Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 28/А

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Э.Дулмаа, Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, иргэдийн төлөөлөгч Л.Мөнхцэцэг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д  зааснаар яллах дүгнэлттэй,  Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай  захирамжаар харьяалал тогтоосон, шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай, 153/2016/0025/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1994 оны 10 дугаар сарын 24-нд төрсөн, 21 настай,  эрэгтэй,ард халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт  оршин суух, урд ял шийтгэлгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ******* дугаарын  регистртэй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “*******” гэх газарт ******* УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  иргэн Х.*******, Б.******* нарыг  дайрч, Х.*******гийн бие махбодид санаатай хүнд гэмтэл санаатай учруулсан иргэн Б.*******гийн бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр... Өндөрхангай сумын Жаргалан багийн  нутаг ******* гэх газар байх ба Т.*******ын 2015 оны 09 сарын 14- ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх газар нь дээд хэсэгтээ хар өнгийн чулуун оройтой, намхан толгодын өмнө зүгт харсан энгэр газар байв. Уг газар үзлэг хийхэд давхар дугуй бүхий тээврийн хэрэгслийн мөр өмнө зүгээс ирж, уг толгод руу өгсөж,баруун гар талаас зүүн өмнө зүг рүү чиглэл өөрчлөн 13х12,10 метр дугуй хэлбэр үүсэж, 80 см толгойн орой хэсэг рүү өгсөж, дээд энгэр хэсэгт дугуй хэлбэр үүсгэн, толгойн урд доод хэсэгт нь дугуй хэлбэр үүсгэсэн дугуйны зүүн хойд талаар нь орж зогсолт хийсэн мөр байв. Уг мөрнөөс зүүн хойш 30 см зайд  2м10смх2м60см хэмжээний талбайн хөрс суларч талахлагдсан. Уг газар  олон тооны алтан навч, улаан шонхор тамхины иш хөглөрч байх ба sins 1927 боргио гэсэн бичиг бүхий 3смх1,5 см хэмжээтэй хөх өнгийн 2 ширхэг бөглөө байв. Уг газар үүссэн тээврийн хэрэгслийн мөр нь өмнө зүг рүү 7м 50 см зам туулж, чиг өөрчлөн зүүн зүг рүү эргэж 24 метр зам туулж, зогсолт хийсэн байв. Уг газарт 16смх15 см хэмжээтэй талбайн хөрс цус мэт хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг  А цэгээр тэмдэглэв. Уг газраас зүүн  хойд зүгт 70 см зайнд 10см х13 см хэмжээтэй газраас 1м50 см зайд 150см х 60 см талбайг хамарсан газрын хөрс цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөрний баруун мөрний буюу өмнө талын мөрний дагуу 4м 50 см зайнд 2,2 өргөнтэй 3 см урттай газрын өвс болон хөрс хар өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цэгээс мөрөнд үзлэг хийхэд уг мөр нь  зүүн тийш 9м80см зам туулж, баруун өмнө зүг рүү дугуй хэлбэр үүсгэн чиг өөрчлөн 7 м 50 см зам туулж мөр бүдгэрч алга болсон байв ... гэх баримт, гэрэл зураг  / 1 дүгээр хх- ийн 5-6, 7-11 дүгээр хуудас /

Замын бүдүүвч зураг /1 дүгээр хх- ийн 13 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр... машиныг асааж 20 км /цагийн  хурдтай явуулж тоормосыг шалгахад өмнө талын баруун, зүүн  дугуйны тоормос бүрэн ажиллагаатай, хойд талын дугуй тоормосгүй байв... /1 дүгээр  хх- ийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Халзаны ******* хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... Би 2015 оны 09 сарын 14-ний өдөр Б.*******гийн хамт сумын төвөөс гарахдаа дэлгүүрээс 2 летрийн 3 ширхэг пиво худалдаж авсан. Сумын төвөөс 10 орчим км  газар яваад Өндөрхангай  сумын  Жаргалант  багийн ******* гэх газар Т.*******тай таарсан. Т.******* өөрийнхөө цагаан өнгийн портер машинтай гэрээ аччихсан явж байсан. Бид гурав уулзаад пиво задлаад сууж байтал манай сумын Багаа гэдэг залуу ирсэн. Багаа мотоцикльтэй ирсэн.  Бид дөрөв пивоо адилхан хувааж уусан. Бид нарыг сууж байхад  Т.*******ын эхнэр болон Багаагийн эхнэр малаа тууж ирсэн. Т.******* эхнэртээ “малаа туугаад явж бай би араас чинь очно”  гэсэн. Тэгээд бид дөрөв пивоо ууж дуусгасан. Т.******* би пиво авахуулна гээд машинаасаа мөнгө авч Багаад өгсөн. Тэгээд Багаа бид хоёр сумын төвөөс 2 летрийн 2 ширхэг пиво аваад  Б.*******, Т.******* нар дээр ирсэн. Тэгээд пивоо ууж байгаад Т.******* “ манай мал дээр очъё,  овоохой барьж хоночихоод маргааш өглөө цаашаа нүүнээ “ гэж хэлсэн.  Бид нар зөвшөөрч Т.*******ын малын араас явсан. Тэнд очоод бид дөрөв үлдсэн пивоо хуваагаад ууж байтал Т.******* “ танай ах чинь манай ахтай маргалдаж зодолдсон “ гээд үг хаяад байсан. Тэгээд би Т. *******тай маргалдсан. Бид хоёр зодолдоогүй. Б.******* “та хоёр боль”  гээд бид хоёрын дундуур орох үед Т.******* Б.*******гийн эрүүний орчим гараараа нэг удаа цохисон. Б.******* нь Т.*******ыг дагуулаад жаахан холдоод тэр хоёр ярилцаж сууж байгаад  “ учраа олчихлоо” гээд буцаж ирсэн. Тэр хоёрыг буцаж ирснээс  хойш бид хоёр хоорондоо муудалцаагүй. Бид 4 нэг бүтэн, нэг тал пивоо ууж дуусчихаад Т.******* гэрээ буулгаж барина гээд сууж  байсан газраас босоод машин руугаа явсан. Багаа ч гэсэн босоод Т.*******ын араас явсан. Б.******* бид хоёр тэндээ суугаад үлдсэн. Тухайн үед  хүчтэй шуурч салхилж байсан. Машин хүчтэй хаазлах чимээ гарахаар харахад Т.******* машиндаа суучихсан чигээрээ буюу урд зүг рүү машинаа хөдөлгөж байсан. Тухайн үед салхины чиглэл хойноос урагшаа чиглэлтэй байсан. Бид хоёр хойд зүг хараад юм яриад сууж байтал гэнэт араас машин мөргөсөн. Би сууж байсан газраа ухаан алдсан байсан. Тухайн үед салхины өөдөөс хараад сууж байсан тул машин араас ирж  байгааг мэдэж зугтаж амжаагүй юм. Одоо миний толгой хүзүү нуруу маш их өвдөж байна. Мөн зүүн талын гар хөл мэдээгүй байна. Т.******* машинаа асаагаад урагшаа явж байсан яагаад тойрч ирээд бид хоёрын араас мөргөх болсныг мэдэхгүй байна...  / 1 дүгээр хх- 34-36 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад хохирогч Х.*******гийн дахин өгсөн... Т.******* нь гэрээ буулгаж барина гэхээр нь Б.******* бид хоёр барилцаж өгөөд явахаар болсон. Энэ үед Т.******* нь гэр ачсан машинаа авч ирэхээр явсан. Т.******* нь машиндаа суугаад машинаа асаагаад ирээд шууд дайрсан. Энэ хооронд 2-3 минут л болсон байх. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг ухаан орох үед Т.******* машинтайгаа явчихсан байсан. Миний хажууд Б.******* байсан. Миний эмчилгээнд 10 000 000 / арван сая/ төгрөг гарсан. Т.*******д гомдолтой ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад хохирогч  Батбаатарын *******гийн өгсөн  ... 2015 оны 09 сарын 14 - ний өдөр өөрийн улсын дугааргүй, Мустанг маркын цэнхэр өнгийн хятад мотоцикльтойгоо, Х.*******  өөрийн улсын дугаартай хөх өнгийн мотоцикльтой явсан.  Бид хоёр сумын төвөөс гарахдаа  Боргио нэртэй 2 летрийн 3 ширхэг пиво авсан. Сумын төвөөс гараад  10 км газар яваад Жаргалант багийн ******* гэх газар Т. *******тай таарсан. Т.******* өөрийн цагаан өнгийн портер маркын машинд гэрээ ачсан явж байсан. Х.******* бид хоёр авч явсан пивоноосоо нэгийг задлаад ууж байтал манай сумын Багаа  гэдэг залуу ирсэн. Т.*******ын эхнэр болон Багаагийн эхнэр малаа туугаад бид нар дээр ирсэн. Т.******* “малаа туугаад явж бай “ гэсэн тэд нар малаа туугаад явсан. Бид нар пивоо ууж дуусгасан. Т.******* машинаасаа мөнгө аваад Багаа, Х.******* нарт өгөөд сумын төв рүү пивонд явуулсан. Т.******* бид хоёрыг юм яриад сууж байтал Багаа, Х.******* нар 2 летрийн 2 ширхэг боргио нэртэй пиво авч ирсэн. Нэг пивийг нь  задлаад талдаа орж  байтал Т.******* “ манай мал дээр очъё, тэнд очиж овоохой барьж хоноод маргааш цааш нүүнэ “ гэж хэлсэн. Тэгээд бид нар зөвшөөрч малынх нь араас гүйцэж очсон. Багаагийн эхнэр болон Т.*******ын эхнэр малаа туугаад явж байсан.  Тэнд очоод үлдсэн пивоо ууж байтал Т.*******, Х.******* нар маргалдаж хэрэлдсэн. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь  би дундуур нь ороод “  та хоёр боль” гээд сууж байтал Т.******* гараараа миний эрүүний орчимд нэг удаа цохисон. Би Т.*******аас  “ чи яаж байгаа юм, яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэж асуухад Т.******* нь уучлаарай би Х.*******г цохих гэж байгаад таныг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар хэрэлдэж маргалдахаа больж эвлэрсэн. 1 бүтэн, нэг тал пивоо ууж дуусгаад Т.******* машин дээрээс гэрээ буулгана гээд сууж байсан газраасаа босоод машин руугаа явсан. Багаа / Ж.Очирбат /  бас босоод Т.*******ын араас явсан. Бид нар Т.*******ын машинаас 50 орчим метр газар сууж байсан. Т.******* машинаа урд зүг рүү харуулаад зогсоосон байсан. Х.******* бид хоёр эсрэг зүг хараад юм яриад сууж байгаад  машин хаазлах чимээ гарахаар эргэж харахад Т.******* машинтай маш хурдтай ирээд бид хоёрыг мөргөсөн.  Тэр хооронд босож зугтах боломж байгаагүй. Машин зүүн зүгээс ирээд машин миний цээжний орчмоор дээгүүр гарсан. Х.******* бид хоёр машин зогсож байсан газрын дээд талд өндөрлөг газарт сууж байсан учир машин өнхөрч бид хоёр луу ирэх боломжгүй байсан. Би ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэхэд Х.*******  “ амь авраарай “ гэж  орилж байсан. Харин Х.*******гийн  дэргэд Багаа унтаж байсан. Би тэр хоёрын наанаас мөлхөж очиход Х.*******гийн  толгойны ар дагз хэсгээс цус гоожиж байсан. Намайг  ухаан орох үед Х.******* байхгүй байсан. Би Багааг дуудаж түүний хамт ах гийнд очиж тусламж дуудсан. 2015 оны 09 сарын 14-ний өдөр Т.******* их согтоогүй байсан. Би Т.*******д гомдолтой байна. Одоо миний толгой, цээж нуруу маш их өвдөж байна... гэх мэдүүлэг  /1 дүгээр хх- ийн 39-41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад  хохирогч  Б.******* 2 дахь удаагаа  өгсөн ...  Харин бид нар машины зүүн талд машинаас нэлээд хол газарт сууж байсан. Хэрэв машин өөрөө гүйсэн бол эгц өмнө зүг рүү уг толгойн доош урагш гүйх байсан. Т.******* нь гэрээ буулгаж барина гэж машинаа асааж Х.******* бид хоёрын хажууд ирэхдээ Х.*******тэй маргалдсан уурандаа бид хоёрыг санаатайгаар машинаараа дайрсан. Тэгээд ухаан орох үед Т.******* явчихсан байсан. Харин бид хоёрын хажууд *******  / баагий / байсан...  гэх мэдүүлэг /1 дүгээр  хх – 42-44 дүгээр хуудас / 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэтуяагийн ... 2015 оны 09 сарын 14 - ний өдөр 12 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.******* нь Х.*******гийн хамт  Батсайхан баг руу ах Эрдэнэбатынд очихоор явсан. Орой ажил тараад гэртээ байж байтал 20 цаг өнгөрч байхад Х.*******гийн эхнэр Саран надруу яриад ******* гэх газарт Х.*******гийн бие муу байна гэсэн дуудлага ирсэн байна, Б.******* тэр хоёр хамт явсан, яасан юм бол гэхээр нь би сумын эмнэлгээс лавлахад ******* гэх газарт Х.*******гийн бие муу байна эмнэлгийн машин явах гэж байна гэсэн. Тэгээд Б.*******г хүлээсэн байдалтай эмнэлэгт очоод байж байтал Х.*******, Б.******* хоёр эмнэлгийн машинтай ирсэн. Тэр хоёр хоёулаа гэмтэл авсан. Б.*******гийн нүүр гар шалбарсан. Х.*******гийн зүүн талын гар хөл мэдээгүй болсон байсан. Юу болсон талаар асуухад Б.******* надад “Х.******* бид хоёрыг сууж байтал Т.******* гэр ачсан Портер машинаараа дайрчихлаа, машины дугуй миний цээжин дээгүүр гарсан. Цээж өвдөөд байна “ гэсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх-45-47-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.*******ын  ...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өндөрхангай сумын хойт талд байх Цагаан үзүүр гэх газраас Т.*******ын  гэрийг Б.******* ахын ******* УВС улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд ачиж Б.******* ах  машинаа барьж, түүний эхнэр эгч машинд сууж, Т.******* бид хоёр мотоциклиор Жаргалант сумын нутаг Хараат гэх газар луу нүүсэн. Бид Хошуут гэх газар ирж хоноглоод өглөө нь Т.******* гэр ачсан машин барьж, Т.*******ын  эхнэр Т., манай эхнэр Б. нар бог мал, үхрээ нийлүүлээд туусан. Би адуугаа туугаад Өндөрхангай сумын өмнө талд байх ******* гэх газар очиход  гэр ачсан машины хажууд манай нутгийн залуус болох Х.*******,Б.******* нар ирчихсэн Т.*******тай 2 л-ийн Боргио пиво ууж байсан. Тэгээд пиво дуусаад Х.******* бид хоёр сум руу явж дахин 2  пиво авчраад бид нар ууж байтал Т. ирээд “та нар хоноглох газраа оч” гэхээр нь бид нар ******* гэх газрын Өмнө өвөр гэх газарт очиж нэг жижиг толгойн энгэрт зогсоод 2 пивоо уусан. Би  согтсон тул мотоцикль дээрээ очиход Х.*******, Б.*******, Т.******* нар араас ирээд намайг согтсон байна гээд явуулаагүй. Тэгээд миний мотоцикль байсан газрын хажууд суугаад үлдсэн пивоо ууж байтал Т.******* “Х.*******г өмнө нь чи миний ахыг зодсон байна лээ” гээд хоорондоо маргаж эхэлсэн. Б.******* бид хоёр  хориглосон. Тэгээд би сууж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд хүмүүс орилолдоод эмч дууд гээд байхаар нь сэрээд хартал Х.*******,Б.******* нарыг Т.******* өөрийнхөө гэр ачсан машинаараа дайрчихсан байсан. Х.******* би үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Б.******* өндийгөөд сууж байсан.Т.******* машинтайгаа байхгүй байсан. Б.******* ахындаа очно гэхээр би Б.*******г мотоцикль дээрээ сундлаад ахынх руу нь явах гэтэл манай эхнэр Б. ирсэн.Түүнийг Х.*******гийн хажууд орхиод бид хоёр Б.*******гийн ахынх руу явсан.Тэгээд Б.*******гийн ах Б.гийнд очиж болсон явдлыг хэлээд эмнэлэгт дуудлага өгсөн. Б. Х.*******гийн байгаа газар луу явж би Б.*******тай байж байтал Б. ирээд Х.*******г эмч ирээд эмнэлэг рүү аваад явлаа гээд Б.*******г өөрийнхөө машинаар эмнэлэг рүү авч явахад би мал руугаа явсан ... гэх мэдүүлэг  / 1-р хх 48-52-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.******* дахин өгсөн ... Х.*******, Б.******* нарыг Т.******* машинаараа дайрахыг мэдээгүй. Би унтсан байсан. Хүн орилхоор босоод ирэхэд Б.*******, Х.******* нар газарт хэвтэж байсан. Т.******* машинтайгаа байхгүй байсан. Б.*******, Х.******* нар Т.******* бид хоёрыг машинаараа дайрчихаад явлаа гэж  байсан. Ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг ... / 1 дүгээр хх- ийн 53-54 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын  өгсөн  ...Нөхөр бид хоёр  Т.******* гэх залуугийн гэрт байж, малаа нийлүүлж хамтарч маллаж байгаад 2015 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр Хярастын ар гэх газарт намаржаанд буухаар болж нүүсэн. Гэр ачсан машиныг  Т.*******ын аав Б.******* барьж Т.*******ын эхнэр Т. бид хоёр мориор бог малаа туусан. Ж.******* үхэр адуугаа туусан. Замдаа хоноглох болоход Б.******* эхнэрийн хамт сумын төв рүү явцгааж бид нар тэндээ хоноод маргааш нь Т.******* гэр ачсан машинаа барьж Т. бид хоёр бог мал, үхрээ нийлүүлж туугаад Ж.******* адуугаа туусан. Бид хоёр хонио туугаад ******* гэх газарт ирэхэд Т.******* машинтайгаа ирчихсэн, манай нутгийн Х.*******, Б.******* нар мотоцикльтой ирчихсэн байсан. Тэгээд араас Ж.******* ирж тэд нар пиво уугаад үлдсэн Т. бид хоёр хонь үхрийнхээ араас явсан...*******ийн өвөр гэх газар ирэхэд Ж.*******,Б.*******, Х.******* нар байж байхаар нь би хонио тогтоочихоод тэдэн дээр очиход Б.******* өндийгөөд сууж байсан, Ж.*******ын өвөр дээр Х.******* толгойгоо тавиад хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан.Би Ж.*******ыг чи мотоциль унаж чадах бол эмчид хэл гээд Ж.******* мотоциклиор Б.*******г аваад явсан. Би Х.*******гийн дэргэд үлдсэн. Х.*******, Б.******* нар үхлээ гээд орилж байсан. Юу болсон талаар асуухад Т.******* машинаараа бид хоёрыг дайрчихлаа гэсэн. Х.******* өвчиндөө сайн ярьж чадахгүй байсан. Тухайн үед Т.******* *******ийн өвөр гэх газарт машинаа байрлуулахдаа гүйлгэж асаахаар уг газарт дугуйрч эргэж байснаа машинаа өмнө зүг харуулж газар уруу байрлалтай зогсоосон... гэх мэдүүлэг  / 1-р хх-55-58-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн...  2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байтал 20 цагийн үед Ж.******* манай дүү Б.*******г сундалчихсан мотоциклиор манайд ирсэн. Б.*******гийн 2 талын шанаа, зүүн гарын ар шалбарчихсан их эмзэглэлтэй байсан. Юу болсон талаар асуухад Т.*******тай Х.*******, Ж.******* бид гурав бага зэрэг пиво уусан.Тэгээд тэдний гэрийг нь барих гээд сууж байтал Т.******* машинаараа Х.******* бид хоёрыг дайрчихлаа гэсэн. Тэнд Х.******* үхэх гэж байна та эмч дуудаач гэхээр нь би Б.*******гийн эхнэр Эрдэнэтуяа руу утсаар ярьж хэлсэн.Тэгээд Б.******* Ж.******* хоёрыг гэрт үлдээгээд *******ийн өвөр гэх газар луу очиход Х.******* хажуудаа  Ж.*******ын эхнэр Б.ын хамт байж байсан. Х.******* босож өндийж чадахгүй газарт хэвтэж толгойноос нь цус гарсан байсан. Намайг таньж мэдэх хүмүүс Б. гэж дууддаг юм. Тэнд байж байтал эмч ирээд Х.*******г эмнэлэг рүү авч явсан тул би гэртээ ирээд Б.*******г өөрийнхөө машинаар эмнэлэг рүү хүргэсэн ... гэх мэдүүлэг  /1-р хх-59-61-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн өгсөн...  2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим манай эмнэлэгт *******ийн өвөр гэх газар хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсний дагуу би уг газарт очиход манай сумын Жаргалант багийн иргэн Х.******* газарт хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан. Бие нь их эмзэглэлтэй өвчин ихтэй ёолж байсан.Тэгээд уг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд машинаар тээвэрлэж сумын эмнэлэгт авчирсан.Үзлэг хийхэд биеийн байдал хүнд, пульс мэдэгдэхгүй байсан ба толгойн дагзны орчим 2 газар зүсэгдсэн байсныг шархыг цэвэрлэж нийт 10 ш оёдол тавьсан. Х.*******гийн хажууд Ж.*******ын эхнэр Б., Б. буюу нар байсан, өөр машин хүн байгаагүй. Б.*******г ах нь машинаараа эмнэлэгт авчирсан. Маргааш нь эдгээр хүмүүс Жаргалант багийн малчин Т.*******тай пиво хувааж уусан. Т.******* нь гэрээ буулгаж барина гэж босоод машинаа асааж бид хоёрыг дайрсан гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх 62-64-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******гийн өгсөн ...  2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би эхнэрийн хамт өөрийн ******* УНК  улсын дугаартай  портер маркийн машинаар Т.*******ынхыг нүүлгэсэн. Би өөрөө машинаа барьж явсан ба Т.*******, Ж.*******, тэдний эхнэрүүд малаа тууж явсан. Орой нь Хадуун хошуут гэх газар хоноглох болсон тул би эхнэрийн хамт сумын төв рүү гэр лүүгээ явсан. Орой 20 цагийн орчим байх Т.******* ээж рүүгээ яриад  ******* гэх газарт Х.******* ахын бие муу байна, эмч дуудаарай гэсэн тул манай эхнэр дуудлага өгсөн.Тэгээд би шөнө эмнэлэг дээр ирэхэд Х.*******, Б.******* нар эмчилгээнд орчихсон байсан, биеийнх нь байдлыг хараагүй ... гэх мэдүүлэг  / 1-р хх 65-66-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.ыг өгсөн...  ...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө манайх Цагаан үзүүр гэх газраас нүүсэн. Хадам аав Б.******* өөрийнхөө машинаар манай гэр ачиж явсан. Т.******* ,манайтай хамт мал малладаг Ж.******* түүний эхнэр Б. бид нар малаа тууж явсан. Орой нь бид нар Хадуун хошуут гэх газар хоноглоход хадам аав, ээж хоёр сум руу явсан. Бид нар  өглөө нь  босоод Т.******* гэр ачсан машинаа барьж бид нар малаа туусан. Сумын төвөөс 10 км орчим ******* гэх газарт Т.******* машинтайгаа зогссон тул бид очиж явтал Х.*******, Б.******* нар мотоцикльтой бас ирсэн байсан. Ж.******* ч мөн мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд тэнд байж байтал Х.*******,Б.******* нар гэр лүүгээ авч явсан 2 летрийн 2 пивоо гаргаж тэд нар ууж эхлэхээр нь Б. бид хоёр малынхаа хойноос явсан.Тэгээд мал дээрээ очоод зөөлөн туугаад явсан. Т.******* нар ирэхгүй болохоор би буцаад тэд нар дээр очиж орой боллоо явцгаая гэхэд Х.******* нь Т.*******, Ж.******* нар луу “ та нар эхнэрээрээ мэдүүлдэг болоо юу” гээд үг хаяад байсан.Тэгээд Т.*******ыг машинтай, Ж.*******ыг мотоцикльтой явуулахад түүний хойноос Х.*******, Б.******* нар мөн мотоцикльтойгоо явсан. Би малаа туугаад *******ийн өвөрт ирэхэд Т.******* ирчихсэн. Х.*******, Б.******* нар мөн ирчихсэн хажууд нь байсан. Тэгээд тэндээ овоохой барьж хонохоор болсон тул Б. хонь руугаа би хүүгээ авч үхэр лүүгээ явж үхрээ *******ийн өвөр лүү буцааж туух үед миний хойт талд Б. бог малаа тууж явсан. Тэгээд явж байтал гэнэт өмнөөс Т.******* гэр ачсан машинаа жолоодчихсон айсан байдалтай над дээр ганцаараа ирээд намайг морио тушчихаад машинд суу гэхээр нь хүүгийнхээ хамт морио тушчихаад машинд суухад Т.*******: “би Х.*******, Б.******* нарыг санаандгүй машинаараа мөргөөд гэмтээчихлээ, эмч дуудмаар байна” гэхээр нь би Т.*******ын хамт сумын төв рүү эмч дуудахаар явсан.Тэгээд явж байтал утасны сүлжээ орж Т.******* хадам ээж рүү бүх болсон явдлыг хэлж эмч дуудуулсан.Тэгээд бид хоёр сумын төв ороод эмнэлэг рүү очиход  хадам ээж өмнөөс гарч ирэхээр нь эмнэлгийн жолоочийнд хүргэж өгсөн. Хадам ээж Т.*******ыг согтуу битгий машин бариад яваад бай гэхээр нь бид хоёр хадам аавынд очоод байж байтал цагдаа ирээд Т.*******ыг аваад явсан ... гэх мэдүүлэг  /1-р хх 69-70-р/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Дэмбэрэлнямбуугийн өгсөн...  орой нь би гэртээ байж байтал Т.******* над руу залгаад “ээж ээ эмч дуудаад өгөөч”  гэчихээд утас нь тасарчихсан. Тэгээд би эмнэлэг орж дуудлага өгчихөөд гараад иртэл Т.******* эхнэрийнхээ хамт ирсэн. Т.******* эмчээ хурдлаарай Х.******* ухаан алдаад уначихлаа гэсэн. Би Т.*******ыг согтуу болохоор гэртээ очоод байж бай би энэ хүмүүсийг аваад Х.*******г аваад ирье гэж хэлээд сумаас эмч болон захиргааны жолоочийг аваад явсан. Биднийг очиход Х.******* газарт хэвтэж хажууд нь Ж.*******ын эхнэр Б. байсан. Б.*******гийн бие муудаад Ж.******* ахынх нь гэрт хүргэж өгөхөөр явсан. Т.*******д жолооны курсэнд суусан боловч жолооны үнэмлэх аваагүй  байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Х.*******гийн хамт нэг газар айл саахалт байдаг тул тэдний хооронд хувийн ямар нэгэн маргаан байхгүй гэж бодож байна    ... гэх мэдүүлэг /1-р хх-75-76-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.гийн... Бүсэлхий, 3 дугаар нугалмын бэхэлгээ, шурупны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мөн иргэн Б.*******гийн биед үүссэн зүүн чамархай, баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт, бүсэлхий 3 дугаар шугамын бэхэлгээ, шрупний хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна гэж үзсэн. Б.*******гийн бүсэлхий, 3 дугаар шугамын бэхэлгээ шрупны хугарал нь  тээврийн хэрэгсэл мөргөснөөс үүсэх боломжтой ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх- ийн 84-85 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 сарын 18-ны өдрийн 661 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Үзүүлэгч Х.*******гийн биед гэмтэл учирсан байна.

2.Хүзүүний 2 болон 3-р нугаламын хоёр талын нумын хугарал, зүүн талын тал саа үүссэн, тархины дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-р хавирганы хугарал, дагз эрүүнд шарх, дух баруун шанаа, дээд уруул, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун шуу сарвуунд зулгаралт, баруун нүдний гадна буланд , баруун мөрний урд хэсэг,цээжний зүүн дээд хэсэг,баруун гуя, баруун шагайн үений гадна дотно хэсэгт цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.

3.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрхи гэмтлүүд ньтогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрхи гэмтлүүд нь цөм нэг доор үүсгэгдсэн байх боломжтой.

6.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.

7. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө ...  Шинжээч эмч Н.Одбаяр гэжээ./1-р хх-88-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 сарын 24-ний өдрийн 13591 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.*******гийн биед баруун зүүн чамархай,баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт, бүсэлхийн 3-р нугалмын бэхэлгээ, шрупны хугарал,мэс заслын дараахь гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрхи гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд  тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан. Шинжээч өмч О. гэжээ./ 1-р хх 98-р хуудас/

Мөрдөн байцаалтад Т.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... Манайх Өндөрхангай сумын Батсайхан багийн нутаг дэвсгэр Цагаан үзүүр гэх газраас 2015 оны 09 сарын 13- ны өдөр нүүж, Жаргалант багийн ******* гэх газарт намаржаанд буух болсон тул тухайн өдрийн өглөө би гэрээ өөрийн аав Б.*******гийн эзэмшлийн ******* УНК улсын дугаартай цагаан өнгийн Портер маркын ачааны  машинд ачиж машинаа ааваар жолоодуулж , би  өөрийнхөө мотоциклоор адуугаа тууж, хамт  мал маллаж байсан Ж.******* үхрээ туусан. Манай эхнэр болон Ж.*******ын эхнэр бог малаа туусан. Тэгээд замд оройтсон тул  Хадуун хошуут гэдэг газар хонох болоход аав ээж хоёр мотоциклоор гэрлүүгээ явсан. Бид нар тэндээ хоносон. Маргааш өглөө нь гэр ачсан машин  барих хүнгүй тул би машинаа жолоодож, харин Ж.******* адуугаа, Т. болон Б. нар бог мал, үхрээ тууж явсан. Би  сумын төв ороод гэрийн тавилгаа ачаад,  ******* орох замд малаа хүлээгээд зогсож байтал манай багийн Б.*******, Х.******* нар тус тусдаа мотоцикльтой ирсэн.  Манай эхнэр болон Ж.*******ын эхнэр, Ж.******* нар ирсэн. Тэгтэл Х.******* өврөөсөө 2 летрийн пиво гаргаж ирээд, түүнийг Ж.*******, Б.*******, Х.******* бид нар хувааж уусан. Дахин Ж.*******, Х.******* нар сумын төв явж 2 шил пиво авчирахаар нь хуваагаад ууж байтал манай эхнэр ирээд мал *******ийн өвөр орлоо  “пиво уухаа больцгоо” гэсэн. Тэгэхээр нь би машинаа жолоодож малынхаа хойноос явахад тэдгээр хүмүүс мотоцикльтойгоо, манай эхнэр морьтойгоо намайг дагаж явсан. *******ийн өвөр гэх газар ирээд машин асахгүй байсан тул гүйлгэж асаахаар уг толгойн орой өвөр хэсэг газарт нэг тойрог эргэлт хийгээд машинаа толгой хэсгийг нь доош нь буюу өмнө зүгт харуулж зогсоосон. Тэгээд би машинаасаа  бууж, машиныхаа  зүүн хэсэгт суухад  Ж.******* миний хажууд ирж суугаад авч явсан пивоо задалсан тул уг пивийг бид хувааж уусан. Энэ үед мал доош  бууж,  эхнэр Т., нарыг  мал руу нь явуулсан.  Тэгээд пивоо ууж байгаад би Х.*******д хандаж “ чи өмнө манай авга ах Бат- Уянгыг зодсон юм байна лээ. Чи яахаараа манай авга ахыг зоддог юм бэ “ гэхэд чи өөрөө бас адилхан болчихов гэхээр нь би уурлаж, Х.*******тэй маргалдсан. Тэгээд хажуунаас Ж.*******, Х.******* нар “больцгоо” гэхээр нь эвлэрч сууцгаасан. Тэгж байтал Ж.******* согтуурхаад мотоциклоороо явна гэхээр нь болиулаад хажууд нь байж байтал Х.*******, Б.******* нар ууж байсан пивоо бариад миний дэргэд ирсэн. Бид нар мишинаас зүүн тийш 20 орчим метрийн зайнд сууцгааж үлдсэн пивоо уусан. Би  “ энд тэгш газар байна, гэрээ бариад хонохоос “ гэхэд Х.*******, Б.******* нар зөвшөөрч “ чи машинаа аваад энд хүрээд ир, гэрийг чинь  буулгаж барьж өгөөд явлаа “ гэхээр нь би машин дээрээ очиж машинаа  доош нь гүйлгэж гүйх явцад араанд нь хийж асаагаад зүүн зүг рүү эргэж, нөгөө хоёр дээр очих үед баримжаа алдаж, гэнэт өмнө талд Х.*******, Б.******* нар тулаад ирсэн тул машинаа зогсоох гээд машиныхаа тоормос гишгэхдээ машиныхаа  хаазыг  андуурч гишгэсэн байсан. Энэ үед машин гэнэт урагш давхиж, Б.*******, Х.******* нарыг дайрчихсан юмаа. Тэгээд би машинаа зогсоож машинаасаа буугаад ирэхэд Б.******* өндийж байсан. Х.******* “ эмч дуудаарай би босож чадахгүй байна” гээд орилхоор нь хажууд нь сууж байгаад эмч дуудахаар машинаа асаагаад явж байтал  манай эхнэр замд үхрээ туугаад ирж байсан. Тэгээд эхнэр дээрээ очиж, болсон явдлыг хэлээд шууд сумын төв рүү давхисан. Сумын төв орох зам эхнэрийн гар утсанд сүлжээ орсон тул ээж рүү ярьж эмнэлэг рүү дуудлага өгүүлсэн. Тэгээд эмнэлэг орсон, урдаас ээж гарч ирэхээр нь эмнэлэгийн жолоочийн гэрт хүргэж өгсөн. Намайг ээж согтуу машин барьж болохгүй, манайд очоод байж бай гэхээр нь аавын гэрт очоод сууж байтал  сумын цагдаа ирээд  хэсэг дээр аваачсан. Би эмч дуудах, зам зааж богино хугацаанд эмнэлэгийн тусламж үзүүлэхийн тулд сум руу явсан. Тухайн үед манай эхнэр Т. 91666449 дугаарын скайтелийн утас барьж байсан. Миний хувьд санаатайгаар машин ашиглаж эдгээр хүмүүсийн биед гэмтэл учруулаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдыг дайрч гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна ... гэх мэдүүлэг  / 1 дүгээр хавтаст хэргийн 143-144, 146-  147 дугаар хуудас /

Х.*******гийн өвчний түүх /1-р хх-170-180, 200-214-р хуудас/

Б.*******гийн өвчний түүх /1-р хх-181-198-р хуудас,

Х.*******гийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас /1-р хх-216-225-р хуудас/

Б.*******гийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас / 1-р хх 228-250-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.Сарангийн... 2015 оны 09 сарын 14- ний өдөр манай нөхөр Х.******* нь Б.*******гийн хамтаар сумын төвөөс мал руугаа тус тусдаа мотоцикльтой явсан. Тухайн орой Х.*******, Б.******* нарыг осолд орсон байна гэхээр нь осол болсон газар нь очиход Х.******* нь Жаргалант багийн ******* гэдэг газар босож чадахгүй хэвтэж байсан. Түүний дэргэд Ж.******* болон түүний эхнэр Б. нар байсан.  Ж.******* нь Б.*******г айл руу хүргэхээр явсан. Тэгээд би юу болсон талаар Х.*******гээс асуухад “ Т.******* нь Х.*******тэй маргалдаж байгаад гэрээ буулгахаар машин руугаа явсан. Б.*******гийн хамтаар сууж байтал Т.******* машинаараа бид хоёрыг хойд талаас дайрчихлаа “ гэж байсан. Х.******* нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, хотод эмчлүүлсэн. Портер маркын авто машинаар дайрснаас болж Х.*******гийн зүүн тал  амьгүй болж, нуруу хугарсан гэмтэл учирсан. Х.*******д 2015 оны 09 сарын 14- ний өдрөөс 2016 оны 01 сарын 02- ны өдөр хүртэл хугацаанд эмчилгээний зардалд 15000000/ арван таван сая/ төгрөг гарсан ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.*******гийн... 2015 оны 09 сарын 14- ний орой гэртээ байтал хадам дүү Х.*******гийн эхнэр О.Саран над руу утсаар яриад нөхрийгээ Жаргалант багийн ******* гэдэг газар гэмтсэн байна гэхээр нь өөрийн машинаар О.Сарангийн хамт тухайн газар очсон. Х.******* газар пээр хэвтэж байсан. Хажууд нь уг багийн малчин Ж.******* , түүний эхнэр байсан. Тухайн үед Х.******* ухаантай байсан ба юу болсон талаар асуухад “ би өдөр Б.*******гийн хамт тус тусдаа мотоцикльтой мал руугаа явж байтал замд Т.******* таарсан. Тэгээд бид нар бага зэрэг пиво уусан. Тэгтэл Т.******* надтай ... чи манай ах Бат- Уянгыг зодсон байна ... гэж маргалдсан. Тэгээд гэрээ миний хэвтэж байгаа  энэ газарт барина гэхээр нь Б.******* бид хоёр гэрийг нь барьж өгөөд явахаар болсон. Т.******* гэрээ ачсан машинаа авчирахаар яваад Б.******* бид хоёрыг  зүүн зүг рүү хараад хоорондоо юм яриад сууж  байтал бид нарын хойд талаас  машинаараа дайрчилаа ... би ухаан алдаад ухаан орж байна. Б.******* тусламж дуудахаар Ж.*******ын хамтаар явсан гэж байсан. Тэгээд осол болсон газрыг ерөнхийд нь  үзэхэд Х.*******гийн хэвтэж байсан газрын  хойд хэсэгт  Б.******* болон Х,******* нарын мотоцикль байсан ба Х.*******гийн хэвтэх газарт маш их цус гарсан байсан. Тэгээд маргааш нь намайг Х.*******гийн мотоцикль авахаар очиход  хэргийн газар үлдсэн тээврийн хэрэгслийн мөрөөр Т.*******ын машин тэдний баруун талаас нь  ирж  дайрсан нь тодорхой харагдаж байсан... гэх мэдүүлэг  /2 дугаар хх- ийн 94 дүгээр хуудас/  

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26/А дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.*******гийн биед тухайн үед хүзүүний 2,3-р нугаламын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал,зүүн гар, хөлийн саажилт,зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн хугарал,баруун талын 2-р хавирганы хугарал, дагз, эрүүнд шарх, дух баруун шанаа, дээд уруул зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун нүдний гадна буланд баруун мөрний урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун гуя, баруун шагайн үений гадна дотно хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.*******гийн биед учирсан хүзүүний 2,3-р нугалмын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал, гэмтэл нь амь биед аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн хугарал, баруун талын 2-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт ,бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Х.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байх бөгөөд урд ямар нэг гэмтэлтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Увс аймгийн ШША-ны шинжээч эмч С.Одбаярын гаргасан 661 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.Энхбаяр,С.Чулуунсүх,М.Золжаргал  гэжээ. /2-р хх -99-100-р хуудас/

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26/Б дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.*******гийн биед тухайн үед баруун,зүүн чамархай,баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт,гэмтэл учирсан байх ба бүсэлхийн 3-р нугалмын бэхэлгээ шруп хугарсан, уг шрупны хугарлын улмаас хугарсан шрупыг авах мэс засал хийлгэсэн нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Б.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй болно.

5. Б.******* нь 2010 онд бүсэлхийн 1 болон 3-р нугалмын хугарал гэмтэл авч уг гэмтлийг бэхлэх, хадуулах мэс засал хийлгэсэн байх ба шинээр уг гэмтэл нь  дахин сэдэрсэн зүйл байхгүй,харин уг хугарлын үед хугарлыг хадаж бэхэлсэн хадаас буюу шруп хугарсан байна. Энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.

6. Шинжээч эмч О.гийн гаргасан 13591 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан,шинжээч эмч М.Энхбаяр, С.Чулуунсүх, М.Золжаргал гэжээ./ 2-р хх 103-104-р хуудас/.

 2016 оны 04 сарын 07- ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Хангарьд овогт Халзангийн *******гийн / ОК 86061812 регистрийн дугаартай / ...  2015 оны 09 сарын 14-нд хөдөө ахынх руугаа Б.*******тай хамт даага тамгалахаар 2 мотоцикльтой явж байсан. ******* гэх газарт Т.*******тай таарсан. Тэгтэл хөдөөнөөс ах утсаар яриад даагаа маргааш тамгалахаар боллоо гэхээр нь бид хоёр авч явсан 3 пивоо Т.*******тай  хамт уусан. Бид нарыг байж байтал Ж.******* мотоцикльтой ирээд бид дөрвүүлээ пиво уусан. 2 пивоо ууж дуусаад би Ж.*******ын араар сууж яваад дахин 2 пиво авчирч ууцгаасан.  Тэгээд сууж байсан газраасаа 4-5 км газар *******ийн орой руу гаръя гээд цаашаа яваад нэг газар сууцгааж, үлдсэн пивоо ууж байтал Т.******* өмнө нь ахтай нь зодолдож байсан талаар яриад бид хоёр маргалдсан, зодолдсон зүйл байхгүй,тэгтэл юм ярьж сууж байгаад Т.******* Б.*******г цохиод авсан. Тэгэхээр нь би та хоёр боль боль гээд дундуур нь орсон. Энэ хоёр жаахан маргаж байгаад цаашаа  яваад эвлэрээд ярилцаж байсан. Би машины хажууд сууж байгаад энэ хоёрын хажууд очоод одоо орой боллоо гэрээ барья гэхэд за тэгвэл би овоохой барих газар зогсоод орхиё гээд Т.******* босоод машин руугаа явсан. Тэгээд нэг мэдэхэд би машинд дайрагдаад ухаан алдсан байсан. Бид хоёр салхины эсрэг хараад сууж байсан.10.900.000 төгрөгний хохирол гарсан, бэлнээр 4.500.000 төгрөг авсан, 7.000.000 төгрөгт мал авсан. Одоо миний зүүн хөл, гар хоёр мэдээ муутай, мөр нэлээд өвддөг. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байгаа болохоор цаашдын эмчилгээний зардал  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү?, гомдол саналгүй ... гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 195 -197 дугаар хуудас /

2016 оны 04 сарын 07- ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Жанцан овогт Батбаатарын *******гийн  /ОК 87021916 регистрийн дугаартай/ өгсөн ...  Би  урд  нь барилгаас унаад нурууны гэмтэлтэй нуруундаа бэхэлгээтэй байсан. Энэ гэмт хэргийн улмаас бэхэлгээний 2 шруп хугараад, нэг нуруу  хөнгөн гэмтэлтэй гэж гарсан. Шруп дотроо  хугарсныг авах боломжгүй гээд аваагүй.  Миний цээжин дээгүүр машин гарсан болохоор хоол унд идэхэд бэрхшээлтэй байсан. Намайг 3 сарын дараа ирж шинжилгээ өг  гэсэн боловч аав маань өнгөрчихөөд эмчилгээндээ очиж чадаагүй, одоо эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Бид ярилцаад сууж байгаад Т.******* би Х.*******г цохих гэж байгаад таныг цохичихлоо гэсэн.Т.******* бид хоёрын дунд маргаан болоогүй бид хоёр барилцаад машинаас жаахан холдоод ярьж сууж байгаад одоо орой болчихлоо гэрээ барья гээд босоцгоосон. Т.******* машин руугаа явсан. Х.******* бид хоёр тамхи татаад сууж байсан. Нэг мэдэхэд машинд дайрагдаад ухаан алдсан байсан. 6.500.000 төгрөгний хохирол гарснаас 2.500.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгт нь мал авсан. Цаашид эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Т.*******ын машин бид нарын сууж байсан газраас 50 метр зайнд байсан. Машин эгц бид нар луу ирэх боломжгүй байсан. Гомдол саналгүй ... гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 198-200 дугаар хуудас/

 2016 оны 04 сарын 07- ны өдрийн болон 2016 оны 07 сарын 28- ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын  өгсөн... 2015 оны 09 сарын 13-нд манайхан нүүж явахад манай аав машин барьж явсан. Маргааш нь  сумын төвөөс машин барьж явах хүнгүй болоод би машинаа барьж явсан. Замд хонио хүлээгээд зогсож байхад араас  Х.******* ах болон  Б.******* ах хоёр мотоцикльтой ирсэн. Бид нар ******* гэх газарт очоод 2 пиво уусан. Пивоо ууж дуусгаад надтай хамт явсан. Ж.*******ыг дахин пивонд явуулаад 2 пиво авчираад бид 4 уусан. Тухайн үед Х.******* ахыг өмнө нь манай ахтай зодолдсон талаар ярьж байсан, түүнээс маргаан үүсгэж  зодолдоогүй. Бид нар машинаас 20-иод метрийн зайтай сууж байсан. Би машин бараг барьж байгаагүй, хааяа барьдаг. Х.******* ах, Б.******* ах хоёр орой болчихсон байна одоо гэрээ буулгаж барьцгаая гэхээр нь би босоод машин руугаа явсан. Машин байсан газар хонхордуу газар байсан, бид нарын сууж байсан газар тэгш газар байсан. Би машин дээрээ очоод машинаа гүйлгэж асаагаад баримжаа алдаад нэг мэдэхэд тэр хоёрт тулаад ирчихсэн байсан, би сандраад тормос гишгэхдээ хаазаа гишгээд   тэр хоёрыг дайрчихсан байсан. Би тэр хоёрыг дайрчихаад сандраад явж байсан чинь манай эхнэр урдаас үхрээ туугаад ирж байсан. Тэгэхээр нь эхнэртээ хэлээд ээж рүү ярьж дуудлага өгсөн, би бас эхнэртэйгээ эмнэлэг дээр очиж хүний бие муудлаа гэж эмчийг дуудсан. Санамсаргүй байдлаас ийм хэрэг болчихлоо. Би архи хэрэглэдэггүй, тухайн өдөр нэлээн согтсон байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Бид нарын сууж байсан газраас машин ойролцоогоор 50 метр газарт байсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед би сандарсандаа тоормос гишгэх гэж байгаад машиныхаа хаазыг гишгэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нараас уучлалт гуйж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалан багийн  ******* гэх газарт 2015 оны 09 сарын 14- ний өдөр  хохирогч Х.*******, Б.*******, гэрч Ж.*******, шүүгдэгч Т.******* нар нь 2 летрийн савтай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво уусан, хохирогч Х.******* шүүгдэгч Т.******* нар нь хоорондоо маргалдаж хэрэлдсэн, тухайн үед тэднийг салгах гэж дундуур орсон хохирогч Б.*******гийн эрүүн тус газар Т.*******  гараараа нэг удаа цохиж, үүний дараа бүгдээрээ эвлэрч үлдсэн нэг пивоо ууцгаасан.

Хохирогч Х.*******, Б.******* нар нь Т.*******ын гэрийг барьж өгөхөөр тохиролцож, Т.******* гэрээ буулгаж барихаар өөрийн гэр ачсан машин руугаа явж, хохирогч Х.*******, Б.******* нар нь тухайн газартаа сууж үлдсэн.

Хохирогч Х.*******, Б.******* нар нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү хараад юм яриад сууж байсан ба шүүгдэгч Т.******* нь гэр ачсан машинаа  гүйлгэж  асаагаад улмаар хохирогч нарын араас нь ирж мөргөсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Х.*******гийн ... Х.******* бид хоёр хойд зүг хараад юм яриад сууж байтал гэнэт араас машин мөргөсөн. Би сууж байсан газраа ухаан алдсан байсан. Тухайн үед салхины өдөөс хараад сууж байсан тул машин араас ирж  байгааг мэдэж зугтаж амжаагүй ... гэх мэдүүлэг, хохирогч Б.*******гийн...  Бид нар Т.*******ын машинаас 50 орчим метр газар сууж байсан. Т.******* машинаа урд зүг рүү харуулаад зогсоосон байсан. Х.******* бид хоёр эсрэг зүг хараад юм яриад сууж байгаад  машин хаазлах чимээ гарахаар эргэж харахад Т.******* машинтай маш хурдтай ирээд бид хоёрыг мөргөсөн.  Тэр хооронд босож зугтах боломж байгаагүй. Машин зүүн зүгээс ирээд миний цээжний орчмоор дээгүүр гарсан. Х.******* бид хоёр машин зогсож байсан газрын дээд талд өндөрлөг газарт сууж байсан учир машин өнхөрч бид хоёр луу ирэх боломжгүй байсан. Би ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэхэд Х.*******  “ амь авраарай “ гэж  орилж байсан. Харин Х.*******гийн дэргэд Багаа унтаж байсан. Би тэр хоёрын наанаас мөлхөж очиход Х.*******гийн  толгойны ар дагз хэсгээс цус гоожиж байсан. Намайг  ухаан орох үед Х.******* байхгүй байсан ... гэх мэдүүлэг, уг газар үүссэн тээврийн хэрэгслийн мөр нь өмнө зүг рүү 7м 50 см зам туулж, чиг өөрчлөн зүүн зүг рүү эргэж 24 метр зам туулж, зогсолт хийсэн байв. Уг газарт 16смх15 см хэмжээтэй талбайн хөрс цус мэт хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг  А цэгээр тэмдэглэсэн, уг газраас зүүн  хойд зүгт 70 см зайнд 10см х13 см хэмжээтэй газраас 1м50 см зайд 150смх 60 см талбайг хамарсан газрын хөрс цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Уг газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөрний баруун мөрний буюу өмнө талын мөрний дагуу 4м 50 см зайнд 2,2 өргөнтэй 3 см урттай газрын өвс болон хөрс хар өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цэгээс мөрөнд үзлэг хийхэд уг мөр нь  зүүн тийш 9м80см зам туулж, баруун өмнө зүг рүү дугуй хэлбэр үүсгэн чиг өөрчлөн 7 м 50 см зам туулж мөр бүдгэрч алга болсон байв ... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, мөрдөн байцаалтад гэрч С.*******гийн... 2015 оны 09 сарын 14- ний орой гэртээ байтал хадам дүү Х.*******гийн эхнэр О.Саран над руу утсаар яриад нөхрийгээ Жаргалант багийн ******* гэдэг газар гэмтсэн байна гэхээр нь өөрийн машинаар О.Сарангийн хамт тухайн газар очсон. Х.******* газар дээр хэвтэж байсан. Хажууд нь уг багийн малчин Ж.******* , түүний эхнэр байсан. Тухайн үед Х.******* ухаантай байсан ба юу болсон талаар асуухад “ би өдөр Б.*******гийн хамт тус тусдаа мотоцикльтой мал руугаа явж байтал замд Т.******* таарсан. Тэгээд бид нар бага зэрэг пиво уусан. Тэгтэл Т.******* надтай ... чи манай ах Бат- Уянгыг зодсон байна ... гэж маргалдсан. Тэгээд гэрээ миний хэвтэж байгаа  энэ газарт барина гэхээр нь Б.******* бид хоёр гэрийг нь барьж өгөөд явахаар болсон. Т.******* гэрээ ачсан машинаа авчирахаар яваад Б.******* бид хоёрыг  зүүн зүг рүү хараад хоорондоо юм яриад сууж  байтал бид нарын хойд талаас  машинаараа дайрчилаа ... би ухаан алдаад ухаан орж байна. Б.******* тусламж дуудахаар Ж.*******ын хамтаар явсан гэж байсан. Тэгээд осол болсон газрыг ерөнхийд нь  үзэхэд Х.*******гийн хэвтэж байсан газрын  хойд хэсэгт  Б.******* болон Х,******* нарын мотоцикль байсан ба Х.*******гийн хэвтэх газарт маш их цус гарсан байсан. Тэгээд маргааш нь намайг Х.*******гийн мотоцикль авахаар очиход  хэргийн газар үлдсэн тээврийн хэрэгслийн мөрөөр Т.*******ын машин тэдний баруун талаас нь  ирж  дайрсан нь тодорхой харагдаж байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон  шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараагийн өгсөн  ... Би машин дээрээ очоод машинаа гүйлгэж асаагаад баримжаа алдаад нэг мэдэхэд тэр хоёрт тулаад ирчихсэн байсан, би сандраад тоормосоо андуурч  гишгээд  тэр хоёрыг дайрчихсан байсан ... гэх мэдүүлгийг үнэлж үзэхэд шүүгдэгч нь хөдөлгөөний чиглэлээ өөрчилж, цаашаа хараад сууж байгаа хохирогч нарын араас нь дайрсан үйлдлийг санамсар болгоомжгүй хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн улмаас  учрах хор аюулыг хүсээгүй боловч хөдөлгөөний чиглэлээ өөрчилж, цаашаа хараад сууж байгаа хүмүүсийн ар  талаас нь  чиглэн   хурдтай  очсон  “ үйлдэл “ - ийг зориуд хийсэн гэж үзэхээр байна.

Иймд  шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл ашиглан   хохирогч Х.*******гийн биед хүзүүний 2,3 дугаар нугалмын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал гэх “хүнд” гэмтэл снаатйа учруулсан хохирогч  Б.*******гийн биед баруун зүүн чамархай, баруун сарвуу зүүн зүүн тохойнд зулгаралт, бүсэлхий 3 дугаар нугалмын бэхэлгээ шруп хугарсан гэх “хөнгөн” гэмтэл санаатай учруулсан нь  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 сарын 31- ний өдрийн 26 А, мөн өдрийн 26 Б дугаартай дүгнэлтүүд, хохирогч Б.*******, Х.******* нарын өвчтөний түүхийн хуулбар, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын  өгсөн удаа дараагийн мэдүүлэг, гэрч О.Саран, Э.Эрдэнэтуяа, О., Ж.*******, С.******* нарын мэдүүлэгээр нотлогдсон гэж үзнэ. 

  Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.*******ын  үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 - д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.*******ыг бусдын бие махбодид   хүнд, хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэстэй.

Харин шүүгдэгч Т.******* нь  бусдын бие махбодид   хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдснээс  /2015 оны 09 сарын 14- ний  өдрөөс / хойш эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д ...   эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан  “хөнгөн” ангилалын гэмт хэрэг үйлдснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  эрүүгийн хариуцлагад татаж болохгүй ба  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр ...  заасан тул  түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Х.*******д  учирсан бодит хохирол ...  О.Сарангийн  унааны зардал 378900 төгрөг, Х.*******гийн унааны зардал 378900 төгрөг, хүзүүний зураг -210000 төгрөг, эмчилгээ, сувилал, ор хоногийн зардал зэрэг  – 4300 төгрөг, 42000 төгрөг,30000 төгрөг, 28600 төгрөг, 96000 төгрөг, 54000 төгрөг, 30000 төгрөг, 100000 төгрөг, 86000 төгрөг, 82400 төгрөг, 17900 төгрөг, 37600 төгрөг, 29000 төгрөг, 11200 төгрөг, 15700 төгрөг, 96000 төгрөг, 22600 төгрөг, 36000 төгрөг, 235000 төгрөг, 22500 төгрөг, 44550 төгрөг, 18200 төгрөг, 390000 төгрөг, 318600 төгрөг, 450000 төгрөг, 100000 төгрөг, 76194 төгрөг, 134940 төгрөг, 120000 төгрөг, 78000 төгрөг, 30000 төгрөг, 272000 төгрөг, 19500 төгрөг, 20700 төгрөг, 23000 төгрөг, 30000 төгрөг, 20000 төгрөг, 150000 төгрөг,   хот дотор үйлчилсэн унааны зардал  560000  төгрөг нийт 4930284 төгрөг төлөхөөс эмчлүүлж байгаа хугацаанд 3500000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 1000000 төгрөгийг тус тус  төлсөн,  7000000 төгрөгт тооцож мал өгсөн  нь  өмнөх анхан шатны шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт хохирогч Х.*******гийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын өгсөн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

Мөн хохирогч Б.*******д  2500000 төгрөг бэлэн өгч, мөн өмнөх анхан шатны шүүхийн  шүүх хуралдааны өмнө 500000 төгрөг төлсөн, үлдэгдлийг малаар тооцож нийт 6500000 төгрөгний хохирол төлөгдсөн нь  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Т.******* нь   хохирогч нарын   эмчилгээ, унааны зардалд тооцож нэхэмжилсэн хохирлыг төлсөн тул гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Х.*******гийн биед хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас дах “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******  хохирогч нарт учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  зэрэг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахдаа харгалзаж,  Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.******* нь хохирол төлсөн.Түүний эцэг Б.*******гийн эзэмшлийн   ******* УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 09 сарын 17- ны өдрийн “ Эд хөрөнгө хураан авч , битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн  6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 сарын 23- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг  тус тус  хүчингүйд тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1,  283,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1,  297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид  хүнд, хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  шүүгдэгч Т.*******д 3/ гурав/ жил, 6/ зургаа / сарын  хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д  зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Хэрэгт эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдаж,  хохирогч Х.*******гийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.*******ын эцэг Б.*******гийн эзэмшлийн   ******* УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн

 

байцаагчийн 2015 оны 09 сарын 17- ны өдрийн “ Эд хөрөнгө хураан авч , битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн  6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 сарын 23- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг  тус тус  хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 70 дугаар зүйүлийн 70.1, мөн хуулийн  286 дугаар зүйлийн 286.1.11-д  зааснаар шүүгдэгч Т.*******д өмнө батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ЦЭЦЭГМАА

                                     ШҮҮГЧИД                                      Э.ДУЛМАА

                                                                                      Л.ТҮВШИНЖАРГАЛ