Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/00693

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00257/И

 

Дархан-Уул аймаг дахь С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Оюундарь , тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Атарын 3 дугаар гудамж, 16 тоотод оршин суух, Хиад боржигон овгийн Банзрагчийн Улаанбанди /РД:ТК67031611, утас:9937 5231/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хонгор сумын Засаг дарга /Дархан-Уул аймаг, Хонгор сум, утас:9907 1227/-д холбогдох

 

1,645,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий .

 

ؿ : нэхэмжлэгч Б.Улаанбанди, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Улаанбанди шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...Иргэн Б.Улаанбанди миний бие нь 2014 оны 03 дугаар сарын 03-ний өдөр Хонгор сумын Ойн ангийн техникчээр ажиллаж байгаад 2015 оны 01 сарын 26-ний өдөр ойн техникчийн орон тоо цомхотгосон учир үүрэгт ажлаас чөлөөлж, ойн ангийн жолоочоор авч ажиллуулсан юм. 2015 оны 01 сарын 26-ны өдрөөс өдий хүртэл жолоочоор ажиллаж байна. 2017 оны 01 сарын 01-ээс хойш өдий хүртэл 2017 оны 1-4 сарын цалин олгохгүй хохироож байна. Намайг ойн ангийн жолоочоор чөлөөлсөн тушаалч байхгүй. Хонгор сумын ЗДТГ-ын мэдэлд ажлын цагаа бүртгүүлээд хий гэсэн ажлыг нь хийгээд явж байна. Сумын засаг даргаас цалингаа авъя гэхэд, удахгүй тушаал гаргана, сум дундын ойн ангийг сумандаа авчирч тушаал гаргаж шийднэ гэж хэлдэг юм. Иймд Хонгор сумын ЗДТГ-аас ойн ангид жолоочоор ажилласан 4 сарын цалин 1 649 592 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сум дундын ойн ангийг анх засгийн газрын 2010 оны 2 сарын 24-ний 12 дугаар тогтоолоор сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор сумын ойн ангийг анх байгуулсан. Үйл ажиллагаа хэвийн явж байтал 2015 оны аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлын 56 дугаар тогтоолоор сум дундын ойн ангийг байгуулж төсвийг нь сум дундын ойн анги руу татаж авсан түүний дагуу шүүхэд аймгийн иргэдийн хурлыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж өгсөн. Энэ хэргийг шүүх хүлээж аваад хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан. Түүний дараа 2016 оны төсвийн тодотголоор буцаад суманд татагдаж ирсэн. Ингээд бүх хүмүүс үйл ажиллагаа хэвийн явуулаад цалин мөнгөө 6 сар хүртэл аваад явж байсан. Мөн үүний дараа аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2016 оны 12 сарын 1-ний 120 дугаар тогтоолоор аймагт дахин сум дундын ойн ангийг байгуулсан. Мөн байгуулахдаа суманд байсан төсвийг сум дундын ойн ангийн төсөв гээд татаж авсан байдаг. Тийм учраас суманд сумын ойн анги байхгүй юм. Иргэдийн хурлын тогтоол нь хүчингүй болсон байгаа түүнээс ажилтан албан хаагчид байхгүй байгаа. Эгнэ тогтоолыг сумын засаг дарга хүчингүй болгохгүй сумын иргэдийн хурал хүчингүй болгох эрхтэй байгаа юм. Б.Улаанбандийг сумын ойн ангийн дарга томилсон. Сумын ойн ангийн засаг дарга томилж чөлөөлөх эрхтэй хүн биш тэгэхээр энэ нэхэмжлэл нь сумын засаг даргын тамгын газарт хамааралгүй хариуцах үндэслэлгүй сумын ойн анги нь сум дундын ойн анги болж өөрчлөгдсөн юм. Харин өөрчлөгдсөн учраас Б.Улаанбандийг сум дундын ойн анги нь ажилд авах ёстой нэршил өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм гэсэн үндэслэлээр сум дундын ойн ангийг хариуцна гэж үзэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай үйлчлүүлэгчийн ажиллаж байсан газрын тушаал шийдвэр, иргэдийн хурлын тогтоол байгаа мөн цагийн бүртгэл зэрэг нь байдаг учраас хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм. Нэгэнт Хонгор сумын Засаг дарга хариуцдаг учраас энэ хүний асуудлыг шийдэж өгөх ёстой. гэжээ

 

ؿ ,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Улаанбандийн Дархан-Уул аймаг Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан цалин 1 649 592 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Улаанбанди нь Дархан-Уул аймаг Хонгор сумын ойн ангийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот Ажилд томилох тухай тушаалаар ойн ангийн жолоочийн албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс / тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байна.

 

Дархан-Уул аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар тогтоолоор Сум дундын ойн анги байгуулж, батлагдсан төсвийг татан авснаар нэхэмжлэгч Б.Улаанбандийн ажиллаж байсан Хонгор сумын ойн анги нь чиг үүргээ тус суманд хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Улаанбанди нь 2017 оны 01 дүгээрс сараас Хонгор сумын ойн ангийн жолоочийн ажлыг хийх боломжгүй болсон талаар мэдэж байсан ч Хонгор сумын засаг дарга ... цагаа бүртгүүлээд явж бай, Ойн ангийг сумандаа авчирч тушаал гаргаж шийднэ ... гэсэн тул цалингаа гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Орон нутгийн төсөвт ойн ангийн төсөв байхгүй, Б.Улаанбанди нь сумын Ойн ангийн жолооч бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тушаалаар ойн ангийн дарга томилсон тул, сумын Засаг дарга чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй ... гэж маргаж байгаа болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Улаанбандийн ажиллаж байсан ойн ангийн төсвийг Дархан-Уул аймаг Хонгор сумын ИТХ-ын хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25/07 тоот сумын 2016 оны Төсвийн тодотгол батлах тухай тогтоолын 3.2.15-д ойн анги 36 313.4 төгрөг баталж байсан бөгөөд мөн хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/10 тоот Сумын 2017 оны төсөв батлах тухай тогтоолд Ойн анги гэж төсөв төлөвлөгдөөгүй байна.

 

Дархан-Уул аймаг Хонгор сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот Сумын ойн мэргэжлийн анги байгуулах тухай тогтоол гарч тогтоолын 2-р заалтад сумын ойн мэргэжлийн ангийн үйл ажилалгаанд шаардагдах төсвийг өөрийн нөөц бололцоо болон холбогдох газарт хандаж шийдвэрлүүлэх, сумын ИТХын тэргүүлэгчдийн хурлаар төсвийг нь батлуулах, жил бүрийн төсөвт суулгах арга хэмжээ авч байхыг Сумын Засаг даргад үүрэг болгож байсан бөгөөд энэ тогтоол одоо хүчинтэй эсэх, хүчинтэй бол Дархан-Уул аймаг Хонгор сумын ИТХ-ын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/10 тоот Сумын 2017 оны төсөв батлах тухай тогтоолд төсөв төсөвлөгдөөгүй байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн ИТХ-ын тогтоол гарч сум дундын ойн анги байгуулагдсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Сум дундын ой анги байгуулагдсантай холбоотойгаар Хонгор суманд чиг үүргээ хэрэгжүүлж байсан Сумын ойн анги чиг үүрэг, төсөв сум дундын ойн анги руу шилжсэн эсэх нь тодорхойгүй боловч Дархан-Уул аймаг Хонгор сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 тоот Л.Өлзийхишигийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дүгээр заалтад дурдсанаар Сумын Ойн анги ОНӨҮГазар тус суманд чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Б.Улаанбанди 2017 оны 01 дүгээр сараас жолоочийн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа нь тодорхой, мөн ажил олгогч Сумын ойн анги хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох хуулийг баримталсан шийдвэр гаргаагүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол энэ үйлдэл нь ажлаас чөлөөлж байгаа хэлбэртэй адил бөгөөд нэхэмжлэгч Б.Улаанбанди шүүхэд гомдолоо хугацаанд нь гаргаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Улаанбанди нь Дархан-Уул аймаг Хонгор сумын ойн ангийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот Ажилд томилох тухай тушаалаар ойн ангийн жолоочийн албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс / тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байсан тул хөдөлмөрийн гэрээний нэг тал ажил олгогчийнбуруутай үйлдлийн улмаас цалин хөлс олгохгүй байгаа талаар гомдол гаргах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Орон нутгийн төсөвт ойн ангийн төсөв байхгүй, Б.Улаанбанди нь сумын Ойн ангийн жолооч бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тушаалаар ойн ангийн дарга томилсон тул, Сумын Засаг дарга чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй ...гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Улаанбандийн Дархан-Уул аймаг Хонгор сумын Засаг Даргад холбогдуулан гаргасан цалин 1 649 592 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.2-т зааснаар Нэхэмжлэгч Б.Улаанбандийн Дархан-Уул аймаг Хонгор сумын Засаг Даргад холбогдуулан гаргасан цалин 1 649 592 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ХААН банк тэмдэгтийн хураамж 41 300 төгөргийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Улаанбандид олгосугай.

 

4. шүүхэд 119 119.2- хүү 㺺 120 120.2- , 뺺 㺺 14 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

د Д.ОЮУНДАРЬ