Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2017/00654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00257/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төгөлдөр бьюти кэйр ХХК /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө, Орчлон 84-06, УБД:9011192083, РД:53022277, утас:9857 4142 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 21 дүгээр байр 62 тоотод оршин суух Өөлд овгийн Пүрэвийн Ариужаргал /РД:ТГ71070468, утас:9939 9388/-д холбогдоа

 

5,782,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

3,513,325 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан ньшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн П.Ариунжаргал нь тус компанийн худалдан борлуулдаг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үнэ 6,200,000 төгрөг ба худалдан авагч урьдчилгаа 500,000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 500,000 төгрөгөөр тооцоо хийж 11 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээж авсан болно. ...Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3,855,000 төгрөг болон алданги 927,500 төгрөг нийт 5,782,500 төгрөгийг П.Ариунжаргалаас гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй байх шалтгаан байгаа. Гэрээний 6 дугаар зүйлд бараа буцаах нөхцөлтэй байдаг. Бид тоос сорогч нь хэрэглэхэд тохиромжгүй байна гээд 3 хоногийн дотор мэдэгдсэн боловч түүнийгээ аваад ир гэж хэлчхээд дараа нь хугацаа чинь болохоо байлаа гээд мөнгөө нэхсэн. Тэгээд бид буцаах санал тавьсан гэж хэлтэл манай дарга байхгүй байна тэр болтол мөнгөө төлөөд яв гэж хэлсэн. Гэтэл гэрээний 6 дугаар заалтын дагуу 3 хоногийн дотор худалдан авагч бараагаа өгсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу бид 5 сард төлсөн 2 345 000 мөн дээр нь 500 000 нийт 2 845 000 төгрөгийг Төгөлдөр бьюти кэйр ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Барааны нийт үнийн дүнгийн 10 хувийг манай зүгээс төлнө. Тухайн үед 3 хоногийн дотор буцаая гэсэн санал гараагүй. Гэрээний 6.2-ийн дагуу энэ эрх хаагдсан. Манайх 5 782 500 төгрөг нэхэмжилж байна. Энэ гэрээ хуулийн дагуу албан ёсоор байгуулагдсан мөн дагалдах сервис үзүүлэх гэрээ байгуулсан байгаа нь хууль ёсны гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой энэ хүнд бодитой хохирол учирсан зүйл харагдахгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-нь хариуцагч П.Ариунжаргалд холбогдуулан гаргасан 5 782 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Ариунжаргалын гаргасан 3 513 325 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хивс цэвэрлэгч төхөөрөмж Кирби Сентриа бодисыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан гэрээний 2,1-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй Кирби Сентриа стандарт иж бүрдлийн хамт / 19 ширхэг/ хивсний угаалга, гүн цэвэрлэгээний хошуу зэргийг хүлээлгэн өгөх, худалдан авагч өөрийн эрхэд шилжсэн барааны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэрээнд зааснаар иж бүрдлийн үнэ 5 200 000 төгрөг бөгөөд урьдчилгаа 500 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор, үлдсэн төлбөрийг 11 сарын хугацаанд 500 000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцон, гэрээний 5.2.2-т зааснаар барааг танилцуулах үед өөрийн биеэр байна, барааг хүлээж авахдаа энэхүү гэрээний хавсралтад заасан барааны бүрэлдэхүүн хэсгүүд, барааны чанар, ажиллагаатай эсэхийг шалгаж барааг хүлээн авсан тухай акт үйлдэнэ гэснээр бараа хүлээлгэж өгөх актыг 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэн, барааг хүлээн авч байгаа худалдан авагч П.Ариунжаргал төхөөрөмжийн хүчин чадал, үйлдлүүдийг бүрэн хэмжээнд үзэж шалган танилцан, бараа чанарын шаардлага хангасан гээд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д зааснаар гэрээний үнийг тодорхойлсон, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар барааг хүлээн авах үйлдэл хийсэн байна.

Талууд бараа хүлээн авсан, барааны үлдэгдэл төлбөрийн хувьд маргаангүй байгаа ч хариуцагч П.Ариунжаргал ...тухайн тоос сорогчийг ажиллуулахад төвөгтэй буюу ашиглах, угсрах, тоос сорох явцад манай гэр бүлийн ахуйн хэрэгцээний шаардлага хангахгүй байсан учраас гэрээний 6.1-д зааны дагуу 3 хоногийн дотор өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж, тоног төхөөрмжийг буцаах хүсэлтэй байгаа тухайгаа ...мэдэгдсэн, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэж маргаж байгаа болно.

Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6.1-д заасан худалдан авагч худалдан авах гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж, тоног төхөөрөмжийг буцаах хүсэлтэй байсан гэх тохиолдол үүссэн гэж хариуцагч маргаж байаа боловч гэрээний 9.1-д зааснаар энэхүү гэрээний дагуу хүргүүлэх аливаа мэдэгдэл, шаардлага болон бусад захидал харилцааг бичгээр үйлдэн хаягийн дагуу биечлэн хүргэх, эсхүл шуудангаар илгээнэ гэснээр Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-ийн гэрээнд заасан хаяг Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион бөхийн байр гэсэн хаяг, 9400 6840, 9903 5393 дугаарт буцаалтын тохиолдол бий болсон талаар шуудан, мэйл, захидал илгээсэн эсэхээ Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө цуглуулах, бүрдүүлэх, нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Талуудын байгуулсан гэрээнд нийлүүлж буй барааны онцлогыг харгалзан шаардлага гаргах хугацааг тогтоосон бөгөөд хариуцагч П.Ариунжаргал хүлээн авсан эд хөрөнгө доголдолтой байсан бол Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар шаардах эрх нээлттэй байсан байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Одонтуяа гэгчийн гэрчлэх мэдэгдэл гэсэн бичвэрийг дурдаж татгалзлаа тайлбарлаж байгаа боловч дээрх бичвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан бичмэл нотлох баримтад хамааралгүй байна.

Дээрх бичвэр нь харагдах байдлаас бичмэл баримт боловч Б.Одонтуяа энэ мэдэгдэл гэгчийг хаана, хэдийд хүргүүлж байгаа нь болон Б.Одонтуяа өөрөө бичсэн эсэх нь мэдэгдэхгүй тухайлбал хариуцагч П.Ариунжаргалын тайлбарт дурдсанаар худалдагч талд доголдолын талаар дамжуулж байгаа, шүүхэд мэдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй, шүүхээс үүрэг болгоогүй хэргийн оролцогч биш этгээдийн ирүүлсэн бичвэр байна.

Мөн дээрх бичвэрт 2016 оны 03 дугаар сард хивс цэвэрлэдэг төхөөрөмжийг хотод хүлээн авсан, оффист нь очиход хүнгүй үе таарсан ... гэсэн нь хариуцагч П.Ариунжаргалын гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор утасдсан, энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа хаягаар очсон, хуурай дүү болох Б.Одонтуяаг хотын хүн байна олоод өгөөч гэж хүссэний дагуу Б.Одонтуяа тэр компанийг олж уулзаад энэ тоос сорогчоо ав гэсэн боловч би энд явна гэж худал хэлсэн ... гэсэнтэй цаг хугацааны хувьд таарахгүй байгааг дурдаж, дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль зүйн дагуу бүрдүүлсэн нотлох баримт биш байна гэж дүгнэлээ.

Мөн талуудын байгуулсан Кирби Сентриа төхөөрөмжийн сервис үйлчилгээ үзүүлэх, захиалагч гүйцэтгэсэн ажлыг зохих ёсоор хүлээн авч төлбөрийг нь төлөх үүрэг хүлээсэн гэрээгээр захиалагчаас хүсэлт ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор төхөөрөмжид гарч буй эвдрэл гэмтлийг засварлах / хэрэв техникийн бололцоо байгаа бол / эсвэл эвдрэлтэй эд ангийг солих үйлчилгээг үзүүлэхээр байсан байна.

Иймд хариуцагч П.Ариунжаргал нь гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь зохих ёсоор шударгаар биелүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр 3 855 000 төгрөгийг, гэрээний 7.3-т төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хүү төлнө гэж бичгээр тохиролцсон, алданги 1 927 500 төгрөгийг тус тус гаргуулан Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч П.Ариунжаргалын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан эрхийн дагуу гаргасан үндэслэлгүй нэхэж залилж авсан 2 345 000 төгрөг, уг мөнгийг банкинд хадгалуулсан бол 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл 19 сарын хүү бүгд 668 325 төгрөг, өмгөөлөлийн хууль зүйн зөвлөгөө авсан зардал болох 500 000 төгрөг бүгд 3 513 325 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч П.Ариунжаргал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлйин 204.1, 204.2-т зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаах үүрэгтэй гэснээр шаардаж байгаа гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн болно.

Хариуцагч П.Ариунжаргал гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор гэрээг цуцалж, тоног төхөөрмжийг буцаах тухай мэдэгдсэн гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, гэрээнээс татгалзсан гэж байгаа боловч энэ хугацаанд төлбөрийг хэсэгчилсэн байдлаар төлөлт хийж байсан нь шүүхэд ирүүлсэн банкны орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байгаа болно.

Мөн худалдагч тал шилжүүлсэн барааны үнэ 2 345 000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол хүү авах гэсэн гэж 668 325 төгрөг гаргуулна гэж байгаа боловч тухайн төлбөрийг хадгаламжаас, аль эсхүл зээлийн гэрээний зүйлээс төлсөн гэх баримтыг, өмгөөлөлийн хууль зүйн зөвлөгөө авсан зардал болох 500 000 төгрөг гаргуулна гэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгчид хөлс төлсөн талаарх нолох баримтыг ирүүлээгүй, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Цэдэнбалд өөрийгөө төлөөлөн оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч П.Ариунжаргалаас 3 855 000 төгрөг, алданги 1 927 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-д олгосугай.

2.Иргэнйи хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 256 дугаар зүйлйин 256.1-д зааснаар хариуцагч П.Ариунжаргалын үндэслэлгүй нэхэж залилж авсан 2 345 000 төгрөг, уг мөнгийг банкинд хадгалуулсан бол 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-н хүртэл 19 сарын хүү бүгд 668 325 төгрөг, өмгөөлөлийн хууль зүйн зөвлөгөө авсан зардал болох 500 000 төгрөг бүгд 3 513 325 төгрөгийг нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ныөдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 107,470 төгрөг, хариуцагч П.Ариунжаргалаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ХААН банк 2017 оны 05 дугаарс арын 15-ны өдөр тушаасан 71,165 төгрөгийг тус тус төрийн сангйин орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ариунжаргалаас 107,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти КэйрХХК-д олгосугай.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийгсайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ