Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/01181

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/01181

     Улаанбаатар хот

                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ГБ” ХХК 

 

Хариуцагч: Т.М

 

зээлийн гэрээний үүрэгт 51.414.945,52 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Иргэн Т.М нь 2015 оны 04 сарын 08-ны өдөр ЗГ1905103365 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 35.000.000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1905103365 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2015 оны 04 сарын 08-ны өдөр БГ19****тоот ипотекийн гэрээгээр иргэн Н.О, Т.М, М.Н, М.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай, Чингэлтэй дүүргийн *****тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолын хамт барьцаалсан болно. ЗГ1905103365 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 08-ны өдөр дууссан боловч иргэн Т.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 14.262.638,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.152.306,85 төгрөг, нийт 51.414.945,52 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Т.М-аас 51.414.945,52 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Н.О, Т.М, М.Н, М.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220***** дугаартай, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, **** тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Т.М нь 2015 оны 04 сарын 08-ны өдөр ГБ-аас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 35.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Эргэлтийн хөрөнгөөр авсан тус зээлд бараа татсан боловч Монгол улсад нүүрлэсэн санхүүгийн хямрал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан худалдан авалт эрс муудаж, төлөвлөсөн бизнес зогсонги байдалд орж, алдагдал хүлээж эхэлсэн юм. Хариуцагчийн зүгээс банкны зээл хариуцсан ажилтантай уулзаж хямралаас шалтгаалан алдагдал хүлээж байгаагаа мэдэгдэж байсан ба тус банкнаас авсан зээл болон хүү нь ийм өндөр төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд өөрийн төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тооцоолж төлж барагдуулна. Үндсэн зээлийн төлбөр 35.000.000 төгрөг бөгөөд, үндсэн хүү 5.954.694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.198.938 төгрөг, нийт 42.153.632 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга, мэдэгдэл, зээл буцаан дуудах мэдэгдэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Гб” ХХК нь хариуцагч Т.М-аас зээлийн гэрээний үүрэгт 51.414.945,52 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчтай 2015 оны 04 сарын 08-ны өдөр ЗГ1905103365 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 35.000.000 төгрөгийн зээлийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан боловч зээлийг буцаан төлөөгүй байна. Банк Т.Мөнхбатад 34.825.000 төгрөгийг шилжүүлж олгосон нь дансны хуулгаас харагдаж байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Н.О Т., М.Н, М.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220****** дугаартай, Чингэлтэй дүүргийн ******, 8 тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолын хамт барьцаалжээ.

 

Т.М нь 2015 оны 8, 9, 10 сард 2.445.306,53 төгрөг төлснийг Гб зээлийн хүүд тооцжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчид анх 35.000.000 төгрөгийн зээл олгох байтал 34.825.000 төгрөгийг олгож, 175.000 төгрөгийг зээлдэгчээр ашиглуулаагүй, мөн зээл авсны дараагийн сараас үндсэн зээлийг төлөхөөр хуваарьтай байх ба хариуцагчийн төлсөн мөнгийг зөвхөн хүүд тооцож авсныг буруу гэж үзнэ. Хариуцагчийн төлсөн мөнгийг үндсэн зээл болон хүүд хувааж тооцоход одоо үндсэн зээл 33.603.750 төгрөг, зээлийн хүү 15.368.524,59 төгрөг төлөгдөөгүй үлджээ. Нэхэмжлэгч гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хасах нь зүйтэй байх ба төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 1.599.538 төгрөг байна.

 

Хариуцагчаар үндсэн зээл  33.603.750 төгрөг, хүүд 15.368.524,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.599.538 төгрөг, нийт 50.571.812,59 төгрөгийг нэхэмжлэгчид төлүүлэх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

 

  1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Т.М-аас 50.571.812,59 төгрөгийг гаргуулж “Гб” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 843.132,93 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

  1. Т.М зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Н.О, Т.М, М.Н, М.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220***** дугаартай, Чингэлтэй дүүргийн **** 8 тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 410.809 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 415.025  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  1.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД