Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1229

 

            Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,

               хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт  би, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапит харш 26-р байр 155 тоот хаягт оршин суух Т.Гантулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хаягт оршин байх Улаанбаатар хотын банкинд холбогдох,

Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн Б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банкны Хамгаалалтын албаны ахлах хамгаалалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 834,600 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                     

Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Т.Гантулга миний бие 2017 оны 5 сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие хариуцагч Улаанбаатар хотын банктай харилцан тохиролцож, Т.Гантулга миний хохирол, гомдлыг хариуцагч барагдуулсан тул тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өөр ямар нэгэн гомдолгүй болно” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                    

Нэхэмжлэгч Т.Гантулга нь Улаанбаатар хотын банкнаас Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн Б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банкны Хамгаалалтын албаны ахлах хамгаалалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 834,600 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Т.Гантулга нь хариуцагч Улаанбаатар хотын банктай харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                            

1.Улаанбаатар хотын банкинд холбогдох Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн Б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банкны Хамгаалалтын албаны ахлах хамгаалалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 834,600 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Т.Гантулгын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24,600 төгрөгөөс 12,300 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас гаргуулан Т.Гантулгад олгож, үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ