Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00807

 

Ж.Ц, Ж.С, “А” ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.ЭрдэнэЖ.С нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/02326 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалтай,

Ж.Ц, Ж.С, “А” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Г Б”ХХК, “М Д”ХХК-д тус тус холбогдох

Орон сууцны болон ажлын байр худалдан авах зориулалтаар олгосон зээлийн гэрээний үүрэгт хүү тооцохыг 2015 оны 01дүгээр сарын 29-ний өдрөөр зогсоохыг, амь насны даатгалын төлбөрт 49 971 төгрөгийг “М Д”ХХК-ийн дансанд шилжүүлэхийг “Г Б”ХХК-д даалгуулах,

Зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн гэрээний үлдэх төлбөрийг “Г Б”инд төлж барагдуулахыг “М Д”ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

Ж.Ц, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт 198 682 794 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

“А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 71 161 537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний ээж Д.Ань 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Бидний ээж Д.Ань 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн бүс, Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 182 130 000 төгрөгөөр худалдан авахад зориулж “Г Б”ХХК-иас орон сууцны үнийн дүнгийн 70 хувь буюу 127 490 000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээл авах үед “Г Б”наас ээжийг “М Д”ХХК-тай амь насны болон эд хөрөнгийн даатгал байгуул гэсний дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээг 2028 оны 10 сар хүртэл байгуулж, даатгалын гэрээний төлбөрийг “Г Б”ХХК шилжүүлж байсан. Гэрээний хавсралт баталгаа хэсэгт Зээлийн хугацаа 2013 оны 10 сараас 2028 оны 10 сар хүртэл гэж, гэрээний 3.3-т ...даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож даатгагчид шилжүүлнэ. Банк хөрөнгийн үнэлгээг жил бүр тодорхойлох ба уг тодорхойлогдсон үнээр даатгалд хамрагдана гэж заасны дагуу банкнаас даатгалын гэрээг сунгахаар санаачилга гаргахаар гэрээнд заасан. Мөн орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-ийн сар бүр төлбөр төлөх хуваарь хэсэгт амь насны даатгалын сарын төлбөр баганад сар бүр төлбөрийг суутгах авахаар заасан. Зээлдэгчийн харилцах дансны үлдэгдэл нь эдгээр төлбөр төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан. Зээлдэгчийн хувьд анх даатгалын гэрээг “Г Б”ХХК-аар дамжуулан байгуулсан, сар бүр төлөх хавсралт 1 гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлтэйгээр байгуулсан учраас даатгалын гэрээгээ сунгагдсан гэж ойлгон гэрээг байгуулаагүй байх болохоор байна. Зээлдэгч зээлийн графикийн дагуу зээлийн үлдэгдлээс сар бүр амь насны даатгалыг давхар төлж ирсэн байдаг бөгөөд амь насны даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг “М Д”ХХК-аас шаардахад даатгалын төлөлт хийгдээгүй хэмээн нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан юм. Энэ талаар тодруулахад даатгуулагч зээлийн гэрээний графикийн дагуу амь насны даатгалын хураамжаа төлж явсан байхад “Г Б”ны буруутай үйл ажиллагаанаас болж 2014 оны 10 дугаар сарын 16-аас хойшхи төлбөр төлөгдөөгүй байх магадлалтай байна. Учир нь даатгагч даатгуулагч хоёрын хооронд дундын зуучлагч “Г Б”ХХК нь “М Д”ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 3.8, 3.9-т заасны дагуу даатгагчийн дансанд даатгалын хураамжийг шилжүүлээгүй байна. Энэхүү хамтран ажиллах гэрээний 3.9-д зааснаар даатгуулагчийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлснээр даатгуулагч даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй байна. Иймд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээл нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 126 291 573 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн хүү бодохыг ээжийг минь нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоох, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 12 467 төгрөг, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49 971 төгрөгийг “М Д”ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч “Г Б”ХХК-д даалгуулах, “М Д”ХХК-ийн зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг “Г Б”инд төлж барагдуулахыг “М Д”ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “А” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн байр худалдах авах зориулалтаар “Г Б”наас ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээг үндэслэн 200 000 000 төгрөгийг зээл авсан байдаг. Манай компани нь уг зээлээс 2015 оны 1 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрт 155 950 304 төгрөг, хүүнд 85 997 216 төгрөг нийт 241 947 520 төгрөгийг төлсөн байна. “А” ХХК-ийн захирал Д.Ань өөрийн эмчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард зуурдаар нас барж, энэ өдрөөс хойш компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. Хэдийгээр зээлдэгч нь манай компани боловч уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн өмчлөгч нь хувь иргэн буюу Д.Абайсан бөгөөд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байр, 104, 106, 108 тоот 2 өрөө 3 ширхэг орон сууцыг барьцаалсан байсан юм. Компанийн үүсгэн байгуулагч, захирал буюу барьцаалагч нас барснаар компани болон бусад эд хөрөнгийн өв залгамжлал хуульд заасан хугацааны дараа шийдвэрлэгдсэн бөгөөд одоогоор “А” ХХК-ийн захирал Ж.С болсон. Өв залгамжлагчийн хувьд эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа. Иймд ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээний барьцаалагч нас барсан тул “Г Б”наас авсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг уг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М Д”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ань 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг “М Д”ХХК-тай байгуулсан болно. Талийгаачийн орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан тул гэрээний дагуу хүлээх хариуцлага “М Д”ХХК-ийн зүгээс дуусгавар болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9/3319 тоот албан бичигт даатгуулагч Д.Алтанцэцэгийн “М Д”ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 7.1-т даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан ба гэрээний 7.2.1-т зааснаар даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан тул гэрээгээр хүлээх хариуцлага мөн адил дуусгавар болж байна. Нэхэмжлэгч Ж.Ц нь нэхэмжлэлдээ талийгаач Д.Алтанцэцэгийн 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-104 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл болон мөн орон сууц, амь насны даатгалын гэрээ байгуулсан баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Б”нь Д.Алтанцэцэгтэй 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээг байгуулж, 200 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон. Энэхүү гэрээний хүрээнд ЗБ1705017992 Ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Үүнээс гадна 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127 490 000 төгрөгийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн өв болон эрх залгамжлагчид хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ. Банкны зээлийн барьцаагаар хангагдах эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр байгааг тодорхойлж байх тул зээлийн хүүг зогсоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нараас “Г Б”ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын танхимаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Г Б”инд ирүүлсэн лавлагааны хариугаар зээлдэгчийн төрсөн охид зээлийн барьцаа хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. Иймд өвлөгч нараас ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, зээлийн хүү 73 678 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 535 367 төгрөг буюу нийт 198 682 794 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг талуудын барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г Б”ХХК-ийн нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “А” ХХК нь “Г Б”инд хандан зээл авах хүсэлт гаргасныг үндэслэн талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээг байгуулснаар 200 000 000 төгрөгийн зээлийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар авсан. Зээлийг олгохдоо талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29 өдөр ЗБ1705017992 дугаартай Ипотекийн гэрээ-г байгуулснаар нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Нотариатын танхимаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Г Б”инд ирүүлсэн лавлагааны хариугаар Ж.С нь “А” ХХК-ийг болон бусад зээлийн барьцаа хөрөнгүүдийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. Иймд ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 44 049 695 төгрөг, зээлийн хүү 22 931 104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 225 921 төгрөг буюу нийт 71 161 537 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Г Б”Д.Анарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн байсан ба дээрх зээлийн үлдэгдлийг “Г Б”, “М Д”ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгуулагч Д.Алтанцэцэгийн амь насны даатгалын нөхөн төлбөрт ”М Д”ХХК-аас “Г Б”инд төлөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд өв залгамжлагчийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул компаний үйл ажиллагаа доголдож өнөөдрийг хүртэл компаний өр зээлийг төлж чадахгүй байна. Дээрх зээлийн хувьд зээлдэгч нас барсан өдрөөс хойш өв залгамжлалын асуудал шийдвэрлэхэд өнгөрсөн цаг хугацааны хүү төлөх боломжгүй байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/02326 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.Алтанцэцэгийн 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгөнд болон зээлдэгч “А” ХХК-ийн 2010.10.29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44.049.695 төгрөг 52 мөнгөнд тус тус хүү тооцохыг зээлдэгч агсан Д.Алтанцэцэгийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөс тасалбар болгон зогсоохыг хариуцагч “Г Б”ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 440 дүгээр зүйлийн 440.1, 443.1-д зааснаар зээлдэгч Д.Алтанцэцэгийн 2014 оны 11, 12, 2015 оны 1 сарын амь насны даатгалын хураамжинд төлсөн 37.453 төгрөг, 80 мөнгийг “М Д”ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “Г Б”анд үүрэг болгож, нэхэмжлэлээс үлдэх 12.517 төгрөг 60 мөнгөний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлдэгч агсан Д.Алтанцэцэгийн 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгийг амь насны даатгалын нөхөн төлбөрт хариуцагч “Г Б”анд төлөхийг хариуцагч “М Д”ХХК-д үүрэг болгож, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас 198.682.794 төгрөг 90 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч “Г Б”ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 175 дугаар зүйлийн 175.1-дзааснаар хариуцагч “А” ХХК-иас 44.049.695 төгрөг 52 мөнгө гаргуулж “Г Б”анд олгож, зээлдэгч “А” ХХК уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалтай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 104 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 106 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 108 тоотын 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээс албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 27.111.841 төгрөг 74 мөнгөний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.950 төгрөг, “Г Б”ХХК-аас төлсөн 1.949.320 төгрөгнөөс төлбөл зохих 1.507.172 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 442.148 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, “А” ХХК-иас 378.198 төгрөг гаргуулж “Г Б”ХХК-д, хариуцагч “М Д”ХХК-иас 780 296 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/02326 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “А” гэснийг “А” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх амь насны даатгалын хураамж 49 971 төгрөгийг “М Д”ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч “Г Б”ХХК-д даалгуулах болон зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг “Г Б”ХХК-д төлж барагдуулахыг “М Д”ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн агуулга бүхий 2 дахь заалтыг нэмж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас 124 469 197 төгрөг гаргуулж хариуцагч “Г Б”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 213 597 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлдэгч Ж.Ц, Ж.С нар нь уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан “А” гэснийг “А” гэж, “Г Б”анд гэснийг “Г Б”ХХК-д гэж, албанд гэснийг газарт гэж тус тус өөрчилж, 6 дахь заалтыг 5 гэж дугаарлан ...”А” ХХК-иас 378 198 төгрөг гаргуулж “Г Б”ХХК-д, хариуцагч “М Д”ХХК-иас 780 296 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэснийг ...”А” ХХК-аас 378 198 төгрөгийг, Ж.Ц, Ж.С нараас 780 295 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч “Г Б”ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх нь Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлээ хариуцагч “Г Б”ХХК нь даатгалын гэрээний оролцогч тал биш, даатгалын гэрээг сунгасан талаарх бичгийн баримт байхгүй хэмээн үзжээ. “Г Б”ХХК болон “М Д”ХХК-иуд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах тухай” №26А1300001 дугаартай гэрээг байгуулж ажиллаж байсан бөгөөд банк өөрийн зээлдэгчтэй даатгалын байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулж ирсэн байдаг юм. Хэдийгээр банк гэрээний шууд оролцогч биш ч гэлээ төлөөлөх эрх бүхий этгээд байсан гэдэг нь үүгээр нотлогдоно. Уг хоёр байгууллагын хамтран ажиллах гэрээгээр иргэн, хуулийн этгээд “Г Б”ХХК-иас зээлийн гэрээ байгуулж зээлж авч байгаа тохиолдолд “М Д”ХХК-тай давхар даатгалын гэрээ байгуулж даатгалын үйлчилгээ авахаар байгаа бөгөөд энэ тохиолдолд “Г Б”ХХК нь “М Д”ХХК-ийн даатгалын үйлчилгээний төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан юм. “М Д”ХХК нь Д.Алтанцэцэгтэй 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаагаар даатгалын гэрээ байгуулсан боловч “Г Б”ХХК нь “М Д”ХХК-ийн даатгалын үйлчилгээний төлөөлөгчийн хувиар даатгуулагчаас сар бүр даатгалын хураамжийг зээлийн эргэн төлөлтийн үнийн дүн дээр нэмэн авч “М Д”ХХК-д шилжүүлж байхаар талууд харилцан тохиролцсон болох нь даатгалын гэрээний 3.3, 3.4-т зааснаар бүрэн нотлогдоно. Түүнчлэн даатгалын гэрээний 7.4-т “Даатгалын гэрээг даатгалын зүйл дэх барьцааны эрх эдлэгч этгээд болох тухайн зээл олгосон банктай харилцан зөвшилцөж сунгана" гэж заасны дагуу зээлдэгч, даатгуулагч Д.А“Г Б”ХХК, “М Д”ХХК-иудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөлттэй хамт 2014 оны 11,12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сарын даатгалын хураамжийг төлсөн болох нь зээлийн төлбөр төлсөн баримтуудаар бүрэн нотлогдож байгаа билээ. Тодруулбал Д.Адаатгалын хураамжийг энэ хугацаанд төлсөн тул тухайн хугацаанд даатгалын гэрээ сунгагдсан гэж үзэх бөгөөд “М Д”ХХК, Д.Анарын хооронд гэрээнээс үүдэлтэй эрх, үүргийг харилцаа үүссэн, Д.Адаатгалын үйлчилгээ авах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй. Харин даатгалын хураамжийг даатгалын төлөөлөгч “Г Б”ХХК нь “М Д”ХХК-д шилжүүлээгүй эс үйлдэхүйгээс болж Д.Алтанцэцэгийн даатгалын үйлчилгээ авах эрхийг хязгаарлагдах үндэслэлгүй. Харин “Г Б”ХХК даатгалын хураамжийг “М Д”ХХК-д шилжүүлээгүй асуудал нь Д.Алтанцэцэгт хамаарахгүй бөгөөд тухайн компаниудын хоорондын шийдвэрлэгдэх асуудал болно. Иймд “М Д”ХХК-иас “Г Б”ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 124 469 197 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн шийдвэрээ гаргалаа. Иймд Давж заалдах шатны шүүхийн 174 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй хийвэл зохих эрх зүйн зарим дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй болжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нар 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү тооцохыг зогсоох, амь насны даатгалын хураамж 49 971 төгрөгийг “М Д”ХХК-ийн дансанд шилжүүлэхийг “Г Б”ХХК-д даалгуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн гэрээний үлдэх төлбөрийг “Г Б”инд төлж барагдуулахыг “М Д”ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг,

Нэхэмжлэгч “А” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү тооцохыг зогсоолгох нэхэмжлэлийг тус тус “Г Б”ХХК, “М Д”ХХК-д холбогдуулан гаргажээ.

Орон сууцны зээлийн гэрээний зээлдэгч Д.А2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан, түүний хүүхдүүд болох Ж.Ц, Ж.С нар өвийг нь хүлээн авч, зээлдэгч нь уг гэрээний дагуу амь насны даатгал болон эд хөрөнгийн даатгал төлж байсан тул даатгалын байгууллага эрсдлийг хариуцах ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Г Б”ХХК нь нэхэмжлэгч Ж.Ц, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт 198 682 794 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, нэхэмжлэгч “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 71 161 537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бол хариуцагч “М Д”ХХК гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргажээ.

Зээлдэгч нас барснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дах хэсгийг зөрчөөгүй, зээлийг хүүг зогсоосон талаар “Г Б”, зээлийн гэрээг цуцалсан талаар нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй болохыг үндэслэлтэй дүгнэсэн байна.

Харин шүүх даатгалын гэрээ байгуулагдсан эсэх талаар зээлийн гэрээ тус бүрээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, энэ талаар зохигчид бүрэн мэтгэлцээгүй, маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй болохыг анхаараагүй ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд уг алдааг залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Д.Ань 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний дагуу сар бүр үндсэн зээл, хүүд 1 993 629 төгрөгийг, үүний зэрэгцээ амь насны даатгалын төлбөрт сар бүр 12 467-12 740 төгрөг, эд хөрөнгийн даатгалын төлбөрийг жилээр нь тогтоосон хугацаанд 218 556 төгрөгийг төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн тооцоо гэх гэрээний хавсралтаар тохиролцжээ.

“А” ХХК 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу сар бүр үндсэн зээл, хүүд нийт 4 821 207 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

“Г Б”нь “М Д”ХХК-тай 2013 оны 06 сарын 01-ний өдөр “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх ба гэрээний 1.1.-д банк нь зээлдэгчийн амь нас болон банкнаас олгосон зээлийн мөнгөөр худалдан авсан, нөхцөлөө сайжруулсан, засвар үйлчилгээ хийсэн нийтийн болон амины орон сууц, хувийн сууцыг зээлдэгчээр даатгуулж, даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийг даатгагчид гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, даатгагч нь гэрээнд заасан эрсдлээс зээлдэгчийг болон банкийг хамгаалж, даатгалын нөхөн төлбөрийг банкаар дамжуулж даатгагчид төлөх, эдгээртэй холбогдсон талуудын эрх үүрэг бусад харилцааг зохицуулна гэж заажээ. Энэхүү гэрээ нь 2013 оны 06 сарын 05-ны 00 цагаас 2014 оны 06 сарын 05-ны өдрийн 00 цаг хүртэл хугацаатай байна гэж гэрээний 4.1-т заасан байна. Энэ хугацаа нь даатгалын хураамж төлөгдөж, даатгалын гэрээт баталгаа олгогдсон хугацаа дуусаагүй байгаа даатгалын хувьд үл хамаарахыг 4.2-т заажээ. /хх-65-70/

2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Алтанцэцэг, “М Д”ХХК-ийн хооронд “орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ” байгуулагдсан ба орон сууцны даатгалд 152 988 төгрөг, амь насны даатгалд 218 556  төгрөгийн хураамж тус тус төлсөн, гэрээний хугацаа 1 жил буюу 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай болохыг гэрээнд тусгажээ. /1 хх 25-26 дахь тал/

Даатгуулагч нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан байна.

Дээрх даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгасан эсэх, эсвэл  гэрээ байгуулагдсан эсэх, зээлдэгч орон сууц, амь насны даатгалын хураамж төлсөн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх даатгуулагч нь хураамжаа төлсөн тул зохигчийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх даатгалын гэрээ сунгагдаагүй, “Г Б”амь насны даатгалын хураамжийг “М Д”ХХК-д шилжүүлээгүй тул даатгалын гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, дээрх байдлаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

Зээлдэгч нь даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш 2014 оны 10 дугаар сарын 16-наас, нас барах хүртэл буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хоёр зээлийн гэрээний дагуу ямар төлөлт хийсэн, “Г Б”2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш орон сууц, амь насны даатгалын хураамжийг “М Д”ХХК-д шилжүүлж байсан эсэх, “Г Б”болон “М Д”ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ сунгагдсан эсэх, уг гэрээний амь насны даатгалтай холбоотой  заалт, даатгалын гэрээ байгуулах, хэрэгжих журам зэрэг асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаар зохигч бүрэн мэтгэлцэж, маргааны үйл баримтыг тогтоогоогүй байна.

Хариуцагч “Г Б”нь зээлийн гэрээний талаар тайлбар өгснөөс даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, амь насны болон эд хөрөнгийн даатгалын хураамжийг авсан бол “М Д”ХХК-д шилжүүлсэн эсэх, хамтран ажиллах гэрээ үргэлжилж байгаа эсэх, эсвэл дуусгавар болсон эсэх талаар мэтгэлцээгүй болохыг шүүх анхаараагүй, зайлшгүй шаардлагатай эрх зүйн асуудлыг тодруулаагүй нь буруу болжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/02326 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 780 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА