Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 151/2016/01176/и |
Дугаар | 001/ХТ2019/00129 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2019/00129
“Ц Ш”ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2018/00390 дугаар шийдвэр,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар магадлалтай,
“Ц Ш”ХХК-ний нэхэмжлэлтэй
“Ж В Э И С Э М”ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961 711 445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, Ш.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Э.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч “Ц Ш”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх онгоц буудал барих төслийн хүрээнд гадна, дотор цахилгаан хангамжийн 6 болон 9 багцын цахилгаан угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж В Э И С Э М”ХХК (Захиалагч) нь “Хамтран ажиллах гэрээ” “Ц Ш”ХХК (Гүйцэтгэгч)-тай 2014.05.01 өдөр байгуулсан. Гэтэл захиалагчийн зүгээс ажил эхлүүлэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, нөгөөтэйгүүр ажлын зургаар хангахгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээнд заасан хуваарь хэмжээгээр төлөхгүй байх зэрэг ноцтой зөрчлүүдийг байнга үүсгэсээр ирсэн тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж үзсэн. Улмаар захиалагчаас дахин өөр гэрээ байгуулж гэрээт ажлыг үргэлжлүүлэх хүсэлтийг бидэнд тавьснаар талууд 2015.08.25-ны өдөр “Туслан гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Харамсалтай нь туслан гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад өмнөх гэрээгээр үүссэн зөрчлүүд засагдах биш улам даамжирсан. Тодруулбал гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хуваарийн дагуу захиалагчийн шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн хэдий ч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүй байх, батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг шаардах, техникийн зургийг өгөхгүй хүлээлт үүсгэх алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийлгэхэд хүргэх, нэгэнт хийгдсэн ажлуудыг засварлах шаардлагатай болгох, ажил гүйцэтгэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, эд материалыг шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ байнга ноцтой зөрчдөг байсан. Уг зөрчлөөс үүдэж гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул 2016.07.18-ны өдөр “2016.07.22-ны өдрөөс гэрээт ажлын гүйцэтгэлийг зогсоож ажлын талбайг орхих” тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлж ажлын талбайг орхиход хүрсэн. Өнөөдрийн байдлаар захиалагчаас гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих гүйцэтгэсэн ажлын хөлс, алданги, хохирол 441 276 992 төгрөг байна. Цаашлаад энэ дүн өсөх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлэх болно гэжээ. /1хх1-3/ II. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил 2016.12.09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь 2 дугаар хавтаст хэргийн 119-129 тал/ 2014.05.01 өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 48 312 242 төгрөг, 2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги 8 424 969 28 төгрөг, 2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болон түүний алданги 68 813 454 төгрөг, 2015.08.25 өдөр байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын доголдлыг засварласны ажлын хөлсөнд 170 891 365 төгрөг, 2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 7 917 128 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, захиалагч нь 2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан бодит хохирол болох Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой болсон хуримтлагдсан өр 81 000 000 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алданги 2 716 140 төгрөг тус тус нийт 441 276 992 төгрөгийг “Ж В Э И С Э М”ХХК-иас гаргуулж өгнө үү. III. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017.04.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь /3 дугаар хавтас хэргийн 165-174 тал / Алдангийн үндэслэл. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015.08.25-ны хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн байна. 1.2. Эхний гэрээний хэрэгжих хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байснаас 2015.08.25-ны өдөр төлсөн, 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэх эрх үүссэн. 1.3. Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрт төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. (хавсралт №1-ээс үзнэ үү) Дээрх үндэслэлүүдээр эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилж байна. 2. 2015.05.01-ний өдрөөс 2015.06.01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох гадна каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Дээрх төлбөрийн алдангид 17 348 393 төгрөг нийт 72 598 055 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсээд байна. 3.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүйн улмаас учирсан хохирол. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг өөрөө тодорхойлж нэхэмжилж байгаа болно. Энэхүү хохирлыг үнэн бодитойгоор, хөндлөнгийн байр сууринаас илүү тодорхой гаргуулах үүднээс нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээ болон хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ түүний үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Ийнхүү тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ, хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөвөөр тодорхойлуулснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь үнэн бодитоор гарах болно. Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014.05.01-ний өдрөөс 2016.06.30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна. Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг. (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №4-өөс үзнэ үү) Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81 542 735 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №6-аас үзнэ үү), Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг. Иймд “Ц Ш”ХХК нь “Ж В Э И С Э М”ХХК-тай 2014.05.01-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, 2015.08.25-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийн дагуу захиалагч болох “Ж В Э И С Э М”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Нийт 441 276 992 төгрөгийг “Ж В Э И С Э М”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. IV. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017.06.07-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа /4 дүгээр хавтас хэргийн 57-61 талд/ “Ц Ш”ХХК учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүй алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлүүдээр нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл: Эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Тухайлбал, ажлын зураг батлуулж өгөхгүй хугацаа алдах, гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг болох шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангахгүй байх, шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлэх зэргээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан. 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ц Ш”ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд “Ц Ш”ХХК нь 2014.05 сараас эхлэн 2016.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж, гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг. Иймд манай компани нь дараах төлбөрүүдийг “Ж В Э И С Э М”ХХК-иас нэхэмжилж байна. -Хоёр гэрээний хэрэгжилтийн хугацаанд шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болон гэрээт ажлын хөлсийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний хохирол гэрээгээр заасан хэмжээгээр алданги: 1.1. Эхний гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг гэрээ байгуулагдаж компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. 2015.08.25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. 1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч нь гэрээнд заасан хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. -Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814 төгрөг юм. Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015.08.25-ны өдөр компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг 2015.08.01-ний өдрөөс 2015.08.25-ны өдөр хүртэлх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. -Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. Эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний алданги: Энэхүү ажлыг эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч тус гэрээний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг imterim payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тухайн ажлыг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тухайн ажлын төлбөрийг талуудын хооронд 2014.05.01-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт багтаан тохиролцсон гэж тайлбарлан шилжүүлэхээс татгалздаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой. Иймд гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667 18 төгрөг, Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр. Нэхэмжлэгч нь хоёр гэрээний хэрэгжилтийн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалах нөхцөл байдал (гэрээгээр хүлээсэн бараа материал, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй)-ын улмаас ихэнх ажлыг хүлээн аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С С Э Т”ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын ихэнхийг хүлээж аваагүй шалтгаан нь цэвэр хариуцагчийн буруутай үйлдэл (батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй)-ээс болсон нь тодорхой харагддаг бөгөөд нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш бүгдийг хүлээлгэн өгсөн байдаг. Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ц Ш”ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд “Ц Ш”ХХК нь 2014.05 сараас эхлэн 2016.07.24 өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж, гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тус тус тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг. Энэхүү дүгнэлтээс үзэхэд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог боловч шинжээчийн дүгнэлтээр Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ тодорхой болсон холбогдуулан холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байгаа болно. Харин хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251 590 800 төгрөгийн ажлын төлбөрийг тус тус нэхэмжлэх эрх Нэхэмжлэгч “Ц Ш”ХХК-д үүсээд байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгчээс 2016.1104-ний өдөр гаргасан 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай байсан боловч дээрх үндэслэлүүдийн улмаас нэхэмжлэлийн нийт дүн 961 711 445 төгрөг болж нэмэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 520 434 453 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт 961 711 445 төгрөгийг хариуцагч “Ж В Э И С Э М”ХХК-иас гаргуулж өгнө үү. 2017 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбар. 4 дүгээр хавтаст хэргийн 101-102 тал/ ...”Ц Ш”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Урьдчилгаа төлбөр, эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн дагуу хариуцагчид гэрээний нийт төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг гаргаж өгөх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймээс тухайн төлбөртөө холбоотой алдангийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Гадна каналын ажлын төлбөр болон түүний хугацаа хэтрүүлсний алданги болох 74 835 667 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү төлбөр нь эхний гэрээний төлбөрт багтан нэгэнт төлөгдсөн төлбөр учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 571 463 007 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь энэхүү 571 463 007 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 20 хувиар буюу 496 000 000 төгрөгөөр илүү төлсөн байдаг бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Туслан гүйцэтгэх гэрээний 14.1.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу “Ц Ш”ХХК нь ажилд гаргасан алдаа дутагдал эндэгдлийг хариуцан арилгах үүрэг хүлээсэн ба ийнхүү дахин гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор гарсан зардлыг үндсэн туслан гүйцэтгэгч буюу “Ж В Э И С Э М”ХХК-иас нэхэмжлэх эрхгүй гэж гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч нь давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. V.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2018.01.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нь /5 хх197-199/ Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөг, Эхний гэрээний хэрэгжих хугацаанд гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч нь гэрээнд заасан эхний гэрээний баримт бичиг Ажлын цар хүрээ-ний 3 дахь хэсэгт заасан хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байтал 2015.08.25-ны өдөр шилжүүлсэн. Хугацаа хэтэрсэн 24 хоног тутамд 0.05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөг нэхэмжилнэ. Хоёр дахь гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулан төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0.1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөг нэхэмжилнэ. Гадна каналын ажлын үндсэн төлбөр 55 249 662 төгрөг түүний алданги 2017 06 07-ны өдрийг хүртэлх хугацааны 19 586 005 төгрөг нийт 74 835 667.18 төгрөг нэхэмжилнэ. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зураг, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251 590 800 төгрөгийн ажлын төлбөрийг нэхэмжлэх эрх үүсээд байна. Иймд давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ц Ш”ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлт гарсан. “Ц Ш”ХХК нь 2014.05 сараас 2016.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617,500 төгрөг гэж тогтоосон байдаг. Хариуцагч гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд төлсөн. 2014.05.01-ний өдрөөс 2016.07.24-ний өдрийн хооронд дараах хохирол учраад байна. Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, Дээрх хугацаанд хуримтлагдсан хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81 542 735 төгрөг, Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, хохирлын нийт үнийн дүн 305 093 059 төгрөг болно. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 961 710 084 төгрөгийг хариуцагч "“Ж В Э И С Э М”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч “Ц Ш”ХХК-ийн төлөөлөгч Б.Батцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч Жэй Вай Эн И Си Эс Монголиа" ХХК-тай байгуулсан 2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015.08.25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан 441 276 992 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хүсэлтээр шинжээч томилж, нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон. Ингээд шүүх хуралдаан дээр2018.01.19-ний өдөр гаргасан 961 710 084 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж оролцож байна. Миний бие нь 2014 оны 8 сард “Ц Ш”ХХК-ийн захирлаар томилогдож, энэ ажилд гар бие оролцох болсон. Хариуцагч компани нь эхний гэрээгээр хүлээсэн үүрэг болох урьдчилгаа төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй, манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн 2 дахь гэрээ байгуулагдсаны дараа хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги нэхэмжилж байгаа. юм. Эдгээр ажлын төлбөрийг байнга шаардаж байсан тэгэхэд бид мэдэхгүй, дээш нь танилцуулая гэдэг боловч шийдэхгүй өнөөдрийг хүрч байна. Гадна каналын ажлын төлбөрийг эхний гэрээг дүгнэсэн үнийн төлбөрт багтсан гэж байгаа боловч энэ ажлын төлбөр төлөгдөөгүй. 2 талын байгуулсан 2 гэрээгээр “Ц Ш”ХХК нь өглөө ажлын талбар дээр ирээд материал тоног төхөөрөмжөө аваад ажлын зургийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй, хариуцагч “Ж В Э И С Э М”ХХК нь батлагдсан ажлын зургаар хангаж, бараа материалыг бэлтгэх үүрэгтэй байгаа. Гэтэл хариуцагч нь гол үүрэг болох батлагдсан ажлын ажлын зургаар хангадаггүй. Зураг шаардахаар эхлээд танайх хийчих, хийсний дараа батлуулаад өгнө гэх мэтээр ажил гүйцэтгүүлдэг мөн шаардлагатай бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй олон удаа шаардсанаар хугацаа алддаг, тоног төхөөрөмжөөр хангаагүйгээс сул зогсолт ихэсгэдэг, ингээд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлдөггүй зэрэг олон зөрчил гаргасан. Энэ мэт хариуцагч компаний үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 07 сарын 24-ний өдөр манай компани ажлын талбайг орхисон. Хариуцагч компаний буруутай үйл ажиллагаанаас манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг “С С Э Т”ХХК хүлээж аваагүй байдаг, энэ ажлыг бид олон удаа давтан гүйцэтгэсэн хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн 18 улаан дэвтэр, инженерийн 5 дэвтэрт 6 дугаар багцын ажил бичигдсэн бөгөөд эдгээр нотлох баримтаар нийт гүйцэтгэсэн ажлын төлбөрийг мөн нэхэмжилж байгаа юм гэв. Нэхэмжлэгчийн зүгээс 2018.01.19-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Алданги 48.312.242 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь талуудын хооронд 2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтад тус шүүхээс томилсон орчуулагчийн орчуулснаар нэхэмжлэгч маргадаггүй туслан гүйцэтгэгч компаниас нэхэмжлэл болон урьдчилгаа төлбөр бондыг хүлээн авсны тэргүүлэгч компани нь үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг 14 хоног дотор туслан гүйцэтгэгч компани төлөх ёстой гэсэн заалт байдаг. Төслийн удирдлагын хураангуй хэсгийн 18 дугаар зүйл 18В-д банкнаас гаргасан урьдчилсан төлбөрийн баталгааг хүлээн авснаас хойш 14 хоног дотор урьдчилгаа төлбөрийг төлнө гээд заасан байгаа. Худалдаа хөгжлийн банкны урьдчилгаа төлбөрийг 2014.08.07-нд гаргасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 480 975 119 төгрөгийн баталгаа авах ёстой байдгаас 170 000 000 баталгааг хүлээн авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээний 480 000 000 төгрөг төлж барагдуулсан. 170 000 000 төгрөгийн баталгааг хүлээн аваад 2014.08.12-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 48 312 242 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхгүй юм. 1 805 351 төгрөгийн алдангийн тухайд нэхэмжлэгч эхний гэрээний 3 дахь хэсэгт зааснаар ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш захиалагч нь 35 хоног дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлж байгаагүй. Эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн өдөр 2015.08.01-ний өдрөөс хойш 24 хоног тутамд 0.5 хувь алданги тооцож 1 805 351 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэсэн байдаг. Гэтэл хэрэгт 2015.08.01-ний өдрөөс өмнөх гүйцэтгэлийн төлбөр 150 445 880 төгрөг нэхэмжилсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд байгуулсан 2015.08.25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсгийн 3-т талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний ажлын тодорхой хэсгийг ажлын зураг ажлын зааварчилгааны дагуу гүйцэтгэсэн үндсэн туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөрөө төлж гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн гээд заасан байдаг. 2014.05.01-ний өдрийн гэрээг 2015.08.25-ны өдрийн гэрээгээр дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээгээр алданги дурдаагүй. Тэгэхээр 1 805 351 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. 13 704 377 төгрөгийн алданги талуудын 2 дахь гэрээтэй холбоотой маргаан гэрээний заалтад гэрээний тусгай нөхцөлийн цахилгааны ерөнхий ажлын 17 дугаар зүйлийн 17.3.1-т туслан гүйцэтгэгч сар бүрийн эхний 7 хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийн үнийн дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үндсэн туслан гүйцэтгэгчийн заасан тайлангийн хэлбэрээр 4 хувь үйлдэн, холбогдох нотолгоо баримтын хамт үндсэн туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ гээд заасан байгаа. Гэтэл 4 хувь үйлдсэн үндсэн гэсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Нийт 12 гүйцэтгэлийн алданги нэхээд байгаа яг юу үндэслэж гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа нь 13 704 377 төгрөгийг үндэслэх эрхгүй юм. Гадна каналын ажилтай холбоотой 2015.05.01-ний өдрөөс 06.01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн эхний гэрээний ажил гэж ярьдаг хариуцагч тал маргадаггүй. Харин төлбөр дээр маргалддаг хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнд 898 509 814 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Туслан гүйцэтгэх гэрээний хавсралт тусгай нөхцөлийн 17 дугаар зүйлийн 17.1-т анхны туслан гүйцэтгэх гэрээний ажилд төлөх үнэ гээд 2014.05.01-нээс 2015.08.01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 898 509 814 төгрөг төлнө гээд заасан байна. Үүнийг төлсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2015.08 дугаар сард хариуцагчид хүргүүлсэн албан бичиг гэх зүйлээр манайх аваагүй гээд нэхэмжлээд байдаг. Энэ нь талуудын хооронд байгуулсан 2 дахь гэрээгээр төлсөн байгаа. Гүйцэтгэлийн тооцоон дээрх ажлын хэмжээг шалган үзэхэд 2015.06 сард гадна каналын ажлыг давхардуулан бичсэн болохыг илрүүлсэн, гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэсэн тайлбар бичээд хүлээн авах боломжгүй, давхардсан гэдэг хариу өгсөн байдаг. Талууд эхний гэрээг дүгнэж дуусгавар болгоод дараагийн гэрээг байгуулсан учраас эхний гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх эрхгүй байгаа нь нотлогдож байна. Давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ 251 590 800 төгрөг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан хавсралт тусгай нөхцөлийн 2.1.3-т зааснаар хавсралт ерөнхий нөхцөлийн 2.1.2, 2.1.4, 2.1.6, 2.12, 2.13.3, 4.2.3, 9 дүгээр зүйл өөрчлөлт хэсгийн 9.2, 14 дүгээр зүйл 14.1.2, зэрэг заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь давтан хийсэн ажлын зардал болох 251 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй юм. Мөн туслан гүйцэтгэх гэрээний хавсралт тусгай нөхцөлийн 2.14.2-т давтан хийсэн ажил болон сул зогсолттой холбоотой заалтыг хавсралт тусгай нөхцөлийн 2.13.2-т туслан гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар туслан гүйцэтгэгч нь үндсэн туслан гүйцэтгэгчээс мэдээлсэн урьдчилан тооцож болох эрсдэл болон туслан гүйцэтгэгч гэрээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэж дуусгахад үйл ажиллагааны зардал, үүрэг хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Эдгээрээс давтан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг өөрсдийн зардлаар засварлах үүрэгтэй. 266 368 948 төгрөг хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэж нэхэмжилсэн. Энэ дээр ямар ажил хийж гүйцэтгээд ямар ажил аваагүй вэ гэдэг нь тодорхойгүй энэ баримт хэрэгт авагдаагүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй. Өмнөх шүүх хуралдаанд ярьж байснаар шинжээч нь барилгын яамнаас тусгай зөвшөөрөл авсан, эрчим хүч, барилга байгууламж угсралт засварын ажлын хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байдаг. Гэтэл бизнес үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэг газар хийсэн нь хууль зөрчиж байна. Хариуцагч үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчид учирсан 305 000 000 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулсан 2 гэрээнд гэрээний үнийн дүнд зөвхөн угсралтын зардал түүнд хамаарах цалин, холбогдох татвар орно гэсэн заалт байгаа. Мөн төслийн удирдлагын хураангуй хэсгийн 5 дугаар зүйл, 2015.08.25-ны өдрийн гэрээний 17 дугаар зүйлд төлбөр хэсэгт заасан байгаа. Иймд нэхэмжлэгч 305 000 000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй тэр дундаа хувь хүний орлогын албан татвар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2018/00390 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1-д тус тус зааснаар хариуцагч “Ж В Э И С Э М”ХХК-иас 74 835 667.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц Ш”ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 886 874 417 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч “Ж В Э И С Э М”ХХК-иас тэмдэгтийн хураамж 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц Ш”ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар “Ж В Э И С Э М”ХХК-иас 329 670 төгрөг, “Ц Ш”ХХК-иас 329 670 төгрөг тус тус гаргуулан орчуулагч Г.Үнэнбатад олгож,шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ/2018/00390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7, 352 дугаар зүйлийн 352.5.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж В Э И С Э М”ХХК-иас 320 544 839 төгрөг /гурван зуун хорин сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин ес/ гаргуулан нэхэмжлэгч “Ц Ш”ХХК-ид олгож, үлдэх 641 166 606 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч “Ж В Э И С Э М”ХХК-иас тэмдэгтийн хураамж 1 760 674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц Ш”ХХКомпанид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч “Ц Ш”ХХКомпаний 4 592 322 төгрөг, “Ж В Э И С Э М”ХХКомпаний 532 130 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. 2 дахь гэрээний төлбөрийг хугацаа хожимдуулж төлсний алданги 13 704 377 төгрөг Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлсөн боловч хугацаа хэтрүүлж төлсөн гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2015.08.25-ны өдрийн “Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ” /цаашид “Туслан гүйцэтгэх гэрээ” гэх/- ний 17.3.1-д “Туслан гүйцэтгэгч нь сар бүрийн эхний долоо /7/хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийнхээ үнийн дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндсэн туслан гүйцэтгэгчийн заасан /Тайлан/ тайлангийн хэлбэрээр дөрвөн /4/ хувь үйлдэн /холбогдох нотолгоо, баримтын хамт/ Үндсэн туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ.” гэж, 17.3.3-д “Туслан гүйцэтгэгч нь ...17.3.1-т заасан мэдээллүүдийг багтаасан сүүлийн тайлангийн мэдэгдлийг ...хүргүүлэх ...” гэсэн заалт болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Гэтэл гэрээний дээрх заалтууд нь хариуцагчийн ажлын хөлс төлөх үүрэгтэй холбоотой заалт биш байх бөгөөд эсрэгээрээ нэхэмжлэгчийн үүрэгтэй холбоотой заалт юм. Нэхэмжлэгч нь гэрээний дээрх үүрэг болох ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн талаарх мэдээлэл, тайланг хариуцагчид хүргүүлэх үүргээ хэзээ, хэрхэн, яаж гүйцэтгэж байсан нь тодорхойгүй, хүргүүлсэн талаарх баримт огт хэрэгт авагдаагүй бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч өөрийн ажлын үр дүнг тодорхойлсон, үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэх болон ажлын тайланг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй” гэж үндэслэл бүхий дүгнэсэн. Хариуцагчийн ажлын хөлс төлөх үүргийг 2015.08.25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээний 17.5.1 дэх заалтаар зохицуулсан байх бөгөөд 17.5.1-д “Үндсэн туслан гүйцэтгэгч ... туслан гүйцэтгэгчийн тайлан дахь гүйцэтгэлийн мөнгөн дүнг багтаасан гэрээний төлбөрийг Захиалагчаас хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор туслан гүйцэтгэгчид төлнө” гэж заасны дагуу гэрээний төлбөрийг Үндсэн туслан гүйцэтгэгч болох “Ж В Э И С Э М”ХХК нь захиалагч болох “Самсунг Си Энд Ти” ХХК-иас хүлээн авснаас хойш гэрээнд заасны дагуу туслан гүйцэтгэгч болох “Ц Ш”ХХК-д шилжүүлдэг байсан. Хариуцагчаас гэрээ болон хуулиар хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байдаг. Мөн заалдаж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудыг шаардах эрхийн үндэслэл болгосон. Гэтэл дээрх хуулийн заалтууд нь шаардах эрхийн үндэслэл биш болно. 1. Гадна каналын ажлын хөлс 55 249 662 төгрөг. Давж заалдах шатны шүүхээс “гадна каналын ажлыг эхний буюу 2014.05.01- ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-тэй холбоотой маргаан бөгөөд уг гэрээг 2015.08.25-ны өдрийн гэрээ байгуулагдсанаар гэрээний харилцааг дуусгавар болгож цуцалсан байна”, “Талууд 2014 оны 05 сарын 01- ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг 2015.08.25-ны өдөр шинэчилж хийхдээ 2014.05.01-нээс 2015.08.01-ний хооронд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд 898 509 814 төгрөгийг төлж, үлдсэн 1 411 848 434 төгрөгний ажлыг шинэ гэрээгээр зохицуулахаар тохиролцсон байна” гэж дүгнэн анхан шатны шүүхээс 19 586 005 төгрөгийн алдангийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж зөв дүгнэсэн хэдий ч гадна каналын ажлын хөлс 55 249 662 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай байна. 2. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжилдэг. Гэтэл шинжээчээр томилогдсон “Итгэлт инвестмент” ХХК нь эрчим хүчний угсралтын ажилд дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд биш байсан бөгөөд хариуцагчийн зүгээс удаа дараа шинжээчээс татгалзах хүсэлтээ шүүхэд хүргүүлж байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Итгэлт инвестмент” ХХК нь “даатгалын хохирол үнэлэгч”-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна. Даатгалын хохирол үнэлэгчийг эрчим хүчний ажилд дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс ямар үндэслэлээр “Итгэлт инвестмент ХХК-г дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд биш гэж үгүйсгэх боломжгүй байна” гэж үзэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нь ойлгомжгүй тодорхой бус байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. ...2016 онд нэхэмжлэл гаргасан цагаас хойш нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өөрт байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгдөг байсан. Бидний зүгээс өөрт байхгүй нотлох баримтыг хариуцагч талаас гаргуулахаар удаа дараа хүсэлт тавьсан боловч “Самсунг Си энд Ти” ХХК-иас ав гэдэг хариу өгдөг. Гэтэл “Самсунг Си энд Ти” ХХК нь хэргийн оролцогч биш бөгөөд тухайн компаниас нотлох баримт гаргуулах шаардлагагүй. Энэ мэтээр хариуцагч тал нь нотлох баримт бүрдүүлж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг байсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч тал няцааж чадаагүй, мөн өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан баримтыг бүх талаас нь харьцуулж, бүрэн гүйцэд үнэлээгүй бол давж заалдах шатны шүүх шинжээчийн хийсэн үнэлгээг баримтлахдаа уг шинжээчийн дүгнэлтэд тухайн хийсэн ажлын хэмжээг бүрэн тооцон тогтоосон болохыг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн уг маргааныг хянан шийдвэрлэхэд гүйцэтгэсэн ажил, уг ажлын хөлсний үнэлгээний талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хэрэгт байгаа баримтын хүрээнд өгөх боломжтой байхад хоёр шатны шүүхээс /Анхан шатны шүүхээс алданги төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн давтан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хангаж шийдвэрлэсэн/ иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнээгүй, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг талуудын гаргасан баримт, нотолгооны хүрээнд тогтоогдох боломжтой эсэхийг бүрэн эрхийн хүрээнд дүгнэж чадаагүй байна. Ийнхүү хоёр шатны шүүх дээрх байдлаар зөрүүтэй дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн хийсэн ажлыг хэрэгт байгаа баримтын хүрээнд анхаарч үзээгүй алдаа гаргасан. Тодруулбал, А. 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу алданги 48 312 242 төгрөг, гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдлийг хугацаанд төлөөгүй алданги 1 805 351 төгрөг, цалингийн илүү төлөлт, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын апбан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр нийт 305 093 059 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: “Жэй Вай Эн И Эс Монголиа” ХХК болон “Ц Ш”ХХК-ийн гүйцэтгэлийн төлбөрийг нотлох баримтуудаас харахад, Гэрээний үнийн дүн 2 404 875 593 төгрөг байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 1 473 155 403 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. Энэ гэрээний хугацаанд нэхэмжлэгчид олгосон 1 473 155 403 төгрөгийн төлбөр нь задаргааны хувьд, нийт цалинд 457 833 346 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 50 361 667 төгрөг болон бусад зардлаас бүрддэг бөгөөд энэ нь “Ц Ш”ХХК-ийн ажилчдын 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын хугацаанд сар тутмын цагийн бүртгэл, цалингийн тооцооны бүртгэлээр тогтоогдох атал хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хэрэгт хамааралтай байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. “Туслан гүйцэтгэх гэрээ”-ний Тусгай нөхцөлийн 2.14 дэх хэсэгт захиалагч нь батлагдсан техникийн зураг, бусад холбогдох баримт бичгүүдээр Гүйцэтгэгчийг хангах, мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, бараа материалыг хариуцах талаар зохицуулсан. Гэтэл захиалагч нь 2014 оны 05 сарын 01-ний өдөр буюу ажил эхэлснээс хойш техникийн зургуудыг батлуулж өгөхгүй, бусад туслан гүйцэтгэгчдийн ажил гүйцэтгэж байгаа зурагтай зөрсний улмаас ажлын зургийг шинэчлэх шаардлага удаа дараа тулгарч, захиалагчийн зүгээс бараа материал, багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэхгүй байх явдал удаа дараа тохиолдож байсан. Гүйцэтгэгч компаний зүгээс бараа материалын болон тоног төхөөрөмжийн дутагдлын талаар захиалагчид мэдэгдэж, нэн даруй арга хэмжээ авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарддаг байсан хэдий ч энэ асуудалд захиалагчийн зүгээс хойрго хандсаны улмаас манай компани ажил гүйцэтгэх боломжгүй болж, сул зогсолт бий болсноор хохирол хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс өөрт учирсан хохирлыг дан ганц ажилтны цагийн бүртгэл, цалингийн тооцоогоор бус, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “Ц Ш”ХХК-д ажиллаж байгаа ажилчдын 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт маягт зэргийг гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтуудад нэхэмжлэгч нь нийт хэдэн төгрөгийн зардал гаргасан, хариуцагчаас уг зардлын хэдэн хувийг төлсөн төдийгүй одоо нэхэмжлэгч нь нийт хэдэн төгрөгөөр хохирчихоод байгаа нь тэдгээрээс тодорхой харагдана. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлохоор зохицуулсан байна. Талууд гэрээнд тусгасан зүйлгүй бол мөн зүйлийн 344.2-ын дагуу ажил гүйцэтгэсний хөлсийг тогтоох хэрэгтэй болно. Энэ заалтад тусгагдсан зах зээлийн дундаж үнэлгээ нь зөвхөн нийт ажлын хөлсөнд төдийгүй ажлын бүрдэл хэсгийн үнэлгээнд ч гэсэн үйлчилнэ. Гэтэл шүүхээс дээрх баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс гадна тусгай мэдлэг ашиглан гаргасан ““И Э”” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг бүрэн гүйцэд шинжлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Б. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэж нэхэмжилсэн 266 368 948 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гүйцэтгэсэн ажлын хөлсний үнэлгээг талуудын хооронд хийгдсэн гэрээ болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо хамаарах бусад баримтаар нотолсон. Шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон ““И Э”” ХХК-ийг дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн этгээд гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримталсан байна. Энэ утгаараа, давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэн “давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг 251 590 800 төгрөг” гэж тогтоосны дагуу энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн хирнээ Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг болон Туслан гүйцэтгэх гэрээний үнэ гэсэн хэсгийн 17.1-д гэрээний үнийг тусгаж талууд Туслан гүйцэтгэх гэрээний үнийн талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул шинжээчийн дүгнэлтийн ажлын хэмжээг 2 044 617.5 төгрөг гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь учир дутагдалтай, логикийн хувьд зөрчилтэй дүгнэсэн болохыг харуулж байна. Учир нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай, “эсхүл алдаагүй гэж үзэх эрхтэй боловч энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй байх ёстой бөгөөд энэ байдлыг залруулахын тулд биш харин илрүүлэхийн тулд нотлох үүрэгтэй. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-г зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулсан байдаг. Гэхдээ давж заалдах шатны шүүх дэх ажиллагаа нь зөвхөн хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд хуульд заасан журмын дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон үнэлгээг зөв, буруу гэсэн шаардлага тавьж үнэлэх нь давж заалдах шатны шүүхийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үйл ажиллагаа гэж үзнэ. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс гадна шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байгаа болон хэргийн шийдвэрлэлтэнд хэрхэн нөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой атал энэ талаар холбогдох хуулийг хэрэглээгүй маргааныг шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх хариуцагчаас “...гадна каналын ажлын хөлс, алданги нийт 74 835 667.18 төгрөг”-ийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 320 544 839 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт байгаа баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тус тус үнэлээгүй ба хяналтын шатны шүүх залруулах боломжтой гэж үзэв.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.
Нэхэмжлэгч “Ц Ш”ХХК нь 2016 оны 11 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Ж В Э И С Э М”ХХКомпанид холбогдуулан хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохирол, ажлын хөлсний дутуу, алдангид нийт 441 276 992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, урьдчилгаа төлбөрийг хугацаанд төлөөгүй тул алданги 48 312 242 төгрөг, эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний дутуу 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байснаас 2015.08.25-ны өдөр төлсөн тул хэтрүүлсэн 24 хоногт алданги тооцож 1 805 351 төгрөг, 2 дахь гэрээний төлбөрийг төлөх хугацааг хожимдуулсан алданги 13 704 377 төгрөг, гадна каналын ажлын хөлс, алданги 74 835 667.18 төгрөг, ...цалингийн илүү төлөлт, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар, хуримтлагдсан өр, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр нийт 305 093 059 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг, төлөгдөөгүй ажлын хөлс 266 368 948 төгрөг нийт 961 711 445 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...урьдчилгаа төлбөрт баталгаа гаргах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй хугацаа хэтрэхэд хүргэсэн, ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлсөн, өмнөх гэрээг дуусгавар болгосон тул алданги шаардах эрхгүй, доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг өөрсдийн зардлаар засварласан учир давтан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс үндэслэлгүй ...гэж маргасан байна.
“Ж В Э И С Э М”ХХКомпани нь “Ц Ш”ХХК-тай 2014 оны 05 сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, “Ц Ш”ХХК нь захиалагчийн баталсан зураг төслийн дагуу Төв аймгийн Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх буудлын гадна болон дотор 6, 9-р багцын цахилгаан сүлжээний хангамжийн угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 2 404 875 593 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. “Ж В Э И С Э М”ХХК нь “С С Э Т”ХХКомпанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч боловч, “Ц Ш”ХХК-ийн хувьд захиалагч нь байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсөд нийт 1 473 154 400 төгрөгийг төлсөн, 2016 оны 07 сарын 16-ны өдөр гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч нь ажлын хөлсөд өмнөх гэрээний дагуу 898 509 814 төгрөгийг авч, шинэчилсэн гэрээний дагуу 1 411 848 434 төгрөгийн ажил гүйцэтгэх ёстой боловч гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хөлс 574 644 586 төгрөгийг авснаас үзэхэд гэрээгээр тохирсон ажил бүрэн хийгдэж дуусаагүй, гэрээ цуцлагдсан, энэ талаар зохигчид маргаагүй юм.
Харин алданги төлөх эсэх, гадна каналын ажлын хөлс төлөгдсөн эсэх, хариуцагч зураг төслийг өөрчилсөн, эсвэл ажил эхлэхийг зөвшөөрч, дараа нь өөр зураг төсөл гаргаснаар давтан ажил хийгдсэн эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон байна.
Нэхэмжлэгч нь “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх”-ийг, хариуцагч “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг гомдолдоо дурдсан байна. Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулна.
1.Анхан шатны шүүх гадна каналын ажлын хөлс 55 249 662 төгрөг, алданги 19 586 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.
2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохигч талууд гэрээг дүгнэж, шинэчлэхдээ 2014 оны 05 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэсэн ажлын хөлсийг 898 509 814 төгрөг гэж тогтоосон, гадна каналын ажил үүнээс өмнө 2015 оны 06 дугаар сарын 01-нд хийгдэж дууссан нь тогтоогдож байх боловч ажлын хөлсийг орхигдуулсан талаар нэхэмжлэгч бичгээр мэдэгдэж байснаас гадна ажлын гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4-т уг ажил тусгагдаагүй тул нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 63 821 971 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
Талууд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шинэчилж, 2014 оны 05 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд 898 509 814 төгрөгийг төлж, үлдсэн 1 411 848 434 төгрөгийн ажлыг шинэ гэрээгээр гүйцэтгэхээр тохиролцжээ. Гэрээгээр тохирсон ажлын нэр төрөл, хөлсний хэмжээ зэрэг гэрээний гол нөхцөл өөрчлөгдөөгүйгээс гадна хийсэн ажлын хэмжээг гаргаж, хийх ажил, хөлс, хугацааг тохирсон байдлаас үзэхэд гэрээгээ дүгнэж, ажил гүйцэтгэх хугацааг тодорхой болгосон агуулгатай байхад өмнөх гэрээг дуусгавар болгосон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлаагүй байна. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд талууд өмнөх туслан гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж заасан хэдий ч агуулгын хувьд гэрээг дүгнэж, ажил гүйцэтгэх хугацаа, хөлсний хэмжээг өөрчилж, гэрээнд тусгасан, гэрээ дуусгавар болоогүй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 01, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу зохих хэмжээний ажлыг гүйцэтгэсэн байна. Харин хариуцагч ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алдангийг дээрх хоёр гэрээ тус бүрийн дагуу төлөх үүрэгтэй байна. 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний гол нөхцөл гэсэн хэсгийн 4, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний 17.5.3-т хариуцагч төлбөр төлөх хугацааг саатуулсан, хойшлуулсан тохиолдолд алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцжээ.
Хариуцагч нь 898 509 814 төгрөгийг төлөхдөө 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3-т заасан төлбөр хийх нөхцөлийг, 574 644 586 төгрөгийг төлөхдөө 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний 17.3.1, 17.3.3, болон 17.5.1-д заасан “Үндсэн туслан гүйцэтгэгч доор дурдсан заалтуудаас бусад тохиолдолд туслан гүйцэтгэгчийн тайлан дахь гүйцэтгэлийн мөнгөн дүнг багтаасан гэрээний төлбөрийг Захиалагчаас хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор туслан гүйцэтгэгчид төлнө.” гэж заасныг тус тус зөрчиж, хөлсийг хугацаандаа төлөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн алданги тооцсон тооцооллыг үгүйсгэж чадаагүй тул нийт 63 821 971 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” зарчмыг хуульчилжээ. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч нь гэрээний нэмэлт үүрэг “алдангийг” төлөх ёстой байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс “...гадна каналын ажлын хөлс 55 249 662 төгрөг, алданги 19 586 005 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний явцад хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн тул алданги 63 821 971 төгрөг, нийт 138 657 638 төгрөг”-ийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “Ц Ш”ХХК нь давтан гүйцэтгэсэн ажлын хөлс 251 590 800 төгрөгийг нэхэмжлэхдээ “И Э” ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа шинжээчийн дүгнэлтийг уг шаардлагыг хангах үндэслэл болгосон нь бодитой болоогүй байна. Шинжээч нь давтан гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг гаргасан бөгөөд уг ажил нь нэхэмжлэгч доголдлыг арилгахын тулд дахин хийгдсэн эсвэл хариуцагч зураг төслийг өөрчилсний улмаас дахин хийгдсэн гэх байдлыг шинжээч тогтоогоогүй юм.
Нэхэмжлэлийн уг шаардлагыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй байхад хариуцагч доголдолтой гэдгийг нотлох ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан зохицуулалтыг зөрчжээ.
Давж заалдах шатны шүүх гэрч Н.Номин-Очир /6-р хх-9-19тал/, гэрч Г.Ганбаатар /6-р хх-20-34тал/, гэрч Ро Ёон гын /2-р хх-77-94 тал/, гэрч И Жун Ху /2-р хх-233-237 тал/ нарын мэдүүлэг болон “Ц Ш”ХХК-ний 2015 оны 6 дугаар сарын 5, 7 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 23, 26, 10 дугаар сарын 1, 14, 2016 оны 1 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 25, 26, 5 дугаар сарын 06, 6 дугаар сарын 20, 7 дугаар сарын 7, 18-ны өдрүүдийн албан бичиг, мэдэгдлүүд / 1-р хх-204-233тал/, болон хариуцагч “Ж В Э И С Э М”ХХКомпаний 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл, 6 дугаар сарын 28-ын өдрийн албан бичиг/, инженерийн тэмдэглэл бүхий 5 дэвтэр, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр, “С С Э Т”ХХК-иас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлан, “Ц Ш”ХХК-ийн 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд бичиж тэмдэглэсэн баримтыг үндэслэн, батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгүүлэх, техникийн алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилсөн, шаардлагатай материалаар хангаагүй гэж хариуцагчийг буруутай гэж үзсэн байх ба дээрх баримтуудад хариуцагчийг буруутай болохыг тогтоосон агуулга байхгүй, шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас давтан ажил хийсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээс өөр баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байжээ.
Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зохигчдын гомдлын зарим хэсгийг хангасан тул хяналтын журмаар гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар магадлалын 1 дэх заалт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2018/00390 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсгийг баримтлан хариуцагч “Ж В Э И С Э М”ХХКомпаниас 138 657 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц Ш”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 823 053 807 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...532 128...гэснийг 851 238...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 363 784 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1 760 675 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА