Б.Б-, Х.Э-, Д.Б-, Н.М-, Ю.Б-, Б- аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х- нарыннэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-, П.Ц-, Н.А-, Л.Н- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Б.Б-, Х.Э-, Д.Б-, Н.М-, Ю.Б-,Б- аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х- нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн687 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 10 дугаар зүйлийн 10.1.11, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг тус тус баримтлан иргэн Б.Б-, Х.Э-, Д.Б-, Н.М-, Ю.Б-, Б- аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х- нарын Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон МҮ-015651 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 687 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж гаргасан хариуцагчийн тайлбарыг бүхэлд нь хуулж бичсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Иймээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ: 7.1.1-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, 7.1.2-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэсэн байхад шүүгчээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг нь ерөнхий үнэлгээ юм гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө ... байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах шаардлагыг тусгажээ. Харин энэ байгаль орчны менежментийн төлөвлөгөө /хуучин хуулиар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө/ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үр дүнг үндэслэн гардаг боловч MY-015651 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчид мөн л байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байхгүй байгаа нь хариуцагчаас ирүүлсэн баримтаар нотлогдоно. Түүнчлэн нарийвчилсан үнэлгээг хугацаанд нь хийлгээгүй нь тусгай зөвшөөрөл хүчингүй болох үндэслэл болдог болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хоёр. Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл, үр дагавар байгаа эсэхийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тусгахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шинээр байгуулах болон ... бусад хэлбэрээр байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана гэж заасан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-2 тоот Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар-ын 1.1-д Уг төслөөс байгаль орчинд үзүүлж болзошгүй шууд ба шууд бус сөрөг нөлөөлөл-ийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тусгахаар заажээ. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж заасан нь зүгээр нэг үзүүлэн төдий цаас байхыг бус Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 он/ хуулийн 3 дугаар зүйлийн3.1.1 -д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ гэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /2012 он/ хуулийн 3 дугаар зүйлийн3.1.6-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ гэж тодорхой заасан. Гэтэл МҮ-015651 (4352Х) тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар дурдсан буюу хууль, журмын дээрх шаардлагыг хангасан зүйл огт байхгүй байгааг шүүх анхааран үзнэ үү. Ерөнхий үнэлгээний дүгнэлт хэсэгт: 1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэв 2. Мандалын ордын нөөц бүхий талбайгаас усны хамгаалалтын бүсэд хамаарах газарт орж буй хэсгийн 52.0 га талбайг хасаж урьдчилан тооцоход нийт 98.0 га талбай үлдэж байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нарийвчилсан үнэлгээгээр хуулийн дээрх нөхцөлийг тодорхойлох талаар Нарийвчилсан үнэлгээ хийлгэх үндэслэл хэсэгт ойлгомжтой дурдагдсан байна. Анхан шатны шүүхийн шүүгч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт зөвхөн ерөнхий үнэлгээ хамаарна, харин уг ерөнхий үнэлгээнд аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлох шаардлагагүй, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоох ямар ч хэрэггүй гэж хуулийг буруу тайлбарласан нь өөрөө хууль бус байна. Энэ байдлаар шүүх, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж нь хуулийг хэрэгжүүлдэггүйн улмаас 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авмагц шууд олборлолт явуулж эхэлсэн. Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасан. Харин анхан шатны шүүхээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа буюу уурхайн олборлолт явуулж эхлэхээс өмнө хийгдсэн байх шаардлагатай гэж үзэхдээ ямар хууль тогтоомж, баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 291 тоот тушаал нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна энэ тушаалд нь зөвхөн уурхай хүлээн авахад л нарийвчилсан үнэлгээ хийгдсэн байна гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Уурхай хүлээн авах журам-д нарийвчилсан үнэлгээ гэж бичсэн нь үнэлгээг тусгай зөвшөөрөл авснаас хойш хийнэ гэж тайлбарлах үндэслэл болохгүй. Уурхай хүлээн авахад болон үйл ажиллагаа явуулах бүхий л хугацаанд нарийвчилсан үнэлгээ болон бусад бичиг баримтыг бүрдүүлэн, уурхайд байлгах үүрэгтэй гэдгийг л хэлсэн байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ашиглах эрх олгосон баримт бичиг тул олборлолт явуулах эрх үүсэхгүй гэж тайлбарлах боловч анхны эзэмшигч МАК болон О- ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөөс өөр баримт бичиггүйгээр нийтдээ3 дахь жилдээ олборлолт явуулж байгаа нь Б- аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон 2015, 2016 оныулсын байцаагчийн акт, албан шаардлагаар (хх-12-14 тал) нотлогдоно. Дөрөв. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинж тэмдгийг агуулаагүй тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх заалтыг үндэслэн гаргасан нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хамаарна гэж үзнэ. Харин иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүйн улмаас буруу дүгнэлт хийхэд хүрчээ. Ашигт малтмалын газар МҮ-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо дараах байдлаар иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Үүнд: 1. Байдраг, Мандалын гол нийлж 5 сумын нутаг дамжин урсдаг бөгөөд Б- аймгийн Жаргалант сумын төдийгүй бусад сумдын мал амьтан, иргэдийг ундаалдаг юм. Гэтэл Мандалын голтой давхцуулан олгосны улмаас энэ гол 2011 оноос хойш эрс багасаж, урсац муудсан төдийгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь голоос шууд ус татан ашиглаж, олборлолт явуулсан байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны зураг, мөн газрын зургаас харж болно/ 2. Б- аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт Тэгшийн ам нь Байдраг, Мандалын голын бэлчирт оршин цэвдэг тархсан нутаг, энэ нь газрын доорх усны нөхөн сэлбэгдэлд нөлөө үзүүлэхээс гадна Байдраг, Мандалын голын урсац, газар доорх тусгай гидравлик холбоотой бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахад цэвдэг гэсч, 2 голын тэжээгдэлд сөргөөр нөлөөлнө гэсэн шинжээчийн дүгнэлтээр цаашид энэ газарт олборлолт явуулснаар тухайн нутаг дэвсгэрт иргэд амьдрах боломжгүй, мал амьтан уух усгүй болоход хүрэхээр байгааг нотолж байна. /1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр тал/ 3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.8-д Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн санал-ыг үнэлгээнд тусгана гэж заасан боловч нутгийн иргэд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас авсан санал огт байхгүй. 4. Ашигт малтмалын тухай хуулийн 25, 39 дүгээр зүйлд заасан болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ гэж заасан шаардлага огт хэрэгжээгүй байхад олгосон тусгай зөвшөөрлийн улмаас энэ нутаг усанд насаараа, үе удмаараа амьдрах Монгол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байна. 5. Энэ нэхэмжлэл нь нэхэмжлэгч 6 иргэн, Жаргалант сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувийн асуудал бус Б- аймгийн 5 сумдын иргэдийн буюу нийтийн эрх ашигт шууд хамааралтай болохыг шүүх анхаарч үзээгүйгээс гадна нутгийн иргэдээс бүхий л байгууллага, албан тушаалтанд хандахад хууль зөрчиж байгааг хүлээн зөвшөөрдөг хэрнээ шийдвэр гаргаж чаддаггүйн улмаас шүүхээр шийдвэрлүүлэхээс аргагүйд хүрсэн. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 687 тоот шийдвэрийг нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. Нэхэмжлэгч нараас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан О- ХХК-ийн МҮ-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаснаар шүүх 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргагч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /1998 он/-ийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж, хавсаргасан байхыг шаардсан байхад шаардлага хангаагүй баримт материалд үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, 2011 онд хууль бус ажиллагааг нь зогсоосон нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Ашигт малтмалын газар 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс харагдаж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны акт юм... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэрээр М- МАК ХХК-д олгосон МҮ-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах гэж өөрчилсөн байна. Хавтаст хэрэгт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М- МАК ХХК-ийн эзэмшлийн Б- аймгийн Жаргалант сумын нутаг дахь Мандалын голын адаг нэртэй 1130.73 гектар талбай бүхий МҮ-015651 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг О- ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн 294 дүгээр шийдвэр, харин тус тусгай зөвшөөрлийг анх М- МАК ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын Геологи Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэр зэрэг баримтууд авагдсан байна. Нэхэмжлэгч нараас шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед О- ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ашигт малтмалын газарт хандаж байсан байх ба шүүх О- ХХК-д олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзсэн буюу тус нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхээр захиргааны хэрэг үүсгэсэн, улмаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж О- ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Харин нэхэмжлэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М- МАК ХХК-д олгосон МҮ-015651 тоот тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул, уурхайн хэлтсийн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тодруулаагүйн зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох М- МАК ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар гаргах, шүүхэд нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжийг олголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 3.1.9-т захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг, 3.1.10-т хүн гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгохоор заажээ. Түүнчлэн Байгаль, орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1.4-т байгаль орчныг хамгаалах талаар Засаг даргын ажлын тайлан хэлэлцэх, 17.2-т Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 17.2.4-т нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын байгаль орчныг хамгаалах талаарх бүрэн эрхийг зааж хуульчилсан байна. Тус нэхэмжлэлийг Б- аймгийн Жаргалант сумын иргэн Б.Б-, Х.Э-, Д.Б-, Н.М-, Ю.Б- болон тус сумын Засаг дарга Д.С-, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөр нар хамтран гаргажээ. Шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эсэх талаар, түүнчлэн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл, гомдолд дурдагдсанчлан нутгийн иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Дээр дурдсан зөрчлүүд засагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил арилаагүйбайхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйбайна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байгаа эсэх талаар шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдуулан тайлбар гаргах, мэтгэлцэх боломжийг олгож, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж, зөрчигдсөн эсэхтэй холбогдох баримтыгцуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ |