Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0756/З/Н |
Дугаар | 221/МА2023/0490 |
Огноо | 2023-08-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2023/0490
“С г” ХХК, “Ш т” ХХК,
“М” ХХК, “Н э с” ХХК,
“С-О” ХХК-иудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн төлөөлөгч Ж.М
Нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн төлөөлөгч Э.Б
Нэхэмжлэгч “Н э с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Нэхэмжлэгч “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “С г” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “С г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч “Ш т” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “Ш т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч “М” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч “Н э с” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээ дүгнэлтийн “Н э с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч “С-О” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “С-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, С.Х
Нэхэмжлэгч “Н э с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Хариуцагч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2021/0756/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С г” ХХК, “Н э с” ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “С г” ХХК, “Н э с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ш т” ХХК, “М” ХХК, “С-О” ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “С-О” ХХК, “Ш т” ХХК, “М” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай" удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон..." шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй" хэмээн захиргааны акт биш гэж дүгнэж, тус удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд, захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү шийдвэрлэснээр тодорхой эрх зүйн үр дагавар үүсч, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болжээ.
Тодруулбал, Удирдамжийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр, үйлдвэрийн байр, агуулах, шатахуун түгээх станц болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч худалдан авагч, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй этгээдүүд хамрагдана” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасны дагуу хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх, ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх ба ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь хяналт, шалгалтын ажилд оролцох үүрэг хүлээж, улмаар хяналт шалгалтын явцад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “тус удирдамжид нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах..." зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт удирдамжаар дээр дурдсанчлан “үүрэг болгосон” эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс үүнийг алдаатай дүгнэсэн.
Түүнчлэн энэхүү эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинж нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдлыг зохицуулж буйгаар илэрдэг бөгөөд энэ нь захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогддог. Үүнийг шалгавал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт, шалгалтын удирдамж нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгах хяналт, шалгалтын асуудлыг шийдвэрлэж, төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлжээ.
Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бусад 5 шинжийг (Захиргааны байгууллагаас гарсан байх, Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, Нийтийн эрх зүйн хүрээнд байх, Гадагш чиглэсэн байх, Захирамжилсан шинжтэй байх) хангаагүй талаар шийдвэртээ тусгайлан дурдаагүй тул бидний зүгээс анхан шатны шүүхээс уг 5 шинжийг хангасан гэж ойлгож, үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн хяналт шалгалт нийтлэг зарчмыг баримтлах талаар заасан агуулгатай гэж үзэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
3.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дүгнэлтүүдийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, болон 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн байтал энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг мөрдөхөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны байгууллага нь хуульд үндэслэх, тус зүйлийн 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчмыг мөрдөхөөр тусгажээ. Гэтэл хяналт шалгалт хийхдээ хяналт, шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгаснаас гадна удирдамжийн хугацаа дууссанаас хойш буюу өөрөөр хэлбэл удирдамжгүйгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг зориуд хугацаа хэтрүүлэн гаргасан.
Улмаар Газрын тосны бүтээгдэхүүний Дээж авах MNS 0218:2008 стандартад заасан маргаан таслахад зориулсан газрын тосны бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног, удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална гэж заасан хугацааг хэтрүүлж, авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, тэр дундаа шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс уг заалтуудад дүгнэлт өгөөгүй.
3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны газрын төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораториуд шатахууны сорилтын үр дүнг гаргасан талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэл гаргасан шатахууны байгууллагуудаас авсан шатахууны сорилд шинжилгээ хийхдээ эрх бүхий 2 лаборатори зөрүүтэй тайлан гаргасан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори сорилын дүн шинжилгээ гаргахдаа сорилыг нягт хянаж шалгаагүй нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус лабораторийн дарга Г.О-г гэрчээр асуухад тодорхой харагдаж байсан. Мөн Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лаборатори нь Стандарт, хэмжил зүйн газраас олгосон итгэмжлэлийн хүрээнд дизель түлшний цетан тоо тодорхойлох эрхгүй ч цетан тоо тодорхойлон сорилын үр дүнгийн тайлан гаргасан зэрэг зөрчлүүд гаргасаар байтал анхан шатны шүүхээс үүнийг харгалзаж үзээгүй.
Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана” гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт "Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, товч тодорхой бичнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсноос гадна зөвхөн зөрчилтэй хариуг үндэслэн зөрчилгүй хариуг үл харгалзан дүгнэлт гаргасан учир шалтгааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад нотолж чадаагүй.
Энэ талаар нэхэмжлэл гаргагч компаниудын зүгээс гомдлын шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон... шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн захиргааны акт биш гэж дүгнэж, тус удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд, захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү шийдвэрлэснээр тодорхой эрх зүйн үр дагавар үүсч, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болжээ.
Тодруулбал, Удирдамжийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр, үйлдвэрийн байр, агуулах, шатахуун түгээх станц болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч худалдан авагч, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй этгээдүүд хамрагдана” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасны дагуу хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх, ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх ба ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь хяналт, шалгалтын ажилд оролцох үүрэг хүлээж, улмаар хяналт шалгалтын явцад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “тус удирдамжид нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт удирдамжаар дээр дурдсанчлан “үүрэг болгосон” эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс үүнийг алдаатай дүгнэсэн.
Түүнчлэн энэхүү эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинж нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдлыг зохицуулж буйгаар илэрдэг бөгөөд энэ нь захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогддог. Үүнийг шалгавал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт, шалгалтын удирдамж нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгах хяналт, шалгалтын асуудлыг шийдвэрлэж, төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлжээ.
Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бусад 5 шинжийг (Захиргааны байгууллагаас гарсан байх, Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, Нийтийн эрх зүйн хүрээнд байх, Гадагш чиглэсэн байх, Захирамжилсан шинжтэй байх) хангаагүй талаар шийдвэртээ тусгайлан дурдаагүй тул бидний зүгээс анхан шатны шүүхээс уг 5 шинжийг хангасан гэж ойлгож, үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн хяналт шалгалт хийх нийтлэг зарчмыг баримтлах талаар заасан агуулгатай гэж үзэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
4.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “Ш т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, болон 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн байтал энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг мөрдөхөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны байгууллага нь хуульд үндэслэх, тус зүйлийн 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчмыг мөрдөхөөр тусгажээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг гаргахдаа хяналт, шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгасан ба зориуд дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, улмаар авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, тэр дундаа шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс уг заалтуудад дүгнэлт өгөөгүй.
Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана” гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, тодорхой бичнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажийн зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан ноцтой зөрчил үүссэн.
Энэ талаар нэхэмжлэгч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.3. Хяналт, шалгалтын дээжийг авахдаа газрын тосны бүтээгдэхүүний дээж авах стандарт МNS0218:2008-ыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээс алдаатай дүгнэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахууны үйл ажиллагаа эрхэлж буй 26 аж ахуй нэгжид шалгалт, хийж тэдгээрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн сав, импортоор оруулж ирсэн вагон цистернийн торх, шатахуун түгээх станцын түгээх хошуунаас дээж авсан байдаг.
Ингэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 стандартыг зөрчсөн буюу тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилен буюу цагаан төмөр саванд хийнэ...” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн “Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан. Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учраас MNS 0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад “А” компаниас дээжийн савыг авсан” гэх тайлбарт тулгуурлан шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэх ганц ч үг, утга байхгүй бөгөөд дээр дурдсанчлан зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3.3 дахь хэсэгт “Улсын байцаагч нараас удирдамжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа нийт 26 аж ахуйн нэгжээс дээж авсан боловч бодит байдал дээр бүхий л дээжийг MNS 0218:2008 стандартын дагуу зориулалтын шилэн саванд авах боломжгүй байсан тул зарим дээжийг хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр тунгалаг хуванцар саванд авч шинжилгээнд хамруулсныг буруутгахгүй” гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна.
Мөн, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын чанарын лабораторийн эрхлэгч, химич, лаборант нар “Стандартаар шилэн саванд авах ёстой. Хуванцар сав чинь өөрөө дээж хадгалахад зориулсан биш учраас тэгж авах ёсгүй”, “Зөвхөн зориулалтын шилэн саванд дээжийг авч хадгална. Уусгагч бодис нь өндөр байвал хуванцар савнаас өөр төрлийн органик нэгдэл холилдох, чанар үзүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй” гэж тус тус мэдүүлсэн байхад энэ талаар шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.
4.4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр “Дизелийн түлшний шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлт, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар “Автобензиний шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлт дэх “Ш т” ХХК-д холбогдох хэсэгт хамаарах нотлох баримтыг буруу үнэлсэн, дүгнэлт өгөөгүй:
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар Автобензнийн шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Ш т” ХХК-д холбогдуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн шинжилгээний GT042 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн. “Ш т” ХХК-д хамаарах үр дүн “91,7” гэж гарсан. Гэтэл, нэг ижил дээж дээр шинжилгээ хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн СШ21/104 дугаартай шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо “94,0” гарсан байдаг. Ийм байдлаар 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй байхад хариуцагч дээрх 2 үр дүнг харьцуулалгүйгээр аль бага тоо бүхий зөвхөн 1 шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Нэг ижил дээж дээр хийсэн 2 лабораторийн шинжилгээний хариунууд хоорондоо зөрсөн тохиолдолд 2 хариуг хооронд нь харьцуулах ёстой ба зөвхөн 1 хариуг үндэслэн дүгнэлт гаргах ёсгүй. Нэг дээжийн шинжилгээний 2 хариу зөрвөл, маргааныг хагалах 3 дахь лабораторийн шинжилгээний хариуны үндсэн дээр буюу гуравдагч хөндлөнгийн лабораторид дээжийг өгч шинжлүүлж, маргааныг тасалсны үндсэн дээр стандарт зөрчсөн эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл маргаан хагалах зорилгоор авч хадгалсан 3 дахь шинжилгээний хариуг ашиглахгүйгээр, зөрсөн 2 хариуны аль муу үзүүлэлттэйг ашиглаж стандарт зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж буй явдал нь маргаан бүхий дүгнэлтийн үнэн зөв, эргэлзээгүй байдлыг шууд үгүйсгэдэг. Энэ үйл баримтаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах ёстой “шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй. Мөн, ямар нэгэн шалтгаанаар маргаан хагалах 3 дахь дээж дээр шинжилгээ хийж чадаагүй тохиолдолд, холбогдогчийн “эрх зүйн байдлыг дээрдүүлэх” хуулийн зарчим үйлчлэх ёстой. 2 хариуны аль өндөр, стандарт хангасан үр дүнг ашиглах ёстой байсан гэсэн үг. Мөн, Ашигт малтмал, газрын тосны газрын GT042 үр дүн дээр багажийн зөвшөөрөгдөх алдааг тооцоогүй. АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нөхцөлд зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож үзвэл энэ нь хэвийн хэмжээнд гэж тооцогдох ёстой. Октан тоо хэмждэг SHATOX гэдэг багажийн заавар дээр хүлцэх алдааг нь +-0,5 гэж заасан байдаг. Эндээс үзвэл, “Ш т” ХХК-д холбогдох октан тоо 91,7 гэсэн үр дүн нь стандарт заасан хэмжээ, шаардлагад нийцсэн байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн шинжилгээний GT042 дугаар үр дүнгээр автобензиний октан тоо 91.7 гарсан гэж гарсан нь Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн СШ21/104 дүгээр үр дүн “94,0” гарснаар няцаагдаж буйгаас гадна, нотлох баримтаар гаргаж өгсөн бусад шинжилгээ /”Ш т” ХХК-ийн лаборатори, “А” ХХК-ийн лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори/-ээр стандартын шаардлага хангасан байсан. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар Автобензинийн шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Ш т” ХХК-д холбогдуулж, шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээний СШ21/103 дугаартай үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн. Дээрх СШ21/103 дугаар шинжилгээний үр дүнд “Өнгө, гадаад төрх” үзүүлэлт дээр “үл ялиг механик хольцтой” гэж дурдсан. Гэтэл, адил дээж дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн GT042 дугаар бүхий шинжилгээний үр дүнгээр “Механик хольцын хэмжээ-0.0 буюу байхгүй” гэж гарсан. Нэг ижил дээж дээр хийсэн 2 лабораторийн шинжилгээний хариунууд зөрсөн. Дээрх тайлбарласан автобензинийн октан тоотой адил асуудал үүссэн байдаг. MNS 0217:2017 стандартаар “Өнгө, гадна төрх” үзүүлэлтийн агуулга нь ямар өнгө /шар, шаргал, цайвар гэх мэт/-тэй эсэхийг тодорхойлох ёстой. Харин “механик хольц” гэсэн үзүүлэлтийг механик хольц байгаа, байхгүй, байгаа бол ямар төрлийн хольц, ямар хэмжээнд илэрсэн гэж тоон утгаар илэрхийлэх ёстой. Гэтэл СШ21/103 тайланд “Өнгө, гадна төрх” гэсэн үзүүлэлт дээр “үл ялиг механик хольцтой” гэсэн байдлаар шинжилгээний үр дүнг буруу гаргаж бичсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын GT042 дугаар бүхий шинжилгээний үр дүн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бусад лаборатори /Гаалийн ерөнхий газар, “А” ХХК, “Ш т” ХХК-ийн өөрийн итгэмжлэгдсэн лаборатори/-уудын шинжилгээний үр дүнгүүд дээр “Механик хольцын хэмжээ-0.0 буюу байхгүй”, “өнгөний байдал дээр” нь “цайвар шар, тунгалаг” гэж бичигдсэн. Иргэний нисэхийн ерөнхий газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод механик хольцыг MNS 0322-2010 стандартаар тодорхойлно гэж аргачлалыг заасан. MNS 0322-2010 ГТБ-ний механик хольцын хэмжээг тодорхойлох арга стандартад зааснаар халаасан уусгагчаар шингэлж, шүүж, ууршуулах гэх мэт байдлаар туршилт хийж тодорхойлдог. Нүдээр үзээд тогтоодог үзүүлэлт биш. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас дуудагдсан шинжээч н.Б гэрч нь “нүдээр ажиглах аргаар механик хольцын хэмжээг илрүүлэх боломжгүй, нүдээр ажиглана гэж байхгүй, нанометртэй филтерээр шүүгээд зөрүүг гаргадаг” гэж мэдүүлсэн. Гэтэл СШ21/103 дугаартай шинжилгээний хариунд, зүгээр нүдээр хараад л, үл ялиг механик хольцтой гээд дүгнэсэн, тэр нь ямар хольц байсан нь тодорхойгүй, механик хольцыг нүдээр ажиглах аргаар илрүүлэх боломжгүй байхад буруу дүгнэлт гаргасан. “Ш т” ХХК-ийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн лабораторийн сорил шинжилгээний үр дүн дээр механик хольцтой холбоотой үзүүлэлт нь стандартын шаардлага хангадаг буюу механик хольц байхгүй гэсэн дүгнэлт, үр дүнгүүд байдаг. Түүнчлэн, “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартаас механик хольцтой эсэх гэсэн үзүүлэлт байдаггүй, хасагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/103 сорилтын үр дүн дээрх механик хольц илэрсэн гэдэг тайлан нь анхнаасаа буруу бичигдсэн буюу хүчин төгөлдөр бус, алдаатай тайлан болсон. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна.
Дизельтэй холбоотой 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн 2 дахь хэсэгт Шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/130, СШ21/176, Ашигт малтмал, газрын тосны газрын GТ055 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017”, “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн СШ21/130 дугаартай үр дүнд цетан тоо “45±0.1” гэж гарсан. “Дизелийн түлш MNS 6861:2020” стандартад “цетан тоо нь 45-аас багагүй байх гэж заасан ба уг үр дүнгээр цетан тоо нь стандартын шаардлагыг хангасан байдаг. Гэтэл, стандартын шаардлагыг хангаагүй гэж илтэд буруу дүгнэсэн. Энд автобензинийн дүгнэлттэй мөн адил, нэг ижил дээж дээр хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн GТ055 дугаар бүхий үр дүнгээр дизель түлшний цетаны тоо нь “46.0” гэж тодорхойлогдсон буюу 2 лабораторийн шинжилгээний хариунууд зөрсөн. Энэ тохиолдолд өмнө дурдсанчлан маргаан хагалах 3 дахь лабораторийн дүгнэлтгүйгээр шууд нэг талыг барин алдаатай дүгнэлт хийсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн СШ21/176 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо “41,5” гэж гарч ирсэн дээжин дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн GT078 дугаар бүхий шинжилгээний үр дүнгээр цетаны тоо “47.2” буюу стандартын шаардлага хангасан үзүүлэлт гарч ирсэн. Ийм байдлаар 2 лабораторийн шинжилгээний хариунууд зөрүүтэй, нэг хариу нь стандартын шаардлага хангасан, нөгөө хариу нь стандартын шаардлага хангаагүй гэсэн байдалтай байхад үзүүлэлт муу, шаардлага хангаагүй хариу бүхий үр дүнг өөрийн үзэмжээр сонгож, 3 дахь лабораторийн хариу зэргийг огт авч үзэлгүйгээр, стандарт зөрчсөн гэж маш том алдаа бүхий дүгнэлт болсон байдаг. “Ш т” ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн бүх лабораториудын сорилтын үр дүнг үзвэл, дизель түлшний цетан тоо нь стандартын шаардлага хангадаг. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн 3 дахь хэсэгт Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/175 дугаар бүхий үр дүнгээр 20°С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м³ буюу дунджаар 820.5 кг/м³ тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байдаг. Уг үзүүлэлт дээр ижил дээж дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн GT078 дугаар шинжилгээнд 20°С дахь хувийн жин тодорхойлогдож чадаагүй. Учир нь, Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/175 болон Ашигт малтмал, газрын тосны газрын GT078 нь “Ш т” ХХК-ийн Улаанбаатар ГТБА /нефть бааз/-ын энгийн дизелийн 12 дугаар савнаас авсан дээж дээр хийгдсэн шинжилгээний хариунууд байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори нь GT078 дугаар бүхий шинжилгээний үр дүнг гаргахдаа энгийн дизелийн “MNS 6861:2020” стандартыг ашиглахгүйгээр, евро дизелийн “MNS 0216:2017” стандартыг ашигласан буюу буруу стандарт ашигласан. MNS 0216:2017 стандартаар 20°С дахь хувийн жинг тодорхойлдоггүй бөгөөд зөвхөн 15°С дахь хувийн жинг тодорхойлдог. Гэтэл, буруу стандарт ашигласны улмаас нөгөө лаборатори нь 20°С дахь хувийн жингийн үзүүлэлтийг хэмжих боломжгүй болж, улмаар зөвхөн нэг хариун дээр үндэслэж алдаатай дүгнэлт хийсэн. MNS 6861-2020 стандартад заасан 840-860 кг/м³ гэдэг үзүүлэлт нь анхнаасаа алдаа буюу буруу стандартын үзүүлэлт байдаг. Учир нь Стандарт, хэмжил зүйн газраас үүнийг хүлээн зөвшөөрч, уг стандартын үзүүлэлтийг засварлаж, нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Маргааны бүхий 01-07-106/259 дүгээр дизелийн дүгнэлт дотор хамгийн олон сорилтын үр дүн буюу хамгийн олон компанийн борлуулж буй дизель нь стандартын шаардлагад нийцэхгүй байна гэсэн үзүүлэлт нь 20°С дахь хувийн жингийн үзүүлэлт буруу бичигдсэн байдагтай холбоотой. Нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн лабораториудын хариунууд, үйлдвэрлэгчийн чанарын пасспорт дээрх үзүүлэлт нь MNS 6861-2020 стандартад заасан 840-860 кг/м³ гэдэг үзүүлэлттэй таардаггүй. Бүгд 840 кг/м³-ээс бага байдаг. Гэтэл, олон улсын, мөн үйлдвэрлэгчийн тавьж буй стандарт шаардлагаар 840 кг/м³-ээс ихгүй байх гэдэг үзүүлэлт байдаг. Үүний дагуу Стандарт, хэмжил зүйн газраас аас өөрчлөлт хийгдээд явж байгаа. Мөн энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас дуудагдсан гэрч н.Б “20°С дахь хувийн жингийн үзүүлэлт нь багажаар шинжилгээ хийхэд, таблицаас харж бодох аргачлалаар бодож үзэхэд ч таардаггүй. Тиймээс өөрчлөх ажил явж байгаа” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн 4 дэх хэсэгт шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс 9.8-10.6 буюу дунджаар 10.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага МNЅ 0216:2017 стандартын шаардлагыг хангахгүй гэж, мөн дүгнэлтийн 6 дахь хэсэгт шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 45.5-46.6°С буюу дунджаар 46.05°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017” стандартын шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэдэг. Гэтэл, шинжилгээний хариуг харьцуулах, баталгаажуулах үүрэг бүхий, нэг ижил дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн GT055 дугаар бүхий хариунд цетаны индекс болон битүү тигельд дөл үүсгэх температур тодорхойлогдож чадаагүй. Зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн хариуг үндэслэж буюу хэт нэг талыг барьж алдаатай дүгнэлт гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс нормоор 46 байхаас 10.6 гэсэн байна. Энэ үр дүн нь хаана ч байхгүй буруу үр дүн байсан бөгөөд цетаны индексийг 15°С дахь хувийн жин болон 50%-ийн нэрэгдэх хэмийн үр дүнгийн хамаарлаас тооцооллын аргаар олдог. Гэтэл хичнээн чанаргүй дизель байлаа гэхэд цетаны индекс 10 гарах ямар ч боломжгүй бөгөөд энд 100 хувь шинжилгээ, тооцооллын алдаа гарсан гэдэг нь тодорхой байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/130 үр дүн дээр цетан тоо нь 45 гарсан. 45 гарсан тохиолдолд индекс нь 2 нэгжээр их эсвэл бага гардаг. Өөрөөр хэлбэл, цетаны индекс нь нэг бол 43, эсвэл 47 байх ёстой. Цетан тоо нь 45 гээд гарчихсан байхад индекс нь 10 гарах ямар ч боломжгүй. Энэ талаар шүүхэд гэрчээр дуудагдсан, шинжилгээ хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн эрхлэгч н.С “Ингэж гарах боломжгүй. Тооцооллын алдаа гарсан байна лээ. Үүнийг сүүлд анзаарсан” гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 46.6°С тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017” стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэхдээ тус стандартын “өвөл” болон “зуны" нормыг хооронд нь сольж ашигласан алдаа гарсан. Өвлийн хугацаанд хамаарах дээж дээр зуны хугацааны нормыг ашигласан. Стандартад зааснаар өвлийн улирлын дээжид хамгийн багадаа 30-аас багагүй байх нормтой. Шинжилгээний үр дүнгээр 46,6 градус гарсан буюу стандартын шаардлага хангасан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн сорилтын үр дүнгийн тайланд 55-с багагүй гэж стандартын үзүүлэлтийг буруу ашиглаж бичсэн. Мөн, “Ш т” ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн лабораториудын хариу, шинжилгээний үр дүн дээр дээрх үзүүлэлтүүд стандартын шаардлага хангасан гэж гардаг. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна.
4.5. Шинжилгээ хийх эрхгүй, итгэмжлэгдээгүй лабораторийн шинжилгээний хуудас, үр дүнгийн бичиг, Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулаагүй тоног төхөөрөмж ашиглаж хууль бус шинжилгээ хийсэн нь баримтаар нотлогдсон байхад үүн дээр шүүхээс дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн:
Газрын тосны бүтээгдэхүүний чанарын лабораториуд Стандарт, хэмжил зүйн газраас олгосон итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, шинжилгээний үр дүн, дүгнэлтийг гаргах ёстой байдаг. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн итгэмжлэлийн хүрээнд “октан тоо” болон “цетан тоо” тодорхойлох, шинжлэх үйл ажиллагаа багтаагүй, итгэмжлэгдээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь АИ-92-ын октан тоо, дизель түлшний цетан тоог тодорхойлох эрх аваагүй, уг лаборатори үр дүн гаргах эрхгүй байсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь өөрийн итгэмжлэлийн гэрчилгээ, түүний хавсралт итгэмжлэлийн хүрээнд багтаагүй “октан тоо”, “цетан тоо”-той холбоотой шинжилгээний хариунуудыг хууль бусаар гаргасан байдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “итгэмжлэл” гэж эрх бүхий байгууллагаас тохирлын үнэлгээний байгууллага нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг тогтоож, хүлээн зөвшөөрөх ажиллагааг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2 дахь хэсэгт тохирлын үнэлгээний байгууллага /лаборатори/ нь тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах үүрэгтэй гэж заасан. Уг хуулийн зохицуулалтыг зөрчиж Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь шинжилгээний үр дүнгүүдийг хууль бусаар гаргасан үйл баримт анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой болсон. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй юм.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газар болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториуд нь Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулаагүй багаж, тоног төхөөрөмж ашиглаж октан болон цетан тоотой холбоотой шинжилгээний үр дүнгүүдийг гаргасан. Стандарт, хэмжил зүйн газраас шүүхэд ирүүлсэн 1/3043 дугаар албан бичигт “октан болон цетан тоо тодорхойлдог” багажийг шалгаж баталгаажуулах эталон тоног төхөөрөмжгүй тул шалгалт баталгаажуулалт хийх боломжгүй” гэсэн байдаг. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт дээрхийн дагуу баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно гэж маш тодорхой заасан. Эндээс Ашигт малтмал, газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториуд хуулиар ашиглахыг хориглосон тоног төхөөрөмж ашиглаж, хууль бус шинжилгээний үр дүн гаргасан гэдэг нь тодорхой болсон. Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйл, 10 дугаар зүйлийг илтэд зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих “хуульд үндэслэх” тусгай зарчим шууд зөрчигдсөн үйл баримт шүүх хуралдааны явцад болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Ийм нөхцөл байдал илтэд тогтоогдсон байхад үүнийг энэ үндэслэлээр шинжилгээний дүгнэлтийг хүчингүйд тооцох боломжгүй” гэж илт буруу үнэлэлт хийсэн гэж үзэж байна.
4.6. Түүнчлэн анхан шатны шүүх дараах үйл баримт, нотлох баримтууд дээр бүрэн дүүрэн үнэлэлт өгөлгүй, мөн зарим дээр нь огт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна:
-Ашигт малтмал, газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын чанарын шинжилгээний лабораториуд энгийн дизелийн дээж дээр Евро дизелийн стандартыг, Евро дизелийн дээж дээр энгийн дизелийн стандартыг сольж буюу буруу стандарт ашигласан, стандартуудыг хооронд нь хольж сольж ашиглах замаар буруу дүгнэлт, үр дүнг гаргасан нь тухайн дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Тодруулбал, “Ш т” ХХК-ийн тухайд Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн 207, 208 сорилтын үр дүн дээр Евро ДТ /вагон/-ний дээж дээр энгийн ДТ-ний 6861 стандартыг ашигласан, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 130 сорилтын үр дүн дээр Евро ДТ ШТС-ний дээж дээр энгийн ДТ-ний 6861 стандартыг ашигласан, Ашигт малтмал, газрын тосны газрын GT078 сорилтын үр дүн дээр энгийн ДТ /Агуулах/-ний дээж дээр Евро ДТ-ний 216 стандартыг ашигласан зөрчил бүхий байсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий дүгнэлтийн гол үндэслэл баримт болж буй лабораторийн шинжилгээний хариу, сорилтын үр дүнгүүд дээрх байдлаар стандарт сольж, зөрүүлж ашигласан илт хууль бус баримтууд байдаг.
-Хариуцагч сорилт дээжийг авч явсны дараа лабораторид шинжлэх хийхдээ удаасан зөрчлийг гаргасан. Учир нь, MNS0218:2008 “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” стандартад зааснаар, дээжийг 1 /нэг/ сарын хугацаанд, маргаантай дээжийг 3 /гурав/ сар тус тус хадгалах ёстой. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан дээжийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийж дуусгасан буюу стандартад заасан дээжийг хадгалах хугацааг маш уртаар хэтрүүлсэн байна /Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори СШ/21-208 сорил/. Дээжийг удаан хадгалснаас бүтээгдэхүүний шинж чанар, бүтцэд өөрчлөлт орж, хөнгөн фракц нь ууршин алга болж, шинжилгээний үр дүнд буруугаар нөлөөлөх магадлал маш өндөр байдаг.
-Хариуцагчийн маргаан бүхий дүгнэлт нь шинжилгээнд хамрагдсан нийт аж ахуйн нэгж байгууллагуудын үзүүлэлтийг дундажлан стандартын үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй, бодитой тогтоогдоогүй, сорилын дүн үндэслэлгүй, хэмжлийн нэгжийг алдаагүй, үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэсэн шаардлагыг хангаж чадахгүй юм.
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн зарчим тусгагдсан. Гэтэл Монгол Улсын Гаалийн байгууллагаар стандартын шаардлага хангасан гэж сорилт, шинжилгээний үр дүнгээр тодорхойлогдоод, хилээр орохыг зөвшөөрөөд, татвар хураамжаа аваад ирсэн автобензин, дизелийн түлш дээр дахин өөр шинжилгээний үр дүн гаргаж, импортлогч компанийг буруутгаж байгаа нь хуулийн дээрх зарчмыг үгүйсгэж байна. Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалтаас өмнөх 2 жилийн хугацааны нэхэмжлэгч компаниудад хамааралтай чанарын шинжилгээний бичиг, сорилтын үр дүнгийн хуудсуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тэр бүх баримт дээр бүгд стандартын шаардлага хангасан байдаг.
Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар шийдвэрийн “Үндэслэх”-ийн 1 болон 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах гомдол гаргаж буйг хүлээн авч, “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “С-О” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
5.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон... шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн захиргааны акт биш гэж дүгнэж, тус удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд, захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү шийдвэрлэснээр тодорхой эрх зүйн үр дагавар үүсч, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болжээ.
Тодруулбал, Удирдамжийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр, үйлдвэрийн байр, агуулах, шатахуун түгээх станц болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч худалдан авагч, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй этгээдүүд хамрагдана” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасны дагуу хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх, ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх ба ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь хяналт, шалгалтын ажилд оролцох үүрэг хүлээж, улмаар хяналт шалгалтын явцад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “тус удирдамжид нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт удирдамжаар дээр дурдсанчлан “үүрэг болгосон” эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс үүнийг алдаатай дүгнэсэн.
Түүнчлэн энэхүү эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинж нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдлыг зохицуулж буйгаар илэрдэг бөгөөд энэ нь захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогддог. Үүнийг шалгавал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт, шалгалтын удирдамж нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгах хяналт, шалгалтын асуудлыг шийдвэрлэж, төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлжээ.
Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бусад 5 шинжийг (Захиргааны байгууллагаас гарсан байх, Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, Нийтийн эрх зүйн хүрээнд байх, Гадагш чиглэсэн байх, Захирамжилсан шинжтэй байх) хангаагүй талаар шийдвэртээ тусгайлан дурдаагүй тул бидний зүгээс анхан шатны шүүхээс уг 5 шинжийг хангасан гэж ойлгож, үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн хяналт шалгалт хийх нийтлэг зарчмыг баримтлах талаар заасан агуулгатай гэж үзэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
5.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “С-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
А. Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, болон 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн байтал энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг мөрдөхөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны байгууллага нь хуульд үндэслэх, тус зүйлийн 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчмыг мөрдөхөөр тусгажээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг гаргахдаа хяналт, шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгасан ба зориуд дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, улмаар авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, тэр дундаа шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс уг заалтуудад дүгнэлт өгөөгүй.
B. Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана” гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, тодорхой бичнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Энэ талаар “С-О” ХХК болон бусад гомдол гаргагч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
С. Хяналт, шалгалтын дээжийг авахдаа газрын тосны бүтээгдэхүүний дээж авах стандарт МNS0218:2008-ыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээс алдаатай дүгнэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахууны үйл ажиллагаа эрхэлж буй 26 аж ахуй нэгжид шалгалт, хийж тэдгээрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн сав, импортоор оруулж ирсэн вагон цистернийн торх, шатахуун түгээх станцын түгээх хошуунаас дээж авсан байдаг.
Ингэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 стандартыг зөрчсөн буюу тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилен буюу цагаан төмөр саванд хийнэ...” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн “Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан. Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учраас MNS 0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад “А” компаниас дээжийн савыг авсан” гэх тайлбарт тулгуурлан шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэх ганц ч үг, утга байхгүй бөгөөд дээр дурдсанчлан зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3.3 дахь хэсэгт “Улсын байцаагч нараас удирдамжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа нийт 26 аж ахуйн нэгжээс дээж авсан боловч бодит байдал дээр бүхий л дээжийг MNS 0218:2008 стандартын дагуу зориулалтын шилэн саванд авах боломжгүй байсан тул зарим дээжийг хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр тунгалаг хуванцар саванд авч шинжилгээнд хамруулсныг буруутгахгүй” гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.
6. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Н э с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Манай компани нь нефтийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, жижиглэн болон бөөний борлуулалтын чиглэлээр 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу дизелийн түлшээ татан авдаг.
6.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон... шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн захиргааны акт биш гэж дүгнэж, тус удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд, захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү шийдвэрлэснээр тодорхой эрх зүйн үр дагавар үүсч, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болжээ.
Тодруулбал, Удирдамжийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр, үйлдвэрийн байр, агуулах, шатахуун түгээх станц болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч худалдан авагч, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй этгээдүүд хамрагдана” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасны дагуу хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх, ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх ба ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь хяналт, шалгалтын ажилд оролцох үүрэг хүлээж, улмаар хяналт шалгалтын явцад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “тус удирдамжид нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт удирдамжаар дээр дурдсанчлан “үүрэг болгосон” эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс үүнийг алдаатай дүгнэсэн.
Түүнчлэн энэхүү эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинж нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдлыг зохицуулж буйгаар илэрдэг бөгөөд энэ нь захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогддог. Үүнийг шалгавал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт, шалгалтын удирдамж нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгах хяналт, шалгалтын асуудлыг шийдвэрлэж, төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлжээ.
Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бусад 5 шинжийг (Захиргааны байгууллагаас гарсан байх, Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, Нийтийн эрх зүйн хүрээнд байх, Гадагш чиглэсэн байх, Захирамжилсан шинжтэй байх) хангаагүй талаар шийдвэртээ тусгайлан дурдаагүй тул бидний зүгээс анхан шатны шүүхээс уг 5 шинжийг хангасан гэж ойлгож, үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн хяналт шалгалт хийх нийтлэг зарчмыг баримтлах талаар заасан агуулгатай гэж үзэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
6.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “Н э с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг мөрдөхөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны байгууллага нь хуульд үндэслэх, тус зүйлийн 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчмыг мөрдөхөөр тусгажээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтүүдийг гаргахдаа хяналт, шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгасан ба зориуд дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, улмаар авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, тэр дундаа шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс уг заалтуудад дүгнэлт өгөөгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана” гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, тодорхой бичнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.
Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Энэ талаар “Н э с” ХХК болон бусад гомдол гаргагч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий 01-07-106/259 дүгээр дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
6.3. Хяналт, шалгалтын дээжийг авахдаа газрын тосны бүтээгдэхүүний дээж авах стандарт МNS0218:2008-ыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээс алдаатай дүгнэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахууны үйл ажиллагаа эрхэлж буй 26 аж ахуй нэгжид шалгалт, хийж тэдгээрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн сав, импортоор оруулж ирсэн вагон цистернийн торх, шатахуун түгээх станцын түгээх хошуунаас дээж авсан байдаг.
Ингэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 стандартыг зөрчсөн буюу тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилен буюу цагаан төмөр саванд хийнэ...” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн “Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан. Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учраас MNS 0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад “А” компаниас дээжийн савыг авсан” гэх тайлбарт тулгуурлан шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэх ганц ч үг, утга байхгүй бөгөөд дээр дурдсанчлан зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3.3 дахь хэсэгт “Улсын байцаагч нараас удирдамжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа нийт 26 аж ахуйн нэгжээс дээж авсан боловч бодит байдал дээр бүхий л дээжийг MNS 0218:2008 стандартын дагуу зориулалтын шилэн саванд авах боломжгүй байсан тул зарим дээжийг хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр тунгалаг хуванцар саванд авч шинжилгээнд хамруулсныг буруутгахгүй” гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгч “Н э с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
7. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “С г” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд дүгнэлтүүд нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.
7.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон... шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн захиргааны акт биш гэж дүгнэж, тус удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны эрхзүйн үр дагавар бий болгох гэж чухам юуг ойлгож байгааг тодруулбал: Захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдэд ямар нэг эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Энэ үүсгэх эрх зүйн үр дагавар нь юу ч байж болохоор заасан. Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцааны үр дүнд нэгэнт хуулиар олгосон чиг үүргийг хэлбэржүүлж байгаа тул эрх зүйн харилцааны нөгөө субъектэд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл заавал хэрэгжүүлэх эрх, үүргийг тогтоосон байх ёстой.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамжаар заавал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалтыг хийж, хэрэгжүүлэх, улмаар шатахууны компаниудад шалгалт хийж үр дүн гаргах, шатахууны компаниуд шалгуулах үүргийг хүлээж оролцсоноороо тухайн удирдамж шатахуун эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг үүрэг хүлээлгэж харилцаж байгаагаараа тодорхой үр дагавар бий болгож байгаа тул захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзсэн.
Уг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд, захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү шийдвэрлэснээр тодорхой эрх зүйн үр дагавар үүсч, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болжээ.
Тодруулбал, Удирдамжийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр, үйлдвэрийн байр, агуулах, шатахуун түгээх станц болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч худалдан авагч, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй этгээдүүд хамрагдана” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасны дагуу хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх, ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх ба ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь хяналт, шалгалтын ажилд оролцох үүрэг хүлээж, улмаар хяналт шалгалтын явцад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “тус удирдамжид нэхэмжлэгчид “...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах...” зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй” хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт удирдамжаар дээр дурдсанчлан “үүрэг болгосон” эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс үүнийг алдаатай дүгнэсэн.
Түүнчлэн энэхүү эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинж нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдлыг зохицуулж буйгаар илэрдэг бөгөөд энэ нь захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогддог. Үүнийг шалгавал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт, шалгалтын удирдамж нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгах хяналт, шалгалтын асуудлыг шийдвэрлэж, төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлжээ.
Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бусад 5 шинжийг (Захиргааны байгууллагаас гарсан байх, Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, Нийтийн эрх зүйн хүрээнд байх, Гадагш чиглэсэн байх, Захирамжилсан шинжтэй байх) хангаагүй талаар шийдвэртээ тусгайлан дурдаагүй тул бидний зүгээс анхан шатны шүүхээс уг 5 шинжийг хангасан гэж ойлгож, үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төрийн хяналт шалгалт хийх нийтлэг зарчмыг баримтлах талаар заасан агуулгатай гэж үзэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
7.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “С г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, болон 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн байтал энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг мөрдөхөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны байгууллага нь хуульд үндэслэх, тус зүйлийн 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчмыг мөрдөхөөр тусгажээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргахдаа хяналт, шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгасан ба зориуд дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, улмаар авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, тэр дундаа шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс уг заалтуудад дүгнэлт өгөөгүй.
Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана” гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, тодорхой бичнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Энэ талаар “С-О” ХХК болон бусад гомдол гаргагч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий 01-07-106/259 болон 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
7.3. Хяналт, шалгалтын дээжийг авахдаа газрын тосны бүтээгдэхүүний дээж авах стандарт МNS0218:2008-ыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээс алдаатай дүгнэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахууны үйл ажиллагаа эрхэлж буй 26 аж ахуй нэгжид шалгалт, хийж тэдгээрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн сав, импортоор оруулж ирсэн вагон цистернийн торх, шатахуун түгээх станцын түгээх хошуунаас дээж авсан байдаг.
Ингэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 стандартыг зөрчсөн буюу тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилен буюу цагаан төмөр саванд хийнэ...” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн “Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан. Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учраас MNS 0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад “А” компаниас дээжийн савыг авсан” гэх тайлбарт тулгуурлан шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэх ганц ч үг, утга байхгүй бөгөөд дээр дурдсанчлан зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3.3 дахь хэсэгт “Улсын байцаагч нараас удирдамжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа нийт 26 аж ахуйн нэгжээс дээж авсан боловч бодит байдал дээр бүхий л дээжийг MNS 0218:2008 стандартын дагуу зориулалтын шилэн саванд авах боломжгүй байсан тул зарим дээжийг хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр тунгалаг хуванцар саванд авч шинжилгээнд хамруулсныг буруутгахгүй” гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Шатахуун түгээх станцуудад борлуулагдаж байгаа автобензин, дизелийн түлшний гарал үүслийн бичгийг шалгах, автобензин, дизелийн түлшний шахалт, дүүргэлтийг стандартын шаардлага хангасан багажаар шалгах, стандарт хэмжил зүйн байгууллагын баталгааны лац, ломбыг шалгах, шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн дотоодод борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшнээс гаалийн баталгаат талбай дээрээс гаалийн бүрдүүлэлт хийх үед дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, гарал үүслийн баримт бичгийг нягтлан шалгах чиглэлийн дагуу нэхэмжлэгч компаниудаас дээж авч, лацдан Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
2.2. Тус лабораториудаас ирүүлсэн дээжийг шинжилсэн үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр уг сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлснээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний (газрын тос, хий) хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг гаргасан байна.
2.3. Нэхэмжлэгч нар дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, багажийн зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргасан, шинжилгээний хариу зөрвөл гуравдагч лабораториор шинжлүүлэх шинжилгээний дээж авсан, авсан дээжийнх нь хугацаа дууссан гэсэн үндэслэлээр устгасан, мөн газрын тосны бүтээгдэхүүний дээжийг хуванцар саванд авсан дээж авахдаа MNS0218: 2008 стандартыг зөрчсөн, ингэж стандарт зөрчиж авсан дээжээ 48 хоногийн дараа л хүргүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хүргүүлсэн, удирдамжид заасан хугацаандаа хяналт шалгалт явуулаагүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.4. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй, хэрэг маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
2.5. Тодруулбал, хяналт шалгалтын хүрээнд шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас дизель түлшний дээж авч цетаны тоо, цетаны индекс, хувийн жин, хүхрийн агууламж, битүү тигелд дөл үүсгэх температур, зэс хавтгайн туршилт, кинематик зууралдлага, найрлагын бүрэлдэхүүн булингартах температур, шүүгдэх чанарын дээд температур, иодын тоо, хүчиллэг чанар, усанд уусах хүчил шүлтийн хэмжээ, өнгө ба гадна төрх, ус механик хольц зэрэг нийт 16 үзүүлэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудад тус тус шинжилгээ хийсэн.
Харин автобензиний хувьд шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас дээж авсан бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид октан тоо, өнгө, хувийн жин, найрлагын бүрэлдэхүүн, ууршилтын индекс, зэс хавтгайн туршилт, бензолын агууламж, ханасан уурын даралт, давирхайн бодит хэмжээ зэрэг 9 үзүүлэлтээр шинжилсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид октан тоо, хүхрийн агууламж, бензолын агууламж, зэс хавтгайн туршилт, өнгө, хувийн жин, ханасан уурын даралт, найрлагын бүрэлдэхүүн, ууршилтын индекс, механик хольц, давирхайн бодит хэмжээ зэрэг нийт 11 үзүүлэлтээр шинжилж сорилтын үр дүнгийн тайланг гаргасан байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компаниудын шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан дизель түлш болон автобензиний дээжийг шинжилж Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудаас ирүүлсэн шинжилгээний үр дүнгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна.
2.7. Гэтэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-оос дээрх шинжилгээний дүнгүүдээс аль чанарын шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй гэх хариуг үндэслэж маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг гаргасан гэж нэхэмжлэгч нарын зүгээс тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд ямар үндэслэл, шалгуураар дээрх зөрүүтэй шинжилгээний хариунаас шаардлага хангахгүй гэж дүгнэсэн шинжилгээний хариуг нь үндэслэж дээрх дүгнэлтүүдийг гаргасныг тодруулаагүй байх төдийгүй шүүх дээрх зөрүүтэй байдалд огт дүгнэлт хийгээгүй, зөрүүтэй буюу “шаардлага хангах” агуулгатай хариуг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дүгнэлтдээ бичилгүй орхигдуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэл болно.
2.8. Нөгөөтээгүүр, нэг ижил төрлийн дээжийг шинжилсэн 2 лабораторийн сорилтын үр дүнгүүд хоорондоо зөрүүтэй байгаа маргаан бүхий энэ тохиолдолд шинжилгээ хийсэн багажид зөвшөөрөгдөх алдагдал гэж байдаг эсэх, хэрэв байдаг бол ямар хэмжээний алдагдал байдаг талаар зайлшгүй тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болохоор байна. Учир нь үүнийг тодруулсны эцэст тухайн шинжилгээ хийсэн багажийн алдагдлыг оруулж тооцоход нэхэмжлэгч компаниудын автобензин болон дизель түлш нь холбогдох шаардлага, стандартуудыг хангах эсэхийг дүгнэх боломжтой байна.
2.9. Мөн нэхэмжлэгч нараас хяналт шалгалтын явцад автобензин болон дизель түлшний дээжийг хуванцар саванд авсан нь Газрын тосны бүтээгдэхүүн Дээж авах арга MNS 0218: 2008 стандартыг зөрчсөн гэж маргаж буй энэ тохиолдолд хуванцар саванд дээж авах нь шинжилгээний үр дүнд хэрхэн нөлөөлдөг болох талаар тодруулах шаардлагатайгаас гадна хадгалах хугацаанаас хамаарч ямар хугацаанд, ямар хэмжээгээр нөлөөлдөг болохыг тодруулах шаардлагатай.
2.10. Газрын тосны бүтээгдэхүүн Дээж авах арга MNS 0218: 2008 стандартын 7.2-т “Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас тоосноос хамгаалагдсан байранд хадгална”, 7.7-д “Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална” гэж тус тус заажээ.
Дээрх стандартад зааснаас үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй байгаа энэ тохиолдолд битүүмжлэн хадгалсан дээжээр маргааныг таслах шинжилгээ хийх ёстой байх боловч дээж хадгалах 45 хоногийн хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр дээжийг устгасан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог ба нэхэмжлэгч нараас дээжийг 48 хоногийн дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хүргүүлсэн гэж маргасан тул тухайн дээжийн хадгалалтын хугацаа шинжилгээний дүнд хэрхэн нөлөөлдөг талаар мөн тодруулах шаардлагатай.
Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх бүх нөхцөл байдлыг шалгаж, тогтоогоогүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2.11. Нэхэмжлэгч компаниудаас хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацаанд явуулаагүй 138 хоногийн хугацаанд үргэлжилсэн гэж тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт тодруулж, дүгнэлгүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл хяналт шалгалт удирдамжид заасан хугацаа өнгөрсөн буюу 138 хоногийн хугацаанд хяналт шалгалт үргэлжлэх нь хуульд нийцэх эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.
Нэгэнт дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-аас “...Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нь Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, даргын үүргийг орлон гүйцэтгэгч болон дараагийн үүрэг гүйцэтгэх агентлагийн дарга өнөөдрийг хүртэл томилогдоогүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/67 дугаар тушаалаар ... миний бие нэг жилийн хугацаатай томилогдон өмнөх шүүх хуралдаануудад оролцож байсан. Гэвч итгэмжлэлийн хугацаа 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс дуусгавар болсон бөгөөд шинээр агентлагийн дарга томилогдох хүртэл хугацаанд итгэмжлэлийг дахин олгох, сунгах боломжгүй байна” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх;” гэж заасан. Тодруулбал, төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстойгоос гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д “Давж заалдах гомдол гарсан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байгаа энэ тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга шинээр томилогдох хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй төдийгүй тухайн төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, байгууллагыг хууль ёсоор төлөөлж буй эрх бүхий албан тушаалтнаас итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН