Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 429

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Ок дизайн” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт нийт 25.837.273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31.162.727  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дургаар биелүүлээгүй бол  барьцаа хөрөнгө болох нэгжийн үнэ 70.000 төгрөг 300 ширхэг халаалтын радиаторыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ок дизайн” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 287.136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хүрэлбаатарт олгосугай.

                       

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ