Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0091

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0091

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: М у Х э Ү К

            Нэхэмжлэлийн шаардлага: “М у Х э Ү Код гаргасан гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлснийг бус болохыг тогтоож, М у Х э Ү Кын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, иргэдийн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Өмнө нь нэхэмжлэлийн гурван шаардлага байсан. Шалгалт явуулахгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгох Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар гомдлыг Засгийн газарт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох,  захиргааны акт гаргахыг Хүний эрхийн үндэсний комисст даалгах нэхэмжлэл гаргаж байна.

... Б ц ХХК С******* сургуулийн өргөтгөлийн барилгыг 2013 оны 06 дугаар сарын 06-наас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барьж гүйцэтгэсэн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь хоёр жилийн хугацаатай буюу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дууссан.

Гэтэл хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа Нийслэлийн хот төлөвлөлт төлөвлөгөөний газрын барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга н.Э, мэргэжилтэн н.М нар Б ц ХХК-ийн нэр дээр сунгалт хийсэн байдаг. Энэ талаар манай компанийн зүгээс мэдээд Нийслэлийн хот төлөвлөлт төлөвлөгөөний газрын дарга н.А болон Нийслэлийн Засаг дарга н.Б нарт манай компани ямар ч хамааралгүй байхад одоо болтол С сургуулийн байранд ажиллаж байх мэтээр барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалт хийсэн талаар гомдлыг удаа дараа гаргадаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хууль байдаг. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга н.******* нарт гомдол гаргаад мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дах заалт буюу гомдлыг холбогдогч этгээдэд шилжүүлэхийг хориглох заалтыг зөрчиж миний гомдолд холбогдох этгээд болох н.Э, н.М нар луу удаа дараа шилжүүлсэн байдаг.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан. Хүний эрхий үндэсний комиссын тухай хуулинд Монгол Улсын иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Энэ гомдлын дагуу Нийслэлийн Засаг дарга н.Б болон Нийслэлийн хот ерөнхий төлөвлөлт төлөвлөгөөний газрын дарга н.А нар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон буюу 16.12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан  өргөдөл гомдлын шийдвэрлэх тухай хуулийн 12.5-д гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно гэж заасан. Тус заалтыг удаа дараа зөрчиж байна гэсэн гомдлыг Хүний эрхийн үндэсний комиссод гаргасан. Гэвч Хүний эрхийн үндэсний комиссоос иргэн Б.Бийн гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж хаасан байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь миний гомдлыг цаашаагаа н.Б Засаг дарга луу явуулсан байдаг. н.Б Засаг дарга нь Хүний эрхийн үндэсний комисс руу буцаагаад манайх хууль зөрчөөгүй гэх хариу өгсөн. Энэ талаар хавтаст хэрэгт харагдаж байгаа.

Хүний эрхийн үндэсний комиссыг захиргааны байгууллага гэж үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзэхээр заасан. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссыг захиргааны байгууллага гэж үзэж байгаа. Захиргааны байгууллагаас акт гарах ёстой. Хуульд зааснаар шаардлага гаргадаг. Шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх зөрчигдсөн тохиолдолд шаардлага гаргаж биелүүлдэг.

Миний бие Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа гэж үзэж Хүний эрхийн үндэсний комиссод гомдлоо гаргасан. Хоёр удаа шаардлага гээд актыг гаргаж байсан. Захиргааны акт захирамжилсан шинжтэй байдаг. Захиргааны актын шинжийг бүрэн хангаж байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагын дагуу ямар ажил хийснээ эргээд мэдэгддэг. Тийм байхад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь иргэн миний Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу олгогдсон эрх зөрчигдсөн байхад Хүний эрхийн үндэсний комиссоос Засгийн газрын хэрэг эрхлэх газар луу шилжүүлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь миний гомдолд шилжүүлсэн нь Үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Бээс Хүний эрхийн үндэсний комиссод Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох нь Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байгаа гомдлыг Хүний эрхийн үндэсний комиссод ирүүлсэн. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний бүрэн хүрээнд харьяаллын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн байдаг. Яагаад харьяаллын дагуу шилжүүлсэн бэ? гэхээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй.

Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээнэ гэж заасан. Иргэдээс гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд Засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналт тавьж ажиллах чиг үүрэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар байгаа.

          Хүний эрхийн үндэсний комисс бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д комисс нь үйл ажиллагаанд хууль дээдлэх хараат бус байх хүний эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол хамгаалах шударга илт тод байх зарчмыг баримтална. Мөн хуулийн 3.4-д аливаа аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтан хувь хүн комисс түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж зааж өгсөн. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь өөрөө иргэдээс ирсэн аливаа өргөдөл гомдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хараат бусаар шийдвэрлэдэг.  

            Тухайн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шийдвэрлэсэн шийдвэрийг зөв байна буруу байна  гэдэг байдлаар аливаа байгууллага хувь хүн хөндлөнгөөс нөлөөлөхгүй хориглодог. Хүний эрхийн үндэсний комисс өөрөө захиргааны байгууллага биш. Хүний эрхийн үндэсний комисс гэдэг ерөөсөө 3 гишүүн байдаг. 3 гишүүний гаргаж байгаа шаардлага зөвлөмж бол захиргааны актад хамаарахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Б.Бийн Хүний эрхийн Үндэсний комиссод гаргасан гомдол эрх зүйн үндэслэл багатай байна гэж үзэж хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж харагдаж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б “М у Х э Ү Код гаргасан гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлснийг бус болохыг тогтоож, М у Х э Ү Кын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б.Б Хүний эрхийн Үндэсний Комиссод “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б*******, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А нар нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э, инженер Ж.М нарын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан 2017 оны 9 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг дээр дурдсан албан тушаалтнуудаар өөрсдөөр нь шийдвэрлүүлэн хууль зөрчөөгүй гэж хариу өгч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү...” гэсэн гомдлыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж заасан эрх нь зөрчигдсөн тул энэхүү эрхээ сэргээлгэхээр М у Х э Ү Код хандсан байна.

Уг гомдлыг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/572 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Хариуцагчаас “...Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн нь иргэдээс ирсэн аливаа өргөдөл гомдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хараат бусаар шийдвэрлэдэг. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шийдвэрлэсэн шийдвэрийн талаар аливаа байгууллага хувь хүн хөндлөнгөөс нөлөөлөхгүй хориглодог. Хүний эрхийн Үндэсний комисс захиргааны байгууллага биш. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний гаргаж байгаа шаардлага зөвлөмж бол захиргааны актад хамаарахгүй.” гэж маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага, 5.4-д нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон, албан тушаалтныг захиргааны байгууллага гэнэ.”,  М у Х э Ү Кын тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах”, 13.1.2-т “хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах”, 9 дүгээр зүйлийн 9.1-д  “Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч энэ хуульд заасны дагуу Комиссод гомдол гаргах эрхтэй.” гэж заажээ.

М у Х э Ү Кын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/572 дугаар албан бичгээр Б.Бийн гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “... гомдлыг шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу...” шилжүүлсэн нь   М у Х э Ү Кын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т  “Комиссын гишүүн гомдол хүлээн авахтай холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”  15.1.3. “эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны талаарх гомдлыг харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;” гэж заас*******ай нийцээгүй байна.

Тодруулбал, М у Х э Ү Код гаргасан Б.Бийн гомдол нь эрх зүйн маргаан биш бөгөөд “...Захиргааны байгууллага буюу Монгол улсын Засгийн газарт хандаж гомдол гаргасан боловч уг гомдлыг шат шатандаа шийдвэрлэлгүйгээр холбогдох албан тушаалтанд өөрт нь шилжүүлж шийдвэрлүүлсэн нь Үндсэн хуулиар эдлэх эрхийг зөрчсөн” гэх агуулгатай байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь үндэслэлгүй.

Б.Бээс “... Т.Э, Ж.М нарын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ “...гомдолд холбогдогч этгээдэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн...” гэж маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаас үзвэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Бээс ирүүлсэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 6 хуудас гомдлыг бүртгэж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Засаг дарга С.Б Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.А, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Э.А-аас хэлтсийн дарга Т.Э д, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т.Э гаас барилгын хяналтын инженер Ж.М д шилжүүлж, шийдвэрлэсэн гэх хариуг өгчээ.

Захиргааны байгууллагын энэ үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх”-ийг зөрчсөн гэх гомдлыг Б.Б М у Х э Ү Код гаргасан.  

М у Х э Ү Кын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн  19.1. “Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана.”, 19.2. “Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ.” гэж заасны дагуу Б.Бийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж зааснаар эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж, шаардлага, зөвлөмж гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх замаар шийдвэрлэхээр заажээ.

Хариуцагч нь  Б.Бийн гаргасан гомдлыг дээрх хуулийн зохицуулалтын дагуу хянан шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх” эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М у Х э Ү Коос иргэн Б.Бийн гаргасан гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, Б.Бийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж, шийдвэрлэхийг М у Х э Ү Код даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, М у Х э Ү Кын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн гаргасан гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн М у Х э Ү Кын шийдвэр хууль бус болохыг тогтоож, Б.Бийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж, шийдвэрлэхийг М у Х э Ү Код даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН

                                                       ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ

                                                       ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР