Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2017/01363/и |
Дугаар | 1999 |
Огноо | 2017-06-09 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1999
2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2017/01999 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , *******,*******,*******,*******, “” худалдааны төвийн байр,******* хаягт байрлах “*******” ХХК /Улсын бүртгэлийн дугаар *******, Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,,, хаягт оршин суух Боржигин овогт /Регистрийн дугаар /-т холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 4,300,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /1580/, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч /1126/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******” ХХК нь хуучин түрээслэгч иргэн тэй 281 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан. Энэ нь “” худалдааны төвийн 2 давхрын 12 тоот олон үндэстний хоол хийх зориулалттай павильон юм. Түрээсийн нэг сарын төлбөр нь 1,200,000 төгрөг болно. Түрээслэгч нь түрээсийн гэрээг 2015 оны 10 сарын сүүлээр цуцалж, түрээсийн байрнаас гарсан. Энэ үедээ дараах тооцоотой үлдсэн. Үүнд: 2015 оны 07 сарын түрээсийн үлдэгдэл 420,000 төгрөг, 2015 оны 08 сарын түрээс 1,200,000 төгрөг, 2015 оны 09 сарын түрээс 1,200,000 төгрөг, 2015 оны 10 сарын ашигласан хоногийн түрээс 800,000 төгрөг, бүгд 3,620,000 төгрөг болно. Түрээсийн гэрээний 1.8 дахь заалтад түрээслэгч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувиар нөгөө талдаа алданги төлөхөөр тохирсон. Алданги нь 1,810,000 төгрөг болж байна. нь шүүхээс зугтааж, улмаар цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олдсон болно. Иймд хариуцагч ээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,620,000 төгрөг, алданги 1,810,000 төгрөг, эрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөгнөөс барьцаанд үлдээсэн 1,200,000 төгрөгийг хасаад 4,300,200 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ миний бие “*******” ХХК-ийн*******,*******, “” худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстний хоолны газарт 12 дугаартай павильоныг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш миний бие амаржих болсон тул өөрийн павильоноо ажиллуулж чадаагүй бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш өөрийн нагац эгч өөрийн павильоноо үлдээсэн боловч манай нагац эгч хоёр сар ажиллуулах гэж үзээд ашиггүй байсан тул би гэрээгээ 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан. 2015 оны 07 дугаар сарын 420,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн талбайг хүлээлгээд өгсөн учраас 09 дүгээр сарыг дуустал нэхэмжилж байгаа түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. 09 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 2,420,000 төгрөг төлөх байсан. Барьцаанд өгсөн 1,200,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Хасахад түрээсийн төлбөр 1,220,000 төгрөг байгаа. Үүнээс алданги тооцох юм бол 50 хувиас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр 1,210,000 төгрөг төлөх үндэслэлтэй. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг. 1,080,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл байна. Гэхдээ танайх ашиггүй байрлалд байсан учраас түрээсийн төлбөрийг авахгүй гэдэг байдлаар асуудлыг шийдсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хөрөнгө нь , гэдэг хүний өмч болох нь тогтоогддог. Гэрээ байгуулах эрх “*******” ХХК-д олгогдоогүй байдаг. Сая өгсөн баримт нь сүүлд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нотариатаар баталсан баримт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгч нь итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлдөг. Итгэмжлэл хугацаатай, нотариатаар батлуулсан байх ёстой. Итгэмжлэлгүй байгаа байдал нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Алданги үндэслэлгүй байна. Байр үл хөдлөх хөрөнгө болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогддог. Ашиг олох зориулалтаар түрээслэж байгаа түрээсийн гэрээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ хэлцэл хэрхэн хүчин төгөлдөр болох вэ гэхээр тухайн гэрээг нотариатаар батлуулаад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж байж хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй хэлцэл байгаа. Тухайн талбай бүхэлдээ 165 тоот буюу 590 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Энэ хүрээндээ зохих зөвшөөрлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээд явах үндэстэй байсан. Энэ үндэслэлээр алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэгэнт тухайн павильоныг ашиглаад явсан гэдэг үүднээс ашигласан хугацааны төлбөрийг төлөх үндэслэл байгаа боловч гэдэг хүн өөрөө энэ төлбөрийг авахгүй гэж тохиролцсон. “*******” ХХК нь төлөөлөх эрхгүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч т холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 4,300,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“” худалдааны төв, иргэн нар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ,*******,******* хаягт байрлах “” худалдааны төвийн 2 дугаар давхарын 12 тоот павильоныг олон үндэстний хоолны зориулалтаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэх, түрээслүүлэх 281 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулжээ. /хх-5-9/
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ээс 2015 оны 07 дугаар сарын түрээсийн үлдэгдэл 420,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын түрээс 1,200,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын түрээс 1,200,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын ашигласан хоногийн түрээс 800,000 төгрөг, бүгд 3,620,000 төгрөг, алданги 1,810,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөгнөөс барьцаанд үлдээсэн 1,200,000 төгрөгийг хасаад 4,300,200 гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь “” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 12 тоот павильоныг 2014 оны 09 дүгээр сараас түрээслэн ажиллуулж байсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч “*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийн асуудлыг худалдааны төвийн өмчлөгч тай харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэх үндэслэл заан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.
,*******,******* хаягт байршилтай 576 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь иргэн , нар болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-87/
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөвшөөрөл” гэх баримтыг нотлох баримтаар ирүүлж, иргэн , нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг “*******” ХХК-д олгосны дагуу түрээсийн гэрээг байгуулсан гэх тайлбарыг гаргасан. Уг баримтын агуулгаас үзэхэд иргэн , нар нь ,*******,******* хаягт байршилтай 576 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг “*******” ХХК-д 2017 онд үргэлжлүүлэн, цаашид тодорхойгүй хугацаагаар олгож, уг үл хөдлөх хөрөнгийг өмнөх хугацаанд эзэмшиж, ашиглаж, уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой засвар, үйлчилгээ, бусдад түрээслэх гэх зэрэг үйл ажиллагаа нь өмчлөгч нарын зөвшөөрлөөр хийгдэж байсан үйл ажиллагаа болохыг баталсан байна. /хх-89/
Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална”, 68.2 дахь хэсэгт “Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно” гэж заасан.
2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 281 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г “” худалдааны төв, иргэн нар байгуулсан байх бөгөөд уг гэрээг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарын олгосон зөвшөөрлийн дагуу “*******” ХХК байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “” худалдааны төв гэсэн тусгайлсан хуулийн этгээд байхгүй, худалдааны төв гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн хаяг, гэрээнд “*******” ХХК-ийн тамга дарагдсан тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагч нь “Ажлын байр түрээслэх гэрээ”-ний дагуу “” худалдааны төвийн 2 дугаар давхарын 12 тоот павильоныг ашиглаж байсан хугацааны төлбөрийг төлөх үүргийг “” худалдааны төвийн өмнө хүлээсэн байх бөгөөд уг гэрээний үүргийг нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэх эрхгүй.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь “” худалдааны төв, иргэн нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 281 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-ний үүргийг хариуцагч ээс нэхэмжлэх эрхтэй этгээд биш байх тул хариуцагч т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4,300,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4,300,200 /дөрвөн сая гурван зуун мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 46,8 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР