Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 21

 

Ш.Но- нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******анзул Прокурор Х.*******маа /ГАА-аас онлайнаар/ Шүүгдэгч Ш.Но- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* Хохирогч Ж.Зо-гийн өмгөөлөгч Б.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Ж.Зо-гийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдсан гомдлоор Ш.Но- нарт холбогдох 201607000143 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-*******ай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-*******ай аймгийн Баян-Уул сумынийн ь багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овгийн Ши-гийн Но- РД: /ДБ********/

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-*******ай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-*******ай аймгийн Баян-Уул сумынийн ь багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овгийн Бтр-ын *******- РД: /ДБ********/

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-*******ай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-*******ай аймгийн Баян-Уул сумынийн ь багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овгийн Бя-гийн Мө- РД: /ДБ********/

Шүүгдэгч Ш.Но- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-*******ай аймгийн Баян-Уул сумынийн ь багийн иргэн Б.*******-ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.*******ыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.Мө-тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.*******айБтр-т зэвсгийн чанартай зүйл хэрэглэхийг завдаж танхайрсан, мөн Б.*******-ийн гэрийн гадаа **-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн Х.*******ын амь насыг хохироосон, -Шүүгдэгч Б.*******- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-*******ай аймгийн Баян-Уул сумынийн ь багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, -Шүүгдэгч Б.Мө- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-*******ай аймгийн Баян-Уул сумынийн ь багийн иргэн Б.*******-ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Но-тай бүлэглэн иргэн С.*******айБтр-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: Говь-*******ай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт Ши-гийн Но-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* овогт Бя-гийн Мө-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дугээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ******* овогт Бтр-ын *******-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дугээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч ******* овогт Ши-гийн Но-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Б. Мө-тэй бүлэглэж, С.*******айБтр-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Бя-гийн Мө-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан буюу шүүгдэгч Ш. Но-тай бүлэглэж, С.*******айБтр-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Бтр-ын *******-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Но-ы үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.Мө-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ши-гийн Но-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 д зааснаар дээрх үүргийг билүүлээгүй , хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг анхааруулж, шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Но- нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч Б.Мө- нь 49 хоног, шүүгдэгч Б.*******- нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Мө-, Б.*******- нараас гаргуулах хохирол төлбөргүй, тэдний иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Сэнгүр” нэртэй пивоны лааз 4 ширхэг, “Охь” нэртэй архины шил 1 ширхэг, “Соёолж” гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, Бтр- овогтой *******-ийн эзэмшлийн гэх 2000 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн подболк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.*******Бтр-ын 2016 оны 09 сарын 24-ны өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.*******ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх diesel гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн Ш.Но-ы унаж явсан гэх 4291 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж, масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, Талийгаач Х.*******ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун подболк 1 ширхэг, хөх өнгийн женсин өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь-*******ай гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.МөнхБтр-аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ш.Но-ы жолоочийн 721640 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Но-аас 822400 / найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Зо-д олгож, хохирлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгаж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 63990136 төгрөгийг, 80424080 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ш.Но-аас нэхэмжилсэн гэм хорын төлбөрыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, нэхэмжлэлийнхээ хэсэгт....гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Ж.Зо-гий өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Үүнд: 1. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийн бодит байдалтай нийцүүлэхгүй, хэт нэг талд ажиллаж хэт хөнгөрүүлсэн болох нь харагдаж байна. 2. ...Зо- нь эрхэлсэн тодорхой ажилгүй бага насны хүүхдүүдтэй наас зээлсэн мөнгөө төлөх чадваргүй болж байгаа бодит хор уршиг учирсаар байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна... Иймд давж заалдах шатны шүүхээс уг хэргийг бүхэлд нь хянаад 39.5 дугаар зүйлийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.2-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу зөвтгөн өөрчилж гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэлийг оногдуулах, мөн гэм буруутай этгээдээс Зээлийн гэрээний үлдэгдэл 59.999.986 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хохирогч Ж.Зо-гийн өмгөөлөгч Б.******* /ШЕЗ-өөс онлайнаар/давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ш.Но-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн мөн хохирогч Ж.Зо-гийн нэхэмжилсэн талийгаач Х.*******ын ******* наас зээлж авсан 65.000.000 төгрөгийн үлдэгдэл 59.999.986 төгрөгийг гаргуулалгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. Прокурор *******маа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ш.Но-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэв. Шүүгдэгч Ш.Но-ы өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ш.Но-д холбогдох эрүүгийн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Зо-гийн өмгөөлөгч Б.*******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Ш.Но- давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэм буруугаа ойлгосон, хохирогч Ж.Зо-д учруулсан хохирлыг цаашид төлөх болно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. -Шүүгдэгч Ш.Но- нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь*******ай аймгийн Баян-Уул сумын нутаг “Хүйсийн ь” багийн иргэн Б.*******-ийн гэрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.Мө-тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.*******айБтр-ыг зодсон, мөн С.*******айБтр-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цохихыг завдаж танхайрсан, мөн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн Х.*******ын амь насыг хохироосон. -Шүүгдэгч Б.*******- нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь*******ай аймгийн Баян-Уул сумын “Хүйсийн ь” багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, -Шүүгдэгч Б.Мө- нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь*******ай аймгийн Баян-Уул сумын “Хүйсийн ь” багийн иргэн Б.*******-ийн гэрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Но-тай бүлэглэн иргэн С.*******айБтр-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Ж.Зо-, С.*******айБаатар-, гэрч Д., Д., Э.-, М.ай, Б.*******анцэцэг, Х., Т., Р., Б.а, Г.гүй, Р. нарын мэдүүлгүүд, талийгаач Х.*******ын цогцост шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 44 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэргийнх нь нөхцөл байдал, нийгмийн хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн шүүгдэгч нарт хамгийн ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль хэрэглэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн явдал тогтоогдоогүй байна. Хохирогч Ж.Зо-гийн өмгөөлөгч Б.******* давж заалдсан гомдолдоо ... “Шүүгдэгч Ш.Но- нь гэмт хэрэгт үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад шүүх энэ үйл баримтад анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж хэргийн зүйлчлэлийг буруу тогтоож, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, талийгаач амьд сэрүүн байхдаа ******* ны салбараас 2014 оны 04 сарын 30-ны өдөр гэрээ байгуулан 65,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсны үлдэгдэл 59,999,986 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Но-ы “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас иргэн Х.*******ын амь насыг хохироосон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж байна гэж дүгнэсэн. Гэвч 2015 оны Эрүүгийн хуульд авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон тохиолдлыг онцгойлон хүндрүүлэн зүйлчилэхээр хуульчилсан. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс хүндэрсэн байна. Мөн “согтуурсан” гэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуулинд шинээр хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зааж, шинээр гэмт хэрэгт тооцсон, энэ зүйл заалт нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгдэх учир шүүгдэгч Ш.Но-ы үйлдлийн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ...талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хор учруулсаны төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байдаг учраас хохирогч Ж.Зо-гийн нэхэмжилсэн талийгаач Х.*******ын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* наас зээлийн гэрээгээр авсан 65,000,000 төгрөгийг дээрх зүйлд зааснаар хангах боломжгүй байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.яагийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүн үзэв. Магадлалд шүүгдэгч Ш.Но-аас хохирогч Ж.Зо-д анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 922,500 төгрөгийг ны шилжүүлгээр төлсөн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Зо-гийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ