Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0769/З |
Дугаар | 128/ШШ2020/0268 |
Огноо | 2020-04-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2020/0268
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийнзахирал Д.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Г” ХХКнь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар З******* баруун богино аманд аялал жуучлалын зориулалтаар 1.0 га газар ашиглах эрхтэй болж улмаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалпай нутгийн удирдлагын газраас 2016/0079 тоог газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар авч, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн A/76 дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг "Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалын унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй“ гэсэн үндэслэлээр цуцалсан. Улмаар дээрх тушаалыг эс зөвшөөрч манай компани нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 омы 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г" ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийи 52 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн богөөд дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, түүнийг захиргааны байгууллага шалгаж тогтоосны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 21-иий өдрийн А/450 дугаар тушаалаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дутаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосоныг тус яамны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны одрийн 10/6163 дугаар албан бичгээр мэдэгдсэн учир шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Уг тушаалд манай ашиглах эрх бүхий газрыг уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалын гуу жалга бүхий үерийн ус буудаг газарт байршдаг, орц гарц, зам гавих боломжгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төсөл нь уул нураах, газар хагалах, ухах, хайрга, чулуу авах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалын төлөв байдлыг өөрчлөх, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчиж болзошгүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж цуцалсан нь хууль бус бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь өмнөх шүүхийн шийдвэрээр няцаагдсан бөгөөд шүүхээс зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй гэж үзэж захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тоггоосон мэтээр шинэ акт гаргасан нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцээгүй учир шүүхийн шийдвэрийн дагуу гарсан акт гэж үзэх боломжгүй юм.
Манай компанийн зүгээс 2016 онд хийлгэсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд уг үнэлгээний дагуу байгаль орчин сөрөг нөлөөгүй, эрсдэлгүй арга хэлбэр, технологиор yг газарт төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан болно.
Мөн уг газарт хэрэгжүүлэх төсөлтэй холбоотой судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил, хөрөнгө оруулалт олох ажил хийгдэж байсан, өмнө нь шүүхийн маргаантай байсан, захиргааны актыг түдгэлзүүлсэн зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас уг газарт ажил хийх боломжгүй байсан зэргийг харгалзан үзэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх болон газартай холбоотой rapгacaн газрын төлбөр болон хөрөнгө оруулалт үр ашиггүй болж хохирол амсахад хүрээд байна.
Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчиигүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч Г ХХК-нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дүгээр тушаалаар Богд хан уулын дархан цаазат газар З******* баруун богино аманд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг ашиглах эрхтэй болсон ба улмаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2016/0079 тоот газар ашиглах гэрчилгээ олгож 5 жилийн хугацаагаар гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар дээрх маргаан бүхий газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Улмаар сайдын тушаалыг эс зөвшөөрч манай компани Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0666 дугаар шийдвэрээр маргаан бүхий А/76 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Өмнөх шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгч компанийн хувьд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэхийг дахин тодорхойлсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гаргана гэсэн шүүхийн шийдвэр гарсан.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын маргаан бүхий А/450 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна.
Учир нь манай компани 2017 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгээд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Өмнөх шатны шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх нөхцөл байдал нь зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хүргүүлсэн эсэхийг тодруулах байсан. Гэвч тухайн баримтыг хүргүүлсэн талаарх үйл баримт тогтоогдсон атал Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийг үндэслэж газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус байна.
Өмнөх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулаагүй байж өөр үндэслэлээр дахин шинэ захиргааны акт гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлж шинээр гаргасан захиргааны акт гэж үзэх боломжгүй. Учир нь бид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлийг шүүхийн маргаантай байсан тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн 6 сарын хугацаанд өмнөх нөхцөл байдлыг арилах хүртэл тухайн газар дээр ямар нэгэн төсөл арга хэмжээ явуулах боломжгүй байсан тул энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж газар ашиглах эрх олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой байгаа. Гэтэл сонсох ажиллагаа хийгээд уг захиргааны актыг гаргасан. Иймд А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны үед тайлбартаа: “Г” ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
“Г” ХХК-ийн1.0 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутаг болох З******* баруун богино аманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тушаалаг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчин аялал жуулчлалаар олгосныг, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6, захирал Т.Сайнзаяатай 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1243 дугаар саналыг үндэслэн “Г” ХХК-ийн1 га газар нь уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалийн гуу жалга бүх үерийн ус буудаг газарт байршилтай, орц гарц зам тавих боломжгүй, уул нурах, ухах зэргээр дархан цаазат газрын дэглэм горим зөрчиж болзошгүй, мөн зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Захиргааны акт гарахын өмнөх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захирал Т.С-д мэдэгдэж сонсох ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн бөгөөд тушаал гарсны дараа 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10/6163 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Дархан цаазат газрын хамгаалалтын бүс буюу хязгаарлалтын бүсэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дүгээр тушаалаар Г ХХК-д 1 га газар олгосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн А/450 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, мөн захиралын сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1243 дугаар саналыг үндэслэж “Г” ХХК-д олгосон газар нь уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалийн гуу жалга бүхий үерийн ус буудаг газарт багтдаг. Уулыг нураах, ухах, дархан цаазат дэглэмийг зөрчих нь тодорхой байсан. Захиргааны акт гарахын өмнө болон гарсны дараа мэдэгдсэн. Иймд А/450 дугаар тушаал нь үндэслэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
“Г” ХХК-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газар З******* баруун богино нэртэй газарт 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З******* баруун богино аманд 1.0 га газрыг 58******* тоот улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, ... ийг баримтлан ..уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байна гэж “Г” ХХК-ийнгазар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Г” ХХКнэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г" ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийи 52 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, түүнийг захиргааны байгууллага шалгаж тогтоосны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Улмаар дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар хуралдааны тогтоол, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1243 дугаар албан бичиг, “Г” ХХК-ийнзахирал Т.Сайнзаяатай 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлийг тус тус үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 21-иий өдрийн А/450 дугаар тушаалаар “Г” ХХК-ийнгазар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газарт ... байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглуулж болно гэж урьдчилсан нөхцлийг заасан, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт ...үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж, ахуй нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, байгалийн унаган төрхийг алдагдуулах эсэхийг нарийвчлан тогтоосон эсэх нь энэ хэрэгт гол ач холбогдолтой, хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөгүй бол нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар ашиглах эрх хуулиар хамгаалагдах байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан гэсэн хоёр үнэлгээнээс бүрдэж байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд тухайн үед ерөнхий үнэлгээ хийлгэсэн боловч нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх, уг үнэлгээгээр ямар дүгнэлт гарсан болох нь тодорхойгүй, нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүргүүлж, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 5.11, 6.1, 7.1, 8.1 дэх хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь нарийвчилсан үнэлгээний тайланг төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлэх үүрэгтэй, энэ дагуу Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ерөнхий шинжээч албажуулж, мэдээллийн санд уг тайланг бүртгэснээр уг тайлан хүчин төгөлдөр болох байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны шинжээчийн хянасан Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй, усны нөөцийн хомсдол үүсэх, хөрс, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалт зүйлс сөрөг нөлөөлөлд өртөх эсэх талаар мэргэжлийн байгууллагын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай, мөн Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага МNS 6426:2013 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах-ыг онцгойлон анхааруулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11/2549 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд нарийвчилсан үнэлгээг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан ирүүлэхийг мэдэгдэж байсан, энэхүү үүргийг нэхэмжлэгч хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд энэ тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах урьдчилсан шаардлага хангагдсан эсэх буюу маргааны гол үйл баримт болох байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэх эсэхийг нарийвчлан тогтоох нь хэргийн гол нөхцөл бөгөөд энэхүү үүргээ захиргааны байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн эсэх, нөгөө талаар нэхэмжлэгчээс өөрөөс шалтгаалах үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг цаашид тодруулах шаардлагатай гэж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад дээрх нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоолгүй дахин шинэ захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний А/450 дугаар тушаал гаргасан нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцээгүй байна.
Уг маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний А/450 дугаар тушаалд манай ашиглах эрх бүхий газрыг уулын эгц налуу өндөрлөг эрэг, байгалын гуу жалга бүхий үерийн ус буудаг газарг байршдаг, орц гарц, зам гавих боломжгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төсөл нь уул нураах, газар хагалах, ухах, хайрга, чулуу авах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалын төлөв байдлыг өөрчлөх, дархан цаазаг газрын дэглэм горимыг зөрчиж болзошгүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж цуцалсан гэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төслийг боловсруулан ирүүл гэсэн шаардлагын дагуу эдгээр баримтуудыг батлуулжээ.
Мөн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний А/450 дугаар тушаалыг гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар хуралдааны тогтоолыг үндэслэсэн гэж хариуцагч тайлбарлах боловч шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлуудыг тодруулалгүй маргаан бүхий тушаал гаргасныг хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу шинэ захиргааны акт гаргасан гэж үзэхээргүй байна.
Тодруулбал хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчин нэхэмжлэгч “Г” ХХКнь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэхийг захиргааны байгууллага шалгаж газар ашиглагчаас тодруулалгүй дан ганц Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1243 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч “Г” ХХК 2016 онд хийлгэсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байх уг газарт хэрэгжүүлэх төсөлтэй холбоотой судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил, хөрөнгө оруулалт олох ажил хийгдэж байсан, өмнө нь шүүхийн маргаантай байсан, захиргааны актыг түдгэлзүүлсэн зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас уг газарт ажил хийх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ. Энэхүү хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг ...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарлажээ.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн газраа ашиглах талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тухайлбал зориулалтын үйл ажиллагаатай холбоотой техникийн нөхцөлүүд авах, зураг төсөл боловсруулах ажиллагаа явуулж байгаа эсэх, ашиглах явц нь ямар шалтгаанаар удааширсан зэргийг шалган тодруулж, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байдал байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй нь хууль бус болжээ.
Иймд нэхэмжлэгч “Г” ХХК-ийнгаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ