Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 83

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,      

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр

Улсын яллагч М.Эрдэнэзаяа

Гэрч С.Эрдэнэ-Очир, М.Сүрэнцэцэг

Шүүгдэгч Д.Отгонсүрэн түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгонсүрэнд холбогдох эрүүгийн 201625011939 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт  

Шүүгдэгч: Боржигон овогтой Даваадоржийн Отгонсүрэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 27 настай, Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар дээд сургуульд жижүүрээр ажиллаж байсан, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5-46а тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чавдартай,РД: АЖ89091511

 

Холбогдсон хэргийн талаар   

Д.Отгонсүрэн 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Их сургуулийн  Б байрны 5 давхарын 512 тоот ангийн цонхоор хууль бусаар нэвтэрч орон ширээн дээр байсан М.Цэрэнчимэдийн Тошиба ай 5 маркийн зөөврийн компьютер, Б.Бат-Эрдэний Делл маркийн зөөврийн компьютерыг тус тус хулгайлан авч бусдад нийт 480.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

 

Шүүгдэгч Д.Отгонсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Улаанбаатар Их Сургуульд жижүүр ажилтай байсан. Тухайн өдөр тог гэнэт тасарч анги, танхим шалгаж явахад нэг ангийн 2 цонх онгорхой байсан. Тэгээд би тус ангийн цонхоор шагайж үзэхэд ширээн дээр 2 ширхэг нөтбүүк байхаар нь авч гарсан. Тэгээд нэг нөтбүүкийг эргүүлж өгсөн. Харин нэг нөтбүүкийг зарсан. Одоогоор хохирогч нарыг хохиролгүй болгосон гэсэн мэдүүлэг.

 

Гэрч С.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Отгонсүрэн манай

 сургуульд харуулаар ажилладаг.Харуул бол ангиудын  түгжээтэй эсэхийг шалгаж эд зүйлийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийг гаднын халдлагаас хамгаалах үүрэгтэй.Харин дотор нь орж хулгай хийхийг хориглодог онцгой үед гал усны аюул гарсан үед харуулын дарга болон удирдлагад мэдэгдэж орж болно гэсэн мэдүүлэг.

 

Гэрч М.Сүрэнцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Отгонсүрэн бид 2 гэр бүл болоод 4 жил болж байна.Манай нөхөр Улаанбаатар Их сургуульд орж ажиллаад 2 дах жилдээ болж байна.Яагаад ийм асуудалд холбогдсныг мэдэхгүй байна.Дутагдаж гачигдаад байсан зүйл бол байхгүй хулгай хийсэн талаар цагдаагийн газраас мэдсэн гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч М.Цэрэнчимэд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой найз Бат-Эрдэнэтэй 5 давхарын 512 тоот ангид хичээлээ бэлдэж байгаад хичээлд бэлдэхдээ ашиглаж байсан Тошиба ай 5 маркийн цагаан өнгийн нөтбүүкээ багшийн ширээний хажуу талд орхисон.Харин манай найз Бат-Эрдэнэ 3 салаа ширээний голын салааны хамгийн урд талын ширээн дээр нөтбүүкээ цүнхэнд хийж орхиод 22 цаг 50 минутын үед ангиа цоожлоод би түлхүүрээ өөрөө аваад явсан.Маргааш өглөө буюу бүтэн сайн өдрийн  өглөө 12 цагийн үед ангидаа ганцаараа ирээд ангийнхаа хаалгийг онгойлгосон чинь гадна хаалга ямар нэгэн эвдрэлгүй зүгээр байсан.Ангидаа ороод харсан чинь миний нөтбүүк болон манай найзын нөтбүүк байхгүй байсан.Тэгээд камер шүүлгэх гэсэн чинь амралтын өдөр шүүдэггүй гэсэн.Ангийн түлхүүрээ ер нь бол жижүүрт үлдээдэг, тэр өдөр нөтбүүкээ орхиод гарсан болохоор алдчих байх гээд түлхүүрээ аваад явсан.Мөн маргааш нь амралтын өдөр хичээл орохгүй байсан болохоор аваад явсан.Анги дотор нөтбүүк байсныг Отгонсүрэн мэдэж байгаа гэсэн мэдүүлэг./хх-21/

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой найз Цэрэнчимэдтэй 5 давхарын 512 тоот ангид хичээлээ бэлдэж байгаад 22 цаг өнгөрөөгөөд орой болсон учир ангийнхаа голын салааны  хамгийн урд талын ширээн дээр цүнхэн дотроо нөтбүкээ хийж үлдээгээд ангийнхаа гэрлийг унтраагаад гадна талынхаа 2 цонхыг хаагаад Цэрэнчимэд хаалгаа цоожлоод гарсан.Тэгээд маргааш нь Цэрэнчимэд надлуу залгаад хоёрлангийнх нь нөтбүүк байхгүй болчихсон байна гэхээр нь сургуульруу  ороод харсан чинь байхгүй байсан.Миний нөтбүүк Делл маркийн 14 инчийн хар цоохор хуучирсан нөтбүүк байгаа.Түлхүүрээ ер нь бол жижүүрт үлдээдэг.Учир нь ус алдсан үед жижүүр орж шалгах эрхтэй байдаг гэсэн мэдүүлэг./хх-24/

 

Гэрч Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Сургуулийн жижүүр цоожтой ангид орох эрхгүй.Онцгой тохиолдолд буюу гал гарсан, ус алдсан тохиолдолд үлдээсэн түлхүүрээр эсхүл эвдэж орох эрхтэй бусад тохиолдолд орох эрхгүй гэсэн мэдүүлэг./хх-30/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Д.Отгонсүрэн 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Их сургуулийн “Б” байрны 5 давхрын 512 тоот ангийн цонхоор нэвтэрч оюутан М.Цэрэнчимэдийн Тошиба ай 5 маркийн нөтбүүкийг хулгайлж 400.000 төгрөгийн,  Б.Бат-Эрдэнийн Делл маркийн 14 инчийн нөөтбүүкийг хулгайлж 80.000 төгрөг, нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Үүнд…хохирогч М.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн…2016.4.30-ны орой найз Б.Бат-Эрдэнэтэй 5 давхрын 512 тоотод хичээлээ бэлдэж байсан…би Тошиба маркийн цагаан өнгийн нөөтбүүкээ багшийн ширээний хажуул орхисон…манай найз 3 салаа ширээний хамгийн урд талын ширээн нөөтбүүкээ цүнхэнд хийгээд орхисон…ингээд 22.50 минутын үед ангиа цоожлоод түлхүүрээ өөрөө аваад явсан…маргааш өглөө бүтэн сайн өдөр ганцаараа ирээд ангиа онгойлгоход бид 2-ын нөөтбүүк алга болсон байсан…ангийн түлхүүрээ ер нь жижүүрт үлдээдэг…ангид нөөтбүүк байгаа болохоор алдчих байх гэж бодоод түлхүүрээ би авсан…гэсэн мэдүүлэг хх 21, хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн…2016.4.30-ны өдөр ангидаа найз Цэрэнчимэд бид 2 нөөтбүүкээ үлдээгээд явсан…гэрлээ унтраагаад цонхоо хаагаад явсан…маргааш нь Цэрэнчимэд над руу залгаад хоёулангийнх нь нөөтбүүк алга болсон байна гэсэн…миний нөөтбүүк Делл маркийн 14 инчийн хар өнгийн хуучирсан нөөтбүүк байсан…гэсэн мэдүүлэг хх 24, гэрч М.Сүрэнцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…Отгонсүрэн бид 2 гэр бүл болоод 4 жил болж байна…манай нөхөр Улаанбаатар Их сургуульд орж ажиллаад 2 дах жилдээ болж байна…яагаад ийм асуудалд холбогдсныг мэдэхгүй байна…дутагдаж гачигдаад байсан зүйл бол байхгүй…хулгай хийсэн талаар цагдаагийн газраас мэдсэн…гэсэн мэдүүлэг, гэрч С.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…Отгонсүрэн манай сургуульд харуулаар ажилладаг…харуул бол ангиудын  түгжээтэй эсэхийг шалгаж эд зүйлийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийг гаднын халдлагаас хамгаалах үүрэгтэй…харин дотор нь орж хулгай хийхийг хориглодог…онцгой үед гал усны аюул гарсан үед харуулын дарга болон удирдлагад мэдэгдэж орж болно…гэсэн мэдүүлэг, гэрч Д.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн…сургуулийн жижүүр цоожтой ангид орох эрх байхгүй…онцгой тохиолдол буюу гал гарсан, ус алдсан үед орох ба бусад үед орох эрхгүй…гэсэн мэдүүлэг хх 30, шүүгдэгч Д.Отгонсүрэнгийн…би цонхоор нь орж 2 нөөтбүүк авсан нь үнэн…хохирлоо төлж барагдуулсан…энэ хэрэгтээ маш их гэмшиж байна…гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, цонхоор орсон гэх байдлыг эд мөрийн баримтаар бэхжүүлсэн фото үзүүлбэр хх 12, нөөтбүүк байсан гэх ширээг харуулсан гэрэл зургийн үзүүлбэр хх 12, эд зүйлийн үнэлгээнүүд хх 14, 18 зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн хэргийн үйл баримт факт тогтоогдож байна.      

           

Д.Отгонсүрэн хэдийгээр Улаанбаатар их сургуульд харуулаар ажилладаг боловч түүн дээр танхимуудын түлхүүр байдаггүй, түүний ажил үүргийн хуваарь нь ангиудын эд хөрөнгийг гаднын халдлагаас хамгаалах, онцгой тохиолдолд гал усны аюултай нөхцөлд харуулын алба, сургуулийн удирдлагад мэдэгдсний дараа анги танхимд нэвтрэх эрхтэй болох нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн гэрч тус сургуулийн аж ахуй хэлтсийн дарга С.Эрдэнэ-Очирын мэдүүлэг сургуулийн дотоод журмаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж талууд эвлэрсэн гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд Д.Отгонсүрэнг анги танхимд нэвтрэх эрхтэй субъект гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэхь хэсэг болгон хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэв.      

 

 Шүүгдэгч Д.Отгонсүрэн анги танхим албан тасалгааны цонхоор орж  шунахай сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр оюутан М.Цэрэнчимэд, Б.Бат-Эрдэнэ нарын эзэмшлийн нөөтбүүкийг хулгайлж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

 

Иймд Д.Отгонсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй тул орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.      

 

Түүнчлэн шүүхэд гаргасан эвлэрлийн тухай баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаас хасаж шийдвэрлэв.        

 

Шүүхийн хэлэцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.     

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч сайн дураар нөхөн төлсөн, уг хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх шалтгаан болно гэж үзэв.

                       

Мөрдөн байцаалтын үед ажилдаа ирж очихдоо унаж явсан Аксент маркийн тээврийн хэрэгслийг 2016.4.14-ны өдөр битүүмжилсэн боловч 2016.7.08-ны өдөр уг машиныг гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашиглаагүй тул битүүмжлэх шаардлагагүй гэж прокурор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй байна.  

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлын талаар ажиллагаа хийгдээгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй гэж үзэв.