Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 86А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0089/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Иргэдийн төлөөлөгч Б.Нямдорж, Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, Хохирогч Д.Эрдэнэчимэг, Г.Болдхуяг, Хохирогчийн өмгөөлөгч Д.Цагаандарь Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, Ц.Отгонсүх, Н.Төгсбаяр, Шүүгдэгч Б.Алтанцэцэг, С.Долгион, С.Онон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Хохирогч Д.Эрдэнэтуяа, Иргэний нэхэмжлэгч С.Оргил нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батхуягийн Алтанцэцэг, Баатад овгийн Самбуугийн Онон, Гавилуу овгийн Сандагийн Долгион нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000812 тоот хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн авч шүүн хэлэлцлээ. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 15 дугаар байрны 44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Батхуягийн Алтанцэцэг /РД:ТЗ73081206/, 2. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 25-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Баатад овгийн Самбуугийн Онон /РД:ТИ79062508/, D:\Share doc\2014\Эрүү 2014\eruu-2015\Eruu-2016\Шийтгэх цагаатгах тогтоол\Б.Алтанцэцэг нар.148.4.docx 3. Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 хүүхэд, зээгийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар байрны 47 тоотод оршин суух, Урьд: Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 35 000 төгрөгөөр торгох ялаар, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 205 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны10 дугаар сарын 01-ний өдрийн 237 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Гавилуу овгийн Сандагийн Долгион /РД:ТЗ74010715/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь иргэн Г.Болдхуягаас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт, С.Долгион, С.Онон нар нь Б.Алтанцэцэгтэй үгсэн тохирч бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөлийн Дархан сумын 13-р баг, 1 дүгээр хороолол, 23-44 тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр С.Долгионд худалдсан тухай тэдний гарын үсгийг Б.Алтанцэцэг нь хуурамчаар үйлдэн, 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан С.Онон нь уг гэрээг нотариатчийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан гэрчилж, өмчлөх эрхийг С.Долгионы нэр дээр шилжүүлэн, уг өмчлөх эрх нь өөрийнх нь нэр дээр хууль бусаар шилжсэн гэдгийг мэдсээр байж С.Долгион нь уг хуурамч гэрчилгээг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Эрдэнэтуяад 25 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхэнд халдаж 53 000 000 төгрөг, иргэн Д.Эрдэнэтуяад 25 000 000 төгрөг, нийт 78 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 10 дугаар сарын эхээр найз Болдхуяг надтай уулзаад банкнаас их хэмжээний мөнгө авч байна. Чи надад энэ мөнгийг эргэлдүүлэхэд тус болооч гэж хэлсэн. Тэр үедээ бид нар олон жил найз нөхөд явсан болохоор барьцаа хөрөнгө гэхгүй 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж харилцан ярилцсаны дагуу зээлж авсан. Дараа нь 40,000,000, 50 000 000 төгрөгийг аман гэрээгээр ярьж тохирсоны дагуу 5%-ийн хүүтэй зээлж авч сар бүр тогтмол дансанд нь 9,500,000 төгрөг хийж байсан. Тэгээд миний төлөвлөж байсан ажил бүтээгүйгээс болж ийм байдалд хүрсэн. Гараашийн хувьд би сар болгон 9.500.000 төгрөгийн хүү төлдөг байсан маань 2-3 сар төлөөгүйгээс болоод өөртөө байсан 1.500.000 төгрөг дээрээ 8.000.000 төгрөгийн барьцаа болгож гараашаа өгсөн. Тэгээд 8.000.000 төгрөгийн хүү гэж сар болгон 400.000 төгрөг төлж байсан. Дараа нь Болдхуяг шилжүүлж авна гээд авсан. Өмнөх хурал дээр газар шилжүүлж хохирлоо төлөхөөр болсон боловч Сүхбаатар дарга дээр 2 удаа очих уулзахад болно гэж байсан боловч Энхболд засаг дарга манай газрын гэрчилгээг хүчингүй болгож Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан даргын хадам ээжид өгснөөс болж шилжүүлж чадаагүй. Тэгээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр яваад эргүүлж авсан” гэх мэдүүлэг, Шүүгдэгч С.Ононгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Болдхуяг, Алтанцэцэг нарын 40.000.000 төгрөг гэдэг нь би байранд орох гэсэн чинь мөнгө хэрэг болоод Алтанцэцэг эгчээс олоод өгөөч гэж хэлээд авсан. Тэгээд би 40.000.000 төгрөгөө 2-3 өдөр хэрэглээд буцааж өгсөн. Эрдэнэчимэгийн байрыг болохоор Ш.Алтанцэцэг нотариатч байхгүй хөдөө явсан байхад Б.Алтанцэцэг орж ирээд Ш.Алтанцэцэг нотариатчид хэлчихсэн байгаа энэ гэрээг чамаар батлуулчих гэсэн гэж хэлсэн. Тухайн үед Алтанцэцэг нотариатчтай утсаар ярих гэсэн чинь сүлжээ нь орж гараад ярьж болохгүй байсан. Б.Алтанцэцэг надад ээж хүү 2 байгаа юм, ээжийнх нь нэр дээрээс хүүгийнх нь нэр дээр шилжүүлчихээд удахгүй ээжийнх нь нэр дээр буцаагаад шилжүүлнэ. Ш.Алтанцэцэг нотариатчид хэлсэн гээд байрны гэрчилгээ батлуулаад аваад явсан. Ийм асуудал болсныг сүүлд нь цагдаа дээр дуудагдахад мэдсэн. Надад ямар ч ашиг ирээгүй” гэх мэдүүлэг, Шүүгдэгч С.Долгионы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Алтанцэцэг нөхөртэйгээ манайд ирээд барилгын ажил эхлэх гэсэн чинь мөнгө дутаад байна гээд надад хүсэлт тавьсан. Тэгээд миний нэр дээр ээжийн гэрчилгээг шилжүүлээд аваад ирсэн. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээл авахаар боллоо гараад ир гэж хэлсэн. “Шүтээн” гэдэг ломбард ороод Р.Эрдэнэтуяа гэдэг хүнтэй уулзаад зээлийн гэрээ хийлгээд мөнгөө үйлчилгээний Голомт банкнаас авсан. Тэгээд Алтанцэцэг надад хоол авч идээрэй гээд 250,000 төгрөг өгсөн. 11 дүгээр сарын дундуур ломбарднаас зээлээ төлөөчээ гэж ярьсан. Тэгээд Эрдэнэтуяа байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад дараа нь мөнгийг нь төлөөд байраа эргүүлээд авсан. Эрдэнэтуяаг хохироосон хохирол байхгүй” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Болдхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Алтанцэцэгийн мэдүүлгийг сонслоо худлаа ярьж байна. Үнэнд нийцэхгүй байна. 2013 онд зээл авсан. Гансүх гэдэг Хаан банкны зээлийн газрын дарга нь миний данс руу хандалт хийгээд мөнгөтэй байна гэдгийг мэдэж Алтанцэцэгт хэлсэн. Нөхөр нь хүртэл надад хэлж байгаа юм. Чи яах гэж мөнгө зээлүүлсэн юм. намайг хүртэл 30.000.000 төгрөгөөр хохироосон гэж хэлсэн. Би 2013 оны 10 дугаар сарын 09-нд 100.000.000 төгрөг гэрээ хийгээд өгсөн. Дараа нь 10 дугаар сарын 15-нд 40.000.000 төгрөг яаралтай хэрэг болоод байна гээд авсан. Тэрнээс биш би Алтанцэцэг рүү залгаад мөнгө эргэлдүүлээтэх гэж өгөөгүй. Өмнө нь Онон нэг ч төгрөг авч байгаагүй гэж хэлж байсан. Дараа нь 10 дугаар сарын 28-нд “Монгол Алтан тос” компани баяраас өмнө цалингаа тавьж чадахгүй байна 50.000.000 төгрөг зээлүүлээч гээд авсан. Би хавар ажил эхэлнэ шүү гэж хэлэхэд Батболд гэдэг дүү нь он гаргаад 2 тэр бум төгрөгийн зээл авах гэж байгаа ямар ч санаа зовох зүйлгүй гээд надад итгүүлчихсэн. 90.000.000 төгрөг дээр ямар ч аман хэлцэл байгаагүй. Надад эргүүлээд өгөх боломж байсан боловч яагаад өгөөгүй юм. Би гайхаж байна. Дараа нь Сарантуяагаас асуухад би хувь хүнээс мөнгө аваагүй гэж хэлсэн. Алтанцэцэг 70.000.000 төгрөг өгсөн гэж байна. 58.530.000 төгрөг дээр гараашаа оролцуулаад 66,530,000 төгрөг өгсөн. Энэ мөнгө гэхдээ 90.000.000 төгрөгөөс төлж байгаа зүйл биш. 100.000.000 төгрөгийн хүү гэж тооцож байгаа. Алтанцэцэгийн ярьж байгаагаар бол банкнаас 100.000.000 төгрөг хүүтэй авчихаад хүүгээ төлж байгаад дараа нь 100.000.000 төгрөгөөсөө хасагдана гэж яриад байна. 90.000.000 төгрөгөөс бол нэг ч төгрөг төлөгдөөгүй. Би 90.000.000 төгрөгийг янз бүрийн байдлаар яаралтай төл гэж хэлдэг. Надад янз бүрийн тайлбар тавьдаг би итгэдэг. Дараа нь барилгын ажил эхлэх болсон чинь сураггүй алга болсон. Банкны хүү явж байгаа. Би одоо эхнээс нь хураалгаж байна. Алтанцэцэгийн дансны хуулгыг харахаар 100.000.000 гаруй төгрөг дансанд эргэлдсэн байгаа юм. Яагаад одоо болтол төлөөгүй юм. Газар өгнө гэж яриад байдаг одоо болтол өгөөгүй байна. Газрын тухай хуулиараа бол хүнд зарж болохгүй юм байна лээ. Газар дээр бол итгэхгүй байгаа. хугацаа авах гэсэн зорилго байсан байх. Эхнэрийн 4.000.000 төгрөг гэж байна. Надад эхнэрийн энэ асуудал бол хамаагүй. Иргэний журмаар нэхэмжилнэ биз. Гараашийн 8.000.000 төгрөг ярьж байна. Энэ бол тусдаа асуудал гэх мэдүүлэг, Хохирогч Д.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүү Долгион Алтанцэцэгийг түр байрны гэрчилгээг хэрэглэчихээд өгье гэж байна гэхээр нь би тэг гэж хэлсэн юм. Дараа нь би харин Долгионы нэр дээр шилжүүлсэн гэдгийг мэдсэн. Нэг өдөр ломбарднаас байрыг чинь хурааж авна гэж хэлсэн. Сүүлд нь байрыг Долгионы нэр дээрээс Эрдэнэтуяа өөрийнхээ нэр дээр шилжүүлж авсан байсан. Одоо бол өөрийнхөө байранд орчихсон байгаа. Эрдэнэтуяад 33.000.000 төгрөг өгөөд байраа авсан. Шилжих хөдөлгөөн хийгээгүй” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..Би 2013 оны 11 дүгээр сарын үед байхаа сар өдрийг сайн санахгүй байна, миний танил С.Онон банкнаас байрны зээл хөөцөлдөж байна, мөнгө хэрэгтэй байна, 40 сая төгрөг олоод өгөөч гэж асуусан. Би Г.Болдхуягтай уулзаж С.Ононд мөнгө хэрэгтэй байна, 40 сая төгрөг зээлчих, би С.Ононд өгөх гэсэн юм гээд амаар сарын 5 хувийн хүүтэй авахаар тохирч 40 сая төгрөг авсан. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр оны эцэс болж байхад Г.Болдхуягтай би утсаар яриад “Монгол алтан тос”ХХК-д мөнгөний хэрэг болоод байна, Сараа надаас асуулаа, 50 сая төгрөг зээлчих гэж хэлэхэд Г.Болдхуяг чи цаашаа яахаа өөрөө мэд, би чамд 5 хувийн хүүтэй зээлж байгаа шүү гээд миний данс уруу 50 сая төгрөг шилжүүлсэн... би Сарантуяад 50 сая төгрөг олчихлоо сарын 5 хувийн хүүтэй гэж хэлсэн чинь хүү өндөр байна, дэмий гээд больчихсон... Би тухайн мөнгөнүүдийг хүмүүст хүүтэй зээлүүлсэн. Хэнд хэдийг өгсөнөө тодорхой санахгүй байна, 2013 оны 10 дугаар сард мөнгө авсанаасаа хойш 2014 оны 06 дугаар сарыг дуусталхи хугацааныхаа бүх 190 сая төгрөгнийхөө хүүг 5 хувиар тооцоод төлж байсан. Нийтдээ 66 500 000 төгрөгийг Г.Болдхуяг төлсөн. Үүнээс 8 сая төгрөгийн хүүнд гараашаа барьцаанд тавиулаад Г.Болдхуяг уг барьцааны мөнгийг хүүндээ авсан... Би өөртөө байгаа болон хүнээс зээлсэн мөнгөө цааш нь хүнд хүүтэй зээлж байсан. Мэдээж өөрөө бага зэргийг хэрэглэж байсан. Ингээд хүүтэй мөнгөө хүмүүсээс аваад өөрөө хүнээс авсан мөнгөө төлье гэхээр надаас авсан хүмүүс хугацаандаа надад мөнгөө төлж чадахгүй болсон. Надад одоо хүмүүсээс авах авлага их байгаа, гэвч тэр хүмүүс надад төлөх мөнгөө төлөхгүй, төлөх ч боломжгүй байгаад би энэ хүмүүсээс мөнгө олж авч чадахгүй байгаа учраас Г.Болдхуягийн мөнгийг төлж чадахгүй байгаа юм... Би нэгэнт Г.Болдхуягаас 5 хувийн хүүтэй авсан юм чинь хүүг нь өгчихнө гэж бодоод Уранбатад хүүтэй зээлсэн юм, түүнээс биш хуурч мэхэлж худлаа ярьж аваагүй.. би анхнаасаа Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөлийн Дархан сумын 13 дугаар баг, 23 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг залилан мэхэлж байргүй болгоё гэж бодоогүй. Энэ байрны гэрчилгээг С.Долгионы нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглээд өгье гэж 2014 оны 07 дугаар сард Д.Эрдэнэчимэг, С.Долгион нартай өөрсөдтэй нь ярилцаж тохиролцож байрны ордерыг хувь хүнд тавьж мөнгө зээлж авсан. Д.Эрдэнэтуяа гэх хүнээс мөнгө зээлэх талаар бол би Р.Эрдэнэтуяатай нэг ч удаа ярьж уулзаж байгаагүй.... С.Долгион Д.Эрдэнэтуяагаас авч ирэхэд би түүнд энэ байрыг барьцаанд тавиад мөнгө бүтвэл 1 сая төгрөг өгье гэж тохирсон байсан ба С.Долгион надад урьд 350 000 төгрөгний өртэй байсаныг суутгаад үлдсэн 650 мянган төгрөгийг бэлнээр түүнд өгсөн. С.Ононгоор тухайн гэрээг батлуулахаас өмнө би нотариатч Ш.Алтанцэцэгтэй утсаар яриад ээжээс нь хүүгийнх нь нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэх байр худалдах, худалдан авах гэрээг батлуулах гэсэн юм, ээж, хүү хоёр нь зөвшөөрч байгаа, буцаад хүүгээс нь ээж уруу нь удахгүй шилжих юмаа, гэрээг нь батлаад өгөөч гэхэд Ш.Алтанцэцэг эгч би ажил дээрээ байхгүй байгаа, С.Ононгоор очоод батлуулчих гэж хэлсэн. Ингээд би Алтаа эгчээс зөвшөөрөл авсан тул С.Ононгоор тухайн гэрээг нотариатчийн тэмдэг даруулж батлуулсан. Гэрээг батлуулахад Д.Эрдэнэчимэг, С.Долгион, О.Энхсүлд нар байгаагүй....” гэх мэдүүлэг /хэргийн 77-78, 80, 135, 249, 258-259, 301, 310, 491-492 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Долгионы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2014 оны 07 дугаар сарын орчим байх өдрийг нь сайн санахгүй байна, миний багийн найз Б.Алтанцэцэг манай гэрт орж ирсэн. Тэр үед манай гэрт ээж Д.Эрдэнэчимэг, миний бага охин Д.Анужин, миний зээ хүү Хангай бид дөрөв байсан... Б.Алтанцэцэг нөхөр Мэндсайханы хамт машиндаа сууж байсан. ...тэр хоёр мөнгөний хэрэг байна, чамд мөнгө байна уу? гэхээр нь би надад юу байхав гэж хариулахад байрны гэрчилгээг чинь 2-3 сар хэрэглээд өгье гэж надад хэлсэн, тэгэхээр нь би тэрийг мэдэхгүй би бодож байгаад болоё гэж хэлээд өөр юм яриагүй гэртээ орсон. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Б.Алтанцэцэг манай байрны гадна дахин ирээд намайг миний утсаар дуудахаар нь гараад очтол байрны гадна машин дотроос Б.Алтанцэцэг, З.Бадрал нар бууж ирээд надтай уулзаад Б.Алтанцэцэг би банкнаас зээл авах гэж байна, энд байрны гэрчилгээ байна, би Бадралтай хамт зээл авах гэж байгаа юм гэхэд З.Бадрал надад бас хэдэн төгрөгний хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Б.Алтанцэцэг надад хандан хүний нохой идэхээр өөрийн нохой ид, оноос өмнө гэрчилгээг чинь аваад өгнө, санаа зоволтгүй, чи ажилгүй байгаа юм чинь чамд хэдэн төгрөг өгнө, би өөр хүний гэрчилгээг ингэж авбал хэдэн төгрөг өгөх юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөхөөр болсон.Тэгтэл Б.Алтанцэцэг чи байрны гэрчилгээ болон ээжийнхээ иргэний үнэмлэх, өөрийнхөө иргэний үнэмлэхийг аваад гараад ир гэхээр нь би гэрт ороод байрны гэрчилгээг том өрөөний шкапан дээрээс аваад ээжээс иргэний үнэмлэхийг нь хэрэглээд өгье гэж аваад гарч Б.Алтанцэцэгт өгөхдөө бид нарын иргэний үнэмлэхийг авах нь ямар учиртай юм бэ гэж асуухад Б.Алтанцэцэг энэ байрны гэрчилгээ ээжийн чинь нэр дээр байгаа, чиний нэр дээр зээл хөөцөлдөнө гэж хэлсэн. Тэгээд миний иргэний үнэмлэх байрны гэрчилгээ болон ээжийн иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэгээд дахин 2-3 хоногийн дараа Б.Алтанцэцэг, З.Бадрал нар нэг танихгүй эмэгтэйтэй ирсэн. З.Бадралын эхнэр гэсэн, би танихгүй юм байна лээ. Тэд нар намайг машиндаа суулгаад төв ХААН банкны гадна ойролцоогоор 1 цаг орчим зогсож байгаад эргэж хөдлөөд намайг гэрт хүргэж өгөөд явсан. ...ирэхдээ манай байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн байхаар нь яагаад ингэж байгаа юм бэ, бид нарын оролцоогүйгээр ийм юм хийв гэхэд найз нь зохицууллаа, ээжийн чинь нэр дээр зээл авах гэхээр 70 гарчихсан хүний нэр дээр бизнесийн зээл яаж авах вэ, тэгээд л чиний нэр дээр шилжүүллээ гэж хэлээд ээжийн иргэний үнэмлэхийг надад өгөхөөр нь чи хууль бус юм хийлээ шүү гэж Б.Алтанцэцэгт хэлэхэд тиймээ, би мэдэж байна гэж хэлсэн, тэгээд тэд нар яваад өгсөн. Тэрнээс нилээд хэд хоногийн дараа Б.Алтанцэцэг зээл бүтэхээр болсон гээд намайг дуудсан... тэгээд хуучин Дархан “Шүтээн” пабын хажууд зогсоод нэг хүн уруу утсаар яриад байсан. Би тэгэхээр нь гайхаад уг нь би бодохдоо банкнаас зэл авах байх гэж бодож байсан. Тэгээд би Б.Алтанцэцэгт хандаж яагаад энэ ломбарднаас мөнгө авах гэж байгаа юм бэ гэхэд зүгээрээ удахгүй сарын дотор төлнө гэж хэлсэн. ...Р.Эрдэнэтуяа гэх эмэгтэйтэй хамт Ганаа гэх хүний нотариат орж 25 000 000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн, би гэрээн дээр гарын үсэг зураад Лхагвааг зурах уу гэхэд Р.Эрдэнэтуяа гэх эмэгтэй хэрэггүй чиний гарын үсэг байхад хангалттай гэж хэлсэн...мөнгийг Лхагва аваад Б.Алтанцэцэгтэй утсаар яриад Лхагваагийн хамтаар “Эрдэнэс” төвийн гадаа очиход Нармандах гэдэг миний багийн танил эмэгтэйн машинд Б.Алтанцэцэг сууж байсан. Нөгөө мөнгөнөөсөө 2 500 000 төгрөгийг Нармандахад Б.Алтанцэцэг өгч байсан, надад 250 000 төгрөг өгөөд гэрийн гадаа хүргэж өгөхөд би хурдан ажлаа бүтээгээрэй гэж хэлээд буусан. Урьд нь манай байрны гэрчилгээг Б.Алтанцэцэг ээжээс гуйгаад би ээжтэй зөвшилцөж байгаад хэрэглүүлж байсан..С.Ононг танихгүй”гэх мэдүүлэг / хэргийн 505-508 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Ононгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад Б.Алтанцэцэг орж ирээд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг батлуулах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь Ш.Алтанцэцэг эгч байхгүй байна шүү дээ гэхэд зүгээрээ зүгээр Алтаа эгч чамаар энэ гэрээг батлуулчих гэж хэлсэн, би утсаар Алтаа эгчид хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай гэрээ надаар батлуулах гээд байгаа юм бэ гэхэд Б.Алтанцэцэг надад хандан энэ хүний байрыг хүүгийнх нь нэр дээр түр шилжүүлээд удалгүй буцаагаад ээжийнх нь нэр дээр шилжүүлчихнэ гэж хэлсэн. Тэгээд би Алтаа эгчид хэлсэн гэхээр нь Алтаа эгчээс лавлаж асуулгүй Алтаа эгчийн 5 дугаар тойргийн нотариатчийн тэмдгийг тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр дарж, гэрээг нь гэрчилж өгөөд нотариатч гэсэн хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг зураад өгсөн. Үүнээс хойш би энэ талаар Алтаа эгч болон Б.Алтанцэцэг нараас тодруулж асуугаагүй.Гэтэл хэзэ ч бтлээ дээ мөрдөн байцаагч Хатанзориг гэдэг хүн утсаар яриад намайг дуудуулжнадаас энэ талаар нэг байцаалт авсан.. гэрээг гэрчлэх үед Б.Алтанцэцэг л энэ гэрээг ганцаараа барьж орж ирсэн ба ххудалдагч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд болон худалдан авагч С.Долгион нарын гарын үсгийг хэн хэзээ зурсан нь тодорхойгүй, ямар ч байсан эдгээр хүний нэр бичигдээд гарын үсэг гэрээн дээр бүгд зурагдсан гэрээ гэрчилхэд бэлэн болсон байдалтай барьж орж ирээд би гэрээг гэрчилсэн. Хууь бусаар гэрээ гэрчилж олон хүнд ийм хохирол учруулсан нь миний буруу”гэх мэдүүлэг / хэргийн 513-517, 518 дугаар хуудас/, Хохирогч Г.Болдхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтанцэцэг нь манай найз С.Онон банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна, чи найздаа туслаад 40 сая төгрөг хэд хоногийн хугацаатай өгөөч, С.Ононгийн зээлийг бүтэхээр мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэхээр нь би 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хүү тооцохгүйгээр түр зээлсэн. Мөн Б.Алтанцэцэг 2013 оны 12 дугаар сарын 28-нд “Монгол Алтан тос”ХХК нь цалингаа тавьж чадахгүй байна гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм. Чи найздаа хэд хоногийн хугацаатай 50 сая төгрөг өгч туслаач, “Монгол Алтан тос “ХХК-д Оросоос он гараад мөнгө ирэх юм байна, тэгэхээр нь найз нь чамд аваад өгье гэж хэлсэн. Харин “Монгол Алтан тос”ХХК-ны захирал Ганболд нь миний төрсөн ах болохоор би өөрөө өгчихье гэхэд ах дүү улсууд дэмий биз, чи зүгээр найздаа өгчих гэж хэлсэн, тэгээд би Б.Алтанцэцэгт итгээд 50 сая төгрөг өгсөн.. Б.Алтанцэцэгээс мөнгөө нэхэхээр эхлээд өгнө, удахгүй гэх зэргээр шалтгаан тоочиж байсан, ..сүүлдээ 09 дүгээр сараас хойш миний утсыг авахгүй, мөнгө төлөхгүй зугтаад байна, гэрт нь очихоор гэртээ байхгүй. Ер нь Б.Алтанцэцэг зээл чөлөөлдөг гээд надаас мөнгө зээлээд эргүүлээд надад төлдөг байсан. Тийм болохоор энэ хүнд итгэсэндээ одоо хохироод байна. 90 сая төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /Хэргийн 50, 133-134, 299 дүгээр хуудас/, Хохирогч Д.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр над уруу утсаар яриад гадаа уулзахад С.Долгион, Лхагваа гэх хүүхэн хоёр надтай биечлэн ирж уулзаад гадаадаад контейнер оруулж ирэх гэсэн чинь хил дээр гацаад мөнгө хэрэг болоод байна гээд Дархан сумын 13 дугаар баг, 23 дугаар байрны 44 тоот 2 өрөө байрны ордерийг эх хувиар нь барьсан ирсэн. Тэгээд ордерийг нь харахад С.Долгионы нэр дээр ордер байхаар нь хэдэн төгрөг авах гэж байгаа юм бэ гэхэд С.Долгион нь 25 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлээч гэсэн. Тэгээд зээлийн гэрээг нотариатч Гантулга дээр очиж хийсэн. ... хүүгээ сар сард нь бэлнээр төлөөд үндсэн зээл 25 сая төгрөгөө 2 сарын дараа бэлнээр өгөхөөр тохирсон боловч мөнгөө өгөөгүй учраас эвлэрүүлэн зуучлах журмаар гэрээ хийж шүүгчийн захирамж гаргуулсан. Тэгээд мөнгө өгөөгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн”. гэх мэдүүлэг /хэргийн 399-400 дүгээр хуудас/, Хохирогч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2014 онд сар өдрийг нь санахгүй байна, манай хүү С.Долгион нь намайг иргэний үнэмлэхээ түр өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд би түр хэрэглээд өгье гэж байсан юм. Би тэр үед анзааралгүй өгөөд явуулсан. Тэрнээс хойш 2015 оны 06 дугаар сарын орчим миний байрыг миний хүү С.Долгион нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсаныг мэдсэн. Тэгээд би хүү С.Долгионоос юу болоод байгаа талаар асуухад С.Долгион нь Б.Алтанцэцэг надаас гуйгаад байхаар нь би өөрийн нэр дээр шилжүүлж, Б.Алтанцэцэг барьцаанд тавьсан юм, удахгүй буцаагаад өгнө гэж С.Долгион надад хэлсэн... надаас зөвхөн иргэний үнэмлэх авсан. Манай байрны гэрчилгээ шкафан дотор байдаг юм, би байрны гэрчилгээг авсан талаар мэдээгүй... би гомдолтой байна, би өөрийн байраа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 386-389 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч С.Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2015 оны 07 дугаар сарын хавьд өдрийг нь санахгүй байна, над уруу нэг танихгүй хүүхэн утсаар залгаад С.Оргил гэдэг хүн мөн үү, С.Долгион гэдэг дүүтэй юу гэхээр нь би тиймээ мөн байна, Долгион миний дүү гэтэл танай дүү Долгионы нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 223 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг манайд барьцаанд тавиад мөнгө авсан. Зээлээ төлж чадахгүй барьцаа хөрөнгө надад шилжиж байна гэсэн... өөрийн ээж хүү нарын өмч болох Дархан сумын 13 дугаар баг, 223 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг ээж, хүү хоёрынхоо нэр дээр өмчлөлтэй байсан хуучин хэвэнд нь оруулж авбал өөр санал хүсэлт байхгүй”гэх мэдүүлэг /хэргийн 392-393 дугаар хуудас/, Гэрч Б.Ундарьяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ц.Сарантуяа нь “Монгол Алтан тос” ХХК-д мөнгө хэрэг болоод байна, оноос өмнө гээд надаас сарын 5 хувийн хүүтэй 2013 оны 12 дугаар сарын 24-нд 40 сая төгрөг зээлсэн.Хугацаа зааж гэрээ хийсэн үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар хуудас/, Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2013 оны 12 дугаар сарын 24-нд манай ажил дээр түүхий тосны гэрээний төлбөр хэрэг болоод Б.Алтанцэцэгээс 40 сая төгрөг байна уу гэж асууж байсан. Тэгээд Б.Алтанцэцэг олж өгнө гэж хэлээд ганц хоёр хоногийн дараа Б.Алтанцэцэг надад мөнгө олдохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би Б.Ундарьяа гэдэг хүнээс 40 сая төгрөг зээлсэн юм. Би Б.Алтанцэцэгээс нэг л удаа мөнгө асуусан, дахиж асуугаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 55, 260 дугаар хуудас/, Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2014 оны 5-6 дугаар сарын орчим санаж байна, Б.Алтанцэцэг ирээд мөнгөний хэрэг болоод байна, удахгүй найдвартай өгнөө, байраа барьцаанд тавиад мөнгө зээлээд өгөөч гэсэн юм. Тэгээд би итгээд 4 дүгээр баг, 14 дүгээр байрны 05 тоот 2 өрөө орон сууцыг Б.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлж өгөөд тэр “Чингис хаан” банкны барьцаанд тавьсан байсан, одоо барьцаанд байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 263 дугаар хуудас/, Гэрч Г.Уранбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 2013 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Б.Алтанцэцэг эгчээс 30 сая төгрөг зээлсэн. Би мөнгө зээлж Сэлэнгэ аймагт 2 давхар байшин барьж түүнийгээ зарах гэж байсан юм. Тэгээд 2014 оны 04 дүгээр сарын үед байшингаа бариад дуусахад миний барьсан байшин дээврээсээ гал алдаад шатчихсан. Тиймээс би зээлсэн мөнгөө өгч чадалгүй өдий хүртэл явж байгаа”гэх мэдүүлэг /хэргийн 265-266 дугаар хуудас/, Гэрч З.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...би одоо эрхэлж байгаа нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ эрхлэх гээд мөнгө санхүүгийн хүндрэлтэй болоод 2013 онд 29 сая төгрөгийг бэлнээр Б.Алтанцэцэгээс авсан. Тэгээд мөнгөний боломж олдоогүйн улмаас энэ мөнгөө одоо болтол төлж чадаагүй байгаа юм. Анх зээлэхдээ сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч хүү гэж мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /хэргийн 267 дугаар хуудас/, Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... С.Долгионы гарын үсгийг С.Долгион өөрөө зурсан. Би тухайн үед зээлийн гэрээг батлахын өмнө С.Долгионоос хэнээс хэдэн төгрөгний зээл авч байгаа талаар нь болон барьцаанд тавьж байгаа Дархан сумын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 23-44 тоот байрны гэрчилгээний өмчлөгчийн нэр зэргийг тулгаж сайтар шалгаж байж гэрчилсэн. Тухайн үед С.Долгион нь би өөрөө зээл авч байгаа юм гэж хэлсэн. Би ч гэсэн тухайн үед дахин энэ гэрээг өөрийн сайн дураар хийж байна уу гэж асуухад тиймээ гэж С.Долгион хариулж байсан. Зээлийн гэрээг Д.Эрдэнэтуяа, С.Долгион нар хоорондоо хийсэн” гэх мэдүүлэг /хэргийн 408 дугаар хуудас/, Гэрч Б.Лхагвадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Б.Алтанцэцэг мөнгийг нь төлж чадаагүй, тэр зээлсэн мөнгөнөөс С.Долгион өөрөө 1 сая төгрөгийг нь авсан шүү дээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 412-413 дугаар хуудас/, Г.Болдхуяг, Б.Алтанцэцэг нарын хооронд мөнгө хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан баримт /хэргийн 6-7 дугаар хуудас/, 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн иргэн Н.Жамбал, Г.Болдхуяг нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээний баримт, банкны мөнгөн шилжүүлгийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн баримт /хэргийн 8,10 дугаар хуудас/, Г.Болдхуягаас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтанцэцэгт 40 сая төгрөг шилжүүлсэн банкны баримт, дансны хуулга /хэргийн 38-39 дүгээр хуудас/, Б.Алтанцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 403092531 тоот дансанд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50 сая төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 38-39 дүгээр хуудас/, Гэрч У.Отгонцэцэг, С.Дэлгэржав, Ч.Хэрлэн, Б.Хишгээ нарын мэдүүлгүүд /хэргийн 58-60, 309 дүгээр хуудас/, Б.Алтанцэцэг, С.Онон нарын дипломын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хэргийн 81-86, 566-570 дугаар хуудас/, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний хуулбар /хэргийн 211-212 дугаар хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 13цны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /хэргийн 313 дугаар хуудас/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 339-342 дугаар хуудас/, Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын С.Долгионтой 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 346 дугаар хуудас/, 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 16 дугаартай Эвлэрлийн гэрээ /хэргийн 405 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны криминиластикийн шинжээч, цагдаагийн хошууч Ш.Бямбадоржийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 433-437 дугаар хуудас/, Д.Эрдэнэтуяа, С.Долгион нарын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хэргийн 406-407 дугаар хуудас/, Яллагдагч Б.Алтанцэцэг, С.Онон, С.Долгион нарт тогтоосон сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 63, 316, 453 дугаар хуудас/, Ял шийтгэлийг шалгах хуудас /хэргийн 531-534 дүгээр хуудас/, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамж зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Яллах дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь иргэн Г.Болдхуягаас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт, С.Долгион, С.Онон нар нь Б.Алтанцэцэгтэй үгсэн тохирч бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөлийн Дархан сумын 13-р баг, 1 дүгээр хороолол, 23-44 тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр С.Долгионд худалдсан тухай тэдний гарын үсгийг Б.Алтанцэцэг нь хуурамчаар үйлдэн, 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан С.Онон нь уг гэрээг нотариатчийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан гэрчилж, өмчлөх эрхийг С.Долгионы нэр дээр шилжүүлэн, уг өмчлөх эрх нь өөрийнх нь нэр дээр хууль бусаар шилжсэн гэдгийг мэдсээр байж С.Долгион нь уг хуурамч гэрчилгээг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Эрдэнэтуяад 25 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхэнд халдаж 53 000 000 төгрөг, иргэн Д.Эрдэнэтуяад 25 000 000 төгрөг, нийт 78 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогдсон гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Д.Эрдэнэчимэгийн: “Манай хүү Долгион Алтанцэцэгийг түр байрны гэрчилгээг хэрэглэчихээд өгье гэж байна гэхээр нь би тэг гэж хэлсэн юм. Урьд нь том хүүгээсээ айхдаа гэрчилгээ авсныг мэдээгүй гээд хэлчихсэн юм. Дараа нь би харин Долгионы нэр дээр шилжүүлсэн гэдгийг мэдсэн” гэх, шүүгдэгч С.Долгионы: “Б.Алтанцэцэг нөхөртэйгээ манайд ирээд барилгын ажил эхлэх гэсэн чинь мөнгө дутаад байна гээд надад хүсэлт тавьсан. Тэгээд миний нэр дээр ээжийн гэрчилгээг шилжүүлээд аваад ирсэн” гэх, Шүүгдэгч С.Ононгийн: “Эрдэнэчимэгийн байрыг болохоор Б.Алтанцэцэг надад ээж хүү 2 байгаа юм, ээжийнх нь нэр дээрээс хүүгийнх нь нэр дээр шилжүүлчихээд удахгүй ээжийнх нь нэр дээр буцаагаад шилжүүлнэ. Ш.Алтанцэцэг нотариатчид хэлсэн гээд байрны гэрчилгээ батлуулаад аваад явсан” гэх зэрэг мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хохирогч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулаагүй, шүүгдэгч С.Долгион нь эх Д.Эрдэнэчимэгийн гэрчилгээг Б.Алтанцэцэгт түр өгч буцааж авна гэсэн ойлголттой байсан, шүүгдэгч С.Онон хуурамч гэрээг ашиглан бусдыг залилж ашиг хонжоо олно гэдгийг урьдчилан мэдээгүй зэрэг залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд Прокуророос шүүгдэгч Б.Алтанцэцэг, С.Онон, С.Долгион нарыг иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бус аргаар залилан мэхэлж авч 53 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Долгион, С.Онон нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч Б.Алтанцэцэгийн дээрхи үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ч бусад үйлдлийн хохирлын хэмжээнээс шалтгаалан хэргийн зүйлчлэл нь өөрчлөгдөх боломжгүй юм. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь иргэн Г.Болдхуягаас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай найз С.Онон банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна. Найздаа туслаач гэж 40 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Алтан тос компанийн захирал мөнгө олоод өгөөч гэсэн юм гэж 50 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг, мөн С.Онон, С.Долгион нартай бүлэглэн 2014 оны 09-р сарын 27-ны өдөр “гадаадаас контейнер оруулж ирэх гэсэн чинь хил дээр гацаад мөнгө хэрэг болоод байна” гэж эрхийн зөрчилтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж хохирогч Д.Эрдэнэтуяаг төөрөгдүүлэн 25 000 000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг, Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хохирогч Болдхуягаас 90 000 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан гэх боловч энэ бичгийн нотлох баримтуудаар няцаагдаагүйн гадна уг мөнгийг буцааж өгөх бодит боломж байсан, тухайлбал: 40 000 000 төгрөгийг найз С.Онон нь аваад 3 хонуулаад буцааж өгсөн, 50 000 000 төгрөгийг Сарантуяа гэгч өндөр хүүтэй гээд аваагүй гэж тус тус мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүнийг худаг ухах, байрны зээлд өгөх, бусдад зээлэх зэргээр ашигласан нь зээлийг буцаан төлөх хүсэлгүй байсан гэж үзэх үндэслэл бүхий байна. Иймд шүүгдэгч Б.Алтанцэцэгийг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч С.Ононг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч С.Долгионыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар С.Онон, С.Долгион нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгах, багасгах санаачилга гаргаагүй боловч түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн оногдуулсан болно. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 90 000 000 төгрөгнөөс 40 000 000 төгрөг, 50 000 000 төгрөгийн хүүд тооцож, төлсөн гэх нийт 16 500 000 төгрөгийг хасаж, үлдэх 73 500 000 төгрөгийг шүүгдэгч Б.Алтанцэцэгээс гаргуулж хохирогч Г.Болдхуягт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь хохирогч Г.Болдхуягийн эхнэр Хишгээд өгсөн гэх 4 000 000 төгрөг, гараашийн төлбөр, хохирлоос хасаж тооцсон 16.500.000 төгрөгөөс бусад хүүгийн төлбөрийн талаархи маргаанаа шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримт бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Б.Алтанцэцэг, С.Онон, С.Долгион нар энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. С.Онон, С.Долгион нар нь нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Алтанцэцэгийн эд хөрөнгө болох газар болон бусад эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 207 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугааргүй тогтоолыг тус тус хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.