Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

    Улсын яллагч Б.О-Э

    Хохирогч С.Г

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О, Б.Б

Шүүгдэгч М.М, Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2025001110235 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. М.М,

2. Э.Б,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М,Э.Б нар нь бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 64 улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-ны бүртгэлд оруулалгүй, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гарган явуулж, бусдад давуу байдал олгосон,      

Шүүгдэгч М.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байхдаа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн

Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд 541980001498 дугаарт бүртгэгдэн эрэн сурвалжлалт зарласан цагаан өнгийн тоёота приус 20 загварын 64- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлээд замын хөдөлгөөний дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М, Э.Б нарыг бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Мийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байхдаа замын хөдөлгөөний дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “Би тухайн үед 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг байсан. Тухайн өдөр уг машиныг шалгахад жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож байсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаа руу ачиж журамласан. Журамласнаас хойш 30 гаруй минутын дараа Э.Б гэх цагдаа М-О бид хоёрын утас руу ээлжилж залгаад байсан. Манай хамаатны хүн байгаа юм авахгүй бол болохгүй байна гээд залгаад байсан. Бид хоёр утсаа авахгүй байгаад байсан. Шөнө 02 цагийн үед Их залуу багт шалгалт хийж байхад утас руу залгаж байгаад ирсэн. Ирэхэд нь өгөх боломжгүй гэдгийг хэлээд буцаагаад явуулсан. Өглөө нь мөн залгаад байсан. Э.Бтай нэг газар ажилладаг, мөн замын цагдаад хамт ажиллаж байсан. Э.Б шөнөжин залгаад мөн өглөө нь залгаад байхаар нь М-О бид хоёр хоорондоо ярьж байгаад өгье гээд шийдвэр гаргаад өгсөн. Тухайн машиныг цагдаагийн эрэн сурвалжлах ”АСАП” сангаар эрэн сурвалжлагдаж байсныг мэдээгүй. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болохоор нь журамласан. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй тул ялыг маань хөнгөлж тэнсэн харгалзаж өгнө үү. Эхнэр маань байхгүй хоёр нялх хүүхдийг маань харах хүнгүй айлд орхичихсон байгаа” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Би тухайн өдөр ажлаасаа тараад гэр лүүгээ явж байхад Гарьд залгасан. Би Гарьдыг тийм сайн таньдаггүй, над руу хааяа залгаж мэнд мэддэг байсан. Уг өдөр ажил тараад гэртээ ирчихсэн байхад Гарьд над руу залгаад уулзаад ярих зүйл байна гэхээр нь би ядраад байна гэж хэлээд утсаа тасалчихсан. Маргааш нь залгаад гэрийн чинь гадаа байна түр гараад ир гэж хэлсэн. Гараад уулзтал манай найз байгаа юм архи дарс уудаггүй жолооны эрхийн үнэмлэхгүй явж байгаад цагдаад баригдаад машиныг нь журмын хашаанд хийчихсэн гэж байна туслаач гэсэн. Би ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Энэ бүх зүйлд харамсаж байна. Ээж аав маань ажил хийх боломжгүй группт байдаг тул тэнсэн харгалзаж өгнө үү гуйж байна” гэв.

Хохирогч С.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдээж төрийн албан хаагч үүргээ гүйцэтгэж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой. Батцэнгэл хошуучийн ярьснаар гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох ажлыг хийх ёстой байтал энэ ажлыг хийлгүйгээр нэгэндээ тал засаж ийм төрлийн гэмт хэргийг давтан хийдэг үйлдлүүд харагдаж байна. Ийм үйлдэл хийснээрээ миний хүүгийн амь насыг хохироосон гэж би үзэж гомдол гаргасан. Энэ хүмүүс дүрэм журмын дагуу машиныг бүртгэлд оруулаад маргааш нь байцаагчид шилжүүлсэн бол маргааш нь тийм осол гарахгүй байсан. Бичиг баримт байхгүй, эрхийн үнэмлэхгүй, машиныг барьж явсан хүмүүс нь хар тамхитай холбогдсон, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл байсан. Эдгээр зөрчлийг илрүүлэхгүйгээр төрийн албан хаагч яаж хийдэг юм бэ. Төрийн албан хаагч нарт гомдолтой байна. Илэрч байгаа хоёр нь та хоёр болохоос хэрэгт авагдсан баримт дээр буруутай хүмүүс зөндөө олон байгаа. Үнэндээ би та хоёроос болж шөнө унтаж чадахгүй байна. Манай гэр бүлд амьд явах арга алга, 16 настай охин маань өчигдөр ингэж зовж амьдарч байхаар үхчихвэл яадаг юм бэ гэж хэлж байна. Та нар адилхан үр хүүхэдтэй хүмүүс, чиний наймхан настай хүүхдийг машинд дайруулаад аваачаад задлан хийлгүүлээд байж байвал чамд сайхан байх уу М.Мөө, Э.Баа үнэндээ надад энэ хэргээс болж амьд явах арга алга, ухаан алга. Төрийн албан хаагчаар хүүхдийнхээ амь насыг хохироолгочхоод би цаашаа хэнд итгэж, юунд итгэж амьд явах юм бэ. Та нар юу гэж бодож байна. Би үнэхээр их гомдолтой байна. Миний хүү төрөл садан дотроо ганц хүү нь байсан. Би тухайн өдөр хот явах гэж байсан. Хот явахад замын ачаалал ихтэй, осол аваар гарах өндөртэй, эрсдэл багатай гэртээ байж бай гээд хүүгээ үлдээсэн. Гэтэл эрсдэлгүй тэр газар нь та нарын ачаар би ганц хүүгээсээ саллаа. Та нар надад хүүг минь эргүүлж өг, чадахгүй бол насаараа хоригд. Монгол улсын төрийн албан хаагч нар бүгд та нар шиг ийм байдаг юм уу. Хэрэв байдаг бол та нар хэн хэн яадаг болохыг хэл. Та нар ямар нэг учиртай болоод л байцаагч нар чинь юм хэлэхгүй та хэд даварч ингэж ажил хийдэг нь ойлгомжтой. Монгол даяар бүгд мэдэж байгаа. Төрийн цагдаа ийм байхад хэнд итгэж юунд итгэж амьдрах юм бэ. Үнэхээр гомдолтой байна. Хүүгийнхээ дотор эрхтнийг харж үзсэн үү дуракуудаа. Би өнөөдрийг хүртэл чимээгүй яваад байгаа шүү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч С.Г-ийн “Манай хүүг дайрч амь насыг нь хохироосон Цагаан өнгийн приус 20 маркын 64- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Тэгшээ гэж хүн жолоодон яваад замын цагдаагийн Н.М.М, А.М-О нарт журамлуулсан байсан. Гэтэл энэ машиныг хэв журмын цагдаа Э.Б нь уг 2 цагдаагаас гуйж гаргуулсан байсан. Ингэж гуйж гаргаагүй байсан бол өнөөдөр ийм осол гарахгүй байх байсан эдгээр цагдаагийн алба хаагч нар шударгаар ажлаа хийгээгүй бусдад давуу байдал олгосон” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 136-139/

2. Гэрч Б.Батцэнгэлийн “Тасгийн дарга болон ахлах зохицуулагч нараас Замын цагдаагийн тасгийн албан хаагч нарт зөрчил дутагдалгүй ажиллах талаар зөвлөмж, зааварчилга өгсөөр байтал 2019 оны 8 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Говил” гэх газраас цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Н.М.М, А.Мөнх-Од нар нь Улаанбаатар хотоос хулгайд алдагдаж Цагдаагийн байгууллагын “АСАП” санд эрэн сурвалжлагдаж байсан цагаан өнгийн Тоёота приус 20 загварын 64- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодсон гэх үндэслэлээр түр саатуулан журмын хашаанд хийсэн боловч дээрх машиныг журмын хашаанд саатуулсан бүртгэлийн дэвтэр дээр бүртгээгүй, мөн Цагдаагийн газрын хоногийн рапорт болон тасгийн рапортанд тусгуулаагүй байсан. 3амын цагдаагийн тасгийн алба хаагч нь зам дээр үүрэг гүйцэтгэж ажиллахдаа тээврийн хэрэгслийг зогсоогоод жолоочийн эрхийн үнэмлэх, тухайн тээврийн хэрэгсэлд ангилал нь тохирч байгаа эсэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мөн ачаа тээвэрлэж яваа бол дагалдах бичиг, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал стандарт хангаж байгаа эсэхийг шалгана. Мөн нийтлэг үүргийн дагуу гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын дагуу шалгах үүрэгтэй. Тухайн алба хаагч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөн зохицуулах журам, мөн түүнтэй нийцүүлэн гаргасан журам, цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн үйл ажиллагааны журам код зэргийг баримталж удирдлага болгон ажилладаг” гэх мэдүүлэг /2хх-ийн 140-143, 4хх-ийн 23-25-р хуудас/

3. Гэрч М.Баттулгын “М.Мийн хувьд олон жил ажилласан учраас 1-р сард болон 7-р сард ээлжийн амралтыг эдлүүлсэн. Сүүлийн амралтаа М.М 7 сарын 20-ны өдрөөс аваад 8 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа орсон байсан. Цагдаагийн шалгах багаж нь манай тасгийн алба хаагч бүрийн тоогоор байдаг бөгөөд энэ багажаар тээврийн хэрэгслийн мэдээлэл, татвар, даатгал, үзлэг оношлогоонд хамрагдсан эсэх, жолоочийн мэдээлэл, ангилал, зөрчлийн оноо дууссан эсэх, торгуультай эсэх, торгууль төлөгдсөн эсэх, жолооны үнэмлэх хүчинтэй эсэх, АСАП сангаар эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйл, хүн, тээврийн хэрэгсэл зэрэг мэдээллүүдийг олж авах боломжтой” гэсэн мэдүүлэг. /4-р хх-ийн 20-22-р хуудас/

4. Гэрч А.Б “Тухайн үед цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч М.М ээжлийн амралтаа эдлээд дуусчихсан ажилдаа орсон байсан. М.Мийн хувьд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хоног 24 цагаар үүрэг гүйцэтгэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өглөө ажлаасаа буусан учраас тухайн өдрийн “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээнд ажиллуулаагүй хуваарьт оруулаагүй амраасан юм. Замын цагдаагийн тасгийн алба хаагч нь үүрэг гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийг зогсоогоод тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг шалгана. Мөн давхар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Энэ нь замын хөдөлгөөний дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код зэргээр зохицуулагддаг” гэсэн мэдүүлэг. /4хх-ийн 26-28-р хуудас/

            5. Гэрч Б.Да-гийн Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авто тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгэхэд орой цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан орой бүрэнхий болчихсон байхад ачилтын машины жолооч Я.Г приус 20 маркын машиныг /Улсын дугаарыг санахгүй байна/ ачаад орж ирэхдээ надад хандаж энэ машиныг замын цагдаа М.М бүртгэхгүй байж байгаарай гэж хэлсэн шүү битгий бүртгээрэй гэж хэлээд хашаанд орж ирээд ачиж ирсэн машиныг байрлуулаад явсан. Тэр орой би ачилтын машины жолооч Я-арыг дахин ирэхээр нь энэ машиныг бүртгэхгүй яах юм бэ гэсэн чинь Э.Б цагдаа авна гэсэн М.Мтэй ярьчихсан байгаа гэж надад хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд Г.Э.Б цагдаа ганцаараа ирснээ нөгөө машинаа авья гэж хэлсэн. Энэ машин ямар учиртайг Я.Ганбаатар жолооч надад урд орой нь хэлчихсэн байсан учраас Э.Б цагдаагаас ямар нэгэн зүйл асуугаагүй машиныг өгөөд явуулсан. Уг машиныг Э.Б өөрөө жолоодож хашаанаас гарсан” гэcэн мэдүүлэг. /2хх-ийн 144-146-р хуудас/

            6. Гэрч Я.Га-ын “М.М цагдаагийн хэлсэн газарт яваад очиход цагаан өнгийн приус 20 маркийн машин байсан. Улсын дугаарыг нь одоо санахгүй байна. Уг машиныг цагдаа М.М намайг ач гэж хэлсэн. Тэгэхээр нь би ачаад явж байхад араас миний гар утасруу М.М ярьснаа наад машиныг барьсан хүн нь жолоодох эрхийн үнэмлэхгүй шүү, журмын хашаанд оруулахдаа бүртгэж болохгүй шүү үүдний жижүүртээ хэлээрэй гэж надад хэлсэн. Ингээд би машиныг журмын хашаа буюу тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд оруулахдаа сахиул /Оператор/ Б.Д-нд хандаж энэ машиныг битгий бүртгээрэй гэж М.М цагдаа хэлсэн шүү гэж хэлчихээд явсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 147-149-р хуудас/

            7. Гэрч А.М-Оын “Би Э.Бад хандаж “Чи манай Замын цагдаагийн тасагт олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан журмын хашаанд машин орсон тохиолдолд яаж бичдэг билээ ахлах дарга нар яаж шалгадаг билээ чи мэдэж байгаа наад машиныг чинь гаргах боломжгүй” гэж хэлсэн. М.М Э.Быг надтай ярь гэж хэлсэн юм уу бүү мэд ихэвчлэн надтай ирж уулзаад байсан ба М.М өөрөө дөлөөд байх шиг анзаарагдсан. Би Э.Бад наад машиныг чинь гаргаж чадахгүй үнэхээр танай хамаатан юм бол өглөө байцаагчид нь хэлээд хурдан шийдвэрлүүлж өгье гэж хэлсэн. Тэгээд Э.Б яваад дахин ирээгүй надруу яриа ч үгүй. Ингээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 23- ны өглөө 09 цагийн үед жижүүрээс буугаад Замын цагдаагийн тасгийн байрны гадна талд хэн нь рапорт оо бичих вэ гэдэг дээр маргалдсан. Тэгээд би бичихээр болоод М.Мөөс урьд шөнийн Э.Бын хамаатны хүний машины дугаар хэд билээ рапортонд бичье гэсэн чинь гаргачихсан ш дээ гэж хэлсэн. Тэр орой Э.Бын хамаатны хүний машиныг гаргах үйл явцыг би мэдээгүй М.М еөрөө мэдээд шийдвэр гаргасан байсан. Гэтэл энэ машин нь 2019 оны 08 дугаар сарын 24- ний өдөр айлын хашаа мөргөөд хүүхэд дайрч амь насыг нь хохироосон байсан” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 157-160-р хуудас/

            8. Гэрч Т-тийн “Тамхи авах гээд А-ийн машиныг унаад явсан чинь манай гэрийн ойролцоо байдаг дэлгүүр хаасан байсан. Тэгэхээр нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн зүүн талд байдаг дэлгүүрээс тамхи авах гэж явж байгаад замын цагдаа нартай таараад шалгуулсан. Намайг архи уусан эсэхийг шалгасан эрүүл гарсан. Тэгээд намайг жолоочийн эрхийн үнэмлэхгүй гээд миний унаж явсан Г.А-ийн машиныг саатуулна гээд аваад явсан. Намайг үлдээсэн. Би эргэж гэртээ очоод нөгөө гурвыг сэрээгээд машиныг чинь журмын хашаанд хийчихлээ гэж хэлсэн. Тэр гурав маргааш өдөр Улаанбаатар хот руу явах гээд байхад машин тэрэг журамлуулаад гээд уурласан. Тэгэхээр нь би өөрийнхөө найз Б.Га руу Г-дын гар утсаар залгаад найз нь хотоос ирсэн найзынхаа машиныг журмын хаашаанд хийчихлээ, таньдаг хүн байвал гаргаад өгөөч гэж гуйсан. Б.Г би хүмүүстэй холбогдож байгаад больё, ямар ч байсан өглөө гаргаад өгөхийг бодноо гэсэн. Би Б.Г руу хэд хэдэн удаа утсаар яриад машин гаргаад өгөөч гэж гуйсан. Г.А Г, Х нар манай гэрт хоносон. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад миний найз Б.Г машинтай ирээд бид дөрвийг аваад хотын төв рүү орсон. Г.А Г, Х нарыг хоол идээд байж бай гэж хэлээд Барилгачдын талбай дээр үлдээсэн. Б.Г бид хоёр цаашаа яваад нэг цагдаатай уулзсан. Тэр цагдааг Э.Б гэж байсан. Э.Б гэж цагдаа Б.Г бид хоёрыг дагуулж яваад Баянцагаан багт байдаг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас миний журамлуулсан машиныг гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 18-21-р хуудас/

            9. Гэрч Б.Г-дын “Н.Т надруу хандаж таньдаг цагдаа байна уу машин аваад өгөөч ээ гэхээр нь одоо таньдаг цагдаа гэж байхгүй ш дээ гэсэн чинь “Говил” багийн эцэс дээр хүрээд ирээч ээ найз нь алхаад явж байна гэхээр нь яваад очсон чинь ганцаараа байсан тэгээд миний машинд ороод бид 2 юм яриад сууж байгаад Э.Быг цагдаад ажиллаж байгааг бид 2 санаад Э.Бруу би гар утсаар залгаад хаана байгаа юм бэ ажилтай байгаа юу амарч байгаа юу гэж асуухад ажлаасаа бууж байна гэхээр нь хаана байгаа газрыг нь асуугаад байгаа газарт нь яваад очсон ба очихдоо н.Т-ийн найзууд гээд 3 эмэгтэй замаасаа авсан. н.Т Э.Б нар юм яриад зогсож байгаад би Э.Бруу хандаж н.Т машинаа журамлуулсан байна гол нь архи уугаагүй зөрчил гараагүй юм байна бичиг баримтгүй гээд машиныг нь хураасан гэсэн аваад өгөх боломж байна уу гэж асуусан. Тэгээд машины талаар Э.Б, н.Т нар хоорондоо яриад байсан тэгснээ Э.Б замын цагдааруу нь утсаар яриад хаана байгаа талаар асуугаад байсан тэгснээ “Их залуу баг” гэсэн самбарын ойролцоо очсон. Э.Б замын цагдаа нартай уулзаад байсан юу гэж ярьсан хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд буцаад Э.Быг гэрийнх нь ойролцоо буулгаад н.Т-ийг найзуудынх нь хамт “Говил” багийн эцэс дээр буулгачихаад гэрлүүгээ явсан. Түүнээс хойш эргэж уулзаагүй” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 165-167-р хуудас/

            10. Гэрч Г.А-ийн “Замын цагдаагийн 2 хүнрүү очоод Н.-тийн найз цагдаа нь уулзаад байсан. Тэгээд буцаж машиндаа ирснээ мөнгө хараад байх шиг байна 50000-60000 төгрөг байвал өгчих өглөө рапортонд орохоос нь өмнө гаргая гэж хэлсэн боловч бидэнд мөнгө байхгүй байсан учраас мөнгө өгөөгүй. Тэгээд орой бүгдээрээ Н.Тэгшбилэгтийн гэрт очиж хоносон. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед журмын хашаанаас Н.Тэ-ийн найз цагдаа /нэрийг нь мэдэхгүй/ нь машиныг гарган өгсөн” гэсэн мэдүүлэг. /2-хх-ийн 168-170-р хуудас/

            11. Албаны шалгалт явуулсан 2019011800024 дугаартай материал /хх-ийн 62-117-р хуудас/

            12. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа мөрдөн байцаалтын 1925000000328 дугаартай хэрэгт үзлэг хийж 194 хуудас материалуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл. /хх-ийн 122-237, 2хх-ийн 1-77-р хуудас/

            13. Яллагдагч М.Мийн “2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ахлах ахлагч А.Мөнх-Одын хамтаар замын цагдаагийн 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тэгэхэд 22 цагийн үед Баянцагаан багийн Петровис колонкийн орчимд зам дээр үүрэг гүйцэтгэж байхад би цагаан өнгийн приус 20 загварын машиныг зогсоон шалгасан. Эхлээд согтуурал шалгадаг драйгер багажаар согтуурлыг шалгахад жолооч нь эрүүл байсан. Би түүнээс машины бичиг баримт болон өөрийнх нь бичиг баримтыг шалгуулна уу гэж хэлэхэд ямар ч бичиг баримт байхгүй байхаар нь торгуулын багажан дээр жолоочийн регистрийг хийж шалгахад жолооч биш байсан. Тэгэхээр нь ачигч машиныг дуудаж журмын хашаа руу ачуулсан. Түүнээс хойш Э.Б ахлах ахлагч А.М-О бид 2-ын гар утас руу ээлжлэн залгаад байсан. Би гар утсаа аваагүй. Шөнө 02 цагийн үед А.М-О бид хоёр Их залуу баг зам дээр марк-2 загварын машиныг жолооч нь согтуугаар жолоодон явсан зөрчлийг илрүүлэн ачилтын машин дуудаад байж байхад Э.Б өөрийн биеэр ирж яалт ч үгүй манай хамаатны хүн байгаа юмаа машиныг нь гаргаад өгчихөөч дээ гэж гуйсан. Тэгэхээр нь А.М-О бид 2 хоорондоо ярилцаж байгаад нэг байгууллагад нэг дор ажилладаг юм чинь гээд түүнд гуйсан машиныг өгөхөөр болоод Э.Бад хандаж ачилтын мөнгө төгрөгийг нь өгөөд аваарай болохгүй бол А.М-О бид 2-ын нэг рүү яриулаарай гэж хэлээд явуулсан. 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед байхаа 102 дугаарын утаснаас Баянцагаан баг/ одоо хаягийг нь сайн санахгүй байна/ тосгон гэх газарт айлын хашаа руу машин дайраад орчихсон байна гэх дуудлагын дагуу ахлах ахлагч А.М-О хамт очиход цагаан өнгийн приус 20 маркийн /улсын дугаар санахгүй байна/ машин айлын хашаа дайраад орчихсон баахан хүн амьтан шавчихсан 103-ын машин ирчихсэн байсан. Тэгээд буугаад очиход машин доогуур хүүхэд орчихсон байсан 103-ын эмч нь энэ хүүхдийг хурдан гаргаад ир үзмээр байна гэхээр нь ойр хавийн хүмүүстэй хамт машиныг өргөөд хүүхдийг гарган ирсэн чинь эмч үзээд нас барсан байна, танайх бүрэлдэхүүнээ дууд гэж хэлсэн. Тухайн ослоос хойш 1 сар орчимын дараагаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаас шалгахад тухайн машин нь А.М-О бид 2-ын журамласан байгаад гаргасан машин байсныг мэдсэн. Мөн тухайн машиныг эрэн сурвалжлагдаж байсан гэдгийг тэр үед мэдсэн” гэсэн мэдүүлэг. хх-ийн 238-240-р хуудас/

            15. Яллагдагч Э.Бын “2019 оны 8 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед байхаа эргүүлээс буугаад гэрлүүгээ явсан юм. Тэгэхэд миний 99341584 дугаарын гар утас руу манай найз Б.Г залгаад юу байна хөгшөөн хаана байгаа юм бэ хальт уулзья гэж хэлэхээр нь эргүүлээс бууж байна ядраад байна эргээд ярья гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би гэртээ байж байхад найз Б.Г дахин надруу ярьснаа гэрийн чинь гадаа байна гараад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарсан чинь манай найз согтуу машин бариагүй ээ эрхийн үнэмлэхгүй машин барьсан машинаа ачуулчихлаа, энэ найз маань өнчин өрөөсөн ядарсан хүн байгаа юм аа туслаад өгөөч М.М, А.М-О гэсэн 2 замын цагдаа машиныг нь журамласан гэж хэлсэн. Ингээд би яриад үзье гэж хэлээд эхлээд А.М-О ах руу залгаад сайн уу ах та хаана байгаа юм бэ? гэсэн чинь ах нь ажлаа хийгээд явж байна гэхээр нь яг хаана вэ гэсэн чинь утсаа салгасан. Тэгэхээр нь М.М ахруу утсаар залгаад сайн уу ахаа та хаана байгаа юм бэ хальт уулзах гэсэн юм аа гэсэн чинь яасан дүү гэхээр нь таньтай хальт уулзах гэсэн юм аа гэсэн чинь Их залуу баг гэсэн самбарын ойролцоо машин шалгаж байнаа гэж хэлэхээр нь уг газарт нь очоод эхлээд А.М-О ахтай уулзаад сайна уу ах та дүүдээ нэг туслаач гэсэн чинь яасан бэ гэхээр нь манай нэг найз эрхийн үнэмлэхгүй машинаа журамлуулчихжээ. Та нэг туслаач гэсэн чинь би сайн мэдэхгүй байна М.Мтэй уулз гэж хэлсэн. Тэгэхээр нь М.М ах дээр очоод ахаа та дүүдээ нэг туслаач манай нэг найзын машин журмын хашаанд орчихсон чинь журмын хашаанд орсон бол авахад угаасаа хэцүү гэдгийг чи мэдэж байгаа биздээ гэхээр нь та яалт ч үгүй нэг туслаач ядарсан хүн байгаа юм аа гэсэн чинь заза би тэгж байгаад чамтай ярья чи явж бай гэж хэлэхээр нь буцаж яваад Б.Гарьдаар гэрийнхээ гадаа буулгуулсан. Би Б.Гарьдад хандаж эргээд ярья чи явж бай гэж хэлээд салсан. Тэгээд 2019 оны 8 сарын 23-ны өглөө үүрээр 05 цагийн орчимд М.М ахруу утсаар залгаад ах нөгөө асуудлаа яасан бэ гэж асуухад өглөө больё одоо унтаж амар гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би унтаж байхад 08 цагийн үед Б.Гарьд надруу утсаар яриад нөгөө нэг асуудлаа цагдаатайгаа ярьсан уу гэж асуухаар нь одоо ярья гэж хэлээд утсаа салгаад эхлээд А.М-О ах руу залгасан чинь утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэгэхээр нь М.М ах руу залгаад ах манай найзын машины асуудлыг яах юм бэ гэж асуухад 09 цаг өнгөрөөгөөд очоод авчих гэж хэлсэн. Ингээд би өглөө 09 цагийн үед журмын хашаа руу Б.Г, Н.Тэ нарын хамт очоод журмын хашаанаас би машиныг аваад гарсан. Уг машины ачилтын мөнгө болох 40 000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 247-249-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Эр дүгнэлтдээ “Шүүгдэгч М.М, Э.Б нар нь бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж жолоодох эрхийн үнэмлэхгүй Тэгшбилэгтийн жолоодож явсан 64- улсын дугаартай “TOYOTA Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны бүртгэлд оруулахгүй 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарган явуулж бусдад давуу байдал олгосон гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэргийн тухайн М.М, Э.Б нар нь хоёулаа цагдаагийн албан хаагч эдгээрийг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг нь хэрэгт авагдсан. Цагдаагийн албан хаагч нь өөрөө Төрийн албаны тухай хуулиар төрийн тусгай албан хаагч юм. Төрийн тусгай албан хаагч нь авлигын эсрэг хуулийн 4.1.1-т зааснаар тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан бол албан тушаалын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн субъект болж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 13.1.4-т төрийн тусгай албан тушаал гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага үүнд Авлигын эсрэг хуулийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан гэсэн тул М.М, Э.Б нарын хувьд төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан юм. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг уу гэж шүүгдэгчийн өмгөөлөгч асууж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад авлигын эсрэг хуультай холбогдуулан өөрчлөлт орсон байгаа. Зарим албан тушаалтан мэдүүлэг гаргахаа больсон. Авлигын эсрэг хуулиар албан тушаалын гэмт хэрэгт төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан хамаарч байгаа. Цагдаагийн албан хаагч, төрийн тусгай албан хаагч, албаны гүйцэтгэх албан тушаалтан нь нэгт албаны эрх ашиг буюу нийтийн эрх ашгийг нэгт тавих ёстой боловч эдгээр шүүгдэгч нарын хувьд хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлын дээр тавьсан. Нийтийн ашиг сонирхол гэдэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гэж заасан байна. Гэтэл өнөөдөр энэ хоёр албан хаагчийн хувьд дээрх олон нийтийн итгэлийг алдаж хувийн ашиг сонирхол буюу танил тал, найз нөхөд, хамаатан садангийн гуйсан гуйлтыг нийтийн ашиг сонирхлын өмнүүр тавьж бусдад давуу байдал олгосон. Бусдад давуу байдал олгоно гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т зааснаар дээрх буюу 4.1-т заасан албан тушаалтан нь албан тушаалаа урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг давуу байдал гэж байгаа юм. Урвуулан ашигласан уу гэхээр эдгээр хүмүүс нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт мөн яригдсан тухайн журамлах үүрэг нь байсан журамласан, журамласан машиныг гаргаж явуулах эрх нь хэнд байсан юм бэ гэхэд байцаагчид байсан гэх ба өөрт олгогдоогүй байсан эрх мэдлийг хэтрүүлэн хэрэгжүүлж журмын хашаанд оруулах ёстой цагдаагийн албан хаагчийн журмаар хүлээсэн үүргээсээ хазайж өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан. Албаны эрх ашгийг урвуулан ашиглаагүй журмын дагуу журамлаж, уг машиныг эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрлэх ёстой байсан. Эдгээр хоёр шүүгдэгчийн хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн. Энэ нь гэрч нарын мэдүүлэг, ачлагын жолоочийн мэдүүлэгт М.М цагдаа яриад бүртгэлд битгий оруулаарай гэж хэлсэн. Мөн журмын хашааны сахиулын мэдүүлэг байдаг. М.М цагдаа ярьсан Э.Б ирж авна гэж хэлсэн. Шүүгдэгч нар мөн өөрсдөө хэлж байна. Э.Б гуйсан, гуйлтаар нь гаргаж өгсөн. Тиймээс эдгээр хүмүүс бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг гаргаж өгснөөр бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг төгссөн. Шүүгдэгч М.Мийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч албан үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэргийн тухайн М.М нь хууль сахиулагч, төрийн тусгай албан хаагч мөн юм. Хүлээсэн үүрэг нь Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны журам кодоороо зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нь тээврийн хэрэгслийг зогсоогоод ямар үйл ажиллагаа явуулах ёстой талаар журмаар зохицуулагдсан. Энэ үүргээ биелүүлээгүй, энэ үүрэг нь Эрүүгийн хуулийн зорилтод тусгагдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг ноцтой зөрчсөн. Үүргээ биелүүлээд тухайн үед тухайн тээврийн хэрэгслийг тухайн журамд зааснаар мөн Замын цагдаагийн тасгийн даргын хэлснээр практикт тогтсон буруу хэв маягаар биш хүлээсэн үүргийн дагуу нэг бүрчлэн шалгаж тогтоосон бол өнөөдөр ийм гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломжтой байсан.”АСАП” санд тухайн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан талаар зарлагдсан байдаг. Эхний удаа Г.Ариунгэрэлийн хувьд тээврийн хэрэгслийг уулздаг залуугаасаа аваад явсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгслээ алдсан талаар мэдээллийг өгснөөр тээврийн хэрэгслийг хулгайд алдагдсанаар зарлуулсан байдаг. Энэ асуудлыг Ар тээврийн хэрэгсэл эзэмшигч хоёр дахин уулзаж байгаад А өөрийнх нь зөвшөөрөлгүй Орхон аймаг руу тээврийн хэрэгслийг жолоодож гарсан байдаг. “АСАП” санд хоёр удаа зарлагдсан талаарх баримт хэрэгт авагдсан. “АСАП” санд бүртгэгдсэн байсныг тулгаагүй, мэдээгүй байсан гэж байна. Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн ахлагч мэдээлсэн байх ёстой гэж ярьж байна. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад дурдагдсан. Үйл ажиллагааны журам код дээрээ мэдээлсэн байхыг шаардахгүй гэж заасан байсан. Хууль сахиулагчид жолооч болон авто машиныг бүрэн шалгах үүрэг нь байсан. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ гэмт хэргийг үйлдэгдэхээс өмнө таслан зогсоох боломжийг хууль сахиулагчид Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон байсан. Энэ үүргийг биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа. Сахилгын арга хэмжээний хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байвал Төрийн албаны тухай хууль, Захиргааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиар арга хэмжээ тооцох ёстой байсан. Тийм учраас эдгээр хүмүүсийн үйлдэл нь Эрүүгийн тухай хууль зааснаар нэг гэмт хэрэг нь хохирол хор уршиг шаардахгүй, нөгөө гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хууль сахиулагч албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ гэмт хэргийн нөхцөл шаардлагыг хангаж байхад Цагдаагийн албаны тухай хуулиараа сахилгын арга хэмжээ авч байсан нь буруу юм. Энэ эрүүгийн гэмт хэрэг шийдэгдсэний дараа тухай асуудал яригдах ёстой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч М.М, Э.Б нарыг бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М-гийн М.Мийг цагдаагийн албан хаагчаар ажиллаж байхдаа хууль журмаар олгогдсон үүргээ биелүүлээгүй хайнга хандсаны улмаас гэмт хэрэг таслан зогсоогдоогүй өөр гэмт хэрэг үйлдэгдэж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд шүүхээс хангаж шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх гэх дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б, М.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан М.Мийн нийт эдлэх ялыг 3 жил 5 сараар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас төрийн тусгай байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдсөн мөн нэг хүний амь нас хохирсон, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах зардалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Ба дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь өөрөө энэ тусгай ангид заасан бүлгийн хувьд авлигын гэмт хэрэгт багтаж байгаа. Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 400 дугаар тогтоол буюу хуулийн тайлбар байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан гэж тайлбарладаг. Нийтийн албан тушаалтан гэж ямар хүн байдаг талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд тодорхойлсон байна. Энэ хуулийн 3.1.4-т нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ гэж байгаа. Тиймээс энэ гэмт хэрэг нь бүлгийн харьяаллаараа авлигын хэргийн бүлгийн харьяалал болдог. Авлигын эсрэг хуулиас гэмт хэргийн субъект нь мөн үү гээд харахад яг цагдаагийн албан хаагч гэж тусгагдаагүй харин Авлигын эсрэг тухай хуулийн 4.1.8-т эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтныг авлигын гэмт хэргийн субъект болно гэж заасан байтал энэ жагсаалт нь батлагдаагүй. Гэмт хэргийн субъектийн хувьд ийм байна. Дээрх гэмт хэрэг нь тусгай субъекттэй заавал эрх бүхий албан тушаалтан байхыг шаарддаг. Гэтэл тухайн хоёр хүний хувьд хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөнө гэдэг нь Авлигын эсрэг хуулиараа гэмт хэргийн тусгай албан тушаалтны субъект болох ёстой. Эргүүлийн цагдаа Э.Бын хувьд бол дээрх мэдүүлгийг мэдүүлдэггүй авлигын бүлэгт хамаарч байгаа тул энэ хэргийн субъект болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн нотолбол зохих байдлыг тусгаж өгсөн. Нотолбол зохих байдалд нь гэмт хэргийг хэн үйлдсэн мөн албан тушаалын гэмт хэргийн субъект нь Э.Б мөн үү, энэ нь бусад хуулиудаар тусгай субъект буюу авлигын эсрэг гэмт хэргийн субъект болохгүй, хэн үйлдсэн нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэртэй байдаг. Энэ гэмт хэргийн сэдэлт зорилго нь М.М, Э.Б нар тухайн машиныг зам тээврийн осол гаргаарай гэх зорилгоор өгч явуулаагүй бусдад давуу байдал гэж эрх мэдлийн байдлаа урвуулсан гэж байгаа боловч энэ гэмт хэргийн сэдэлт зорилго нь өөр байсан зам тээврийн осолтой шалтгаант холбоо байхгүй. Гэмт хэрэг үйлдэхэд шалтгаант нөхцөл хамгийн чухал байдаг. 08 дугаар сарын 22-ны өдөр журмын хашаанаас зөвшөөрөлгүй гарсан юм бол хэдий цаг хугацааны дараа зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдсэн, ямар шалтгаант холбоотой болоод хүний амь нас хохирсон гэж үзэж байгаа юм бэ. Журмын хашаанаас гараад тэр даруй зам тээврийн осол болсон бол шалтгаант холбоо болно. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг Г, Т нар авч яваад цааш нь Г.Ар-д тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Энэ нь тусдаа үйлдэл тусдаа гэмт хэрэг юм. Түүнээс нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа хэрэгтэй энэ зам тээврийн осол ямар ч шалтгаант холбоо байхгүй. Авлигын эсрэг хуульд зааснаар гэмт хэргийн субъект болохгүй тул энэ хэрэг нь гэмт хэргийн шинжгүй юм. Гэмт хэргийн шинж гэдэг нь гэмт хэргийн объектив, субъектив тал бүрдсэн байхыг хэлнэ. Монгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж заасан байдаг. Уг тээврийн хэрэгслийг “АСАП” сангаар эрэн сурвалжлагдаж байсныг мэдсэн мэдээгүй талаар ярьж байна. Э.Бын хувьд тухайн тээврийн хэрэгслийг шалгадаг багаж төхөөрөмж байгаагүй. Үүнийг мэдэх боломжгүй байсан. Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалын хавсралт одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хавсралтаар замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журмыг баталсан байдаг. Дээрх журмын 4 дэх зүйлд зөрчлийг бүртгэж шийдвэрлэх, 4.1-т нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын байгууллагын замын цагдаагийн нэгж дараах нөхцөлийг энэ журмын 10-т заасан бүртгэл судалгааны маягтын дагуу шалгана. Энэ бүртгэл судалгааны маягтыг бүртгэдэг албан тушаалтан Э.Б, М.М нар биш юм. Энэ маягтын дагуу бүртгэдэг эрх бүхий албан тушаалтан нь офицерууд юм. Мөн энэ журмын 10-т заасны дагуу юу юуг бүртгэдэг гэхээр согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд, 9-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх түр саатуулах байранд тээврийн хэрэгслийг хэрхэн яаж зөөж буцаагаад эзэмшигчид нь олгох талаар зохицуулсан байна. Мөн уг журмын 9.19-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн түр саатуулах хашаа байранд байсан хугацааны төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн байна. Тээврийн хэрэгслийг 22 цагийн үед саатуулагдсан маргааш өглөө нь 9-10 цагийн үед гарахдаа буруутай этгээд тээврийн хэрэгслийн зогсолтын мөнгө болох 40 000 төгрөгийг тушаасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн 9.27.6-т Цагдаагийн албаны тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрэмд тухайн газар түр юм уу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд түр саатуулагдсан тээврийн хэрэгслийг цагдаагийн албан хаагчийн шийдвэргүйгээр жолооч эзэмшигч өмчлөгчид хүлээлгэн өгч хашаанаас гаргана гэсэн байна. 9.27.7-т 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд гэсэн нь зам дээр тухайн тээврийн хэрэгсэл зогсоогүй байсан. Замын хөдөлгөөнд оролцож байхад нь саатуулсан. Сая зааснаас бусад тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн ерөнхий жижүүр эсвэл гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тээврийн хэрэгслийг жолооч, эзэмшигч, өмчлөгчид хүлээлгэн өгч хашаанаас гаргана гэж заасан байна. Ерөнхий зохицуулалт, журам нь ийм байна. Гэтэл өнөөдөр Э.Б, М.М нарын хувьд давуу байдлаа урвуулсан гэх боловч уг хашаанаас гаргасан эрх бүхий субъект нь тухайн өдрийн гарч байсан ерөнхий жижүүр мөн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан юм. Шүүгдэгч нарын хувьд зөрчил шалган шийдвэрлэж харьяалах байгууллага руу нь шилжүүлдэг эрх бүхий албан тушаалтнууд биш юм. Мөн журмын 9.31-т тээврийн хэрэгслийг түр саатуулах, хашаа байрнаас авч гарснаас хойш хохирол учирсан талаарх гомдлыг хашаа байрны үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа байгууллага, аж ахуйн нэгж ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас гаргасан тохиолдолд уг байгууллага хариуцлага хүлээхгүй гэж байгаа боловч Орхон аймагт тээврийн хэрэгслийг тусгаарлах хоёр байр байдаг. Тухайн саатуулагдсан тээврийн хэрэгсэл нь хувь хүнтэй засаг даргатай хамтран гэрээ байгуулан ажил хүлээлцдэг саатуулах байр юм. Тийм учраас тээврийн хэрэгсэл түр саатуулах байр нь аж ахуйн нэгж гэх утгаараа тухайн хашаанаас гарсан тохиолдолд ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэх журам байна. Эдгээр нотлох баримтыг үндэслэж нэгт Э.Б нь тухайн гэмт хэргийн субъект биш, хийсэн хариуцлагаа хүлээсэн буюу Цагдаагийн ёс зүйн дүрэм, хуульд зааснаар хариуцлагаа хүлээн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг түр хадгалсан нь сайдын журмаар хашаанаас гаргаж авсан төлбөрөө төлсөн, уг хашаанаас гарсан нь энэ журамтай нийцэж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжийг хангаагүй, нотолбол зохих байдалд заагдсан шалтгаант холбоо зэргээс нь үзэхэд энэ гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлгүй байх тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зарим шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Э.Бын үйлдлийг цагаатгаж өгнө үү. Улсын яллагчийн яллах дүгнэлттэй танилцлаа. Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд гэвэл нийтийн албанд ажиллаж байсан. Э.Б тухайд эцэг эх, хоёр дүү нар хамт амьдардаг мөн ажил хөдөлмөр хувиараа эрхэлж гэр бүлийнхнийгээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Хэдий өнөөдөр ийм гэмт хэрэгт холбогдсон хэдий ч өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу 2018 онд амиа хорлох гэж байсан хүний амийг аварч, цагдаагийн байгууллагаас шагнагдаж байсан гавьяа шагнал байгаа. Зан байдлын тухайд зөөлөн, тайван хүн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүхээс хохирол хор уршгийг тооцоогүй тул тэдгээрт оногдуулж байгаа хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хувийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэх ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “М овогтой М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, 23.5 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг их анхаарах ёстой гэж үзэж байна. М.М, Э.Б нар нь бүлэглэж албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Үүгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн байна. М.М нь Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цаглаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа замын хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны улмаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодоор хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн байна. Нэгт М.Мийг яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль сахиулагч нь ажилдаа хайнга хандаж түүнээс улбаалан хүний амь нас хохирсон гэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яагаад нийтийн албан тушаалтан гэж үзэж байгаагаа нотолж тухайн нотлох баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй. Б.Балжидмаа өмгөөлөгчийн хэлж байгаагаар хөрөнгө орлогын мэдүүлгээ авлигатай тэмцэх газар мэдүүлдэг юм уу. Үүнтэй холбоотойгоор нийтийн албан тушаалтан гэж үзээд байгаа юм уу. Ингэж үзэж байгаа бол Авлигын эсрэг хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъект гэж тодорхойлоод байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тийм учраас энэ гэмт хэргийн субъект нь М.М биш юм. Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсээс гаргасан зөрчлийг нь шалгаад сахилгын шийтгэл оногдуулсан. Уг тушаал нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Уг тушаалыг хүчингүй болгосон талаар баримт хэрэгт байхгүй. Тийм учраас яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ямар дүрэм журам зөрчсөн тухай огт заагаагүй мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж байна. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ. Энэ талаар байхгүй байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль гэж биш Цагдаагийн албаны тухай хууль гэж байгаа. Уг хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодын юуг нь зөрчсөн юм бэ. Тухайн журам кодыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн даргаас авч харахад маш олон хуудастай байсан. Түүнээс холбогдох хэсгийг нь хуулбарлаж нотлох баримтын хэмжээнд судлах боломжтой гэж үзэж байна. Зохих зүйл заалтыг шүүхийг судалж үзнэ үү гэж байгаа учир нь яллах дүгнэлтэд ямар албан тушаалтан ямар хууль тогтоомжийг зөрчиж байгаа тухай тодорхой тусгаагүй байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн гэж байгаа боловч ямар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар тусгаагүй тул шүүх яаж шийдвэрлэх юм бэ. Хэрвээ замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байгаа бол яллах дүгнэлтийн үндэслэл байхгүй болно. Ийм байдлаар яллах дүгнэлт нь өөрөө М.Мийг гэм буруутайд тооцуулах үндэслэлийг хангаагүй гэж үзэж байна. Нэгт яллах дүгнэлт ийм байна шүү гэж шүүгчийн анхааралд хандуулж байна. Хоёр дугаарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл, 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Мийг энэ зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон бол гэж байна. М.М жолооны эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг шалгаад цааш тээврийн хэрэгсэл жолоодон явах боломжгүй учраас тээврийн хэрэгслийг нь журамласан. Тээврийн хэрэгслийг зогсоогоод энэ хүн эрүүл эсэхийг нь шалгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь шалгадаг юм байна. Гэхдээ замын цагдаа зохицуулагчийн эрх үүрэг, албаны ажлын байрны тодорхойлолт гэж байдаггүй. Хэдийгээр Э.Бын гуйлтаар журмын хашаанаас гаргасан боловч Г.Ар гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаснаас болоод хүүхдийн амь нас хохирсон хэрэгт М.М тухайн хүүхдийн амь насыг хохироосон талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Энэ зүйл хэсэг биш юм. Б.О-Э прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд мөрдөгчийн ирүүлсэн саналыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр яллагдагчаар татах тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон. Мөн хохирогч гомдол гаргахад аймгийн прокурор ямар ч үндэслэлгүйгээр энэ зүйл хэсгийг нэмсэн. Тиймээс Г.Ариунгэрэл гэх хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй мөн согтууруулах мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхдаа машин жолоодож яваад айлын хашаа руу дайрч орсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Гэтэл Г.А-лийг яллагдагчаар татсан тогтоол байгаа боловч шүүхэд шилжүүлсэн гэм буруутайд тооцсон тогтоол шийдвэр байхгүй байна. Нийтэд илэрхий байгаа байдлыг үндэслэж Г.Агэх хүн буруутай, осол гаргасан юм байна гэдгийг мэдээд ойлгосноороо ярьсан. Г.А гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүүхдийн амь насыг хохироосон байхад М.Мийн хууль сахиулагчийн хувьд үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж хоорондоо шалтгаант холбоо байгаа мэтээр энэ зүйл ангиар яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Ар-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол энэ хэрэгт авагдсан байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм. Үйлдэл, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоогүй тул гэм буруугийн зарчим алдагдаж байна. Тийм учраас энэ зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй болохыг шүүхэд хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар бусдад давуу байдал олгосон гэж байна. Ямар давуу байдлыг хэнд олгосныг тогтоогоогүй. Хэргийн материалтай танилцахад М.М зөв ажилласан хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан хүн нь манай хамаатны хүүхэд байгаа юм маргааш ажил явдалтай гэхэд нь хүнлэг сэтгэл гаргаад өгсөн. Хоёр хоногийн дараа ийм зүйл болно гэж урьдчилаад харах боломжгүй. М.М нь болзошгүй байдлаас урьдчилан сэргийлсэн гэхдээ хамт ажилладаг цагдаа нь гуйхад хүнлэг сэтгэл гараад явуулсан. Түрүүн асуулт хариултын шатанд Э.Баас хэн журмын хашаанаас машиныг унаж гарсан юм бэ гэхэд би журмын хашаанаас унаж гараад Гарьдад өгсөн, Гарьд, Тэгшбилэгт өгсөн, Тэгшбилэг, Г.А өгсөн гэх ба дөрвөн хүн дамжсан машин цаашаа осол гаргахыг М.М мэдэх боломжгүй. Журмын хашаанаас машиныг гаргаснаас хоёр хоногийн дараа буюу 24-ний өдөр 19 цагт уг осол гарсан. Миний хэлэх гэсэн зүйл бол М.М, Г.Ар, Э.Б, Т, Г нарын хэнд нь давуу байдал олгоод байгаа юм бэ. Хэдийгээр тухайн машиныг журмын хашаанд байлгаад өөрөө шалгах эрхгүй ч дараагийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгөх ёстой байсан боловч энэ талаар шалгасан баримт байхгүй байна. Бүртгэлийг нь хөтлөөд шалгасан баримт байхгүй, журмын хашаанд машиныг хүлээлгэж өгөхдөө хэнд ямар албан тушаалтанд хүлээлгэж өгөх байсан талаар шалгаагүй. М.М нь энэ асуудлаар арга хэмжээ авагдсан. Яллах дүгнэлтэд ямар хууль тогтоомжийг зөрчсөн тухай ямар нэгэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэж заасан харин яллах дүгнэлтэд албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан гэсэн байсан. Үүнийг үгчилж үзвэл тухайн үйлдэлтэй ямар ч хамааралгүй болж байна. Мөрдөгчийн санал, хэргийг шүүхэд шилжүүлэх санал, шүүгдэгч нарын ажлаас халсан тушаал зэрэгт Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.2 дугаар зүйл ангийг тус тус зөрчсөн байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн тухай заалт байгаа. Үүнийг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Уг зүйл заалтыг зөрчсөн шударга байгаагүй, тухайн машиныг журамлах үүргээ биелүүлээгүй. Сахилын дүрмийн 2.15 дугаар зүйлийг зөрчсөн. 12.12 дугаар зүйлд хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хүнд сануулах, цагдаагийн албанаас халах гэх мэт сахилгын шийтгэл байдаг. Мөн уг дүрмийн 12.15 Цагдаагийн төв байгууллагаас баталсан үйл ажиллагааны дүрмийг зөрчсөн бол сануулах, эргэж цагдаагийн албанд орохгүйгээр халах, эргэж цагдаагийн албанд орохоор халах гэх мэт сахилгын санкцитай. Уг сахилгын дүрмийн 2 дугаар бүлгийн 12 дугаар зүйлд зааснаар албан хаагч хуулиар хүлээсэн албан үүргээ үл биелүүлсэн бол сануулахаас эхлэн төрийн албанд эргэж орохгүйгээр халах шийтгэлээс М.Мт тохирсон шийтгэлийг хүлээсэн. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийг зөрчсөн. Шударгаар ажиллаж амьдрах, хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан бол ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх ёстой, хамтран ажиллаж байгаа албан хаагчдаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих үүрэгтэй гэж заасан байна. 3.2-т Цагдаагийн байгууллагын нэр төр алдар хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх ёстой гэж заасан мөн эдгээрийг зөрчсөн юм байна. Эдгээр зөрчил дээр сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Үнэхээр харамсалтай үйлдэл болохын хувьд болсон согтууруулах мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хашаан дотор тоглож байсан хүүхдийг дайрч ам насыг нь хохироосон Г.А хариуцлага хүлээх ёстой. Түүнээс хоёр хоногийн өмнө журмын хашаанаас тээврийн хэрэгслийг гаргаж өгснөөр Г.А-д давуу байдал олгосон гэж байгаа бол үгүй юм. Харин хэнд давуу байдал олгосон талаар бид нар тогтоох ёстой. Тухайн хэрэг нь ослын хэрэг тул Г.А хариуцлага хүлээх нь үнэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлогдвол зохих байдал гэх нотлох баримт, нотлох баримтын шаардлага хангасан байх гэх мэт зүйл заалтыг харахад хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гарч ирж байна. Би өмнө Хууль зүйн дотоод хэргийн сайдын баталсан замын хөдөлгөөн зохицуулах дүрмийг уншиж сонсгосон. Миний бодлоор замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа нь замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа тэр дүрмийг яллах дүгнэлтдээ дутуу бичсэн нь ойлгомжгүй байна. Уг дүрэм журам нь он саргүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс М.Мийг буруутгах хууль ёсны нотлох баримт биш юм. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд уг машиныг эрэн сурвалжилж байсныг мэдэх боломжтой гэж байна. Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг баталсан Хууль зүйн дотоод хэргийн сайдын баталсан 2014 оны 10 дугаар сарын 06-ны А167 дугаартай тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан. Үүнд мэдээлэл технологийн төв нь энэ мэдээллийг нэгтгэж харьяалах байгууллагад нь хүргүүлэх зохион байгуулах, хяналт тавих ёстой. Эрэн сурвалжилж байгаа тухайн зүйлийн талаар мөрдөгч “АСАП” санд шивсний дараа боловсруулж цааш нь хүргэх талаар мэдээлэл технологийн төв хариуцдаг юм байна. 2019 оны 07 дугаар сард эрэн сурвалжлагдаж зарлагдсан машиныг Орхон аймаг дахь Цагдаагийн газар болон бусад аймгийн Цагдаагийн газрууд бүтэн нэг сарын хугацаанд яагаад олж тогтоогоогүй байсан юм бэ. Өөрөөр хэлбэл Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ерөнхий жижүүр, тасгийн дарга нар хурал дээр ийм машиныг эрэн сурвалжилж байгаа талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй, ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Гэрч нар “АСАП” санг шалгах ёстой байсан гэж байгаа боловч 22-ны өглөө нь бүртгээд орой 20 цаг 48 минут 37 секутэнд “АСАП” санд шивсэн байсан. Тухайн өдрийн ерөнхий жижүүр уг мэдээллийн хүлээж авсны үндсэн дээр өглөөний шуурхай дээр эрэн сурвалжилж байгаа зүйлийн талаар мэдээлдэг юм байна. Нэг цагийн өмнө хийсэн мэдээллийг М.М мэдэх боломжгүй. Учир нь 3 хоног, 7 хоног, даруй гэх хугацаа заагаагүй оройн цагаар мэдээлэл технологийн төвийн ажилтнууд нь шивсэн даруй орон нутгийн цагдаагийн байгуулга руу явуулаагүй байсан ажлын цаг дууссан байсан. М.М би “АСАП” сан руу орсон бол мэдэх байсан харин “АСАП” сан руу орж шалгаагүй гэдгээ шударгаар хэлж байна. Хэрэв тэр өдөр “АСАП” санд шивсэн байсан бол ерөнхий жижүүр мэдээлэх байсан. Гэтэл оройн 21 цагт санд шивсэн 22 цагт нь уг машиныг журамласан байсан. Энэ хугацаанд ерөнхий жижүүрт уг мэдээлэл ирээгүй байсан. Тухайн код журмын дагуу мэдээлэл технологийн төв Орхон аймаг руу мэдээлсэн юм уу үүнийг шалгах ёстой. Тиймээс М.Мийг “АСАП” санд тулгалт хийгээгүй гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мэдээлэл технологийн төв нь хуулийн дагуу ажилласан эсэхийг шалгаагүй байж М.Мийг бусдад тус болсон үүнээс чинь болж хүн нас барсан гэж буруутгаж болохгүй. Эцэст нь түүнд Цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гаргасан зөрчил нь ёс зүйн дүрэм, сахилгын дүрэм, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нь үнэн гэхдээ үүнээс болж ямар нэгэн хор уршиг учраагүй. Хэнд давуу байдал олгосон юм бэ уг давуу байдлыг авсан хүн нь ямар давуу байдлыг өөртөө бий болгосон юм бэ. Э.Б уг машиныг гуйсан мөн Э.Бад машиныг өгсөн. Уг машин дөрвөн хүн дамжсаны дараа Г.Ариунгэрэлд очиж хүүхдийн ам насыг хохироосон. Бусдад давуу байдал олгосон гэдэг нь хуулийн нэр томьёо болохоос биш яллах дүгнэлт үйлдэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэнд давуу байдал олгосныг тогтоож заавал бичих ёстой. Энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй тул М.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүхээс М.Мийн гэм буруутайд тооцсон. Би М.Мийн өөрийгөө буруутгаж байгаа байр сууринаас өөрөөр өмгөөллийн үгээ хэлж шүүх хуралдаанд оролцсон. Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон тул ялын хувьд улсын яллагчийн байр сууринаас эсрэг байна. Учир нь энэ гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт багтаж байгаа. Аль алинд нь хорих ялын санал гаргасан. Шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорихоос өөр төрлийн ялын санкци байхгүй тул сонгон хэрэглэх боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тэнсэн харгалзаж өгнө үү гэх саналыг гаргаж байна. М.Мийн хувьд энэ хэргийн хувьд өөрийгөө гэм буруугүй гэж үздэггүй. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр мөн өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч байсан. Тийм учраас одоо ажилгүй, жолоочийн мэргэжлээс өөр мэргэжилгүй, 10 гаруй жил цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ял шийтгэл эдэлж байгаагүй тул хорих ял оногдуулах бус тэнсэн харгалзаж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

  1. Үйл баримтын талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч С.Ггийн “Манай хүүг дайрч амь насыг нь хохироосон Цагаан өнгийн приус 20 маркын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнө н.Тэгшээ гэж хүн жолоодон яваад замын цагдаагийн Н.М.М, А.М-О нар журамлуулсан байсан гэтэл энэ машиныг хэв журмын цагдаа н.Э.Б нь уг 2 цагдаагаас гуйж гаргуулсан байсан, ингэж гуйж гаргаагүй байсан бол өнөөдөр ийм осол гарахгүй байх байсан эдгээр цагдаагийн алба хаагч нар шударгаар ажлаа хийгээгүй бусдад давуу байдал олгосон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-лийн “Тасгийн дарга болон ахлах зохицуулагч нараас Замын цагдаагийн тасгийн албан хаагч нарт зөрчил дутагдалгүй ажиллах талаар зөвлөмж, зааварчилга өгсөөр байтал 2019 оны 8 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Говил” гэх газраас цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Н.М.М, А.М-О нар нь Улаанбаатар хотоос хулгайд алдагдсан Цагдаагийн байгууллагын “АСАП” санд эрэн сурвалжлагдаж байсан цагаан өнгийн Тоёота приус 20 загварын 64- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодсон гэх үндэслэлээр түр саатуулан журмын хашаанд хийсэн байсан гэхдээ дээрх машиныг журмын хашаанд саатуулсан бүртгэлийн дэвтэр дээр бүртгээгүй, мөн Цагдаагийн газрын хоногийн рапорт болон тасгийн рапортанд тусгуулаагүй байсан” гэсэн мэдүүлэг, Я.Г-рын “М.М цагдаагийн хэлсэн газарт яваад очиход цагаан өнгийн приус 20 маркийн машин байсан. Улсын дугаарыг нь одоо санахгүй байна. Уг машиныг цагдаа М.М намайг ач гэж хэлсэн. Тэгэхээр нь би ачаад явж байхад араас миний гар утасруу М.М ярьснаа наад машиныг барьсан хүн нь жолоодох эрхийн үнэмлэхгүй шүү, журмын хашаанд оруулахдаа бүртгэж болохгүй шүү үүдний жижүүртээ хэлээрэй гэж надад хэлсэн. Ингээд би машиныг журмын хашаа буюу тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд оруулахдаа сахиул /Оператор/ Б.Д-нд хандаж энэ машиныг битгий бүртгээрэй гэж М.М цагдаа хэлсэн шүү гэж хэлчихээд явсан” гэсэн мэдүүлэг, А.М-Оын “Би Э.Б хандаж “Чи манай Замын цагдаагийн тасагт олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан журмын хашаанд машин орсон тохиолдолд яаж бичдэг билээ ахлах дарга нар яаж шалгадаг билээ чи мэдэж байгаа наад машиныг чинь гаргах боломжгүй” гэж хэлсэн. М.М Э.Быг надтай ярь гэж хэлсэн юм уу бүү мэд ихэвчлэн надтай ирж уулзаад байсан ба М.М өөрөө дөлөөд байх шиг анзаарагдсан. Би Э.Б наад машиныг чинь гаргаж чадахгүй үнэхээр танай хамаатан юм бол өглөө байцаагчид нь хэлээд хурдан шийдвэрлүүлж өгье гэж хэлсэн тэгээд Э.Б яваад дахин ирээгүй надруу яриа ч үгүй. Ингээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 23- ны өглөө 09 цагийн үед жижүүрээс буугаад Замын цагдаагийн тасгийн байрны гадна талд хэн нь рапорт оо бичих вэ гэдэг дээр маргалдсан тэгээд би бичихээр болоод М.Мөөс урьд шөнийн Э.Бын хамаатны хүний машины дугаар хэд билээ рапортонд бичье гэсэн чинь гаргачихсан ш дээ гэж хэлсэн тэр орой Э.Бын хамаатны хүний машиныг гаргах үйл явцыг би мздэзгүй М.М еөрөө мэдээд шийдвэр гаргасан байсан. Гэтэл энэ машин нь 2019 оны 08 дугаар сарын 24- ний өдөр айлын хашаа мөргөөд хүүхэд дайрч амь насыг нь хохироосон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Б, А.Б, Б.Д, Н.Т, Б., Г. нарын мэдүүлэг, Албаны шалгалт явуулсан 2019011800024 дугаартай материал, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа мөрдөн байцаалтын 1925000000328 дугаартай хэрэгт үзлэг хийж 194 хуудас материалуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл, “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээний материал, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М,Э.Б нар нь 2019 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд бүлэглэн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, 64- улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-ны бүртгэлд оруулалгүй Н.Тэгшбилэгт өгч явуулсан үйл баримт,

Мөнхнасангийн М.М нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байхдаа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд 541980001498 дугаарт бүртгэгдэн эрэн сурвалжилж байсан цагаан өнгийн тоёота приус 20 загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Тэгшбилэгт нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсныг шалгаж, тээврийн хэрэгслийг саатуулсан боловч замын хөдөлгөөний дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандаж, тээврийн хэрэгслийг шалгуулалгүй буцаан өгч явуулсны улмаас 18 насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, Г.Ариунгэрэлт нь мансуурсан байдалтай жолоодож яваад айлийн хашаа мөргөж бага насны хүүхдийг дайрч, хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

            Шүүгдэгч М.М, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Э.Б нь М.Мийг Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байхыг ятгаж, М.М нь зөрчилтэй тээврийн хэрэгслийг шалгах, саатуулах үүргээ зориуд санаатай хэрэгжүүлэхгүй байж, эрх мэдлээ хэтрүүлэн зөрчилтэй тээврийн хэрэгслийг Э.М.Мөөр дамжуулан өгч бусдад давуу байдал бий болгосон болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Э.Б, М.М нарыг нийтийн албан тушаалтан мөн эсэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд хамаарах албан тушаалтан биш, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаггүй учир авилга албан тушаалын гэмт хэргийн субъект болохгүй гэж мэтгэлцэж байх боловч Авилгын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт болон Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн албан хаагч, хууль сахиулагч нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтанд хамаарах тул нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэстэй байна.

            Шүүгдэгч М.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн хангаж байна гэж үзлээ. С.М.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байхдаа замын хөдөлгөөний дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/-аар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг шалгаж бүртгэлт оруулаагүй, эрх бүхий албан тушаалтан шалгах боломж олголгүй тээврийн хэрэгслийг бусдад өгч явуулан хайнга хандсаны улмаас уг тээврийн хэрэгслийг авч зугатаасан байж болзошгүй, 17 настай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Г.Ариунгэрэл нь мансуурсан байдалтай жолоодож яваад айлийн хашаа мөргөж бага насны хүүхдийг дайрч, хүний амь нас хохироосон байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар санал дүгнэлтдээ “М.М нь тээврийн хэрэгслийг Г.А өгч явуулаагүй, цагдаагийн албан хаагч болох Э.Б өгсөн. Э.Б нь Га, Га нь Т өгсөн байдаг. Уг үйл явдлаас хойш нэг өдрийн дараа Г.А тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. М.Мийн үйлдэл, Г.Ар-ийн үйлдэл болон хүний амь нас хохирсон асуудалд шалтгаант холбоо байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохироосон асуудалдаа Г.А яллагдагчаар шалгагдаж хэрэг нь шүүх дээр байгаа гэх боловч гэм буруутай нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэг шийдвэр хэрэгт авагдаагүй. Уг машиныг эрэн сурвалжилж байгаа, “АСАП” санд оруулсан гэдгийг М.Мд танилцуулаагүй, ажил тарсан байсан тул М.М шалгаж үзээгүй гэдгээ хэлдэг. Мэдээллийн төв нь зохих журмын дагуу ажилласан эсэхийг шалгаагүй байж М.Мийг буруутгах нь үндэсгүй” гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.М нь алдагдсан байж болзошгүй үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигч биш хүн жолоодож явахад зохих журмын дагуу шалгах, саатуулах арга хэмжээ аваагүй хайнга хандсан. Тээврийн хэрэгслийг бусдын гуйлтаар бүртгэлд авахуулалгүй өгч явуулсан. Тээврийн хэрэгслийн шалгалгүй, хайнга хандан өгч явуулснаар гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, эрх бүхий албан тушаалтанд уг тээврийн хэрэгслийг шалгах, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжийг олгоогүй байна. Түүний хайнга хандсан үйлдлийн улмаас гэмт хэргийн шинжтэй эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй, мансуурсан хүн жолоодож яваад бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон байх тул, М.Мийн хайнга хандсан үйлдэл, хохирол, хор уршиг шалтгаант холбоотой гэж үзлээ. Хохирогч С.Ганзоригийн “цагдаагийн албан хаагч нар зохих журмын дагуу ажлаа хийсэн бол миний хүүг дайрсан осол гарахгүй байсан” гэсэн мэдүүлэг үндэстэй байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М, Э.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг  дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг хасч, шүүгдэгч М.Мд хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Э.Бад торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ нийтийн албанд буюу цагдаагийн албанд /хууль сахиулах/ ажиллаж байсан тул түүнд оногдуулах нийтийн албанд томилогдох эрхийг хасах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ял болгон эдлүүлэх боломжтой гэж үзэв.

            Шүүгдэгч Э.Б, М.М нарт ял оногдуухад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч М.Мийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн төлөөлөгч С.Г нь сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Б, М.М нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас, гэм хорын хохирлын нэхэмжлэл гараагүй, уг гэмт хэрэг нь хохирол шаардахгүй, үйлдлээрээ шинж нь /хэлбэрийн бүрэлдэхүүн/ тодорхойлогддог гэмт хэрэг болно.

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.М нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая төрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 360 хоногийн хорих ялаар тооцон мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хугацаагаар хасч, 1 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.Ганзориг нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.Г нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.