Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00023

 

 

 

  

 

 

 

 

 

 

                                        

                                    Б.А, М.Э нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

             Прокурор                                          Ц.Идэрмөнх

               Шүүгдэгч                                           Б.А, М.Э

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Мөнхсувд

              Нарийн бичгийн дарга                  Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

     

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой Б.А, М.Э нарт холбогдох, 1725002280138 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувдын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн,36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сумын “Эко Алт” ХХК-д ажилладаг, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт оршин суух хаягтай, урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 .д зааснаар 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан Хгалзсан, Х овгийн Б-ийн А,

Монгол улсын иргэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн М-ийн Э.

Б.А 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13-30 тоотод М.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Э 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13-30 тоотод Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн М-ийн Э, Х овгийн Б-ийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1., 6.9 дүгээр зүйлийн 1, 2.д эсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.А-д Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 1 жил 7 сар 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д  зааснаар Б.Эт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд здавж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс Б.А-г хянан Харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг тус тус журамлан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 .д заасан  хорих ялын санкц байхгүй байхад шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр торгуулийн ялыг хорих ял болгон нэгтгэж 1 жил 7 сар 03 хоногийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солино. Ял нэгтгэхдээ торгох ялыг хорих ялд нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах боломжтой.

2018 оны 01 дүгээр сард хэрэг явдал болсон ч хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д ” ... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ...” гэжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд хорих ял, торгох ялыг хооронд нь нэмж нэгтгээгүй. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт '’... хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ... " гэж заасан байна. Энэ нь ялыг заавал нэгтгэхгүй байж болно. Сүүлийн шийтгэх тогтоолд торгох ял оногдуулж болно.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг баримтлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

Ам бүл гурвуулаа, эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Б.Биндэръяа Маргад дээд сургуулийн 4 курсын оюутан, хүү А.Амарсайхан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 7 сар 21 хоногтой. Эхнэр Б.Биндэръяа 1 сар гарантай жирэмсэн. Б.А “Эко-Алт” ХХК-д операторчиноор ажиллаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2018 оны 07 дугаар сард 10 000 000 төгрөгний цалингийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд сард 370 000 төгрөгний зээл төлөлт хийдэг. Намайг хорих ял эдэлж байх хугацаанд манай гэрийнхэн эхнэр, хүүхэд ээж маань сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж байна.

 

Миний бие энэ үйлдэлдээ туйлын их гэмшиж байгаа бөгөөд надад оногдуулсан 1 жил 7 сар 03 хоногийн хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү. Цаашид ажилаа хийж гэр бүлээ тэжээн тэтгэж, сайн сайхан амьдрахын төлөө бүх зүйлээ зориулна.

 

М.Э бид хоёр бие биенээсээ хохирол, төлбөр, нэхэмжлээгүй бөгөөд надад гомдолгүй байгаа тухайгаа хэлсэн. Миний биеийн байдал сайн биш бөгөөд нуруу, бөөр байнгын өвддөг. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд:

Шүүх шүүгдэгч Б.А-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялд хөрвүүлж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 3 хоногоор тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ялыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

Учир нь шүүгдэгч Б.А нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хянан Хгалзсан боловч нэмэлт ялын чанартай оногдуулсан эрх хасах ялыг хэрхэн биелүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны 55 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Б.А, М.Э нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13-30 тоотод Б.А-гийн эгч Оюунтунгалагийн гэрт архидан согтуурч Хилцан зодолдож шүүгдэгч Б.А нь М.Эын биед нэг шүдийг унагааж, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Э нь хохирогч Б.А-гийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус Хвалт, хоёр нүдний дээд зовхи, баруун бугалганд зөөлөн эдэд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.А нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан Харгалзах ялаар шийтгүүлсэн ба тэнсэж хянан Харгалзсан хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч М.Э-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2.т зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар тэнсэж хянан Хгалзсан шийдвэрийг нь хүчингүй болгож ялыг нэмж нэгтгээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нь хэрхэн биелүүлэх талаар шийтгэх тогтоолд заагаагүй орхигдуулсан, шүүгдэгч Б.А, М.Э нарыг гэм буруутайд тооцсон заалт нь ойлгомжгүй бичигдсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Э, Б.А нарт оногдуулсан ял тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувдын ...хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү... гэсэн давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

- Шүүгдэгч Б овгийн М-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Х овгийн Б-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж

 

Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг :

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын Б.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан Харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоосугай гэсэн заалтыг  хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1,2.д заасныг журамлан  энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн бодсон 1 сар 3 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 7 сар 3 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй гэж  тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Ад 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг  2017 оны 04 сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс   эхэлж тооцохыг  дурьдсугай.

 

3. Шүүгдэгч Б.А болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

  

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА