| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00434/И |
| Дугаар | 103/ШШ2017/00487 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00487
| *******17 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ*******17/00487 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт ******* д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******17 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., гэрч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ч.******* нь *******14.09.1*******-ны өдөр Н.д 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээг эхлээд амаараа ярьж тохиролцсон, учир нь нэхэмжлэгч тэр үед амралтанд явах гээд зээлийн гэрээг бичгээр байгуулж чадаагүй, мөн мөнгөө эхнэрээрээ дамжуулж д өгсөн гэдэг. Ингээд амралтаас ирснийхээ дараа гэрээгээ бичгээр байгуулаад нотариатаар батлуулъя гэсэн чинь хариуцагч би Орост явж байна гээд утсаа тасалсан байдаг. Ер нь анх зээл авахдаа Улаан-Үд, Итгэлт хамба явна гэж зээл авсан байдаг. Тэгээд зээлээ төлөх хугацаа нь болоод зээлээ төлөөч гэж шаардахад хариуцагч нь би хавар цагаан сарын дараа өгье гэж хэлсэн, ингээд хэлсэндээ хүрч мөнгөө төлөөгүй. ыг удаа дараа мөнгөө төлөхийг шаардахад уулзахаас зайлсхийгээд утсаа авахгүй байдаг байсан. Ганц нэг удаа утсаа аваад ярихаараа би машинаа зараад, байраа зараад мөнгийг чинь өгье гэдэг байсан гэж ярьдаг. Зээлийн гэрээг нэгэнт бичгээр байгуулаагүй учраас хүү нэхээгүй, 5 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөөч гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг анх *******17 оны 09 сарын 14-ний өдөр шүүхэд гаргаж байсан бөгөөд хариуцагч нь оршин суух хаягтаа байхгүй байна гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж байсан гэв. Иймд хариуцагцаас 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. .
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.******* нь *******14 оны 0******* дугаар сард надаас 1 сая төгрөгөөр 2 удаа, 3 сая төгрөгөөр 1 удаа нийт 5 сая төгрөг зээлж авсан. Бид хоорондоо ямар нэг гэрээ хийж, бичиг баримт үйлдээгүй. Ингээд надаас зээлсэн 5 сая төгрөгөндөө 1,4 тонн түлшийг 1 литрийг нь 1300 төгрөгөөр тооцож өгсөн. 3 сая төгрөг бэлнээр надад өгч бидний хооронд тооцоо дууссан. Миний зүгээс Ч.*******гаас нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Ямар учиртай мөнгө, зээлийн гэрээний тухай нэхэмжлэлд байгааг огт ойлгохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч , хариуцагч ******* нар нь 10-аад жилийн өмнөх танилууд бөгөөд ******* нь д солярка зардаг байсан, энэ байдлаараа хоорондоо танилцсан гэж ярьдаг. нь *******гаас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй, би тэгж хүнээс мөнгө зээлж амьдрах амьдралын түвшинтэй хүн биш гэдэг, бидний хооронд түлшний мөнгө төгрөгний өгөө авааны асуудал байхаас зээлийн асуудал огт байхгүй. Би ******* эхнэр хүүхдийг огт танихгүй, эхнэр нь надад мөнгө дамжуулж өгсөн гэдэг нь худлаа зүйл, ийм зүйл огт болоогүй гэдэг. Зээлийн гэрээ бичгээр хийгээгүй учраас нэхэмжлэгч, хариуцагч хоёрыг мөнгө зээлсэн гэдгийг нотлох боломжгүй болоод байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийг нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй. Гэтэл хэрэгт гэрчээр 2-3 хүнийг асуулгаснаас өөр нотлох баримт байхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тухайн үед би амралтанд явах гэж яараад зээлийн гэрээгээ нотариатаар батлуулаагүй юм гэсэн тайлбарыг бичсэн байсан. Тухайн үед амралтанд явсан юм бол тэр үеийнхээ амралтанд явсан баримтыг хэрэгт хавсаргасан бол болохоор байсан, мөн зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлага байхгүй байсан. Үнэхээр хоорондоо маргалдаад өгнө авна гэдэг яриа байсан юм бол бичгийн хэлбэрээр баримт үйлдэж авсан бол 2 талын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ гэж үзэх боломжтой байсан. Гэтэл зээлийн гэрээний талаар ямар ч баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөх ёстой. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгсөн Сэлэнгээ, нарын мэдүүлгүүд нь эх сурвалжаа зааж өгч чадаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь д зээлсэн мөнгөө төлөхөөр Хаан банкнаас зээл авсан гэдэг, энэ хүн хүний зээлийг төлөхөөр 5 сая төгрөгийн зээл авч төлж байсан юм бол хаанаас дахиад 5 сая төгрөгийн орлого бий болсон байх вэ, энэ орлогоо тодорхойлж батлах баримт хэрэгт байхгүй, 5 сая төгрөгийг бэлнээр гаргаад д өгсөн нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н. нь *******14.9.1*******-ны 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир зөвхөн үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа болно гэж
Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.*******гаас 5 сая төгрөг зээлээгүй, харин нэхэмжлэгч нь өмнө надаас 5 сая төгрөг зээлсэн бөгөөд 3 сая төгрөг бэлнээр болон 1.4 тн түлш өгч дээрх төлбөрийг дуусгасан бөгөөд бидний хооронд мөнгө зээлсэн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 5.000.000 төгрөг зээлдүүлсэн, зээлдэж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч зохигчдын хооронд *******14.9.1*******-ны 5 сая төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдаж нэхэмжлэгчийн зүгээс 5 сая төгрөгийг бэлнээр гэрийнхээ гадаа өөрийн гэр бүлийн хүнээр өгүүлсэн болох нь Т.-гийн шүүхэд өгсөн *******14 оны 09 дүгээр сард ******* гэрээр орсон. Тэгээд эхнэр Сэлэнгэ нь д мөнгө өгөх гэж байна гээд бид гурав гэрээс гарсан. Үүдэнд нэг микро зогсож байсан. Сэлэнгэ мөнгөө өгнө гээд очсон. Би тэгээд яваад өгсөн. гэдэг хүнийг зүс мэднэ. *******ын микронд явдаг хүн байгаа юм гэсэн мэдүүлэг, гэрч Б. шүүхэд өгсөн Би *******14.09.1*******-ны өдөр манай гэрийн үүдэнд микротойгоо ирээд би цонхоор нь 5.000.000 төгрөг өгсөн. Энэ үед - гэрээс цуг гарч энэ үйл баримтыг мэднэ. 3 сарын хугацаатай зээлсэн юм байна лээ... Эхлээд утсаар их ярьдаг байсан, ярих тоолонд удахгүй өгнө, машинаа зарах гэж байна, байраа зарна гэх мэтээр хэлдэг байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Сүүлдээ утсаа авахаа больсон. Олон удаа нэхэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч П.гийн шүүхэд өгсөн *******14 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр аав ээж рүү залгаад шар д мөнгө зээлчих, манай үүдэнд очно, гаргаад өгчөөч ээ гэсэн. Тэр үед манай ээж би, ээжийн найз - бид гурав манайд сууж байсан... Тэгээд удалгүй 30-аад минутын дараа ах манай байрны гадаа микротойгоо эхнэр, хүүхдийн хамт ирээд ээж, ээжийн найз - бид гурав гараад ээж цонхных нь цаанаас тортой мөнгөө өгсөн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн 990******* дугаараас хариуцагчийн 9977 дугаар луу зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж удаа дараа бичиж байсан мэссеж зэрэг нотлох баримтуудаар тогдоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж тодорхойлсноор хариуцагч тал өөрийн татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагчийн зүгээс мөнгө зээлээгүй, өмнө зээлсэн өрөө буцаан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, татгалзал үндэслэлгүй байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь *******14.09.1*******-ны өдөр мөнгө зээлүүлсэн гэсэн тайлбарыг шүүхэд өгдөг бөгөөд хариуцагч энэ хугацааг маргаагүй, *******17.9.14-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, өнгөрсөн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа шаардаж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн мессежинд хариуцагчийн өгсөн хариултыг Мобикомоос нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд *******1******* оны мессежийг гаргах боломжгүй, сүүлийн 3 сарын хугацааны мессеж гаргах боломжтой гэсэн хариу ирүүлсэн, хариуцагч талын зүгээс сүүлийн 3 сарын хугацаанд мессежээр харилцаагүй учир энэ талаар нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар овогт ******* аас 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж Боржигин овогт ******* *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА