Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0195

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 166/2019/0231/Э/001/2020/0441

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.МөнхД.Б-,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Хохирогч Б.Б.Б-, А.А.Ч- нарын өмгөөлөгч П.Д.Б-жаргал /ү-700/ /цахимаар/,

         Хохирогч А.А.Ч-, О.О.Б-, Ц.Ц.А-, П.П.А-, Х.Х.Э-, Ц.Ц.Ц-,

         Хохирогч Ч.Ц.Ц-, А.А.У- нарын өмгөөлөгч Ж.Ж.Т-,

         Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны төлөөлөгч: В.В.Б-,

         Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны өмгөөлөгч: Ч.Ч.А- /цахимаар/,

         Иргэний хариуцагч Төрийн банкны өмгөөлөгч: Б.Б.Ц-э /цахимаар/,

         Иргэний нэхэмжлэгч Голомт банкны төлөөлөгч: М.Э.А-,

         Иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э.О-

Шүүгдэгч Б.Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал /ү-3095/,

Шүүгдэгч Б.Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Д.Б-сүхийн Б.Л-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Э-од тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818004780316 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Л- 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

-2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б.Б-ын цалингийн зээл төлөх гэж байсан 4200000 төгрөгийг “долоо хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч” гэж залилан, 4200000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Н.А-ээс “мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье.” гэж залилан, 13000000 төгрөгийн хохирол учруулсан,

-А.А.Ч-аас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна.” гэж залилан 17000000 төгрөгийн хохирол учруулсан,

-банкнаас 5000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б.Б-ын нэр дээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 11685500 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Г.Т-ын нэр дээр 25000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1500000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.О.Б-ийн нэр дээр 5100000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 3600000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.Ч.А-аас 35000000 төгрөгийг залилан авсан,

-2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.Ц.Ц.О-гаас 6000000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Ц.Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18000000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2500000 төгрөгийг тус тус залилан авсан,

-2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Г.Б-гээс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье” хэмээн А.А.У-гаас А.А.У-, Д.Д.Б-, Ш.Ш.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хороололын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.А.У-, Д.Д.Б-, Ш.Ш.О- нарын өмчлөх эрхэнд халдаж, тэдний өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.А.У-, Д.Д.Б-, Ш.Ш.О- нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн С.С.С-ээс “...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.П.А-аас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банкинд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл олгохдоо П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банкинд 30000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Ц.А-гаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.Ц.А-гийн нэр дээр 8500000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц.Ц-гоос “...таны хадгаламжинд 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн хадгаламжнаас нь 17000000 төгрөг гаргуулан залилан авсан,

-2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Ч.Б-иас “...зээлийг чинь бүтээж өгье” хэмээн хэлж 2500000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1200000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банкинд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс руу шилжүүлчих” хэмээн хэлж 4500000 төгрөг, нийт 8200000 төгрөгийг залилан авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291685500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч И.И.Э- нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хороололын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг тус байрны өмчлөгч иргэн А.А.У-, Ш.Ш.О-, Д.Д.Б- нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн Д.Б-алсны улмаас Б.Б.Л- нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.А.У-, Ш.Ш.О-, Д.Д.Б- нарт 55000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнөх шүүх хуралдаануудад мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч И.И.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үдийн дараа 2 авгай дагуулж ирсэн, би туслахгүй байсан, зээл авч байгаа гэсэн хүмүүс нь байна уу? гэхэд нэг нь байгаа, нөгөө нь гэртээ байгаа гээд ордер өгсөн, эрэгтэй хүн нь гэртээ явж чаддаггүй юм гэсэн. “Гарын үсэг зуруулаад аваад ир гэхэд үдийн цайны дараа ирсэн. Энэ итгэмжлэлийн дараа зээл авсан байсан. Нэг хүн нь байхгүй байхад нь итгэмжлэл хийж өгсөн миний буруу, урьд нь Төрийн банкинд нь нэг удаа очиж уулзсан. Тухайн үед итгээд итгэмжлэл нотариатын зардал авсан. Би зээл авсан зүйл байхгүй, би өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж болно.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 142-143/,

 

Хохирогч Ц.Ц.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орой гадаа хөзөр тоглож байтал банкнаас Б.Л- яаралтай хүрээд ир гэж дуудсан. Тэгээд сандраад яараад очиход таныг сандраачихлаа та тайвшир сууж бай гэж хэлсэн. Б.Л- өрөөндөө ганцаараа ажил тараад өрөөнд нь цуг суудаг Ч.А- явчихсан байсан. Тэгээд сууж байтал таны дансанд 17,000,000 төгрөг байна. Энэ мөнгөө надад хэрэглүүлээч манай дүү байр авах гээд мөнгө нь дутаад байна хоёр хоног хэрэглэчхээд өгнө гэсэн. Тэгэхээр нь би надад бичиг баримт юу ч алга, ажил тарсан юм чинь банк гаргаж өгөхгүй шүү дээ, тэглээ ч би охинтойгоо хамтран эзэмшдэг охиноосоо асуухгүй бол болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл гарч яваад нэг зарлагын баримт авчраад та гарын үсгээ зурчхалдаа гээд гуйгаад байсан. Би тухайн үед бие жаахан салагалаад чичрээд гарын үсгээ арай гэж зурсан. Тэгтэл гарч орж ирээд Төрийн банк гэсэн бичигтэй том ууттай мөнгө бололтой зүйл барьж орж ирээд, за за гаръя би одоо Улаанбаатар явах гэж байна гэсэн. Тэгээд би чи яаж миний мөнгийг яаж ийм хурдан авсан юм бэ ? тоолохгүй юм уу гэхэд тоолох шаардлагагүй би яараад байна гэсэн. Тэгээд ядаж чи мөнгө авсан юм бол гарын үсгээ зурж үлдээхгүй юм уу гэхэд гарын үсэгтэй цаас надад өгчхөөд яараад явсан. Тэндээс гараад охиндоо очиж хэлэхэд яах гэж өгсөн юм бэ ? ажлын бус цагаар ингэж болохгүй шүү дээ гэсэн. Би тухайн үед мөнгийг нь авч өгөөгүй юм чинь гарын үсэг зурахгүй гэхэд та надад итгэлдээ манай ээж 2 өрөө байраа зараад хоёр охиндоо хувааж өгнө гэсэн би энд дарханд 3 өрөө байртай, Улаанбаатарт 3 өрөө байртай та өчнөөн жил харьцчихаад намайг ойлгохгүй байхдаа яадаг юм гэж хэлсэн. 7 хоногийн дараа би мөнгөө нэхсэн тэгтэл надад зөндөө зарах газар, уурхай байна. Манай ээжийн байрыг нэг компани худалдаад авсан гэх зэрэг зүйлүүдийг яриад байсан. Тэгээд 12 хоногийн дараа Ч.А-тай уулзаад Б.Л- надаас мөнгө авчхаад өгөхгүй байна гэж хэлтэл өө тийм үү би мэдээгүй байхгүй байсан гэж хэлсэн. Дараа нь дахиж очиж Ч.А-тай уулзахад манай нэг теллерээс авсан байна лээ гэж хэлсэн. Би теллерийнх нь нэрийг хэлчих гэхээр Ч.А- хэлэхгүй байсан. Ингээд Б.Л- надад Одонтунгалаг гэдэг теллерээс авснаа надад хэлсэн. Би тэгээд тэр Одонтунгалаг гэдэг теллер дээр чинь очиж уулзана гэхэд хүний мууд дурлаад яах вэ ? би ээж шигээ хөгшин хүнийг юу гэж хуурах билээ гэх мэтээр худлаа ярьсаар нэг жил өнгөрсөн. Тэгээд би байнга шаардсан, сүүлдээ Төмөрбаатар гэдэг хүнээс 70 сая төгрөг аваад өгнө, Хөрөнгө оруулалтын банкнаас зээл аваад өгнө хэлсэн. Манай нэг дүү Засгийн газарт ажиллаж байсан. Тэр дүүгээрээ судлуулаад өгөөч гэж гуйхаар нь асуулгасан чинь банкны нууцыг гадагш нь тараахгүй, зээл авах гэж байгаа компани нь дахин төлөвлөлт хийж чадахгүй учраас бичиг баримт нь буцсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад өргөдлөө өгөөд, төв банк дээр очиж уулзахад захирал нь та Төрийн банк гэсэн зүйл битгий гаргаарай, манай түр ажилд орсон теллер таны мөнгийг гаргаад өгсөн байна лээ тэр хүн одоо ажлаасаа халагдсан тэр талаар яриад хэрэггүй гэдэг зүйлийг хэлсэн. Ч.А-ад ч гэсэн арга хэмжээ авч болох л байсан. Б.Л- надаас 17000000 төгрөг авсныхаа дараа 350000000 төгрөгийг Ч.А-ад өгсөн нь шүүх хурал дээр яригдаад байдаг. 2019 оны 04 дүгээр сард Ч.А- надад хэлэхдээ би Б.Л-ийг таны мөнгийг олж өгүүлэхийн тулд 7 хоногийн чөлөө өгөөд явуулсан гэж хэлсэн. 7 хоногийн дараа очихоор би амралтыг нь өгөөд явуулчихлаа гээд ингэж худлаа яриад байдаг. Надад нэг ч төгрөг өгөөгүй, би 17000000 төгрөгөө авмаар байна. Надад 4000000 төгрөг өгсөн гэж яриад байгаа, надад нэг ч төгрөг өгөөгүй.” гэв.

 

   Хохирогч П.П.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие нь 2017 оны 08 дугаар сард төмөр замын  14 дүгээр байранд байрлах 2 өрөө байраа  45000000 төгрөгөөр  зарсан. Үүнийг манай найз Д.Б-сүх мэдэж байсан. Үүний дараа манай найз Д.Б-сүх, Б.Л- хоёр над дээр ирээд 22,200,000 төгрөг зээлээч гэдэг саналыг тавьсан. Би дэвшилд байдаг хашаа байшинг нь барьцаанд аваад 22,200,000 төгрөг өгсөн. Үүний дараа 21,500,000 төгрөгийг Б.Л- өөрөө тусдаа надаас зээлсэн. Ингээд нийт 43,700,000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Үүний дараа Төрийн банкинд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийн барьцаанд манай үл хөдлөх болох 2а дугаар байрны 69 тоотыг барьцаанд тавьж авсан. Ийм хэргээр анх цагдаад мэдүүлсэн байдаг. Надаас авсан мөнгөний 22,200,000 төгрөгийг Төмөрбаатар гэдэг хүнд өгсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээд Төмөрбаатартай уулзсан. Б.Л- 21,500,000 төгрөг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ 21,500,000 төгрөгийг Б.Л-ийн нөхөр Н.Д- гэдэг хүн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дараагийн шүүх хурал болохоос өмнө тантай тохироод хашаа байшингаа заръя гээд худалдах, худалдан авах гэрээ байгуулж 21,500,000 төгрөгийн өр дууссан гэдгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлсэн. Одоо Төрийн банкнаас зээлсэн 30,000,000 төгрөгийг Б.Л- өөрөө авсан энэ 30,000,000 төгрөгийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт авах хүсэлтэй байна. Нэмж хэлэхэд Төрийн банкны хариуцлагагүй ажилчнаас болж 15 хүн хохирсон байдаг. Миний хувьд бичиг баримтаа Б.Л-т өгсөн нь үнэн. Б.Л- над дээр ирээд надад мөнгө хэрэгтэй байна гэхэд нь ...чи өмнө зээлсэн мөнгөө өгөөгүй байхад надад ямар мөнгө байхав дээ гэхэд нь та надад ордероо өгчихөө би зохицуулчихна гээд гуйгаад байхаар нь тухайн үедээ санамсаргүй байдлаар байрныхаа ордерыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.Л-т өгсөн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө манай Д.Б-сүх гэдэг найз намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд яваад очтол Төрийн банкны захирлын өрөөнд Ч.А-, Б.Л-, Д.Б-сүх нар сууж байсан. Ингээд намайг гарын үсэг зур гээд Б.Л- надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед би ийм хурдан бүтчихдэг юм байхдаа гээд их гайхаж байсан. Тэгээд Ч.А- дээр очоод гарын үсэг зур гэхээр нь Ч.А- дээр очиход Ч.А- надад биш манай найз Д.Б-сүхэд хандан ...за Д.Б-сүхээ би чиний энэ найзад итгээд 30,000,000 төгрөгийн зээлийг чинь шалгахгүйгээр гарын үсэг зурлаа шүү гэж хэлээд гарын үсгээ зурсан. Би тэр явдалд их гомдолтой байгаа хэрвээ тухайн үед банкны захирал хүн нухацтай хандсан байсан бол өнөөдөр энэ 30,000,000 төгрөгийн асуудал яригдахгүй байх байсан. Ингээд теллерээс 30,000,000 төгрөгөө аваад Төрийн банкны өрөөн дотор Б.Л-ийн ширээн дээр ууттай 30,000,000 төгрөгийг тавьсан байдаг. Тэгтэл Б.Л- энд авахгүй гадаа манай нөхөр Н.Д- байгаа тэгэхээр тэнд очиж авъя Д.Б-сүх та хоёр гарч бай гэж хэлээд, машинд хүлээж байгаад 30,000,000 төгрөгийг Б.Л-т өгсөн байдаг.  Одоогийн байдлаар Б.Л- миний 21,500,000 төгрөгийг төлсөн. Одоо Төрийн банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авмаар байна. Б.Л- Төрийн банкнаас зээлсэн мөнгөнийхөө хүүг 6 сарын хугацаанд төлсөн байсныг мэдсэн.” гэв.

 

Хохирогч Х.Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай эхнэр П.А-ыг гадуур явж байхад гэнэт дуудаад гарын үсэг зуруулсан байдаг. Би Төрийн банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчээр байдаг. Б.Л- бүх буруугаа хүлээсэн байгаа тэгэхээр би үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ гаргуулж авмаар байна. Өнгөрсөн хугацаанд зөндөө шүүх хурал болж байна. Энэ 30,000,000 төгрөгийн асуудалд Төрийн банк өөрөө буруутай гэж үзэж байна” гэв.

 

Хохирогч О.О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие нь Дархан сумд ажилладаг. 2017 оны 08 дугаар сард манайх машин авах шаардлага гараад 1,500,000 төгрөг дутсан. Манай байгууллага Төрийн банктай 2013 оноос хойш харилцаатай байдаг байсан учраас банк орж Б.Л-тэй уулзахад эхлээд болохгүй гэж хэлсэн. Харин дараа нь чи нэмээд аваад өгчих би сарын дараа буцаагаад өгье гэсэн. Б.Л- хэлэхдээ манай нөхөр алтны уурхайд ажиллаж байгаа тэр уурхайн ажилчдын хоолны мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тухайн үед би Б.Л-т хандан би чамд мөнгө өгч болж байна харин өгснийхөө дараа зээлийнхээ хуваарийг өөрчлөх боломжтой юу гэж асуусан, боломжтой гэсэн хариу хэлсэн. Үүний дагуу миний зээлийн дээд хэмжээ 5,100,000 төгрөг гарсан. Үүнд 2 машинаа барьцаанд тавья гэсэн боловч 1 машиныг Төрийн банкны нэр дээр шилжсэн. Тухайн үед ажил тарсан үед зээл гарсан. Зээл гарсан үед би одоо яах вэ гэж асуухад гадаа гарч машиндаа сууя чи надад бэлнээр гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би бэлэн мөнгөний машинаас бэлнээр гаргаад 3,600,000 төгрөгийг өгсөн байдаг. Тухайн үед Ч.А- ээлжийн амралтаа авсан байсан. Миний зээл Төрийн банкны зээлийн хороогоор ороод Д.Б-лагдаж гарч ирсэн. Би анзаарахгүй явж байсан байна лээ миний зээлийн 59 сарын хугацаатай хамгийн өндөр хүүтэй зээл гарсан байна лээ. Өнөөдрийн байдлаар би өөртөө хохирол учруулахгүйн тулд зээлээ төлж байгаа. Зээлийн үндсэн төлбөрт 13,000,000 төгрөг, хүү 8,900,000 төгрөг, нийт 21,900,000 төгрөг төлсөн байна. Одоо үлдэгдэл 8,000,000 төгрөг үлдсэн. Намайг жирэмсний амралтаа авсан байх үед Б.Л- мөнгөний хэрэг болоод байна гэхэд би зээлээ төлөх хэцүү байна зээлээ төлөөч гэдгийг хэлсэн. Б.Л- манай дүүд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхэд нь би дүүгээсээ 1000000 төгрөг зээлж өгсөн байдаг. Тэр 1000000 төгрөгөөс 500000 төгрөгийг над руу шилжүүлсэн байдаг. Одоогоор манай дүүгийн 1000000 төгрөгийн авлага шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа сая дүүгээсээ асуухад 300000 төгрөг төлсөн байна гэж хэлсэн” гэв.

 

Хохирогч Ц.Ц.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2018 оны 04 дүгээр сард ажлын газрын Болорзаяа гэдэг хүнээр дамжуулж Б.Л-тэй танилцаж байсан. Болорзаяа хэлэхдээ Б.Л- болон Энхбаатар нар нь манай хамаатнууд найдвартай хүмүүс энэ хүмүүст зээл гаргаад өгөөч эгч нь Д.Б-лан даана гэж хэлсэн. Ингээд уулзахад Б.Л- Хөгжлийн банкнаас 300,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Ингээд хоёр сарын дараа надтай холбогдоод намайг суман дээр хүрээд ирээч гэхээр нь очиход, Болорзаяа зээл гаргаад өгөөч энэ хүн манай хамаатан байгаа юм хаана оршин суудаг зэрэг мэдээллүүдийг нь би бүгдийг мэднэ гэж гуйгаад байсан. Би ипотекийн зээл хөөцөлдөх гэж байгаа гэтэл 1 сарын дараа мөнгийг чинь өгчихье гээд байсан. Би тухайн үед хаан банкаар цалингаа авдаг байсан. Төрийн банктай харилцдаггүй гэдгээ хэлж байсан. Тэгтэл намайг хаан банк, төрийн банк хоёроос тодорхойлолт аваад хүрээд ир гэсний дагуу хоёр тодорхойлолт авсан. Тэгтэл Б.Л- манай банкнаас зээл авъя гэсэн тэр үед бас ажил тарах дөхсөн байсан. Төрийн банкнаас 5,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байна гэж хэлсэн. Б.Л- 12,000,000 төгрөг гаргаад өгөөч гэж гуйсан, ингээд надаас өөр барьцаалах зүйл байна уу ? гэхэд нь манай нөхрийн группд байдаг бичиг баримт нь байна гэхэд тус бичиг бар баримтыг барьцаалаад 8500000 төгрөг гаргаж авсан. Тухайн үед 1 сарын дараа буцаагаад аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд дансаар 8000000 төгрөгийг дансаар Б.Л- рүү шилжүүлээд, үлдсэн 500000 би өөрөө ашигласан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны төлөөлөгч В.В.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Б.Л- нь Төрийн банкны хуучин дархан тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа энэ гэмт хэрэгт холбогдож шүүгдэгчээр татагдсан. Хохирогч нар нь Төрийн банкны үйл ажиллагааг буруутгаж, хяналт шалгалт муу байсан гэдэг зүйлийг ярьж Төрийн банкнаас хохирлоо нэхэмжлээд байгаа. Үүнд тайлбар хэлэхэд зээл олгох процесс нь харилцагч зээл авах хүсэлтээ харилцааны менежерт гаргаад, харилцааны менежер цуглуулсан баримтууддаа дүн шинжилгээ хийсний дараагаар Банкны зээлийн хорооны хурлаар ордог. Хуралдаан нь 3 хүний бүрэлдэхүүнтэй явагддаг. Энэ гурван хүн нь ахлах теллер, харилцааны менежер, салбарын захирал байдаг. Энэ гурван хүн нь гурвуулаа бие даасан шийдвэр гаргадаг. Бие даасан шийдвэр нь зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн гэсэн шийдвэрүүд гардаг. Хэрвээ саналууд тэнцсэн тохиолдолд тооцооны төвийн захирлын шийдвэрээр зээл гарах гарахгүй асуудал шийдэгддэг. Хохирогч нар нь зээлийн хорооны хурлаар ороод Төрийн банкны зээл олгох шалгуур нөхцөлийг хангаж, харилцааны менежертэй үгсэн тохиролцсоноор Төрийн банкны шийдвэр гаргасан хүмүүсийг төөрөгдөлд оруулсны улмаас энэ зээлүүдийг гаргасан байдаг. Манай байгууллага төрийн байгууллага, байгууллагын ажилтан нь харилцагч нартай үгсэн тохиролцож манай байгууллагыг хохироож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Голомт банкны төлөөлөгч М.Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний бие нь голомт банкинд харилцааны менежер ажилтай. Анх 30000000 төгрөгийн бизнесийн зээлийг би судалж гаргаж өгч байсан. Б.Л- нь тухайн үед  Дархан-их дэлгүүрийн 1 давхарт хүүхдийн памперс болон бэлэн хувцас худалдах бизнест эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна гээд материалаа бүрдүүлээд авчирч өгсөн. Б.Л- нь хэлэхдээ манай Төрийн банк шинэ оны эхээр зээл олгохгүй хаачихдаг юм яаралтай эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна гэсэн. Бүрдүүлэх материалаа маш түргэн шуурхай бүрдүүлсэн. Би тухайн үед өөрөө эдийн засагч хүн учраас хурдан бүрдүүлээд ирлээ гэж бодсон. Зарим нэг материал дутуу байсан дутуу материалуудаа бүрдүүлээд зээлийн хурлаар оруулаад зээл олгох боломжтой гэсэн хариу гарсан. Тухайн үед судалгаа хийж байхад барьцаа хөрөнгийн талаар хэлэхдээ манай хамаатны эгчийн байрыг барьцаанд тавина гэсэн. Тэгээд зээлийн шийдвэр гараад 2021.01.01-нд үндсэн зээлдэгч Б.Л- хамтран зээлдэгч нөхөр ...... барьцаа хөрөнгийн эзэн гурван хүн байсан. Ингээд зээлийн гэрээ бэлэн болсон маргааш зээлдэгч нарын барьцаа хөрөнгийн эзэмшигч нартай нийлээд нийт 5 хүнийг бичиг баримтуудыг авчраарай гэж хэлсэн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад Б.Л- нөхөртэйгөө хоёулаа орж ирсэн. Өмнөх орой нь би тавуулаа ирээрэй гэж байхад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр И.Э- нотариатч дээр хийсэн итгэмжлэл барьж ирсэн. Би дотроо бодохдоо өчигдөр тавуулаа ирээрэй гэж байхад гурван өдрийн өмнө авсан итгэмжлэл барьж ирж байгаа юм болоо гэж бодсон. Би тухайн үед шинэ ажилтан байсан. Тэгээд барьцаа хөрөнгийн эзэмшигч нар гурвуулаа байхгүй юм уу гэхэд Дарханд байхгүй байгаа гэдэг зүйлийг хэлсэн. 3-уулаа байхгүй юм уу гэхэд эзэмшигч нарын нэг болох А.У- байгаа гэсэн. Тэгээд А.У-г дагуулаад ирээ гэдэг шаардлагыг тавьсан. А.У-г ирэхэд нь би та 30000000 төгрөгийн зээлэнд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байгаа талаар хэлэхэд ойлголоо гэж хэлсэн. Барьцааны гэрээнд А.У- гарын үсэг зурсан, бусад хоёр эзэмшиг болох Д.Б-,Ш.О-ийн гарын үсгийг итгэмжлэлтэй байсан учир Б.Л- гарын үсэг зурсан. Ингээд зээлийн гэрээ байгуулагдсан би шинэ ажилтан байсан учир Б.Л- гарын үсэг зурахдаа Д.Б-,Ш.О- гарын үсгийг зурахдаа –ийг гэж байгаад зурах ёстой байсан байтал Д.Б- гээд зурсан зэрэг нь процессын алдаа гаргасан. Ингээд Барьцааны хувьд хэлэхэд 8 дугаар байрны тоск-ийн байрны тэнд гэрт нь очихоосоо өмнө гэр, барьцаа хөрөнгө, Дархан их дэлгүүрийн үйл ажиллагаан дээр чинь очиж зураг дарна гэдгийг утсаар мэдэгдсэн. Тэгээд гэрт нь очиж зураг дараад, барьцаа хөрөнгө дээр ирээд гадаах болон орцны зургийг дараад орох гэтэл түлхүүр нь байхгүй гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд Б.Л- бусад зургийг нь дарчих, одоо хоёулаа дархан их дэлгүүр лүү явж зураг даръя гэсэн. Би Б.Л-ийг эдийн засагч хүн болохоор нь итгэсэн. Ингээд Дархан их дэлгүүрийн бизнесийн талаарх зургийг дарсны дараа хурлаар ороод, гэрээ хийгдээд, Д.Б-алгаажуулагдаад, зээлийн үйл ажиллагааны журмаар нотариатаар Д.Б-алгаажсан итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулж болдог. Энэ журмыг мөрдөн шалгах явцад манайхаас гаргаж өгсөн. Ингээд 2018 оны 01 дүгээр сард зээл олгогдоод, 2018 оны 05 дугаар сард А.У- ирээд зээлийн төлөлтийн хугацаа хэтэрч байна уу гэж асуусан, эхний сарын төлөлтөө төлсөн, хоёр дахь сарын төлөлтөө хугацаа хэтрээд сар гаран болсон байна гэж хэлээд яасан та гэж асуухад би гэрээгээ авъя гэсэн. Тэгээд би Б.Л-ийн утас холбогдохгүй байсан юу болсон талаар асуухад ... Б.Л- надад сарын дараа өгнө гэж хэлээд миний хөрөнгийг барьцаанд тавьсан гэж хэлсэн. Та эгч нь биш байсан юм уу гэж асуухад би эгч нь биш ээ Б.Л-ийн утас холбогдохгүй байна гэдэг зүйлийг надад хэлсэн. Би А.У-д зээлийн гэрээ өгөх боломжгүй гэдгээ хэлээд барьцааны гэрээг өгөөд Б.Л-тэй холбогдох юм бол хэлээрэй гэж хэлсэн. Ингээд А.У-тай 2-3 удаа холбогдсон. А.У- хэлэхдээ Б.Л-тэй холбогдсон Улаанбаатарт байна гэнээ зээлээ удахгүй хаана гэсэн уурхай хөрөнгө оруулалт энэ гээд юм яриад байна гэсэн зүйлийг хэлдэг. Ингээд А.У-тай нэг уулзахад хоёулаа явъя Б.Л- Дэвшилийн тэнд айлд ирсэн байна гэсэн тийш очъё гэсэн. Тэгээд яваад очсон уулзаж чадаагүй. Ингээд А.У- хотод очиж уулзчихаад ирлээ 10 дугаар сар хүртэл хүлээе гэдэг зүйлийг надад хэлсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэлээ өгөх гэтэл А.У- өөрөө цагдаад өгсөн гэдэг зүйлийг хэлсэн, тэгээд би жирэмсний амралтаа авсан. 2018 оны 01 дүгээр сард зээлээ аваад, 2018 оны 02 дугаар сард төлөлт хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт төлөөгүй. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, торгуулийг өнөөдрийн байдлаар нэхэмжилж байгаа” гэв.

 

-Хохирогч Ч.Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Б.Л- намайг эргэж ирээд 1 сарын хугацаатай 35 сая төгрөг зээлээч, нэг зүйлд хөрөнгө оруулалт хийчихээд эргүүлээд найдвартай өгнө гэсэн. Тухайн үед Б.Л- “нөхөр маань алтны чиглэлээр ажилладаг, хувьдаа хаус барьж байгаа гээд л өөрийгөө мөнгөтэй мэтээр яриад байдаг байсан болохоор амьдрал ахуй сайтай, хувиараа юм хийх гээд байгаа юм байна гэж ойлгоод 2018 оны 10 сарын 18-ны өдөр Б.Л-т өөрийн данснаас 5088120717 дугаарын данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн.

...одоо Б.Л-ээс үлдэгдэл 13 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98-99/,

 

-Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд би баримтуудаа бүрдүүлж банкнаас 5 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа талаараа өргөдөл бичиж өгсөн. Тэгэхэд Б.Л- “би таны зээл дээр тодорхой хэмжээгээр мөнгө нэмж аваад та зээлнээсээ 5 сая төгрөгөө ав, би нэмж авсан зээлээ өөрөө хариуцан банканд төлж байя, төлөлтийг хугацаанд нь би төлнө, би өөрөө банканд ажилладаг хүн учраас найдвартай” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас зээлээ бүтээхийн тулд би Б.Л-ийн энэ саналыг зөвшөөрсөн.

...2016 оны 10 сарын 05-ны өдөр Төрийн банкнаас миний нэр дээр 17 000 000 төгрөгийн зээл гарсан. Энэ мөнгөнөөс банк шимтгэл хураамж даатгалын мөнгөө авч гар дээр бэлэн 16 685 500 төгрөг ирсэн. Үүнээс би яг бэлнээр найз Д.Б-төрийн хажууд 5 сая төгрөгийг тоолж аваад үлдсэн мөнгийг Б.Л-т бүтэн өгсөн.

...Ингээд би өөрийн авсан 5.0 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамтаар Төрийн банканд төлж дууссан. Харин Б.Л-ийн надаас авсан зээлийн үлдэгдэл нь хүүгийн хамтаар банканд төлөгдөөгүй үлдсэн. Энэ мөнгө нь 5 201 700 төгрөг юм.” /2 дугаар хавтаст хэргийн 5, 7-8, 4 дүгээр хавтаст хэргийн 109-111/,

 

-Хохирогч А.А.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 01 дүгээр сард Төрийн банкны эдийн засагч Б.Л- над руу утсаар яриад “А.У- эгч ээ, та байрныхаа ордерыг  надад 1 сар хэрэглүүлээч.” гэхээр нь би “боломжгүй, энэ байр ганц миний нэр дээр биш, манай нөхөр болон хадам ээж бид гурвын нэр дээр өмчлөл нь бүртгэлтэй. Мөн байрны ордер банк бус санхүүгийн байгууллагад 4 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа учраас би чадахгүй.” гэсэн. Тэгсэн Б.Л- надад “би танд хэрэгтэй үед чинь тус болж байсан, цаашдаа ч би танд зөндөө тус болно. Ундараа эгч ээ би мөнгө олоод тухайн зээлийг чинь хаачихъя, харин ордерыг чинь би 1 сар хэрэглээд л өгье” гээд байн байн гуйгаад байсан. Б.Л-ийг банкны ажилтан байсан учраас би итгээд өгсөн. 2018 оны 01 сарын дундуур Б.Л- над руу утсаар яриад “Ундараа эгч ээ, Голомт банкин дээр хүрээд ирээч” гэж дуудахаар нь яваад очтол Голомт банкин дээр зээлийн гэрээ бэлэн болчихсон байсан ба гэрээн дээр миний гарын үсгийг зуруулсан. Энэ зээлийн гэрээнд манай нөхөр Д.Б-, хадам ээж Ш.О- нарын гарын үсгийг Б.Л- өөрөө зурсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 194-195/,

 

-Хохирогч Ч.Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Б.Л- надад зээлийг чинь би найдвартай бүтээж өгнө гэж амлаад харин “надад өөрт маань мөнгө хэрэг болоод байна, би нэг том юм хөөцөлдөж байгаа, тэр зүйлээ бүтэхээр удахгүй мөнгийг чинь өгчихнө, чи надад мөнгө зээлээч.” гээд гуйгаад байхаар нь би зээлээ бүтээлгэхийн тулд өөрт байсан 2.5 сая төгрөгөө өөрийн ХААН банкны 5054060630 дугаарын данснаас Б.Л-ийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, хүргэн ах Н.Цогтоос 1.2 сая төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түүний ХААН банкны 5088025143 дугаарын данснаас Б.Л-ийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу тус тус шилжүүлж өгсөн.

...Ингээд би ах Жамсранжавыгаа 2018 оны 03 сарын 31-ний өдөр Б.Л-ийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу 4.5 сая төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлсэн болно.

...нийт 8.2 сая төгрөгийг Б.Л-т дээрх 3 тохиолдлоор шилжүүлж өгснөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 77-79/,

 

-Хохирогч Т.Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2017 оны 07 сард өндөр насны тэтгэвэрт гараад төрөөс нэг удаа олгодог тэтгэмжийн мөнгө маань 2017 оны 10 сард Төрийн банкны дансанд маань орсныг би мэдээгүй байж байтал 2017 оны 10 сарын 05-ны өдөр надруу нэг танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаад өөрийгөө Төрийн банкны эдийн засагч Б.Л- гэж танилцуулсан. Б.Л- надад “таны тэтгэмжийн мөнгө чинь орж ирсэн байна. Ахаа надад 10 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна та надад тэтгэмжийн мөнгөө аваад 10 сая төгрөгөө 10 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” гээд гуйсан.

...Тэтгэмжийн мөнгөө бүгдийг аваад үүнээсээ 1 сая гаран төгрөгийг нь би өөрөө авч яг 9 сая төгрөгийг Б.Л-т бэлнээр би өөрөө тоолж хүлээлгэж өгсөн.

 ...үлдэгдэл 5.100.000 төгрөгийг Б.Л-ээр төлүүлэн авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165-166/,

 

-Хохирогч С.С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Б.Л-ийг дагуулж гэртээ очоод нөхрийнхөө цүнхнээс 2 сая төгрөг л байна, өөр мөнгө байхгүй гэж хэлж өгөхөд Б.Л- надаас “нэмээд ядаж 2.5 сая төгрөг болгоод өгчих, удахгүй өгнө шүү дээ, эргээд би та хоёрт тус болно.” гэж гуйсаар байгаад нөхрийн дансанд байсан 500.000 төгрөгийг надаар нэмж авахуулаад нийт 2.5 сая төгрөгийг бэлнээр зээлж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй хохироож байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 245-248/,

 

-Хохирогч Г.Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт Б.Л-ийн төлөлт хийсэн 12.603.287 төгрөгнөөс надаас авсан 4.750.000 төгрөгийг хасвал 7.853.287 төгрөгийг Б.Л-ээс миний зээл рүү төлсөн байдаг. Ингээд надаас авсан 9.000.000 төгрөгөөс Б.Л-ийг зээл төлсөн 7.853.287 төгрөгийг хасч тооцвол надад одоо яг Б.Л-ээс төлөх ёстой 1.146.713 төгрөгийн үлдэгдэл гарч байна. Энэ мөнгийг Б.Л-ээс би нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8, 4 дүгээр хавтаст хэргийн 55-57/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4, 183, 232, 250, 2 дугаар хавтаст хэргийн 66, 93, 124, 157, 183, 3 дугаар хавтаст хэргийн 139, 241, 4 дүгээр хавтаст хэргийн 227, 5 дугаар хавтаст хэргийн 21, 59 /,

 

-Хохирогч Б.Б.Б-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 5-6/,

 

-Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Төрийн банкнаас эдийн засагч Б.Л-ээр судлуулж нийт 3 удаа цалингийн зээл авч байсан. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр машинаа зараад 2017 оны 09 дүгээр сард Төрийн банк дахь цалингийн зээлээ хаахаар мөнгөө аваад очтол Б.Л- эдийн засагч хувийн журмаар “энэ мөнгөө надад хэсэг хугацаанд хэрэглүүлээч 3 хоног хэрэглээд 150000 төгрөгийн хүү өгъе гэсэн. Тэгээд би зээлээ төлөлгүй Б.Л- эдийн засагчид 4.5 сая төгрөгийг өгсөн. Ингээд 7 хоног хэрэглээд миний мөнгийг Б.Л- надад 4.650.000 төгрөг болгож өгсөн. Тэгээд тухайн мөнгөнөөсөө би цалингийн зээлийн үлдэгдэлээ хаахаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин төрийн банкан дээр очиж эдийн засагч Б.Л-тэй утсаар ярьж зээлийнхээ үлдэгдэл яг хэд байгаа талаар тодруулж асуухад Б.Л- надад “чи түр зээлээ төлөхөө хойшлуулж бай, энэ мөнгөө надад хэрэглүүлээч, найдвартай хүн байна, 7 хоног мөнгийг чинь хэрэглээд 4.2 сая төгрөг дээр чинь 300.000 төгрөгийн хүү өгье” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн Б.Л- над руу 2 удаа утсаар залгаж яриад мөн над руу мессеж бичээд “найдвартай, чи надад итгэ” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Б.Л-т итгээд зээл хаах гэж байсан 4.2 сая төгрөгийг түүний хэлсэн Төрийн банкны 140900222228 тоот данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа миний ХААН банкны 5108200898 дугаарын дансанд 300.000 төгрөгийг хүү гэж шилжүүллээ гэж Б.Л- надад хэлсэн. Энэ мөнгө миний дансанд орсон. “Үндсэн зээлсэн 4.2 сая төгрөгийг би чамд дахин 7 хоногийн дараа өгъе, зээл гарахгүй байна” гэсэн.

...Б.Л-ийг би миний харилцдаг банкны эдийн засагч хүн гэдэг утгаар нь итгэж, зээл хаах гэж байсан мөнгөө зээлсэн. Түүнээс Б.Л-ийг банкны ажилтан, эдийн засагч биш байсан бол би түүнд итгэж дээрх 4.200.000 төгрөгийг зээлэхгүй байсан.

...одоо Б.Л-ээс авах хохирол бүрэн төлөгдсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-18, 2 дугаар хавтаст хэргийн 57-58//,

 

-Хохирогч Б.Б.Б-аас 4.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140900222228 тоот данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 19/,

 

-Хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 26/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 179, 225, 2 дугаар хавтаст хэргийн 61-62, 88-89, 119-120, 152-153, 179, 3 дугаар хавтаст хэргийн 133, 234-235, 4 дүгээр хавтаст хэргийн 221, 5 дугаар хавтаст хэргийн 15, 55/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Н.Н.А-ээс гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 184-185/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч А.А.Ч-аас гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 186-187/,

 

-Хохирогч А.А.Ч- болон түүний эхнэр О.АлтанЖ.Т- нарын Б.Б.Л-тэй харилцан бичсэн мессэжний гэрэл зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 196-208/,

 

-Хохирогч Н.Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 сард “удахгүй өгнө, та мөнгө байвал хийчих” гэхээр нь дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн оны 12 сард 5.000.000 төгрөгийг мөн адил Б.Л- гэсэн эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн. Тэгээд намайг эхнэр Ч.Б-ьдаа битгий хэлээрэй гэдэг байсан. 2018 оны 02 сарын үед 8.000.000 төгрөгийг Б.Л- бас мөнгөний хэрэг байна гэж гуйгаад авсан. Би тухайн үед Хөвсгөл явах гэж байсан. Миний араас мөнгө дансаар шилжүүлнэ гэсэн, тэгээд шилжүүлээгүй. “ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-212/,

 

-Хохирогч А.А.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд би мөнгөө авч очоод уулзсан чинь “та мөнгөө надад үлдээчих, би нэг дэх өдөр тушаагаад хоёр дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье.” гэж хэлээд надаас гуйсаар байгаад авсан.

...Одоо Б.Л-ээс 17.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 214-215, 4 дүгээр хавтаст хэргийн 100-102/,

 

-Гэрч О.АлтанЖ.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр А.Ч- манай ажил дээр ирээд надтай цуг Төрийн банкны Шинэ Дархан дахь салбараас очиж 17.000.000 төгрөг авсан. Тэгээд манай нөхөр мөнгөө авч очоод уулзсан чинь “та надад мөнгөө үлдээчих, 1 дэх өдөр тушаагаад 2 дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье гэж байна, яах вэ?” гэж нөхөр маань надаас асуусан. Тэгэхээр нь би “хэрэггүй ээ, зээл авсан хүндээ өгчихөөд 1 дэх өдөр аваад очъё” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр гэртээ мөнгөгүй ирээд “надаас гуйсаар байгаад аваад үлдчихлээ.” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.Б.Б-аас гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 233/,

 

-Төрийн банк болон иргэн Б.Б.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 234-243/,

 

-Б.Б.Б-ын Төрийн банкин дахь 140900361699 дугаар депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 244-245/,

 

-Гэрч Б.Д.Б-төрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр ууттай мөнгийг Б.Л- аваад дотроос нь 5 сая төгрөгийг тоолж Б.Б-т өгөөд “та өөрөө цаг тухайд нь наад 5 сая төгрөгөө төлөөрэй, үлдсэн мөнгийг бол би өөрөө төлнө.” гэж хэлээд буусан. Тэгээд Б.Л-ийг машинаас буунгуут би Б.Б-т хандаж “наадах чинь хэдэн төгрөг авсан бэ?” гэж асуутал “миний зээл бүтээд мөнгө авах гэсэн чинь Б.Л- миний нэр дээр нэмж мөнгө зээлж авсан. Тэгээд миний нэр дээр зээлсэн мөнгөнөөс 11 сая хэдэн зуун мянган төгрөгийг Б.Л- авлаа. Тэгж нэр дээрээ нэмж зээл гаргахгүй бол Б.Л- зээл гаргахгүй байсан юмаа. Арван хэд хоноод удсан тул ингэж авлаа. Б.Л- энэ авсан мөнгөө өөрөө төлнө.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч О.О.Б-оос гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 67/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Ч.А-аас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 94/,

 

- Ч.Ч.А- нь өөрийн нөхөр Б.МашД.Б-ын данснаас 5055076537 тоот данснаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Б.Л-ийн “Хаан банк” дахь 5088120717 тоот дансанд 35.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 103-104/

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Ц.Ц.О-гаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 125-126/,

 

-Хохирогч Ц.Ц.Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сард би Төрийн банкнаас 9 сая төгрөгийн бизнесийн зээл хүсэхэд Б.Л- эгч “надад мөнгө хэрэгтэй байна, чиний зээлийг 15 сая болгоод нэмээд гаргуулаад өгье. Одноо гэдэг найзад маань байрны урьдчилгаанд нь мөнгө хэрэг болоод байна, зээлнээс чинь 6.0 сая төгрөг л хэрэглээд өгье” гэсэн.

...миний нэр дээр тухайн өдрөө шууд Төрийн банкнаас зээл олгогдсон. Ингээд би зээл маань их шуурхай бүтлээ гэж баярлаад зээлийн 15 сая төгрөгөө банкнаас бэлнээр авсан. Ингээд Б.Л- эгчийн надаас зээлье гэсэн мөнгийг Дархан их дэлгүүр дээрээ авч очиж лангуун дээрээ байж байхад Б.Л- эгч араас ирсэн. Ингээд мөнгийг би ээж Цийрэгзэнгийнхээ хажууд Б.Л- эгчид өөрт нь бэлнээр тоолж өгсөн болно.

...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний хүссэн бизнесийн зээл болох 18 сая төгрөг Төрийн банкнаас надад олгогдохоор болсон. Гэтэл энэ мөнгөнөөс Б.Л- эгч 2.5 сая төгрөгийг зээлнэ шүү гээд байсан. Тэгээд би зээлийн мөнгийг банкнаас аваад явсан. Тэгэхэд Б.Л- эгч миний араас ирж нөхрийнхөө хамтаар 2.5 сая төгрөгийг надаас бэлнээр аваад явсан.

...үлдэгдэл 6 сая төгрөгийг Б.Л-ээр төлүүлж авахаар нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-136/,

 

-Гэрч Ё.Цийрэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хажууд Б.Л- ганцаараа 6 сая төгрөгийг Ц.Ц.О-гаас бэлнээр тоолж аваад явсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-143/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Г.Г.Б-гээс гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 158/,

 

-Хохирогч Г.Г.Б-гийн Төрийн банкин дахь 140900379133 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зарлага гарсан тухай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 167/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч А.А.У-гаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 184-186/,

 

-Хохирогч Ш.Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.А.У-г байрныхаа гэрчилгээг хүнд хэрэглүүлэхээр өгч, тухайн хүн нь гэрчилгээг маань барьцаалж банкнаас зээл авсан гэдэг асуудлыг би өчигдөр хүүгээсээ сонсож мэдлээ. Миний хувьд гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж л бодсон.

...тухайн итгэмжлэл дээрх  төлөөлүүлэгч хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200-202/,

 

-Хохирогч Д.Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ асуудлыг мэдэхгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сард эхнэр А.У-гаас сонссон. Энэ байрны өмчлөгчөөр миний ээж Ш.Ш.О- болон би, эхнэр А.У- нар бүртгэлтэй байдаг. 2017 оны 01 дүгээр сард хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд 4 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан юм.

 ...энэ асуудлыг мэдсэн даруйдаа эхнэрийн хамт Улаанбаатар орж Б.Л-ийг хайж олоод нөхөр нь болох Даш, Б.Л-, А.У- бид 4 уулзахад “өнөө маргаашгүй надад их хэмжээний мөнгө орж ирэх ёстой, удахгүй Голомт банкны зээл төлөөд гэрчилгээг чинь суллаад аваад өгнө.” гэж хэлж буцаасан.

...би ийм итгэмжлэл дээр төлөөлүүлэгч хэсэгт огт гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш. Б.Л- болон хууль бус бичиг баримт гэрчилсэн нотариатч И.Э-од гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206-208/,

 

- Голомт банкны 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 10/284 дугаартай нийт 38.302.857 төгрөг нэхэмжилсэн тухай албан тоот /2 дугаар хавтаст хэргийн 237/,

 

-Голомт банк болон Б.Б.Л- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн хуулбар, итгэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 239-247/,

 

-Гэрч М.Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Л- гэх эмэгтэй өөрийгөө Төрийн банкинд эдийн засагч хийдэг, үүнийхээ хажуугаар хувийн бизнес эрхэлдэг гэж танилцуулаад Дархан Их дэлгүүрт лангуу ажиллуулдаг бараа татах гэсэн юм. Эгчийнхээ эмчилгээнд 20 сая төгрөг өгсөн учраас эргэлтийн хөрөнгөгүй болсон. Зээл шаардлагатай байна гэж манайд 30 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл хүсч өргөдөл гаргасан. Тухайн асуудал нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хурлаар орж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийгдэж, зээл олгогдсон.

...Б.Л- надад хандан “тухайн зээлийн барьцаанд өөр хүний байрны өмчлөлийн гэрчилгээ, нөхөр Н.Д-гийнхээ 71-96 ДАХ улсын дугаартай тоёото ланд крузер машин эзэмшлийн гэрчилгээ зэргийг авч ирж барьцаалъя” гэсэн.

...Ингээд судалгааг нь хийгээд зээлийн гэрээг нь бэлдээд Б.Л-ийг нөгөө хүмүүсээ дагуулаад ир гэхэд Б.Л- А.У- болон нөхөр Н.Д-гээ дагуулж ирсэн. Тухайн үед байрны өмчлөгч 2 хүн хаана байна вэ гэхэд Дарханд байхгүй өмчлөгчөөс ганцхан А.У- байна гээд нөгөө 2 хүн нь надад итгэмжлэл олгосон гэсэн.

...Манай банкны зээлийн үйл ажиллагааны журамд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр гарын үсгийг гэрээнд төлөөлөн зурахыг зөвшөөрсөн байдаг.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-13/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээр орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 55000000 /тавин таван сая/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /3 дугаар хавтаст хэргийн 31-32/,

-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, холбогдох материалууд /3 дугаар хавтаст хэргийн 42-57/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ.

2018 оны 01 сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305115294 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр тус тус зурсан гарын үсгүүд нь Ш.Ш.О-ийн гарын үсэг биш байна.

2018 оны 01-р сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305115294 дугаартай Ипотекийн гэрээн дээрх гарын үсэг А.А.У-гийн гарын үсэг мөн байна.

2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр зурагдсан гарын үсэг нь А.А.У-гийн гарын үсэг биш байна .

2018 оны 01-р сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305115294 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр зурагдсан Д.Б- гэх гарын үсэгнүүд нь Д.Д.Б-ын гарын үсэг биш байна.

Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэн байгаа 2018 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан №БГ4305115294/А гэх барьцааны гэрээн дээр Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- гэсэн гарын үсэг зурагдаагүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч цагдаагийн хошууч Ш.Бямбадоржийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 64-75/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч П.П.А-аас гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 140/,

 

-Гэрч Д.Д.Б-сүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яах аргагүй Б.Л- нөхрийнхөө хамтаар олон удаа хуурч хохироож яваа нь үнэн болно. Б.Л-ийг би П.А-аас мөнгө зээлэхэд дунд нь танилцуулж холбож өгсөн болохоор П.А- над руу өдөр бүр уурлаж утсаар ярьж загнадаг. Тиймээс надад ч хэцүү байна. Миний хувьд Б.Л-ийн П.А-аас авсан дээрх мөнгөнүүдээс нэг ч төгрөгийг би аваагүй. Хэн хэнийг нь таньдаг учраас нэгэнд нь мөнгө хэрэгтэй байгаа, нөгөө нь буюу П.А- нь өөрөө хувиараа хүнд хүүтэй мөнгө зээлдэг учраас тус болъё л гэж бодож ийм зүйлд орооцолдчихлоо. Б.Л- П.А-аас надаас мөнгө асуулган зээлэхдээ өөрөө их ам бардам ярьж байсан. Мөн Б.Л- өөрөө банкинд зээлийн эдийн засагч хийдэг хариуцлагатай ажилтай хүн учраас хэлсэн амандаа хүрэх байх гэж бодож л гуйлтыг нь зөвшөөрч П.А- найзтайгаа холбож өгсөн нь буруу боллоо.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 173-177/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт байх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ, 2017 оны 09 сарын 15-ны өдөр хийгдсэн гэх барьцааны гэрээний ар талд №2 Хувьт Х.Э- гэсний доод хэсэгт зурагдсан шинжлэгдэж буй гарын үсэг Хувьт овогтой Х.Э-ын гарын үсэгнүүд биш байна. Шинжлэгдэж буй 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд дээрх гарын үсгүүд нь Х.Х.Э-ын гарын үсгийн загвартай ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр, элементийн налалт, тоо, үсэг элементийн харилцан байрлал, чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 210-217/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч С.С.С-ээс гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 242/,

 

-Гэрч Ш.Д.Б-сүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Л- мөнгө зээлээч гэж эхнэрээс гуйхдаа “хэрэв чи надад энэ удаад тус болбол дараа нь би чамд Төрийн банкнаас барьцаа хөрөнгөгүй зээл гаргаж өгч тус болъё.” гэсэн юм байна лээ. Ингээд энэ байдлыг эхнэр надад хэлээд “эргэлтийн мөнгөнөөсөө 3 сая төгрөг Б.Л-т цөөхөн хэд хоногийн хугацаатай зээлчих, эргүүлээд удаахгүй өгнө гэж байна.” гэсэн. Тухайн үед надад 2 сая төгрөг бэлэн байсан тул 3 сая төгрөг зээлэх боломжгүй 2 сая төгрөг зээлье гэсэн. Эхнэр энэ мөнгийг Б.Л-ийг дагуулан очиж гэрээс авч өгсөн байсан. Б.Л- нэмж 500.000 төгрөг хэрэгтэй гээд миний данснаас эхнэр нэмж 500.000 төгрөг авч нийт 2500000 төгрөгийг Б.Л-т зээлсэн байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 7-9/,

 

-Төрийн банкин дахь Г.Г.Т-ын 140900373181 дугаартай зээлийн дансны хуулга, 140900373162 дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 61-64/,

-Төрийн банк болон Г.Г.Т- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 68-72/,

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар 90000000 /ерэн сая/ төгрөг байна.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /4 дүгээр хавтаст хэргийн 89-90/,

-Төрийн банкин дахь Д.Б-сүхийн Б.Л-ийн  140900242227 дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 115-144/,

 

-Хаан банкин дахь Д.Б-сүхийн Б.Л-ийн  5088120717 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 147-211/,

-“Д.Б-сүх овогтой Б.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. Д.Б-сүх овогтой Б.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №48/19 /4 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Ц.Ц-гийн гаргасан өргөдөл /4 дүгээр хавтаст хэргийн 228-229/,

-Төрийн банкин дахь Чимэдийн Ц.Ц-гийн 140900320345 дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 241/,

 

-Гэрч Ч.Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг удаа манай банкны харилцагч Ч.Ц.Ц- миний албан өрөөнд орж ирээд “танай банкны ажилтан Б.Л- надаас 17 сая төгрөг зээлж авсан, өгөхгүй байна” гэхээр нь би тодруулаад хариу хэлье гэж хэлээд гаргасан. Ингээд би Б.Л-ээс “чи ямар учраас харилцагчтай санхүүгийн харилцаанд орж байгаа юм бэ?” гэхэд Б.Л- надад “хувийн асуудал гараад би Ц.Ц- эгчтэй өөрөө ярилцаж тохироод зээлж авсан, удахгүй өгчихнө.” гээд уурлангуй хэлсэн.

...Теллерийн зүгээс заавал харилцагчтай биечлэн өөрийн биеэр харилцаж, бичиг баримтыг нь шалгаж зарлагын баримт дээр биечлэн гарын үсэг зурснаар харилцагчийн данснаас теллер гүйлгээ хийгдэх ёстой.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 8-9/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Ц.А-гийн гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 22-23/,

-Төрийн банк болон Ц.Ц.А- нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 24-29/,

-“Хаан банк” дахь 5046454445 дугаартай Ц.Ц.А-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 32-39/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Ч.Б-ийн гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 60/,

-Хаан банкин дахь 5054060630 дугаартай Ч.Ч.Б-ийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 62/,

-Хаан банкин дахь 5088025143 дугаартай Н.Цогтын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 63/,

-Хаан банкин дахь 5045622468 дугаартай Ч.Жамсранжавын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 64/,

 

-Гэрч Н.Цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний хадам дүү Ч.Б-ь над руу утсаар “танд мөнгө байна уу?, яаралтай хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм.” гэж ярьсан. Ч.Б-ь намайг “та Төрийн банкин дээр очоод Б.Л- гэж асууж байгаад тухайн хүнээс дансны дугаарыг нь аваад мөнгө шилжүүлэх шаардлагатай байна.” гэхээр нь банкны мөнгө төлөх гэж байсан миний өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5088025143 дугаарын данснаас Б.Л- гэдэг хүний данс руу 1200000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 5 хоног өнгөрөхөд Ч.Б-ь надаас шилжүүлүүлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь нэхэхэд “танаас мөнгө авч Б.Л-т би зээлсэн юмаа, Б.Л- мөнгөө өгөхгүй байна” гэсэн.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 69-71/,

 

-Гэрч Ч.Жамсранжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Ч.Б-ь надаас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “хашаа байшингаа зарах гэсэн банкны эдийн засагч намайг урьдчилгаа 4.5 сая төгрөгийг байршуул гээд байна, танд мөнгө байна уу?” гэхээр нь өөрт байсан 4.5 сая төгрөгийг дүүдээ тус болох санаатай дүүгийнхээ хэлсэн ХААН банкны данс руу тухайн өдөрт нь шилжүүлсэн. Мөнгийг дүү Ч.Б-ь надад эргүүлж удахгүй хашаа байшингаа зараад өгнө гэсэн боловч өгөөгүй удсан. Ингээд дүүгээсээ би мөнгөө нэхэж байгаад 2018 оны зун 7 дугаар сард наадмын үеэр авсан болно. Дараа нь дүү маань надад “тухайн мөнгийг банкны ажилтан урьдчилгаа мөнгөө миний данс руу шилжүүлчих, зээлийг чинь бүтээж өгнө гээд байхаар нь танаас мөнгө шилжүүлсэн чинь намайг залилчихлаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 72-73/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн “...Б.Л-ийг эрэн сурвалжлахад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт 1353520 төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгнө үү” гэх албан тоот, холбогдох материалууд / 6 дугаар хавтас хэргийн 33-64,

-“Төрийн банк” дахь АлтанЖ.Т-гийн Оюунхандын эзэмшлийн 140900374985 дугаарын данснаас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17000000 төгрөгийн зарлага гарсан тухай банкны зарлагын баримт /6 дугаар хавтас хэргийн 67/,

-Б.Б.Б-ын эзэмшлийн “Төрийн банк” дахь 140900361661 дугаар зээлийн дансны хуулга /6 дугаар хавтаст хэргийн 96-106/,

-Голомт банк болон А.Ч-ын Дэлгэрсайхан, Оюунхандын АлтанЖ.Т- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 107-111/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь Төрийн банкны  Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 15 удаагийн үйлдлээр нийт 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч И.И.Э- нь хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн барьцаалбарт төлөөлөх гарын үсэг төлөөлж зурах эрх олгосон итгэмжлэлийг /2 дугаар хавтаст хэргийн 245/ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Б.Л-т олгохдоо дээрх байрны нэр бүхий өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шүүгдэгч Б.Б.Л-ийн хүсэлтээр тус итгэмжлэлийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-190, 200-201, 207-208/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-75/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч И.И.Э- нь дээрх итгэмжлэлийг шүүгдэгч Б.Б.Л-т олгохдоо өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг заавал авах ёстой гэдгийг мэдсэн атлаа хувийн сэдлээр нотариатын бүртгэлд тэмдэглэл үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурснаар тухайн байрны өмчлөгч болох хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Бусдын өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн Д.Б-алсан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тухайн хууль бус үйлдлийг хийсний улмаас бусдын эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учирснаар бүрдэх бөгөөд шүүгдэгч И.И.Э-ын олгосон итгэмжлэлийн дагуу шүүгдэгч Б.Б.Л- нь тухайн орон сууцыг барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авч, зээлийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд тус байр нь зээлийн барьцаанд орсноор хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулжээ.

Өмчлөгч нарын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан байдлыг ноцтой хохирол гэж үзэхээр байх тул шүүгдэгч И.И.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд шүүгдэгч И.И.Э- нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б.Л- нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа нотариатч И.И.Э-ын үйлдсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийг ашигласан бөгөөд шүүгдэгч И.И.Э- нь тус итгэмжлэлийг үйлдэхдээ дээрх байрны нэр бүхий өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шүүгдэгч Б.Б.Л-ийн хүсэлтээр тус итгэмжлэлийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-190, 200-201, 207-208/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-75/ зэргээр,

-мөн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг барьцаалан Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа тус байрны хамтран өмчлөгч Х.Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж, банкнаас 30 сая төгрөгийн зээл гаргаж,  зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 164-168/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 210-217/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд ямар тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Б.Л-ийн хуурамч итгэмжлэлийг үндэслэн Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан, мөн Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа зээлийн болон барьцааны гэрээнд хохирогч Х.Х.Э-ын гарын үсгийг өөрөө зурж банкнаас зээл авсан дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хамаарч байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг үндэслэн хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ,

-мөн П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

 

Улмаар Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.П.А-, Х.Х.Э- нарт тус тус олгохыг Төрийн банкинд тус тус үүрэг болгохоор шийдвэрлэв.

 

Голомт банкнаас олгосон 30 сая төгрөгийн зээл нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 38302857 төгрөг 63 мөнгө болсон /2 дугаар хавтаст хэргийн 237-238/ байх тул шүүгдэгч Б.Б.Л-ээс 38302857 төгрөг 63 мөнгө гаргуулж, Голомт банкинд олгох нь зүйтэй.

 

Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул зээлийн гэрээний төлбөр 30.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б.Л-ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Голомт банк”-ны төлөөлөгч М.Э.А- нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хэлэлцэхгүй орхиж, энэхүү нэхэмжлэлтэй холбогдох шаардлагыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Харин Төрийн банкнаас олгосон 30 сая төгрөг нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хэдэн төгрөг болсон талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Б.Л-ээс 30 сая төгрөг гаргуулж, Төрийн банкинд олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хохирогч О.О.Б- нь Төрийн банкнаас 5100000 төгрөгийн зээл авч, зээлийн зарим хэсэг болох 3600000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч шүүгдэгч Б.Б.Л- нь хохирогч О.О.Б-ид 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 430500 төгрөг, мөн 500000 төгрөг, нийт 1130500 төгрөгийг буцаан төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байх тул хохирогч О.О.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 1130500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2469500 төгрөгийг хохирогч О.О.Б-ид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б.Л- нь хохирогч Ц.Ц.Ц.О-д 2400000 төгрөг төлсөн тул хохирлоос хасуулна гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа бөгөөд хохирогч Ц.Ц.Ц.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...нийт 8500000 төгрөг Б.Б.Л-т өгсөн, үлдэх 6000000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134-136/ өгчээ.

            Шүүгдэгч Б.Б.Л- нь 2017.09.05-нд 50000 төгрөг, 2017.09.25-нд 650000 төгрөг, 2017.10.09-нд 30000 төгрөг, 2017.10.30-нд 200000 төгрөг, 2017.11.05-нд 60000 төгрөг, 2017.11.08-нд 40000 төгрөг, 2017.11.14-нд 450000 төгрөг, 2017.11.17-нд 100000 төгрөг, 2017.11.17-нд 300000 төгрөг, нийт 1880000 төгрөг буцаан төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа боловч энэ нь Ц.Ц.Ц.О-н буцаан авсан гэж мэдүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлтэй тул хохирогч Ц.Ц.Ц.О-н хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Төрийн банкны Хуучин Дархан тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын харилцааны явцад бий итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зээлдэгч нарын хүссэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл авхуулахаар хохирогч нартай  харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд барагдуулж байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Үүнд: хохирогч Б.Б.Б-ын ...”би хэрэглээний зээлийн 17000000 төгрөгийн зээл авах байснаас шимтгэл суутгагдаад 16.685.500 төгрөг авсан. Би өөрт 5000000 төгрөг авсан. Үүнээс хойш сар бүр би 340000 төгрөг, Б.Л- 620000 төгрөгийг төлөөд явж байсан. Одоо 520000 төгрөгийг төлөх болоод байгаа юм” гэх мэдүүлэг,

Хохирогч О.О.Б-ийн...”Би Б.Л- эгчид надад 1.5 сая төгрөг хэрэг болоод байна гэхэд цалингийн тооцоог ахин хийж үзсэнээ яахав нэмж зээл авах боломж байна, харин чи барьцаа хөрөнгөө нэмээд хүрээд ир гэсэн.  Б.Л- эгч ”чи цалингийн зээлээ 5100000 төгрөг авчих, ...надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, үлдсэн 3600000 төгрөгийг 1 сарын хугацаатай би хэрэглэе, эргүүлээд энэ мөнгийг би чамд удаахгүй өгнө гэсэн. Б.Л- эгчид авсан зээлнээсээ өгч хэрэглүүлэх болсон шалтгаан бол нэгдүгээрт их хариуцлагатай, даруу төлөв зантай итгэл даах хүн шиг санагдсан. Тухайн үед би байр авах лизингээр худалдаж авах санаатай байсан ба банкинд барьцаанд байгаа байр байвал Б.Л- эгчийг  надад дуулгаж байгаарай гэж хэлэхэд надад банкинд байгаа 1 байр, нөгөө нь таньдаг хүнийхээ байрыг үзүүлж байсан. Тэр байруудынх үнэ өндөр, банкууд 8%-ийн ипотекийн зээлээ зогсоосон байсан учир  Б.Л- эгч энэ тал дээр надад тусалж, өнгөт хорооллын нэг байрыг ипотекийн зээлд хамруулан надад өгнө гэж хэлж байсан учраас цалингийн зээлээсээ 3600000 төгрөгийн зээлийг хурдхан хэрэглээд өгье гэж гуйхад нь зөвшөөрсөн” гэх мэдүүлгээр, хохирогч Ч.Ч.А-ын...”хамт ажилладаг эдийн засагч Б.Л- ...1 сарын хугацаатай 35.000.000 төгрөг зээлээд нэг зүйлд хөрөнгө оруулалт хийчхээд эргүүлээд найдвартай өгнө гэсэн. Хамт ажилладаг, найзууд шахам байсан учраас Б.Л-т итгээд мөнгө зээлүүлсэн” гэх мэдүүлгээр /2хх-99/, хохирогч Ц.Ц.Ц.О-гийн...”төрийн банкны эдийн засагч ажилтай Б.Л- Японы хүүхдийн сүүн бүтээгдэхүүний лангуу ажиллуулдаг байсан ба энэ утгаар нь Б.Л- эгчийг таньдаг болсон” гэх мэдүүлгээр, хохирогч Г.Г.Б-гийн...”мөнгө зээлээч “ гэхээр нь их л аминд тулсан хэрэг гарч дээ гэж бодсон. Тэгэхээр нь өрөвдөөд монгол хүн байна даа ах нь ядаж тэтгэмжийн мөнгөнөөсөө 1000000 төгрөгийг хэрэглэе дээ, харин яахав 10 хоног хэрэглээд өгөх юм бол 9000000 төгрөгийг авч хэрэглээд найдвартай эргүүлж өгөх юм байгаа биз дээ гэсэн. Банкинд ажилладаг эдийн засагч хүн, мөн 10 хоног л хэрэглээд өгнө гээд гуйгаад байхаар нь итгээд л өгсөн “ гэх мэдүүлгээр, хохирогч П.П.А-ын...”Д.Б-сүх гэдэг миний эртний найз ба уулзахдаа миний найз Б.Л- гээд банкинд эдийн засагч хийдэг мундаг хүүхэн байгаа юм. Тэр найзад маань мөнгө хэрэг болоод чамд хандаж байна найдвартай хүүхэн байгаа юм” гэх мэдүүлгээр, хохирогч С.С.С-...”манай цэцэрлэгийг хариуцсан Төрийн банкны эдийн засагчаар  Лхагваа буюу Б.Л- гэдэг эмэгтэй ажилладаг байсан. ...7 хоногийн хугацаатай 3000000 төгрөг зээлээч гэсэн. Ингээд би Б.Л-ийн гуйлтаар нөхөртөө хэлэхэд нөхөр сонсоод наад мөнгө зээлэх гээд байгаа эдийн засагч хүүхэн чинь эргээд чи бид хоёрт тус болно гэж байгаа юм бол чи өөрөө мэд, надад бэлэн 3000000 төгрөг биш 2000000 төгрөг л байна гэж хэлсэн. Нөхрийнхөө цүнхнээс 2000000 төгрөг бэлнээр аваад ...гуйсаар байгаад нөхрийн дансанд байсан 500000 төгрөг нийт 2500000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгээр, хохирогч Г.Г.Т-ын...” анх би 15000000 төгрөг зээлэхээр харилцааны менежер Лхагвахчимэгт хандсан. Тэгээд 20 орчим хоногийн дараа “чиний нэр дээр Төрийн банкнаас 25 сая төгрөгийн зээл гаргуулъя, би тухайн зээлнээс 9 сая төгрөгийг нь авч хэрэглэнэ, үлдсэн мөнгийг нь ав гэсэн. Тэгээд би эргэж хариу өгье...тэгээд маргааш нь Б.Л-ийн саналыг зөвшөөрсөн. Тооцооны төвөөс 25 сая төгрөгийн зээл олгогдсон. Ингээд тухайн мөнгөнөөс Б.Л- 9 сая төгрөгийг надаас авсан. Б.Л- төлөлтийн графикийн дагуу увуулж цувуулж төлж явсаар нийт 29 удаа увуулж 12603287 төгрөгийг төлсөн. Одоо 1146713 төгрөг төлчихвөл гомдолгүй” гэх мэдүүлгээр, хохирогч  Ц.Ц.А-гийн...”хамт ажилладаг Болорзаяагаар дамжуулан Б.Л-ийг зүс таньдаг болсон. ...анх 2018 оны 01сарын сүүлээр Болорзаяа надад Б.Л-т нэг мөнгөний ажил байна гэнээ, чи Б.Л-т мөнгө зээлдүүлэх үү, чамд хүү өгнө гэж байна, чи нэг уулзаадахаач гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 02 сарын эхээр Б.Л- “12000000 төгрөгний цалингийн зээл аваад өгөөч, тухайн мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлээд өгье, хүүнд нь чамд 500000 төгрөг өгье гэсэн. Төрийн банкнаас 8500000 төгрөгийг авснаас 8000000 төгрөгийг Лхагваччимэгийн Хаан банкны 5088120717 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн зээлийн үлдэгдэл 6525000 төгрөг үлдсэн” гэх мэдүүлгээр , хохирогч Ч.Ч.Б-ийн...”2018,03,10-ны өдөр. Б.Л- надад зээлийг чинь би найдвартай бүтээж өгнө гэж амлаад харин надад өөрт маань мөнгө хэрэг болоод байна, би нэг том ажил хөөцөлдөж байгаа, тэр зүйлээ бүтэхээр удахгүй мөнгийг чинь өгчихнө, чи надад мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь би зээлээ бүтээлгэхийн тулд өөрт байсан 2500000 төгрөгөө өгсөн. 2018.03.15-ны өдөр 1200000 төгрөгийг хүргэн  ах Н.Цогтоос Хаан банкны 5088025143 данснаас Б.Л-ийн хаан банкны 5088120717 данс руу шилжүүлж өгсөн. Хашаа башин барьцаалсан зээлэнд урьдчилгаа 30 хувь урьдчилгааг байршуулах ёстой байсан. Хашаа байшингаа зарахын тулд...ах Жамсранжав руугаа ярьж мөнгө байна гэхэд ах байна, түр хэрэглээд өг гэж зөвшөөрсөн. Ингээд ах Жамсранжавыгаа 2018.03.31-ний өдөр Б.Л-ийн Хаан банкны 5088120717 дугаарын данс руу 4500000 төгрөг шилжүүлчих гээд шилжүүлсэн болно.Б.Л-т итгээд 8200000 төгрөгийг дээрх 3 тохиолдлоор шилжүүлж өгснөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй” гэх мэдүүлгээр, хохирогч Н.Н.А-ийн...”2016 оноос хойш анх мөнгөний учир байна гэж хэлээд бага хэмжээний авч эхлээд тэрийгээ буцааж өгдөг байсан. Хонь хүртэл зээлж аваад мөнгийг нь дараа цалингаа буухаар бэлнээр ч дансаар ч өгдөг байсан” гэх мэдүүлгээр, хохирогч Б.Б.Б-ын... 2017 оны 09 дүгээр сард Төрийн банк дахь цалингийн зээлээ хаахаар мөнгөө аваад очтол Б.Л- эдийн засагч хувийн журмаар “энэ мөнгөө надад хэсэг хугацаанд хэрэглүүлээч 3 хоног хэрэглээд 150000 төгрөгийн хүү өгъе гэсэн. Тэгээд би зээлээ төлөлгүй Б.Л- эдийн засагчид 4.5 сая төгрөгийг өгсөн. Ингээд 7 хоног хэрэглээд миний мөнгийг Б.Л- надад 4.650.000 төгрөг болгож өгсөн. Тэгээд тухайн мөнгөнөөсөө би цалингийн зээлийн үлдэгдлээ хаахаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин төрийн банк дээр очиж эдийн засагч Б.Л-тэй утсаар ярьж зээлийнхээ үлдэгдэл яг хэд байгаа талаар тодруулж асуухад Б.Л- надад “чи түр зээлээ төлөхөө хойшлуулж бай, энэ мөнгөө надад хэрэглүүлээч, найдвартай хүн байна, 7 хоног мөнгийг чинь хэрэглээд 4.2 сая төгрөг дээр чинь 300.000 төгрөгийн хүү өгье” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн Б.Л- над руу 2 удаа утсаар залгаж яриад мөн над руу мессеж бичээд “найдвартай, чи надад итгэ” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Б.Л-т итгээд зээл хаах гэж байсан 4.2 сая төгрөгийг түүний хэлсэн Төрийн банкны 140900222228 тоот данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа миний ХААН банкны 5108200898 дугаарын дансанд 300.000 төгрөгийг хүү гэж шилжүүллээ гэж Б.Л- надад хэлсэн”  гэх мэдүүлгээр болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Б.Л-ийн эрхэлж буй ажил, урьдын харилцааны явцад тогтсон итгэл, түүнчлэн хохирогч нарын ашиг сонирхлыг нөлөөлөн харилцан тохиролцсоны үндсэн зээл өгч байсан нь тогтоогджээ.

Дээрх нэр бүхий хохирогч нарыг залилан мэхлэхдээ шүүгдэгч Б.Б.Л- нь хэдийгээр Төрийн банкны хуучин Дархан дахь салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан ч ажил үүргийн хуваариас гадуур хувь хүнийхээ хувьд эрх зүйн харилцаанд зээл хүссэн байх ба нөгөө талаас нэр бүхий хохирогч нарт түүний гуйлтаас татгалзах, зөвшөөрөхгүй байх эрх байсан байна. Гэвч өөрийн хожмын эрх ашгийн үүднээс харилцан зөвшилцөж мөнгөө сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул иргэний хариуцагч Төрийн банкнаас нэр бүхий хохирогч нарыг хохирол барагдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Л-ээс иргэний нэхэмжлэгч Төрийн банкинд 30000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Голомт банкинд 38302857 төгрөг 63 мөнгө, хохирогч Ч.Ч.А-ад 13000000 төгрөг, хохирогч Н.Н.А-д 13000000 төгрөг, Ц.Ц.А-д 6525000 төгрөг, Б.Б.Б-т  5201700 төгрөг, Г.Г.Б-д 5100000 төгрөг, Ч.Ч.Б-ьд  8200000 төгрөг, О.О.Б-ид  2469500 төгрөг, Ц.Ц.Ц.О-д 6000000 төгрөг, Г.Г.Т-т 1146713 төгрөг, С.С.С-т 2500000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж хуульчилсан тул  шүүгдэгч Б.Б.Л-ийн албан тушаалын байдлаа ашиглаж, нэр бүхий зарим хохирогчид учруулсан хохирлыг ажил олгогч Төрийн банк хариуцан төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагч Төрийн банкнаас 34000000 төгрөгийг гаргуулж Ч.Ц.Ц-д 17000000 төгрөг, А.А.Ч-т  17000000 тус тус олгох нь зүйтэй.

Учир нь: хохирогч Ч.Ц.Ц-гийн Төрийн банкин дахь харилцах данс руу хууль бусаар нэвтэрч, түүний дансанд байрших 17000000 төгрөгийг авахдаа эзэмшигчийг нотлох баримтгүйгээр түүнээс өмнө гүйлгээг хийлгэсэн зэрэг нь тухайн байгууллагад мөрдөгдөх журам алдагдсаны улмаас харилцагчийн эрх ашиг хохирох шалтгаан болсон гэж үзлээ.

Хохирогч А.А.Ч-ын хувьд зээл хариуцсан харилцааны менежерийн өгсөн үүргийн дагуу өмнөх зээлийн үлдэгдлийг байршуулах, түүнчлэн зээлийн хороо хуралдаагүй тул дансанд байршуулсан мөнгө эргүүлэн авах шаардлага тавьсны дагуу авч залилан мэхлүүлсэн нөхцөл байдал нь албан тушаалын байдлын ашиглаж бусдыг хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэл болсон тул дээрх Иргэний хуулийн зохицуулалтаар гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Б.Л-т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-ийн цагдан хоригдсон 609 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Э-од Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Д.Б-сүхийн Б.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-сүхийн Б.Л-ийг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон болон ял эдэлсэн 609 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас 34000000 /гучин дөрвөн сая/  төгрөгийг гаргуулж,

-17000000 /арван долоон сая/ төгрөгийг Ц.Ц-д

-17000000 /арван долоон сая/  төгрөгийг А.Ч-т  тус тус олгох,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д шүүгдэгч Б.Б.Л-ээс 262891540 төгрөг 63 мөнгө /хоёр зуун жаран хоёр сая найман зуун ерэн нэг таван зуун дөчин төгрөг жаран гурван мөнгө/ гаргуулж,

 -иргэний нэхэмжлэгч Төрийн банкинд 30000000 төгрөг /гучин сая/

-13000000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Н.А-д

-6525000 /зургаан сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг Ц.А-д,

-5201700 /таван сая хоёр зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг Б.Б-т,

-5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг Г.Б-д,

-8200000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг Ч.Б-ьд,

-2469500 /хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг О.Б-ид,

-6000000 /зургаан сая/ төгрөгийг Ц.Ц.О-д,

-1146713 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг Г.Т-т,

-2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг С.С-т,

13000000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Ч.А-ад,

-иргэний нэхэмжлэгч Голомт банкинд 38302857 төгрөг 63 мөнгийг /гучин найман сая гурван зуун хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг жаран гурван мөнгө/ тус тус олгож, хохирогч О.О.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 1130000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.О.Б-, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Төрийн банк нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гэм хор учруулснаас үүссэнээс хохирол төлбөр төлсөнтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 56 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.П.А-, Х.Х.Э- нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул анхан шатны Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1353520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646480 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ТӨМӨРХҮҮ