Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн ргэний хэргийн анхан шатны Л. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2037238 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол 1 дүгээр байрны ард оршин байх Мөнгөнторх ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧС78051671 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 423-78 тоотод оршин суух Александрын Эрдэнэбилэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 64.000.000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол 31.680.000 төгрөг нийт 95.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ؿ : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Тунбаяр, гэрч Д.Пүрэвдаваа, Х.Хурцболд, ш ар С.Номинцэцэг нар .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөнгөн торх ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард байрлах улсын бүртгэлийн 18638310407888 тоот улсыг бүртгэлийн дугаартай 850 м.кв газар, Ү-2201042206 тоот улсын бүртгэлийн дугаартай 227.69 м.кв засвар үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201013283 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 600 м.кв талбайтай үйлчилгээний барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан Ариг банк-наас 150.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөх гэж байсан үед Мөнгөн торх ХХК-ийн захирал С.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Эрдэнэбилэг нь мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч банкинд төлөх ёстой хүүг нь төлнө гэсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ариг банк- тай Бичил хөрөнгө оруулалтын зээл -ийн №2105008806 дугаартай гэрээг байгуулан сарын 2.75 хувийн хүүтэйгээр 200.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн 64.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Мөнгөн торх ХХК-ийн Ариг банкны 2105008805 тоот данснаас А.Эрдэнэбилэгийн ХААН банкны 5042277070 тоот дансанд 64.000.000 төгрөгийг А.Эрдэнэбилэгийн хүсэлтээр материалын хөлс гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. Мөнгөн торх ХХК нь А.Эрдэнэбилэгээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдан аваагүй болно. А.Эрдэнэбилэг нь өнөөдрийн өдрийг хүртэл 64.000.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд Мөнгөн торх ХХК нь 64.000.000 төгрөгийн хүүнд cap бүр Ариг банк-нд 1.760.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл буюу 18 сарын хугацаанд нийт 31.680.000 төгрөгийг А.Эрдэнэбилэгийн өмнөөс төлж хохироод байна. Иймд Мөнгөн торх ХХК-иас А.Эрдэнэбилэгийн авсан 64.000.000 төгрөг, Ариг банк-нд А.Эрдэнэбилэгийн авсан 64.000.000 төгрөгний хүүнд төлсөн 31.680.000 төгрөг нийт 95.680.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч С.Тунбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөнгөн торх ХХК-ийн захирал Д.Дэнсмаа нь өөрийн хүү Д.Пүрэвдаваагийн гуйснаар түүний танил А.Эрдэнэбилэгт компаний данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64.000.000 төгрөг шилжүүлж өгсөн уг мөнгийг хүүгийн хамтаар нэхэмжилсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгч А.Эрдэнэбилэг нь уг мөнгийг өөрийн нэхэмжлэлд дурдсан данснаас 50.000.000 төгрөгийг Д.Пүрэвдаваагийн 5099116979 дансанд 2015 оны 10-р сарын 24-нд шилжүүлсэн банкны хуулга байна. 14.000.000 төгрөгийг Х.Хурцболдын дансанд 2015 оны 10 дугаар сарын 22-нд шилжүүлсэн байна. Иргэн Х.Хурцболдтой ярьтал тэр данснаасаа Д.Пүрэвдаваагийн 5099116979 дансанд оны 10-р сарын 29-нд 45.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Ер нь анхнаасаа Мөнгөн торх ХХК-ний захирал Д.Пүрэвдаваагийн эх Д.Дэнсмаатай ямар нэг зүйл ярьсан тохиролцсон зүйл байхгүй түүнийг миний үйлчлүүлэгч А.Эрдэнэбилэг болон түүний бизнесийн хамтрагч Х.Хурцболд нар нь танихгүй хэрэв мөнгө зээлж авсан юм зээлийн гэрээг яагаад нэхэмжлэлд хавсаргасангүй вэ. Нэхэмжлэгчийн гаргасан Иргэний 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу гаргасан хүсэлтийг хангах шаардлагагүй нь дурдсанаас тодорхой байна. Мөн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнгөнторх ХХК нь хариуцагч А.Эрдэнбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64.000.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол 31.680.000 төгрөг нийт 95.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг Мөнгөнторх ХХК нь хариуцагч гуйсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ариг банк-аас бичил хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан 200.000.000 төгрөгөөс 64.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч хариуцагч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул Ариг банк-нд зээлийн хүү төлж хохирсон гэж тайлбарласан.

Мөнгөнторх ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 64.000.000 төгрөгийг хариуцагч А.Эрдэнбилэгийн Хаан банкны 5042277070 дугаартай дансанд материалын тооцоо ажлын хөлс нэрээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банк, Ариг банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 30, 84 дүгээр тал/

Хариуцагч нь дээрх мөнгө хүлээн авсан үйл баримтыг Мөнгөнторх ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа нь надад өртэй байсан бөгөөд уг мөнгөө шилжүүлсэн Мөнгөнторх ХХК-иас мөнгө зээлэх болон ямар нэг ажил үүрэг гүйцэтгүүлэх талаар тохиролцоо байхгүй гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзалын үндэслэл болж буй Д.Пүрэвдаваагаас авах ёстой авлагаа авсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн гэрч Д.Пүрэвдаваагийн мэдүүлгээр энэхүү тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч татгалзалын үндэслэл нотолж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Д.Пүрэвдаваа, Х.Хурцболд нарын Голомт, Хаан банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно /х.х-ийн 38-76 дугаар тал

Иймд шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан дүгнэж, Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл 64.000.000 төгрөг болон хариуцагч хүлээсэн үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол буюу Ариг банкинд төлсөн зээлийн хүү 31.680.000 төгрөг нийт 95.680.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Мөнгөнторх ХХК-иас 64.000.000 төгрөгийг хариуцагч А.Эрдэнэбилэгт бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ хэрэгжсэн байх бөгөөд гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх зээлдүүлэгчид үүсчээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргээ зөрсний улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн Ариг банкинд зээлийн хүүнд төлсөн 31.680.000 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх шаардлагаа нотолж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ариг банк ХХК-тай байгуулсан бичил хөрөнгө оруулалтын зээлийн болон барьцааны гэрээ, тус банкны 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/225, 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 922 дугаар албан бичиг зэргээр нэхэмжлэгчид 31.680.000 төгрөгийн бодитой хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. /х.х-ийн 13-18 дугаар тал/

Тодруулбал, хариуцагчид мөнгө зээлдүүлэх зорилгоор Ариг банк ХХК-иас зээл авсан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.Эрдэнэбилэгээс 64.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мөнгөнторх ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31.680.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Эрдэнэбилэгээс 64.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөнторх ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.680.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мөнгөнторх ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эрдэнэбилэгээс 477.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөнторх ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09124дүгээр захирамж хэвээр байхыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ