Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/274

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Улсын яллагч Л.О

Хохирогч Н.С, Д.М,

Хохирогчийн өмгөөлөгч А.А, Б.Ц, Х.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.О,

Шүүгдэгч Т.Г, Х.Ч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Х.Ч нарт холбогдох эрүүгийн 201714000333 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Х.Ч Т.Г нарыг бүлэглэн иргэн С.Мтай 2015 оны 11 сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхрын 304 тоот 76.87 м кв байрыг 122992000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.Мад 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан,

Шүүгдэгч Т.Г нь иргэн А.А-тай 2016 оны 04 сарын 29-ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхрын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118470000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 3.554.1000 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Т.Г нь иргэн Б.Б, Т.Б нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхрын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 57.63 м.кв орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Т.Г нь Их хаадын цуваа” ХХК-ийн “борлуулалтын менежер” гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн Э.Бөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн Х.Чт /Их хаадын цуваа ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт

-Шүүгдэгч Т.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “                ”гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Х.Чын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “              ”гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Н.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “          ”гэсэн мэдүүлэг,

     Хавтаст хэргээс:

            -Т.Г, Х.Ч нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4-6, 2-р хх-ийн 110-115,  3-р  хх-ийн 99-102, 191-192 ху/

-Хөдөлмөрийн гэрээ, тушаал  /1хх 13-17, 22 ху/

-Их хаадын цуваа ХХК-ны ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол /1хх 37-40 ху/

-Орон сууц бариулах тухай гэрээ /1хх 41-55, 59-62, 66-69, 72-75,80-82,84-85, 87-90, 232-238, 243-246 ху/

-Бэлэн мөнгөний баримт /1хх 56-57, 96, 195,  хуудас/

-Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ... 2016 оны 05 сарын 02-ны өдөр “Их хаадын цуваа” ХХК-ийн Евро Эко хорооллын 5-р байрны 304 тоот 76.87 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ийг 1600.000 төгрөгөөр бодож 122.992.000 төгрөгөөр худалдаж авсан. Манайх 3 давхарт байдаг, би байр худалдан авахдаа Чулуунбаатар гэдэг хүнтэй гэрээ байгуулж авсан. Менежер нь Гэрэлмаа гэж хүн байсан. Намайг байр авч байхад “Их хаадын цуваа” ХХК нь 100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд 5 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан юм байна лээ. Гэтэл 3 хувийн хөнгөлөлт үзүүлээд 2 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй хохироогоод байгаа юм. 2 хувийн хувийн хөнгөлөлт нь 2.498.275 төгрөг юм. Уг нь 5 хувийн хөнгөлөлтэй байсныг нь мэдэж байсан, Гэрэлмаа, Чулуунбаатар нараас асуухад 3 хувь болсон гэж хэлсэн. Чулуунбаатар нь би өөрөө захирал гэж худлаа хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх 108 хуудас/,

-Хохирогч Б.Тийн... “Манай компани байранд 100 хувь мөнгөө төлөөд орсон иргэдэд 2 төрлийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Эхнийх нь үндсэн мөнгөний 5 хувийг хөнгөлнө, аль эсвэл Чех улс руу 7 хоног аяллаар явах эрхийн бичиг өгдөг. Манай компанид Мөнхбат гэж хүн 100 хувь мөнгөө төлөөд 5 хувийн урамшуулал авах байсан чинь Чулуунбаатар, Гэрэлмаа нар гэрээ байгуулахдаа 3 хувийн хөнгөлөлтийг буцаан олгож, 2 хувийг өөрсдөө хувьдаа ашигласан байдаг...Манай компани байрнуудынхаа 1 буюу 9-р давхарын байрыг ашиглалтанд ороод 1 жил өнгөрсний дараа худалдан авалт хийгдээгүй байхын бол иргэдэд 3 хувийн хөнгөлөлтэй борлуулдаг. Анхбаясгалан, Бурхаан гэх хоёр хүн манай байрны 9 давхарт оршин суудаг хүн байгаа юм. Эдгээр 2 хүнтэй Чулуунбаатар, Гэрэлмаа нар хөнгөлөлтүй гэрээ байгуулаад оршин суугч нарт өгсөн, уг гэрээг 3 хувийн хөнгөлөлттэй хэлбэрээр бичээд компанид өгсөн...2017 оны 3 сарын сүүлчээр Мөнхнасан гэх иргэн манай байгууллага дээр орж ирээд манайд ажиллаж байсан Чулуунбаатар, Гэрэлмаа нарыг асуухаар нь одоо ажиллахгүй байгаа гэсэн чинь 2 хүсэлт байна. Нэгдүгээрт танай байрны м.кв дутуу байна. Хоёрдугаарт танай байранд орох гэж Чулуунбаатар гэх хүнд 5.0 сая төгрөг бэлнээр өгсөн гэсэн. Би энэ тухай захирал Сүхбаатарт хэлэхэд захирал тухайн гэрээг шалгаад үзээчээ яагаад зөрүүтэй байдаг юм бэ гэхэд тухайн байрны худалдах худалдан авах гэрээр шалгахад 1 м.кв нь 1452.000 төгрөгөөр хийсэн байсан. Уул нь Мөнхнасантай 1 м.кв нь 1650.0 төгрөгний гэрээ хийх ёстой байсан. Манай компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй гэрээ байгуулаад үйлдвэрийн ажилчдыг байрандаа 1 м.кв- ийг 1452.0 төгрөгөөр оруулахаар тохиролцсон байдаг, энгийн иргэдэд 1 м.кв-ийг нь 1650.0 төгрөгөөр худалдах ёстой байдаг. Мөнхнасан нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хянагч ажил хийдэг юм. Мөн шалгалтаар Батмөнх гэдэг хүнд 1 м.кв-ийг 1452.0 төгрөгөөр бодож оруулсан байдаг. Чулуунбаатар нь өөрөө хүртэл 1м.кв нь 1452.0 төгрөгөөр орсон байдаг юм” гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 115-116-р хуудас/

-Гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...2016 оны 5-р сард “Их хаадын цуваа” ХХК-иас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярьсан. “Их хаадын цуваа” ХХК-ийн ажилтан Гэрэлмаатай уулзаад байрны талаар тодруулан 5-р байрны 901 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.650.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд би банкнаас зээл авч төлбөрөө 100 хувь төлсөн. 2017 оын 5 сард “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сүхбаатар утсаар яриад би ирж уулзахад “надад гэрээ үзүүлээд энэ чиний гарын үсэг мөн үү” гэж үзүүлсэн. Тухайн гарын үсэг минийх биш байсан. Би Гэрэлмаатай сууж байгаад л гэрээ байгуулсан. ...би байр худалдан авахдаа ямар нэг хөнгөлөлт эдлээгүй. Би Чулуунбаатар гэх хүнд мөнгө өгөөгүй. Гэрэлмаад бэлнээр 3.554.100 өгсөн, надад хүлээн авсан баримт бичиж өгсөн. Тухайн үед нэг юмны зөрүү л гэж бэлнээр авч байсан, юуны зөрүү гэдгийг нь ойлгоогүй /1хх 119, 120 хуудас/

-Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...би 2014 оны хавар Их хаадын цуваа ХХК-иас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярилцсан. Манай хадам аав Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байгаа нэр дээр нь авч болох уу гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд Голомт банкинд очоод хадам аав 8 хувийн зээл авах гэсэн чинь тэтгэвэрт гарах гэж байгаа юм байна зээл олгохгүй гэхээр нь би өөрөө үндсэн зээлдэгчээр орсон юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-иас орон сууцны 8 сая төгрөг төлөгдөөгүй, би өөрөө урьдчилгаа мөнгө төлсөн гэсэн мэдүүлэг /1хх 121, 2хх 54 хуудас/

-Гэрч Н.Сын... “2017 оны 07 сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлсэн... “Мөн 5-р байрны 304 тоот байр авсан иргэн Мөнхбат нь байрын төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн бөгөөд энэ үндэслэлээр 5 хувийн хөнгөлөлт эдлэх ёстой байсан. Гэтэл Мөнхбат гэж хүнд 3 хувийн хөнгөлөлт эдлүүлэн гэрээ хийж байгууллагад үлдэх хувийг 5 хувийн хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр хуурамч гэрээ үйлдэж дундаас нь 2 хувийн мөнгийг завшиж Мөнхбат гэх иргэнийг 2.498.275 төгрөгөөр хохироосон байгаа юм. Үүнээс гадна 5-р байрны 901 тоотыг худалдан авсан Анхбаясгалан гэж иргэнд 3 хувийн хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр гэрээ хийж байгууллагад мөнгийг нь тушаасан байсан. Гэхдээ Анхбаясгаланд ямар нэг хөнгөлөлт үзүүлээгүй байрыг худалдсан болох нь Анхбаясгалангийн Худалдаа хөгжлийн банкаас зээл авсан гэрээгээр харагдаж байна. Хуурамч гэрээ хийж байгууллагад 3.554.100 төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. ...Үүнээс гадна Чулуунбаатар Гэрэлмаа нар 5-р байрны 902 тоот байр авсан Бахатгульд хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр гэрээ баримтыг үйлдэж байгууллагад 2.852.685 төгрөгийн хохирол учруулсан. Иргэн Бахатгульд байр худалдан борлуулах гэрээ үйлдэх үедээ хөнгөлөлт үзүүлээгүй хийгээд дараа нь өөрсдөө 3 хувийн хөнгөлөлт үзүүлсэн мэтээр хуурамч гэрээ хийсэн байсан. Анхбаясгалан, Бахатгуль нар ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүй. Яагаад гэхээр Анхбаясгалан нь 5-р байрны 901 тоот байрыг 2016 оны 04 сарын 29-ний өдөр 82 тоот гэрээ байгуулж, Бахатгуль нь 5-р байрын 902 тоот байрыг 2016 оны 05 сарын 02-ын өдөр 83 тоот гэрээ байгуулан авсан. Энэ 5-р байр нь 2016 оны 01 сард улсын комисс авсан учир дээрх иргэн хөнгөлөлт эдлэхгүй юм...Мөнхнасан гэдэг хүний байр худалдан авсан баримтыг судлан үзэхэд Мөнхнасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, эхнэр нь шүүхэд ажилладаг байж манай компани болон Эрдэнэт үйлдвэр хоёрын хооронд байгуулсан гзрээний хөнгөлөлттэй нөхцлөөр байр худалдан авсан байсан. Ингээд байр худалдан авсан болон худалдсан баримтуудаа шалгаад байсан чинь Чулуунбаатар, Гэрэлмаа нар нь 3-р байрны 705 тоотод оршин суух Батмөнх гэж хүнд 68.8 м.кв байрыг 1 м.кв-ийг 1452.0 төгрөгөөр худалдан борлуулж, манай байгууллагад 13.662.400 төгрөгийн хохирол, Чулуунбаатар өөртөө 3-р байрны 805 тоот 68.8 м.кв байрыг мөн 1 м.кв- ийг 1452.0 төгрөгөөр худалдан авч байгууллагад 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан байсан” гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 122-123-р хуудас/

-Гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...би гэр бүлийн хүнтэй ярилцаж байгаад 2015 оны 4 сард 7А хорооллын 3-р байрны 303 тоот 64,9 м.кв 2 өрөө орон сууцны байрыг 1 м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр бодож авсан. Гэрэлмаа гэж хүнтэй байр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Байр үзээд явж байхад Гэрэлмаа 303 тоот байрыг үзүүлээд энэ байрыг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн авах гээд урьдчилгаа 5.0 сая төгрөг өгсөн, тэгээд авч чадахгүй болсон гэсэн. Би энэ байрны талаар дарга нараас асуугаад өгье хэрэв болно гэвэл та хоёр 5 сая төгрөгийг нь төлөөд энэ байрыг авч болох юм гэхэд нь нэг удаа Гэрэлмаад 5 сая төгрөг өгөөд энэ 5 сая төгрөгөө байрныхаа нийт үнээс хасуулж тооцоод байраа авсан. Би байрны төлбөр хийхдээ банкнаас 89,000,000 төгрөг зээлж байгаад компанид өгсөн юм. Урьдчилгаа болгож 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 94,000,000 төгрөгөөр уг байрыг худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /1хх 125-126 ху, 2хх 56 хуудас/,

-Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...Их хаадын цуваа ХХК-ийн 3-р байрны 4 давхарт 2 өрөө байр худалдан авахаар гэрээ хийж урьдчилгаа 5.0 сая төгрөг тушаасан, Тэгээд энэ байр арай томдоод 30 хувийн төлөлт нь хүрэхгүй байхаар нь Гэрэлмаатай уулзаад дараагийн байрнаас бага хэмжээтэй байранд ормоор байна гээд 6-р байрны 503 тоотод орох болсон юм. Урьдчилгаанд өгсөн 5.0 сая төгрөгөө сүүлд байр авах үедээ “Их хаадын цуваа” ХХК-иас авсан, гэхдээ бэлнээр нь эргүүлж аваагүй, шууд дансаар шилжээд манай байрны үнээс хасагдаж байсан юм гэсэн мэдүүлэг /1хх 127, 128 хуудас/,

 

-Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ....Би өөрийн төрсөн эх Бурхааны хамт зээлийн гэрээ байгуулан “Их хаадын цуваа” ХХК-ийн барьсан 7А хорооллын 5-р байрны 902 тоот 2 өрөө 57.63 м.кв байрыг 1 м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр бодож 95.089.500 төгрөгөөр худалдан авсан. Гэрээг тухай байгууллагын борлуулалтын менежер Гэрэлмаа гэдэг эгчтэй байгуулж байсан. Ээж бид 2-ыг 30 хувийн мөнгөө төлж байхад Гэрэлмаа хажууд байж байгаад манай байгууллагад мөнгө хэрэгтэй байна гээд 2.850.000 төгрөг ээж бид хоёроос бэлнээр аваад баримт өгсөн. Тэгтэл саяхан “Их хаадын цуваа” ХХК-ийн ажилтан дуудаад танайх байр авах үедээ 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн юм уу гэж асуусан. Манайх эдлээгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл манайх 3 хувийн хөнгөлөлт эдлээд байраа 92.236.815 төгрөгөөр худалдаж авсан мэт гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээн дээрх гарын үсгийг үзсэн чинь ээж бид хоёрын гарын үсгийг дуурайлгаж зурсан байна лээ. Манайх ямар нэгэн хөнгөлөлт эдлэх шалгуур хангаагүй гэсэн мэдүүлэг /1хх 129-130 хуудас/,

-2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 15/02 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1-р хх-ийн 187-190-р хуудас/

-2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 15/56 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /1-р хх-ийн 191-193-р хуудас/

-Их хаадын цуваа ХХК-д байрны урьдчилгаа төлсөн баримтууд болон дансны хуулга  /1-р хх-ийн 194-202-р хуудас/

-“Их хаадын Цуваа” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурдын тэмдэглэл /1-р хх-ийн 224-226-р хуудас/

-“Их хаадын Цуваа” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоол /1-р хх-ийн 227-р хуудас/

-“Их хаадын Цуваа” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /1-р хх-ийн 228-р хуудас/

-“Их хаадын Цуваа” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 124/2015 төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /1-р хх-ийн 231-233-р хуудас/

-Орон сууц захиалан бариулах гэрээ /1-р хх-ийн 235-238-р хуудас/

-“Их хаадын Цуваа” ХХК-ийн эзэмшлийн 5091293436 тоот ХААН банкны хуулга /1-р хх-ийн 241-242-р хуудас/

-2015 оны 5-р сарын 27-ны өдрийн 14 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /1-р хх-ийн 243-246-р хуудас/

-“Их хаадын Цуваа” ХХК-ийн эзэмшлийн 8125001738 тоот Голомт банкны дансны хуулга /1-р хх-ийн 247-250-р хуудас, 2-р хх-ийн 1-37-р хуудас/

-Гэрч Л.Бын: “... Би Х.Ч, Т.Г нарт 1м.кв-ийг 1452.0 төгрөгөөр орон сууц бариулах тухай гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй. Надад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй. Нанзадын Сүхбаатар болон  Наранцэцэгийн Сүхбаатар хоёр дангаараа шийдэхгүй зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийдэгдэнэ. гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 49 хуудас/

-Хохирогч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...Би 2016 оны 4 сарын сүүлээр байр худалдаж авах гээд “Их хаадын цуваа" ХХК руу очоод борлуулалтын менежер Т.Гтай уулзсан. Гэрэлмаагаас танай байр м.кв нь хэд вэ гэсэн 1 м.кв нь 1.650.000 төгрөгөөр зарагдана гэсэн. Гэрэлмаатай уулзсан чинь энэ хүнтэй уулз гэсэн. Уулзаад 100 хувь мөнгөө төлбөл ямар нэг хямдрал байгаа юу гэсэн чинь 1м.кв-аас 50.000 төгрөг хасаад өгөх бололцоо байна гэсэн. 122.992.000 төгрөг өгөх болсон. Надад 107.492.000 төгрөгийг “Их хаадын цуваа” ХХК-ийн дансанд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгнө шүү гэсэн. Ингээд 107 сая төгрөгийг дансанд хийгээд үлдэгдлийг бэлнээр захирал Чулуунбаатарт өгсөн юм. Чулуунбаатар надаас мөнгө авахдаа Их хаадын цуваа компанийн баримт дээр мөнгийг хүлээн авлаа гэсэн бичиг дээр гарын үсэг зурж, тамгаа дарж өгсөн. Тухайн үед Чулуунбаатарыг захирал гэж бодсон. 2 хувь болох 2.498.275 төгрөгийг Гэрэлмаа, Чулуунбаатар нараас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /2хх 102-103 хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40/17 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /2-р хх-ийн 128-129-р хуудас/

-2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 172-175-р хуудас/

-Их хаадын цуваа ХХК-д байрны урьдчилгаа төлсөн баримтууд болон дансны хуулга  /2-р хх-ийн 176-178-р хуудас/

-Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ...Би нөхөр хүүхдийн хамт Их хаадын цуваа ХХК- ийн орон сууцны 3-р байрны 303 тоотод оршин суудаг. Их хаадын цуваа ХХК-ийн борлуулалтын менежер Гэрэлмаа гэх эмэгтэйтэй уулзаж байр сонирхож үнийг асуухад 1м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр борлуулж байгаа гэсэн. ...Тэгээд Гэрэлмаа надад хандаж та 303 тоот байрыг сонирхохын бол 1 м.кв-ийг нь 1.452.000 төгрөгөөр орж болно гэсэн. Хэрэв 303-т орохын бол надад 5.0 сая төгрөг өгөх шаардлагатай яагаад гэвэл 303-т өмнө ГОК-ийн ажилтан нь 5.0 сая төгрөг байршуулсан байгаа тэр мөнгийг гаргах шаардлагатай гэсэн. Тэгээд нөхөр бид 2 Гэрэлмаад 5.0 сая төгрөг бэлнээр өгсөн юм. Дараа нь 89.000.000 төгрөг өгөөд нийт 94.0 сая болсон гэсэн мэдүүлэг /2хх 200-201 хуудас/,

-2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 204-206-р хуудас/

-2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 207-208-р хуудас/

-2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 209-210-р хуудас/

-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 211-212-р хуудас/

-2015 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 85 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 204-206-р хуудас/

-2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 213-214-р хуудас/

-2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 80 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /2-р хх-ийн 215-216-р хуудас/

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 846 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 218-р хуудас/

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 4-р сарын 8-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 220-222-р хуудас/

-Х.Чын эзэмшлийн 5040146491 тоот ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 232-р хуудас/

-Х.Чын эзэмшлийн 5091295864 тоот ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 233-р хуудас/

-Х.Чын эзэмшлийн 5094164973 тоот ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 234-250, 3-р хх-ийн 1-7-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 5019010569 тоот ХААН банкны дансны хуулга /3-р хх-ийн 8-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 5007323122 тоот ХААН банкны дансны хуулга /3-р хх-ийн 9-20-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 3305109570 тоот Голомт банкны дансны хуулга /3-р хх-ийн 22-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 4005015560 тоот Голомт банкны дансны хуулга /3-р хх-ийн 23-32-р хуудас/

-Х.Чын эзэмшлийн 2205102245 тоот Голомт банкны дансны хуулга /3-р хх-ийн 33-40-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 2205102244 тоот Голомт банкны дансны хуулга /3-р хх-ийн 41-52-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 1011001592218 тоот Төрийн банкны дансны хуулга /3-р хх-ийн 59-60-р хуудас/

-Х.Чын эзэмшлийн 407255219 тоот Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3-р хх-ийн 62-р хуудас/

 

-Хохирогч Н.Сын “...Одоо нэмж мэдүүлэхэд иргэн Д.Мөнхнасанд 1м.кв орон сууцыг 1650.0 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г дур мэдэн 1452.0 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байдаг. Д.Мөнхнасан 64.9 м.кв талбайтай 2 өрөө байрыг ийнхүү хөнгөлөлттэй үнээр авснаар Их хаадын цуваа ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Мөн иргэн Э.Бөд мөн 1 м.кв байрыг 1650.0 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Гэрэлмаа нь дур мэдэн 1452.0 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан. Э.Б 68.8 м.кв орон сууцыг ийнхүү хөнгөлөлттэй үнээр авснаар Их хаадын цуваа ХХК-д 13.622.000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Иргэн Чулуунбаатар 1м.кв орон сууцыг 1600.0 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Гэрэлмаа дур мэдэн 1452.0 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байдаг. Чулуунбаатар 68.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ийнхүү хөнгөлөлттэй үнээр авснаар Их хаадын цуваа ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан байдаг гэсэн мэдүүлэг. /3 хх-ийн 91-92-р хуудас/

-Гэрч Д.Мгийн дахин мэдүүлсэн: ..”Бэлнээр Гэрэлмаад 5,000,000 төгрөгийг өгч байсан. Гэхдээ Гэрэлмаад бэлнээр өгсөн гэх 5,000,000 төгрөг нь “Их хаадын цуваа” ХХК-ний дансанд орсон байдаг, энийг “Их хаадын цуваа” ХХК-ны захирал Сүхбаатар гэдэг хүн дансаа шалгаад 5,000,000 төгрөг орчихсон байна гэж 2017 онд хэлсэн. Яг хэдэн сард хэлсэн талаар мэдэхгүй байна. Мөн Сүхбаатар хувийнхаа данс юм уу компанийн данс хоёрын алийг нь шалгасан талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 95-р хуудас/

-Эрдэнэт хотын Орон сууцны 7а хороолол 102 дугаар байрны захиалгын хуудас /3-р хх-ийн 114-115-р хуудас/

-Хавтаст хэрэгт хавсаргагдсан баримт материалуудад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 132-145-р хуудас/

-“Евро Эко Төгөл” төслийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсдыг орон сууцаар ханган ажиллах ерөнхий гэрээ /3-р хх-ийн 184-187-р хуудас/

-“Их хаадын цуваа” ХХК-ийн 7А хорооллын орон сууцнаас 1мкв талбайн үнийг хөнгөлөлттэй үнээр авсан ажилтнуудын нэрс /2-р хх-ийн 188-р хуудас/

-“Их хаадын цуваа” ХХК-ийн 7А хорооллын орон сууцнаас 1мкв талбайн үнийг үндсэн үнээр авсан ажилтнуудын нэрс /2-р хх-ийн 189-190-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 4005103681 тоот Голомт банкны дансны хуулга /3-р хх-ийн 193-194-р хуудас/

-89-33 УБК улсын дугаартай ‘DAEWOO’ маркийн GVZ469M миксерийн зах зээлийн үнэлгээг тогтоосон тухай тайлан дүгнэлт /4-р хх-ийн 1-11-р хуудас/

-хохирол төлсөн тухай баримтууд /4-р хх-ийн 88-94-р хуудас/

-“Их хаадын цуваа” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30/2014 тоот тогтоол /5-р хх-ийн 239-р хуудас/

-2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 124/2015 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хуулбар /5-р хх-ийн 243-р хуудас/

-хохирогч Н.Сын дахин мэдүүлсэн:..” Т.Г нь миний зөвшөөрлөөр иргэдтэй хэд хэдэн удаа орон сууц захиалан бариулах гэрээг хийхдээ 1 м.кв-ыг нь ТУЗ-ын тогтоолд заагдсанаас илүү. дутуу үнээр хийсэн гэж яриад байгаа юм. Яг үнэндээ бол тийм зүйл нэг ч удаа болоогүй. би тийм зөвшөөрөл нэг ч удаа өгөөгүй. Харин Т.Г иргэдтэй ТУЗ- ын тогтоол дээр шийдвэрэлэсэн үнэнээс илүү үнээр иргэдтэй гэрээ хийж 1 м.кв-ыг 1.760.000 төгрөгөөр иргэн Даваа овогтой Мөнзултай гэрээ хийсэн байсанг иргэн Д.Мөнхзулаас гаргасан хүсэлтийн дагуу мэдээд иргэн Д.Мөнхзулыг хохиролгүй болгож үнийн зөрүү нь дээр мөнгө нэмж авч автомашины граш өгсөн байгаа. Иргэн Д.Мөнхзултай 1 м.кв-ыг 1.760.000 төгрөгөөр гэрээ хий гэж Т.Гд зөвшөөрөл олгоогүй, тэр бүү хэл мэдээгүй байсан. Т.Г өөрөө дур мэдэн иргэн Д.Мөнзултай өндөр үнэтэй гэрээ хийсэн. Т.Г Д.Мөнхзултай орон сууц захиалан бариулах гэрээ хийхдээ өөртөө илүү мөнгө авах гэж хийсэн гэж үзэж байгаа. Даанч Д.Мөнхзул төлбөрөө шууд манай компанийн данс руу хийсэн тул Т.Г зөрүү мөнгийг нь авч чадаагүй байгаа юм. 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт үйлдвэрт ажилдаг иргэн Баасан овогтой Ганхуяг нь орон сууц захиалан бариулах гэрээ хийгээд Б.Ганхуяг нь урьдчилгаа 5.000.000 төгрөг хийсэн байсан. Тэгээд Б.Ганхуяг нь захиалсан орон сууцаа авч чадахаа болиод м.кв-ыг багасгаж өөр гэрээ хийж 1.650.000 төгрөгөөр орон сууц авч гэрээ хийсэн байгаа. Яагаад гэвэл хөнгөлөлттэй үнээр орон сууц авах шийдвэр цуцлагдсан байсан юм. Энэ дээр үндэслээд Т.Г нь Б.Ганхуягийн хийсэн хуучин гэрээн дээр иргэн Д.Мөнхнасантай гэрээ хийсэн байгаа юм. Тийм болохоор Т.Г нь Мөнхнасангаас хахууль авч гэрээ хийсэн байж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ хахуулийг нь Мөнхнасангийн эхнэр Сарангэрэл өгсөн байж магадгүй. Хахуул өгсөн байж магадгүй гэх үндэслэл нь миний өөрийн танил Болороо гэх хүнтэй 2017 оны дундуур утсаар ярьсан, уулзсан аудио болон дүрс бичлэг байгаа юм. Миний танил Болороо гэх эмэгтэй Мөнхнасангийн эхнэр Сарангэрэлийг таньдаг юм шиг байна лээ. Болороо нь Эрдэнэт хотод гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг юм. Сарангэрэл Болороогоор үйлчлүүлдэг гэсэн. Миний одоо гаргаж байгаа бичлэг бол би танил Болороотой утсаар ярьж байгаа болон утсаар холбогдсон зүйлээ уулзаж тодруулж асуусан бичлэг байгаа юм. Мөнхнасангаас өгсөн 5.000.000 төгрөгийг Ганхуягийн урьдчилгаанд буцаан өгсөн байгаа юм. Миний сэжиглэж байгаагаар Мөнхнасан түүний эхнэр Сарангэрэл хоёр Т.Гд 5.000.000 төгрөг бус түүнээс илүү мөнгө өгч Т.Г нь 5.000.000 төгрөгийг Ганхуягт эргүүлэн өгч үлдэгдэл мөнгийг нь Т.Г авсан гэж үзэж байгаа юм. Т.Г нь ТУЗ-ын шийдвэрийг дагуу иргэдтэй гэрээ хийх ёстой юм. Тэгсэн Т.Г нь ТУЗ-ыг шийдвэрийг огт мэдээгүй, хараагүй гэж яриад байгаа. Мэдээгүй хараагүй юм бол яаж мэдэж иргэдтэй 1 м.кв 1.650.000 төгрөгөөр, Эрдэнэт үйлдвэрийн ажилчидтай 1.452.000 төгрөгөөр, манай компанийн ерөнхий гүйцэтгэгч компани, туслан гүйцэтгэгч компанийн ажилчидтай 1.600.000 төгрөгөөр гэрээ хийж байсан нь гайхалтай байна. Энэ дээр дүгнээд хэлэхэд Т.Г нь ТУЗ-ын шийдвэр, тогтоолыг мэдэж байсан болоод гэрээ хийж байгаа юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.  Би 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Их хаадын цуваа ХХК-ийг байгуулж 2013 он хүртэл үйл ажиллагаа явуулахгүйгээр X тайлан гаргаж байсан. 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чех Улсын Пинеф Злихов компанитай хамтарч гадаадын хөрөнгө оруулалттай компани болж 2013 оны 06 дугаар сард Улсын бүртгэлийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай гэрчилгээг авч Гадаадын хөрөнгө оруулалттай Их хаадын цуваа ХХК гэх ТС6128 гэх хяналтын дугаартай цэнхэр өнгийн тамгыг Тод тамга ХХК-аар хийлгэж гээгдүүлэх хүртлээ 2016 оны 04 дүгээр сар хүртэл ашиглаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт Их хаадын цуваа ХХК-ийн тамгыг гээгдүүлсэн тул хяналтын дугаар дахин олгох хүсэлт явуулж хяналтын дугаар дахин авч 2016 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр Тод тамга ХХК-аар 1116221442 хяналтын дугаартай Их хаадын цуваа ХХК гэх цэнхэр өнгийн тамга хийлгээд өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Манай компани 2013 оны 06 дугаар сард Чех Улсын Пинеф Злихов компанийн гадаадын хөрөнгө оруулалттай болсон цагаасаа хойш нэг удаа компанийн тамгыг гээгдүүлж шинээр авч байсан. Манай компанийн оффис 2013-2016 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Эрдэнэт хотод компанийн борлуулалтын алба байсан. Ёвро Эко Төгөл хотхон ашиглалтад ороод, борлуулалт явагдаад удаагүй байх үед би Улаанаатар хотод байх төв оффис дээр суудаг байсан болохоор Эрдэнэт хотод ирэх үедээ олон ширхэг Кассын орлогын баримт дээр компанийн тамгыг дарж Гэрэлмаад хүлээлгэн өгдөг байсан. Уг орлогын баримтыг манай барьсан байранд орсон иргэдийн дулаан, цахилгаан ус, байрны цэвэрлээ үйлчилгээний төлбөрийг бэлнээр авахад ашиглаж баримт өгдөг байсан. Энэ баримтыг Т.Г ашиглаад мөнгөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан Бурхаан, Анхбаясгалан, Мөнхбат нарт өгсөн байсан. Уг нь энэ баримтыг орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн хүнд өгч болохгүй юм.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 64-68-р хуудас/

- гэрч Д.Сн дахин мэдүүлсэн: ..” 64.9 м.кв байрны мөнгө гэж 94.234.800 төгрөгийг төлөх гэрээг миний нөхөр хийж 5 сая төгрөгийг Их хаадын цуваа ХХК-ийн ажилтан Гэрэлмаад бэлнээр өгч, үлдсэн 89 сая төгрөгийг Хаан банкны орон сууц худалдах худалдан авах гэрээгээр одоо болтол төлж байгаа. Борлуулалтын ажилтан Гэрэлмаа гэрээ шилжүүлж өгч байгаа хүнд өгнө гэж 5.7 сая төгрөгийг миний нөхөр Мөнхнасангаас бэлнээр авсан. Тэгсэн сүүлд 2017 онд Гэрэлмаа нь миний нөхрийг дуудаж уулзаад танайх гомдол битгий гаргаарай, би та нарыг хохироосон, таны худалдан авсан орон сууцны гэрээ шилжүүлэх мөнгө гэж 5.7 сая төгрөгийг танаас авчаад би өөрөө авсан, 303 дугаартай орон сууцыг худалдан авах гэж байсан хүнд өгнө гэж худлаа хэлж авсан юм, би тэр хүнд өгөөгүй, би таны хохирлыг барагдуулъя гомдол битгий гаргаач гэж гуйж 2017 оны 05 билүү 06 дугаар сард миний Хаан банкны 5890516499 дугаартай данс руу хоёр удаа хувааж 5.7 сая төгрөг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 75-76-р хуудас/

-Д.Мгийн гэрчээр дахин мэдүүлсэн..” 2015 оны 03 билүү 04 дүгээр сард эхнэр Сарангэрэл бид хоёр албаны байранд амьдарч байгаад гаргахаар болж Орхон аймагт орон сууц худалдаж авахаар хайж Их хаадын цуваа ХХК-ийн барьсан Евро эко төгөл хорооллын байрыг үзэж борлуулалтын ажилтан Гэрэлмаа гэх хүнтэй уулзахад 1 м.кв-ыг байрыг 1,650.000 төгрөгөөр зарж байгаа, гэхдээ 1.452.000 төгрөгөөр байр худалдаж авах гэрээ хийгээд урьдчилгаа 5 сая төгрөг өгсөн байсан хүн байраа авахаа больж байгаа тэр хүнд гэрээ шилжүүлсэн гэж 5.7 сая төгрөг өгөөд гэрээг шилжүүлж авах юм бол та хоёрт илүү ашигтай юм байна гэж ярихаар нь эхнэр бид хоёр ярилцаад тухайн 64 м.кв-ыг байрыг авахаар болсон. Хэрвээ эхнэр бид хоёр 1 м.кв байрыг 1.650.000 төгрөгөөр худалдаж авах юм бол 64 м.кв нь 107.000.000 сая төгрөг болоод байсан юм. Тэгээд Гэрэлмаагийн санал болгосноор тухайн байрыг худалдаж авахаар болж урьдчилгаа 5 сая төгрөгийг Гэрэлмаад бэлнээр би өгсөн тэр мөнгийг байр авах гэж байгаад больсон хүний өгсөн урьдчилгаанд өгнө гэж авсан. Дараа нь 5,000,000 төгрөгийг Гэрэлмаа гэрээгээ шилжүүлэх гэж байгаа хүнд өгнө гэхээр нь би бэлнээр аваачиж өгсөн. Тэгээд сүүлд 2017 онд Гэрэлмаа надтай ирж уулзаад танаас гэрээ шилжүүлэх хүнд өгнө гэж авсан 5.7 сая төгрөгийг би худлаа хэлж авсан юмаа, гэрээ шилжүүлсэн тухайн хүнд өгөөгүй өөрөө авсан юмаа, намайг уучлаарай, битгий та гомдол гаргаарай гэж хэлээд 5.7 сая төгрөгийг хоёр хувааж 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр миний эхнэрийн данс руу 2.5 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3.2 сая төгрөгийг шилжүүлж буцаан өгсөн. Эхнэр бид хоёрыг тухайн Гэрэлмаа гэх эмэгтэй хуураад 5.7 сая төгрөг авсан талаар мэдээгүй байсан. Тэгсэн сүүлд өөрөө ирж уулзаад хэлсэн юм. Тухайн байр худалдан авсан гэрээгээ шилжүүлж байгаа хүн нь хөнгөлөлттэй үнээр байр авах эрхтэй “Эрдэнэт” үйлдвэрт ажилдаг хүн гэж байсан. Тухайн үед гэрээ шилжүүлэх хүнтэй уулзъя гэж Гэрэлмаагаас асуухад хөдөө явсан гэсэн гээд огт уулзуулахгүй байсан юм” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 80-82-р хуудас/

-Хохирогч Н.Сын гарган өгсөн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 104-108-р хуудас/

-гэрч Д.Сийн эзэмшлийн 5890516499 тоот ХААН банкны дансны хуулга /6-р хх-ийн 112-117-р хуудас/

-Т.Ггийн эзэмшлийн 5007323122 тоот ХААН банкны эзэмшлийн дансны хуулга /6-р хх-ийн 118-119-р хуудас/

-Эд хөрөнгийн улсын бүртгэлийн цахим сангаас Д.Мөнхнасан /ГЮ:78070612/-н Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 3-р байрны 303 тоот орон сууц, Э.Б /ФМ88110212/-н Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 3-р байрны 705 тоот орон сууц, Х.Ч /УГ78042339/-н Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 3-р байрны 805 тоот орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Д.Мөнхнасан, Э.Б, Х.Ч нарын “Их хаадын Цуваа” ХХК-тай хийсэн гэрээний хуулбар /6-р хх-ийн 164-175-р хуудас/

-“Их хаадын цуваа” ХХК-ийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан, татварын байцаагчийн акт, дүгнэлт /6-р хх-ийн 174-250-р хуудас/

-2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 008 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 12-15-р хуудас/

-2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 16-19-р хуудас/

-2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 015 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 20-23-р хуудас/

-2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 014 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 24-27-р хуудас/

-2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 28-31-р хуудас/

-2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 34-37-р хуудас/

-2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 38-41-р хуудас/

-“Их хаадын цуваа” ХХК-ийн ашиглаж байгаа гэх тамганы дардас /7-р хх-ийн 43-р хуудас/

-2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30/2014 дугаартай “Их хаадын цуваа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолын хуулбар /7-р хх-ийн 45-50-р хуудас/

-2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 077 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /7-р хх-ийн 51-54-р хуудас/

-гэрч Д.Сарангэрэлийн эзэмшлийн 5890516499 тоот ХААН банкны дансны хуулга / 7-р хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл Х.Ч Т.Г нар нь иргэн С.Мтай 2015 оны 11 сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхрын 304 тоот 76.87 м.кв байрыг зарж борлуулахдаа иргэн С.Мад 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, гэрээг 5 хувийн хөнгөлөлт эдэлсэн мэтээр үйлдэж С.Мын төлсөн мөнгөнөөс 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг хувьдаа авсан, шүүгдэгч Т.Г нь иргэн А.Анхбаясгалантай 2016 оны 04 сарын 29-ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхрын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ үйлдэн 3.554.100 төгрөгийг хувьдаа авсан, мөн иргэн Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхрын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан боловч 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ үйлдэн 2.852.685 төгрөгийг хувьдаа авсан, шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг, иргэн Э.Бөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус худалдан борлуулсан, мөн өөрийн нөхөр  Х.Чт 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтууд тогтоогдлоо.

            Шүүгдэгч Х.Ч, Т.Г нар нь бүлэглэн хохирогч С.Мад 7А хорооллын 304 тоот 76.87 мкв орон сууцыг 122.992.000 төгрөгөөр худалдан борлуулахдаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж С.Мын эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг залилж авсан, шүүгдэгч Т.Гд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг дур мэдэн өөрчлөх, зөвшөөрөл авалгүйгээр гэрээг баталгаажуулж орон сууц өмчлөх эрхийг бусдад шилжүүлж, төлбөрийг компанийн харилцах данснаас гадуур хүлээн авах эрхийг компаниас олгоогүй байхад хохирогч А.Анхбаясгаланд 7А хорооллын 9 давхрын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “Их хаадын цуваа” ХХК-д 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэж 3.554.100 төгрөгийг, хохирогч Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 7А хорооллын 9 давхрын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан боловч “Их хаадын цуваа” ХХК-д 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэж 2.852.685 төгрөгийг тус тус залилан авсан, мөн шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон зарж борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 мкв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мд 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг зарж борлуулан 12.850.200 төгрөгийн хохирлыг, иргэн Э.Бөд 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг зарж борлуулан 13.622.400 төгрөгийн хохирлыг, иргэн Х.Чт 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг зарж борлуулан 10.182.400 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Сын “...Мөнхбатын хувьд 3 хувийн хөнгөлөлтийн үнийн дүнтэй гэрээ хийгдсэн байгаа. Гэрээг шалгах үүрэг Чехээс ирсэн. Гэрээг шалгахад Мөнхбатын гэрээ 2 өөр байсан. Манайд байгаа гэрээ нь 3 хувь байсан. Компанид байгаа гэрээн дээрхи гарын үсгийг Мд үзүүлэхэд “миний гарын үсэг биш” гэж хэлсэн. “Мөнхбат мөнгөө Чулуунбаатар захиралд гадаа приус машин дотор өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбатыг гомдлоо гарга гэсэн. Тэрний дагуу гомдлоо гаргаад явсан. Бас Агийн гэрээ хуурамч байсан. Анхбаясгаланг дуудаж уулзсан. Гэрээг нь харахад манай компани дээр байгаа гэрээнээс өөр байсан. 3 хувийн хөнгөлөлт эдлээгүй гэж хэлсэн. 3 хувийн хөнгөлөлттэй тэнцэх мөнгийг Гэрэлмаад бэлнээр өгсөн гэсэн бэлэн мөнгөний баримт үзүүлсэн. Бахатгүлийг мөн дуудаж асуухад төлбөрөө бүрэн төлсөн гэсэн. Компанийн гэрээ, Бахатгүлийн гэрээ 2 зөрсөн. Мөн 3 хувьтай тэнцэх мөнгийг Гэрэлмаад бэлэн өгсөн гэж хэлсэн. Гэрэлмаагийн хэлснээр татвартай холбоотой хуурамч гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй. Гэрэлмаа чиг үүргийнхээ дагуу гэрээ хийсэн бол гарын үсгээ зурж тамгаа дарна. Би гэрээ хийсэн бол би гарын үсгээ зурж тамгаа дарна. Ажил ингэж л явагдаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчидтай гэрээ хийвэл м2 1.452.000 төгрөгөөр, м2 1.650.000 төгрөгөөр тогтоосон. Тогтоож баталсан ТУЗ-ын тогтоол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн ажилчин Ганхуяг гэдэг хүн гэрээ хийсэн байсан боловч авч чадаагүй. Энэ байрыг Мөнхнасан гэдэг хүн худалдан авах гэрээ хийх хүсэлт гаргасан. Тэгэхээр нь Мөнхнасанд гэрээ хийхдээ гэрээг шилжүүлэх биш, шинээр хийх ёстой байсан. Гэтэл Ганхуягийн гэрээ хийсэн он сар өдрөөр Мөнхнасантай хийсэн байгаа юм. Батмөнхийн хувьд м2 1.650.000 төгрөгөөр авах ёстой байсан. Гэтэл гэрээ нь бас хуурамч, гарын үсгийг нь зурчихсан байсан. Хамтран эзэмшигч нь Эрдэнэт үйлдвэрийн 8 саяын хөнгөлөлтөд хамрагдсан хүн байсан. Энэ орон сууцыг борлуулах үнэ м2 1.650.000 төгрөг байсан. Гэтэл Чулуунбаатар нь м2 1.452.000 төгрөгөөр авсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.М /1хх 108, 2хх 102-103 ху/, гэрч А.А /1хх 119, 120 ху/, гэрч Б.Бахатгүл /1хх 129-130 ху/, гэрч Д.Мөнхнасан /1хх 125-126 ху, 2хх 56 ху/, гэрч Д.Сарангэрэл /2хх 200-201 ху/, гэрч Б.Ганхуяг /1хх 127, 128 ху/, гэрч Л.Бадралт /2хх 49 ху/, гэрч Э.Б /1хх 121, 2хх 54 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, тушаал /1хх 13-17, 22 ху/, Их хаадын цуваа ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тогтоол, тэмдэглэл /1хх 37-40 ху/, орон сууц бариулах тухай гэрээнүүд /1хх 41-55, 59-62, 66-69, 72-75,80-82,84-85, 87-90, 232-238, 243-246 ху/, бэлэн мөнгөний баримт  /1хх 56-57, 96, 195 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г “...Мөнхбатын үйлдлийн хувьд Чулуунбаатартай бүлэглээгүй. 3 хувийн хөнгөлөлтийн талаар Мөнхбатад би утсаар хэлсэн. Мөнхбат ирж гэрээ хийх үед өөр харилцагчтай байсан тул Чулуунбаатарын дансыг бичээд өгчих гэсэн. Би Чулуунбаатарыг манай захирал гэж танилцуулаагүй. Мөнхбат нь 3 хувь хөнгөлүүлэхийг зөвшөөрч оффис дээр ирсэн. Урьдчилгаа 30 хувь төлсөн иргэдэд 3 хувийн хөнгөлөлт үзүүлэх үүрийг захирал Сүхбаатар өгсөн. ...Гэрээг сольж янзалсныг компани мэдээгүй байх үндэслэлгүй. Батмөнхийн хадам аав Дамдинсүрэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын авах үнэ 1.452.000 төгрөгөөр авах эрхтэй хүн. Мн хувьд  Гийн гэрээг шилжүүлэн гэрээ хийсэн. Энэ нь захирал Сүхбаатарын заавраар хийгддэг ажил. Чулуунбаатарын байрны хувьд захирал Сүхбаатар бид хоёрт Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад өгдөг үнээр өгнө гэсэн. Бид ч ярилцаж 1.452.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Орон сууцны борлуулалтыг дан ганц цаас гэрээгээр хийгддэг ажил биш. Захирал Ср нь хянаж тамга дарж баталгаажуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх зэргийг гардан хийдэг байсан. Би борлуулалтын менежер болохоос ТУЗ-ын гишүүн биш. ТУЗ-ын тогтоолыг үндэслэн намайг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. ТУЗ-ын олон тогтоолуудыг энэ хэрэгт хамааруулж намайг буруутгаж байна. Энэ олон ТУЗ-ын тогтоолууд бүгд хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Би ажил үүргээ Сүхбаатар захирлын чиглэлээр явуулж байсан. ...Хууль бус үйлдэл эсэхээ мэдэхгүй байна. Санаатайгаар хийсэн үйлдэл биш. ...Ер нь бол гологдол, м2 дутуу, тааз намхан байруудыг нь борлуулж өгсөн. Энэ алдаатай байруудыг зарах гэж цаг хугацаа, маркетинг шаардсаныг хохирогч өөрөө мэдэж байгаа. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй” гэж, шүүгдэгч Х.Ч “...Мөнхбатаас бэлэн мөнгө аваад Гэрэлмаад өг гэсэн. Сүхбаатар захирлын даалгавраар хийсэн. Би өөрийгөө Их хаадын цуваа компанийн захирал гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би яагаад энэ Их хаадын цуваатай холбогдоод байгааг ойлгохгүй байна. ...Мөнхбатыг анх надтай уулзахад зөвлөгөө өгсөн. Мөн компанид ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг нь хэлж авсан. Сүхбаатар надад мөнгийг нь аваад Гэрэлмаад өгөөрэй гэсний дагуу л хийсэн. ...Мөнхбатаас бэлнээр 15.500.000 төгрөг авсан. Гэхдээ тамгатай баримт бичиж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-г зөвшөөрөхгүй” гэж тус тус мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нар нь өөрсдийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй,  хэргийн сэдэлт санаа зорилгыг нарийн шалгаагүй,  энэ хэргийн улмаас бодит хохирол учраагүй, Их хаадын цуваа ХХК-ийн ТУЗ-ын даргын гарын үсэг нь 3 өөрөөр бичигдсэн, мөн ТУЗ-ын тогтоол нь хууль ёсны эсэх зэрэг эргэлзээтэй байдлууд байгаа тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч уг хүсэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын дээрхи мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мын хохирогчоор өгсөн “...2016 оны 4 сарын сүүлээр байр худалдаж авах гээд “...Гэрэлмаагаас танай байр м.кв нь хэд вэ гэсэн 1 м.кв нь 1.650.000 төгрөгөөр зарагдана гэсэн. Гэрэлмаатай уулзсан чинь энэ хүнтэй уулз гэсэн. Уулзаад 100 хувь мөнгөө төлбөл ямар нэг хямдрал байгаа юу гэсэн чинь 1м.кв-аас 50.000 төгрөг хасаад өгөх бололцоо байна гэсэн. 122.992.000 төгрөг өгөх болсон. Надад 107.492.000 төгрөгийг “Их хаадын цуваа” ХХК-ийн дансанд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгнө шүү гэсэн. Ингээд 107 сая төгрөгийг дансанд хийгээд үлдэгдлийг бэлнээр захирал Чулуунбаатарт өгсөн” гэсэн, гэрчээр өгсөн “... “Их хаадын цуваа” ХХК-ийн Евро Эко хорооллын 5-р байрны 304 тоот 76.87 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ийг 1600.000 төгрөгөөр бодож 122.992.000 төгрөгөөр худалдаж авсан. ...байр худалдан авахдаа Чулуунбаатар гэдэг хүнтэй гэрээ байгуулж авсан. Менежер нь Гэрэлмаа гэж хүн байсан. Намайг байр авч байхад “Их хаадын цуваа” ХХК нь 100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд 5 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан юм байна лээ. Гэтэл 3 хувийн хөнгөлөлт үзүүлээд 2 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй хохироогоод байгаа юм. ...Г, Ч нараас асуухад 3 хувь болсон гэж хэлсэн. Чулуунбаатар нь би өөрөө захирал гэж худлаа хэлсэн” гэсэн мэдүүлгүүд, гэрч А.Анхбаясгалангийн “...“Их хаадын цуваа” ХХК-ийн ажилтан Гэрэлмаатай уулзаад байрны талаар тодруулан 5-р байрны 901 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.650.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд би банкнаас зээл авч төлбөрөө 100 хувь төлсөн. 2017 оны 5 сард “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сүхбаатар утсаар яриад би ирж уулзахад “надад гэрээ үзүүлээд энэ чиний гарын үсэг мөн үү” гэж үзүүлсэн. Тухайн гарын үсэг минийх биш байсан. ...Гд бэлнээр 3.554.100 өгсөн” гэсэн, гэрч Б.Бийн “...зээлийн гэрээ байгуулан “Их хаадын цуваа” ХХК-ийн барьсан 7А хорооллын 5-р байрны 902 тоот 2 өрөө 57.63 м.кв байрыг 1 м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр бодож 95.089.500 төгрөгөөр худалдан авсан. Гэрээг тухай байгууллагын борлуулалтын менежер Гэрэлмаа гэдэг эгчтэй байгуулж байсан. Ээж бид 2-ыг 30 хувийн мөнгөө төлж байхад Гэрэлмаа хажууд байж байгаад манай байгууллагад мөнгө хэрэгтэй байна гээд 2.850.000 төгрөг ээж бид хоёроос бэлнээр аваад баримт өгсөн. Тэгтэл саяхан “Их хаадын цуваа” ХХК-ийн ажилтан дуудаад танайх байр авах үедээ 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн юм уу гэж асуусан. Манайх эдлээгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл манайх 3 хувийн хөнгөлөлт эдлээд байраа 92.236.815 төгрөгөөр худалдаж авсан мэт гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээн дээрх гарын үсгийг үзсэн чинь ээж бид хоёрын гарын үсгийг дуурайлгаж зурсан байна лээ” гэсэн, гэрч Д.Мөнхнасангийн “...2015 оны 4 сард 7А хорооллын 3-р байрны 303 тоот 64,9 м.кв 2 өрөө орон сууцны байрыг 1 м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр бодож авсан. Гэрэлмаа гэж хүнтэй байр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Байр үзээд явж байхад Гэрэлмаа 303 тоот байрыг үзүүлээд энэ байрыг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн авах гээд урьдчилгаа 5.0 сая төгрөг өгсөн, тэгээд авч чадахгүй болсон гэсэн. ...Гэрэлмаад 5 сая төгрөг өгөөд энэ 5 сая төгрөгөө байрныхаа нийт үнээс хасуулж тооцоод байраа авсан” гэсэн, гэрч Д.Сарангэрэлийн “...Их хаадын цуваа ХХК-ийн борлуулалтын менежер Гэрэлмаа гэх эмэгтэйтэй уулзаж байр сонирхож үнийг асуухад 1м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр борлуулж байгаа гэсэн. ...Тэгээд нөхөр бид 2 Гэрэлмаад 5.0 сая төгрөг бэлнээр өгсөн” гэсэн, гэрч Б.Ганхуягийн “...Их хаадын цуваа ХХК-ийн 3-р байрны 4 давхарт 2 өрөө байр худалдан авахаар гэрээ хийж урьдчилгаа 5.0 сая төгрөг тушаасан, Тэгээд энэ байр арай томдоод 30 хувийн төлөлт нь хүрэхгүй байхаар нь Гэрэлмаатай уулзаад дараагийн байрнаас бага хэмжээтэй байранд ормоор байна гээд 6-р байрны 503 тоотод орох болсон юм. Урьдчилгаанд өгсөн 5.0 сая төгрөгөө сүүлд байр авах үедээ “Их хаадын цуваа” ХХК-иас авсан”, гэрч Л.Бадралтын “...Х.Ч, Т.Г нарт 1м.кв-ийг 1.452.000 төгрөгөөр орон сууц бариулах тухай гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй. Надад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй”  гэсэн, гэрч Э.Бийн “...2014 оны хавар Их хаадын цуваа ХХК-иас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярилцсан. Манай хадам аав Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байгаа нэр дээр нь авч болох уу гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд Голомт банк дээр очоод хадам аав 8 хувийн зээл авах гэсэн чинь тэтгэвэрт гарах гэж байгаа юм байна зээл олгохгүй гэхээр нь би өөрөө үндсэн зээлдэгчээр орсон юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-иас орон сууцны 8 сая төгрөг төлөгдөөгүй, би өөрөө урьдчилгаа мөнгө төлсөн” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх бөгөөд шүүгдэгч Т.Ггийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Анхбаясгалан, Бахатгүл нарын хувьд 3 хувийн хөнгөлөлтийг тухайн үед бэлнээр гаргасан нь үнэн. Гэрээг сольж янзалсныг компани мэдээгүй байх үндэслэлгүй.  ...Би тухайн үед Мөнхбатад 3 хувь хөнгөлөлт эдэлнэ гэж хэлсэн. Мөнхбат зөвшөөрсөн. Мөнхбат нартай цуг ажилладаг болон найз нөхөд нь зуучилж байсан. Тэр зуучилдаг хүмүүс нь байр сонирхсон хүмүүсийг явуулдаг байсан. Мөнхбатын төлбөрөөс хөнгөлөлтийн зөрүү 2.498.275 төгрөгийг авч 1.300.000 төгрөгийг нь зуучлагчид өгсөн. Үлдэгдлийг нь би авсан. Би Анхбаясгалан, Бахатгүл, Мөнхбат нарт 3 хувийн хөнгөлөлт үзүүлж зөрүү 2 хувийг зуучлагчид өгсөн. Алтанхуяг, Цэцэгмаа, Батсайхан гэсэн хүмүүс зуучилсан. ...Зуучлагчтай хувааж авч байгаа үйлдлээ компанийн орон сууц борлуулах систем гэж бодож байна. ...Мөнхнасанг Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүйг мэдэж байсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Ганхуяг гэдэг хүн тэр байрыг захиалсан байсан. Тэгээд тэр Ганхуяг аваагүй, бусдад үзүүлэхэд ч зарагдахгүй 9 сар болсон байсан юм. Батмөнх Эрдэнэт үйлдвэрт ажилдаггүй, харин хамтран зээлдэгч нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байсан. ...1 хүнтэй хийсэн 2 янзын гэрээ байгаа. Татварын шалгалтаар компанийн дансанд хийсэн үнийн дүнтэй тааруулах гэж хийсэн. Гэрээг дахин бичихдээ гэрээ байгуулсан хүмүүст хэлээгүй. Тэд мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр давхар няцаагдаж байна.

Шүүгдэгч Т.Ггийн А.Анхбаясгалан, Б.Бахатгүл нартай байгуулсан гэрээний үнийн дүнг хуурамчаар үйлдэж, жинхэнэ болон хуурамч гэрээний үнийн дүнг хувьдаа авсан үйлдэл нь албан тушаалаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн Орхон аймгийн прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Мөн Т.Ггийн “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг, иргэн Э.Бөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус худалдан борлуулсан үйлдэл, мөн өөрийн нөхөр  Х.Чт 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулсан үйлдлүүд нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар  өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.Ч Т.Г нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.Ггийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоох гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ггийн давтан үйлдлээр аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Гг иргэн А.Атай 082 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 9 давхрын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан хуурамч гэрээ үйлдэн “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих үнийн дүнг 3.554.1000 гэж алдаатай бичсэнийг зөвтгөж шийдвэрлэлээ.

Хохирлын хувьд хохирогч С.Мад 2.498.275 төгрөгийн учирсан хохирол учирсныг шүүгдэгч нар нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр 2.459.840 төгрөгийг Голомт банкны дансаар дамжуулан төлж, 38.435 төгрөгийг дутуу төлсөн байх боловч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэв.

Шүүгдэгч Т.Ггийн А.Анхбаясгалантай 082 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 9 давхрын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулж түүнийгээ 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж гэрээ үйлдэн хувьдаа авсан 3.554.100 төгрөгийг, Б.Бахатгүл, Т.Бурхаан нартай 083 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 9 давхрын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулж түүнийгээ 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж гэрээ үйлдэн хувьдаа авсан 2.852.685 төгрөгийг шүүгдэгч нь “Их хаадын цуваа” ХХК-ийн дансанд хийсэн болох нь 2018 оны 08 сарын 15-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар нотлогдож байх бөгөөд эдгээр гэрээний үнийн дүнгийн зөрүүг тухай орон сууц худалдан авсан иргэдэд буцаан олгох нь зүйтэй. Харин “Их хаадын цуваа” ХХК нь энэ талаар маргавал иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

Шүүгдэгч Т.Ггийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоосны улмаас учирсан хохирол болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр тооцож иргэн Д.Мөнхнасанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууцыг борлуулсны зөрүү 12.850.200 төгрөг, иргэн Э.Бөд 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулсны зөрүү 13.622.400 төгрөг, мөн өөрийн нөхөр  Х.Чт 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууцыг борлуулсны зөрүү 10.182.400 төгрөг, нийт 36.655.000 төгрөгийг шүүгдэгч Т.Ггаас гаргуулж “Их хаадын цуваа” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь 71 хоног цагдан хоригдсоныг, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ч,Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан залилж мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгжийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Т.Гд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г, Х.Чт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ггаас 36.655.000 /гучин зургаан сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж Их хаадын цуваа” ХХК-нд, Их хаадын цуваа” ХХК-с 6.404.100 /зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-902 тоотод оршин суух Б.Бахатгүлд /ФБ 89061300/ 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-901 тоотод оршин суух А.Анхбаясгаланд /ФА 88021912/ 3.554.100 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

            8. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь 71 хоног цагдан хоригдсоныг, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ