Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 59

 

М.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Мөнхбаяр,

Шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

Хохирогч О.Н, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат, Ц.Батбэх,

Хохирогч О.Жын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

Хохирогч Б.Бгийн өмгөөлөгч О.Батсүх,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох нарын хамтран гаргасан болон хохирогч Б.Бгийн өмгөөлөгч О.Батсүх, хохирогч О.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Ут холбогдох 201526030580 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.У нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ДЮ75060474/;

 

М.У нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн О.Наас “тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж 10.500.000 төгрөгийг,

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О.Наас “тендерт ороод ялчихсан, тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж тендерт ороогүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөнгө тендерээс орж ирнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 60.000.000 төгрөгийг,

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Наас “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна” гэж 1.500.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, О.Над нийт 72.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2015 оны 3 дугаар сард иргэн О.Жаас “гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа, Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хууран мэхлэж, түүний борлуулахаар авч явсан тамхийг бусад бараагаар солиулан авч, зарж борлуулж өгнө гэж 10.303.400 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 3 дугаар сард иргэн О.Жаас “Тоуота RА\/-4” загварын 55-54 УБН улсын дугаартай автомашин, “Benz 500-Sel” загварын 45-85 УБА улсын дугаартай автомашинуудыг зарж өгнө гэж авч, мөнгийг төлөхгүй хуурч мэхлэн 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2016 оны 5 дугаар сарын орчим “Манай гялгар уутны үйлдвэр “Номин” их дэлгүүр, “Хүчит шонхор” зах, “Миний дэлгүүр”-тэй гэрээ хийж байгаа, Монголын бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэж иргэн Б.Бгаас 42.500.000 төгрөгийн өртөг бүхий 10 тонн гялгар уутны түүхий эд авч, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад 130.803.400 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Жалайр овогт Мэндбатын М.Ут холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилж, Жалайр овогт Мэндбатын М.Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Жалайр овогт Мэндбатын М.Уыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Уын эдлэх 5 /тав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уаас 58.000.000 /тавин найман сая/ төгрөг гаргуулан хохирогч О.Над, 14.473.400 /арван дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч О.Жад, 19.831.900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б.Бд тус тус олгох, М.Ут холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Тоуоtа Rаv-4” загварын 55-54 УБН улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг, “Веnz-500 Sеl” загварын 45-85 УБА улсын дугаартай, 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг, М.Уын эзэмшлийн “Нуunday Рогtег” маркийн 56-51 УНР улсын дугаартай, 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг тус тус шүүгдэгч М.Уаас албадан гаргуулж, түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Голомт банкны барьцаанд байгаа Б.М.У, Ж.Цэрэндулам нарын өмчлөлийн Ү-2206019552 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот үйлчилгээний зориулалттай 120 м.кв талбайтай, 2 давхар барилга, үнэлгээ 145.000.000 төгрөг, Ү-2206018647 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот 120 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний барилга, үнэлгээ 48.600.000 төгрөг, Б.М.Уын өмчлөлийн Ү-2206012907 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот 90 м.кв талбайтай хувийн сууц, үнэлгээ 33.200.000 төгрөг, Ү-2206016458 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот газар, 120 м.кв талбайтай гаражийн барилга, үнэлгээ 119.100.000 төгрөг, Г-2206003118 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот гэр бүлийн хэрэгцээний 438 м.кв газар, үнэлгээ 12.000.000 төгрөг /Зхх 45-50, 133, 142, 148, 155, 161/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. О.Н гэх хүнтэй 2014 оны 10 дугаар сарын 5-нд хамтран ажиллах гэрээ хийж, 2014 оны 10 дугаар сарын 5-наас хамтран ажиллах гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, гэрээний нөхцлийг өнөөг хүртэл биелүүлсээр ирсэн. Иймд надад гарсан эрсдэл, цахилгааны, цалингийн, урсгал зардал, 7 тонн хаягдал түүхий эд, тоног төхөөрөмжинд авсан сэлбэг хэрэгсэл, О.Нын эвдсэн тасалдаг хүйтэн хутгын машин зэрэг зүйлүүд бүгд эрсдэлд орно гэдгийг О.Н хүлээн зөвшөөрөхгүй, харин ч бүр хамтран ажиллах гэрээ хийгээгүй, энэ хүн тендерээр далимдуулж залилсан гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байх тул шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Жавхланбатын 2 автомашин өөр хүний эзэмшилтэй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.  Б.Б гэдэг хүнээс 10 тонн түүхий эд авсан, энэ түүхий эд миний заасан түүхий эд биш байсан. Энэ хүнд би бүх хүчээ дайчлан 23.000.000 төгрөг өгсөн байдаг. Үүнээс гадна энэ хүн надаас өөр илүү мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй санагдаж байх тул маш их гомдолтой байна. О.Над нийт 23.500.000 төгрөг, О.Жад нийт 3.147.000 төгрөг, Б.Бд 23.500.000 төгрөг төлсөн. Иймд надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч Г.Баттогтох миний бие өөрийн үйлчлүүлэгч М.Ут хууль зүйн тулалцаа үзүүлэх боломжийг шүүх хязгаарласан ба 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүх нь прокурор, өмгөөлөгч нарт нийт 20
минутын хугацааг тогтоосон боловч өмгөөлөгч надад 1 минутын хугацаа өгсөн нь
өмгөөлөгчийн дүгнэлт гаргах болон түүнд тайлбар танилцуулах эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд “Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож нотлох баримт шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар хүсэлт гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын талаар дүгнэлт гаргана” гэж, мөн хуулийн 35.8 дугаар зүйлд “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална. Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ. Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч бүрээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулга, түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг тодруулж, шүүгдэгчийн хүсэлтээр тайлбарлахыг улсын яллагчид даалгаж болно. Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг сонсоно. Улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч үг хэлж болно” гэж, мөн хуулийн 35.24 дүгээр зүйлд “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана. Дүгнэлтээ шүүхэд бичгээр өгч болно. Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлэхийн өмнө шүүхэд хандан завсарлага авч болно. Завсарлах хугацааг шүүх тогтооно. Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлж дууссаны дараа дүгнэлтэд заасан зүйлийн талаар харилцан тус бүр нэг удаа тайлбар хэлж болно. Дүгнэлтэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй. Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлана” гэж заасныг зөрчсөн.

Өмгөөлөгч болон шүүгдэгч нь шүүхэд урьдчилан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл шүүх ямар нэг хугацаа тогтоолгүйгээр шууд хурлыг явуулсан. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар явуулахаар хуульд заасан. Гэтэл 3 шүүгчийн  бүрэлдэхүүнтэй явуулж ойлгомжгүй, Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт, Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.У нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус хэргийн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэл үүссэн байна. Иймд шүүгдэгч М.Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж байгаа бөгөөд “зохиомол байдлыг бий болгосон гэж” буцаан хэрэглэсэн нь зөв эсэх, учир нь хуульд байгаа ижил шинжийг буцаан хэрэглэж болох ба өмнө хуульд байхгүй үйлдлийг шинжийг буцааж тодорхойлж хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.

Монгол Улсад Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан байдаг. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг: “2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж нэмэгдсэн” тус заалтыг үндэслэж өршөөлд хамруулахгүй байх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Хуулийг нэг мөр хэрэглэх ёстой, иймээс М.Уын эхний 2 үйлдлийг гэмт хэрэг мөн гэж дүгнэвэл Өршөөлд заавал хамруулах ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт М.У нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Үндэслэл нь “2015 оны 3 дугаар сард хохирогч О.Жад “Гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлэн 10.303.400 төгрөгийг, мөн “зарж өгнө” гэж хэлэн хохирогчийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг тус тус авч, 16.303.400 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Гэтэл уг 2 тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь хохирогч О.Ж биш, түүнд итгэмжлэл бүрэн олгогдоогүй, шүүгдэгч М.У нь тус тээврийн хэрэгслийн эрхийг шилжүүлж аваагүй байхад шүүх О.Жын өмч мөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заалтыг ноцтой зөрчсөн. М.У болон хохирогч Нармандах хоёр нь 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатаар батлуулсан бөгөөд 2 талын эрх, үүргийг тодорхой зааж, харилцан тохиролцсон эсэхийг асууж тодруулан гэрээг баталсан. Гэтэл хохирогч нь “М.Ут 60.000.000 төгрөг зээлэхдээ банкны зээл 35.000.000 төгрөгийн өртэй гэж хэлж байсан. Тэгээд 60.000.000 төгрөг өгөхдөө гэрээ хийх гэсэн боловч М.Уын эхнэр нь манайд ирээд М.У Эрээн хот руу ямар ч мөнгөгүй явчихсан, яаралтай нөгөө мөнгөө шилжүүлээд өгөөч гэж яаруулж, гадаадад байгаа өөрийнх нь нэртэй данс руу шилжүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед нь өөрийнх нь нэр дээр гадаадын данс руу шилжүүлж байгаа юм чинь гэж итгээд шилжүүлсэн. Шүүгдэгч М.Уын “шүүгдэгчийн хувьд бодит байдалтай нийцээгүй буюу огт тендерт оролцоогүй, бусдын тээврийн хэрэгслийг зарж борлуулах санаа зорилго байгаагүй атлаа санаатай хохирогч нарт “тендер торох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна”, “тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө”, “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтын хүрээнд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, 2-хх-248 хуудаст байх баримтаар шүүгдэгч М.У нь Нийслэлийн захирагчийн албанд 2014 оны 5 дугаар сарын 1-нээс 2015 оны 5 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулагдах “Хогны гялгар уут ханган нийлүүлэх” тендерт бүртгэлийн хураамжинд 50.000 төгрөгийг төлж, урилгыг авсан байна. Харин хохирогч О.Н нь мэдүүлэгтээ “тендерт ороод ялчихсан, тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хууль хэрэглээний маргаантай нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэх үндэслэл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт өгөх боломжоо эдэлж чадаагүй гэж өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах гомдолдоо дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарт 20 минутыг өгсөн боловч өөрийн үйлчлүүлэгчийнхээ зүгээс энэ хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй гэсэнд шүүх бүрэлдэхүүн зөв үнэлэлт, дүгнэлт өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байгаа. Гэхдээ энэ хуулиар явуулахдаа урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаараа явуулах хуулийн заалттай. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулж гарын үсэг зуруулах заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүх хуралдаан олон удаа хойшлогдсон боловч нэг удаа зарлаад шууд урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд дараагийн шүүх хуралдааныг явуулсан процессын алдаа байна гэж үзсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус хэргийн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэл үүссэн байна. Гэтэл үүнийг зөв хэрэглэж чадаагүй гэж үзэж байна. Ингэхдээ Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг барьж, шийтгэх тогтоолд заахдаа зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх нөхцөл байдлыг авч үзсэн. Тэгэхээр хуульд байгаа нөхцөл байдал энэ асуудалд байхгүй. Анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт хэзээ, аль талаас үүссэнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүх нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримт болон хэргийн нотлох баримтыг үнэлж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал байгаа. М.Уын хувьд 2014 оны 2 үйлдэл, 2017 оны 1 үйлдэл байгаа. Ингээд 3 үйлдлийг нэгтгэж, гэмт хэргийн үйлдлийг авч үзсэн. М.Уын үйлдлийг залилан мэхэлсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол “Монгол Улсад Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хууль 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан байдаг. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан. Тус заалтад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр эхний 2 үйлдэл “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт М.Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Үндэслэл нь “2015 оны 3 дугаар сард хохирогч О.Жад “Гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа, Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлэн 10.303.400 төгрөгийг, мөн “зарж өгнө” гэж хэлэн хохирогчийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг тус тус авсан. Энэ 2 автомашины эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдгийг анхан шатны шүүх тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлснээр “манай эхнэр зах дээр хуучин автомашин зарж байгаа, зах дээр зардаг байсан”. Тэгээд би автомашинаа унаад явж байхад М.У таарсан. Хэний автомашин бэ гэж асуухаар миний автомашин, эхнэр жирэмсэн болсноос хойш автомашин зарахаа больсон” гэсэн. Энэ хүн ченж хийсэн. Гэтэл шүүх залилан мэхэлсэн гэж үзэхдээ автомашины өмчлөгчийг шалгаж тогтоогоогүй. О.Нын хувьд хохирлын тооцоонд зөрүүтэй байдал байдаг. 3 шатны прокурор энэ үйлдлийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоосон. Хан-Уул дүүргийн прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын мөрдөн шалгах хэлтэс хариуцсан даргын өгсөн үнэлэлт, дүгнэлтүүд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг аваад үзэхэд энэ үйлдэл нь гэмт хэрэг биш гэдгийг тогтоолоор тогтоож өгсөн. Хэргийн нөхцөл байдлаас харахад зохиомол байдлыг зориуд бий болгосон, тендерт оролцсон гэх нөхцөл байдлыг хэлсэн. Үнэхээр М.У тендерт оролцсон уу гэхээр тендерийн урилга авсан байдаг. Урилгыг 50.000 төгрөгөөр авсан, тендерт оролцох гээд явж байсан нөхцөл байдал байдаг. 2014 оноос энэ хэрэг үйлдэгдээд явсан. Энэ үйл явцад би өмгөөлөгчөөр оролцсон. Үүнээс харахад М.У үнэхээр хэлээд авсан уу гэдэг нөхцөл байдал байдаггүй. Тендерт оролцох гээд явж байсан нь үнэн. Энэ тохиолдлоо эхний 10.000.000 төгрөгөө зээлж аваад, буцаагаад өгсөн тохиолдлоор анхны үйлдэл, хэрэг нь хэрэгсэхгүй болсон нөхцөл байдал байдаг. Энэ үед О.Н хохирогчоор явж байсан. Ингээд дараа нь О.Ж Иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Иргэний шүүхэд хандсаныг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоогоод энэ гэмт хэрэг биш байна гэж үзсэн. Прокурор энэ нөхцөл байдлыг хянаж үзээд энэ гэмт хэрэг биш байна, иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр М.У гялгар уутны үйлдвэр ажиллуулахдаа хичнээн хэмжээний тог зарцуулсан, үүнд ямар хэмжээний эрсдэл гарсан, хаягдал нь яаж гарч ирсэн бэ гэх нотлох баримтуудыг хангалттай хийж өгсөн. Яагаад гэвэл 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хэрэглээд хаях гэж байгаа хаягдлаар хийсэн 5 тонн түүхий эд гарсан, энэ хүнтэй хамтарч ажилласан, гэрээ дүгнэсэн гэдэг нь энэ нотлох баримтаар харагдаж байна. Хамтран ажиллах гэрээний нөхцөл байдлыг тайлбарлахдаа 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 2 тал гэрээг солилцсон. Үүнээс 3 хоногийн дараа хамтран ажиллах гэрээг батлуулсан. Хохирогч О.Нын хувьд мөнгө зээлэхийн тулд гэрээ байгуулсан, М.У надаас мөнгө авсан гэх нөхцөл байдал байдаг. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс “О.Н гэх хүн ирж мөнгөө нэхдэг. Ирээд тухайн гялгар уут нь хэр хэмжээний ашиг олж байна вэ гэдгийг асуудаг. Гялгар уутаа О.Н өөрөө аваад хэрэглэж үзсэн, урагдаж, цоорч байсан гэдгийг харсан, гэрээнийхээ нөхцөл байдлыг дүгнэсэн” гэж мэдүүлсэн баримтууд хэрэгт байгаа. Эдгээр нөхцөл байдлуудад шүүх дүгнэлт хийгээгүй. Хохирлын тооцооны хувьд мөрдөн байцаалтын шатанд О.Над өгөх ёстой тооцоо нь 48.336.000 төгрөгийг байгааг мөрдөн байцаагч тооцож гаргасан. Б.Бгийн үйлдлийн тухайд 42.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хэдийгээр хууль сануулж, хуулийн дагуу мэдүүлэг авсан ч гэсэн Б.Бгийн хувьд надтай ирж уулзаад нөхцөл байдлын талаар яриад “Цагдаад өгнө” гэхэд нь би “Та өөрөө гэрээ байгуулсан байна” гэсэн. М.У хэлээд авсан юм шиг хохирогч мэдүүлдэг ч гэсэн “би энэ мөнгөө өсгөмөөр байна. Чи яваад өг” гэсэн. Би “Чи наад хүнээсээ мөнгийг нь авахгүй. Та өөрөө М.Утай гэрээ байгуулж ажиллах зүйл байхгүй” гэсэн нөхцөл байдлыг тайлбарлаад явуулж байсан. Тухайн үед ойлгож байгаа юм шиг гараад явсан боловч дараа нь цагдаагийн байгууллагад өгч байгаа мэдүүлэг нь өнөөдөр энэ хүнийг гэмт хэрэгт гэм буруутай болгож байгаа. Энэ нөхцөл байдалд шүүх үнэн зөв дүгнэлт өгнө үү. Учир нь хэдийгээр хууль сануулж мэдүүлэг авахад “42.000.000 төгрөг” гэж яриад байгаа боловч яагаад тооцооны зөрүү гардаг вэ гэхээр О.Жын үйлдлийн тухайд М.Уын эхнэр тухайн үед хамт явсан байдаг. М.У хохирогчид “үйлдвэрт ийм түүхий эд хэрэглэгддэг” гээд түүхий эдийнхээ уутыг харуулаад, зургийг нь аваад явуулсан. Очоод яг тэр түүхий эдээ авчраагүй, өөр түүхий эд авчирсан учраас хаягдал, алдагдал гарсан. Энэ нөхцөл байдлыг тайлбарлахад “чиний хэлсэн түүхий эд байгаагүй, би байсныг нь авчирсан” гэх нөхцөл байдал үүссэн. Үүнээс болоод М.У өөрөө Толгойтоос түүхий эд авч хольсон. Дээрээс нь Б.Бгийн үйлдлийн тухайд хүүтэй мөнгө зээлсэн. Мөнгөө авахдаа үндсэн мөнгө гэж авахгүй, хүү гэж аваад, тэр авсан мөнгөө хасчихаад өөрөө тооцоо гаргачихаад байгаа. Харин шүүхэд 42.000.000 төгрөг гэж оруулж ирдэг. Түүхий эдийг гаалийн бүрдүүлэлт хийгээд өөрийнхөө нэр дээр оруулсан юм уу гэхээр үгүй. Өөр хүний нэр дээр оруулж ирээд тэрийгээ өнөөдөр 42.000.000 төгрөгийн хохирол учирснаас 13.000.000 төгрөгийг төлсөн гэх нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнийг нарийвчлан тогтоолгохын тулд шүүхэд гомдол гаргаад байгаа. Давж заалдах шатны шүүх нэгэнт хэргийг бүхэлд нь хянах боломж байгаа учраас эдгээр нөхцөл байдалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг өгч хууль хэрэглээний маргаантай нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Бгийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах хэсэгт заасан “...шүүгдэгч М.Уаас 19.831.900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд ... олгосугай” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд: Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ, миний үйлчлүүлэгч хохирогч Б.Бгийн хохирлыг буруу тооцож гаргасан байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч М.У нь ... 2016 оны 5 дугаар сарын орчим хохирогч Б.Бд ... 42.500.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн гялгар уутны түүхий эдийг авч, 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж, мөн уг хэсэгт “хохирогч Б.Бд 14.918.100 төгрөгийг тус тус нөхөн төлсөн” гэж дүгнэлт хийсэн хэрнээ мөн уг хэсэгт “шүүгдэгч М.Уаас 19.831.900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн есөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд тус тус олгох нь зүйтэйг дурдаж байна” гэж тооцооллын алдаа гаргасан дүгнэлт хийсэн байна. Хохирогч Б.Бд 42.500.000 төгрөгийн хохирол учруулж, түүнээс 14.918.100 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 27.581.900 /хорин долоон сая таван зуун наян нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдэж, тус үнийн дүнг шүүгдэгч М.Уаас гаргуулах ёстой юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт заасан “...шүүгдэгч М.Уаас 19,831,900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд ... олгосугай” гэснийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч О.Ж давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч М.Ут оногдуулсан ял, дэглэм, хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг хуульд нийцсэн зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Гагцхүү шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн /18, 19 дүгээр хуудас/ шүүхээс М.Ут ял оногдуулахдаа “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хохирогч О.Жад 13.155.930 төгрөгийг ... тус тус нөхөн төлсөн гэж дүгнэсэн нь алдаатай буруу дүгнэлт болсон байна. Шүүгдэгч М.У нь О.Ж надаас 16.303.400 төгрөгийн өмч хөрөнгийг маань залилж авсан бөгөөд шүүх хуралдаанаас өмнөх шатанд 1.830.000 төгрөгийг л төлж барагдуулсан. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт залруулга хийж, хохирогч О.Жад 13.155.930 төгрөгийг төлсөн гэснийг 1.830.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч О.Жын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. М.Уыг гэм буруутайд тооцсон, түүнд ял оногдуулсан болон Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг баримталж хохирол төлбөрийг шийдвэрлэсэн талаар гомдол гараагүй. Гагцхүү тодорхойлох хэсэгт бодолт, техникийн алдаа гарсан байгаа. Үүнийг засаж залруулах хэрэгтэй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, 17-18 дугаар хуудаст О.Жад мөрдөн байцаалтын шатанд 13.155.930 төгрөг төлсөн гэж буруу дүгнэсэн байгаа. Яг үндсэндээ 1.838.000 төгрөгийг төлсөн. М.Уын давж заалдах гомдолд 3.000.00 гаруй төгрөг төлсөн гэж дурдсан байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Гэхдээ шүүх дүгнэхдээ М.Уын мэдүүлгийг буруу байна гэж үзсэн. Хүнсний дэлгүүрт зогсдог эхнэрээс нь өрөндөө 1.660.000 төгрөгийн хүнсний бараа, бүтээгдэхүүн авсан гэсэн эхнэрийнх нь мэдүүлэг, гар дэвтрийн хуулбар байгаа. Тэрийг нотлох баримт гэж үзээгүй. 350.000 төгрөгийн хүнсний бараа авсныг О.Ж хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас 1.838.000 төгрөг төлсөн гэж өөрчлөлт оруулж өгнө үү. О.Жын залилсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж яриад байна. Өөрөөр хэлбэл, М.У “би гялгар уутны үйлдвэртэй, олон дэлгүүртэй” гэж яриад тамхи зарж байсан борлуулагч хүүхдийг ахдаа наадхаа хүнсний бүтээгдэхүүнээр солиод өгвөл би авъя гэсэн. М.У өөрөө идэвх санаачилга гаргаад Бөмбөгөр худалдааны төв дээр ирээд Отгон гэж хүнээс бараа аваад О.Жыг чи тамхиа өгөөрэй гэдэг. 2 автомашины тухайд хохирогч О.Ж мөн эсэх талаар яриад байна. О.Ж хохирогч мөн. 2 хүнээс хямдхан автомашин худалдаж авсан байсан. Нэрээ шилжүүлэх гээд нөгөө 2 хүн нь итгэмжлэл хийгээд өгсөн байсан. Тэр 2 хүнийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаахад “Бид нар энэ автомашинд ямар ч хамааралгүй, мөнгөө авсан. Энэ хэргийн улмаас хохирсон хохирогч нар биш гэж мэдүүлэг өгсөн байгаа. Тийм учраас гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн прокурор дээр хэрэгсэхгүй болж байсан нь одоо энд ач холбогдолгүй. Дээд шатны прокурорт удаа дараа гомдол гаргаж байгаад хэргийг сэргээсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч О.Н “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

 

Хохирогч О.Нын өмгөөлөгч С.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Алтанзаяа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, зээлийн гэрээний харилцаа байсан гэж яриад байна. Анхнаасаа зээлийн гэрээгээр нөгөө талаа хохироох зорилготой байсан. Гэрээг банкнаас зээл авах зорилгоор байгуулсан. Агуулга нь М.У өөрөө үйлдвэр тоног төхөөрөмжөө гаргадаг. Гэрээн дээр бичсэн заалтыг нь уншихаар дараа нь эрсдэл гарахаар М.У ямар ч эрсдэл хүлээхгүй, би зөвхөн борлуулалт хариуцна гээд гэрээ байгуулсан. Өөрөө тоног төхөөрөмжөө оруулж ирээд ажиллуулаад 7 хоногт 30.000.000 төгрөгийн ашиг олгодог гэж ярьдаг атлаа тоног төхөөрөмжөө ажиллуулъя гэхээр ажиллуулахгүй, гэрээгээ уншихаар М.У өөрөө хариуцлага хүлээхгүйгээр нөгөө талаа хохироох зорилготой байсан. Мөн Б.Бг залилахдаа яг энэ аргаа давтан үйлддэг. Энэ нь нөгөө хүнээ “түүхий эдийг нь аваад ирье. Надад түүхий эдийнхээ мөнгийг өгчих” гэхээр Б.Б “өгөхгүй, би чамд бэлэн мөнгө өгч явуулахгүй. Хамт яваад түүхий эдээ аваад ирье” гэхээр нь “тэгвэл би явж чадахаа больчихлоо. Чи очоод түүхий эдээ аваад ир” гэдэг. Тэгээд түүхий эдээ аваад ирсний дараа “наадах чинь өөр түүхий эд байна. Одоо ямар ч арга байхгүй. Би аргалж өгье” гэж хэлээд 6 тонн түүхий эд аваад түүгээр үйлдвэрлэл явуулсан нь мэдэгдэхгүй, түүхий эд нь алга болдог. О.Н 10.500.000 төгрөгийг авахдаа анхнаасаа урьдын харилцааны үед байсан итгэлийг ашигладаг. Бага багаар дасгадаг. О.Н бөөний худалдааны  дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд ажиллуулсан дэлгүүрээр бага багаар очиж зээл аваад, зээлээ өөрөө ирж төлж байх хугацаандаа О.Наас мэдээлэл авдаг. О.Н зээл авах боломжтой юм байна гэж судалдаг. “Би ашигтай үйлдвэр ажиллуулдаг, надад 6.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Очоод авахаар 4.000.000 төгрөг надад байгаа гэж яриад байсан атлаа одоо байхгүй болсон. Нэмээд 10.000.000 төгрөг болгочих гээд нэмж авсан. Нэмж авахдаа тендер зарласан, байршуулах гэж байгаа юм гэж хэлдэг. Гэтэл  М.Уын өөрийнх нь мэдүүлэгт “би тендерт ялаагүй” гэдэг. “Тэгээд та мөнгийг нь буцаагаад өгөхгүй яасан юм бэ” гэхээр “нэгэнт тендерт ялаагүй юм чинь гээд өөр зүйлд зарцуулсан” гэдэг. Тэгээд дараа нь 12-15 тонн түүхий эд Улсын хилээр орж ирсэн гэх баримт байхгүй. Үүнийгээ 11 дүгээр сард Амгалан өртөөн дээр шаланз автомашинаар авчирсан гэж мэдүүлдэг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддоггүй. 11 дүгээр сард 2 портер, дараа нь 1 портер түүхий эд авчирсан гэж гэрч мэдүүлдэг. “Тэр ирж байгаа түүхий эд дотор дандаа түүхий эд байгаагүй. Бэлэн гялгар уутнууд ирдэг. Тэрийг нь Наранчойном гэх хүн зардаг” гэсэн. Үүнээс харахад М.У  хүнд үйлдвэрлэл явуулж байгаа мэт зохиомол байдлыг бий болгож харагдуулж байна. Өөрөө уут үйлдвэрлэдэг хүн гялгар уут авчирч зарах уу. Дараа нь Хятадын Хэбэй мужаас түүхий эд авчирсан гэдэг. Бичиг баримтыг анх бүрдүүлээд цагдаад өгсөн. Гэтэл тэр баримт бичгийг нь үзэхээр худлаа орчуулаад өөрийнхөө нэр, түүхий эдийн нэр, утасны дугаарыг бичсэн. Энэ нь орчуулагчийг гэрчээр асуусан мэдүүлгээр тогтоогддог. Мөн тамга нь Хэбэй мужаас авсан тамга байдаг атлаа тэр баримтад ӨМӨЗО-ны хуучин монгол бичгээр бичсэн байдаг. Ингээд түүхий эдийг аваагүй. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээ анхнаасаа зохион байгуулалттай хийдэг үйл баримт харагдаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах ёстой гэж яриад байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт нэмэлтээр орсон гэсэн. Энэ хуульд хууль хэрэглэх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй гэж заасан учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч О.Нын өмгөөлөгч Ц.Батбэх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.У цагдаад шалгагдаж байхдаа маш олон хүнийг залилсан. Өмгөөлөгч Ц.Алтанзаяа өөрөө явсан гэж яриад байна. М.У өөрөө явна гэж хэлж байгаад хилийн хориг тавигдсан өглөө нь чи өөр ямар нэгэн хүнийг луйвардсан юм биш биз дээ гэхэд үгүй манай хамаатны хүн гэж хэлсэн гэдэг. ...” гэв.

 

Прокурор Г.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. М.Ут холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Ут ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Үйлдсэн хэргийн талаар хохирогч нарын өмгөөлөгч нар ярьсан. Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Үүнийг улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхэд талууд хоорондоо мэтгэлцсэний үндсэн дээр шүүх дүгнэлт хийж, шийтгэх тогтоол гаргасан. Үйлдсэн хэргийн талаар М.У нь иргэдийг өөрийгөө гялгар уутны үйлдвэр эрхэлж ажиллуулж байсан. Ажиллуулах хугацаандаа гялгар уутны үйлдвэр нь доголдоод, мөнгөний боломжгүй асуудал үүссэн. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг, тендерт орж яллаа гэдэг байдлаар дээрх хохирогч нараас мөнгө авч байсан хэлбэр. Энэ хэрэгт шалгагдсан нь 3 хүний асуудал байгаа. Энэ хэргийг шалгах явцад хүмүүс гомдол гаргаж, өмгөөлөгч нар мэдээлэл өгч, тэр хүмүүс нь гомдол гаргаагүй учраас хавтас хэрэгт хувийн байдлыг нь тогтоох зорилгоор шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх асуудал байна уу гэдэгт прокурорын зүгээс гаргаж өгч байсан. О.Наас авч байгаа үйлдэл нь анхнаасаа түүнийг залилъя гэсэн асуудал яригддаг. Анхны шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн тэмдэглэлд “тендерт орох гэсэн юм. Дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гээд шууд 6.000.000 төгрөг өгөөч гэдэг асуудал яригдсан. Тухайн үед О.Н ажилтай байсан учраас “6.000.000 төгрөгийг манай эхнэрээс ав” гэж хэлэхэд нь 10.000.000 төгрөг авах ёстой шүү гэж хэлээд авсан байдаг. Дараа нь О.Н дэлгүүр ажиллуулаад байнгын орлоготой, банкны итгэлийг олсон гэсэн үүднээс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тендерт ороод ялсан, тендерийн хүмүүс ирээд үзэх учраас мөнгөний хэрэг байна гэдэг байдлаар зохиомол байдлыг үүсгэж авсан. Тэгж авахдаа эхнэр Цэрэндулам, О.Наранмандахын эхнэрийг хажуудаа байлцуулж байгаад гэрээ хийсэн. Гэрээ хийж байгаа нь анхнаасаа гэрээ хийгддэг зүйлээр халхавчлах зорилготой байдаг. Ингэж нийт 72.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн 2015 оны 3 дугаар сард О.Жаас гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа, Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байгаа гэж итгэл үнэмшил төрүүлсэн. О.Ж нь “тухайн үед тамхины борлуулагчаар ажиллаж байхдаа “Халиун хустын эх” гэсэн дэлгүүр дээр очоод М.Утай уулзаад “тамхи зарж байгаа гэхэд манайх сургуулийн хажууд байдаг учраас 500 метр дотор заруулдаггүй” гэсэн асуудал яригдсан. Хэрвээ наадахаа бараагаар солиод ирвэл би зарж, борлуулж болно” гэж тохиролцсон. Тэгээд Бөмбөгөр худалдааны төв дээр хүнсний бүтээгдэхүүнээр сольж М.Ут өгөөд мөнгөө авъя гэх асуудлыг ярихаар өгнө, мөнгө орж ирээгүй байна гэдэг. Ингэх явцдаа О.Ж нь бараа авах, бага бус хэмжээгээр мөнгө авах хэлбэрээр зарим хохирлоо барагдуулсан нь тогтоогдсон. Мөн “Тоуота RА\/-4” загварын 55-54 УБН улсын дугаартай автомашин, “Benz500-Sel” загварын 45-85 УБА улсын дугаартай автомашиныг авсан. Ингэж авахдаа “Тоуота RА\/-4” загварын автомашиныг нь өөрөө аваад, “Benz500-Sel” загварын автомашиныг нь бусдад зарж өгье гэж авсан. Мөнгөө авъя гэхээр энэ автомашинууд чинь эвдэрсэн байна, би мөнгийг чинь өгөхгүй гэдэг асуудал болсон. Тухайн үед хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Жын эзэмшлийн 2 автомашин нь түүний эзэмшлийн биш гэж ярьсан. Нэр нь шилжээгүй боловч хууль ёсны өмчлөгч О.Ж мөн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Тухайн 2 автомашиныг өмнө эзэмшиж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад тухайн үед нь зах зээлийн ханшаар О.Ж мөнгийг нь төлөөд худалдаж авсан. Нэр шилжээгүй нь бид нар нэр солих талаар итгэмжлэл хийж өгсөн. О.Ж өөрөө нэрээ солиулаагүй явж байгаа учраас бид энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, О.Ж төлөөлөх эрхтэй талаар мэдүүлэг өгсөн. 2016 оны 5 дугаар сард Б.Бгаас 42.500.000 төгрөгийг авсан. Мөн 5 тонн гялгар уутны түүхий эд авахуулаад, түүнийг залилан мэхлэж авсан хэлбэр байсан. Яагаад залилж мэхлэсэн гэх асуудал байна вэ гэхээр тухайн үед Б.Б өөрөө хаана хөрөнгө оруулалт хийх талаар судлаж байсан. Түүний танил хүнд энд ийм хүн байдаг гэж танилцуулсан. Танилцуулаад Б.Бтай хамтарч ажиллахаар болоод үйлдвэрээ үзүүлсэн. Тухайн өдөр ажилладаггүй үйлдвэрээ ажлуулаад, бүх тоног төхөөрөмжөө тачигнуулаад яг энэ үед дуудаж ирүүлээд, манайх ингэж ажилладаг, одоо 2 автомашин нь хүчин чадлаараа ажиллаж байна гэх байдлаар төөрөгдөлд оруулаад, түүнийг ирэхэд нь ажиллуулж итгэл, үнэмшлийг нь аваад нийт 42.500.000 төгрөгийн өртөг бүхий түүхий эдийг авахуулаад залилсан. Залилсан гэдэг талаар тухайн үед М.Уын доор ажилладаг байсан инженер тодорхой ярьдаг. Мөн өөрөө энэ хүнтэй хамтарч ажиллана, би эхнэрийнхээ мөнгийг өгсөн асуудал яригддаг. Гэтэл өөрөө ямар ч мөнгө төгрөг гаргаагүй. Эхнээс нь хохирогчийг хуурсаар байсан. Б.Б шүүхийн шатанд мэдүүлэхдээ М.У үнэхээр анхнаасаа намайг залилах бодолтой байсан. Би мэдээгүй байсан. Бараа ирээд Эрээн хотод ирэхэд мөнгө явуулна гэж хэлээд явуулдаггүй. Би өөрийн найз нөхдийн дэмжлэгээр мөнгийг нь төлсөөр байгаад оруулж ирсэн. Үүний дараа буруу бараа байна. Би наадахыг чинь авахгүй гэж нөгөө хүнийхээ стандартын дагуу оруулж ирсэн зүйлийг энэ болохгүй учраас би танаас хямд үнээр авъя гэдэг байдлаар бүгдийг нь цувуулж авсаар мөнгийг нь өгдөггүй. Сүүлд нь хойноос нь нэхэж авсаар байгаад тодорхой хэмжээний мөнгө авсныг анхан шатны шүүх хуралдаанаар хасаж тооцоод тухайн хохирлыг гаргаж ирсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж эрхийг нь хязгаарласан гэсэн асуудал яригдсан. Шүүх дангаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулна гэж хуульд заасан байхад бүрэлдэхүүнтэй явуулсан нь буруу гэж үзсэн. Энэ нь шинэ хууль хэрэгжихтэй холбоотой буюу улсын яллагчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө шилжүүлсэн. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж гарахад 3 шүүгч томилогдсон байсан. Түүний дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй урьдчилсан хэлэлцүүлэг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө шилжүүлсэн учраас явуулж болно гэсэн. Хэргүүдийн талаар нотлогдсон, нотлогдоогүй гэж яриад байна. Зохиомол байдлыг бий болгосон, бусдын итгэлийг олж авч хуурч мэхлэсэн гэж үзсэн. Гэмт хэрэг гарсан сэдэлт, санаа зорилго хавтас хэрэгт хангалттай тогтоогдсон. Өршөөл үзүүлэх тухай хуульд М.Уын үйлдсэн гэмт хэрэг нь хамрагдах үндэслэлгүй байна гэж үзсэн. Өмгөөлөгч Г.Баттогтохыг эрхээр хангаагүй, 1 минутын хугацаа өгсөн гэх асуудал яригдсан. Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч нарын тэгш эрхийг нь хангах үүднээс тус бүрт нь 15 минут өгсөн. 2 өмгөөлөгч дундаа 15 минутаа зохицуулна шүү гэдгийг тухайн үед шүүх хуралдаан даргалагч хэлсэн. Тэгээд 14 дэх минутад би хэлэх ёстой гэхэд нь та хоёрт 15 минут өгсөн гэхэд би 15 минут дангаараа авах ёстой гэсэн. Шүүх хуралдааны дарааллыг анхнаас нь тогтоосон учраас эрхээр нь хангасан байгаа гэж үзэж байна. Б.Бгийн хувьд 19.830.000 төгрөгийг гаргуулах гэдэг нь 42.500.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хасаад 19.830.000 төгрөгийг гаргуулна гэдгийг шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс өгсөн хохирлыг шүүх хуралдаанд нотлох баримтуудыг шинжлэн судлуулаад нийтдээ ийм хэмжээний төгрөг гаргах нь зүйтэй гэсэн хохирлын хэмжээг  гаргаж ирсэн. Тийм учраас 19.831.900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. О.Жын хувьд техникийн алдаа гаргасан байсан учраас өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох нарын хамтран гаргасан болон хохирогч Б.Бгийн өмгөөлөгч О.Батсүх, хохирогч О.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Ут холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч М.У нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэв.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Уын үйлдсэн залилах гэмт хэргийн үйл баримт, хууль хэрэглээ, хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ үйлдэл тус бүрээр нь авч үзэв.

 

1. М.У нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн О.Наас “тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж 10.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь:

 

Хохирогч О.Нын “...Би М.У гэх залууг 8 жилийн өмнөөс манай арын хашаанд байдаг гэдгээр нь таньдаг, гялгар уут зараад явдаг байсан. ... 2014 оны 9 дүгээр сарын үеэр ... М.У нь би гялгар уутны тендер авчихлаа, "Об Капитал" ХХК-тай 400.000.000 төгрөгийн хогны ногоон уутны тендер хуваагаад авчихлаа, тендер чинь 10.000.000 төгрөг дансанд нь байршуулах ёстой юм байна, надад 4.000.000 төгрөг байна, чи надад 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би бодож үзье гээд явуулсан. ... Хэд хоногийн дараа ... над руу залгаад нөгөө 10.000.000 төгрөгийг маргааш байршуулах болчихлоо хугацаа нь тулчихлаа, би дэлгүүр дээр чинь ирчихсэн байна, чи надад 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би гадуур явж байна, наана чинь манай эхнэр байгаа эхнэрт мөнгө байгаа байхгүйг мэдэхгүй байна, чи наагуураа яриад учраа олоо гэж хэлээд утсаа тасалсан. Би гэртээ хариад маргааш өглөө нь эхнэрээсээ асуутал 10.000.000 төгрөг аваад явчихсан байсан. 7 хоног нь өнгөрөөд би мөнгөө нэхтэл нөгөө тендер чинь бүтэхгүй байна, хойшлогдоод байна гэж хэлээд яваад байсан. ...” /1 дүгээр хавтас, 28-31 дүгээр хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...М.У надад гялгар уутны үйлдвэрээ өөрөө танилцуулаад харуулсан учраас тендер үнэхээр авчихсан юм байна гэж бодоод 10.500.000 төгрөг өгсөн юм. Дараа нь 60.000.000 төгрөгөө бол 10.500.000 төгрөгөө хурдан буцааж авахын тулд өгсөн. ...” /4 дүгээр хавтас, 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Ариунтунгалагийн “...Би 10.500.000 төгрөгийг М.Ут өөрөө биеэрээ өгсөн, манай нөхрийг байхгүй байхад дэлгүүр дээр орж ирээд Нармандах надад 10.500.000 төгрөг зээлнэ гэсэн юм, би авах гэсэн юм гэхээр нь би нөхөр лүүгээ залгаад чи М.Ут мөнгө өгнө гэсэн юм уу гэж асуутал манай нөхөр наана чинь бэлэн мөнгө байвал өгчих өгчих гэхээр нь би 10.500.000 төгрөг тоолоод М.Ут өгсөн юм. 10.500.000 төгрөгийг 7 хоногийн дотор өгнө, нэг их удахгүй гэж хэлээд аваад явсан. ...” /1 дүгээр хавтас, 42-43 дугаар хуудас/,

 

М.Уын сэжигтнээр өгсөн “...Тендер 4 багцтай байсан. Эхний багц нь 11.000.000 төгрөг гэнээ, надад 10.500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Би тендерт орно гэж хэлээд авсан. 2014 оны 8 дугаар сард Нийслэлийн захирагчийн албанаас зарласан сав, баглаа боодол, хогны уутны тендерт орох гэж 10.500.000 төгрөг зээлсэн. Миний материал бүрдээгүй байсан учраас тендерт өгөөгүй, мөнгөө ч байршуулаагүй. ... Би 50.000.000 төгрөгөнд 12.5 тонн түүхий эд авсан, тээврийн зардал 11.600.000 төгрөг болсон, 10.5000.000 төгрөгөнд гялгар уутанд өнгө оруулагч болон гялгар уутны машины сэлбэг авсан. ...” /1 дүгээр хавтас, 54-56 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.У нь Нийслэлийн захирагчийн албанаас зарласан сав, баглаа боодол, хогны уутны тендерт оролцохоор материал бүрдүүлээгүй байж хохирогч О.Над “би гялгар уутны тендер авчихлаа, "Об Капитал" ХХК-тай 400.000.000 төгрөгийн хогны ногоон уутны тендер хуваагаад авчихлаа, 10.000.000 төгрөг дансанд нь байршуулах ёстой юм байна, надад 4.000.000 төгрөг байна, чи надад 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг байдлынхаа талаар О.Над итгэл үнэмшил төрүүлэхийн тулд гялгар уут үйлдвэрлэх зориулалттай машин үзүүлэн, 10.500.000 төгрөгийг залилан авчээ.

 

Шүүгдэгч М.У нь 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хохирогч О.Над 10.500.000 төгрөгийг төлсөн байдал нь залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд тэрээр О.Наас 60.000.000 төгрөгийг залилж авсныхаа дараа төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд, О.Наас 10.500.000 төгрөгийг дээрх байдлаар авсан шүүгдэгч М.Уын үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2. М.У нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “тендерт ороод ялчихсан, тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж тендерт ороогүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөнгө тендерээс орж ирнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлэн О.Наас 60.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь:

 

Хохирогч О.Нын “... Тэгж ярьж байснаа нөгөө тендерийнхэн манай үйлдвэрийг ирж үзэх юм байна, эргэлтийн хөрөнгө, машин тоног төхөөрөмж харна, үйлдвэр ажиллаж байгааг харна гэнээ, чи надад 60.000.000 төгрөг зээлчих, үйлдвэрээс гарсан ашгийг хоёулаа хувааж авъя гэсэн. Би 10.000.000 төгрөгөө хурдан авахыг тулд М.Утай яриад чи надаас 60.000.000 төгрөг авлаа гэхэд ямар баталгаа гаргаж өгөхийн, барьцаа байгаа юм уу гэтэл М.У би банкинд 65.000.000 төгрөгийн өртэй, миний хамаг юм барьцаанд байгаа гэсэн. Би тэгтэл одоо яахын бэ гэхэд хоёулаа хамтран ажиллах гэрээ байгуулаад нотариатаар батлуулъя, тэгээд би чамаас мөнгө авсан нь баримт болно гэж хэлсэн. Би М.Ут чи тэгвэл гэрээнийхээ төслийг бичээд аваад ир гэж хэлсэн чинь маргааш нь гэрээ бичээд ирсэн, би гэрээг нь хараад хамтран ажиллах хугацаа нь яагаад 1 жил байгаа юм бэ гэж асуухад М.У угаасаа наадах чинь гэрээ юм чинь хугацаа байх ёстой гэхээр нь би тоолгүй өнгөрсөн. Тэгээд бид хоёр нотариатаар орж хийсэн. Би бол хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийгээгүй, зүгээр 60.000.000 төгрөгийн баталгаа авъя гэхэд өөрөө гэрээ хийвэл болно гэж хэлсэн юм. М.У гэрээгээ хийчихээд би урагшаа явлаа гэсэн, би “байж бай, би чамд өгөх 60.000.000 төгрөгийг банкнаас зээлээр авч өгнө...” гэж хэлсэн. Би банкинд материалаа аваачиж өгсөн чинь М.Уын үйлдвэрийг очиж үзнэ гээд зээлийн эдийн засагч нь очиж үйлдвэртэй нь танилцаад зургийг нь авсан. 3ээлийн шийдвэр гараагүй байхад М.У урагшаа Эрээн руу яваад өгчихсөн байсан. Эрээнд очоод над руу яриад миний ажил жин тан болчихсон, хүмүүстэйгээ уулзчихсан, одоо мөнгөө шилжүүлээ, түүхий эд материалаа аваад ачсан, одоо мөнгө чинь байна уу, би хүлээгээд байна гэсэн. Би зээл гарангуут 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөгийг аваад юаниар М.У руу шилжүүлсэн. М.У мөнгөө авснаас хойш Улаанбаатар хотод ирэлгүй удаад байсан. Би утсаар яриад юу болж байна гэтэл Хятадаас түүхий эдээ татваргүй гаальтай машинаар оруулна барина гээд юм яриад байхад нь би “чи тэгж болохгүй, бараагаа хураалгав, татвараа төлж байж бидний эргэлтийн хөрөнгө баталгаажина гэж сануулж хэлсэн. Тэгээд өөрөө Улаанбаатар хотод ирчихсэн. Түүхий эд нь ирэхгүй 1 сар болсон, би асуухад наашаа том машинд ачаад гаргачихсан, замдаа явж байгаа гэж хэлсэн. Тэгж хэлж байгаад нэг өдөр нөгөө машин чинь Багахангайд бөгс нь эвдрээд зогсож байна гэнэ ээ гэж хэлэхэд нь одоо тэгээд яах юм бэ машинтай урдаас нь очоод бараагаа авч ирэх юм уу гэтэл үгүй, тэр машин гэрээтэй учраас өөрөө авчирна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М.У “ашгүй нэг юм түүхий эд ирлээ...” гэж хэлсэн. Тэгээд гялгар уутаа хийхэд 11.000 юанийн цалинтай Хятад ажилтан ирж ажиллуулна гэж хэлээд гялгар уутаа хийхгүй байсан. Хятад ажилтан нь ч ирээгүй, ирэхгүй байхаар нь чи өөрөө ажиллуулдаг гээ биз дээ, өөрөө хийгээчээ гэтэл машинууд нь эвдэрхий байна, ажилладаг машин 1 л байна, нөгөө Хятад ажилтан ирж засаж л ажиллуулна”гэж байсан. Ингэж явсаар 2015 оны 1 дүгээр cap болсон. Энэ хүртэл нөгөө банкнаас зээлсэн мөнгөнийхөө хүүг М.У төлөхгүй байсан. Түүхий эд нь 2 портер буюу 3 тонн л ирсэн байх. 2 тонн түүхий эдээрээ гялгар уут үйлдвэрлэж зарсан, тэгээд түүхий эд дууссан гэхээр нь би мөнгөтэй болчихлоо гэж бодоод өөрийнхөө мөнгийг нэхтэл найз нь сая 45.000.000 төгрөг өгөөд Эрээн рүү түүхий эд захичихлаа гэж хэлсэн. ...” /1 дүгээр хавтас, 28-31 дүгээр хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...М.У нь бүүр анхнаасаа ажилладаггүй үйлдвэрээ ажилладаг гэж яриад, тендерт оролцоно гэж намайг итгүүлээд тендерээ авахын тулд үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөтэй гэдгээ харуулах зорилгоор надаас мөнгө зээлж авсан. Надаас зээлж авсан мөнгөөрөө үйлдвэрийн түүхий эд 12 тонныг авч оруулж ирсэн гэдэг нь худлаа. ...Надаас зээлсэн мөнгөө 2014 оны 12 дугаар сард өгнө гэж хэлж байсан, ...миний мөнгийг дор нь төлчихнө, 1 cap ашиглаад өгнө гэж хэлж авсан. Тэгсэн чинь тэр үйлдвэр нь огт ажилладаггүй болж таарсан. Анхнаасаа худлаа ярьж миний мөнгийг аваад Голомт банкнаас авсан 200.000.000 төгрөгийн зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна гэдгээ харуулах зорилготой байсан юм шиг байгаа юм. Харин надад гялгар уутны үйлдвэрээ ажиллаж байгаа гэдгийг нь харуулахын тулд жаахан түүхий эд авсан юм шиг байгаа юм. Би урдаас түүхий эд авсныг нь ч мэдэхгүй. Эндээс ч авсан байж магадгүй. ...” /1 дүгээр хавтас, 199-200 дугаар хуудас/,

 

Гэрч  Ж.Цэцэгтогтохын “...Би М.Уын гялгар уутны үйлдвэрт нөхөртэйгөө хамт ажиллаж байсан. ...Намайг ажилд ороод удаагүй байхад 2014 оны 11 дүгээр сард үйлдвэр дээр 3 портер машинтай түүхий эд ирээд эрэгтэй ажилчид буулгасан. Түүхий эд ирснээс хойш гялгар уут үйлдвэрлэж эхэлсэн. ...Гялгар уутны түүхий эд нь дуусаад хотын төвөөс ганц хоёр шуудайгаар нь түүхий эд зөөж авчирдаг байсан, урдаас түүхий эд удахгүй ирнэ гээд л хүлээгээд байдаг байсан. Тэгээд ажилчидынхаа цалинг тавьж чадахаа болиод бид нар ажлаасаа гарсан. ...25 кг-ын шуудайгаар нэг машин дээр 50 орчим шуудайтай л байсан. Нийлээд 3 машинтай 150 шуудай түүхий эд ирсэн байх. Яг тоолж үзээгүй. ...” /1 дүгээр хавтас, 32-334 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Эрдэнэчулууны “...Би М.Уын гялгар уутны үйлдвэрт эхнэртэйгээ хамт ажиллаж байсан. ...Ер нь ихэнх ажилчид нь гарчихсан, үйл ажиллагаа явуулахгүй, цалингаа өгч чадахгүй, мөн ажлын ачаалал нь ихсээд аргагүйн эрхэнд гарсан. ...Ажилладаг гэвэл тасалдаг машин 1 ширхэг, үлээдэг машин 2 ширхэг байдаг байсан. ...2014 оны 11
дүгээр сард өвчтэй гээд 1 өдрийн чөлөө авсан хойгуур шөнө 00 цагийн үед портер
машинтай түүхий эд 1 удаа буулгасан гэсэн, тэрнээс хойш 2014 оны 12 дугаар сард 2
удаа портер машинаар түүхий эд ирж буусан, нийт 25 кг-ын шуудайгаар 150 ширхэг
ирсэн байх. ... М.У болохоор одоо удахгүй Хятадууд ирнэ, машин засна, бас түүхий
эд цуг ирнэ, мөнгийг нь би шилжүүлчихсэн байгаа гэдэг байсан. Тэгж хэлсээр байгаад
цагаан cap өнгөрсөн. ...” /1 дүгээр хавтас, 35-37 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Ариунтунгалагийн “... Дараа нь тендерт ялчихлаа, үйлдвэрээ ажиллуулах хэрэгтэй байна гээд манай нөхрөөс 60.000.000 төгрөг зээлж авсан, би банкин дээр очиж гарын үсэг зурж өгсөн. Манай нөхөр мөнгөө авъя гэж их олон cap хөөцөлдөөд гэрт нь хүртэл байнга очдог тэгтэл мөнгөө өгнө гэж худлаа яриад өдийг хүрч байна. ...Бид 10.500.000 төгрөгөө авах гэтэл одоохон тендерээс мөнгө гарахын өмнө манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана гэж байна, үйлдвэрээ ажиллуулахад мөнгө хэрэгтэй байна гээд авсан. Бид хоёр бол хурдан 10.500.000 төгрөгөө буцааж авахын тулд 60.000.000 төгрөгөө өгсөн юм. ...60.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлж авсан. ...” /1 дүгээр хавтас, 42-43 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Наранчойномын “...Би М.У ахын үйлдвэрт нь 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 1 дүгээр cap хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан. ...Намайг ажиллаж байх хугацаанд 2 удаа портероор түүхий эд ирж байсан, нийлээд 400-450 ширхэг 25 кг-ын шуудайтай ирсэн. ...Гялгар уут үйлдвэрлэх хугацаанд хаягдал их гардаг байсан. ... Нэг бол бариул нь тасраад эсвэл ёроол нь цоорхой гараад байсан. ...Үйлдвэр дотор нийт гялгар уут үйлдвэрлэх 5 машинтай, тэр 5 машинаас 2 нь л ажиллагаатай байсан. ...Нармандах гэдэг хүн ирж мөнгө нэхдэг байсан. ...” /1 дүгээр хавтас, 44-46 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Уранчимэгийн “...Энэ миний гарын үсэг мөн байна. Би орчуулгыг хийсэн
байна. ...М.У гэж бичигдээгүй байгаа, манай компани уг нь гар бичмэл
орчуулдаггүй юмаа, энэ баримтыг орчуулуулсан ах орой ажил тарахын өмнөхөн
ирчихээд орчуулга хийлгэе гэсэн, би орчуулахгүй гэтэл амархан, ах нь хэлээд өгье
гэсэн болохоор би бичгийг нь харчихаад тэр ахыг өөрөө мэдэж байгаа юм байна, Хятад
хэлтэй ах юм байна гэж итгээд өөрөөр нь хэлүүлээд орчуулгыг бичсэн юм. ... Тэр
баримтыг яг юуных, яах гэж байгаагаа хэлээгүй, энийг орчуулуулах гэсэн юм л гэж
хэлсэн. ...” /3 дугаар хавтас, 62-64 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Туулын “...Миний орчуулсан 4 хуудас материалын 1 хуудас дээр нь бараа хүлээн авагч байгууллага хэсэгт М.У гэж бичигдсэн байдаг, бусад 3 хуудас баримт
дээр М.У гэж байхгүй байдаг, харин надаас өмнө орчуулсан хүн 4 баримтан
дээр бараа хүлээн авагч байгууллага хэсэгт М.У гэж буруу бичсэн байна. ... Мөн
2014 оны 11 дүгээр сарын 3-ны гэж бичигдсэн баримтын санамж хэсгийг огт орчуулж
бичээгүй байна, би орчуулгын материал дээр бүх зүйлийг орчуулж хийсэн байгаа, мөн
95009393 гэсэн утсыг баримтууд дээр нэмж бичсэн байна, бараа хүлээн авагч
байгууллага М.У гэсэн нэртэй баримт дээр зөвхөн 95009393 гэсэн дугаар
байсан. ...” /3 дугаар хавтас, 127-128 дугаар хуудас/,

 

М.Уын сэжигтнээр өгсөн “... Энэ зээл бол Чингис бондын 888 төслийн зээл юм. ... Би 200.000.000 төгрөгийг Голомт банкнаас зээлж аваад 70.000.000 төгрөгөөр нь Хас банкны зээлийн үлдэгдлээ хаасан, гялгар уут үйлдвэрлэх төхөөрөмжүүдээ 125.000.000 төгрөгөөр Хятад иргэдээс худалдаж авсан. 5000.000 төгрөгийг гялгар уутны үйлдвэрийн ... тоног төхөөрөмжүүдийг авчрах тээврийн зардалд зарцуулаад дууссан. ...” /1 дүгээр хавтас, 202 дугаар хуудас/,

 

М.Уын яллагдагчаар өгсөн “...Нармандахаас 70.500.000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ 60.000.000 төгрөгийг нь хамтран ажиллах гэрээ хийж авсан. Хамтран ажиллах гэрээг хийхээс өмнө Нармандах бид хоёр гялгар уутны үйлдвэр ажиллуулаад гарсан ашгаа хоёулаа хувааж авъя гэж тохирсон, гялгар уутны үйлдвэрт ямар нэгэн эрсдэл гарвал хоёулаа эрсдэлийг 50 хувиар нь хариуцаж ажиллъя. ... Нармандах намайг 60.000.000 төгрөгөндөө гялгар уут үйлдвэрлэх түүхий эд авчраагүй гэж үзээд байгаа, би Хятад улсын Хэбэй мужаас авсан, тэнд миний түүхий эд худалдаж авсан хүн нь байгаа. ... ” /3 дугаар хавтас, 72-74 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Голомт банк, М.У нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2 дугаар хавтас, 20-24 дүгээр хуудас/,

 

Гаалийн татварын газраас ирүүлсэн файлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, 88-89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.У нь 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж, Б.М.У, Ж.Цэрэндулам нарын өмчлөлийн Ү-2206019552 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот үйлчилгээний зориулалттай 120 м.кв талбайтай, 2 давхар барилга, үнэлгээ 145.000.000 төгрөг, Ү-2206018647 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот 120 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний барилга, үнэлгээ 48.600.000 төгрөг, Б.М.Уын өмчлөлийн Ү-2206012907 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот 90 м.кв талбайтай хувийн сууц, үнэлгээ 33.200.000 төгрөг, Ү-2206016458 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот газар, 120 м.кв талбайтай гаражийн барилга, үнэлгээ 119.100.000 төгрөг, Г-2206003118 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 7 дугаар гудамжны 50 тоот гэр бүлийн хэрэгцээний 438 м.кв газар, үнэлгээ 12.000.000 төгрөг /Зхх 45-50, 133, 142, 148, 155, 161/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж, 200.000.000 төгрөг зээлж авсан, уг мөнгөөр өмнөх зээлийн төлбөр төлсөн, гялгар уутны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан, сар бүр зээл, зээлийн хүү төлж байгаа нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, бэлэн мөнгөний хомсдолтой байдалд байхдаа О.Нтай хамтран ажиллах гэрээ хийж, 60.000.000 төгрөгийг нь авчээ.

 

Тэрээр дээрх 60.000.000 төгрөгийг О.Наас авахдаа банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авсан, сар бүр зээл, зээлийн хүү төлж байгаа нөхцөл байдлыг нуун дарагдуулсан, өөрийн санхүүгийн байдлын талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Түүнчлэн, хохирогч О.Над гялгар уутны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө үзүүлж, тендерт ороод ялчихсан, тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж тендерт ороогүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгэл үнэмшил төрүүлсөн нөхцөл байдал байна.

 

Шүүгдэгч М.У нь хохирогч О.Нтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гялгар уутны үйлдвэр ажиллуулаад гарсан ашгаа хуваах нөхцлөөр тохиролцсон байх боловч шүүгдэгч М.Уын их хэмжээний өр зээлтэй байдлаас хамаарч гэрээ биелэгдэх боломжгүй байжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.У, хохирогч О.Н нарын хамтран ажиллах гэрээ байгуулсан, хохирогч О.Нын хөрөнгө оруулалт хийсэн байдал нь бизнесийн хэлбэртэй боловч худал мэдээллүүд өгсөн, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан, их хэмжээний өр зээлтэй байснаас хохирогч О.Над ашиг хуваарилах боломж байхгүй байсан гэж үзэв.

 

Шүүгдэгч М.У нь “тендерт ороод ялчихсан, тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж худал хэлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмж үзүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч О.Ныг төөрөгдөлд оруулсан байна.

 

Шүүгдэгч М.Уын өмчлөлд хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд бүртгэлтэй байх боловч тэдгээр хөрөнгө нь хохирогч О.Н, О.Ж, Б.Б нарын төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой буюу бусдад учруулсан хохирлын үнийн дүнгээс илүү гарсан гэсэн үндэслэлээр М.Уын үйлдсэн залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

 

Шүүгдэгч М.Уын өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд нь Голомт банкны зээлийн барьцаанд, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зориулалттай байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн эд хөрөнгөнүүдээс гаргуулах боломжгүй, зээл, зээлийн хүүгийн үнийн дүнгээс илүү хэмжээгээр үнэлэгдэх эсэх нь тухайн үеийн зах зээлийн үнээс хамааралтай болно.

 

Шүүгдэгч М.У нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчиж явахдаа О.Наас 60.000.000 төгрөгийг банкаар шилжүүлэн авсан байх бөгөөд тэрээр уг мөнгөөр гялгар уутны үйлдвэрийн түүхий эд авсан гэж мэдүүлсэн боловч тэр байдал нь баримтаар нотлогдоогүй, түүнчлэн 60.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, үйлдвэрийн түүхий эдийг Хятад Улсын нутаг дэвсгэрт худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж ирсэн нь тогтоогдоогүй байна.

 

Иймд, О.Наас 60.000.000 төгрөгийг дээрх байдлаар авсан шүүгдэгч М.Уын үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Шүүгдэгч М.У нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна” гэж О.Наас 1.500.000 төгрөгийг залилж авсан болох нь:

 

Хохирогч О.Нын “...Би 1.500.000 төгрөгтэй тэнцэх юанийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хас банкин дахь өөрийн дансаараа Хятад улсад байгаа М.У луу шилжүүлсэн. М.У өөрөө над руу яриад түүхий эдийн гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна, чи 1.500.000 төгрөг шилжүүлээч гэсэн учраас би шилжүүлсэн юм. ...М.У надаас эхлээд 10.500.000 төгрөг, дараа нь 60.000.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг, нийт 72.000.000 төгрөг авсан. ...”  /4 дүгээр хавтас, 119-120 дугаар хуудас/,

 

М.Уын яллагдагчаар өгсөн “...Би Хятад улсаас Монгол руу буцаж ирэх зардалгүй болчихсон байсан тул Нармандах руу яриад 1.500.000 төгрөг аваад Улаанбаатар хотод ирээд буцаагаад өгсөн. ...” /4 дүгээр хавтас, 133-137 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

4. М.У нь 2015 оны 3 дугаар сард иргэн О.Жаас “гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа, Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хууран мэхлэж, түүний борлуулахаар авч явсан тамхийг бусад бараагаар солиулан авч, зарж борлуулаад өгнө гэж 10.303.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Жын “...2015 оны 2 дугаар сарын 20 доор шиг санаж байна, би НРМ ХХК-д борлуулагчийн ажил хийж байх үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах "Халиун-хустай" гэх дэлгүүр байхаар нь бараагаа танилцуулахаар орсон. Тэгээд дэлгүүрийн эзэн М.У гэх хүнтэй уулзахад, тэр хүн тамхиа зээлээр өгвөл би борлуулаад өгч болно, манайх сургуультай ойрхон болохоор тамхи зарж болдоггүй юм. Манай найз Багануурт дэлгүүртэй, түүнрүү нийлүүлээд 7 хоногт мөнгийг нь гаргаад өгч болж байна, эсвэл тамхиа хэрэгцээтэй бараагаар солиод өгчихвөл би эндээ зараад мөнгийг нь гаргаад өгч болно, чи зээлээр бараагаа өгчих гэсэн юм. Тэгээд би түүнтэй ярьж тохироод тамхиа өөр бараагаар сольж өгөхөөр болсон. Тэгээд би М.Утай Бөмбөгөр худалдааны бөөний төвөөр борлуулалт хийдэг Намнандорж гэдэг таньдаг ах байдаг, түүнээс би тамхиа хүнсний бараагаар солиод өгч болно гээд түүнтэй хамт Бөмбөгөр худалдааны төв рүү хамт явахаар болсон. 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр М.У гэдэг хүн бид 2 хоёр талаасаа Бөмбөгөр худалдааны төвд уулзахаар болоод очтол М.У түгжээ ихтэй байна гээд тохирсон хугацаанаасаа хоцроод байсан. Тэгэхээр нь би М.Утай эргэж яриад Намнандорж гэдэг хүнтэй уулзаад ямар, ямар бараа авахаа сонгоод аваад явчих, би эргэж ирээд бараатай чинь дүйцэх хэмжээний үнийн дүнтэй тамхийг нь өгье гэж хэлээд тухайн үед Намнандорж ахын утасны дугаарыг нь өгч байсан. ... Тэгээд борлуулалтаа хийгээд явж байхад М.У над руу утасдаад ... нийт 1.190.000 төгрөгийн бараа авлаа гэж хэлсэн. Тэгээд Намнандорж над руу залгаад “энэ хүн бараагаа авчихлаа, чи өөрөө ирээд тамхиныхаа тооцоог хийчих гэхээр нь би буцаж Бөмбөгөр худалдааны төвд очоод ...1.184.000 төгрөгийн тамхи өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.535.000 төгрөгийн бараа аваад явлаа гэсэн. ...Би Намнандорж гэдэг хүний ажлын байранд нь очиж, ... 3.520.000 төгрөгийн тамхи өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 28-нд бас М.У гэдэг залуу надтай яриад Намнандорж ахаас ...2.373.600 төгрөгийн бараа аваад явсан, ...2.368.000 төгрөгийн үнэтэй тамхийг Намнандорж ахад өгсөн. 2015 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна, ...2.448.800 төгрөгийн бараа аваад явсан байсан. Үүний үнэ ...2.432.000 төгрөгийн тамхи Намнандорж ахад өгсөн. 2015 оны 3 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. ...756.000 төгрөгийг барааг ...756.000 төгрөг, ингээд Намнандорж ахаас 10.303.400 төгрөгийн бараа авснаас тухайн үед тамхиар солиод 43.400 төгрөгийн зөрүү гарахаар нь тооцоо нийлж байгаад ...тамхи нэмж өгөөд Намнандорж ахтай тооцоо дуусгасан. М.У надаас нийт 10.303.400 төгрөгийн тооцоо хийхээр болсон юм. ...Түүнд бүрэн итгэсэн байсан тул түүнтэй гэрээ хийж байгаагүй. Уг нь манай байгууллагын дотоод журамд борлуулагч нь зээлээр бараа өгөхөөр бол гэрээ байгуулж зээлээр өгч болно гэдэг. Тэгээд тухайн үед М.У нь 14 хоногийн дотор барааг зарж мөнгийг чинь гаргаад өгнө гээд байсан учраас хугацаа богино байгаа гэж бодоод гэрээг тухайн үед би хийгээгүй юм. ...” /2 дугаар хавтас, 64-66 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Отгоны “...2015 оны 2 дугаар сарын 24-нд Жавхланбат нь миний 91043999 дугаар руу яриад Намнандорж ахтай ярьчихсан байгаа, одоо нэг залуу очно, та түүнд авах барааг нь өгөөд явуулаарай. Би ажилтай байгаа учир очиж амжихгүй байна, орой очоод
тооцоо хийгээд тамхи өгнө гэсэн. Тэгтэл удалгүй Жавхланбатын явуулсан хүн байна. Би дэлгүүртээ бараа авах гэсэн юм гэхээр нь би Жавхланбатын утас руу нь залгаж тэр хүнтэй нь яриулсан. Тэгэхэд Жавхланбат наад хүндээ барааг нь өгөөд явуулчихаарай гэсэн. Тэгээд би тэр хүнд ...1.190.000 төгрөгийн бараа өгсөн. ...Тэгээд орой нь Жавхланбат ирээд 37 блок 1.184.000 төгрөгийн тамхи авчирч өгч тооцоо хийж байсан. ...Үүний дараа 2015 оны 2 дугаар сарын 25-нд мөн л Жавхланбатын явуулсан залуу ирээд дахиад ...нийт 3.535.000 төгрөгийн бараа, дараа нь 2015 оны 2 дугаар сарын 28-нд мөн дээрх залуу ирээд ...нийт 2.373.600 төгрөгийн бараа, үүний дараа 2015 оны 3 дугаар сарын 2-нд мөн дээрх залуу ...нийт 2.448.000 төгрөгийн бараа ирж авсан. ...Нийт 10.246.600 төгрөгийн барааг 5 удаа авч, оронд нь тамхи өгч тооцоогоо дуусгасан юм. ...” /2 дугаар хавтас, 68-69 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Гэрэлтуяагийн “...Манай байгууллагын борлуулагч О.Жтай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актад "Хустын эх", "Нисэх" бөөний төвд өгсөн бараа материалаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд
нийт 17.100.000 төгрөгийн бараа материалын авлагатай гарсан. Тэгээд тооцоогоо хийж авлага барагдуулахыг байгууллагын зүгээс О.Жад шаардлага тавиад тодорхой  хугацаа зааж өгсөн боловч заагдсан хугацаанд авлага төлөгдөөгүй учраас О.Жаас компанийн удирдлагаас барьцаа хөрөнгө авч, ажлаас халах шийдвэр гаргасан юм. Тухайн үед О.Ж нь дээрх төлөгдөөгүй Хустайн эх, Нисэх бөөний төвөөс авах авлага гэж тайлбарлаж байсан ба тухайн 2 дэлгүүрийн эзэнтэй нь уулзахад М.У гэдэг хүн нь тиймээ, би ийм төгрөгийн өртэй байгаа нь үнэн гээд тооцоо нийлсэн актанд гарын үсгээ зурж байсан юм. ... 2016 оны 3 дугаар сарын 21-нд О.Ж нь 17.100.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. ...” /2 дугаар хавтас, 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Намнандоржийн “...Над руу Жавхланбат яриад танайхаас бараа аваад оронд нь тамхи өгч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд манай эхнэр Отгоноос бараа аваад тамхи өгсөн гэсэн. ...” /4 дүгээр хавтас, 21-22 дугаар хуудас/,

 

М.Уын сэжигтнээр өгсөн “...Өөрийгөө гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа гэж хэлсэн. Тэгтэл О.Ж манай үйлдвэрийг өөрөө орж харъя гээд харсан. Тэгтэл надад тэрээр “та шоколад авч зарахгүй юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би түүнээс чи зээлээр өгөх юм уу гэж асуутал тэгье гэсэн. Тэгэхээр нь би түүнээс авахаар болоод Л.Жавхланбатаас дээрх хэмжээний мөнгөний шоколад, бохь зэргийг аваад дэлгүүртээ аваачиж зарсан. Бөөнд нь түргэн зарж чадаагүй. Жижиглэнгээр өөрийнхөө дэлгүүртээ зарсан. Дээрх зүйлсийг зараад би өөртөө дунджаар 1.000.000 төгрөгийн ашиг гаргаад үлдсэн мөнгийг нь О.Жад эргүүлж өгөх гэж байсан боловч чадаагүй. ...” /2 дугаар хавтас, 121-125 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ.

 

М.У нь хохирогч О.Жад гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа, Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, барааг чинь борлуулаад мөнгийг нь өгнө” гэж өөрийгөө төлбөрийн чадвартай гэж итгүүлэх, хууран мэхлэх зэргээр 10.303.400 төгрөгийн бараа шилжүүлэн авч, улмаар уг барааг худалдан борлуулсан атлаа төлбөрийг нь төлөөгүй байдлыг эхнээсээ барааны үнийг хэлцлийн дагуу төлөхгүй байх санаа зорилготой байсан, түүнийгээ хэрэгжүүлсэн байна гэж үзэв.

 

Хохирогч О.Ж нь шүүгдэгч М.Ут өгсөн барааны үнэ болох 10.303.400 төгрөгийг HPM ХХК-д төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчоор О.Жыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

5. М.У нь 2015 оны 3 дугаар сард иргэн О.Жаас “Тоуота RА\/-4” загварын 55-54 УБН улсын дугаартай автомашин, “Benz 500-Sel” загварын 45-85 УБА улсын дугаартай автомашинуудыг зарж өгнө гэж авч, мөнгийг төлөхгүй хуурч мэхлэн 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Жын “... Үүний дараа 2015 оны 1 дүгээр сард 45-85 УБА улсын дугаартай “Мерседес Бенз” загварын автомашинаа бариад явж байхад М.У миний машиныг хараад сонирхоод зарчих гээд байхаар нь би түүнд 4.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын эхээр маргааш урьдчилгаа 2.000.000 төгрөг өгнө гэж хэлээд миний машиныг аваад явсан. Тэгээд урьдчилгаа мөнгөө авах гэтэл манай гялгар уут хийдэг компани, өнөө маргаашгүй мөнгө орж ирэх ёстой, орж ирэхгүй байна, орж ирэнгүүт нь өгчихнө гээд өгөхгүй байсан. Үүний дараа 2015 оны 3 дугаар сарын 14-нд эхнэр Байгалийг төрөх гээд төрөхийн эмнэлэгт хэвтэж байхад эхнэрийн “Рав 4” загварын 55-54 УБН улсын дугаартай автомашиныг намайг унаад явж байхад тааралдаад наад машинаа зарах юм уу гээд байсан. Тэр үед эхнэр төрөөд машины хэрэгцээ бага байсан учраас зарчихсан ч болно гэж хэлж байсан. ...Тэгэхээр нь би чиний машины мөнгөтэй хамт шууд бэлнээр нь өгчихнө гээд гуйгаад байхаар нь 4.500.000 төгрөгөөр нийт 2 автомашинаа 9.000.000 төгрөгөөр түүнд зарахаар болсон. ...” /2 дугаар хавтас, 64-66 дугаар хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...2,3 сарын хугацаанд мөнгөө нэхэж очих болгонд худлаа яриад “өнөө орой гялгар уутны мөнгө дансаар орно, чи маргааш хүрээд ир, эсхүл MCS компанитай гялгар уутны гэрээ хийчихсэн байгаа, мөнгийг чинь маргааш өгнө, барилгын хар паниар 30.000.000 төгрөгөөр зарсан мөнгөө хүлээж байна” гэж хэлж байсан. ...Миний 2 машин зүгээр байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. ...Машиныг авахаа болилоо, буцаая гэж хэлж байгаагүй. Машиныг авснаас хойш 2-3 сарын дараа чамаас авсан Рав-4 автомашины мотор нь пижигнээд байна гэж хэлж байсан. Тэрнээс биш эвдэрчихлээ гэж хэлж байгаагүй. ...” /3 дугаар хавтас, 59-61 дүгээр хуудас/,

 

М.Уын сэжигтнээр өгсөн “... Мөн түүнээс би өөрийнх нь 45-85 УБА, 55-54 УБН улсын дураартай автомашинуудыг авсан. О.Жад зарж өгнө гэж хэлээд авсан. Тэгтэл зарж чадаагүй. Би худлаа хэлээд яахав, Рав-4 гэдэг машиныг нь хэсэг унаж хэрэглэсэн. Гэтэл мотор нь эвдэрчихсэн. Харин Бенз загварын автомашиныг нь 1 удаа унаад хотын төв орчихоод ирж байтал унтраад өгсөн. Дээрх хоёр машиныг засуулаад О.Жад өгөх гэж байгаа. ...О.Жаас дээрх мөнгө, эд зүйлсийг авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /2 дугаар хавтас, 121-125 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, 116 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

М.У нь хохирогч О.Жад хүнсний дэлгүүр, гялгар уутны үйлдвэрийн тоног төхөөрөмж үзүүлэн, өөрийгөө төлбөрийн чадвартай гэж итгүүлэн,  “Тоуота RА\/-4” загварын 55-54 УБН улсын дугаартай автомашин, “Benz500-Sel” загварын 45-85 УБА улсын дугаартай автомашинуудыг худалдан авахаар шилжүүлэн авч, өөрийн хэрэгцээнд ашиглаж байхдаа эвдэж, төлбөрийг нь төлөөгүй байдлыг эхнээсээ машины үнийг хэлцлийн дагуу төлөхгүй байх санаа зорилготой байсан, түүнийгээ хэрэгжүүлсэн байна гэж үзэв.

 

“Тоуота RА\/-4” загварын 55-54 УБН улсын дугаартай автомашин, “Benz500-Sel” загварын 45-85 УБА улсын дугаартай автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд О.Ж нь эзэмшигчээр бүртгүүлээгүй байх боловч гэрч Э.Анхныбаяр, Ү.Оюун-Эрдэнэ, Т.Дуламсүрэн нарын мэдүүлгээр дээрх автомашинуудыг захиран зарцуулах эрх О.Жад үүссэн, түүнийг энэ хэрэгт хохирогчоор тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

 

6. М.У нь 2016 оны 5 дугаар сарын орчим “Манай гялгар уутны үйлдвэр “Номин” их дэлгүүр, “Хүчит шонхор” зах, “Миний дэлгүүр”-тэй гэрээ хийж байгаа, Монголын бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэж итгэл эвдэх аргаар иргэн Б.Бгаас 10 тонн гялгар уутны түүхий эд залилан мэхлэж авч, 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Бгийн “... 2016 оны 5 дугаар сард М.У надтай уулзаад, та нэмж мөнгө олоод өгөөч, үйлдвэрт түүхий эд дутаад байна, манай үйлдвэр Монголын зах зээлд бүх гялгар уутыг нь хангадаг юм, таны оруулсан мөнгийг 7 хоногийн дотор гаргаад өгнө, эхний ээлжинд 10 тонн түүхий эд хэрэгтэй байна, та өөрөө яваад түүхий эд аваад өг, танд ашигтай ажил, та дүүдээ туслаач гэж 5-6 удаа надад хэлж ярьсан. Манай үйлдвэр маш ашигтай, таны мөнгийг маш богино хугацаанд гаргаж өгнө, ...7 хоногийн дотор гаргаж өгнө гээд байсан. 100 хувь надад итгэ гээд гуйгаад байсан болохоор би хэлсэн үгэнд нь итгээд 2016 оны 5 дугаар сарын дундуур М.Уын эхнэр Цэрэндулам, гялгар уутных нь үйлдвэрт инженер хийдэг гэх Хуягаа нарыг дагуулан хамт Хятад улсын Хэбэй муж руу очоод 10 тонн түүхий эд, гялгар уутны будагнууд аваад Улаанбаатар хотод ирсэн. ...Би мөнгөө нэхтэл өөдөөс та чанаргүй, буруу юм авчирснаас болоод ажил явахгүй байна, гялгар уут гарахгүй байна гэж хэлсэн. ...Одоо дахиад таниас 2 тонн түүхий эд нэмж авъя гэхээр нь чи эхэлж авсан түүхий эдийнхээ мөнгийг өг гэсэн шаардлага тавьтал эхний хийсэн уутнууд хүн голоод авахгүй байна, мөнгө нь гарахгүй байна, хугацаа алдаад яах вэ дараагийнхаа түүхий эдийг аваад гялгар уутаа хийж байя, Миний дэлгүүрт гялгар уут нийлүүлэх гэрээ бүтэж байгаа, гэрээнийхээ мөнгийг авангуутаа таны мөнгийг бөөнөөр нь өгчихье, та санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би итгээд 2 тонн түүхий эдийг дахиж өгсөн. Ингээд нийт 4 тонн түүхий эд авсан боловч надад мөнгө өгөхгүй болохоор нь би цагдаа шүүхэд М.Уыг өгнө гэтэл 100.000 төгрөгөөр болон бага багаар өгч эхэлсэн бөгөөд Номин их дэлгүүр, Хүчит шонхор захад гялгар уут өгөхөөр гэрээ хийх гэж байна, үйлдвэрээ үзүүлэх гэж байна, түүхий эдтэй юм шиг харагдуулахгүй бол болохгүй байна, гэрээ бүтэхгүй байна, гэрээ бүтчихвэл өнөө маргаашгүй гэрээнийхээ мөнгийг авах гээд байна, мөнгөө авангуутаа мөнгийг чинь бөөнөөр нь өгнө, та нэгэнт буруу түүхий эд аваад ирсэн юм чинь бүгдийг нь өгчих, танд өөр зам байхгүй, та сүүлд нь хохирно шүү, Миний дэлгүүр бүтэхээ больчихсон, дахиад түүхий эд өгчих гээд гуйсаар байгаад үлдэгдэл 6 тонн түүхий эдийг авсан. ...М.У өөрөө намайг 10 тонн түүхий эд авч өгөхөд болно гэсэн учраас би 10 тонн түүхий эдийг 1 тонныг нь 9100 юаниар буюу 2.912.000 төгрөгөөр нийт 10 тонныг 29.120.000 төгрөгөөр, 14 шуудай будаг, 1 лаазтай будаг авч өгсөн. Энэ будагнууд 4820 юань буюу 1.543.000 төгрөг болсон. Энэ зүйлүүдийг Эрээн хот хүртэлх тээврийн зардалд 4400 юань буюу 1.408.000 төгрөг болсон, Эрээнээс Улаанбаатар хот руу ачилтыг хувийн Хятад компаниар 28.000 юань буюу 8.960.000 төгрөгийг тээврийн зардалд төлж, ачаагаа Улаанбаатар хотод хүлээн авсан. Орчуулагчийн хөлсөнд 2100 юань буюу 672.000 төгрөг өгсөн. Ганхуяг, Цэрэндулам хоёрын замын зардал хоол, буудлын мөнгөнд 6080 юань буюу 1.945.000 төгрөг зарцуулсан. Ингээд нийт 136.400 юань буюу 43.648.000 төгрөг болсон, энэ мөнгөн дээр надад байсан 879.000 төгрөг нэмэгдэнэ. Тэгээд би энэ байдлыг М.Ут хэлээд би чамаас болж ингэж хохирлоо гэхэд М.У 42.500.000 төгрөгөөр тохиръё гэж хэлсэн юм. ...Надад нийт 42.500.000 төгрөгийн хохирол учирсан, энэ мөнгөнөөс 6.882.500 төгрөгийг буцаан өгсөн. Өөр мөнгө өгөөгүй байна. Харин эхнэр нь 15.000.000 төгрөгийнхөө хүүг манай эхнэрийн данс руу хийж байгаа. Би 42.500.000 төгрөгийг М.Ут зээлэхдээ гэрээ байгуулаагүй. М.У надад анх хэлэхдээ миний авчирсан түүхий эдийг Монголд зарагддаг үнээр надаас худалдаж авна гэж хэлсэн юм. ...М.У нь Номин их дэлгүүр, Хүчит шонхор зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа, Монголын бүр зах зээлийг гялгар уутаар хангадаг гэж надад итгүүлсэн, энэ үгэнд нь итгээд 42.500.000 төгрөгөөр түүхий эд худалдаж авч өгсөн юм. ...” /4 дүгээр хавтас, 201-205 дугаар хуудас/,

           

Гэрч Н.Ганхуягийн “...М.У бид нарыг явахад өөрөө авчрах түүхий эдийн дугаар марк буюу BL3 түүхий эд, мөн 688 гэсэн марктай түүхий эдийг авчраарай гэж хэлснийх нь дагуу эхнэр нь болон Баясгалан, орчуулагч бид 4 хамт явж авчирсан. Авчирсан түүхий эдээр би өөрөө үйлдвэрт гялгар уут үйлдвэрлэсэн. ...Номин их дэлгүүр, Хүчит шонхор зах гэх газруудтай гялгар уут нийлүүлэх гэрээний талаар огт ярьж байгаагүй. Тэглээ ч Номин их дэлгүүр гялгар уутны үйлдвэртэй. Мөн Хүчит шонхор зах Об пластик компаниас гялгар уутаа авдаг юм чинь М.Уаас юу гэж авах вэ. ...Ер нь Нармандах гэдэг хүнд мөнгөний өртэй гэдгийг ажиллах хугацаандаа мэдсэн. Нарийн зүйлүүдийг бол мэдэхгүй байна. ...2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр. ...М.Уын эхнэр Цэрэндулам болон Баясгалан гэх хүнтэй Хятад улс руу түүхий эд авахаар явсан. М.У хэлэхдээ манай хамаатны хүн байгаа юмаа, энэнээс мөнгө авч түүхий эд авахуулах гэж байгаа юм гэхээр нь би М.Уыг чи өөрөө эхнэртэйгээ хамт яваад түүхий эд аваад ирээч гэж хэлтэл М.У би цагдаа дээр байцаагдаж байгаа, миний паспортыг хаачихсан байгаа гэж хэлсэн. Би М.Ут тухайн үедээ чи дахиад хүн амьтнаас мөнгө авч луйвар хийх гэж байгаа юм биш биз дээ гэж асуухад үгүй наад хүн чинь манай хамаатны хүн байгаа юмаа, та мөнгө төгрөгний болон миний талаар янз бүрийн зүйл битгий хэлээрэй гэж хэлсэн. ...Түүхий эд болон...орчуулгын тээврийн зардал, 4 хүний буудлын зардал, хоолны мөнгө, унааны мөнгө зэрэг бүх л зардлыг Баясгалан гэх хүн гаргаж байсан. ...Намайг анх ажилд орох үед ажилтан байхгүй байсан. Би ажилд ороод гялгар уут үйлдвэрлэх бүх ажлыг хариуцаж хийдэг байсан, надад М.У өөрөө тусалдаг байсан. Намайг анх ажилд орох үед гялгар уут үйлдвэрлээгүй, үйл ажиллагаа зогссон байсан. ...” /1 дүгээр хавтас, 204-205 дугаар хуудас/,

 

Мөн түүний өгсөн “...Баясгалангийн авчирсан түүхий эдэнд ямар ч асуудал байхгүй байсан. Би өөрөө олон жил гялгар уут үйлдвэрлэж байсан хүн сайн мэднэ. ...Баясгалангийн авчирч өгсөн 10 тонн түүхий эдийг 75*25 харьцаатай хоёрдогч түүхий эдтэй хольж хийхэд 40 тонн түүхий эдээр гялгар уут үйлдвэрлэнэ гэсэн үг. 1 тонн түүхий эдээс дунджаар 4.500.000 төгрөгийн үнэтэй гялгар уут гардаг. Тэгэж бодохоор 180,000.000 төгрөг болж байна. Мөнгөө юунд зарцуулаад байдгийг нь мэдэхгүй байна. Намайг ажиллах хугацаанд олон ажилтан солигдсон, цалинг нь ер нь өгнө гэж байхгүй. ...” /4 дүгээр хавтас, 221-223 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Батсайханы “...Манай төрсөн дүү Мөнхбаярын нөхөр Баясгалан нь “Миний мөнгө өгсөн хүн миний мөнгийг өгөхгүй байна, та хэд хоног хажууд нь ажиллаад хяналт тавиад өгөөч” гэж хэлэхээр би нисэхэд байрлах гялгар уутны үйлдвэрт 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлдвэр дээр ажиллаж эхэлсэн. 10 гаруй хоног ажилласан байх. ...Гялгар уут үйлдвэрлэхэд ер нь хаягдал гарна гэж байдаггүй юм байна лээ. Учир нь зарим нэгэн уут нь бариулгүй гэх мэт гэмтэлтэй гарч ирвэл дахиад нөгөө уутаа хайлуулаад шинэ уут гаргачихдаг. ...Намайг ажиллах хугацаанд Баясгалангийн авч ирсэн түүхий эдээр гялгар уут үйлдвэрлэж байсан. Тэгэхдээ бохиртой хольж үйлдвэрлэж байсан. Дангаар нь хийхээр ашиг муутай байдаг, бас Баясгалангийн авч ирсэн түүхий эд жаахан хатуу түүхий эд байна гэж хэлж байсан. Үйлдвэрлэсэн уутнууд хаягдалгүй, зүгээр гарч байсан. ...” /4 дүгээр хавтас, 227-228 дугаар хуудас/,

 

            “...Ирэхэд нь би гялгар уутны үйлдвэр дотроо юм хийгээд байж байсан. Баясгалан үйлдвэр лүү орж ирээд өө чи ийм гоё юм хийдэг юм уу, манай Монголд ийм юм байдаг юм уу, хэд байдаг вэ гэж асуухаар нь 2-3 гялгар уутны үйлдвэр Монголд байдаг гэж хэлсэн. ... 2-3 хоногийн дараа манай үйлдвэр дээр 2 хүнтэй хамт гурвуулаа ирсэн. ...Надаас Баясгалан “үйлдвэрт чинь одоо юу хэрэгтэй байна” гэж асуухад нь би “түүхий эд их байгаа цагт ашиг их гардаг” гэж хэлсэн. ...Баясгалан ганцаараа үйлдвэр дээр ирээд “ах нь танай компанид хөрөнгө оруулаад хувь эзэмшье” гэж хэлсэн. Би “бодож байж болъё” гээд явуулсан. ...Ингээд Баясгалан манай үйлдвэрт түүхий эд нийлүүлэхээр болоод манай эхнэр Цэрэндулам, манай үйлдвэрийн ажилтан Ганхуяг хоёртой 2016 оны 5 дугаар сарын орчимд Хятад улс руу түүхий эд авахаар явсан. ...” /4 дүгээр хавтас, 133-137 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хохирогч Б.Бгийн “...100 хувь надад итгэ гээд гуйгаад байсан болохоор би хэлсэн үгэнд нь итгээд 2016 оны 5 дугаар сарын дундуур М.Уын эхнэр Цэрэндулам, гялгар уутных нь үйлдвэрт инженер хийдэг гэх Хуягаа нарыг дагуулан хамт Хятад улсын Хэбэй муж руу очоод 10 тонн түүхий эд, гялгар уутны будагнууд аваад Улаанбаатар хотод ирсэн. ...М.У өөрөө намайг 10 тонн түүхий эд авч өгөхөд болно гэсэн учраас би 10 тонн түүхий эдийг 1 тонныг нь 9100 юаниар буюу 2.912.000 төгрөгөөр нийт 10 тонныг 29.120.000 төгрөгөөр, 14 шуудай будаг, 1 лаазтай будаг авч өгсөн. Энэ будагнууд 4820 юань буюу 1.543.000 төгрөг болсон. Энэ зүйлүүдийг Эрээн хот хүртэлх тээврийн зардалд 4400 юань буюу 1.408.000 төгрөг болсон, Эрээнээс Улаанбаатар хот руу ачилтыг хувийн Хятад компаниар 28.000 юань буюу 8.960.000 төгрөгийг тээврийн зардалд төлж, ачаагаа Улаанбаатар хотод хүлээн авсан. Орчуулагчийн хөлсөнд 2100 юань буюу 672.000 төгрөг өгсөн. Ганхуяг, Цэрэндулам хоёрын замын зардал хоол, буудлын мөнгөнд 6080 юань буюу 1.945.000 төгрөг зарцуулсан. Ингээд нийт 136.400 юань буюу 43.648.000 төгрөг болсон, энэ мөнгөн дээр надад байсан 879.000 төгрөг нэмэгдэнэ. Тэгээд би энэ байдлыг М.Ут хэлээд би чамаас болж ингэж хохирлоо гэхэд М.У 42.500.000 төгрөгөөр тохиръё гэж хэлсэн юм. ...Надад нийт 42.500.000 төгрөгийн хохирол учирсан, энэ мөнгөнөөс 6.882.500 төгрөгийг буцаан өгсөн. Өөр мөнгө өгөөгүй байна. ...” /4 дүгээр хавтас, 201-205 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч М.У нь 10 тн түүхий эд авч өгөх хүсэлтийг хохирогч Б.Бд тавьж, Б.Б нь түүхий эд авахаар М.Уын эхнэр Цэрэндулам, гялгар уутных нь үйлдвэрт инженер хийдэг гэх Хуягаа нарыг дагуулан Хятад улс руу явж, түүхий эд худалдаж авахад болон бусад зардалд нийт 42.500.000 төгрөг зарцуулжээ.

 

Шүүгдэгч М.У нь хохирогч Б.Бд гялгар уутны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө үзүүлж, дэлгүүр, захуудыг гялгар уутаар хангадаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгэл үнэмшил төрүүлэн Хятад Улс руу үйлдвэрийнхээ түүхий эдэнд явуулж, 42.500.000 төгрөгийн хохиролд оруулсан нөхцөл байдал байна.

 

Иймд, шүүгдэгч М.У нь 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж, 200.000.000 төгрөг зээлж авсан, уг мөнгөөр өмнөх зээлийн төлбөр төлсөн, гялгар уутны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан, сар бүр зээл, зээлийн хүү төлж байгаа, О.Наас зээлж авсан 60.000.000 төгрөг, О.Жад учруулсан 16.303.400 төгрөгийн хохирлоо төлж чадахгүй байгаа нөхцөл байдлуудыг нуун дарагдуулж, бэлэн мөнгөний хомсдолтой байдалд байхдаа, Б.Бг дээрх байдлаар 42.500.000 төгрөгийн хохиролд оруулсан нь залилах гэмт хэргийн шинжтэй.

 

Шүүгдэгч М.Уын өмчлөлд хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд бүртгэлтэй байх боловч тэдгээр хөрөнгө нь О.Н, О.Ж, Б.Б нарын төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой буюу бусдад учруулсан хохирлын үнийн дүнгээс илүү гарсан гэсэн үндэслэлээр М.Уын үйлдсэн залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

 

Шүүгдэгч М.Уын өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд нь Голомт банкны зээлийн барьцаанд, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зориулалттай байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн эд хөрөнгөнүүдээс гаргуулах боломжгүй, зээл, зээлийн хүүгийн үнийн дүнгээс илүү хэмжээгээр үнэлэгдэх эсэх нь тухайн үеийн зах зээлийн үнээс хамааралтай болно.

 

Иймд, Б.Бгаас 42.500.000 төгрөгийг дээрх байдлаар авсан шүүгдэгч М.Уын үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

М.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, М.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан бусад нөхцөл байдлыг хянаж, дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Ц.Алтанзаяа дүгнэлт гаргасан байх бөгөөд өмгөөлөгч Г.Баттогтохыг дүгнэлт хийх боломжоор хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг өмгөөлөгч бусдыгаа төлөөлж болно” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Уын өмгөөлөгчөөр Ц.Алтанзаяа, Г.Баттогтох нар оролцжээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд, шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол өмгөөлөгч нар багаар ажиллаж, хэргийн талаарх байр сууриа нэгтгэж, мэтгэлцээнд хэн нэгэн нь бусдыгаа төлөөлөн оролцох агуулгатай байх тул өмгөөлөгч Г.Баттогтохын үг хэлэх эрхийг цагаар хязгаарласан гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хуульд нийцээгүй боловч уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч М.Уын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдалд хүргээгүй байна.

 

Өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо, “зохиомол байдлыг бий болгосон” гэсэн шинжийг буцаан хэрэглэсэн нь буруу гэжээ.

 

Бусдыг залилах гэмт хэргийн хувьд, бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулсан байдаг.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн хуурч мэхлэх аргад зохиомол байдлыг бий болгох шинж хамаарч байсан бөгөөд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжид дээрх хуурч мэхлэх аргад хамаарч байсан зохиомол байдлыг бий болгох шинжийг хуульчилж өгсөн тул залилах гэмт хэргийн шинжийг шинээр тодорхойлсон гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн шинжид аливаа хэлбэрээр бусдыг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, эсхүл харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн үйлдлүүд хамаарна.

 

Иймд, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэв.

 

2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн хувьд, хохирлын хэмжээнээс хамааруулан хэргийг зүйлчлэхээр заасан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг нийт хохирлын хэмжээгээр тодорхойлдог.

 

Иймд, М.Уын үйлдсэн залилах гэмт хэргийн үйлдэл бүрийг хохирлын хэмжээгээр зааглан зүйлчилж, залилах гэмт хэргийнх нь зарим үйлдлийг Өршөөлийн хуульд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй болно. 

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч М.У нь хохирогч О.Жад 13.155.930 төгрөг төлсөн гэж буруу дүгнэлт хийсэн боловч тогтоолын тогтоох хэсэгт түүнд олгох төлбөрийн хэмжээг зөв тогтоожээ.

 

Харин анхан шатны шүүх хохирогч  Б.Бд учирсан хохирлыг М.Уаас гаргуулахаар тогтоохдоо “19.831.900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөг” гэж буруу тооцоолсон байх тул хохирогч Б.Бгийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохиролтой холбоотой хэсгийг зөвтгөн М.Уаас 27.782.000 /хорин долоон сая долоон зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулан Б.Бд олгохоор өөрчлөлт оруулав.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.