Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 10

 

Ц.Ба нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Прокурор Б.Төрболд Шүүгдэгч Ц.Ба М.Ба- Б.Да Шүүгдэгч Ж.Дагийн өмгөөлөгч В.Содномцэрэн Шүүгдэгч Ц.Баын өмгөөлөгч Н.Оюунчимэг Шүүгдэгч М.Ба-ын өмгөөлөгч Д.Алтанцэцэг Шүүгдэгч Б.Дагийн өмгөөлөгч Д.Бямбабаяр Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг о ролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Да, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлоор 201723000046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 02 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Идэр сумын Дархан-Уул багт оршин суух хаягтай, урьд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ял оногдуулж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, Мандар овгийн Цэ-ийн Ба РД: /ИЮ********/

Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-ийн хойд хэсэг 4-10 тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 09 дүгээр сарын 05- ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ял оногдуулж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, Цоохор овгийн М-ын Ба РД: /ИЖ-********/

Монгол Улсын иргэн, халх, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-5, ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын хэсгийн 2-7 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харчин овгийн Ж-ын Да РД: /ИС*********/

Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Ажилчны хэсэг 3-16 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20 дугаартай тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хорих ял оногдуулж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Б-ын Да РД: /ИР-********/

Шүүгдэгч Ц.Ба, М.Ба-, Ж.Да, Б.Да нар нь 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ба, М.Ба-, Ж.Да, Б.Да нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ж.Да, Б.Да нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийн 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ба-, Ц.Ба нарыг тус бүрийн 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ба-, Ц.Ба нарт энэ тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ял дээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тус тус нэмж шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарын тус бүрийн биечлэн эдлэх нийт ялыг 3/гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарт оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Да, Ж.Да нарт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Ба-, Ц.Ба нарт 2017 оны 08 дугаар сарын 22- ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгөтэй, малгайтай цамц 1 ширхэг, ар болон мөрний хэсэгтээ тод ягаан өнгийн оруулгатай хар өнгөтэй, урд хэсэгтээ цахилгаантай ягаан өнгийн малгайтай, нилонон материалтай куртик 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Ж.Дагийн хоёр ханцуй нь цайвар өнгөтэй хөх саарал өнгөтэй ноосон цамцыг буцаан олгож, DVD -ийг хэрэгт хавсарган үлдээж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилсэн шүүгдэгч Б.Дагийн хувьд ногдох эд хөрөнгө болох Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч М.Ба-ын хувьд ногдох эд хөрөнгө болох Престик маркийн 2 хаалгатай хөлдөөгч, Моор гэсэн нэртэй угаалгын машиныг, шүүгдэгч Ж.Дагийн хувьд ногдох эд хөрөнгө болох Hyundai starex маркийн 85-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ц.Баын хувьд ноогдох эд хөрөнгө болох Жи-мобайл маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ба, М.Ба-, Ж.Да, Б.Да нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдаж ирүүлсэнийг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Бу-ын сэтгэл санааны хохиролд тооцож, нэхэмжилсэн 20.000.000 /хорин сая/ төгрөг, байнгын ажлын байранд ажиллаж авах байсан цалин хөлс гэж нэхэмжилсэн 4.935.582 төгрөг, гинж, бугуйвчны үнэнд нэхэмжилсэн 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой бусад зардлыг нь хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч М.Ба-, Ж.Да, Ц.Ба, Б.Да нар нь хохирогч М.Бу-ын эрүүл мэндийн хохиролд 940.000 төгрөг төлсөн, хохирогч О.Балдандорж хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.Да давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Да миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн хэрэгт М.Ба-, Ц.Ба, Ж.Да нартай яюж байсан үнэн боловч Б.Да би бие засах гээд гараад явсан хойгуур зодоон болсон байсан. Хохирогч М.Бу- гээд байгаа иргэнийг би танихгүй биед нь хохирол учруулаагүй, зодоонд хамааралгүй тул одоо тэнсэнтэй байгаа хугацааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч М.Ба-ын өмгөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Мягмаржав овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Ялтан М.Ба- нь 2017 оны 05 дугаар сарын 18-.19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг Кристал зоогийн газрын гадаа үүдэнд бусадтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн М.Бу-, О.Балдандорж нарыг бүлэглэн зодсон хэрэг үйлдэхээсээ өмнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаалтад шалгагдаж байсан тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шатанд танхай, хулгайн хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх талаар хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй юм. Учир нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шүүгдэгчийн эрхийг зөрчиж байна. 2. М.Ба- нарын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулиар иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, танхайн хэрэг нь ялгагддаггүй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар дур дураараа зүйлчилж байсныг 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар өөрчлөн танхайн хэргийг тодорхой хүний эсрэг чиглэсэн бус харин нийтийг хамарсан, эмх замбараагүй байдал, үймээн самуун дэгдээсэн үйл явдлыг зүйлчлэхээр заасан байтал, баарны гадаа 1-2 хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан хэргийг танхайн сэдэлтээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Тухайн хэргийн хувьд олон нийтийг хамарсан хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл огт байхгүй, баарны гадаа олон хүн байгаагүй, зөвхөн хохирогч яллагдагч нарын хооронд болсон, сэдэлтийн хувьд Ж.Да хохирогч М.Бу-ыг мөрлөснөөс үүдэн М.Бу-, О.Балдандорж нарыг зодож биед нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан хэрэг нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэгдэх үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамруулж өгөөгүй байна. Харин хүнд хохирол учруулсаныг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан. 3. Мөрдөн шалгах ажиллагааны бүрдэл бүрэн хангагдаагүй, тухайлбал гэмт хэрэгт оролцсон яллагдагч нарын оролцоо хир зэрэг байгаа, хэний үйлдлээс хохирогч М.БуянОчирынхөл хугарч биеднь хүндэвтэр гэмтэл учирсан, О.Балдандорийн биед хөнгөн гэмтэл учруулсныг тогтоогоогүйгээс яллагдагч нарт ял шийтгэл ялгамжтай оногдуулах зарчим алдагдсан байна. Хохирогч О.Балдандоржийн хэрг болсоны маргааш буюу 2017 оны 05 угаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: М.Бу-ыг 3 залуу барьж аваад дээрээс нь дэвсээд зодсон, би наанаас очоод тэр 3 залууг салгасан, тэр үед Бу- босч ирээд хана түшээд зогссон чиньзүүнхөл нь хугарчихсан бололтой санжигнаад байсан. Тэр 3 залуу нэг нь ногоон өнгийн цамц өмссөн, нэг залуунь урт үстэй залуу байсан, нөгөө ньбас ногоон өнгийн цамцтай залуу байсан гэж 3 хүн зодож байсныг гэрчилж байгаа, гэрч Б.Нарантуяа ч анхны мэдүүлэгтээ: М.Бу-ыг ногоон цамцтай залуу, бор хүрэн цамцтай залуу, мөрөөрөө ногоон өнгийн судалтай цамцтай 3 залуу зодсон гэж тодорхой мэдүүлсэн байхад хэрэг бүртгэгч нь хэн нь хөлийг нь хугалсаныг тогтоох боломжгүй мэтээр болгон хөтлөн байцаалт авч мэдүүлгийг зөрүүтэй болгожээ. Гэмт хэрэг үйлдэгдсэнийг харсан гэх гэрч Б.Нарантуяа, О.Эрдэнэтуул, нарын мэдүүлэг зөрүүтэй, хохирогч нарыг зодсон гэх хүмүүсийг хувцсаар нь ялгаж мэдүүлээгүй бөөнд нь бүгдийг нь зодсон болгож мэдүүлсэн, хохирогч нарын гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд тэдний биед учирсан гэмтлийг хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэж дүгнэсэн байхад 4 хүн дөрвүүлээ олон удаа цохиж өшиглөсөн гэж худал мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. 4. Шүүгдэгч М.Ба-т ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж зааж ялтай байдал гэдэг ойлголтыг хүчингүй болгосон байхад хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан 2 жилийн тэнсэнг ял дээр нэмж эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Мягмаржав овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Дээрх дүрс бичлэг нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болох үед, тэнд болсон үйлдлийг тодорхой бичсэн байх бөгөөд энэхүү дүрс бичлэг нь хэрэгт хамааралай, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримт гэж өмгөөлөгч дүгнэж байгаа болно. Мөн хохирогч М.Бу-, О.Балдандорж, гэрч Б.Нарантуяа, Эрдэнэтуул нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайлбал 3 хүн байсан, 4 залуу зодсон гэх мэтээр тооны шалгуурын хувьд өөр өөр тоог хэлдэг бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгт хэрэг учрал болсон гэх 00 цагийн үед 10-аас дээш тооны хүн цохилцсон, заамдалцсан, хөөцөлдсөн үйл явц бичигдсэн байх бөгөөд гэрч нарын дүрс бичлэг ч харагдаж байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байтал шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь “хэргийн бодит байдалд нийцээгүй” гэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. 2. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд Шүүгдэгч М.Ба-, М.Ба- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан учир 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ял оногдуулсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх журмыг үндэслэн Ц.Ба, М.Ба- нарт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тэнсэж хянан харгалзсаныг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулиар тэнсэж хянан харгалзсаныг “эдлээгүй үлдсэн ял” гэж тайлбарлаж нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин 2015 оны Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээж мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн бол мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ял оногдуулах үндэслэлтэй юм. Гэтэл Ц.Ба нь2002 оны Эрүүгийн хуулиар тэнсэж хянан харгалзаж байсан тул 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын Эрүүгийн хариуцлагыг хооронд нь нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан” оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө” гэж тодорхойлсон байх тул 2002 оны Эрүүгийн хуулиар эдлэх ялыг тэнсэж хянан харгалзсан нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан “ялын төрөл”-д хамаарахгүй тул “ялтан” гэж дүгнэх үндэслэлгүй байна, Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд “тэнсэж хянан харгалзах” гэсэн ялын төрөл байхгүй болно, 2015 оны Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэсэн хууль зүйн ойлголтыг “хуульчлаагүй тул” тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн нь” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Ц.Ба, М.Ба- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” байх тул хүчингүй болгож, мөн хуулийн 1.3 дахь хэсэгт зааснаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ц.Ба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч тайлбарлана гэв. Шүүгдэгч Ц.Баын өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Баын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1301. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан үндэслэл нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн. Шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг үндэслэлийг тайлбарлая. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг болох үеийн дүрс бичлэгийг камерын цагаатгах талын нотлох баримтаар үнэлж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг нотлох баримтаар үнэлэх өмгөөлөгчийн хүсэлтийг” шүүх хэрхэн хүлээж авсан талаар дурдаагүй. Энэ талаарх хүсэлтийг миний бие албан ёсоор гаргасан. Өөрөөр хэлбэл эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг нотлох баримтаар үнэлэх хүсэлтийг хангахгүйгээр шийтгэх тогтоол гаргасан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эд мөрийн баримт нь нотлох баримт болохоор заасан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн улсын яллагчийн яллах дүгнэлтээр биш. Харин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь үнэлж шийдвэрлэх ёстой байсан. Ийм учраас эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, уг бичлэгийг үнэлэхгүйгээр шийтгэх тогтоол гаргасан байна. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Манай талаас дүрс бичлэгийг яагаад нотлох баримтаар үнэлүүлэхийг хүссэн бэ? гэхээр тухайн хэрэг нь шөнийн 00 цагийн үед болсон байдаг. Тухайн дүрс бичлэгийг үзэхэд зөвхөн дөрвөн шүүгчдэгчийн үйлдэл биш, нэр нь үл мэдэгдэх, зүс нь үл танигдах 10 гаруй хүмүүсийн үйлдэл байгаад байгаа юм. Энэ талаар бусад шүүгдэгч нарын өмгөөлөгчид ярих байх. Гэтэл яагаад 4 хүнийг нь оруулж ирээд шүүх дээр яллаад, гэм буруутайд тооцоод, хариуцлага хүлээлгээд байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцох үндэслэлдээ хохирогч М.Бу-ын мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад хохирогч М.Бу-оос би асуулт асуусан. Юу гэж асуусан бэ? гэхээр “мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө намайг энэ зодсон, тэр зодсон гээд хувцасных нь өнгөөр ялгаж хэлээд байна, мөн сахалтай, сахалгүйгээр нь ялгаж хэлээд байна. Тэгэхээр өөрөө зодуулж байх үедээ хэн өөрийг нь зодож, өшиглөж байсныг яг харсан уу? гэж” асуусан. Тэгэхэд хохирогч М.Бу- хариулахдаа “үгүй ээ би хараагүй, дараа нь гэрчээс асууж мэдсэн” гэж байсан. Ингээд хохирогч М.Бу- нь шүүх хуралдаанд гаргасан шинэчилсэн мэдүүлгээрээ мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлгээ өөрчлөөд, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Ийм учраас хохирогч М.БуянОчирын мэдүүлгийг гарцаагүй үнэн гэж үзээд гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Шинжээчийн дүгнэлтээр М.Бу-ын зүүн хөлний гадна талын хугарал шагайн үений цус хуралт, зүүн хөх махны дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн 1-2 удаагийн үйлдлээс үүсэх боломжтой гэсэн байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг гэм буруутайд тооцохдоо нотлох баримтаар үнэлсэн байгаа. Үнэхээр нотлох баримтаар үнэлсэн бол шинжээчийн дүгнэлтийн 1-2 удаагийн үйлдлийн улмаас үүсэх боломжтой гэснийг харгалзан үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл: 4 хүн цохиод, өшиглөөд, дэвсээд, үсдээд, зодоод байгаа олон удаагийн үйлдлийг шинжээчийн дүгнэлт нь өөрөө үгүйсгээд байгаа юм. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр гэм буруутайд тооцож нотлох баримтаар үнэлж байгаа тохиолдолд хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан судлалгүйгээр гэм буруутайд тооцсон нь буруу. Энэ нь зөвхөн Ц.Баын тухайд ч биш. Ер нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо гэм буруутайд тооцсон нотлох баримтууд нь өөр хоорондо зөрүүтэй, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт үнэлэх журмаа ноцтойгоор зөрчсөн байна гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэд, хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтооно гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж байна. Нийтийн хэв журмыг зөрчих гэмт хэрэг нь заавал нийтийн хэв журмыг зөрчсөн үйлдлийг тогтоох шаардлагагүй гэж тайлбарласан. Гэтэл нийтийн хэв журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан гол асуудал болоод байна. Тэгэхээр шүүгдэгч тус бүрийн оролцоо, гэм буруугийн байдлыг тогтоосноороо Эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах зарчмын асуудал гарч ирнэ. Гэтэл нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж үзээд бүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоод явж болохгүй. Яагаад гэвэл: бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учирчихсан байхад анхан шатны шүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан. Хохирогч М.Бу- шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “миний хөлөн дээр бакалтай гуталтай хүн хөлөөрөө дэвсээд байсан тэгээд хөл эвгүй болоод босож чадахаа больсон” гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн нь бакалтай байсан эсэхийг тогтоох ёстой байсан. Тэгсэн мөртлөө 3 цамц хураагаад авчихсан, ядаж дөрвөн цамц хурааж аваагүй. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч нарын оролцоог, тогтоохгүйгээр оруулж ирээд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоод байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн зарчмуудыг зөрчиж байна. Хоёр дахь асуудал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарт хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дэх заалтыг журамлаад Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн, дээх шүүгдэгч нарыг 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ялыг нэмж нэгтгээд оруулаад ирсэн. Үүнийг буруу гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 145.1- дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзах ял авахдаа хуучин хуулийг хэрэглэсэн. Одоогийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Тэгэхээр хуучин хуулийн тэнсэн хянан харгалзах ялыг хорих ял болгож, эрүүгийн хариуцлага дээр нэмж нэгтгэх эсэх асуудал дээрээ шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ер нь бол шинэ, хуучин хуулийг хэрэглэхэд хүмүүсийн эрх ашиг хохирох магадлалтай байдаг. Яагаад гэвэл хуучин хуулийг буцаан хэрэглэх асуудал нэг мөр болоогүй. Өөрөөр хэлбэл: шүүхийн практик тогтоогүй. Хуучин хуулийн тэнсэн хянан харгалзах, шинэ хуулийн тэнсэн хянан харгалзах хоёр өөрөө агуулга, зарчмын хувьд ялгаатай. Үүн дээр шүүх дүгнэлт хийх ёстой байсан. 2002 оны Эрүүгийн хуулиар тэнсэж хянан харгалзахдаа хорих ялыг оногдуулчихаад, тэнсэж хянан харгалздаг байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар тэнсэж хянан харгалзахдаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсдэг. Тэгэхээр хуучин хуулиар тэнсэж хянан харгалзаж байгааг шинэ хуулиар адилхан тэнсэж байна гэж тайлбарлаж болохгүй. Өөрөөр хэлбэл: хуучин хуулиар хорих ял оногдуулж байгаад тэнсэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэдэг нь ялгаатай. Хорих ял оногдуулж байгаад тэнсэх нь эрүүгийн хариуцлагын хувьд хүнд хэлбэрлүүгээ орж байна гэсэн үг. Хууль буцаан хэрэглэхдээ хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зарчимтай. Ийм учраас тэнсэж хянан харгалзсан хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь хорих ял болгоод, шинэ Эрүүгийн хуулиар хүлээлгэж байгаа ялыг нэмж нэгтгээд оруулаад ирж байгаа нь буруу юм. Хэрвээ хууль хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн журмуудаа зөрчсөн байна. Хуучин хуулийг буцаан хэрэглэх асуудал шинэ Эрүүгийн хууль гарч ирэхэд тодорхой хэмжээгээр яригдсан. Тэгсэн мөртлөө ямар нэгэн тодорхой шийдэлд хүрэхгүйгээр өнгөрсөн. Шинэ хуулиар бол үүрэг хүлээлгэж тэнсэнэ гэж заасан. Харин үүрэг хүлээлгэсэн хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар солино гэсэн заалт байхгүй. Харин шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол дахин ярилцаад хэдэн жилийн хугацаатай ял оногдуулах уу? гэдэг асуудал яригдана. Гэтэл шинэ хуулийг хэрэглэхдээ хуучин хуультай хольж хутгаад ялыг нэмж нэгтгэж байгаа нь ял оногдуулах үндсэн зарчмуудаа зөрчиж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байгаа. Үүнд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан. Тэгэхээр тэнсэж хянан харгалзана гэдэг нь хорих ял биш. Хуучин хуулинд ч гэсэн тэнсэж хянан харгалзана гэсэн ялын төрөл байгаагүй. Мөн шинэ хуулинд ч ийм ойлголт байхгүй. Ялтан гэдэг ойлголтоор хорих ялыг нэмж нэгтгэж оруулж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар ялтай байна гэсэн хууль зүйн ойлголтыг хуульчлаагүй. Тэгэхээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн гэдэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Давж заалдах гомдол гаргахдаа энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналыг гаргасан байгаа. Үүн дээр нэмж санал гаргая гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийнтогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хэрвээ анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхээр бол шүүгдэгч Ц.Баын батлан даалтанд гаргах асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Хэрвээ хуучин хуулийг буцаан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг үндэслээд, хуучин хуулийн тэнсэж хянан харгалзах ялыг нэмж нэгтгэлгүйгээр гэм буруутайд тооцоод шүүгдэгч Б.Да, Ж.Да нарын адил хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв. Шүүгдэгч М.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч тайлбарлана гэв. Шүүгдэгч М.Ба-ын өмгөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ба-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Хүчингүй болгох үндэслэлүүдийг тайлбарлая. Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. 4 хүн нийлээд зодсон гэж байгаа бол хэн нь яаж цохисон гэдгийг тогтоох боломжтой. Үүнийг эхнээсээ мөрдөн байцаалтанд тогтоох боломжгүй гээд явчихсан байгаа. Өөрөөр хэлбэл: тогтооё гэсэн хүсэл эрмэлзлэл байгаагүй. Хэрэг болсны дараах өдөр хохирогч О.Балдандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэгт 3 хүн цохисон гэж хэлдэг бөгөөд яг цамцаар нь заасан. Гэтэл энэ байдлыг мөрдөн байцаагч тогтоох сэтгэл байгаагүй учраас 4-лээ зодсон болгоод явчихсан. Анхан шатны шүүхэд өөр улсын яллагч оролцож байсан. Тэр шүүх хуралдаан хойшлоход “дүрс бичлэг тодорхой заагаад өгнө” гэж хэлж байсан. Гэтэл дүрс бичлэгийг үзэхэд хэн нь хэнийгээ яаж зодож байгаа нь харагддаггүй. Тэр олон хүн бужигнаж байхад энэ 4 хүний үйлдлээс болж хохирогчийн хөл нь хугарсан юм уу? гэхэд эргэлзээтэй. Яагаад гэвэл: хохирогч өөрөө тодорхой хэлэхгүй байгаа. Мөн дүрс бичлэгээс харагдахгүй байгаа. Тэгэхээр хэний оролцоо, хэний үйлдлээс болоод ийм хэрэг болчихвоо гэдэг асуудал тавьсаны дараа л, энэ хүмүүст ялгамжтай ял оногдуулах ёстой. Гэтэл энэ зарчим бүхэлдээ алдагдсан. Хохирогч өнөөдөр амьд байхад яагаад дээрх байдлыг тогтоох боломжгүй гэж. Өмгөөлөгч Н.Оюунчимэг бакалтай хүн гэж яриад байгаа. Ийм учраас шүүх хуралдааны явцад хохирогчоос “чи яагаад бакалтай хүн өшиглөсөн гэж мэдүүлсэн юм бэ?” гэж асуухад “хатуу ултай болохоор нь бакал гэж бодсон” гэж хариулсан байгаа. Түүнээс биш яг бакалтай хүн өшиглөсөн гэж хэлээгүй. Тэгэхээр хэргийн нөхцөл байдал тогтоогдох боломжтой байхад энэ 4 хүнийг хамруулаад ял өгч байгаа нь Эрүүгийн хуулийн ялгамжтай байх зарчим зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл: Дээрх хуулийн зарчим алдагдаж байна. Ер нь бол хохирогч О.Балдан-Очирын мэдүүлгээс харахад 3 хүн цохисон гэдэг. Мөн цамцаар нь нэрлэж хэлсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч нь улаан хүрэн цамцтай байсан. Энэ өнгийн цамц хэрэгт огт яригдаагүй. Энэ талаар бичлэг дээр ч харагддаггүй. Тэгэхээр М.Ба- нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэгт эргэлзээтэй байгаа юм. Мөн энэ хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулинд танхай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг ялгадаггүй байсан. Хэрэг бүртгэгч, мөрдөгч л өөрийнхөө үзэмжээр хэргийг зүйлчилдэг байсан. Өөрөөр хэлбэл: олон нийтийн газар байвал танхай гээд, нэг хүний эсрэг чиглэсэн байвал эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж явдаг байсан. Гэтэл 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар танхай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг ялгая гээд Эрүүгийн хуулийн тусгай бүлэг болгон оруулсан. Энэ хуулийн үндэслэл удаа, дараа яригдаж байсан. Гэтэл хэрэг болох орой хохирогч М.Бу-той шүүгдэгч нарын хэн нь ч зодолдоогүй байгаа. Ийм учраас танхайн хэрэг гэж хэргийг зүйлчилсэн нь тохироогүй байна. Танхайн хэрэг гэдэг нь үймээн, самуун гаргах, олон нийтийг хамарсан цочирдуулсан үйлдэл гаргахыг хэлнэ. Ийм учраас энэ хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзэж байна. Нотлох баримтын тухайд гэвэл шинжээчийн дүгнэлтээс харахад “хатуу мохоо зүйлээр 1-2 удаа” гэсэн байгаа. Гэтэл хохирогчийн мэдүүлгээс харахад бүгд дайраад, давшаад цохисон гэдэг. Энэ байдал нь шинжээчийн дүгнэлттэй тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл: 1-2 үйлдлийг хэн нь хийсэн бэ? гэдгийг тогтоох ёстой. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтийг эх сурвалжаа болгосон байгаа. Дээрх байдлыг дүгнэж хэлэхэд ямар ч үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч М.Ба- нь өмнө ч хулгай хийсэн, одоо ч хулгай хийсэн байгаа. Хэрэг нь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням дээр яллах дүгнэлттэйгээр ирчихсэн байгаа. Ийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг битгий дордуулаач гэдэг хүсэлтийг удаа, дараа тавьсан. Өөрөөр хэлбэл: гэмт хэрэг үйлдсэн нь нэгэнт тогтоогдоод байхад нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэж өгнө үү гэсэн. Гэтэл дээрх хүсэлтийг огт хүлээж авахгүй байгаа. Яагаад шүүх хүсэлтийг хүлээн авахгүй байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй. Энэ талаар хуулин дээр заагаад өгчихсөн. Шүүгдэгч М.Ба-ыг олон шийтгэх тогтоолоор шийтгэж эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Өөрөөр хэлбэл: нэг удаа шийтгүүлэх, хэд хэдэн удаа шийтгүүлэх гэдэг нь ялгаатай шүү дээ. Д.Ням шүүгч дээр байгаа хэрэг нь гацаанд орчихсон байгаа. Яагаад вэ? гэхээр хэрэг нь шүүх дээр 14 хоночихсон. Цаашдаа хяналтын шатны шүүхэд гомдол гараад явбал Д.Ням шүүгч дээр байгаа хэрэг яах юм бэ? ийм байдал хүртэл гараад байгаа. Өнөөдөр М.Ба- ялтан байлаа ч гэсэн, энэ хүний эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй. Өөрөөр хэлбэл: хүнийг хатуу чанга шийтгэхдээ биш, хүнийг хүмүүжүүлэхдээ хуулийн зарчим нь байгаа шүү дээ. Энэ байдлыг огт харгалзаж үзэхгүй байгаа. Тийм учраас дээрх байдлыг харгалзаж үзнэ үү. Мөн 2015 оны Эрүүгийн хуулиар танхайн үйлдлийг зүйлчлээд ял оногдуулж байгаа. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тэнсэнг авч ирээд нэмчихсэн. Энэ бол хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шинэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. Шинэ Эрүүгийн хуулиар бол ялтай байдал гэдэг нь хүнийг маш их хүндрүүлж байна. Тиймээс хуучин Эрүүгийн хуулийн ялтай байдал гэдгийг хүчингүй болгож өгсөн. Ийнхүү ялтай байдал гэдгийг хүчингүй болгосоор байтал анхан шатны шүүх нь хуучин Эрүүгийн хуулийн тэнсэнг эргүүлж авч ирээд, нэмж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Ж.Да давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Ба, М.Ба-, Ж.Да нартай хамт явж байсан. Намайг бие засах гээд гараад явсны дараа зодоон, цохион болсон байсан. Хохирогч М.БуянОчирыг би огт танихгүй, биед нь ямар ч гэмтэл учруулаагүй. Тийм учраас тэнсэнтэй байгаа хугацааг хүчингүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Дагийн өмгөөлөгч Д.Бямбабаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дагийн өмгөөлөгчөөр оролцож байна. Бусад шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэргийн зүйлчлэлийн талаар тодорхой ярьсан учраас давтан ярих шаардлагагүй гэж үзлээ. Нэмж хэлэхэд хэргийн зүйлчлэл огт тохироогүй. Тийм учраас хэргийн үнэн зөвийг олж, шүүгдэгч нарт ялыг ялгамжтой оногдуулж, хэний үйлдлээс болж хохирогч М.Бу-т хүндэвтэр гэмтэл учирсныг олж тогтоож өгнө үү. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Ж.Дагийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ж.Да болон өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаагүй. Тийм учраас тайлбар алга. Хохирогч М.Бу-ын өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бу- нь Баян-Айраг ХХК-нд ажилладаг байсан. Амралттай байх хугацаандаа гэмт хэргийн хохирогч болсон байгаа. Хэрэг болох үед хоёр гэрч байсан болохоор эх сурвалжгүй гэсэн ойлголт байхгүй. Шүүх хуралдааны явцад 3 хүн зодсон гэдэг асуудал яригдлаа. Хохирогч О.Балдандоржийг зодох үед 3 хүн байсан гэдэг. Хэн зодсон нь шинжээчийн дүгнэлттэй уялдахгүй байгаа гэдэг асуудал яригдлаа. Энэ тайлбартай санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, түүнээс биш олон удаагийн үйлдлээр үүсэх боломжгүй нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Хохирлын тухайд гэвэл: хохирогч нь хөлөндөө хадаастай, 1 жилийн дараа хагалгаанд орох ёстой. Өөрөөр хэлбэл: 2018 оны 5 дугаар сараас хойш хагалгаанд орно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эрүүл мэндийн хохирлын асуудал яригдана. Яагаад гэвэл: эмчилгээ нь дуусаагүй байгаа. Ийм учраас хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхисныг дэмжиж байна. Өөр санал алга гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Харчин овогтой Жанчивын Даваасамбуу, Боржигон овогтой Бадамын Даваасамбуу, Мандар овогтой Цэнгэлийн Батбаяр, Цоохор овогтой Мягмаржавын Батбаяр нарт холбогдох 201713000046 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. - Хэргийн зүйлчлэл буруу гэх гомдлын тухайд: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үед буюу 2015 оны 05 сард 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тэдний үйлдэлд анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ тус хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой” зөрчсөнийг танхайрах гэмт хэрэг гэж үздэг байсан. Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тогтоолд тодорхой дурдсан байдаг. 1. Үүнд “Нийгмийн хэв журам” гэдэгт нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно. 2. “Хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ. 3. “Догшин авирлаж” гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ. Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ. 4. “Олон нийт” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгоно. Дээрх тогтоолд “…олон нийт…” гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцлийн хувьд заавал хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно. 5. “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон. Хэргийн мөрдөн байцаалтын явцад яллагдагч нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч М.Бу-ыг мөрлөлөө гэх үл ялиг шалтгааны улмаас түүнийг барнаас гарч ирэхэд нь үг хэлэлгүйгээр шууд цохиж унаган зодсон, мөн дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч О.Балдандоржийг зодсон бөгөөд дээрх үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байсан зэрэг нь танхайрах гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг хангалттай нотолж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхойлсон бөгөөд “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих”, “бусдад хүч хэрэглэх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах” гэсэн шинжүүдээр нь дүйцүүлж дээрх зүйлээр прокуророос ял өөрчилж сонсгосон нь зүйтэй байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэг нь 3-5 жилийн хорих ял оногдуулах санкцитай тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн. Өмгөөлөгч нар нь дээрх гэмт хэргийн зүйлчлэл буруу гэж маргаж “Олон нийтийн амгалан тайван байдал гэдэг нь заавал аж, ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, нийтийг буюу хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэхийг ойлгоно” гэх агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэдэг нь хуульд зааснаар “хэв журам бүлэглэн зөрчсөн”, “бусдад хүч хэрэглэсэн”, “хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан” үйлдэл байх тул шүүгдэгч нарын үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан байгаа нь “олон нийт” гэх ойлголтыг үгүйсгэхгүй бөгөөд хэргийн бүрдэл хангасан байна гэж үзэхээр байх тул улсын яллагч дээрх зүйл хэсгээр зүйлчилж шүүх шийдвэрлэсэн. - Камерийн бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй гэх гомдлын тухайд: Мөрдөгч, прокурор нь яллах болон цагаатгах талын бүх нотлох баримтыг цуглуулж хэргийн бодит байдлыг тогтоодог. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Оргил” худалдааны төвийн гадаах камерийн бичлэгт шинжээч томилон дахин эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотойгоор шүүх хуралдааны хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь дээрх камерийн бичлэг нь эд мөрийн баримтаар тооцогдож хураан авагдсан бичлэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд шүүх хуралдааны хойшлуулах үндэслэлийг заахдаа “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн” тохиолдолд хойшлуулж болохоор заасан байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэлийг “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн байна. Иймд “Оргил” худалдааны төвийн гадаах камерийн бичлэг хадгалсан DVD нь эд мөрийн баримт болохоос бус шинжээчийн дүгнэлт биш тул дахин болон нэмэлт шинжилгээ хийх хууль зүйн үндэслэлгүй байсан. - Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг нэгтээгүй гэх гомдлын тухайд: Яллагдагч Ц.Ба, М.Ба-, Б.Да, Ж.Да нарт холбогдох эрүүгийн 201713000046 дугаартай хэрэг нь шүүхэд шилжсэнээс хойш яллагдагч Б.Да, М.Ба- нарт холбогдуулан 1723000420024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” талаар заасан. Тус зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах эрх нь зөвхөн прокурорт олгогдсон бөгөөд шүүх нь прокурорын мөрдөн байцаалт явуулж буй хэрэгт хөндлөнгөөс оролцон хэргийг тусгаарлах, нэгтгэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй юм. Харин прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд бол шүүх нэгтгэх, тусгаарлах болон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Иймд өмгөөлөгч Д.Алтанцэцэгийн дээрх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. - Гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй гэх гомдлын тухайд: Гэрч О.Эрдэнэтуул, Б.Нарантуяа нар нь хэргийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “... шүүхийн танхимд байгаа эдгээр залуучууд мөн байна. Ж.Да нь хохирогч М.Бу-ыг түрүүлж шалтгаангүйгээр цохьсон, хохирогч газар унахад бусад залуучууд нь дээрээс нь дэвсэж өшиглөж байсан...” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Б.Нарантуяа нь дээрх бүлэг залуучууд зодож буй үйлдлийг 1-2 метрийн зайнаас харсан байдаг бөгөөд зарим шүүгдэгч нарын хувцасны өнгийг санахгүй байгаа боловч харж зааж чадаж байгаа, мөн хэрэг үйл явдал болсноос хойш 8 сарын хугацаа өнгөрсөн тул зарим нэг зүйлийг санахгүй байгаа нь түүний мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хохирогч М.Бу- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “... Тэр залуучууд бүгд намайг цохиж, зодсон... би газар унасан... Толгойгоо өшиглүүлэхгүй гээд нүүрээ дарсан... Явж чадахгүй болоод мөлхсөн..” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд яг хэний өшиглөлтийн улмаас тухайн гэмтэл учирсныг тогтоох боломжгүй байгаа нь тэдний үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарт 2 жилийн хорих ял оногдуулж тэнсэн хянан харгалзсан байсан бөгөөд дээрх ялыг нэмж нэгтгэсэн нь буруу гэх гомдлын тухайд: Улсын яллагчаас шүүгдэгч М.Ба-, Ц.Ба нар нь урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан боловч хянан харгалзах хугацаандаа буюу 2017 оны 05 сард гэмт хэрэг үйлдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан 201713000046 дугаартай хэрэгт 2 жил 01 сарын хорих ял оногдуулах санал гаргаж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 2 жилийн ялыг нэгтгэж Ц.Ба, М.Ба- нарын биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар санал тавьсан. Шүүхээс эрүүгийн 201713000046 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Ба, М.Ба- нарт 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд яллагдагч М.Ба-, Ц.Ба нар нь урьд нь Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэснийг журамлаж нийт эдлэх ялыг 3 жилээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ба, М.Ба-, Ж.Да, Б.Да нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кристал” зоогийн газрын гадаа иргэн М.Бу-, О.Балдандорж нарыг зодож М.Бу-ын биемахбодид хүндэвтэр, О.Балдандоржийн биемахбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу ...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүрт нь зохих Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ. Гэвч шүүгдэгч Ц.Ба, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, М.Ба-, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг, шүүгдэгч Ж.Да нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Гомдолдоо анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарт хорих ял шийтгэл оногдуулсан гэжээ. Хэргийн оролцогчдын гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудыг хэрэглэхдээ хууль буруу тайлбарлаж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан байна. Тухайлбал: Шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлийн улмаас хохирогч М.Бу-ын биемахбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байхад шүүгдэгч нарт бүгдэд нь хамтруулан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, гэм буруугийн зарчим алдагдахад хүргэсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ц.Баын өмгөөлөгч Н.Оюунчимэг эд мөрийн баримтаар хураагдсан камерийн дүрс бичлэгийг нотлох баримтаар үнэлүүлэхээр хүсэлт гаргахад шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд заагаагүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Мөн шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарын 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулиар тухайн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж тэнсэж хянан харгалзсаныг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг хооронд нь нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ...тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд уг хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, ял оногдуулах үндэслэлгүй юм. Гэтэл шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарт 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын эрүүгийн хариуцлагыг хооронд нь нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“ялтан” оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө... гэж тодорхойлсон, харин 2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарын эдлэх ялыг тэнсэж хянан харгалзсан нь ялын төрөлд хамаарахгүй “ялтан” гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд “тэнсэж, хянан харгалзах” гэсэн ялын төрөл байхгүй. 2015 оны Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэсэн хууль зүйн ойлголтыг хуульчлаагүй учир дээрх шүүгдэгч нарын 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Ийм учир шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Ц.Ба, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, М.Ба-, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарын хувийн байдал, оршин суух тодорхой хаягтай байдал зэргийг нь харгалзан тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Ц.Ба, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, М.Ба-, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Ц.Ба, М.Ба- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ