| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0016/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 25
Т.Ерболат нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Т.*******, Д. нар тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Ерболат нарт холбогдох эрүүгийн 1736000930089 дугаартай хэргийг шүүгдэгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, бага боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******од , хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ******* ******* *******
2.Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******од , хэрэг хариуцах чадвартай гэх, *******
3.Монгол улсын иргэн,1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн,47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* *******од , *******
4.Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Тахидаг хар” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* *******од , ******* ,
Шүүгдэгч Т.******* нь Д.тэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа ******* нутаг дэвсгэрт Ц.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч Д. нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа ******* нутаг дэвсгэрт иргэн Ц., Ц. нарын буюу 2 түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц. нь Ц.тэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа ******* нутаг дэвсгэрт Д.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц. нь Ц.тэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа ******* нутаг дэвсгэрт Д.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* , ******* ******* ******* ******* нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Д. тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Д., Ц. нар нь торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******, Д., Ц. нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгаж, .Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг, 1 ширхэг CD-г хэргийг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Ц.ийн эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/42 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.ийн эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/63 дугаартай, шүүгдэгч Ц.ийн эзэмшлийн Конка маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/62 дугаартай, шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн 1 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/68 дугаартай Прокурорын тогтоолуудыг тус тус торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц., Ц. нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироосон, хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бодитоор тодорхойлоогүй нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хохирогчийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой хохироосон тул хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.ийг Ц.тэй бүлэглэн Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь түүний нөхөр Ц. Д.тэй маргалдаж улмаар газар унагаасан, түүнийг Т.******* ирж салгасан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц. иргэн Д.эд хохирол учруулах боломжгүй, харин шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Ц.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц., Ц. нарын биед хөнгөн зэргийн хохирол учирч хохирлоос үүдэн хор уршиг учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц., Ц. нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр асуулгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.
Хавтаст хэрэгт Ц. нь Д.ийн биед хохирол учруулсан нь нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад Д., Т.******* нарын мэдүүлгийг үндэслэн Ц.ийг гэм буруутайд тооцон ял оногдуулж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.*******, Д. нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Разиа, С.Даваажав нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 5-т улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг сонсоно гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9, 35.10, 35.14, 35.19, 35.20, 35.24, 35.25, 35.27 дугаар зүйлд, тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно гэжээ. Гэтэл анхан шатны шүүх, шүүх хуралдааныг нээсний дараагаар шүүгдэгч Ц., Ц., Д., Т.******* нарын мэдүүлгийг авсаны дараа хохирогчийн мэдүүлэг аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Хохирогч Ц. нь хохирогч Ц.тэй нийлж хохирогч Д.ийн биед гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байхад түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараас мэдүүлэг авах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлд заасны дагуу авсаны дараа хохирогч Д., Ц., Ц. нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлгийг сонсох ажиллагаа хийлгүйгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүгдэгч Ц.ийн гэм буруугийн талаарх дүгнэлтэнд гэрч Т.*******ын хоёр удаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч С.Даваажавын Ц. тухайн үед жирэмсэн байх шиг байсан. Ц.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан дууны бичлэг болон бусад нотлох баримтуудад тулгуурлаагүй таамаг төдийгөөр шүүгдэгч Ц.ийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хэргийн талаарх нөхцөл байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй зүйл, заалтыг журамлан дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчид тэдгээрийн өмгөөлөгчид мөн хохирогч нарын давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.
Шүүгдэгч Т.*******ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Д.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Ц.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Ц.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.
Шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн баримтуудыг шинжлэн судлахад: Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны үйл ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1-т заасан “ Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсоно“ гэсэн заалтын дагуу мэдүүлгийг сонсох ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр болжээ.
Иймд шүүгдэгчид тэдний өмгөөлөгч,хохирогч нарын давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцэл зэргээс “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн “ гэсэн хэсгийг тус тус хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан учир шүүгдэгчид тэдний өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцлийн бусад хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц., хохирогч Ц. тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Т.*******, Д. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцэл зэргээс “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн “ гэсэн хэсгийг тус тус хүлээн авч , Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20 –ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Т.*******, Д., Ц., Ц. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Б.ДАМБА