Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 50А

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч О.Солонго,

улсын яллагч Ж.Энх-Амгалан /томилолтоор/,

Хохирогч Ч.Урантуяа, Г.Баттогтох

шүүгдэгч Б.Ганбат, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасангийн Ганбатад холбогдох эрүүгийн 201301030805 дугаартай, 106/2016/0135/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 22-ны өдөр
Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20-14 тоотод оршин суух,

Урьд 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум
дундын 3 дугаар шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оноож, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 02 дугаартай таслан шийдвэрлэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6
сарын хорих ял оногдуулж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2-д зааснаар үлдсэн 1 жил, 4 сар, 16 хоногийн ялыг өршөөн
хэлтрүүлсэн,

2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял
эдэлж 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн
96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3
дугаар шүүхийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр
зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноож
2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 104 тоот
шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 18 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,

2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Баасангийн Ганбат /РД: ВМ73032217/

 

          Шүүгдэгч Б.Ганбат нь:

1. 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун Баян-Уулын 10-05 тоотод оршин суух иргэн Т.Азжаргалын эзэмшлийн байшингийн жижиг өрөөний цонхоор нэвтэрч зургийн аппарат, “Тошиба” маркийн зөөврийн компьютер, гар цүнх, хос мөнгөн ээмэг, дунд гарын мөнгөн аяга, Орифлемийн гоо сайхны хэрэгслүүд, 2 ширхэг флаш, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1,670,000  төгрөгийн хохирол,

2.2013 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр
хороо, баруун Баян-Уулын 9-02 тоотод оршин суух иргэн Ч.Урантуяагийн
эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт,
19 инчийн зөөврийн компьютер хулгайлж, нийт 1,350,000 төгрөгийн хохирол,

3.2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүургийн 9 дүгээр
хороо, баруунБаян-уулын 14-04 тоотод оршин суух иргэн О.Ёндонсамбуугийн
эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч монетан бөгж 2 ширхэг, мөнгөн
бугуйвч 1 ширхэг, мөнгөн цаг 1 ширхэг, намар авсан шинэ савхин куртка 1 ширхэг
хэрэглээд нэг жил болж байгаа Асеr маркийн зөөврийн компьютер 1 ширхэг,
мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1,280,000 төгрөгийн хохирол,

4.2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр
хороо, Зүүн салааны 3-12 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтөгсийн өвлийн сууцны
хаалгыг эвдэн нэвтэрч 36 инчийн Тошиба маркийн зурагт, 21 инчийн Монел
маркийн зурагт, Асеr маркийн компьютерийн процессор, тэмээний ноосон хөнжил,
солонгос хөнжил, эсгий гудас зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 760,000 төгрөгийн хохирол,

5.2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр
хороо, Баруун Баян-Уулын 13-28 тоотод оршин суух иргэн Г.Баттогтохын
байшингийн хаалганы цоожийг хөшин нэвтэрч 32 инчийн “Шарп” маркийн хавтгай
дэлгэцтэй хар өнгийн зурагт 1 ширхэг, марк тодорхой бус хар өнгийн суурин иж
бүрдэл компьютер 1 ширхэг, бэлэн 360,000 төгрөг хулгайлж нийт 970.000 төгрөгийн хохирол,

6.2015 оны 03 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 8-62 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэний байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн “Самсунг”маркийн зурагт хулгайлж, нийт 660,000 төгрөгийн хохирол,

7.2015 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болзоо” зочид буудлын баруун талын зогсоол
дээрээс иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Тоёота Гаяа” маркийн автомашиныг хулгайлж, 10.395.000 төгрөгийн хохирол буюу энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 17,085,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

8.2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим иргэн
Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Тоёота Гаяа” маркийн
автомашиныг хулгайлан унаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны
хуучин эцсийн замд иргэн Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай,
С.Имприза маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр
шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчиж 712,800 төгрөгний хохирол учруулан зам тээврийн осол гаргаж, жолооч ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний үйлдсэн хулгайн 7 үйлдэл, тээврийн хэрэгсэлтэй холбоотой 1 үйлдэл байгаа. 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болзоо нэртэй зочид буудлын баруун талын автомашины зогсоол дээрээс тоёота маркийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл хулгайлсан. Уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад 3 номерын өрөөний цонхоор ороод хажуу талд нь байрлах 4 номерын өрөөний хаалгаар орж тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан.

2015 оны 07 дугаар сарын 25-ны едөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болзоо нэртэй эочид буудлын автомашины зогсоол дээрээс хулгайлсан жижиг суудлын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо зүүн салааны замд явж байгаад Отгонтөгс гэх хүний жижиг суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөсөн. Би Отгонтөгс гэх жолоочид өөрийн хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгөөд гэртээ харих гээд яваад өгсөн. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй.

2013 оны 10 дугаар сард байх шиг санагдаж байна, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун баян уулын гудамж зүүн салааны нэгдүгээр автобусны буудлаас зүүн хойшоо яваад нэг нэрийг нь мэдэхгүй гудамжинд байрлах улаан өнгийн төмөр дааман хаалгатай, 4 тал хашаа байсан. Би хашааны хаалгаар ганцаараа явж ороод нэг давхар өвлийн сууцны баруун талын цонхны шилийг хагалж дотогш орж 32 инчийн шарп маркын эл си ди зурагт хулгайлсан. Уг тоот айлаас хулгайлсан зурагтаа засмал зам руу очоод жижиг тээврийн хэрэгслийг гараа өргөн зогсоогоод Хархорин зах руу очиж нэг явуулын эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр худалдсан. Миний хулгайлсан зурагтийг худалдаж авсан хүнийг одоо харвал танихгүй хаана юу хийдэг талаар нь огт мэдэхгүй. Би тэр айлаас ганцхан зурагт хулгайлсан өөр ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй. Би хулгай хийсэн айлынхаа цонхоор 14 цагийн орчимд орсон намайг гудамжинд явж байсан чинь эзэнгүй болохоор нь хулгай хийсэн.

2013 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун баян уулын гудамж зүүн салааны нэгдүгээр автобусны буудал шиг санагдаж байнаа тэрнээс зүүн гар тийш эргээд дээшээ явахаар блокон хашаатай төмөр дааман хаалгатай айл байсан. Би уг айлын хашааны хаалгаар нь ганцаараа ороод улаан өнгийн тоосгон нэг давхар өвлийн сууцны жижиг өрөөөний цонхоор 15 цагийн орчимд орж марк нэрийг нь мэдэхгүй нэг ширхэг зургийн аппарат, нэрийг нь мэдэхгүй нэг ширхэг зөөврийн компьютер мөнгөн ээмэг нэг ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ таксигаар авч яваад Хархорин захын баруун талд нэрийг нь мэдэхгүй хулгайлсан бүх эд зүйлээ бүгдийг нь 350,000 төгрөгөөр худалдсан. Одоо тэр хүн хаана байгаа талаар мэдэхгүй байна.

2014 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун баян уулын гудамжинд ойролцоо байрлах ногоон өнгийн төмрөн дааман хаалгатай 4 тал хашааны хаалгаар нь ороод улаан өнгийн нэг давхар өвлийн сууцны зүүн талын вакум цонхыг 15 цагийн орчимд түлхэн орж зөөврийн компьютер нэг ширхэг, монетан бөгж хувцас зэрэг эд зүйл хулгайлаад гэрээс нь гарсан. Би уг хулгайн үйлдэлээ ганцаараа үйлдсэн. Би хулгайн эд зүйл болох монетан эд зүйл, зөөврийн компьютерийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороололын автобусны буудалын ойролцоо явж байгаад худалдаалсан. Би хулгайлсан хувцсаа өөрөө өмсөж байгаад хэдэн сарын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэж яваад хаячихсан. Тухайн үед юу юу хулгайлсанаа сайн санахгүй байна, ямар ч байсан зөөврийн компьютер, монетан бөгж, хувцас зэрэг эд зүйл хулгайлсанаа санаж байна. Би одоо очвол хулгай хийсэн газараа олж чадна.

2014 оны 04 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо зүүн салааны гудамжинд байрлах цэнхэр өнгийн төмрөн дааман хаалгатай, модон материалтай хашааны хаалгаар ороод цэнхэр өнгийн шавран нэг давхар өвлийн сууцны хаалганы цоожийг 17 цагийн орчимд эвдэн ганцаараа орж нэрийг нь мэдэхгүй эл си ди зурагт нэг ширхэг, нэрийг нь мэдэхгүй суурин компьютерийн процессор нэг ширхэг, хөнжил, бас нэг нэрийг нь мэдэхгүй хөнжил зэрэг эд зүйлсийг зөөж гаргасан. Би эд зүйлийг нь хашааны хаалганы ойролцоо бөөгнүүлж байгаад хашаанаас гараад урагшаа засмал зам руу очоод такси бариад буцаад хулгай хийсэн айлынхаа хашаанд буцаж очоод эд зүйлээ таксинд хийгээд явсан. Хулгайн эд зүйлээ Саппоро орж нэг цахилгаан бараа авдаг эрэгтэй хүнд зурагт, процессороо зараад, тэмээний ноосон хөнжлөө архины мөнгөнөөс өгөөд зарсан. Миний хулгайлсан эд зүйлийг худалдаж авсан хүнийг одоо харвал танина, гэхдээ хаана юу хийж байгаа талаар нь мэдэхгүй байна.

2015 оны 01 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун баян уул гэх гудамжинд байрлах цэнхэр өнгийн дааман төмөр хаалгатай хашааны хаалгаар ганцаараа ороод хашаан дотор ороход улаан өнгийн нэг давхар тоосгон байшингийн хаалганы цоожийг эвдэн орж нэрийг нь мэдэхгүй 32 ичнийн эл си ди зурагт, нэрийг нь мэдэхгүй суурин компьютер, бэлэн мөнгө ойролцоогоор 300,000 төгрөг нэг ширхэг хутга байсан байх гэж бодож байна. Нэрийг нь мэдэхгүй 32 инчийн эл си ди зурагтыг 80,000 төгрөгөөр, нэрийг нь мэдэхгүй суурин компьютерийг 70,000 төгрөгөөр нэг танихгүй эрэгтэй хүнд Хархорин захын ойролцоо явж байгаад худалдсан харин хутгыг нь Хархорин захын ойролцоо байдаг далан руу хаячихсан.

2015 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо зүүн салааны гудамжинд байрлах саарал өнгийн төмрөн дааман хаалгатай хашааны хаалгаар ганцаараа ороход монгол гэр, улаан тоосгон нэг давхар өвлийн сууцны вакум цонхыг түлхэж орон нэрийг нь мэдэхгүй эл си ди зурагт хулгайлаад гэрээс нь гарсан. Тэр айлын хажуу талын монгол гэрт хүн байхгүй байсан. Хулгайлсан зурагтаа такси бариад хашааныхан хаалганы хажууд зогсоож байгаад хулгайлсан зурагтаа машинд ачаад Баянзүрх дүүргийн ойролцоо явж байгаад нэрийг нь мэдэхгүй танихгүй хүнд зурагтаа 150,000 төгрөгөөр худалдсан. Одоо тэр хүн хаана юу хийж байгаа талаар мэдэхгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун баян уулын 09-02 тоотод байрлах өвлийн сууцны цонхыг хагалж орон эд зүйл хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 9 хороо баруун баян уулын 10-05 тоотод байрлах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж эд зүйл хулгайлсан. …Надад мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн, өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 237-238 х/

Хохирогч Ц.Тайвантөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед найз Гансүхтэй хамт 13 дугаар хорооллоос 21 дүгээр хорооллын “Болзоо” нэртэй зочид буудлын баруун зогсоол дээр “Тоёота Гаяа” маркийн 55-76 УНК улсын дугаартай автомашинаа тавиад 5 номерийн өрөө рүү ороод байж байснаа Гансүх машинаас цамцаа авна гээд машины түлхүүр аваад гарсан. Тэгээд буцаад орж ирээд бид нар юм ярьж байгаад шөнийн 04 цагийн үед унтсан. Тэгсэн Гансүх найз охиноо гэрт нь хүргэж өгчихөөд буцаж миний  унтаж байсан “Болзоо” зочид буудалд ирснээ намайг сэрээж машин байхгүй болсныг хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би машинаа 2001 онд 13.500.000 төгрөгөөр авч байсан. Харин 350.000 төгрөгөөр автомашинаа засуулмаар байна. …Миний автомашины засварын мөнгө 350,000 төгрөгийг төлөх юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 х/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Зүүн салаанаас 2 хүүхэдтэй эхнэр нөхөр 2 суусан. Тэгээд Зүүн салаанаас хүмүүсээ аваад явж байсан чинь 55-76 УНК улсын дугаартай “Тоёота Гаяа” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл баруун урд талаас гарч ирээд миний 17-43 УНД улсын дугаартай “Субару Имприза” маркийн цагаан өнгийн автомашины баруун талын урд хэсгийг мөргөсөн. Би буугаад очсон чинь 170-175 орчим см өндөртэй, богино үстэй, ягаан өнгийн срочкатай, хар эрээн өнгийн брюктай эрэгтэй хүн бууж ирсэн. …Би машиных нь түлхүүрийг булааж аваад чи яагаад миний машиныг мөргөдөг юм бэ цагдаа дуудна гэхэд танд би машинаа өгье цагдаад дуудаад хэрэггүй гээд байхаар нь нөгөө машиныг нь хараад хажууд нь зогсож байсан чинь нөгөө залуу машинд маань орж ирээд суусан асаах гээд байж байхаар нь цамцнаас нь татаж буулгаад цагдаа дуудсан. Миний машины урд гуфер засах шаардлагатай, 100,000 төгрөг, баруун урд талын крыло солих шаардлагатай 120,000 төгрөг, баруун урд шанаа засах шаардлагатай 50,000 төгрөг, агаар шүүгчийн гэр засах 15,000 төгрөг, 300 гр будаг …лак 37,800 төгрөг, эд анги солих бусад зардал 90,000 төгрөг, үнэлгээний комисс дуудахад 28,000 төгрөг, нийт 740,000 төгрөг нэхэмжилж байна. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33, 184 х/

 

Хохирогч Т.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013 оны 03 дугаар сарын 22-ны өглөө гэрээс гараад оройн 17 цаг 30 минутын үед эхнэр хүүхдийн хамт гэртээ ирээд байшингийн хаалгыг онгойлгоод гэрт ортол байшингийн дотор байдал эмх замбараагүй, байшингийн жижиг өрөөний вакум цонх онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан. Хамгийн сүүлд гэрээс өдрийн 12 цагийн үед манай дүү гарсан байсан. Манай хашаанд өөр айл байхгүй. Манай гэрээс зургийн аппарат, нөүтбүүк, арьсан гар цүнх, эмэгтэй хүний хос мөнгөн ээмэг, дунд гарын мөнгөн аяга, орифлеймийн гоо сайхны хэрэгслүүд, 2 ширхэг флаш, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. …” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 81-82 х/

 

Хохирогч Ч.Урантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн том өрөөний ханан пийшингийн хажууд байсан Асеr маркийн зөөврийн компьютер, 19-ний өдөр өвлийн сууцны жижиг өрөөний цонхыг хагалж нэвтрэн 32 инчийн “Шарп” маркийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан. Манай гэрт 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн ажилтнууд хулгайчийн мэдүүлгийг шалгаж байна гэж ирсэн ба Ганбат гэх хүн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай хашаан дотор ороод би энэ цонхыг хагалж орсон гэж мөрдөн байцаагч, дэслэгч Мягмаржавд хэлээд байсан. Ганбат хэлэхдээ энэ айлаас зурагт хулгайлсан гэж байсан, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 56, 202-203 х/          

 

Хохирогч О.Ёндонсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 02 дугаар сарын 14-ний өглөө гэрээсээ 12.30 цагийн үед хичээлдээ яваад 18.30 цагийн үед гэртээ ирэхэд зүүн хойд талын цонхоор хулгай орсон байдалтай гэр доторхи эд зүйл эмх цэгцгүй байсан. Манай гэрээс ээжийн монетан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн цаг 1 ширхэг, намар авсан шинэ савхин куртка 1 ширхэг, хэрэглээд нэг жил болж байгаа Асег маркийн зөөврийн компьютер 1 ширхэг тус тус алга болсон байсан. Мөн ээжийн ээмэг зүүлтээ хадгалдаг саванд мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг байсан гэж ээж хэлж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 206, 3хх-ийн 49 х/

 

Хохирогч Д.Мөнхтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 7 цагийн үед би 2 хүүхдийнхээ хамтаар гэрээс гараад байшингийнхаа хаалгыг цоожлоод түлхүүрээ аваад явсан. Манай нөхөр тухайн өдөр хөдөө явсан байсан. 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай хашааны үүдэнд нэг хүний гутлын мөр байсан. Би гэртээ ороод хаалгаа нээх гээд дөхтөл  байшингийн цоож байхгүй байшингийн хаалга хаалттай байсан. Татаад үзтэл байшингийн хаалга нь онгойж байсан. Гэртээ яваад ортол байшин доторхи эд зүйлс тал тал тийшээ тарчихсан байдалтай байсан. Манай хашаанд нохой байхгүй гомдолтой 760.000 төгрөг нэхэмжилж байна. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 204-205, 3хх-ийн 18 х/

 

Хохирогч Г.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун-баян уулын 13-28 тоотод би өөрийн эцэг Ганбат, дүү Гэрэлцэцэг нарын хамт амьдардаг. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагаас 17 цагийн хооронд манай гэрт хулгай орж 32 инчийн Шарп маркийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт 1 ширхэг, марк тодорхой бус харөнгийн суурин иж бүрдэл компьютер 1 ширхэг, бэлэн 360.000 төгрөг алдагдсан. Мөн хар өнгийн иштэй жижиг хэмжээтэй хутга алдагдсан нийт 970 000 төгрөг нэхэмжилж байна. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 210, 3хх-ийн 115 х/

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөдөө 5 толгойд байх хадам аав Чулуунбаатарынд эхнэр хүүхдүүдийнхээ хамт амралтын өдрүүдээр очиж байж байгаад 2015 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд ирээд гэртээ ороод том өрөөндөө оролгүй гал тогооныхоо өрөөнд галаа түлэхээр байж байсан чинь манай 3 настай охин Мөнхчимэг аав байхгүй гээд байхаар нь очоод юу байхгүй гэж гээд очоод харсан чинь том өрөөнд байсан 43 инчийн зурагт алдагдсан байсан. Тэрнээс өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манай өвлийн сууцны үүдний өрөөний цонхоор орсон байсан. 660.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 208, 3хх-ийн 86 х/

 

Гэрч Б.Алтан-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Ганбат гэж хүнийг танихгүй, урьд өмнө 3 удаа манай зочид буудлын цонхоор орж ирж байгаад баригдаж байсан хүн байна. 2015 оны 05 сарын эхээр 5 номерийн өрөөний цонхоор орж үйлчлүүлэгчийн  гар утсыг хулгайлаад гарч яваад баригдаж байсан. Тэгээд гуйгаад байхаар нь зүгээр тавиад явуулж байсан. Дараа нь 6 сарын эхээр бас 3 номерийн өрөөний цонхоор ороод хаалгаар нь гарч явсан. 2015 оны 06 дугаар сарын дундуур бас өрөөний цонхоор орж ирээд хаалгаар гараад явсан. Тэрнээс хойш машин хулгайлсан өдөр л нэг удаа харсан. Манайд хулгайн гэмт хэрэг анх удаал гарч байна. 2015 оны 07 дугаар сарын 25-ны өглөө ирээд камерын бичлэг үзээд хулгай гарсныг мэдсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 х, 223 х/

 

Гэрч Д.Сүрэнхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…3 номерын өрөөний цонхны хаалт эвдлээд вакум цонх онгорхой болсон байхаар нь өрөөнүүдээ шалгаад үзтэл нэг цэнхэр цамцтай бараан хар өнгийн өмдтэй, богино үстэй, 170-175 орчим өндөртэй эрэгтэй хүн зочид буудлын коридороор алхаад 03 цаг 35 минутын орчим гараад явж байсан. Уг хүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь өрөөнүүдээ шалгатал 4 номерийн өрөө онгорхой, хүмүүс нь унтаж байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод жижүүрийн байрандаа очоод ажлаа хийсэн. 05 цаг 10 минутын орчим 4 номерийн өрөөний 2 залуу ирээд миний өмдөнд байсан машины түлхүүр байхгүй, машин маань алга камераа шүүгээд өгөөч гээд сандарсан байдалтай ирсэн. Тэгээд камер шүүгээд байж байтал нэг эрэгтэй нь цагдаад дуудлага өгсөн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36, 222 х/

 

Гэрч Б.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний дээд талын бага ах Ганбат байгаа юм. Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1973 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Жаргалант сумын эмнэлэгт төрсөн. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургуулийг 1988 онд төгсөөд, бригадын жолоочийн ажлыг хийж байсан. 1993 онд Зүүн баянгийн цэргийн ангид 2 жилийн цэргийн алба хааж 1998 онд хорих ял шийтгэгдсэн. Зан байдлын хувьд хүмүүстэй муудалцаад хэрэлдээд байдаггүй, томоотой, цэвэрч нямбай хүн байгаа юм. Өмнө нь Эрдэнэт хотод байхдаа автомашины осолд орж элгээ тайруулсан.  …” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 38 х/

 

Гэрч Д.Батдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ганбат хулгайлсан эд зүйлээ явуулын хүмүүст зарсан одоо олдохгүй гэж хэлж байсан. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун-баян уулын 9-02 тоотод орохдоо вакум цонхыг нь хагалж орсон дараагийн айл болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун-баян уулын 10-05 тоотод байрлах өвлийн сууцны вакум цонхоор орсон гэж хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаагч нарын дэргэд хэлж байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 215-216 х/

 

Шинжээчийн ¹428 тоот дүгнэлт:

1.Т.Гаяа маркийн 55-76 УНХ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч
Б.Ганбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн
эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг
өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.С.Имприза маркийн 17-43 УНД дугаарын тээврийн хэрэгслийн жолооч
Д.Отгонтөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт
зөрчөөгүй байна. …” Шинжээч Б.Мөнхбаяр /1хх-ийн 200 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 999 дугаартай дүгнэлт:

          1.Б.Ганбат нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй.

          2.Б.Ганбат нь 2015 оны 07 дугаар сарын 26-ны шөнө буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

          3.Б.Ганбат нь хэрэг хариуцах чадвартай байна.

          4.Б.Ганбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. …” Шинжээч эмч Н.Туяа, Л.Баттулга, Я.Ганхүү /1хх-ийн 233 х/

 

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх-7-14, 180-182, 2хх-46-52, 71-75, 3хх-8-12, 41-43, 71-75, 108-113/тал,

          Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-180-183/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 20-23 х, 224-233 х,

2хх-ийн 217-231 х/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 24-25 х/
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 27-29 х/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 26 х/,

          Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 159 х, 161 х, 185 х, 2хх-ийн 60 х, 91 х, 3хх-ийн 27 х, 55 х, 84 х, 131 х/,

Хохирол нөхөн төлөгдсөн талаархи баримт /1хх-ийн 169 х/

          Эрүүгийн хэргийн хохирлын тооцоо /2хх-ийн 33-34 х/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 101 х/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 146 х/,

          Шийтгэх тогтоолын хуулбар /3хх-ийн 147-177 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.Ганбат-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан хэргийн зүйлчлэлийг түүний өмнөх дээрмийн хэргийн ялтай байдал 2015 онд батлагдсан өршөөлийн хуульд хамрагдсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ялласантай холбогдуулж дараахь баримтуудыг судалбал.Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ганбат нь 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оноож, уг ялыг тэнсэж мен хугацаагаар хянан харгалзсан,

2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 02 дугаартай таслан шийдвэрлэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсэн 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын ялыг нэмж нэтгтэн 2 жил 6 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2-д зааснаар үлдсэн 1 жил, 4 сар, 16 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хзсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3
дугаар шүүхийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноож 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 104 тоот шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 18 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,

2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оноож, биечлэн эдлэх ялын хугацааг 2 жилээр тогтоосон, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан талаарх баримтуудаас үзэхэд Б.Ганбатын хувьд 2000 онд ял шийтгүүлсэн дээрмийн гэмт хэргийн ялтай байдал дахин гэмт хэрэг үйлдсэн тоогоор тасарч хамгийн сүүлд 2012 оны 5 сарын 10-ны өдрөөс буюу суллагдсан үеэс дахин тоологдож эхэлсэн байна.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр УИХ-аас батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан тул шүүгдэгч Б.Ганбатын дээрх ялтай байдал өршөөлд хамрагдсан.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос шүүгдэгч Б.Ганбатын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Ганбат нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

          Жолооч ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “... би нийт 7 удаагийн үйлдлээр айлууд руу нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан, мөн хүний автомашин хулгай хийж унаж яваад осол гаргасан нь үнэн, ... хохирлоо төлж барагдуулна, би Отгонтөгс гэх жолоочид өөрийн хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгөөд гэртээ харих гээд яваад өгсөн. ...” гэсэн тайлбар, мөрдөн байцаалтын шатанд хохирогч болох Т.Азжаргал /2хх-81-82/, Ч.Урантуяа /2хх-56,202-203/, Ц.Тайвантөр /1хх-31/, О.Ёндонсамбуу /2хх-206,3хх-49/, Д.Мөнхтөгс /2хх-204-205, 3хх-18/, Г.Баттогтох /2хх-210, 3хх-115/, Б.Бат-Эрдэнэ /2хх208, 3хх-86/, иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгс /1хх-ийн 33, 184 х/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Алтан-Эрдэнэ-н /1 хх 34 х/, гэрч Д.Сүрэнхорлоогийн /1 хх 37-38, 222/, гэрч Г.Алтанбагана /2 хх 211-212 х/, Д.Батдэлгэр /2 хх 215-216 х/ нарын мэдүүлэг, Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-180-183/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 хх 7-14, 2 хх 46-52, 71-75, 3 хх 8-12, 41-43, 71-75, 108-113 х/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд /1 хх 20-23, 224-233, 2 хх 217-231 х/ болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авч, бэхжүүлэгдсэн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ганбат нь 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Тоёота Гаяа” маркийн автомашиныг хулгайлан унаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны хуучин эцсийн замд иргэн Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай, С.Имприза маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан болох нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн талаарх техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Ганбатын жолоочийн хууль, дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй осол болсон газрыг санаатай орхиж явсан үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын үнэлгээнүүдэд хохирогч, шүүгдэгч нар нь гомдол гаргаагүй тул үнэлгээний дагуу хохирогч нарын хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч И.Ганбатаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 712.800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгсөд хохирогч Ч.Урантуяад 1.350.000 төгрөгийг, хохирогч Т.Азжаргалд 1.670.000 төгрөгийг, хохирогч О.Ёндонсамбууд 1.280.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхтөгсөд 760.000 төгрөгийг, хохирогч Г.Баттогтоход 970.000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 660.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

Хохирогч Ц.Тайвантөрд төлөх төлбөргүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар компакт диск нэг ширхэг ирүүлснийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Б.Ганбат-д ял оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүний урьдчилан цагдан хоригдсон 322 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Б.Ганбат нь урьд удаа дараа гэмт  хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан хэдий ч уг гэмт хэргүүдийн ялтай байдал өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс үзэж жирийн дэглэмд ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Ганбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  2.Боржигин овогт Баасангийн Ганбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  04 /дөрвөн/ жилийн хугацагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Б.Ганбатыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  04 /дөрвөн/ жилийн хугацагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатын эдлэх 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Б.Ганбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбатын урьдчилан цагдан хоригдсон 322 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Ганбатаас нийт 7.402.800 төгрөг, үүнээс Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо Мон-лаа 2-23 тоотод оршин суух Дашнямын Отгонтөгс /РД:УХ66100816, утас:91891701,89995199/-т 712,800 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун-баян Уулын 09-2а тоотод оршин суух Чулуунбаатарын Урантуяа /РД:УД93031301, утас:86860586,89984747/-д 1,350,000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун-баян Уулын 10-5 тоотод оршин суух Түмэнбаярын Азжаргал /РД:ТЗ83092115, Утас:96670921,91099794/-д 1,670,000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун-баян Улаан 14-04 тоотод оршин суух Отгонбаярын Ёндонсамбуу /РД:АЮ92110132, утас:99747988, 99154338/-д 1,280,000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүн салааны 03-12 тоотод оршин суух Дөрвөнчулууны Мөнхтөгс /РД:ВЮ74050666, Утас:96676574,88936574/-т 760,000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун-баян Уулын 13-28 тоотод оршин суух Ганбатын Баттогтох /РД:ТЯ90101712, утас:91077189/- т 970,000 төгрөгийг,

Сонгинохайрхан 9 дүгээр хороо, зүүн салааны 08-62 тоотод оршин суух  Батсүхийн Бат-Эрдэнэ /РД:ЙГ85011119, Утас:91676134, 96025570/-д 660,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ

 

 

       ШҮҮГЧИД                             Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                               Г.МӨНХЗУЛ