| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2018/1057/З |
| Дугаар | 901 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 901
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: ХБХГ, НЗД.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Чд олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах.
2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:
Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Бийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Бийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхийг тус тус НЗДд даалгах.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Я.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: ... Нэхэмжлэгч Г.Бийн зүгээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Энэ талаарх гомдлыг Улаанбаатар хотын захирагч бөгөөд НЗДд хандан гомдол гаргасан боловч 2018 оны дугаар сар 02-ны өдрийн 05/4542 тоот албан хариугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийг батлуулсан байх тул тэдгээрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн тул эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэгч Г.Б нь Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Цагдаагийн гудамж, тоот хаягт байршилтай 104м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд Нийслэлийн засаг даргын 2012 оны 04 сарын 20-ны өдрийн А/271 тоот захирамжаар олгогдсон нэгж талбарын 143052/0078 дугаартай, 0 гэрчилгээний дугаартай, 60м,кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж, худалдаа үйлчилгээний зориулалтаар /вакум цонхны үйлдвэрлэл/ үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Гэтэл иргэн Я.Ч нь манай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын зэргэлдээх газрыг худалдан авсан бөгөөд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 10 сарын 18-ны өдөр олгосон МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, ерөнхий төлөвлөгөө эскиз зураг мөн тус газраас 2018 оны 08 сарын 22-ны олгосон******* дугаартай, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус үндэслэн худалдаж авсан газартаа барилга байгууламж барьж, өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж эхэлсэн.Тодруулбал, Я.Ч нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан барилга байгууламж нь зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлага болон холбогдох бусад норм, дүрмийг зөрчиж, барилгын ажлаа явган хүний гарц руу тулгаад зогсохгүй, манай үйлдвэр рүү орох автомашины орох гарах гарцыг хааснаар манай байгууллага өөрийн үйлдвэрийн бараа материалаа буулгах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зөөх ямар ч боломжгүй болж, иргэн миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хүндрэл учраад байна. Түүнчлэн Я.Чд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, ерөнхий төлөвлөгөө, эскиз зураг болон барилгын ажпын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсгийг зөрчсөнөөс гадна, МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн схем зурагт төлөвлөгдсөн барилга хоорондын зай хэмжээ нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгт, тайлбар хэсгийн 3 дахь хэсэгт Гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн Ш-1\/ зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөвшөөрнө гэж заасантай зөрчилдөж өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байна.
Уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа зэргэлдээ орших барилга хоорондын зайг тооцоололгүйгээр баталснаас болж өнөөдрийн байдлаар манай барилга суулт өгч улмаар нуран унах, хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой хөлдөх аюулд хүрээд байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу хөрш залгаа иргэн аж ахуйн нэгж бидэнд санал, тайлбар гаргах боломж олголгүйгээр, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийлгүйгээр архитектур төлөвлөлтийг даалгаврыг схем болон загвар зургийн хамт баталж бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл Я.Ч нь Барилгын тухай хууль болон Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, тогтоомжийг зөрчиж, иргэн Г.Б миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж буй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж иргэн Ч.Чд олгосон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж иргэн Я.Чд олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түуний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн иргэн Я.Чд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 08 сарын 22-ны өдөр олгосон******* дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг олгосон байна. Энэ нь шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болсон ч Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээрээ байх боломжтой байна.
Иймд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 08 сарын 22-ны өдөр олгосон******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хариуцагч ХБХГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Г.Бийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт тус газрын 2017 оны МЗХ2017/22 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Я.Чд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/612 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт 629.2м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус газарт эзэмшил газартаа барилга барих хүсэлт ирүүлснийг судлан зоорьтой, 7 давхар угсармал төмөр бетон хийцтэй 400 м2 барилга барихаар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн байна. Өгөгдсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын загвар зургийг Могүмб констракшн ХХК-аар гүйцэтгүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр батуулсан байна.
Иргэн Г.Бийн барилга нь Сүхбаатар дүүргийн -р хороо, Цагдаагийн гудамж, 18******* нэгж талбарын дугаартай газарт архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, загвар зураг төсөл батлагдаагүй бөгөөд Ү- дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд хаяг дугаар олгоогүй, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэгдээгүй байна. Иргэн Г.Бийн барилга нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйл барилга байгууламжид тавигдах шаардлага, 14.1.1, 14.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дугаар зүйлийг зөрчиж барьсан барилга бөгөөд холбогдох зөвшөөрөл, зураг төслийг батлуулаагүй болно.
Харин Иргэн Я.Ч барилга нь хууль, дүрэм журмыг мөрдөж холбогдох зөвшөөрлийг авч, зураг төслийг батлуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл оруулах дүрэм, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх , ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдсан. Манай байгууллага 2013 оноос барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль дүрэм журмын дагуу олгон ажиллаж байгаа болно. Иргэн Я.Ч нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох,барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 6 дугаар бүлгийн 6.3-т заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 433/2018 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны хүртэлх хугацаагаар олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХБХГ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой шүүхэд ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын зүгээс Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Ч "Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл байгаагүй гэсэн нь огт үндэслэлгүй болно.
Иргэн Г.Б "'Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл" болон бусад бүх зөвшөөрлийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт гомдол гарган шалгуулах явцад хамт байсан болно.
Мөн Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд гомдол гаргаж Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанаас ирж барилгын ажлыг түр зогсоож байсан нь иргэн миний хувьд Төрийн Банкнаас авсан 3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын зээл,барилгын бараа материалын худалдан авалт, барилгын компаниудтай хийсэн гэрээ зөрчигдөж хохирол амсаж байсан.
Жич: иргэн Г.Бийн төрсөн дүү Нийслэлийн Баянгол Дүүргийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэгч Г.И******* нь уг газар минийх хэмээн өрөөндөө удаа дараа дуудан уулзаж надтай тохиролцохгүй бол барилгыг бариулахгүй саад болж чадна гэсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаад харамсаж байна гэжээ.
Гуравдагч этгээд Я. Ч гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түний үндэслэлдээ: ... Г.Бийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ХБХГт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Я.Ч миний бие Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт 629.2 м.кв газар эзэмшдэг бөгөөд өөрийн эзэмшилт газартаа 7 давхар угсармал төмөр бетон хийцтэй барилга барихаар зураг төсөл, холбогдох баримт бичгүүдээ батлуулан үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Гэтэл миний эзэмшил газрын зэрэгцээ газар эзэмшигч Г.Б нь өөрийн эзэмшлийн 18******* нэгж талбарын дугаартай газартаа зөвшөөрөлгүй барилга барьсан бөгөөд энэ нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 09/49 дүгээр албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 4 дүгээр сарын -ний өдрийн 02-03/1213 дугаар албан бичгүүдээр тогтоогддог.
Миний бие дээрх үндэслэлээр НЗДд хандан иргэн Г.Бийн байшингийн миний эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлж өгөхийг хүсэж 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргасан боловч Нийслэлийн газрын албаны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 02-06/2053 тоот албан бичгээр миний хүсэлтээр дээрх үйл ажиллагаа явуулахаас татгалзсан хариу өгсөн учир тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******оос гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Чд олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Анх иргэн Я.Чд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/618 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 629,02 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Улмаар иргэн Я.Чойжиддаваа нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр зооритой долоон давхар угсармал төмөр бетон хийцтэй 400 м.кв барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт /тухайн үеийн/ хүсэлтээ гаргасан байна.
Дээрх хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлгөөний газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд хариуцагчаас Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох Барилгын эх загвар зураг батлах, Барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам батлагдаж хариуцагчаас уг журмын дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 433/2018 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар олгосон нь үндэслэлтэй байна.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна, 14.1.1-д зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө, 12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж тус тус заасантай нийцсэн байх бөгөөд бодит байдал дээр иргэн Я.Чойжиддаваа нь 400 м.кв талбай дээр барилгаа барьсан бөгөөд энэ тал дээр талууд маргаагүй байна. Мөн гуравдагч этгээд Я.Чойжиддаваа нь гаргасан загвар зургийн дагуу ажлын зургаа хийж гүйцэтгээд Барилгын хөгжлийн төвөөр экспиртийзийн дүгнэлт гаргуулсан байна.
Харин нэхэмжлэгч Г.Б нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Барилга байгууламжид тавигдах шаардлага, мөн зүйлийн 14.1.1, 14.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дугаар зүйлийг тус тус зөрчиж өөрийн эзэмшлийн 18******* нэгж талбарын дугаартай газартаа зөвшөөрөлгүй барилга барьсан нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 09/49 дүгээр албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 4 дүгээр сарын -ний өдрийн 02-03/1213 дугаар албан бичгүүдээр болон хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******оос гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Чд олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гуравдагч этгээдээс гаргасан Я.Ч эзэмшил газартай нэхэмжлэгч Б.Бийн барилгын давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Бийн барилгын Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхийг тус тус НЗДд даалгах бие даасан шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбараас үзвэл Г.Бийн барилга нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дүгнэлтээр бусдын эзэмшил газартай давхцалтай болох нь тогтоогдож байна.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Аймаг, НЗД барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 35.1.7-д барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх гэж заасны дагуу барилга байгууламж нь барилгын шаардлагад нийцээгүй бол улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг улсын байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгаж, холбогдох зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх бүрэн боломжтой байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 02-03/1213 албан тоотод ..иргэн Г.Бийн байшингийн хойд булан нь 0.680 м.кв хэмжээгээр, байшингаа 2 давхар болгох явцдаа байшингийн хойд хэсэгт тагт шинээр барьсан нь 2.001 м.кв хэмжээгээр иргэн Я.Ч эзэмшил газар руу оруулан барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт /бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх/ заасныг зөрчсөн байх бөгөөд шалгалтын явцад Г.Б нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч шинээр барьсан тагтаа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буулгасан гэжээ.
Иймд гуравдагч этгээдийн Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Бийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Бийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөх НЗДд даалгах-ыг хүссэн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Чд олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Г.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.7, 35.3.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд Я.Ч гаргасан Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Бийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Бийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхийг тус тус НЗДд даалгах бие даасан шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ