| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0016/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 34
Д.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, Д.*******т холбогдох эрүүгийн 201721000002 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1990 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой ******* ******* дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 –гийн а, 9.2, 2.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн *******гийн амь насыг хохироосон, иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацааагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлинй 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялд нь 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн 201721000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн куртик, хар өнгийн дотуур өмд, хоёр талаараа хар оруулгатай плаж, хар өнгийн тааран цамц, хар өнгийн нэг хос түрийтэй гутал, цэнхэр өнгийн оймс, шар өнгийн шилэн трико, нокиа маркын арын таглаагүй гар утас, куртикний хар өнгийн бүс, саарал өнгийн хөхний даруулга, цагаан захтай хар өнгийн цамц, шаргал өнгийн дотоож, хар өнгийн сандаал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад, бор өнгийн сандаал, ягаан өнгийн утсыг хохирогч *******д, ******* ******* улсын дугаарыг шүүгдэгч Д.******* нарт буцаан олгож, цэнхэр өнгийн хагархай гупер, мөн Киа гэсэн бичигтэй гупер, хагарсан толины гэр, урд гуперний хагархай хэсгүүд, хагарсан толины хэсэг, толины суурь төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос 123450 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4, 508.4.1-д зааснаар Ө.Мягмар, Ө.Янжиндулам нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 121769 төгрөгийг сар бүр шүүгдэгч Д.*******иррс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирогчийн оршуулганд Улаанбаатар хотоос ирсэн 9 хүний зардал, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, Улаанбаатар хот явсан болон ирсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг алдаанууд гаргасаныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдлын шаардлагаа өөрчлөн “Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон Д.******* нь хохирогч *******, Ц.Өнөрбуян нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү”гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ. Прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн зүйл байхгүй шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.******* нь өөрийн эзэмшлийн ******* ******* дугаартай ВОНГО J-2 маркийн тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23-24 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Өнөрбаян, ******* нарыг мөргөж, улмаар Ц.Өнөрбаянгийн амь насыг хохироосон, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч *******, /1-р хх-н 41/, ******* / 1-р хх-н 44 / , гэрч Ц.Тамир / 1-р хх-н 52 /, Д.Хосбаяр / 1-р хх-н 54-55 /,Т.Эрдэнэчимэг / 1-р хх-н 116 / нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 68 дугаартай дүгнэлт / 1-р хх-н 119-121/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч зураг / 1-р хх-н 230-235 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 830 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2- хх-н 42-45 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1207 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2-р хх-н 158-162 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх Д.*******оос 123450 төгрөг гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Д.******* нь 123450 төгрөгийг төлж хохирогчийг хохиролгүй болгосон / 4-р хх-н 48 хуудсанд төлбөр төлсөн баримт нь байгаа болно / мөн шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Ө.Мягмар, Ө.Янжиндулам нарт сар бүр төлж байх 121769 төгрөгийг төлсөн байна / 4-р хх-н 49 хуудсанд баримт нь байгаа болно /.
Д.******* нь хохирогч нарт төлөх ёстой хохирлыг бүрэн төлсөн байх тул төлөх хохиролгүй болохыг дурдаж өгөх нь зүйтэй байна.
Мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.
Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай гэж алдаатай бичсэнийг. . .” 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар . . . “ гэж зөвтгөх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын “ Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн талаар маргах зүйл алга, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон, Д.******* нь хохирогч *******, Ц.Өнөрбаян нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:
Шүүгдэгч Д.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нар нь гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:
А.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 / гурван/ жил 1 / нэг / хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай “ гэсэн нэмэлт оруулж,
Б.Тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад” 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар “. . . гэснийг “ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар . . . “ гэж, мөн “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай “ гэж,
3.Тогтоолын тогтоох хэсэгт “Д.******* нь хохирлоо бүрэн төлсөн болохыг дурдсугай “ гэж,
4.Тогтоолын тогтоох хэсгийн “ 4, 8 дэх заалтыг хүчингүй болгосугай “ гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******ийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
6.Шүүгдэгч Д.******* нь 71 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА