Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1639

 

   1. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Монголбридж ХХК-аас гэрээний үүрэгт нийт 128.640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Лайтуоркс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70.206.802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.157.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголбрижд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 801.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лайтуоркс ХХК-д буцаан олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.