Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 69

 

 

 

 

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч П.С // нь 4163292 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 1413664 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгөөр бууруулж, хариуцагч  аймгийн сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Х.Э/ нь үлдэх 2749628 /хоёр сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун хорин найман/ төгрөгөөс 679000 /зургаан зуун далан есөн мянга/ төгрөгийг төлсөн ба 2017 оны эхний хагас жилд 1198528 /нэг сая нэг зуун ерэн найман мянга таван зуун хорин найман/ төгрөгийг, 2017 оны сүүлийн хагас жилд 850000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч П.Сд өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75986 /далан таван мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  аймгийн сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Х.Э/-ээс 37993 /гучин долоон мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ