| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2017/0568/Э |
| Дугаар | 612 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 612
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ням-Очир,
шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Галцацрах,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.А-д холбогдох 201626021535 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн А-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн .... дүгээр хороо, ................ дугаар гудамжны .... тоотод оршин суух,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ТЛ88122479/;
А.А нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Т-н эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай, “Ниссан санни” загварын автомашины арын тээшнээс “Никон ди 7000” загварын гэрэл зургийн аппарат, дуран, спички, батарей цэнэглэгч, нэмэлт батарей зэргийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Э-н эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай, “Приус 30” загварын автомашины цонхыг хагалж, иргэн Т.Н-н гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж, 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Г-н “Ланд круйзер” загварын автомашины түлхүүр, “Айфон 3” загварын гар утас 1 ширхэг, “Эл жи” загварын гар утас 1 ширхэг, “Нокиа” загварын гар утас 2 ширхэгийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Г-н “Шанел” брэндийн гар цүнхийг хулгайлж, 130.000 төгрөгийн хохирол, Л.Г-н хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пеналь, өнгийн харандаа зэргийг хулгайлж, 128.500 төгрөгийн хохирол, нийт 2.957.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.А-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт А-н А-г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар А.А-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 сар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.А-д шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийн урьд цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 19.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан боловч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан “...ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна гэснийг буруу хэрэглэж, мөн хуулийн 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1-д заасан журмыг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй” гэж үзсэн байна. Гэвч миний үйлчлүүлэгчийн үйлдэл тус бүр 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байдаг. Шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 61.2 дахь хэсэгт заасан журмыг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй гэж үзсэн нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө өөрөөр хэлбэл үүрэг хүлээхээс өмнө үйлдэгдсэн үйлдлийг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй гэж үзсэн нь буруу байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүх А.А-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх буруу тайлбарласан тул шийтгэх тогтоолыг өөрчилж, ялыг тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А-ийн 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдсэн 2 гэмт хэргийг давтан үйлдэл гэж үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Ингэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан яллах дүгнэлт үйлдсэн. 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож байсан. Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгчөөс “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг удаа дараагийн шүүх хуралдаанд гаргаж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй шалтгаан нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны үйлдэлд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Тэгэхээр тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээж авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх А.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч А.А нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Т-н эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай, “Ниссан санни” загварын автомашины арын тээшнээс “Никон ди 7000” загварын гэрэл зургийн аппарат, дуран, спички, батарей цэнэглэгч, нэмэлт батарей зэргийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Э-н эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашины цонхыг хагалж, иргэн Т.Н-н гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж, 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Г-н “Ланд круйзер” загварын автомашины түлхүүр, “Айфон 3” загварын гар утас 1 ширхэг, “Эл жи” загварын гар утас 1 ширхэг, “Нокиа” загварын гар утас 2 ширхэгийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Г-н “Шанел” брэндийн гар цүнхийг хулгайлж, 130.000 төгрөгийн хохирол, Л.Г-н хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пеналь, өнгийн харандаа зэргийг хулгайлж, 128.500 төгрөгийн хохирол, нийт 2.957.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Т-н “... Би автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн автомашинаа байрлуулчихаад маргааш өглөө нь ирэхэд машинд байсан аппарат, дуран, батарей цэнэглэгч зэрэг зүйлс алга болсон байсан...” /хх 1-н 23/,
хохирогч Т.Н-н “...Бид гурвыг машиндаа эргэж орж ирэхэд машины зүүн урд хаалганы цонхыг хагалаад хамаг юм хулгайлсан байсан...” /хх 1-н 116/,
хохирогч Л.Г-н “... Гараад хартал машины зүүн урд талын цонхыг хагалж, арын суудал дээр байсан Наранцацралтын цүнхийг арын багажнаас Гантөгс болон миний гар цүнхийг хулгайлсан байсан...” /хх 1-н 118/,
хохирогч С.Э-н “...23 цаг өнгөрч байхад машин дотор Наранцацралт, Гантөгс, Ганцэцэг нар гар цүнхээ үлдээгээд бааранд орсон. Тэгээд удалгүй гарч ирээд машин дээрээ очиж шалгахад зүүн талын урд шилийг чулуугаар цохиж хагалсан байсан...” хх 1-н 120/,
хохирогч Л.Г-н “...1-2 цаг орчим болоод баарнаас Энх-Амгалан, Болор-Эрдэнэ нартай хамт гарч машин дээрээ очтол машины зүүн урд талын цонхыг хагалж, дотор нь байсан Ганцэцэг, Гантөгс, Наранцацралт нарын гар цүнх нь хулгайд алдагдсан байсан...” /хх 1-н 122/,
хохирогч Л.Г-н “...Машин дотор миний барьж явсан гар цүнх байсан ба дотор нь байсан бүх юмтай нь цуг хулгайлсан байсан...” /хх 1-н 126/,
гэрч С.Ц-н “...А.А гэдэг хүн камер, том спички, мемори зэрэг зүйлийг манай ломбардад 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /хх 1-н 24/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн “... А.А гэх нэрээр Адис-папилон санд бүртгэгдсэн байна. “2016.10.14-ний Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11-р байрны гадна 57-25 УНБ улсын дугаартай машин алдагдсан гэх, 2016.10.22-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Стелла баарны гадна машинд хулгай орсон гэх, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, 8-р байрны 7 давхарын коридорт түлхүүр тааруулсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирч, хэргийн санд бүртгэгдсэн байна...” гэсэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/314 дугаартай дүгнэлт /хх 1-н 95/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 109/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 12, 174-178/, мөнгө хүлээн авсан баримт /хх 1-н 160/, “Очир” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх 1-н 37/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч А.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.А-д 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч А.А нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзжээ /хх 1-н 164-165/.
А.А нь дээрх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэргийг бусдад 2.957.100 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн байх ба анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хууль хэрэглээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэдийгээр А.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг “хөнгөн ялыг хүндэд нь багтаах”, эсхүл “хэрэг тус бүрт оногдуулсан ялыг ... бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн...” шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоохоор хуульчилсан нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх А.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэгт тооцох... эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар зөвтгөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: