Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00955

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 25-р байр 8 тоотод оршин суух, регистр НХ64013002,  Боржигин овогт Гомбын Мөнхбат,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 25-р байр 8 тоотод суух, регистр УО64081317, Хатгин овогт  Намсрайн Болдбаатар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 25-р байр 8 тоотод осшин суух, регистр НХ89110604, Хатигин овогт Болдбаатарын Халиунаа,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 25-р байр 8 тоотод оршин суух, регистр НХ91060212, Боржигон овогт Болдбаатарын Дармаа,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, Хасбаатарын гудамж, 12-1 тоотод гошин суух, Мал эмнэлэгийн үржлийн газарт нярав ажилтай, регистр МТ75102620,  Боржигон овогт Шагдарсүрэнгийн Бадамсайхан,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 25-р байрны 8 тоотод оршин суух, Эдмор ХХК-ний захирал ажилтай, регистр ЕЭ69110291, Товогт овогт Равжирын Энхбаяр нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг  тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагч Р.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хорооллын 25-р байрны 8 тоот 4 өрөө орон сууцыг нөхөр Болдбаатарын хуурай дүү Энхбаярт банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч Баянзүрх дүүргийн 189 дугаартай нотариатч дээр очиж итгэмжлэл хийж өгсөн. Болдбаатар хэлэхдээ санхүүжилт хийж байгаа Энхбаярт итгэмжлэл хийж өгч зээл авхуулах хүсэлтэй гэсэн. Намайг очиход итгэмжлэлийн маягт бэлдсэн байсан. Банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч бид гарын үсэг зурсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байр түрээслэгч Эрдэнэбаяр “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирээд байрыг битүүмжлэх акт үйлдээд явлаа” гэж хэлсэн. Ингээд би итгэмжлэл хийж өгсөн нотариат дээр очиход “итгэмжлэл”-ийг хуулбарлаж өгсөн. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатч бас хийсэн байсан, гэрээг үзэхэд 2015 оны 7-р сарын 3-нд Энхбаяр, Бадамсайхан нарын хувь хүний өндөр хүүтэй зээлд манай байр барьцаалагдсан гэдгийг мэдсэн. Бид орон сууцаа Р.Энхбаярт “банкны зээлд барьцаалах итгэмжлэлийг олгосон байтал бидний итгэмжлэлээр олгоогүй хувь хүнд барьцаалсан, эрх ашгийг хохироосон, хууль бус учраас Р.Энхбаяр, Ш.Бадамсайхан нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

  Хариуцагч Ш.Бадамсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ хийгдсэнийг мэдээгүй гэж ярилаа. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Мөнхбат, нөхөр Болдбаатар, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн нотариат дээр ирж итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлээр Баянзүрх дүүргийн 1-р хорооны байрыг Р.Энхбаярт барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээг нэг дор байгуулахад бүгд байсан, гарын үсэг зурсан. Р.Энхбаяр нь Ш.Бадамсайханы нөхөртэй найз бөгөөд зээл авах хүсэлтэй, барьцаанд тавих байр байсан тул гэрээ хийж Ш.Бадамсайханаас 50 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлээ төлөөгүй тохиолдод алданги 0,5 хувь төлөх, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. 50 000 000 төгрөгийг 07-р сарын 2-нд хүлээлгэж өгсөн, тэгэхэд Болдбаатар, Мөнхбат нар бүгд байсан. Гэрээ хуулийн хүчин төгөлдөр, Р.Энхбаяр нь зээлээс 16 000 000 төгрөг төлсөн, үндсэн зээл 49 000 000 төгрөг, хүүний хамт нийт 73 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд өгсөн. Шүүх хуралдаанаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч төлбөрөө төлөөгүй учраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг  албадан гүйцэтгэх захирамж гарсан, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсаныг нэхэмжлэгч Мөнхбат мэдэж байсан. Албадан дуудлага худалдаа явуулахад Мөнхбат өөрөө үнийн санал гаргасан, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай хурал болсон, хуралд Мөнхбат оролцсон. Хурлын тэмдэглэл хэрэгт  авагдсан бөгөөд хугацаа өгөөч гэсэн хүсэлтийг хүлээн аваад 14 хоногийн хугацаа өгсөн. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тогтоол ч гарсан. Төлбөр авагч Ш.Бадамсайхан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Мөнхбат нь энэ бүхнийг өөрөө мэдэж байсан боловч олон удаа гомдол гаргаж шалгуулсан. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Р.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Болдбаатар, Төгсбаяр бид 3 хамтран Булган аймгийн Баянуур суманд уурхайн нөхөн сэргээлтийн ажлын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Болдбаатар ах Завхан аймагт нөхөн сэргээлтийн ажил хийхэд маш их мөнгө  орсон тул хэн хэнд мөнгө хэрэг болсон. Төгсбаяр бид 2-т барьцаалах хөрөнгө байхгүй байсан тул Болдбаатар ах хүүхдийнхээ байрыг барьцаанд тавъя гэсэн. Ингээд би Бадамсайханаас 50 000 000 төгрөг зээлэхээр болж, Болдбаатар ах 4 өрөө байр барьцаалах болсон. Тэр үед Дорждэрэм Дарханаас ирэхэд нь Драгоноос тосч авсан, ажил тарах гэж байсан учраас нотариат дээр яарч ирсэн. Нотариат дээр Болдбаатар ах, Дармаа, Халиунаа, Мөнхбат нар ирсэн бөгөөд итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ бүгдийг хамт хийсэн. Мөнхбат эгч тэр үед инээгээд “би юу хийчих вэ” гээд гарын үсэг зурсан. Гэрчүүлсний дараа 50 000 000 төгрөгийг Болдбаатар ах авсан, төлөх үүргийг өөрөө хүлээсэн. Энэ байрыг өндөр хүүтэй зээлд барьцаалсныг сүүлд мэдсэн гэдэг үндэслэлгүй. Намайг шүүхэд дуудаад байгааг Болдбаатар ахад хэлсэн, сүүлдээ утсаа авахаар байсан. Намайг Баянзүрх дүүргийн цагдаад өгч эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар шалгуудж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Г.Мөнхбат, Н.Болдбаатар, Б.Халиунаа, Б.Дармаа нар нь Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар нотариатч Г.Наранчимэгийг татсан боловч түүнд холбогдох нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэл гаргаагүйд тооцлоо. Харин шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Г.Мөнхбат, Н.Болдбатар, Б.Халиунаа, Б.Дармаа, Б.Маргадыг төлөөлж хууль ёсны төлөөлөгч Н.Болдбаатар нар нь 2015 оны 07-р сарын 02-ны өдөр Р.Энхбаярт “Итгэмжлэл” олгож, улсын бүртгэлийн Ү-2204006257 дугаарт бүртгэгдсэн өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хорооллын 25-р байрны 8 тоот 4 өрөө сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг /хх 5, 33/ олгожээ.

 

Төлөөлөгч Р.Энхбаярт олгосон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих төлөөлөх эрх нь Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар “Итгэмжлэл”-ийн үндсэн дээр үүссэн, төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх, төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээдтэй буюу “банктай” зээлийн болон барьцааны гэрээ хийх, сууцыг барьцаалах бөгөөд энэ тохиолдолд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг төлөөлүүлэгчид буюу нэхэмжлэгч нарт үүснэ.

 

Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.3-т зааснаар төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байна. 

 

Төлөөлөгч Р.Энхбаяр нь 2015 оны 07-р сарын 02-ны өдөр Ш.Бадамсайхантай “Зээлийн гэрээ” байгуулж 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлэх, 2015 оны 07-р сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх 7, 8,  31-33, 47-48/ байна.

Иргэний хуулийн 168-р зүйлийн 168.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нь барьцаалагч Ш.Бадамсайханы өмнө өөрсдийн биеэр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар  шаардах эрхтэй, энэ хуулийн 66-р зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч Р.Энхбаяр нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаварыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардсан тохиолдолд төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ.

 

Үүнээс дүгнэвэл, төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс “орон сууцыг банкны зээлд барьцаалах”-аар итгэмжлэлээр олгосон эрхийг зөрчиж иргэд хоорондын зээлийн барьцаанд барьцаалсан нь Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.3, 62.4, 63-р зүйлийн 63.2 дахь заалтыг зөрчсөн энэ хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлэнд барьцаалахыг зөвшөөрсөн нь “зээлийн хүү бага, урт хугацаатай, зээл төлөх боломжтой”    гэсэн тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хариуцагч нарын хоорнд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2-р сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01346 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Р.Энхбаяр нь Ш.Бадамсайханы нэхэмжлэлийн шаардлага 73 500 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2-р сарын 19-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 101/ШЗ2016/07564 тоот захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр авагчид сууцыг шилжүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл, өмчлөх эрх шилжээгүй /хх 42-57/ байна.

 

 Үүгээр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нараас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА