Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 50

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2,  248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Боржигин овогт Баасангийн Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Баасангийн Ганбатад Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигин овогт Баасангийн Ганбатыг давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлснаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Б.Ганбатыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбатын урьдчилан цагдан хоригдсон 256 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Ганбатаас нийт 7.402.800 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгсөд 712.800 төгрөгийг, хохирогч Ч.Урантуяад 1.350.000 төгрөгийг, хохирогч Т.Азжаргалд 1.670.000 төгрөгийг, хохирогч О.Ёндонсамбууд 1.280.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхтөгсөд 760.000 төгрөгийг, хохирогч Г.Баттогтоход 970.000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 660.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

9.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Ганбатад урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          И.ГАНБАТ

                            ШҮҮГЧИД                                        Т.АЛТАНТУЯА

         Г.АЛТАНЦЭЦЭГ