн албан тоотод С.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эм авсан нь үнэн гэсэн байгаатай сар өдрийн хувьд зөрүүтэй, мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас энэхүү баримтаа шүүхэд гаргаж өгсөн эсэх, шүүх түүнийг үнэлж шүүгдэгчээс гаргуулж байсан эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй байна. Иймд дээрх ХХК-иас эм авсан гэх баримтыг үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч С.******* эмчилгээний төлбөрт 3.190.338 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож ирүүлээгүй учир түүний нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож буй 1.334.850 төгрөгийг гаргуулж үлдсэн 1.855.488 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

Хариуцагч З.*******гийн зүгээс өөрийн цалингийн тодорхойлолт, ХААН банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүүхдийн тэтгэлэг төлдөг талаарх Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, байр түрээсэлдэг талаарх гэрээ, тодорхойлолт, Улиастай сумын багт амьдардаг талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.******* хариуцагч З.*******гийн амьдралын энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байгаа учир энэ нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч С.*******ын хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэх нь эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос харагдахгүй байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгч С.*******ын поликлиникийн үзлэгийн картан дээр бичигдсэн түүний биеийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг хариуцагч З.*******гээс гаргуулахаар нэхэмжилсэн хэдий ч хэдэн төгрөгний тэтгэмж авдаг талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй учир цалин болон тэтгэмжийн зөрүүг тооцох боломжгүй, мөн эмчилгээний зардал нэхэмжилсэн хэдий ч нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар бүрэн нотлож чадаагүй байна.

Иймд 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болон эмчилгээний зардалд илүү нхэмжилсэн 1.855.488 төгрөгийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч И.*******аас эмчилгээний зардлыг гаргаж өгөх нь зүй ёсны үүрэг гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

Шүүх зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү болон эмчилгээний зардалд 1.855.488 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан З.*******гээс 1.334.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч З.*******гээс 36308 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулансонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ

Б.УРТНАСАН