Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/02295

 

2017 оны 07 сарын 03 өдөр         Дугаар 101/ШШ2017/02295           Улаанбаатар хот

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * байрны * тоотод оршин суух, 29 настай, эмэгтэй, Б овогт Б Б /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * , * хороолол, * дугаар байрны * тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, Д овогт Н О /РД:********/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *баг, * тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Д овогт Н О /РД:**********/ нарт  

 

Гэм хорын хохиролд 27 683 472 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ., 㺺  Ч.Н, хариуцагч болон хариуцагч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Б.Б  дээ болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  

Миний бие 2012 оны * сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ харьж явах замдаа ММС Пажеро маркийн ***** *** улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.оийн гэм буруутай үйлдлийн улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан.

Н.о нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдэж миний биед хүнд гэмтэл учруулсан болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 909 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдсон юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч Н.О нь гэм хорын хохирлыг хариуцан нөхөн төлөх үүрэгтэй тул хохирогч Б.Б нь цаашид хийлгэсэн эмчилгээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Н.О, шүүгдэгч Н.о нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ослын улмаас миний бие маш хүнд гэмтэж сүүжний 2 яс 4 газраа хугарсан бөгөөд сүүжний яс нь нурууны яс руугаа дээшээ түлхэлт өгч хэвийн биш болсон нь одоог хүртэл бүрэн гүйцэд эдгэрээгүй. Мөн аарцаг ясны эрвээхий хэлбэрийн хугаралтай гэмтэл үүссэний улмаас өөрөөрөө төрж чадахгүй болж хийсвэр хагалгаагаар 2 удаа төрсөн. Өнөөдрийн байдлаар ослын үед хугарсан хэсгүүд байнга янгинаж өвддөг учир өвчин намдаах эм тогтмол хэрэглэж байнгын эмчилгээтэй байдаг.

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд Н.о, Н.О нарт холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 38,683,289 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,199,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлагаа 40,882,289 төгрөг болгосон юм.

Нэхэмжлэгч миний бие гэмт хэргийн улмаас 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл надад учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 14,128,227 төгрөгөөр багасгаж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 26,754,062 төгрөг болгож байна. Үүнд:

1. Монгол Улсад хийлгэсэн эмчилгээний зардалд 1,758,378 төгрөг

- Улсын нэгдүгээр төв эмнэлэгт MRI  шинжилгээ хийлгэсний төлбөр 150,000 төгрөг,

- Сонгдо эмнэлэгт рентген, CT зураг авахуулахад 198,000 төгрөг,

- Зууны эмэгтэй салонд энэ ослоос болж үүссэн шарх, сорви арилгах эмчилгээ хийлгэсний төлбөр 96,000 төгрөг

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Шагдарсүрэн эмчид үзүүлэх, зөвлөгөө авахад 35,000 төгрөг,

-  Тод дэлгэц ЭХО оношлогооны эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх, зөвлөгөө авахад 35,000 төгрөг,

- Оргил рашаан сувилалд сувилуулсны төлбөр сахиурын хамт 673,200 төгрөг,

- Нэмэлт тэжээл авсны төлбөр 586,178 төгрөг.

 

2. БНСУ-д 2 удаа хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 11,185,051 төгрөг

а/ Эхний удаа буюу 2012 оны 11 дүгээр сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 6,810,867 төгрөг. Үүнд:

БНСУ-ын Чунг ан эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсний төлбөрт 2,130,799 төгрөг /тус эмнэлгийн дансанд урьдчилж 10,000,000 вон шилжүүлсэн байсан/

- 2012 оны 12 дугаар сарын 05-нд Гэмтлийн мэс заслын тасагт амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 60,000 вон буюу 78,000 төгрөг,

- 2012 оны 12 дугаар сарын 11-нд Эмэгтэйтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 220,070 вон буюу 286,091 төгрөг,

- 2013 оны 01 дүгээр сарын 03-нд Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсний амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 1,155,067 вон буюу 1,513,138 төгрөг,

- 2013 оны 01 дүгээр сарын 11-нд Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 55,725 вон буюу 73,000 төгрөг,

- 2013 оны 01 дүгээр сарын 18-нд Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн амбулаторийн эмчилгээний төлбөр 68,720 вон буюу 90,023 төгрөг,

- 2013 оны 01 дүгээр сарын 18-нд Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн амбулаторийн эмчилгээний төлбөр 69,120 вон буюу 90,547 төгрөг,

 

БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явахад эм, эмчилгээний материал, хоол унааны зардал нийт 704,306 вон буюу 713,306 төгрөг,

БНСУ-д эмнэлэгт зуучилж өгсөн зуучлалын байгууллагад төлсөн төлбөр болох 2860 м. доллар буюу 3,966,762 төгрөг.

 

б/ 2016 оны 10 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 4,374,184 төгрөг. Үүнд:

БНСУ-руу ирж, очих онгоцны тасалбар 2,294,000 төгрөг,

БНСУ-д орон сууц түрээсэлж байрласны төлбөр 800,000 вон буюу 1,616,000 төгрөг

Шинжилгээ, үзлэг хийлгэсний төлбөрт 2016 оны 9 дүгээр сарын 09-нд 3000 вон буюу 6060 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 23-нд 18,150 вон буюу 36,663 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-нд 192,591 вон буюу 394,811 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-нд 13,000 вон 26,650 төгрөг нийт 464,184 төгрөг.

 

3. Бусад зардалд 13,810,633 төгрөг.

Унааны зардалд:

- Тухайн үед Говь-Алтай аймагт төрсөн гэр маань байдаг байсан учир гэртээ очиж эмчилгээгээ хийлгэж, амарч байхад Улаанбаатар хот руу шинжилгээ өгч, эмчид үзүүлэх шаардлага гарсан.

- Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ниссэн тийзний үнэ 235,900 төгрөг,

- Говь-Алтайгаас Улаанбаатар чиглэл тийзний үнэ 180,000 төгрөг,

- Илүү ачааны төлбөр 119,400 төгрөг,

- Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд амьдардаг ээж О, дүү Б.Б, Б.Б нар осол гарснаас болж Улаанбаатар хот руу намайг асарч сувилахын тулд замын унаагаар ирж, буцсаны тээврийн хөлс нэг хүнд 153,000 төгрөг,

- Эгч Б.Н, ах Б.Н нар осол гардаг өдөр Говь-Алтай аймагт томилолттой явж байсан бөгөөд Улаанбаатар хотод намайг асарч сувилахаар ирэхэд гарсан бензиний мөнгө болох 495,000 төгрөг,

- Ээж О Говь-Алтай аймгаас ирсэн унааны зардал болох 205,500 төгрөг.

Нийт унааны зардалд 1,388,800 төгрөг.       

 

Бусад:

- БНСУ-руу эмчилгээнд ороход нэг хүн хамгийн багадаа хадгаламждаа 10,000,000 төгрөгийн барьцаа байршуулах ёстой байсан. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан учир 2 хүний /сахиур/ барьцаа төлбөр 20,000,000 төгрөгийг хувь хүнээс 2 сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн хүүнд төлсөн 4,000,000 төгрөг,

- Тухайн үед эрүүгийн хэрэгт нотариатаар баримт бичиг батлуулж өгсний төлбөрт 35,400 төгрөг,

- Иргэний хэрэгт нотариатаар баримт бичиг батлуулж өгсний төлбөрт 16,400 төгрөг,

- Коникад зураг угаалгасны төлбөр 2700 төгрөг,

- БНСУ-ын Чунг ан эмнэлэгт хийлгэсэн эмчилгээ, шинжилгээний хариуг мэргэжлийн орчуулгаар орчуулуулахад 33,000 төгрөг,

- БНСУ-руу эмчилгээ хийлгэхээр явахад гарсан хоол унааны зардлыг мэргэжлийн орчуулгаар оруулсан зардал 120,000 төгрөг,

- 2016 оны 8 дугаар сард хийлгэсэн орчуулгын зардал 85,000 төгрөг,

- 2016 оны 11 дүгээр сард хийлгэсэн орчуулгын зардал 94,000 төгрөг,

Нэхэмжлэгч миний 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацааны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2,046,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд:

- 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 702,000 төгрөг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400/

- 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1,344,000 төгрөг /2013 оны 9 дүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэн 192,000 төгрөг болсон/

Миний нөхөр Э.Д Өмнөговь аймгийн Мсумын нутагт орших О ХХК-д ажилладаг байсан ба намайг осолд ороход асарч сувилах шаардлагатай болсон. Үүнээс болж нөхөр маань хөдөө орон нутагт ажиллах боломжгүй болж ажлаасаа халагдсан. Уурхайн ажлын цаг нь ээлжийн системээр явагддаг ба уурхайд 60 /2 сар/ хоног ажиллаад 30 /1сар/ хоног амардаг, уурхайд ажиллаж байх үед бүхий л хоол байр, үйлчилгээ бүх зүйл үнэгүй байдаг байсан. Тухайн үед өглөөний цай 2000, үдийн цай 4500, оройн хоол 4000 төгрөг, нийтдээ 10,500 төгрөгийн үнэтэй байсан. Намайг осолд орсноос хойш байнгын сахиур хийдэг байсан. Үнийн дүнг доорх хүснэгтээр тооцоолов.

 

Уурхай руу очиж ажиллах, уурхайгаас ирэх хугацаа

Ажиллах хоног

Амрах хоног

Ажиллаж байх үеийн цалин

Амралтын мөнгө /30 хоног амрахдаа өдөрт 20,000 төгрөг олгодог байсан/

Хоолны зардал

Нийт

Явах

Ирэх

 

6сарын 10-20-нд ирсэн

8 сарын 10

51 хоног

 

1,699,999.83

 

535,500

2,235,499.83

9 сарын 9

11сарын 9

61 хоног

30

2033333.13

600,000

640,500

3,273,833.13

12сарын 3

 

 

24

 

480,000

 

480,000

 

 

 

 

 

 

 

5,989,332.96

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 26,754,062 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь  2017 оны 0* сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа болон тус шаардлагатай холбоотой шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд миний нэхэмжлэлтэй иргэн Н.о, Н.О нарт холбогдох гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролд хариуцагч нараас 26 754 062 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа үндэслэл нь,

Тус шүүхэд миний бие нь өөрт учирсан бодит баримттай хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ч миний эрүүл мэнд, эхээс төрсөн анхны байдалдаа орох, сэргэх боломжгүй боловч үүнээс өөр аргаар эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах боломжгүй билээ. 2012 оны 0* сарын 20-н өдөр болсон зам тээврийн ослын улмаас үүссэн бэртэл гэмтлээс үүдсэн гэмтлийг эмчлэх эмчилгээ, сувилгааг одоо ч байнга хийлгэж, өвчин намдаах эм, тариа тогтмол хэрэглэж байгаа ба зарим үед зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, хэвтрийн дэглэм сахих зайлшгүй шаардлагатай болдог.

Осол болсноос хойш өдийг хүртэл хариуцагч нар нь надад хохирол төлж, надтай ирж уулзаж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагүй ба эрүүгийн хэргийг шалгах явцад надад хохиролд 2 000 000 төгрөг өгсөн гэх баримт байдаг ч уг мөнгө надад ирээгүй, тэд ч надад хүлээлгэж өгөөгүй, тухайн мөнгийг тэр үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дур мэдэн тооцож авсан байсныг би хожим мэдсэн. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд намайг хариуцагч нар нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, цаг хугацаа, мөнгөөр хохироож сэтгэл санаа дарамтад оруулж байгаад гүнээ харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар ихэсгэж байна. Үүнд:

-       Эрүүгийн хэргийн баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал - 21 600 төгрөг

-       Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зардалд 20 000 төгрөг

-       Толгойны зураг /КТГ-тархины/ авахуулсан зардал 70 000 төгрөг

-       Эм би эс мед /MBS Med/ эмнэлгийн эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал 180 000 төгрөг

-       Люкс мед эмнэлэгт аарцаг ясны зураг /MRI/ авахуулсны зардал 200 000 төгрөг,

-       Манба дацан уламжлалт анагаах ухааны эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал 69 000 төгрөг

-       Мөнгөн гүүр эмнэлгийн эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал 55 000 төгрөг

-       Монос Улаанбаатар эмийн сангаас эм, тариа авсан зардал 65 300 төгрөг,

-       Хүрмэн төв аагфарма эмийн сангаас эм, тариа авсан зардал 85 700 төгрөг,

-       Нахиа импекс эмийн сангаас эм, тариа авсан зардал 162 810 төгрөг,

Нийт 929 410 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.  

 

Хариуцагч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.о  шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Монгол Улсад хийгдсэн эмчилгээний зардалд 1 758 378 төгрөг нэхэмжилснээс: Сонгдо эмнэлэгт рентген, СТ зураг авахуулахад зарцуулагдсан 198 000 төгрөг нэхэмжилснийг 2012 онд эрүүгийн хэрэг шийдэгдэхэд төлсөн.

Улсын 1 дүгээр төв эмнэлэгт MRI  шинжилгээ хийлгэсний төлбөр 150 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөнгө тушаагчийн гарын үсэггүй байна.

Оргил рашаан сувилалд сувилуулсны төлбөрт 673 200 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Быг 2014 онд Оргил рашаан сувилалд заавал сахиуртай хэвтэх ёстойг нотолсон баримт байхгүйн дээр ээж Оы уг сувилалд амарч үйлчилгээ авсны төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Зууны эмэгтэй салонд шарх, сорви арилгах эмчилгээ хийлгэсний төлбөр 96 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх баримтын бичилт нь бүдэг, эмчийн ямар заавраар, юуны учир чухам ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй, мөнгө тушаасан хүний нэр байхгүй, гарын үсэг нь хэний гарын үсэг болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Тод дэлгэц эхо оношлогооны эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх, зөвлөгөө авсан 35 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь баримтаас үзэхэд жирэмсэн болсон учир эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авсан баримт байх бөгөөд гэмтэлтэй холбоотой гэх зүйл харагдахгүй байна. Мөн үйлчлүүлсэн болоод мөнгө төлсөн хүний нэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл хэн гэж хүн үйлчилгээ авсан нь ойлгомжгүй байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Шагдарсүрэн эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөрт 20000 төгрөг гэсэн боловч дээрх нотлох баримт нь шаардлага хангахгүй, хаанаас ямар үйлчилгээ юуны учир авсан нь тодорхойгүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй баримт байх тул зөвшөөрөхгүй. Нэмэлт тэжээл авсны төлбөр болох 586 178 төгрөгийг /хх33-39/ зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмчийн зааврын дагуу нэмэлт тэжээлийг юуны тулд хэрхэн, яаж хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.

Хоёрдугаарт: БНСУ-д 2 удаа хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардалд 11 185 051 төгрөг нэхэмжилснээс: БНСУ-ын Chung an эмнэлгийн гэмтлийн мэс заслын тасаг болон эмэгтэйчүүдийн тасагт нийт 6 удаа эхо шинжилгээ хийлгэсэн, амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөрт нийт 1628702 вон буюу 2 130 799 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. /хх106-123/ Учир нь Б.Б Chung an эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсний төлбөрт 2 130 799 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилж байгаа боловч гаргаж өгсөн нотлох баримтуудын нэгээс бусад нь эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ өгч, зөвлөгөө авсан өөрөөр хэлбэл жирэмсний хяналтад орсон баримт байна гэж үзэж байна. Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан тус эмнэлгийн оношны өвчний нэршил гэсэн хэсэгт энгийн жирэмсний хяналт гэж бичжээ. Нэгдүгээрт, эмнэлгийн дансанд мөнгөө байршуулсан тохиолдолд хийлгэсэн эмчилгээний зардлаа суутгуулаад үлдэгдлийг өөрөө буцаан авдаг. Гэтэл энэ талаар ямар нэг баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 6 удаа үзлэг шинжилгээ хийлгэж нийт 1 628 702 вон төлсөн гэж нэхэмжилж байгаа боловч үүнээс төлбөрийг хийсэн нь хавтаст хэргийн 121-123-т байгаа төлбөрийн баримтад бичигдсэн 69120 воныг нь л Б.Б нь уг эмнэлэгт төлсөн харагдаж байна. 2013.01.18-ны өдөр эхлээд 68720 воныг/хх 115-117/, дараа нь 400 воныг /хх 121-123/ нэмж төлөөд нийт тухайн өдөр 69120 воныг төлжээ. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн тасагт үзүүлсэн баримт байна. Гэмтлийн мэс заслын тасагт нэг удаа 60000 воноор үзүүлсэн баримт байгаа боловч төлбөл зохих 60000 воныг төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Хоёрдугаарт, Б.Б нь бие давхар болоод жирэмсний хяналтад орж байгаа явцыг Н.оийн гэм хор учруулсан үйлдлийн үр дагавар гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс дээрх үндэслэлүүдээр уг нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эмчилгээ хийлгэхээр явахад эм, эмчилгээний материал, хоол, унааны зардал нийт 704306 вон буюу 713 306 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримт нь шаардлага хангахгүй, хэн, хэзээ, ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй, нотлох баримтыг үнэлэх боломжгүй байх тул төлөхийг зөвшөөрөхгүй. БНСУ-ын эмнэлэгт зуучилж өгсөн зуучлалын байгууллагад төлсөн төлбөр болох 2860 доллар буюу монгол мөнгөөр 3 966 762 төгрөг мөн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадад эмчлүүлэх эмчийн заавар байхгүйн дээр заавал сахиуртай явах ёстой гэснийг батлах нотлох баримт байхгүй байна.  2016 оны 10 дугаар сард БНСУ-руу ирж, очих онгоцны тасалбар 2294000 төгрөг, БНСУ-д орон сууц түрээсэлж байрласны төлбөр 800000 вон буюу 1616000 төгрөг, шинжилгээ үзлэг хийлгэсний төлбөрт нийт 464184 төгрөг нийт 4374184 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь заавал гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн нотлох баримт ирүүлээгүй байна.

Гуравдугаарт. Бусад зардлын талаар: Унааны зардалд нийт 1388800 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэм хорын үр дагавраас үүдэлтэйгээр хэн, хаашаа, хэдий цаг хугацаанд ямар зорилгоор зорчсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хангалттай харагдахгүй байна. Тухайлбал бензиний зардал гэхэд хэний машинаар хэн, хаашаа, явахын тулд бензин хийсэн нь тодорхойгүй, тухайн цаг үед эдгээр хүмүүс бүгд Б.Быг асарч сувилж байсан нь нотлогдоогүй байна. Харин илүү тээшний зардал бол зорчиж буй хувь хүний зохион байгуулалтын асуудал ба мөн гэм хорын асуудлаас болж илүү тээш авч явсан гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн хүүнд төлсөн 4 сая төгрөгийг нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд байгаа зээлийн гэрээнд Б.Б нь өөрөө гарын үсэг зураагүй, Э.Д гэх хүнтэй гэрээг байгуулсан байх ба тухайн үед Э.Д нь Б.Б нар нь гэр бүл болоогүй байсан нь өвчтөний түүхийн нүүр дээр гэр бүлийн байдлыг бичсэн тэмдэглэл болон гэрлэлтийн баталгаа, шийтгэх тогтоолд бичсэн хохирогчийн биеийн байцаалт зэргээс нотлогдож байна. Мөн дээрх гэрээнд 2 сарын хугацаа болон 10 хувийн хүүг тохирсон асуудал байхгүй байх тул зээлийн хүүнд 4 сая төгрөг нэхэмжилж байгаагаа нотолж чадаагүй байна. Б.Бын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2046000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар 2016 оны 5 сарын 5-ны өдөр тус шүүхэд өгсөн тайлбарт бичсэн байгаа. Б.Бын нөхөр гэх Э.Дийн ажлаас чөлөөлөгдсөний 5989333 төгрөгийг төлөх боломжгүй. Энэ талаар урьд нь тус шүүхэд тайлбар өгч байсан ба нотлох баримт нь хангалттай бус байна. Тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр баталгаажаагүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй, Б.Быг асарснаас болж ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь тодорхой бус, тухайн үед Э.Д нь Б.Бтой гэр бүл болоогүй байсан зэргээс үзэхэд уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 26 754 062 төгрөгийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.о  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Н.о миний бие Б.Бын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ Осол болсноос хойш өдийг хүртэл хариуцагч нар нь надад хохирол төлж, надтай ирж уулзаж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагүй ба эрүүгийн хэргийг шалгах явцад надад хохиролд 2 000 000 төгрөг өгсөн гэх баримт байдаг ч уг мөнгө надад ирээгүй, тэд ч надад хүлээлгэж өгөөгүй, тухайн мөнгийг тэр үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дур мэдэн төлбөртөө тооцож авсан байсныг би хожим мэдсэн гэжээ.

Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл би бүх шатанд хохирогч Б.Бтой уулзах хүсэлтийг тавьж байсан боловч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нинжбадгар нь бидэндтэй уулзуулдаггүй байсан. Мөн өөртэй нь би осол болсны дараахан Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиж, эмнэлэгт хэвтэж байхад нь Б.Бтой уулзах хүсэлтийг тавьж байсан боловч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нинжбадгар нь бидэнтэй уулзуулдаггүй байсан. Мөн өөртэй нь би осол болсны дараахан Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиж, эмнэлэгт хэвтэж байхад нь Б.Бтой уулзаж Бие нь яаж байна, хэрэгтэй юм юу байна гэж асуухад одоо хэрэгтэй юм байхгүй, та дахиж битгий ирээрэй гэж хэлж байсан. Үүнээс хойш удаа дараа утас руу нь өмгөөлөгчтэйгөө залгахад утсаа нэг ч удаа аваагүй. Иймээс би арга буюу хохиролд төлсөн 2 000 000 төгрөгийг хохиролд төлж, уучлал гуйгаад өмгөөлөгчид нь өгсөн нь үнэн. Ийм байтал намайг огт уучлал гуйгаагүй, тоогоогүй мэтээр бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн асуудлыг бид шалгуулахаар Цагдаагийн газарт хандсан ба одоогоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Энэхүү хэрэгт нотлох баримт гэрчлүүлсний зардал болох 21 600 төгрөгийг миний бие хариуцан төлөх ёсгүй.

Мөнгөн гүүр эмнэлгийн эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардалд 55 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эмнэлгээс авсан үйлчилгээний нэр нь ясны сийрэгжилт тодорхойлох багц байх бөгөөд гэмтэлтэй холбоотой үзүүлсэн баримт биш байна.

Манба дацан эмнэлгийн эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал гэх 20 000 төгрөг, 49 000 төгрөгийн баримтууд нь яг ямар оношилгоо, шинжилгээ, үзлэгт хамрагдсан гэдэг нь харагдахгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 20 000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хэн, ямар ажиллагаа хийлгүүлж, юуны учир төлбөр төлсөн нь тодорхойгүй байна.

Толгойн зураг авахуулсан зардалд 70 000 төгрөг нэхэмжилжээ. Гэтэл Б.Бын биед аарцаг ясны хугарал гэмтэл учирсан болохоос тархины гэмтэл учраагүй байдаг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослоос учирсан гэмтлийг үзүүлж оношлуулаагүй байна.

Эм би эс мед эмнэлгийн эмч нараар үзүүлсэн оношилгоо, шинжилгээний зардалд 180 000 төгрөг нэхэмжилсэн 3 баримт өгсөн байх ба өмнө нь эдгээр баримтуудыг шүүх хурал дээр гаргаж өгөөгүй байдаг. Эдгээр баримтуудаас үзэхэд бүгд 2016 оны 05 дугаар сарын 09-ний буюу нэг өдрийн баримт байх бөгөөд баримтын гүйлгээний утгаас яг ямар үзлэг оношилгоонд орсон нь харагдахгүй, ойлгомжгүй байна.

Люкс мед эмнэлэгт аарцаг ясны зураг авахуулсны зардалд 200 000 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн байх боловч баримтаа гаргаж өгөөгүй байна.

Монос Улаанбаатар эмийн сангаас эм, тариа авсны зардалд 85 700 төгрөг, Хүрмэн төв аагфарма эмийн сангаас эм тариа авсны зардалд 85 700 төгрөг, Нахиа импекс эмийн сангаас эм, тариа авсны зардалд 162 810 төгрөг гэж тус тус нэхэмжилсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь бүгд НӨАТ-ын баримтууд байх бөгөөд хэн гэж хүн, ямар эмчийн заавраар, ямар өвчний учир уух гэж авсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Б.Б нь аарцаг ясны гэмтлийн улмаас эм, тариа авч хэрэглэсэн гэдэг нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 929 410 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас 6 хуудас баримт нь 2012 оны 0* сарын 19-ний өдрийн баримт байх бөгөөд осол 2012 оны 0* сарын 20-ны өдөр болсон тул эдгээр нь хамааралгүй баримт байна.

Харин үндсэн нэхэмжлэлд дурдсан 2016 оны 10 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, үзлэг хийлгэсэн төлбөр 464 184 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 17-нд БНСУ руу явах буцаж ирэх Б.Бын онгоцны тийз 1 147 000 төгрөг, нийт 1 611 184 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр 1 388 816 төгрөгийг нэмээд 3 000 000 төгрөгийг төлж эвлэрэх саналтай байна. Би өмнө нь эрүүгийн хэрэг шийдэгдэх үед баримт шаардалгүй 2 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.   

           

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.О, Н.о нарт холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан г  27 683 472  төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

Хариуцагч Н.о нь 2012 оны * сарын 20-ны өдөр 16 цагийн үед хариуцагч Н.Оийн өмчлөлийн ММС пажеро маркийн ***** *** улсын дугаартай автомашиныг жолоодон Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны урд замд хөдөлгөөнд оролцохдоо Тоёотой спринтер маркийн 29-29УБЗ улсын дугаарын автомашиныг мөргөхөд явган зорчигч Б.Б хавчуулагдан бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байна. /х.х-ийн 9-11 дэх талд/

Дээрх зам тээврийн осол, гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Б.Бын биед аарцаг ясны эрвээхий хэлбэрийн хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7767 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц эдгэрэл, төгсгөлөөс шалтгаалахыг шинжээчийн дүгнэлтэд дурджээ. /х.х-ийн 17 дахь талд/

Нэхэмжлэгч 27 683 472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч Н.о, Н.О нарт холбогдуулан гэм хор учруулсны хохирол арилгуулахаар журмаар хангуулна гэж тодорхойлжээ.

Дээр дурдсан баримтаар хариуцагч Н.о нь гэмт хэргийн улмаас бусдад гэм хор учруулсан талаар дурдах бөгөөд Н.о нь өөрийн бие махбодийн үйлчлэлээр бус тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа тээврийн хэрэгслийн үйлчлэлээр бусдад гэм хор учруулсан байх тул тус гэм хор арилгах журмыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт, Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсгийн агуулгаас дүгнэхэд, хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэм хорыг эзэмшигч хариуцан арилгана гэснийг гагцхүү өмчлөгч гэж ойлгохгүй бөгөөд өмчлөгч буюу эзэмшигчөмчлөхгүйгээр эзэмших эрх бүхий этгээд  аль алиныг ойлгохоор байна.    

Хариуцагч Н.оийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч биш бөгөөд осол гарах үед тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан байх тул эзэмшилдээ байлгаж ашиглаж байсан агуулгаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Н.Оийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байхгүй боловч тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас бусдад учруулсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар хариуцан арилгах зохицуулалт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэг, 499.4 дэх хэсгээр зохицуулагджээ.

Хавтаст хэрэг авагдсан баримтууд болон хариуцагч Н.оийн тайлбараар хариуцагч Н.О нь тухайн тээврийн хэрэгслийг Н.оийнд үлдээсэн бөгөөд түлхүүрийг орхисон байсныг Н.о ашиглан тээврийн хэрэгслийг жолоодож байсан гэж тайлбарласантай нэхэмжлэгч тал маргаагүй байна.

Иймд дурдсан үйл баримтаар хариуцагч Н.Оийг өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон гэм буруутайд тооцон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдсон гэж үзэхгүй юм.

Нөгөө талаар тээврийн хэрэгслийг ашиглан жолоо барьж байсан шууд эзэмшигчийг буюу Н.оийг хариуцагч буюу өмчлөгч Н.О нь өөрөө томилсон, өөрөө түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн үйл баримт шинжлэн судалсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан үндэслэлээр хариуцагч Н.От холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхгүй боловч эзэмшилдээ байлган тээврийн хэрэгслийг ашиглаж, жолоодож байхдаа бусдад гэм хор учруулсан үндэслэлээр хариуцагч Н.о хариуцлага хүлээх үндэслэлтэй.

Харин түүнд хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар, учруулсан хохиролг тодорхойлохдоо, хохирол бодитой учирсан буюу нотлогдсон байх, тухайн хохирлыг гэм буруутай этгээд учруулсан байх шинжүүдэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Учир нь, зөрчигдсөн эрхийг сэргээхдээ учирсан хохирол бүрийг арилгуулах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.4.4-т заасан аргаар гагцхүү гэм буруутай этгээдээс учруулсан хохирлыг арилгуулах журамтайг дурдах нь зүйтэй.

 Нэхэмжлэгчийн Монгол Улсад хийлгэсэн эмчилгээний зардалд 1,758,378 төгрөг гаргуулна гэсэн шаардлагын хүрээнд:

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтаас дүгнэхэд бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, зардал байдлаар гаргуулахаар зохицуулсан байх бөгөөд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд эмчилгээ оношлогооны зардлыг оруулаагүй байна.

Тухайн заалтын дагуу эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотойгоор гарсан эмчилгээний болон үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар зохицуулаагүй гэж үзэх, эсвэл гаргуулахгүй байхаар зохицуулсан гэсэн аль нь болох талаар тайлбар хийхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлээр зохицуулсан гэм хор арилгуулах эрхийн нийтлэг зохицуулалттай харьцуулах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 228.3 дахь хэсэг, 228.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгаас дүгнэхэд эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах болон эмчилгээний зардлыг хэрхэх талаар ерөнхий зохицуулалтууд байх бөгөөд зохицуулалтын зорилго агуулга нь тухай гэм хорыг арилгах журмыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хязгаарлахыг хүсээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг эрүүл мэндэд гэм хор учруулсан эмчилгээний зардлыг гаргуулахгүй байхаар зохицуулсан заалт гэж тайлбарлах нь учир дутагдалтай байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1. дэх хэсэгт заасан зохицуулалтад дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт, Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж зохицуулсан байна.

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хувьд зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдэх боломжтой гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь уг гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц эдгэрэл, төгсгөлөөс шалтгаалах талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байна.

Иймд хуульд зааснаар ...зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй... гэж үзэн гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох зохицуулалтын дагуу эмчилгээ, оношлогоонд хэрэглэгдэх зардлыг мөнгөөр тооцон шаардах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт MRI  шинжилгээ хийлгэсний төлбөр 150,000 төгрөг төлсөн нь тус баримтын хуулбараар /х.х-ийн 18 дахь талд/, Сонгдо эмнэлэгт рентген, CT зураг авахуулахад 198,000 төгрөг төлсөн нь тус баримтуудын эх хувь /х.х-ийн 22, 23 дахь талд/ баримтаар тогтоогдох бөгөөд осол болсон цаг хугацаа болон хийгдсэн шинжилгээ, үйлчилгээний зорилгоос хамааран тэдгээр зардлыг гэм буруутай этгээдийн үйлдлээс учруулсан хохиролд тооцох нь зүйтэй байна.

Оргил рашаан сувилалд сувилуулсны төлбөр сахиурын хамт 673,200 төгрөг гарсан гэсэн нь тус сувиллын газрын дэвтэр, тооцооны баримтаар /32-40 дэх талд/ тус тус тогтоогдож байна.

Тухайн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан ...сувиллын зардал...-д хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.

Дурдсан үндэслэлээр Монгол Улсад хийлгэсэн эмчилгээний зардлаас 1 021 200 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу Монголд хийлгэсэн эмчилгээ, үзлэг, нэмэлт тэжээл авсан зардал зэрэг нь нэхэмжлэгч Б.Боос гарсан зардал, түүнд учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй байх бөгөөд тухайн ослоос үүдэлтэйгээр хариуцагч Н.оийн учруулсан хохиролд тооцогдох зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал, Зууны эмэгтэй мэргэжлийн гоо сайхны салонд 96 000 төгрөг тушаасан баримт нь хэн, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Шагдарсүрэнд үзүүлсэн үзлэгийн төлбөр гэх 20 000 төгрөгийн баримт нь нэхэмжлэгч ямар өвчний учир эмчид үзүүлсэн нь тодорхойгүй, Тод дэлгэц эхо оношлогоо, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх, зөвлөгөө авахад 35 000 төгрөг зарцуулсан баримт байх боловч үйлчлүүлэгчийн нэр тодорхойгүйн дээр зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсан хэрэгт хамааралгүй, нэмэлт тэжээл 586 178 төгрөгийн зардал гаргасан гэх боловч хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд нь ахуйн хэрэглээний бараа, хоол хүнсний төлбөрийн баримтууд байх бөгөөд нэхэмжлэгч Б.Бын гаргасан зардал гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.  

БНСУ-д 2012 оны 11 дүгээр сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 6,810,867 төгрөг, 2016 онд хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардалд 4 374 184 гаргуулах шаардлагын хувьд,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг эрүүл мэндэд учруулсан гэм хорыг сэргээх зорилгоор мөнгөн дүнгээр тооцон шаардах эрхтэй талаар өмнө дурдсан.

Нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-руу эмчилгээ хийлгэхээр явсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг заавал гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй гэж маргасан боловч зам тээврийн ослын улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр эмчилгээ үйлчилгээг өөрөө сонгосон нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. Харин нэхэмжлэгч Б.Б нь дээрх цаг хугацаанд БНСУ-д эмнэлгийн үзлэг оношлогоо хийлгэхэд жирэмсэн гэдгээ анх мэдсэн, улмаар зам тээврийн ослын улмаас биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгээгүй жирэмслэлттэй холбоотой шинжилгээ хийлгэж байсан нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Б.Бын биед зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл учирснаар түүний биед жирэмслэлттэй холбоотой хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй боловч зам тээврийн ослын улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг буруутай этгээдээр арилгуулах тул нэхэмжлэгчийн жирэмслэлттэй холбоотой хийлгэсэн үзлэг, шинжилгээний зардлыг хариуцагч нарт ногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирол бодитойгоор учирсан эсэх, хохирлыг гэм буруутай этгээд учруулсан эсэх зэрэг гэм буруу, хохирол, шалтгаант холбоо зэрэгт дүгнэлт хийн 2016 оны 10 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, үзлэг хийлгэсэн төлбөр 464,184 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-нд БНСУ-руу явах, буцаж ирэх онгоцны тийз 1,147,000 төгрөг /нэг хүний/, 2012 онд БНСУ-ын эмнэлэгт зуучлуулсны хөлс 2860 ам. доллар буюу 3,966,762 төгрөгийг /2012 онд зуучлуулсан эмнэлэгт очиж гэмтлээс шалтгаалсан эмчилгээ үйлчилгээг хийлгэсэн байна/, орон сууц түрээсэлсэн төлбөр 1 616 000 төгрөг буюу нийт 7 193 946 төгрөгийг хариуцагч Н.оээс гаргуулах үндэслэлтэй.

2016 онд Солонгос Улсад хийлгэсэн оношлогоо, шинжилгээ, эмчилгээний зардал нь ослоос үүдэлтэй гэмтэлтэй холбоотой байх тул тус зорилгоор хийлгэсэн эмчилгээний зардал, эмчилгээ хийлгэхэд шаардлагатай байрлах байрны түрээсийн зардал болон тус эмнэлэгт өмнө зуучлуулсан тул ийнхүү зуучлуулахад гарсан зардал зэргийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр мөнгөөр тооцсон хохиролд гэж үзэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б зам тээврийн ослын улмаас биедээ учирсан хүнд гэмтлийг шинжлүүлэх, эмчлүүлэхэд бус жирэмслэлттэй холбоотой үзлэг хийлгэсэн нь тогтоогдсон тул 2012 оны 11 дүгээр сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 6 810 867 төгрөг, эм, эмчилгээний материал, хоол унааны зардал 713 306 төгрөгийг хариуцагчид ногдуулах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б нь 2016 онд БНСУ-руу зорчихдоо зайлшгүй бусдын туслалцаа дэмжлэгтэй явах шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний нөхөр гэх Э.Д 2016 оны 8 дугаар сарын 17-нд БНСУ-руу явах, буцаж ирэх нислэгийн тийзний үнэ 1 147 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэв.

Бусад зардалд 13 810 633 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ниссэн тийзний үнэ 235 900 төгрөг, Говь-Алтайгаас Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний үнэ 180 000 төгрөг, илүү ачааны төлбөр 119 400 төгрөг, Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд амьдардаг нэхэмжлэгчийн эх О, дүү Б.Б, Б.Б нар осол гарснаас болж Улаанбаатар хот руу нэхэмжлэгчийг асарч сувилахаар замын унаагаар ирж, буцсан унааны хөлс нэг хүнд 153 000 төгрөг, осол гарах үед Говь-Алтай аймагт томилолттой явж байсан гэх нэхэмжлэгчийн эгч Б.Н, ах Б.Н нар нэхэмжлэгчийг асарч сувилахаар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ирэхэд зарцуулсан гэх бензиний мөнгө 495 000 төгрөг, нэхэмжлэгчийн эх О Говь-Алтай аймгаас ирэхэд унааны зардал 205 500 төгрөг, нийт 1 388 800 төгрөгийг унааны зардалд зарцуулсан гэх боловч эдгээр зардлыг зам тээврийн осолд гэм буруутай хариуцагч нарт ногдуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчсон нь ослын улмаас биедээ учирсан гэмтлээс шалтгаалсан эсэх нь тогтоогдоогүй, унаа, бензиний зардал гаргасан гэх этгээдүүд нь тухайн зардлыг нэхэмжлэгч Б.Быг асрахаар зардал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр түүнийг асрахаар унааны зардал гаргасан гэх этгээдүүдээс гарсан зардлыг Б.Б өөртөө гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн зардлууд нь хариуцагч Н.оийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирол гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул тус зардлууд баримтаар хэрхэн тогтоогдож байгаад дүгнэлт өгөөгүй болно.

Нэхэмжлэгч Б.Б нь БНСУ-руу сахиурын хамт эмчилгээнд явахдаа виз хүссэн иргэдэд зориулсан хугацаат хадгаламжид барьцаа байршуулахдаа бусдаас 20 000 000 төгрөгийг зээлж, 4 000 000 төгрөгийн хүү төлж хохирсон гэх боловч нэхэмжлэгч буюу түүний нөхөр Э.Д өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бусдаас дээрх хэмжээний хүүтэй зээл авсан, улмаар хүү төлсөнд хариуцагч нарыг буруутгах боломжгүй юм.

БНСУ-ын Chung an эмнэлэгт хийлгэсэн эмчилгээ, шинжилгээний зардал нь зам тээврийн осолтой холбоотой бус болохыг дээр дүгнэсэн тул уг эмчилгээ, шинжилгээний хариуг орчуулуулсан зардал, хоол унааны зардал, түүний орчуулгын зардал зэргийг хариуцагчид ногдуулах үндэслэлгүй.

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацааны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2 046 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дутуу авсан цалин хөлс, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр шаардах эрхтэй ч тэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон баримтгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг тооцоолж энэ талаар гаргасан шаардлагыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн нөхөр гэх Э.Дийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүйн дээр Э.Д түүнийг асарч, эмнэлэгт сахиж, ажлаасаа халагдсан хэмээн хариуцагч нарыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул Э.Дийн хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа олох байсан орлого, хоолны зардал гэх 5,989,332 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт нотлох баримт нотариатаар гэрчлүүлсний зардал 35,400 төгрөг, иргэний хэрэгт нотлох баримт нотариатаар гэрчлүүлсний зардал 16,400 төгрөг, Б.Бын гэмтлийн зургийг хэвлүүлсний зардал 2700 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нью гранд амгалан ХХК-иар баримт орчуулуулсны зардал 85,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард Бриллиант орчуулгын товчоогоор баримт орчуулуулсны зардал 94,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа юм.

            Тодруулбал хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорыг арилгуулах үүргийн харилцаа юм.

            Хариуцагч Н.оийн гэм буруутай үйлдэл буюу ослоос /зөрчлөөс/ бий болсон гэм хор нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан үр дагавартай байна. Харин хариуцагч Н.оийн ослоос /тээврийн хэрэгслийн ашиглалтаас гэм хор учруулсан зөрчил/ нэхэмжлэгч Б.Б эд хөрөнгийн хувьд алдагдалд орсон, нөхөр Э.Дид гэм хор учирсан гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 929 410 төгрөг гаргуулах тухайд,

Эрүүгийн хэргийн баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 21 600 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зардалд 20 000 төгрөг,  Толгойн зураг /КТГ-тархины/ авахуулсан зардал 70 000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал 55 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд өмнө дурдсанчлан зөрчлөөс үүсэн гэм хор бус, гэм хороос үүдэлтэй үр дагавар тул хариуцагч Н.оийн учруулсан хохиролд тооцох боломжгүй байна.

 Эм би эс мед /MBS Med/ эмнэлгийн эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал 180 000 төгрөг, Манба дацан уламжлалт анагаах ухааны эмч нараар үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал 69 000 төгрөг нь эрүүл мэндийн ямар үзлэгт хамрагдсан нь тодорхой бус, Люкс мед эмнэлэгт аарцаг ясны зураг /MRI/ авахуулсны зардал 200 000 төгрөгийн баримт нь баримтын шаардлага хангахгүй, Монос Улаанбаатар эмийн сангаас эм, тариа авсан зардал 65 300 төгрөг, Хүрмэн төв аагфарма эмийн сангаас эм, тариа авсан зардал 85 700 төгрөг, Нахиа импекс эмийн сангаас эм, тариа авсан зардал 162 810 төгрөгийн баримтаар хэнээс зардал гарсан, эмчийн ямар жор заавраар авсан зэрэг нь тодорхой бус байх тул дурдсан шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Дурдсан агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас гэм буруутай үйлдэл буюу зөрчлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан хохиролд 8 215 146 төгрөг хангуулах үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул тус төлбөрийг зардалд төлсөн гэж үзэн хасч тооцох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6 215 146 төгрөгт холбогдох хэсгийг ханган шийдвэрлэж, зөрчлийн улмаас үүссэн гэм хор бус харин тухайн гэм хороос үүдэн бий болсон үр дагаврыг гэм хор арилгуулах журмаар хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 21 468 326 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.   

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Н.оээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Н.оээс 6 215 146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 468 326 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.От холбогдуулсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.оээс улсын тэмдэгтийн хураамжид 114 392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               , ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН

 

               د                                        Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                               Э.ЭНЭБИШ