Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга  О.Болормаа,

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч  нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Баяндалай, Насантогтохын Давааням, Жанчивдоржийн Шийрэвжанцан, Энхээгийн Содонхүү нарт холбогдох эрүүгийн 201525031022 дугаартай, 105/2015/0023/Э индекстэй хэргийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, краны оосорлогч дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1,Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 06 дугаар багийн Жаргалант гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ойл овогт Баатарын Баяндалай  /РД: РП86111318/,

2. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 05 дугаар багийн Шарга гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Вандаа овогт Насантогтохын Давааням /РД: РП93110814/,

3. Архангай аймгийн Цэцэрлэгт хотод 1995 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг,дүү нарын хамт  Налайх дүүргийн  06 дугаар хороо Тэрэлжийн  гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Гал овогт Жанчивдоржийн Шийрэвжанцан /РД:АК95060416/,

4. Баянхонгор аймгийн Баянлиг  суманд  1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ах, эгч нарын хамт Баянхонгор аймгийн Баянлиг сумын 05  дугаар баг Хатан суудал гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Анчин овогт Энхээгийн Содонхүү /РД: ВВ93040117/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

1. Б.Баяндалай нь 2015 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө  Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн авто замын ажил хийж байсан "Аж уулын зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 Мөн 2015 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо ,Зуун модны зусланд байрлах иргэн Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө  Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт ,

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  1. Н.Давааням нь 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр  Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Ж.Шийрэвжанцан нь 2015 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Б.Баяндалай, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн авто замын ажил хийж байсан "Аж уулын зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт,

Мөн 2015 оны 07 дугаар  сарын 28-29-нд шилжих шөнө Б.Баяндалай, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлах иргэн Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт ,

Мөн 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Б.Баяндалай, Э.Содонхүү, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт,

Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Б.Баяндалай, Э.Содонхүү, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

4. Э.Содонхүү нь 2015 оны 07 дугаар  сарын 21-22-нд шилжих шөнө  Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Шадивлангийн зуслангийн авто замын ажил хийж байсан "Аж уулын зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт ,

Мөн 2015 оны 07 дугаар  сарын 28-29-нд шилжих шөнө яллагдагч Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлах иргэн Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт,

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр  Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяндалай мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, нэмж ярих зүйлгүй, дахин хэрэг хийхгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Давааням мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Шийрэвжанцан мэдүүлэхдээ:  “…нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Содонхүү мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, дахин гэмт хэрэг хийхгүй…” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

 

Б.Баяндалай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн  дахин  хэргийнхээ талаар ярихгүй...” гэжээ /хх-69/.

Н.Давааням 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Хэргийн  талаар дахин ярихгүй...” гэжээ /хх-69/.

Ж.Шийрэвжанцан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярихгүй ...” гэжээ /хх-69/.

Э.Содонхүү 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Хэргийн  талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул дахин ярихгүй...” гэжээ /хх-69/.  

 

1. Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Эрдэнэцогт: “...2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн зуслангийн замд замын усны хоолойн ажил гүйцэтгэж байгаад Шадивлангаас Бэлх рүү эргэх замаас хойд зүгт 100 метр зайд замын усны хоолой бариад суурийг нь дөнгөж бетоноор цутгаад гадна талаар нь пум буюу хэв хашмал хашсан байсан юм. Тэгээд 07дугаар  сарын 22-ны өдөр очиход эдгээр хашиж тавьсан пумыг хулгайлсан байсан. Нийт 21 ширхэг пум алдагдсан. 2015 оны 07 дугаар сарын 21-ны шөнө  угсарч дуусаад  ажлаас буусан. Тэгээд өглөө 08 цагт ирэхэд  байхгүй  байсан...” гэжээ /1-р хх 17/.

  1. Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Майбаяр: “...Манай компани Дамбадаржаагийн замын уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа юм. 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө замын эхлэлээс 1580 метр дээр байрлах ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан  31 ширхэг пум буюу хэв хашмал алдагдсан юм.  Алдагдсан хашмалыг  2015 оны 08 дугаар сарын 04-ны шөнө  22 цагт угсарч  дуусаад  ажлаас буусан. Тэгээд өглөө 09  цагт  ирэхэд байхгүй байсан...” гэжээ /1-р хх-46/.

            3. Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Тогтохтөр: “...Манайх Чингэлтэй дүүрэг 19-р хороо Зуун модны задгайд зуны байшин барих гээд 47 ширхэг пум байшингийн суурины| цутгалт хийх гэж аваачиж 2015 оны 07дугаар  сарын 28-ны өдөр тавьсан. Тэгээд 2015 оны 07дугаар  сарын 29-ний өдөр 15 цагийн үед очиход 26 ширхэг пум буюу хэв хаш алдагдсан байсан...” гэжээ /1-р хх-95/.

  1. Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Мөнхбаяр: “… Манай Эрэлт импекс ХХК нь Хан-дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. ... 2015 оны 07 дугаар  сарын 25-ны өдөр манай компани нь хэв хашмал 120х60 харьцаатай хэв хашмал  2450 ширхэг байсан. Мөн сапуд төмөр 725 ширхэг байсан. Ингээд 2015 оны 08 дугаар  сарын 11-ний өглөө аж ахуйн хашаанд хэмжилт хийх гэж очиход хулгай орсон шинжтэй байсан. Хэв хашмалаа тоолж үзэхэд 2450-аас 2319 ширхэг, нийт 131 ширхэг дутсан байсан. Сапуд төмөр 725 ширхэг байх ёстойгоос 686 ширхэг буюу 39 ширхэг дутсан байсан...” гэжээ /1-р хх-139/.

           5. Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ч.Ганзориг: “...Би Сүхбаатар дүүргийн дэвсгэр 100 айлд сантехникийн жижиг дэлгүүр ажиллуулдаг юм. 2015 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө миний утас руу шөнө 03 цаг үед хүн залгаж танай дэлгүүрийн үүдэнд байна пум зарах гэсэн юм танайх авах уу гэж асуусан. Тэгээд би миний дугаарыг хаанаас авсан юм бэ яагаад ийм орой  зарах гэж байгаа юм гэж асуусан юм. Тухайн үед эдгээр залуучууд нь та дэлгүүрийн хаягаас таны дугаарыг авсан юм. Та хүрч ирээд авчих тэгэх үү гуйгаад байсан. Тухайн үед би Хархорин сумаас ирж байсан болохоор замдаа авсан. Тухайн үед 4 залуу байсан шиг санагдаж байна. Цэнхэр өнгийн портер машинтай жолооч нь бууж ирээгүй дотор нь сууж байсан юм. Эдгээр залуус өөрсдөө зөөж оруулж өгсөн. Нийт 21 ширхэг пум буюу хэв хашмал байсан юм нэг ширхэгийг нь 15.000 төгрөгөөр бодож нийт 315.000 төгрөгөөр худалдаж авсан хаанаас авчирсан талаар асуухад 7 буудлаас барилгаас авсан хуучин зүйл байгаа юм бид нар өөрсдөө нэг бригад болж ажилладаг хуучин эд зүйлээ  авч байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед би юм бодоогүй авчихсан юм. Тэгээд дараа нь 2015 оны 7дугаар 29-ний өдөр 26 ширхэг, 2015 оны 08дугаар  сарын 04-05-нд шилжих шөнө  13 ширхэг пум төмөр авсан. Тухайн үед эдгээр залуучууд миний утсаар ярьж  ирж зарсан юм. Тухайн үед өмнөх ярьснаараа бид нар барилгаас авч ирсэн манай бригад одоо бууж байгаа тэгээд хуучин пум төмрөө зарж байна гэж ярьсан тэгээд би итгээд авсан юм. Сүүлд 08-р сард дахиж пум төмөр авчраад байхаар хулгайных юм биш биз гэж сэжиглэж байхад Хан-Уул дүүргийн цагдаагаас хүл ирж хулгайны эд зүйл байна гэж хэлсэн. Тэгээд хулгайн эд зүйл байсныг мэдсэн. Хан-Уул дүүрэгт баригдсан залуучууд надад пум төмөр зарсан залуучууд байсан... Би тухайн залуучуудаас  нийт  60 ширхэг пумыг  нэг ширхэгийг нь 15.000 төгрөгөөр  бодож  нийт 900.000 төгрөгөөр авсан юм. Эдгээр худалдаж авсан пум  төмрүүдийг  цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Одоо худалдаж авсан мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна.

         ...Ингээд 2015 оны 08 дугаар сарын  10-ны орой байх 20 цагийн орчим нөгөө залуу над руу залгаад дахин пум өгөх гэсэн юм гээд залгахаар нь надад мөнгө байхгүй гээд унтаад өгсөн.  Тэгсэн чинь үүрээр 04 цаг 50 минутанд залгахаар нь утсаа аваад ярихад 86 ширхэг сапуд төмөр байна. Танай гэрийн үүдэнд байна гэхээр нь гараад 1 ширхэгийг  өмнөх үнээрээ авахаар болоод худалдаж аваад явуулсан... Тэр залуучууд нутаг буцах байна зардал хэрэгтэй цалингийнхаа оронд авсан гэж хэлж байсан...” гэжээ /хх-20, 146/.

 

          6. Мөрдөн байцаалтанд гэрч С.Нэргүй: “...Би 100 айл орчим өөрийн эзэмшлийн УНП 97-59   портер машинаар хөлсөнд явж эд зүйл ачдаг юм.2015 оны 07дугаар  сарын сүүлээр байх 15 цагийн үед 100 айлын “Жоби “худалдааны төвийн эсрэг талд зогсож байхад 2 залуу ирж юм ачих уу гэсэн юм. ...Тэгээд би нар эд зүйл ачих газраа очиж байгаад залгая гэж хэлээд яваад өгсөн юм. Орой 21 цаг өнгөрч байхад над руу залгаад... та 30 минутын дараа хүрээд ир гэхээр нь би явсаар байгаад Чингэлтэй дүүргийн  7 буудалд 00 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд 3 залуу зогсож байсан. Тэгээд зам янзалж байгаа газрын хажуу талын улаан худгийн тэнд зогсож байгаад эд зүйл ачсан юм. Тухайн үед би машинаас буугаагүй нөгөө 3 залуу дөрвөлжин төмөр ачсан юм. Түүний дараа 7 дугаар сарын сүүлээр 1 удаа, 8 сарын эхээр 1 удаа нийт 3 удаа Чингэлтэй дүүргийн  19-р хорооноос дөрвөлжин төмөр ачиж зарсан. Тухайн үед би хулгайн эд зүйл биш биз гэж асуухад хулгайн эд зүйл биш таныг тийм асуудалд оруулахгүй гэсэн юм. Би нэг удаа явахад 50.000 төгрөг өгдөг байсан. Би хулгайн эд зүйл ачиж байгааг нь мэдээгүй. Тэгээд нөгөө залуучууд сүүлд байн байн дуудаад юм ачуулна гээд байхаар нь хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод Хан-Уул дүүргийн цагдаад хэлсэн юм...” гэжээ /хх-48/.

 

7. Мөрдөн байцаалтанд гэрч Д.Зоригтоо: “…2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн замын ус зайлуулах хоолойн цутгалтын ажил хийх гэж хоолойны толгой далбааны хоёр талаар нийт 31 ширхэг пум буюу хэв хашмалыг өглөө 08-21 цаг хүртэл ажилчдын хамт угсарсан юм . Уг хэв хашмалуудыг бид нар гурвуулаа угсарсан юм...Нийт 31 ширхэг хэв хашмал угсарсан 32 ширхэг байснаас 1 ширхэг нь эвдэрхий болохоор нь угсараагүй үлдээсэн юм. Уг пум угсарсан гэх газар нилээд том газар байсан угсарсан пум хүрээгүй юм. Маргааш ньүлдсэн хэсэгт нь дахиж пум угсрахаар болоод ажлаас буусан юм. Тэгээд маргааш нь ирэхэд угсарсан 31 ширхэг пумыг салгаад аваад явчихсан эвдэрхий үлдээсэн 1 ширхэг пум л байсан...уг алдагдсан гэх пумууд нь 120смХ60 см хэмжээтэй байсан. Бүгд адилхан хэмжээтэй 31 ширхэг пум байсан...” гэжээ /2-р хх-175/.

 

-Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-37/.

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-14-15, 43-44, 92-93, 213/.

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-34/.

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-22, 36, 97, 204/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

               1. Шүүгдэгч  Б.Баяндалай нь 2015 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө  Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн авто замын ажил хийж байсан “Аж уулын зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

 Мөн 2015 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо ,Зуун модны зусланд байрлах иргэн Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө  Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            2. Шүүгдэгч Н.Давааням нь 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр  Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Ж.Шийрэвжанцан нь 2015 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Б.Баяндалай, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн авто замын ажил хийж байсан "Аж уулын зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг,

 

 Мөн 2015 оны 07 дугаар  сарын 28-29-нд шилжих шөнө Б.Баяндалай, Э.Содонхүү нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлах иргэн Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

 

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Б.Баяндалай, Э.Содонхүү, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг,

Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Б.Баяндалай, Э.Содонхүү, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

4. Э.Содонхүү нь 2015 оны 07 дугаар  сарын 21-22-нд шилжих шөнө  Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Шадивлангийн зуслангийн авто замын ажил хийж байсан "Аж уулын зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

 Мөн 2015 оны 07 дугаар  сарын 28-29-нд шилжих шөнө яллагдагч Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зусланд байрлах иргэн Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн постоос Шадивлангийн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан "Эрдэнэ зам" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж байсан ус зайлуулах хоолойн цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг,

 Мөн 2015 оны 08 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр  Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нартай бүлэглэн машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эрэлт импекс" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн агуулах, хашаанаас 39 ширхэг сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Чингэлтэй дүүргийн Прокуророос Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зүйлчилсэн хуулийн зүйл ангийг тохирсон гэж үзэв.

 

-Шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар  урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-85, 86, 87, 88/.

 

Шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /1-р хх-22, 36, 97, 204/, /2-р хх-112-114, 3-р хх-54/.

 

Шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 97-59 УНП улсын дугаартай саарал өнгийн “Тоёото премио” маркын автомашин нь иргэн С.Нэргүйн өмчлөлийнх байх ба   С.Нэргүй нь гэмт хэрэгт оролцоогүй, эд зүйлийг хөлсөөр тээвэрлэсэн, гэмт хэргийн талаар зохих байгууллагад мэдээлсэн байх тул түүнийг  эзэмшлийн автомашиныг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийн үнийг /2-р хавтас 14х/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй тул тэдэнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх  үзлээ.

 

Шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт  хэргийн улмаас  бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ойл овогт Баатарын Баяндалай, Гал овогт Жанчивдоржийн Шийрэвжанцан, Анчин овогт Энхээгийн Содонхүү нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж,  машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Вандаа овогт Насантогтохын Давааням нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад үлэмж бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Баяндалайг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Даваанямыг эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Ж.Шийрэвжанцанг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял  хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар,  Э.Содонхүүг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жил 5  /таван / сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарт оногдуулсан хорих ялыг  тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Ж.Шийрэвжанцангийн 2015 оны 08 дугаар сарын 14-нөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ны  өдрийг  хүртэл  цагдан хоригдсон 3 хоног, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 21 хоногийг,  Б.Баяндалайн 2015 оны  08 дугаар сарын  14-нөөс 2015 оны  08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг, Н.Даваанямын 2015 оны 08 дугаар сарын  14-нөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг  хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг тус тус  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Содонхүү нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Б.Баяндалай, Н.Давааням Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар  нь бусдад төлөх  төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т  зааснаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 01 дүгээр хэлтэсийн Мөрдөн байцаах мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч  Б.Ууганбаярын  2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Сээтэнгийн Нэргүйн эзэмшлийн 97-59 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер”маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон тээврийн хэрэгслийг  битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 4.300.000/дөрвөн сая гурван зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нараас хувь тэнцүүлэн гаргуулж/тус бүр 1.075.000төгрөг/ улсын орлого болгосугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Баяндалайд оногдуулсан 2 /хоёр / жил 5 /таван / сарын хорих ялыг, Н.Даваанямд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, Ж.Шийрэвжанцанд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялыг, Э.Содонхүүд оногдуулсан 2 /хоёр/ жил 5/таван/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд Б.Баяндалай, Н.Давааням нарт  хяналт тавихыг Хөвсгөл аймгийн  Цагаан-уул сумын Цагдаагийн тасагт, Ж.Шийрэвжанцанд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Э.Содонхүүд  Баянхонгор аймгийн Баянлиг сумын цагдаагийн тасагт тус тус хяналт тавихыг даалгасугай.

 

            8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Шийрэвжанцанд цагдан хорихоор  авсан таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн  бусдын батлан даалтанд  өгсүгэй.

 

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН