Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 31

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

иргэдийн төлөөлөгч Д.Дашдаваа, 

улсын яллагч У.Дэндэвдорж /Нийслэл/,

орчуулагч Цүй Хай Пин, М.Майцэцэг,

шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Тиэн Гуо Фон /Tian Guofeng/,  тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Циан /Wan Xiaoqiang/ нарт холбогдох 201601000020 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. БНХАУ-ын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Эргүна хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, охины хамт БНХАУ-ын Манжуур хот Тунху лу жижиг дүүргийн 38 дугаар байрны 302 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жан Яа Дунг /ZHANG YADONG/ /паспортын дугаар Е48063297/ 

2. БНХАУ-ын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-д төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, охины хамт БНХАУ-ын Манжуур хот Син Хуа дүүрэг 3-501 оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ван Сяао Цианг /WANG XIAO QIANG/ /паспортын дугаар G37944992/ 

3. БНХАУ-ын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ Өвөр монголын Хянган аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, охины хамт БНХАУ-ын Манжуур хот юүэн дүүргийн 3 дугаар байр 501 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тиэн Гуо фон  /TIAN GUOFENG/ /паспортын дугаар Е39969723/ 

4. БНХАУ-ын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ Хэй Лунг Зианг мужын Нө Хө хотод  төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүгийн хамт БНХАУ-ын Манжуур хот Ху Дун дүүргийн 9 дүгээр байр 2-203 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сун Сюэ Ганг  /SONG XUEGANG/ /паспортын дугаар G46294038/   

5. БНХАУ-ын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ Хэй Лунг Зианг мужын Нө Хө хотод  төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт БНХАУ-ын Манжуур хот Тун лиен дүүргийн 4 дүгээр байр 402 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зиа Ёоу Цүнь  /JIA YOUCHUN/ /паспортын дугаар G36500316/     

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох Дэрэвгэр Жиргэрүү /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтанд орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр багтсан 0106.19.00 кодтой 1.200.000 төгрөгийн үнэ бүхий саарал чоно 2 ширхэг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0507.90.90 кодонд багтсан 22.218.000 төгрөгний үнэ бүхий мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, 2.299.000 төгрөгийн үнэ бүхий Булуу цагаан загас 121 ширхэг, 54.000 төгрөгийн үнэ бүхий Ердийн цулбуурт загас 6 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 41.331.000 төгрөгийн үнэ бүхий онц их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

Яллагдагч БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах ноосны үйлдвэрийн хашаанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамлын үндэс болох Дэрэвгэр Жиргэрүү /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг-ийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, хадгалсан, дээрх ховор ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумаас Чойбалсан суманд байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн нийтийн зорчигч тээврийн 2 ширхэг автобусаар тээвэрлэн, Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргаж, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Тиэн Гуо Фоны барьж явсан гэх Е38436 дугаартай Mudan маркийн цагаан алаг автобусанд 32 шуудайтай, задгайгаар 481 ширхэг загас байсан бөгөөд баталгаат бус жингээр жинлэхэд загас 1.513.800 кг, Дэрэвгэр Жиргэрүү гэх өвсний үндэс нийт 141 боодол баталгаат бус жингээр жинэлж үзэхэд 282 кг байсныг тогтоов. Жан Яан Дунгийн барьж явсан гэх Е13333 дугаартай Mudan маркийн цагаан алаг автобусанд 53 шуудай Хэлтэг гэх загасыг баталгаат бус жингээр 2.270 кг, нэг шуудай 10 кг цулбуурт загас, үхрийн мах 10 кг, Саарал чоно гэх 2 ширхэг, туулай 3 ширхэг, Дэрэвгэр Жиргэрүү гэх өвсний үндэс нийт 13 боодол баталгаат бус жингээр жинэлж үзэхэд 26 кг байсныг тогтоов. Нийт дүнгээр Хэлтэг гэх загас 3.541.000 кг, Цулбуурт загас 10.4 кг, Саарал чоно 2 ширхэг, туулай 3 ширхэг, Дэрэвгэр жиргэрүү гэх өвсний үндэс 308 кг, үхрийн мах 10 кг зэрэг зүйлүүд үзлэгээр тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 38-54 дүгээр хуудас/

 

            2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 59/

 

            3. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл: баталгаат бус жингээр жинлэн тогтоосон нийт дүнгээр Хэлтэг загас 3.541.935 кг, Сазан загас 105 кг, цулбуурт загас 10.4кг, маарал чоно 2, туулай 3ш, дэрэвгэр жиргэрүү гэх өвсний үндэс 308 кг, үхрийн мах 10 кг зэрэг зүйлүүдийг хураан авч Дорнод аймгийн ТЕГ-н ажилтан М.Лхадоржид хүлээлгэн өгсөн тухай /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 хуудас/

 

            4. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас

 

            5. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эд мөрийн баримтад дахин үзлэг хийсэн тэмдэглэл:

- Е13333 гэсэн хятад дугаар бүхий Mudan маркийн зорчигч тээврийн цагаан алаг өнгийн автобуснаас илэрсэн загасыг тоолж үзэхэд Хэлтэг загас 2400 ширхэг, Булуу цагаан загас 100 ширхэг, Цулбуурт загас 6 ширхэг, нийт 2506 ширхэг загас, чоно нь хээрийн эм чоно 2 ширхэг, Бор туулай 4 ширхэг,

- Е38436 гэсэн хятад дугаартай зорчигч тээврийн цагаан алаг өнгийн автобуснаас илэрсэн загасыг тоолж үзэхэд Хэлтэг загас 1303 ширхэг, Булуу цагаан 21 ширхэг, нийт 1324 ширхэг загас байлаа  /1 дүгээр хавтаст хэргийн 60 хуудас/

 

6. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, фото зураг /1 дүгээр хавтаст хэргийн 61-66 хуудас/

 

7. Хятад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 67-72 хуудас /

 

8. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/950 дугаартай “Дэрэвгэр жиргэрүү ургамал, Саарал чоно, Бор туулай, Хэлтэг загас, Булуу цагаан загас, Ердийн цулбуурт загас зэрэг ан амьтдыг 2015, 2016 онд агнаж бэлтгэх, улсын хилээр гадаад улсад экспортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн талаарх мэдээлэл ирүүлсэн тухай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 77-138 хуудас/

 

9. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/  нарын  /1 дүгээр хавтаст хэргийн 161-189 хуудас/

 

10. Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/362 дугаартай загас агнаж бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн, аж аж ахуй нэгжийн талаарх мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 192-195 хуудас/

 

11. Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тоот, эд зүйлийн үнэлгээ : тухайлбал, амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ :

- саарал чоно /эм/ 1 ширхэг нь 600.000 төгрөг, 2 ширхэг нь 1,200,000 төгрөг,

- бор туулай  1 ширхэг нь 40.000 төгрөг, 4 ширхэг нь 160,000 төгрөг,

- мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6000 төгрөг, 3703 ширхэг нь 22.218.000 төгрөг,

- булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг, 121 ширхэг нь 2.299.000 төгрөг,

- Цулбуурт загас 1 ширхэг нь 9000 төгрөг, 6 ширхэг нь 54.000 төгрөг,

Нийт 25.931.000 төгрөг,

Байгалийн ховор ургамалын экологи, эдийн засгийн үнэлгээ:

-дэргэвэр жиргэрүү 1 кг нь 50.000 төгрөг, 308 кг нь 15.400.000 төгрөг, /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 хуудас/

 

12.Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуучлалын  яамны албан бичиг: мэргэжилтэн М.Мөнхзаяаг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай /1 дүгээр хавтаст хэргийн 245 хуудас/

 

13. Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн М.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

 “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь ховор эмийн ургамалдаа ордог. Энэ ургамлыг түүж бэлтгэхдээ заавал тусгай зөвшөөрөл авдаг. Энэ зөвшөөрлийг БОНХАЖЯ-ны сайдын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр олгодог. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн дагуу тусгай дансанд мөнгө төлдөг. Ховор ургамал учраас 1 кг тутамд 3.000 төгрөг төлдөг. Түүж бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн газраас мэргэжлийн байгууллага түүж бэлтгэдэг. Улсын хилээр гаргахдаа  БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар тодорхой аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосны үндсэн дээр гаргадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсийг түүхдээ үндсийг ухаж малтаж авдаг учраас дахин нөхөж ургахдаа хугацаа шаарддаг байгаль орчиндоо  тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг. ...Иймд эдгээр Дэрэвгэр жиргэрүү, загас, чоно, туулай зэргийн хохирлыг барагдуулж, нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247- 248 хуудас/

 

14. Гэрч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монголоос БНХАУ-ын тал руу гарах чиглэлд үүрэг гүйцэтгэсэн ба өглөө 09:40 цагт Е-13333 гэсэн БНХАУ-ын дугаартай жуулчны автобусанд гаалийн үзлэг хяналт шалгалтыг явуулж эхэлсэн. Би уг автобусны хаалгаар ороход өмхий үнэртэй байсан. Тиймээс нарийвчилсан үзлэгийг явуулахаар яам буюу тээврийн хэрэгслийн доод талаас харах зориулалтай газар оруулахаар хүлээлгээд байж байхад тагнуулын ажилтангууд ирээд сэжигтэй тээврийн хэрэгслэл байгаа юм гээд хамтарсан үзлэг шалгалт явуулахаар болсон. Хамтарсан үзлэгийг явуулахад автобусны шалны хойд хэсгийн суудал дунд төмөр дээр хөөсөнцөрөөр бэхэлсэн байдал байсан ба тэрийг нээж үзэхэд өвсний үндэс гарч ирсэн. Тэгээд Тагнуулын байгууллагын ажилтнууд энэ автобусанд нарийвчилсан үзлэгийг сайн хийх хэрэгтэй байна гээд аймгийн төв рүү аваад явсан... Тухайн үед автобусны шалан доороос өвсний үндэс, загас зэрэг гарч ирсэн. Тухайн үед техникийн боломж дутуу байсан тул үргэлжлүүлэн нээх боломжгүй байсан тул аймгийн төв дээр аваачиж шалыг нээж үзэхээр авч явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  6 хуудас/

 

15. Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсаас БНХАУ руу гарах чиглэл буюу экспортын талд үүрэг гүйцэтгэсэн ба өглөө 09 цаг 30 Минутын үед гаалийн хяналтын талбайд Е-38436 гэсэн дугаар бүхий БНХАУ-ын жуулчны автобусанд гаалийн үзлэг шалгалт явуулахаар томилогдсон. Тухайн үед үзлэгийг хийх гээд автобус руу ороход эвгүй зүйл буюу өмхий үнэртээд байхаар нь энэ автобусанд загас байж магадгүй гэж бодож шалгалтыг явуулсан боловч сэжигтэй зүйл илрээгүй. Тэгэхээр нь боомт дээр байх тагнуулын ажилтанд энэ автобуснаас эвгүй үнэр гараад байна гэхэд тагнуулын ажилтан та өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд үзлэгээ явуул гэсэн учир дахин автобус дээр ирж үзэхэд автобусны шалыг хөөсөнцөрөөр битүүлсэн байсан. Тэгээд би жолоочийг нь дуудаж энэ шалыг хуулж үзүүл гэхэд Алтансүх гэдэг монгол хүн энэ шалыг хуулах боломжгүй, энэ доор машины эд анги ажиллаж байдаг гэж надад хэлж ойлгуулсан. Эвгүй үнэрийн талаар асуухад шавьжны хорны үнэр гэж хэлж байсан. Тэгээд би автобуснаас буугаад өөр машин үзээд байж байхад тагнуулын ажилтангууд хамтарсан үзлэг шалгалтыг явуулах боллоо, та буцаад Е-38436 дугаартай автобус руу ор гэсний дагуу тагнуул, мэргэжлийн хяналт, гаалийн хамтарсан нарийвчилсан үзлэгийг явуулан уг автобусны хөөсөнцөрөөр битүүмжилсэн шалыг хуулж нээж үзэхэд өвсний үндсийг улаан торонд хийж гадуур нь скочдоод боож нуусныг илрүүлсэн. Тэгэхээр нь шалыг нилээн томоор нээж үзэхэд мөн өвсний үндэс гарч ирсэн. Тийм учраас энэ автобусанд нилээн зүйл байгаа юм байна, энд уг автобусыг задлах боломжгүй учир аймгийн төвд нарийвчилсан үзлэгийг явуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Тагнуулын байгууллагын ажилтнууд Е-38436, Е-13333 гэсэн дугаартай 2 жуулчны автобусуудыг авч явсан... Миний шалгалт явуулсан автобуснаас өвсний үндэс л гарч ирсэн... гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  7 хуудас/

 

16. Гэрч Ш.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:

 “...2016 оны 01 сарын 14-ний өдөр Хавирга хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэсэн ба тухайн өдөр Монгол улсаас БНХАУ руу явж байсан Е-13333, Е-38436 гэсэн дугаар бүхий жуулчны автобусуудад гааль болон тагнуулын байгууллагын ажилтануудтай хамтарсан үзлэгийг явуулсан. Эхлээд Е-13333 дугаартай автобусны шалыг зүсэгчээр зүсэж нээж үзэхэд Дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, загасууд гарч ирсэн. Дараа нь Е-38436 дугаартай автобусанд мөн адил шалыг хуулан нээж үзэхэд Дэргэвэр жиргэрүү өвсний үндсүүд гарч ирсэн. Уг 2 автобусыг бүрэн сайн задалж өөр ямар эд зүйл байгааг үзэх боломжгүй байсан тул аймгийн төвд нарийвчилсан үзлэг хийхээр Тагнуулын байгууллагын ажилтанууд авч явсан.

... Би тэдгээр автобусуудыг анх гаалийн хяналтын талбайд буюу хил дээр орж ирэхэд анх шалгасан боловч ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй байсан юм. Би автобусны мотор, зорчигчийн суудал, тээшний хэсэг зэргийг бүгдийг сайн шалгасан боловч сэжигтэй зүйл илрээгүй. Дараа нь хамтарсан шалгалтын явцад автобусны шалыг хуулж  доороос нуусан дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, загас зэргүүд гаргаж ирсэн....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  8 хуудас/

 

            17. Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 “...Би Хавирга Автозамын боомтод Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч ба би тухайн ээлжинд гарч буй улсын байцаагч нарын ажил үүргийн хуваарилах, ачааллыг тэнцвэржүүлэх болон бусад ажил үүргийг гүйцэтгэдэг. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсаас БНХАУ руу гарах чиглэлд буюу экспротын чиглэлд манай байцаагч нараас Батболд, Энхжаргал, Энхтуяа нар үүрэг гүйцэтгэсэн. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Батболдыг Монгол улсаас БНХАУ руу гарах Е-13333, Е-38436 гэсэн хятад дугаар бүхий улс хооронд зорчих зорчигч тээврийн 2 автобусыг мэргэжлийн хяналтын хяналт шалгалт явуулахаар томилсон.  Манай байцаагч тухай автобусыг шалгаад хяналтын хуудас дээр тамга тэмдгээ дараад явуулсан байсан. Дараа нь гааль, тагнуул, манайх хамтарсан үзлэг шалгалтыг явуулахад тухайн хоёр автобусны шалыг хуулж үзлэгийг явуулж үзэхэд уг шалны хөндийгөөс уутанд хийж багалсан өвсний үндэс харагдаж байсан ба Тагнуулын байгууллага боомт дээр нарийвчилсан үзлэг шалгалт явуулах боломжгүй байна гэж үзэн аймгийн төв рүү зөрчилтэй автобусуудыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  11 хуудас/

 

18. Гэрч Э.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн:

 “...Зүүн аймгуудад БОАЖЯ-ны сайдын А/61 тушаалаар саарал чоно агнахыг 3 жил хориглосон байдаг. Хэрэв зохион байгуулалтай үргээлэг хийвэл зөвшөөрөл авдаг. 2015 онд үргээлэг хийсэн тохиолдол байхгүй.

... Хэлтэг, Булуу цагаан, цулбуурт загаснуудыг агнахыг хориглохгүй. Дорнод аймгийн хувьд 2015 онд 30 тн загас үйлдвэрлэлийн зориулалтаар агнах эрх аймгийн ИТХ-ын тогтоол, БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар олгосон. Уг эрхийг загас агнуурын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд авч үйлдвэрлэлийн зориулалтаар загас бэлтгэсэн.

Хэлтэг, Булуу цагаан, Цулбуурт загас нь нэн ховор, ховор ангилалд орохгүй. Хилээр нэвтрүүлэхдээ гагцхүү зөвшөөрөл авсан байна. Бор туулайг агнах зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ Дорнод аймагт бор туулай агнах завшөөрөл 2015, 2016 онуудад олгож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14 хуудас/

 

19. Гэрч О.Хишигдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

 “...Улсын хилээр Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг хилээр нэвтрүүлэхдээ лицензтэй гаргадаг. Ургамал хилээр гаргах хэмжээг лиценз дээрээ зааж өгсөн байдаг. Хилээр гаргахдаа шалганы цэрэг орох хуудас өгдөг ба түүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар Дэрэвгэр жиргэрүү мөн эсэх талаар тогтоогоод тээвэрлэж яваа этгээд нь зөвшөөрөл буюу лицензээ үзүүлээд тоо хэмжээ нь зөвшөөрөлтэй тохирч байвал хилээр нэвтрүүлдэг журамтай. Зөвшөөрлийг аж ахуй нэгжид БОАЖЯ-аас олгодог. Загасыг улсын хилээр нэвтрүүлэхдээ БОАЖЯ-аас зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийг тухайн орон нутгийн ИТХ-ын тогтоолыг үндэслэнэ. Хилээр гаргахдаа зөвшөөрлийн хуудас авч мэргэжлийн хяналтын шалгалтаар орж зөвшөөрөлд заагдсан загас мөн эсэх жин хэмжээг нь тулган таарч байвал нэвтрүүлдэг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  16 хуудас/

 

20. Гэрч С.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

 “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Хангай, Хэнтий, Дорнод монголын тал, Хянганы тойрог зэрэг эдгээр бүс нутгаар ургадаг. Манай  аймгийн нэлээд хэдэн суманд ургадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэхэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, цөлжилт, хөрсний доройтол явагддаг. 2016 он хүртэл дээрх өвсний үндсийг БОНХАЖЯ сайдын зөвшөөрлөөр яамны тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгууллагад заагдсан орон нутгаас зөвшөөрөгдсөн хэмжээгээр түүж бэлтгэдэг байсан.

Харин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түүж бэлтгэх гадаад улсад гаргахыг БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны 377 дугаар тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хориглосон.

 Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ангилалд орсон. Түүх гэж байгаа аж ахуй нэгж нь тухайн сумынхаа байгалийн ургамал ашигласны төлбөр гэж кг тутамдаа мөнгө төлдөг, мөнгөний хэмжээг аймгийн ИТХ-ын тогтоолоор тогтоодог. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн  А-282 дугаар тушаалаар 50.000 төгрөгний үнэлгээтэй байгаа.

БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь манай газар нутгаас түүх бол БОАЖ газарт бүртгүүлээд түүж бэлтгэх газар нутгаа заалгадаг. Энэ жил 9-н аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосноос 7-н аж ахуй нэгж нь ирж бүртгүүлэн бэлтгэсэн. Энэ аж ахуй нэгжүүдийн талаар холбогдох материалыг шаардлагатай гэвэл хуулбарлан өгч болно. Түүж бэлтгэх яамны сайдын зөвшөөрлийг зөвхөн байгалийн ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад олгодог. БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар энэ тусгай зөвшөөрөл олгодог...гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  19-20 хуудас/

 

21. Гэрч Х.Оюунбилэгийн мөрдөн  байцаалтад өгсөн:

 “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудаар тархан ургадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэхэд зөвшөөрөл олгодог. Энэ зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас сайдын тушаалаар түүх хэмжээг нь баталж өгдөг. Түүний дагуу зөвшөөрөл олгодог. Энэ ургамал нь ховор ургамал буюу Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолд ховор ургамалын жагсаалтанд оруулсан. Тиймээс Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу БОНХАЖЯ-наас зөвшөөрөл авсний үндсэн дээр гаргадаг. Тэгэхдээ тус газраас өгсөн тусгай зөвшөөрлийн дагуу ургамал хариуцсан мэргэжилтэн, хүрээлэн буй орчин байгалийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж тэмдэг дарж баталгааждаг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  21-22 хуудас/

 

22. Гэрч А.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:

 “...Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт зэрэг загас нь Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн, Буйр нуурын сав газарт  тархсан байдаг. Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт эдгээр загасыг агнаж болно, гэхдээ нэг ширхэг тутамд нь зөвшөөрөл авна. Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хуульд зааснаар агнуурын амьтны дээд хэмжээний дээд хязгаарт багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн хуулийн этгээдэд олгоно гэж заасан байдаг.

Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт зэрэг загас нь нэн ховор, ховор ангилалд орохгүй. Эдгээр 3 төрөл зүйлийн загасыг гадаадад гаргахыг зөвшөөрдөг. Энэ зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх ёстой. Амьтны тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорц дээжийг гадаад улсад гаргах журмыг баталсан байдаг. Энэ журмын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар барьсан загасыг улсын хилээр гаргах зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх ёстой гэж заасан байдаг. Загас нь ан амьтан мөн.

 Саарал чоно нь Монгол улсын бүх нутаг дэвсгэрээр элбэг тархсан байдаг. Дээр хэлсэн орон нутгийн дансанд мөнгө тушаасан байх ёстой. Саарал чоно ховор ан амьтанд орохгүй. Гэхдээ Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцийн 2 дугаар хавсралтад орсон байдаг. Энэ хавсралтанд орсоноор улсын хилээр гаргах зөвшөөрлийг улсын хилээр гаргах тусгай зөвшөөрлийг  БОНХАЖЯ-аас авдаг болно.

Бор туулай нь бүх нутгаар элбэг тархсан байдаг. Түүнийг агнахдаа зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг сумын Засаг дарга олгодог. Хэрэв худалдаж авсан бол ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн аж ахуй нэгж байгууллагад тухай сумын байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгодог. Тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  23-25 хуудас/

 

23.Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 “...Миний ачаа автобусанд тавигдсан байсан болохоор хилээр гарахыг нь хүлээж байтал манай дүү над руу яриад 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 5 цагт явна гэж надад хэлсэн, тэгээд 14-ний өглөө бид 2-ыг нэг хятад хүн ирж авсан. Тэгээд автобусанд суухад 2 жолооч байсан өөр бас нэг сонин малгайтай хүн байсан бид нарыг 8 цаг өнгөрөөд хил ирэхэд гаалийн байцаагч мэргэжлийн хяналтын хүмүүс шалгаад гарч болно яв гэсэн. Тэгээд яваад гарах хаалган дээр ирэхэд хүмүүс ирээд саатуулсан. Автобуснаас их муухай үнэр үнэртэж байсан. Бид 2 загас угаагаагүй юм болов уу гэж ярьж байсан. Суусан автобусанд ил юм харагдаагүй. Бид Алтансүхийг танихгүй. Алтансүх гаалийн байцаагч нарт ачаа барааг үзүүлж байсан. Алтансүх 2 автобусыг шалгуулаад хилээр гарахаар явахад үлдсэн.  Алтансүх энэ 2 автобусыг хил гарахад бичгээ бариад яваад байсан, нэг харахад алга болчихсон байсан. /2 дугаар хавтаст хэргийн 30 хуудас/

 

  24.Шинжилгээ хийлгэх тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 31, 37 хуудас/

 

            25. Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- Шинжилгээнд өгсөн энэхүү үндэс нь Шүхэртэний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно.

- Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг дорнын уламжлалт анагаах ухаанд даарч хөрснөөс хатгалгаа туссан үед халуун болон толгойн өвчин намдаах, хөлөргөх, үеийн өрөвсөл, саа, мэдрүүл өвдөхгүй, үргэлжилсэн буюу даамай халуурахуй, чичрэхүй зэрэгт хэрэглэдэг.

- Дэрэвгэр жиргэрүү нь Монгол орны ургамал газар зүйн тойргийн Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Дундад халхын тойргийн хойд хэсэгт буюу засаг засаг захиргааны нэгжээр Дорнод аймгийн Баян Уул, Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Баянтүмэн, Чойбалсан, Булган, Матад, Халх сумдын нутаг болон Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Төв, Булган аймгийн нутагт ургадаг.  /2 дугаар хавтаст хэргийн 32 хуудас/

 

26. Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг чоно гэх амьтан нь Махчдын баг Нохдын   овгийн Нохойн төрөлд хамаарах Саарал чоно мөн байна.

- Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг загасны 1 нь Мөргийхэний овогт хамаарах Мөнгөлөг хэлтлэг, Булуу цагаан, Ердийн цулбуурт гэсэн загаснууд мөн болно.

- Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг туулай гэх амьтан нь Туулайн овгийн Туулайн төрөлд хамаарах Бор туулай мөн байна.  /2 дугаар хавтаст хэргийн 34-35 хуудас/

 

27. Шүүгдэгч Жан Яа Дунгийн /ZHANG YADONG/ мөрдөн байцаалтад ялладагчаар өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Лүй утсаар Ван Сяа Циан буюу орчуулагч руу яриад би ирэх боломжгүй боллоо гэж хэлсэн. Тэгээд 13-ны өдөр Тион Гуо Фон, Зиа Ёоу Чүнь, Сун Сяа Ган нар өдрийн үед ирээд бид нар 5-уулаа болсон. Орой Лүй утсаар орчуулагч Ван руу яриад хонь, үхрийн мах автобусанд ач гэсэн. Тэгээд орчуулагч махыг авч ирсэн. Бид нар автобусны суудлын хоосон зайнд махыг хийсэн. Тэгээд ачаад байж байтал Лүй утсаар орчуулагч Ван руу яриад ачихаар боллоо гэхээр нь бид нар буулгаад байрлаж байсан байр руугаа очсон. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө нь 04 цагийн үед Е13333 гэсэн дугаартай автобусыг жолоодож явсан. Миний жолоодож явсан автобусанд орчуулагч Ван сяа циан, Зиа Ёоу цүн бид 3 явсан. Е38436 дугаартай нөгөө автобусыг Тион гуа фон жолоодож явсан түүний хамт Сун Сяа ганг явсан бид нар Чойбалсан хотоос манжуурлуу хөдөлсөн. Гаальд хүрэхээс 20 орчим км наана монгол хоолон гэрээс 2 хятад хүн  Тион гуа фоны автобусанд суусан. Тэгээд бид нар гааль дээр очиход шалгагч бид нарыг шалгаад илрүүлсэн. Туулай, чоно, загас зэрэг эд зүйл илэрсэн. Би ийм зүйл байсныг мэдээгүй Лүй хийгээд явсан байх. Тэгээд бид нарыг буцаагаад Чойбалсан руу авч явсан.. Би Е13333 дугаартай автобусны доод хэсэгт юм нуусан байсныг мэдэхгүй  байсан.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 115-116, 170 хуудас/

 

28. Шүүгдэгч Жан Яа Дунгийн /Zhang Yadong/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр найзтайгаа ирсэн. Автобусанд ачсан байсан бараа таваарыг юу ч мэдэхгүй. Хил дээр 2 дахь удаагийн нарийвчилсан шалгалт дээр тухайн зүйлс гарч ирсэн. Гааль дээр зогсоогоод Чойбалсан дээр очиход дээрх бараа гарсан. Тэгэхэд нь ийм зүйлс байгаа юм байна гэж мэдсэн. Хэрвээ машинд тухайн зүйлсийг авч явсан гэдгийг мэдэж байсан бол цаашаагаа хятад руу зугатаах байсан. Уул нь гааль дээр паспортоо өгөөд гарсан байсан. Хилийн цэрэг дээр шалгагдаж буцаагдсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

29. Шүүгдэгч Ван Сяао Циангийн /WAN XIAO QIANG/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:

 “... 2016 оны 01 сарын 13-ны өдөр үд дундын үед урдаас буюу БНХАУ-аас жолооч Тиэн Гуо Фэн, ачигч Жиа Юу Чүн, Сун Сюэ Ганг нар ирсэн. Тэд нар ажилдаа орно гээд автобусууд руу явсан. Би Алтансүхтэй хамт тэд нарыг автобус дээр нь хүргэж өгсөн. Би гадуур дэлгүүр явж байгаад буцаж тэд нар дээр очиход автобусанд хонины гулууз, шуудайтай үхрийн мах, зэргийг автобусан дотор суудал дээр ачсан байсныг бүгдийг нь буулгаад бид гэртээ очиж амарсан. Биднийг гэртээ байхад Лю жолооч Жан Яа Дунгтай утсаар ярьж өглөө эрт гараад БНХАУ-руу ир гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө эрт 05 цагийн үед Хавирга боомт руу явсан. Уг 2 автобусыг Е13333 дугаартай автобусыг Жан Яа Дунгтай, Е-38436 дугаартай автобусыг Тион гуо фен нар барьж явсан. Мөн Дорнодоос Алтансүх бидэнтэй цуг явсан. Хавирга боомтын наана хоолон гэрээс 2 хятад хүнийг суулгаад авч явсан. Тэр 2 хятад хүнийг би танихгүй ба тэр 2 хүн Лютэй утсаар ярьж бидний сууж явсан автобусаар нутаг буцах гэж байсан юм билээ. Би цааш хөдлөөд 8 цаг өнгөрөөд Хавирга Боомт дээр ирж Гаалийн хяналтын талбайд орж зогсон Гаалийн үзлэгээр орж Хилийн штампаа даруулаад цааш хөдлөөд явах гэтэл тагнуулын ажилчид ирж биднийг саатуулаад дахиж шалгана гэсэн. Тэгээд бидний 2 автобусыг яам буюу автобусны доороос харах зориулалттай зогсоол дээр гаргаж зогсоож доогуур нь шалгасан. Тэгэхэд  автобуснаас эд зүйл илрүүлээгүй. Тэгэхэд шалгалт хийж байсан хүмүүс өрөм авч ирж Е-13333 автобусны шалыг өрөмдөж шалыг нээж үзэхэд шалан доороос өвсний үндэс гарсан. Шалгаж байсан хүмүүс уг автобусанд өвсний үндэс байгаа гэдгийг мэдээд Дорнод аймагт авчирсан. Дорнод аймгийн Хэрлэн суманд ирээд дэлгүүрийн гадна ирж зогсоод ундаа авах үед би айгаад зугатаасан. Тэгээд би 4 хоногийн дараа Жагаа гэдэг айлаас баригдсан. Би автобусанд нууж эд зүйл хийж байгааг мэдэж байсан ба би нуухад оролцоогүй тэдгээрийг ачигч нар болон жолооч нар ачсан. Би загас ачиж байгаа гэдгийг мэдэж байсан. Загаснуудыг шалан доор ачсан. Би уг автобусуудад хаагуур яаж ачиж шалан доор ачсаныг мэдэхгүй байна. Энэ бараа бол Лю-гийн монгол иргэдээс цуглуулж худалдан авсан бараа эд зүйлүүд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 хуудас/ 

 

30.Шүүгдэгч Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Чойбалсан хотод ирсэн. Тэгээд ирээд шууд тэндээ амарч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Лю гэдэг хүн утсаар ярьсан. Тэгээд өнөөдөр гарна шүү гэж хэлсэн. Гааль дээр бүх юм шалгаад гарсан, хил хамаалах дээр хүлээгдээд байсан чинь араас Тагнуулын газраас хүмүүс ирээд миний машиныг шалгах болсон. Тухайн үед машинд юу байгааг сайн мэдэхгүй байсан. Автобусны шалыг хөрөөдөхөд юу байгааг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

31. Шүүгдэгч Тиэн Гуо Фонын /TIAN GUOFEN/  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:

“...Анх Лүй гэх хятад манай дарга намайг монголоос автобус жолоодоод хүрээд ир гэсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сун Сяа Ганг, Зиа Ёоу Чүнтай 3-уулаа хамт ирсэн. Би анх монголд ирж байгаа юм. Ирэхдээ монголд жижиг машинтай ирсэн. Лүй манай дарга суулгаж өгсөн. Тэгээд Ар хашаат боомтоор орж ирсэн. Бид нарыг ирэхэд Жан Яа Дунг, орчуулагч Ван нар байсан бөгөөд оройн хоолоо идээд бид нар унтсан. Тэгээд маргааш нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 3 цагийн үед босоод 4 цагийн үед автобусаа халаагаад 38436 автобусыг жолоодож хил гарахаар Чойбалсан хотыг Хавирга боомт руу хөдлөөд наана нь Монгол хоолон гэр дээрээс уурхайд ажилладаг 2 хятад хүн миний автобусанд суусан. Тэгээд гааль дээр очоод манай машиныг ухраагаад шалгадаг багажаар шалгаад гаалийн хяналтыг гарсны дараа монголын хилийн том хаалга байдаг түүн дээр бид нарыг саатуулаад шалгасан. Тэгээд загас болон эмийн ургамал илрүүлээд бид нарыг Чойбалсан руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 136-137 хуудас/

 

32. Шүүгдэгч Тиэн Гуо Фонын /Tian Guofen/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны орой ирсэн. Ирээд шууд амарсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-нд өглөө үүрээр гараад гаалиар ороод бүх юмаа шалгуулаад хилийн цэрэг дээр ирэхэд паспорт шалгах гээд нилээн удсан. Гэтэл Тагнуулын албанаас хүмүүс ирээд автобусыг шалгаж, шалыг нь хөрөөдөхөд автобусан дотор юу байгааг харж мэдсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

33. Шүүгдэгч Сун Сюэ Гангийн /SONG XUEGANG/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:

 “...Би Тион Гуо Фон, Зиа Ёоу Цүнь нарын хамт 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр монгол жижиг машинд суугаад Хавирга боомтоор орж ирсэн. Дорнод аймгийн төвд байрлаж байсан газраа ирсэн. Бид нарыг авч ирсэн жижиг машин хүргэж ирсэн. Ирэхэд Ван Сяао Циан, Жан яа Дунг нар байсан. Байрандаа ирээд хэсэг амарсан. Тэгээд орой буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны 6 цагийн үед Ван гэдэг орчуулагч бараа ирчихлээ, ачих хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид нарыг очиход ачаа ирсэн байсан. Е38436 дугаартай автобусанд загас, эмийн ургамлыг нууц хайрцаг шалны голд ачсан. Ачихад бид нар 4-үүлээ байсан. Жан яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь нар ачсан. Шалны доор байгаа хайрцганд бид нар ээлжлэн загас, эмийн ургамлаа ачиж байсан. Тэгээд дууссаны дараа орой нь байр луугаа очиж амарсан. Өглөө нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад хөдөлсөн. Би Тион Гуо Фонтэй хамт 38436 дугаартай автобусаар явсан. Тэр автобусанд өөр бас 2 монгол эмэгтэй сууж явсан. Бас монгол хоолон гэр дээрээс 2 хятад хүн суусан. Тэгээд хил дээр очоод хяналтын талбай руу ороход 9 цаг болж байсан. Тэгээд бид нарыг паспорт дээр тамга дараад шалгаад гаргасны дараа хил яг гарах гэж байтал хилийн шалганы хүмүүс буцаагаад аваад явсан. Тэгээд Чойбалсан хотод ирсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 147-148 хуудас/

 

34. Шүүгдэгч Сун Сюэ Гангийн /Song Xuegang/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 13-нд Чойбалсанд ирсэн. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө унаандаа суугаад буцаж явсан. Тэгээд гаалиар бичиг баримт бүх зүйлээ шалгуулсны дараа хилийн цэрэг дээр очиж мөн шалгуулсан. Тагнуулын газраас хүмүүс ирээд автобус шалгахад дотор нь юм ачсан гэдгийг мэдсэн. Урьд нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

35. Шүүгдэгч Зиа Ёоу Цүнийн /JAI YOUCHUN/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:

 “...Би Тион Гуо Фон, Сун Сяа Ганг нарын хамт гурвуулаа 2016 оны 01 сарын13-ний өдөр монгол жижиг машинд суугаад Хавирга боомтоор орж ирсэн. Манай дарга намайг автобус дагаад яв гэсэн. Тэгээд Дорнод аймгийн төвд байрлаж байсан. Ван Сяао Циан, Жан яа Дунг нар байсан байрандаа ирээд хэсэг амарсан. Тэгээд орой буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны 7, 8 цагийн үед Ван гэдэг орчуулагч бараа ирсэн, ачих хэрэгтэй байна гэсэн. Би ямар ачаа бараа болохыг мэдээгүй. Тэгээд бид 4 барааг автобусанд ачсан. Хонины мах , үхрийн мах байсан. Тэгээд удалгүй Лүй дарга орчуулагч Ван руу утсаар яриад бүгдийг буулга гэсэн. Бид нар буулгаад буцаад байр луугаа явсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад Манжуур луу хөдөлсөн. Би Жан Яа Дунгийн хамт автобусаар явсан. Тэр автобусанд орчуулагч Ван бид 3 байсан, өөр нэг монгол хүн байсан. Бид нар яваад, хил дээр очоод, хяналтын талбай руу ороход манай автобусыг шалгаад дууссаны дараа хилээр гарах гэж байтал хүмүүс ирээд бид нарыг буцаагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158-159 хуудас/

 

36. Шүүгдэгч Зиа Ёоу Цүнийн /Jia Youchun/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “....2016 оны 01 дүгээр сарын 13-нд өглөө гааль дээр бүх бичиг баримтаа шалгуулаад хилийн цэрэг дээр ирэхэд араас 2 хүн ирээд шалгасан. Тэгэхэд нь автобус дотор юм байгааг мэдсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

37. БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг сэжигтнээр тооцсон тогтоол, байцаасан тэмдэглэлүүд /2 дугаар хавтаст хэргийн 111-112, 121-123, 132-134, 142-144, 153-155 хуудас/

 

38. Д.Алтансүхийг сэжигтнээр тооцож, байцаасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 164-168 хуудас/,

39. Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 79 дугаартай тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 86-87 хуудас/

40. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 248-250 хуудас/, / 3 дугаар хавтаст хэргийн 1, 2 хуудас/

41. Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын гадаадын иргэний анкет /3 дугаар хавтаст хэргийн 4-16 хуудас/

42. Жолооч ажилд авах тухай хөдөлмөрийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 56-59 хуудас/

43. БНХАУ-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /33 дугаар хавтаст хэргийн 69 хуудас/

44. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 73-75 хуудас/

45. Эд зүйлийн үнэлгээ: Мудан маркийн тээврийн хэрэгслийн /3 дугаар хавтаст хэргийн 77 хуудас/

46. 2016 оны 01 дүгээр сарын 18-нй өдөр Е13333, Е38436 БНХАУ-н дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 хуудас/,

47. Е13333, Е38436 БНХАУ-н дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг /3 дугаар хавтаст хэргийн 80 хуудас/

48. Эд мөрийн баримт шилжүүлэх тухай Нийслэлийн прокурорын газрын албан тоот /3 дугаар хавтаст хэргийн 99 хуудас/ болон иргэн Б.Батзэрэгийн өгсөн тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 5 хуудас/, Е13333, Е38485 дугаартай тээврийн хэрэгсэлд олгосон Хавирга авто замын боомтын гарах зөвшөөрөл /1 дүгээр хавтаст хэргийн 22 хуудас/, мөрдөн байцаагчийн даалгавар /3 дугаар хавтаст хэргийн 71 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 14 хуудас баримт, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс гаргаж өгсөн 1 хуудас баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох Дэрэвгэр Жиргэрүү /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтанд орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр багтсан 0106.19.00 кодтой 1.200.000 төгрөгийн үнэ бүхий саарал чоно 2 ширхэг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0507.90.90 кодонд багтсан 22.218.000 төгрөгний үнэ бүхий мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, 2.299.000 төгрөгийн үнэ бүхий Булуу цагаан загас 121 ширхэг, 54.000 төгрөгийн үнэ бүхий Ердийн цулбуурт загас 6 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 41.331.000 төгрөгийн үнэ бүхий онц их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

Мөн БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах ноосны үйлдвэрийн хашаанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамлын үндэс болох Дэрэвгэр Жиргэрүү /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг-ийг зохих зөвшөөрөлгүй хадгалсан, дээрх ховор ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумаас Чойбалсан суманд байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн нийтийн зорчигч тээврийн 2 ширхэг автобусаар тээвэрлэн, Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргаж, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

-2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Тиэн Гуо Фоны барьж явсан гэх Е38436 дугааратай Mudan маркийн цагаан алаг автобусанд 32 шуудайтай, задгайгаар 481 ширхэг загас байсан бөгөөд баталгаат бус жингээр жинлэхэд загас 1.513.800 кг, Дэрэвгэр Жиргэрүү гэх өвсний үндэс нийт 141 боодол баталгаат бус жингээр жинлэж үзэхэд 282 кг байсныг тогтоов. Жан Яа Дунгийн барьж явсан гэх Е13333 дугаартай Mudan маркийн цагаан алаг автобусанд 53 шуудай Хэлтэг гэх загасыг баталгаат бус жингээр 2.270 кг, нэг шуудай 10 кг цулбуурт загас, үхрийн мах 10 кг, Саарал чоно 2 ширхэг, туулай 3 ширхэг, Дэрэвгэр Жиргэрүү гэх өвсний үндэс нийт 13 боодол баталгаат бус жингээр жинлэж үзэхэд 26 кг байсныг тогтоов. Нийт дүнгээр: Хэлтэг гэх загас 3.541.000 кг, Цулбуурт загас 10.4 кг, Саарал чоно 2 ширхэг, туулай 3 ширхэг, Дэрэвгэр жиргэрүү гэх өвсний үндэс 308 кг, үхрийн мах 10 кг зэрэг зүйлүүд үзлэгээр тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 38-54 дүгээр хуудас/

 

            -2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл: баталгаат бус жингээр жинлэн тогтоосон нийт дүнгээр Хэлтэг загас 3.541.935 кг, Сазан загас 105 кг, цулбуурт загас 10.4кг, маарал чоно 2, туулай 3ш, дэрэвгэр жиргэрүү гэх өвсний үндэс 308 кг, үхрийн мах 10 кг зэрэг зүйлүүдийг хураан авч Дорнод аймгийн ТЕГ-н ажилтан М.Лхадоржид хүлээлгэн өгсөн тухай /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 хуудас/

 

            - 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

 

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “Е38436, Е13333 хятад дугаартай 2 ш  mudan маркийн зорчигч тээврийн  автобус, 3703 мөнгөлөг хэлтэг загас, 121 ш булуу цагаан, 6 ш цулбуурт, 308 кг дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, 2 ш хөлдөөсөн чоно, 4 ш хөлдөөсөн туулай, БНХАУ-н иргэн Жан Яа Дунгийн самсунг маркийн 2 ш гар утас, Тион Гуо фены  бор өнгийн  самсунг маркийн 1 ш гар утас, Ван Сяа Цианы  цагаан өнгийн ОРРО маркийн  гар утас 1 ш, хар өнгийн нокио2610 маркийн гар утас 1ш, Зиа Ёо Цүний хар өнгийн VIVO маркийн гар утас 1 ш, Сун Сяа Гангийн цагаан өнгийн COOLPAD  маркийн гар утас 1 ш, нийт 8 ш гар утас, Е38436, Е13333 хятад дугаартай 2 ш  mudan маркийн зорчигч тээврийн  автобусны  тээврийн хэрэгслийн  гэрчилгээ 2 ш, нэр бүхий хятадуудын 5 ш гадаад паспортыг эд мөрийн баримтаар хураан авсан” /3 дугаар хавтаст хэргийн 73-75 хуудас/

-2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эд мөрийн баримтад дахин үзлэг хийсэн тэмдэглэл:

- Е13333 гэсэн хятад дугаар бүхий Mudan маркийн зорчигч тээврийн цагаан алаг өнгийн автобуснаас илэрсэн загасыг тоолж үзэхэд Хэлтэг загас 2400 ширхэг, Булуу цагаан загас 100 ширхэг, Цулбуурт загас 6 ширхэг, нийт 2506 ширхэг загас, чоно нь хээрийн эм чоно 2 ширхэг, Бор туулай 4 ширхэг,

- Е38436 гэсэн хятад дугаартай зорчигч тээврийн цагаан алаг өнгийн автобуснаас илэрсэн загасыг тоолж үзэхэд Хэлтэг загас 1303 ширхэг, Булуу цагаан 21 ширхэг, нийт 1324 ширхэг загас байлаа  /1 дүгээр хавтаст хэргийн 60 хуудас/

 

-2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Е13333, Е38436 БНХАУ-н дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 80 хуудас/

 

-Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, фото зураг: “Е13333, Е38436 дугаартай автобус, загас, туулай, чоно, дэргэвэр жиргэрүү өвсний үндэс зэргийг лацдаж битүүмжилсэн тухай”  /1 дүгээр хавтаст хэргийн 61-66 хуудас/

 

 -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/950 дугаартай “Дэрэвгэр жиргэрүү ургамал, Саарал чоно, Бор туулай, Хэлтэг загас, Булуу цагаан загас, Ердийн цулбуурт загас зэрэг ан амьтдыг 2015, 2016 онд агнаж бэлтгэх, улсын хилээр гадаад улсад экспортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн талаарх мэдээлэл ирүүлсэн тухай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 77-138 хуудас/

 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/  нарын  /1 дүгээр хавтаст хэргийн 161-189 хуудас/

 

-Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/362 дугаартай загас агнаж бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн, аж аж ахуй нэгжийн талаарх мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 192-195 хуудас/

 

-Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тоот, эд зүйлийн үнэлгээ: тухайлбал, амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ:

- саарал чоно /эм/ 1 ширхэг нь 600.000 төгрөг, 2 ширхэг нь 1,200,000 төгрөг,

- бор туулай  1 ширхэг нь 40.000 төгрөг, 4 ширхэг нь 160,000 төгрөг,

- мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6000 төгрөг, 3703 ширхэг нь 22.218.000 төгрөг,

- булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг, 121 ширхэг нь 2.299.000 төгрөг,

- Цулбуурт загас 1 ширхэг нь 9000 төгрөг, 6 ширхэг нь 54.000 төгрөг,

Нийт 25.931.000 төгрөг,

Байгалийн ховор ургамалын экологи, эдийн засгийн үнэлгээ:

-дэргэвэр жиргэрүү 1 кг нь 50.000 төгрөг, 308 кг нь 15.400.000 төгрөг, /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 хуудас/

 

            - Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт: /2 дугаар хавтаст хэргийн 32 хуудас/

 

-Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт: /2 дугаар хавтаст хэргийн 34-35 хуудас/

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь ховор эмийн ургамалдаа ордог. Энэ ургамлыг түүж бэлтгэхдээ заавал тусгай зөвшөөрөл авдаг. Энэ зөвшөөрлийг БОНХАЖЯ-ны сайдын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр олгодог. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн дагуу тусгай дансанд мөнгө төлдөг. Ховор ургамал учраас 1 кг тутамд 3.000 төгрөг төлдөг. Түүж бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн газраас мэргэжлийн байгууллага түүж бэлтгэдэг. Улсын хилээр гаргахдаа  БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар тодорхой аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосны үндсэн дээр гаргадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсийг түүхдээ үндсийг ухаж малтаж авдаг учраас дахин нөхөж ургахдаа хугацаа шаарддаг байгаль орчиндоо  тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг. ... Иймд эдгээр Дэрэвгэр жиргэрүү, загас, чоно, туулай зэргийн хохирлыг барагдуулж, нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247- 248 хуудас/

 

-Гэрч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монголоос БНХАУ-ын тал руу гарах чиглэлд үүрэг гүйцэтгэсэн ба өглөө 09:40 цагт Е-13333 гэсэн БНХАУ-ын дугаартай жуулчны автобусанд гаалийн үзлэг хяналт шалгалтыг явуулахад өмхий үнэртэй байсан. Тиймээс тагнуулын ажилтануудтай  хамтарсан үзлэг шалгалт явуулахаар болсон. Хамтарсан үзлэгийг явуулахад автобусны шалны хойд хэсгийн суудал дунд төмөр дээр хөөсөнцөрөөр бэхэлсэн байдал байсан ба автобусны шалан доороос өвсний үндэс, загас зэрэг гарч ирсэн. Тэгээд Тагнуулын байгууллагын ажилтнууд энэ автобусанд нарийвчилсан үзлэгийг сайн хийх хэрэгтэй байна гээд аймгийн төв рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  6 хуудас/

 

-Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсаас БНХАУ руу гарах чиглэл буюу экспортын талд үүрэг гүйцэтгэсэн ба өглөө 09 цаг 30 минутын үед гаалийн хяналтын талбайд Е-38436 гэсэн дугаар бүхий БНХАУ-ын жуулчны автобусанд гаалийн үзлэг шалгалт явуулахаар томилогдсон. Тухайн үед үзлэгийг хийх гээд автобус руу ороход эвгүй зүйл буюу өмхий үнэртээд байхаар нь энэ автобусанд загас байж магадгүй гэж бодож шалгалтыг явуулсан боловч сэжигтэй зүйл илрээгүй. Автобусны шалыг хөөсөнцөрөөр битүүлсэн байсан. ...Тэгээд тагнуул, мэргэжлийн хяналт, гаалийн хамтарсан нарийвчилсан үзлэгийг явуулан уг автобусны хөөсөнцөрөөр битүүлсэн шалыг хуулж нээж үзэхэд өвсний үндсийг улаан торонд хийж гадуур нь скочдоод боож нуусныг илрүүлсэн. Тийм учраас энэ автобусанд нилээн зүйл байгаа юм байна, энд уг автобусыг задлах боломжгүй учир аймгийн төвд нарийвчилсан үзлэгийг явуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Тагнуулын байгууллагын ажилтнууд Е-38436, Е-13333 гэсэн дугаартай 2 жуулчны автобусуудыг авч явсан... гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  7 хуудас/

 

- Гэрч Ш.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:  “...2016 оны 01 сарын 14-ний өдөр эхлээд Е-13333 дугаартай автобусны шалыг зүсэгчээр зүсэж нээж үзэхэд Дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, загасууд гарч ирсэн. Дараа нь Е-38436 дугаартай автобусанд мөн адил шалыг хуулан нээж үзэхэд Дэргэвэр жиргэрүү өвсний үндэсүүд гарч ирсэн. Уг 2 автобусыг бүрэн сайн задалж өөр ямар эд зүйл байгааг үзэх боломжгүй байсан тул аймгийн төвд нарийвчилсан үзлэг хийхээр Тагнуулын байгууллагын ажилтанууд авч явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  8 хуудас/

 

            -Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсаас БНХАУ руу гарах чиглэлд буюу экспротын чиглэлд манай байцаагч нараас Батболд, Энхжаргал, Энхтуяа нар үүрэг гүйцэтгэсэн. Манай байцаагч тухай автобусыг шалгаад хяналтын хуудас дээр тамга тэмдгээ дараад явуулсан байсан. Дараа нь гааль, тагнуул, манайх хамтарсан үзлэг шалгалтыг явуулахад тухайн хоёр автобусны шалыг хуулж үзлэгийг явуулж үзэхэд уг шалны хөндийгөөс уутанд хийж багалсан өвсний үндэс харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  11 хуудас/

 

-Гэрч Э.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Зүүн аймгуудад БОАЖЯ-ны сайдын А/61 тушаалаар саарал чоно агнахыг 3 жил хориглосон байдаг. Хэрэв зохион байгуулалтай үргээлэг хийвэл зөвшөөрөл авдаг. 2015 онд үргээлэг хийсэн тохиолдол байхгүй. ...Хэлтэг, Булуу цагаан, цулбуурт загаснуудыг агнахыг хориглохгүй, нэн ховор, ховор ангилалд орохгүй. Хилээр нэвтрүүлэхдээ гагцхүү зөвшөөрөл авсан байна. Бор туулайг агнах зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ Дорнод аймагт бор туулай агнах завшөөрөл 2015, 2016 онуудад олгож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14 хуудас/

 

-Гэрч О.Хишигдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Улсын хилээр Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг хилээр нэвтрүүлэхдээ лицензтэй гаргадаг. Ургамал хилээр гаргах хэмжээг лиценз дээрээ зааж өгсөн байдаг. Хилээр гаргахдаа шалганы цэрэг орох хуудас өгдөг ба түүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар Дэрэвгэр жиргэрүү мөн эсэх талаар тогтоогоод тээвэрлэж яваа этгээд нь зөвшөөрөл буюу лицензээ үзүүлээд тоо хэмжээ нь зөвшөөрөлтэй тохирч байвал хилээр нэвтрүүлдэг журамтай. Зөвшөөрлийг аж ахуй нэгжид БОАЖЯ-аас олгодог. Загасыг улсын хилээр нэвтрүүлэхдээ БОАЖЯ-аас зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийг тухайн орон нутгийн ИТХ-ын тогтоолыг үндэслэнэ. Хилээр гаргахдаа зөвшөөрлийн хуудас авч мэргэжлийн хяналтын шалгалтаар орж зөвшөөрөлд заагдсан загас мөн эсэх жин хэмжээг нь тулган таарч байвал нэвтрүүлдэг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  16 хуудас/

 

-Гэрч С.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэхэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, цөлжилт, хөрсний доройтол явагддаг. 2016 он хүртэл дээрх өвсний үндсийг БОНХАЖЯ сайдын зөвшөөрлөөр яамны тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгууллагад заагдсан орон нутгаас зөвшөөрөгдсөн хэмжээгээр түүж бэлтгэдэг байсан. Харин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түүж бэлтгэх гадаад улсад гаргахыг БОНХАЖЯ-ны сайдын  2015 оны 377 дугаар тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хориглосон.

 Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ангилалд орсон. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн  А-282 дугаар тушаалаар 50.000 төгрөгний үнэлгээтэй байгаа. Түүж бэлтгэх яамны сайдын зөвшөөрлийг зөвхөн байгалийн ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад олгодог. БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар энэ тусгай зөвшөөрөл олгодог...гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  19-20 хуудас/

 

-Гэрч Х.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэхэд зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас сайдын тушаалаар, түүх хэмжээг нь баталж өгдөг. Энэ ургамал нь ховор ургамал буюу Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолд ховор ургамалын жагсаалтанд оруулсан. Тиймээс Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу БОНХАЖЯ-наас зөвшөөрөл авсний үндсэн дээр гаргадаг. Тэгэхдээ тус газраас өгсөн тусгай зөвшөрлийн дагуу ургамал хариуцсан мэргэжилтэн, хүрээлэн буй орчин байгалийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж тэмдэг дарж баталгааждаг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  21-22 хуудас/

 

- Гэрч А.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт зэрэг загасыг агнаж болно, гэхдээ нэг ширхэг тутамд нь зөвшөөрөл авна.

Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт зэрэг загас нь нэн ховор, ховор ангилалд орохгүй. Эдгээр 3 төрөл зүйлийн загасыг гадаадад гаргахыг зөвшөөрдөг. Энэ зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх ёстой. Саарал чоно ховор ан амьтанд орохгүй. Гэхдээ Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцийн 2 дугаар хавсралтад орсон байдаг. Энэ хавсралтанд орсоноор улсын хилээр гаргах зөвшөөрлийг улсын хилээр гаргах тусгай зөвшөөрлийг  БОНХАЖЯ-аас авдаг болно.

Бор туулай нь бүх нутгаар элбэг тархсан байдаг. Түүнийг агнахдаа зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг сумын Засаг дарга олгодог. Хэрэв худалдаж авсан бол ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн аж ахуй нэгж байгууллагад тухай сумын байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгодог. Тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн  23-25 хуудас/

 

-Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гаалийн байцаагч мэргэжлийн хяналтын хүмүүс шалгаад гарч болно, яв гэсэн. Тэгээд яваад гарах хаалган дээр ирэхэд хүмүүс ирээд саатуулсан. Автобуснаас их муухай үнэр үнэртэж байсан. Бид 2 загас угаагаагүй юм болов уу гэж ярьж байсан. Суусан автобусанд ил юм харагдаагүй. /2 дугаар хавтаст хэргийн 30 хуудас/

 

-Шүүгдэгч Жан Яа Дунгийн /ZHANG YADONG/ мөрдөн байцаалтад ялладагчаар өгсөн:  “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө нь 04 цагийн үед Е13333 гэсэн дугаартай автобусыг жолоодож явсан. Миний жолоодож явсан автобусанд орчуулагч Ван сяа циан, Зиа Ёоу цүн бид 3 явсан. Е38436 дугаартай нөгөө автобусыг Тион гуа фон жолоодож явсан түүний хамт Сун Сяа ганг явсан бид нар Чойбалсан хотоос манжуурлуу хөдөлсөн. Тэгээд бид нар гааль дээр очиход шалгагч бид нарыг шалгаад илрүүлсэн. Туулай, чоно, загас зэрэг эд зүйл илэрсэн.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 115-116, 170 хуудас/

 

-Шүүгдэгч Ван Сяао Циангийн /WAN XIAO QIANG/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2 автобусны Е13333 дугаартай автобусыг Жан Яа Дунг, Е-38436 дугаартай автобусыг Тион гуо фен нар барьж явсан. Би цааш хөдлөөд 8 цаг өнгөрөөд Хавирга Боомт дээр ирж Гаалийн хяналтын талбайд орж зогсон Гаалийн үзлэгээр орж Хилийн штампаа даруулаад цааш хөдлөөд явах гэтэл тагнуулын ажилчид ирж биднийг саатуулаад дахиж шалгасан ба шалгалт хийж байсан хүмүүс өрөм авч ирж Е-13333 автобусны шалыг өрөмдөж шалыг нээж үзэхэд шалан доороос өвсний үндэс гарсан. Шалгаж байсан хүмүүс уг автобусанд өвсний үндэс байгаа гэдгийг мэдээд Дорнод аймагт авчирсан. Би автобусанд нууж эд зүйл хийж байгааг мэдэж байсан ба би нуухад оролцоогүй тэдгээрийг ачигч нар болон жолооч нар ачсан. Би загас ачиж байгаа гэдгийг мэдэж байсан. Загаснуудыг шалан доор ачсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 хуудас/ 

 

-Шүүгдэгч Тиэн Гуо Фонын /TIAN GUOFEN/  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 3 цагийн үед босоод 4 цагийн үед автобусаа халаагаад 38436 автобусыг жолоодож хил гарахаар Чойбалсан хотыг Хавирга боомт руу хөдлөөд тэгээд гааль дээр очоод манай машиныг ухраагаад шалгадаг багажаар шалгаад, гаалийн хяналтыг гарсны дараа монголын хилийн том хаалган дээр бид нарыг саатуулаад шалгасан. Тэгээд загас болон эмийн ургамал илрүүлээд бид нарыг Чойбалсан руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 136-137 хуудас/

 

-Шүүгдэгч Сун Сюэ Гангийн /SONG XUEGANG/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны 6 цагийн үед Ван гэдэг орчуулагч бараа ирчихлээ, ачих хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид нарыг очиход ачаа ирсэн байсан. Е38436 дугаартай автобусанд загас, эмийн ургамлыг нууц хайрцаг шалны голд ачсан. Ачихад бид нар 4-үүлээ байсан. Жан яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь нар ачсан. Шалны доор байгаа хайрцганд бид нар ээлжлэн загас, эмийн ургамлаа ачиж байсан. Тэгээд дууссаны дараа орой нь байр луугаа очиж амарсан. Өглөө нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад хөдөлсөн, хил дээр очоод хяналтын талбай руу ороход 9 цаг болж байсан. Тэгээд бид нарыг паспорт дээр тамга дараад шалгаад гаргасны дараа хил яг гарах гэж байтал хилийн шалганы хүмүүс буцаагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 147-148 хуудас/

 

-Шүүгдэгч Зиа Ёоу Цүнийн /JAI YOUCHUN/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад Манжуур луу хөдөлсөн. Би Жан Яа Дунгийн хамт автобусаар явсан. Тэр автобусанд орчуулагч Ван бид 3 байсан, өөр нэг монгол хүн байсан. Бид нар яваад, хил дээр очоод, хяналтын талбай руу ороход манай автобусыг шалгаад дууссаны дараа хилээр гарах гэж байтал хүмүүс ирээд бид нарыг буцаагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158-159 хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

          Иймд шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          мөн шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

          Харин шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь ховор ургамал болох Дэргэвэр жиргэрүү өвсийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь :  

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь тухайн Дэргэвэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэсэн эсэх нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн нотолсон баримтгүй, түүнчлэн шүүгдэгч нар нь Монгол улсад байнгын оршин суудаггүй буюу хилээр байнга, ойр ойрхон орж гардаг болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон байна./1 дүгээр хаваст хэргийн 207-219 хуудас/  

         

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дараах асуудлуудыг шалгаж өгнө үү гэсэн санал, хүсэлтүүдийг  хүлээн авч хангах үндэслэлгүй байна. Тухайлбал,

1. Энэхүү хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. БНХАУ-ын иргэдийн хувьд тэдний ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 212 дугаар зүйлийн 212-д заасан шинжийг өөртөө агуулсан болох, БНХАУ-ын иргэдийн барьж явсан автобуснаас гарсан Дэргэвэр жиргэрүү, загас, чоно, туулай зэрэг нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл мөн эсэх, эдгээр амьтан, ургамал нь эд зүйл, бараа таваарт хамаарахгүй бөгөөд энэхүү амьтан, ургамал нь ховор амьтан, байгалийн төрц мөн үү? Хориглосон болон хязгаарласан зүйлд орох эсэхийг шинжээчээс тодруулаагүй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд ховор ургамал гэсэн шинж байхгүй ба харин ховор амьтан гэсэн шинж байгаа ч БНХАУ-ын иргэдийн автобусанд байсан гэх амьтад нь ховор амьтанд орохгүй байгаа тул зүйлчлэл тохирсон гэж үзэхээргүй байна гэх саналын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтанд орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт  Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/  нь багтсан /1 дүгээр хавтаст хэргийн 147-149 хуудас/ байх бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэн дээрх ховор ургамлын жагсаалтад орсон дэргэвэр жиргэрүүг хадгалсан, Е13333, Е38436 дугаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улсын хилээр гаргасан нь:

 хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дэрвэгэр жиргэрүүг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэлүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна

 өмгөөлөгч, орчуулагч нарыг оролцуулан Ван Сяао Циангийн  /WAN XIAO QIANG/  мөрдөн  байцаалтын  шатанд яллагдагчаар өгсөн “...Би автобусанд нууж эд зүйл хийж байгааг мэдэж байсан ба би нуухад оролцоогүй, тэдгээрийг ачигч нар болон жолооч нар ачсан. Би загас ачиж байгаа гэдгийг мэдэж байсан. Загаснуудыг шалан доор ачсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 хуудас/, Сун Сюэ Гангийн /SONG XUEGANG/ мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны 6 цагийн үед Ван гэдэг орчуулагч бараа ирчихлээ, ачих хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид нарыг очиход ачаа ирсэн байсан. Е38436 дугаартай автобусанд загас, эмийн ургамлыг нууц хайрцаг шалны голд ачсан. Ачихад бид нар 4-үүлээ байсан. Жан яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь нар ачсан. Шалны доор байгаа хайрцганд бид нар ээлжлэн загас, эмийн ургамлаа ачиж байсан. Тэгээд дууссаны дараа орой нь байр луугаа очиж амарсан. Өглөө нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад хөдөлсөн, хил дээр очоод хяналтын талбай руу ороход 9 цаг болж байсан. Тэгээд бид нарыг паспорт дээр тамга дараад шалгаад гаргасны дараа хил яг гарах гэж байтал хилийн шалганы хүмүүс буцаагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 147-148 хуудас/ бүхий нотлох баримтын эх сурвалжтай байна.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор “ хязгаарласан эд зүйл” гэдэгт Монгол улсын хууль, Улсын Их хурлын тогтоол, Олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр  улсын хилээр нэвтрүүлэхийг тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, түүхий эд, эд зүйл хамаарна гэж заасан байх тул амьтан, ургамал  мөн адил  энэ ойлголтод багтаж хамаарахаар байна.

Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай  тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалт”-д амьтан, ургамал багтсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 1211.90.90-д дэрэвгэр жиргэрүү нь бичигдсэн /1 дүгээр хавтаст хэргийн 141-143 хуудас/, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр, саарал чоно нь 0106.19.00 кодтой, мөнгөлөг хэлтэг загас нь 0507.90.90 кодтойгоор /1 дүгээр хавтаст хэргийн 144-146 хуудас/ бүртгэгдсэн, мөн бусад төрлийн загас, туулай зэргийг улсын хилээр гаргахад эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах ёстой атал энэхүү лиценз, зөвшөөрлийг Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас шүүгдэгч нар нь аваагүй, мөн дээрх нэр төрлийн ургамал, амьтан нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр онц их хэмжээнд хүрч байх тул шүүгдэгч нарыг хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээтэй улсын хил хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл хохирлын хэмжээ бодитой бус, албан бичгийн хавсралтаар үнэлгээг тооцож ирүүлсэн нь хууль зөрчсөн, тухайн үнэлгээгээр хохирлыг тооцсон нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээг тогтооно гэсэн байдаг. Тэгвэл 2 өөр объекттэй гэмт хэргийн хохирол ялгаатай яригдах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд онц их хэмжээгээр зүйлчлэгдсэн гэж ойлгож байна. Гэтэл энэ экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлоо тогтоож болох юм уу? байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг хохиролд бас өөр дүн гарах ёстой. Гэтэл хохирогчийн зүгээс хохирлоо нэхэмжлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.4 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг амьтны аймагт учирсан хохирлын хэмжээг 2 дахин, ургамлын аймагт учруулсан хохирлыг 5 дахин гэж тооцоолон өссөн дүнгээр нэхэмжилсэн. Гэтэл энэхүү хохирлыг бүгдийг нь шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, эдгээр зүйлийг бэлтгэсэн этгээдийг заавал олох шаардлагатай байна. Бэлтгэсэн этгээдийг олж байж Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасан бодит хохирлыг болон байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хохирлын хэр хэмжээг бодитой тогтоогдох боломжтой гэх саналын тухайд :  

Шүүгдэгч нарын хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн дэргэвэр жиргэрүү, саарал чоно, Мөнгөлөг хэлтэг загас, цулбуурт загас, булуу цагаан загас, бор туулай зэргийг үнэлсэн экологи-эдийн засгийн үнэлгээгээр хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Учир нь,  дээрх нэр төрлийн амьтан, ургамал нь ердийн эд зүйлээс ялгагдах онцлогтой буюу дэргэвэр жиргэрүү нь Засгийн газрын 153 дугаартай тогтоолын хавсралтаар ховор ургамалын жагсаалтад орсон, Байгалын ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ховор ургамлын /байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал/ ангилалд багтсан, эргээд ургамлын аймагт тодорхой хэмжээгээр хор хохирол учруулах аюул, эрсдлийг агуулсан шинжтэй, амьтдын хувьд их хэмжээтэйгээр хууль бус аргаар олж аван, улсын хилээр их хэмжээтэйгээр нэвтрүүлж амьтны аймагт мөн хор хохирол учруулсан байх тул амьтан, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцох нь зөв юм.

Экологи-эдийн засгийн үнэлгээ гэдэг нь Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25, Байгалын ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар тухайн ургамал, амьтны оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн  мөнгөн үнэлгээ юм.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын  сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтаар дэргэвэр жиргэрүүг 1 кг нь 50.000 төгрөгөөр үнэлдэгдсэн, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар саарал чоно /эм/ 1 ширхэг нь 600.000 төгрөг, бор туулай /эм/ 1 ширхэг нь 40.000 төгрөг, Мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6000 төгрөг, Будуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг, цулбуурт загас 1 ширхэг нь 9000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, улмаар энэхүү ургамал, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй нийцүүлж Дорнод аймгийн  Байгаль орчин,  аялал жуучлалын газрын албан бичиг, түүний хавсралтаар дээрх нэр төрлийн амьтан, ургамлын үнэлгээг тогтоож ирүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 хуудас/-ийг буруутгах үндэслэлгүй байна.    

            Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас бүгдийг гаргуулах нь үндэслэлгүй, бэлтгэсэн гэх хүмүүсийг олж төлүүлэх  талаар санал гаргасан боловч уг хэргийг амьтан, ургамлыг  бэлтгэсэн, агнасан гэх этгээд нь тодорхойгүй, тухайн эд зүйлүүдийг  ямар эх сурвалжаар олж авсан талаар шүүгдэгч нар тодорхой мэдүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн болно.  

             3. Хавтаст хэрэгтэй танилцахад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж авагдсан байна. Тухайлбал,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан хойшлуулашгүй ажиллагаа, БНХАУ-ын иргэдээс авсан тайлбар зэрэгт орчуулагчийг оролцуулахдаа хууль сануулаагүй нь байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн саналын тухайд:

            БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Дорнод аймгийн Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай тээврийн хэрэгслээр нэвтэрч, улмаар хилийн цэрэг дээр бичиг баримтаа шалгуулах үед нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.4-т “хилийн бүст гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй ажиллагаа явуулна” гэж заасны дагуу  хойшлуулшгүй ажиллагаа явуулсан ба уг ажиллагаагаар Е38436, Е13333 дугаартай тээврийн хэрэгслээс загас, дэргэвэр жиргэрүү өвсний үндэс зэрэг эд зүйл гарч ирсэн, цаашид нарийвчлан шалгалт хийлгэхээр Тагнуулын ерөнхий газрын Дорнод аймаг дахь газарт шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

  2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/ нараас тайлбар авахдаа орчуулагчаар Ц.Отгонтуяаг оролцуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 22-26 хуудас/ байх бөгөөд түүнд хуулинд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй байдал тогтоогдсон хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар аливаа тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй, нотлох баримтад хамаарахгүй болно.  

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/ нарын үйлдсэн гэмт хэргийн эд мөрийн баримт болох загас, чоно, туулай, дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, үхрийн мах зэрэг эд зүйлийг хураан авсан, Е38436, Е13333 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, хураан авсан эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах комиссын бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул тухайн ажиллагаануудыг хууль бус гэж үзэн дахин нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй болно.

 

 4. Мөн энэ хэргийн шүүгдэгч нар нь гадаадын иргэн, монгол хэл мэдэхгүй учир эрх бүхий албан тушаалтан тэдгээрийг гэмт хэрэгт сэрдэгдсэн өдрөөс эхэлж нэн даруй өмгөөлөгч авах эрхээр нь хангах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Ингэхдээ эдгээр хүмүүсийг өөрийнхөө сонгосон өмгөөлөгчөөр нь өмгөөлүүлэхгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь мэдүүлэг өгөхдөө эхний 2 удаагийн мэдүүлгийг дарамталж авсан, 3 дахь удаагийн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлж байна. Иймд Олон улсын гэрээ, Хүний эрхийн конвенци, Олон улсын Женевийн конвенци, Мөрдөн байцаалт, эрүүдэн шүүхийн эсрэг конвенци, Нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, мөн өөрийн хууль болон Монгол улсын хуульд заасан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтоох гэсэн саналын тухайд:

            Тус хэрэгт БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг  2016 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар сэжигтнээр тооцож, байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь хууль зөрчсөн байх тул тухайн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

            Харин БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татаж байцаахдаа болон 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч нарт сонсгосон ялыг өөрчлөн ял сонсгож байцаахдаа өмгөөлөгч М.Жаргалсайхан, Д.Наранбулаг, Г.Тулга, Ц.Гансүх, Г.Нарантуяа нарыг оролцуулж өмгөөлүүлэх эрхээр нь хангасан, дээрх өмгөөлөгч нарыг тэдгээрт тулгаж өгсөн талаарх баримтгүй, мөн Монгол улсын үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцид зааснаар өөрсдийн эрх зөрчигдсөн, мөрдөн байцаагчид зодуулж дарамтлуулах зэргээр эрүүдэн шүүгдэж байсан тухайгаа холбогдох байгууллагад гаргаж байгаагүй,  улмаар шүүгдэгч нар нь шүүхийн шатанд өөрсдийн сонгон авсан гэх өмгөөлөгчтэйгээ шүүн таслах ажиллагаанд оролцсон байх тул тэдгээрийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.  

5. Сэжигтэн Д.Алтансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, хохирогчид танилцуулаагүй, хохирогчийн эрхийг зөрчсөн байна. Түүнчлэн хэргийн бодит байдал дээр БНХАУ-ын иргэдтэй улсын хил гарч, орж ирээд уулздаг хүн бол Алтансүх, Ванг гэдэг оролцогчийг хууль сахиулагчдаас зугтаж явахад нь дэмжлэг үзүүлсэн, орон байраар хангасан хүн бол Алтансүх юм. Түүнчлэн гаалийн байцаагчийн зүгээс автобусыг шалгах гэхэд Алтансүх нь энэ бол муудсан загасны үнэр биш, тосны үнэр арилахгүй байгаа юм гэдэг мэдүүлэг өгч гаалийн ажилтны шалгалтыг сатааруулах, хаацайлах хууль бус аргыг хэрэглэж байсан. Нөгөөтэйгүүр хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг дээр дээрх эд зүйлсээс заримыг нь урьдчилан бэлтгэж өгсөн гэх 2 эмэгтэйн  талаар мэдүүлсэн байхад энэ хүмүүсийн үйлдэл энэ хэрэгт хамааралтай юу гэдгийг шалгах хэрэгтэй байна. Иймд бэлтгэсэн байж болзошгүй 2 эмэгтэйгийн үйлдэл болон Алтансүхийн үйлдэлд үл мэдээлэх, нуун дарагдуулах гэх мэт өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг эцэслэн шалгахгүйгээр Алтансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Лю овогтноос ямар зорилгоор Монгол улсад орж ирсэн бэ?, хэзээ орж ирээд ямар зорилгоор буцаж гарсан бэ?, ямар ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?, энэ хүмүүсийн ярьж байгаа үнэн үү, худал уу? гэдгийг тодруулах зорилгоор ядаж гэрчээр ч болтугай  мэдүүлэг авах боломжтой байсан боловч энэ талаар ямарч  ажиллагаа хийгээгүй. Хэрэв байцаасан бол хэргийн бодит үнэнийг мэдэхэд, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан гэх саналын тухайд:

Прокурорын 2016  оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор Д.Алтансүхэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2  дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг хэргийн зарим оролцогч нарт танилцуулаагүй гэх боловч энэ нь шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, Д.Алтансүхийг тус гэмт хэрэгт хамтран оролцсон, үл мэдээлсэн, нуун далдалсан гэж үзэх үндэслэл, баримтгүй тул “хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэргийн зарим оролцогч нарт танилцуулаагүй гэх нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Мөн БНХАУ-ын иргэн Лю Вэй болон нэр нь үл мэдэгдэх 2 эмэгтэй тус хэрэгт хамааралтай эсэхэд шүүгдэгч нар эх сурвалж, үндэслэл бүхий мэдүүлэг огт өгөөгүй, хамааралтай байж болох баримт тус хэрэгт байхгүй тул энэ нь хэргийг буцаах үндэслэл болохгүй байна.  

            6. Уг хэрэгт  мөрдөн байцаагч нь шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангалгүй, зөрчиж гаргуулсан тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Шинжээч нь  Дэргэвэр жиргэрүү нь шүхэртний овогт хамаарах дэргэвэр жиргэрүү олон наст өвслөг ургамал гэж тодорхойлсон боловч ховор, нэн ховор, элбэг ургамлын алинд хамрах талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, мөн үүнтэй адил амьтдыг бас ямар төрөлд хамрах талаар дурдьсанаас биш ховор, элбэгийн алинд хамаарах талаар дүгнээгүй. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Жан Яа Дунг нь шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт дээр гарын үсгээ зурсан байгаа. Харин шинжээчийн дүгнэлт танилцуулсан хэсэг дээр крилл монголоор санал хүсэлт байхгүй гэж бичсэнийг хэн бичсэн болох, учир нь миний үйлчлүүлэгч нар монгол хэл мэддэггүй. Мөн миний үйлчлүүлэгчийн шинжээчийг татгалзах, дахин томилуулах, түүнийг үгүйсгэх, эс зөвшөөрөх хуульд заасан эрх нь ноцтой зөрчигдсөн байна. Энэ процессийн асуудлуудыг бид нар зассаны дараа гэм буруутай эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна гэх саналын тухайд:

            Шинжилгээ хийлгэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт: /2 дугаар хавтаст хэргийн 32 хуудас/, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 34-35 хуудас/-үүд тус тус гарсан, ингэхдээ шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтийг талуудад зохих ёсоор бүрэн танилцуулаагүй нь зөрчил хэдий ч тухайн баримт хэргийн нотолгоонд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

            7. Мөн шүүгдэгч нарын үйлдлийг өөр хооронд ялгаж салган, ялыг ялгамжтай оногдуулах, хэн тээвэрлэсэн, ачсан, хадгалсан, бэлтгэсэн гэх мэт үйлдлүүдийг тогтоож байж хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэх саналын тухайд:

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэг тус бүрт гэм буруутайг нотолж буй баримтуудаас үзэхэд шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь тухай бүр гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн, тодруулбал, тухайн амьтан, ургамлыг авч явахад амар хялбар болгон тус бүр боож баглан, автобусны шалны хонгилд хийж, шалыг нь хөөсөнцөрөөр дарж бэхэлсэн зэрэг гэмт аргаар гаалийн хяналт шалгалтаас далдлан Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь тогтоогдсон тул тэднийг гэмт хэрэг хамтран оролцогчид буюу тэднийг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.    

Иймд өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь Монгол улсад урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон байна. / 2 дугаар хавтаст хэргийн 248-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-2 хуудас/

          Хохирол төлбөрийн тухайд:

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын сайдын 2015 оны 7 длугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар ...ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 хуудас/, уг үнэлгээгээр Дэргэвэр жиргэрүү өвсний үндэс нь 1 кг нь 50.000 төгрөгийн үнэтэй, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсаралтаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон /хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн мэдүүлгээс, 1 дүгээр хавтаст хэргийн 248 хуудас/ байх бөгөөд уг үнэлгээгээр Булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөгөөр, Мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6000 төгрөг, Цулбуурт загас 9000 төгрөгөөр тус тус  үнэлэгдэж тогтоогджээ.

Үүнтэй нийцүүлж Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай албан бичиг түүний хавсралтаар амьтан, байгалийн ховор ургамалын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож ирүүлсэн нь:

- саарал чоно /эм/ 1 ширхэг нь 600.000 төгрөг, 2 ширхэг нь 1,200,000 төгрөг,

- бор туулай  1 ширхэг нь 40.000 төгрөг, 4 ширхэг нь 160,000 төгрөг,

- мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6000 төгрөг, 3703 ширхэг нь 22.218.000 төгрөг,

- булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг, 121 ширхэг нь 2.299.000 төгрөг,

- Цулбуурт загас 1 ширхэг нь 9000 төгрөг, 6 ширхэг нь 54.000 төгрөг,

Нийт 25.931.000 төгрөг,

-дэргэвэр жиргэрүү 1 кг нь 50.000 төгрөг, 308 кг нь 15.400.000 төгрөг, нийтдээ 41.331.000 төгрөгийн хохиролтой гэж үзжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 хуудас/

Гэхдээ шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас тус бүрээс 25.772.400 (хорин таван сая, долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 128.862.000 (нэг зуун хорин найман сая, найман зуун жаран хоёр мянга) төгрөгийг улсын орлого болгох нь үндэслэлтэй байна. Учир нь,

Шүүгдэгч нар нь зохих байгууллага, яамнаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэр бүхий Монгол улсын хилээр гаргахыг хязгаарласан амьтан, ургамлыг хууль бусаар аргаар олж хадгалан, тээвэрлэж, улсын хилээр гаргасан гэм буруутай үйлдлээс болж Монгол улсын ургамал, амьтны аймагт хохирол учирсан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, 49.4.3 дахь заалт “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамалын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь заалт “байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчмөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдэр нөхөн төлүүлнэ”, “ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын экологи-эдийн засгийн  үнэлгээгээр тогтооно” гэж, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар  “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу нөхөн төлүүлэхээр байна.

Дээрх хуулиудад заасныг баримтлан саарал чоно /эм/ 1 ширхэг нь 600.000 төгрөг, 2 ширхэг нь 1,200,000 төгрөг, 1.200.000х2= 2.400.000 төгрөг,

- бор туулай  1 ширхэг нь 40.000 төгрөг, 4 ширхэг нь 160,000 төгрөг, 160.000х2=320.000 төгрөг,

- мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6000 төгрөг, 3703 ширхэг нь 22.218.000 төгрөг, 22.218.000х2=44.436.000 төгрөг,

- булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг, 121 ширхэг нь 2.299.000 төгрөг, 2.299.000х2=4.598.000 төгрөг,

- Цулбуурт загас 1 ширхэг нь 9000 төгрөг, 6 ширхэг нь 54.000 төгрөг, 54.000х2=108.000 төгрөг буюу нийт 51.862.000 төгрөг,

- дэргэвэр жиргэрүү 1 кг нь 50.000 төгрөг, 308 кг нь 15.400.000 төгрөг, 15.400.000х5=77.000.000 төгрөг ,

Нийт төлбөл зохих төлбөр: 51.862.000+77.000.000= 128.862.000 төгрөг болж байна.

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1673 дугаартай албан бичгээр, БОНХАЖЯ-ны байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөл рүү энэ хэргийн эд мөрийн баримт болох Саарал чоно 2 ширхэг, Бор туулай 4 ширхэг, Мөнгөлөг хэлтлэг загас 3703 ширхэг, Булуу цагаан загас 121 ширхэг, Цулбуурт загас 6 ширхэг, Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс 308 кг зэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг тус зөвлөл болон Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах комиссын бүрэлдэхүүн нь хүлээн авч шийдвэрлэсэн талаар албан бичиг, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7  дахь хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /TianGuofen/, Зиа Ёоу Цүнь /JiaYouchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын паспорт 5 ширхэгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлж, тэдгээрийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утас 3 ширхэг, “Оппа” маркийн гар утас 1 ширхэг, “Нокиа-2610” маркийн гар утас 1 ширхэг, “Виво” маркийн гар утас 1 ширхэг, “Коолпадь” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь, Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 ширхэгийг хууль ёсны эзэмшигч болох “БНХАУ-ын Манжуур Хуатай тээвэр” ХХК-д тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Тус хэрэгт БНХАУ-ын “Манжуур Хуатай тээвэр” ХХК-ний эзэмшлийн Мудан маркийн Е38436, Е13333 дугаартай 2 ширхэг автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ болох 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийг Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /TianGuofen/, Зиа Ёоу Цүнь /JiaYouchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас хувь тэнцүүлэн гаргуулах замаар шүүгдэгч тус бүрээс 11.400.000 (арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь тус бүр 2016 оны 01 дүгээр сарын 21-нээс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 153 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. /2 дугаар хавтаст хэргийн 38-39, 42-43, 49-50, 53-54, 55, 59-60, 63-64, 67-68, 69, 73-74, 77-78, 81-82, 83, 87-88, 91-92, 95-96, 97, 101-102, 105-106, 109-110 хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 109-110, 111-112, 113-114, 115-116, 117-118, 125 хуудас/

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, харин тэдний хувийн байдал, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөв.    

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлдийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ховор ургамал зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, хязгаарласан / чоно, туулай, загас, Дэргэвэр жиргэрүү/ эд зүйлийг онц их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, ховор ургамал болох Дэргэвэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас тус бүрээс 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж, шүүгдэгч тус бүрийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг тус бүр 6 (зургаан) сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрээс 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлдийн 212.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт тус бүрээс 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж,  тус бүрийг 6 (зургаан) жил 6 (зургаан) сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын эдлэх 6 (зургаан) жил 6 (зургаан) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын тус бүрийн цагдан хоригдсон 153 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, 49.4.3 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас тус бүрээс 25.772.400 (хорин таван сая, долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 128.862.000 (нэг зуун хорин найман сая, найман зуун жаран хоёр мянга) төгрөгийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Саарал чоно 2 ширхэг, Бор туулай 4 ширхэг, Мөнгөлөг хэлтлэг загас 3703 ширхэг, Булуу цагаан загас 121 ширхэг, Цулбуурт загас 6 ширхэг, Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс 308 кг зэргийг Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах комиссын бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7  дахь хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /TianGuofen/, Зиа Ёоу Цүнь /JiaYouchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын паспорт 5 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлж, Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 ширхэгийг хууль ёсны эзэмшигч болох БНХАУ-ын “Манжуур Хуатай тээвэр” ХХК-д, “Самсунг” маркийн гар утас 3 ширхэг, “Оппа” мркийн гар утас 1 ширхэг, “Нокиа-2610” маркийн гар утас 1 ширхэг, “Виво” маркийн гар утас 1 ширхэг, “Коолпадь” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар, тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын Манжуур Хуатай тээвэр ХХК-ний эзэмшлийн Мудан маркийн Е38436, Е13333 дугаартай 2 ширхэг автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгслүүдийг буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ болох 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийг Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /TianGuofen/, Зиа Ёоу Цүнь /JiaYouchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч тус бүрээс 11.400.000 (арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

11. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /TianGuofen/, Зиа Ёоу Цүнь /JiaYouchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /TianGuofen/, Зиа Ёоу Цүнь /JiaYouchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Т.АЛТАНТУЯА

 

                                                                                                     Ц.ОЮУНЧИМЭГ